news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Нэгэн залуу их даруухан бас дөлгөөхөн Нэг л өдөр тэр надад бусдаас өөр харагдсан Нэг л дотно зүйл зүрхэн тушаа мэдрэгдсэн Нэг л итгэхгүй өөрийгөө би чагнасан Энэ дууг Монголын сонсогчид андахгүй. Өвөрмөц хоолой, өвөрөмц имижтэй альтернатив дуучин Х.Отгоо гурав дахь бие даасан цомгоо худалдаанд гаргасан байна. Түүний шинэ цомгийн нэр нь “Chill out” . Өмнө нь тэрбээр "Маргааш надад ирнэ", "Ten tones" хэмээх цомгууд гаргасан гаргасан бөгөөд энэ удаагийн цомог нь 10 дуунаас бүрдсэн бөгөөд орчин рок хөгжмийг, үндэсний хөгжимтэй хослуулснаараа өвөрмөц болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, “Chill out” цомгоос тэс өөр Отгоог сонсох бололтой. Цомгийн бичлэгийг “Pro sound” студи хийж гүйцэтгэжээ. Р.ХЭРЛЭН
урлаг соёл
Английн нэрд гарсан Pink Floyd хамтлагийн сонсогч нарт зориулан “Echoes Pink Ployd tribute” тоглолтыг “Jokers Wild” хамтлагийнхан хийхээр болжээ. Тэд энэ сарын 27-нд Улсын филармонийн концертын танхимд “Pink Floyd Echoes Tribute Concert”-ийг “Баян Монгол” чуулгатай хамтран тоглох гэж байна. “Pink Floyd хамтлагийн түүхээс дурьдвал анх 1965 онд оюутан Syd Barrett, Nick Mason Roger Waters болон Richard Wright гэсэн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан . David Gilmour 1967 оны арван хоёрдугаар сард тав дахь гишүүнээр элсэж орсон . Харин удалгүй Barrett сэтгэцийн өвчнөөс болж 1968 оны дөрөвдүгээр сард хамтлагаа орхисон. Barrettийг гарсны дараа Roger Waters хамтлагийн ахлагч болж 1973 онд Dark side of the Moon 1975- Animals 1977-The Wall мөн 1983-The Final Cut цомгийг гаргасан ажээ. Тус тоглолтод Marooned, Keep talking, Sorrow, Hey you, Echoes, One of these days зэрэг 14 дуу тоглогдох гэнэ.
урлаг соёл
Монголын хамгийн анхны алтан пянзны эзэн “Хурд” хамтлагийнхан долдугаар сарын 10-нд сонсогч фэнүүдтэйгээ нэгэн доргио үдшийг өнгөрүүлэхээр төлөвлөжээ. Тус хамтлагийн 20 жилийн ойн тоглолтын үеэр болсон алтан пянзны дуудлага худалдааны үеэр тэдний пянз таван сая төгрөг хүрсэн билээ. Тэд уг дуудлага худалдаанаасаа олсон ашгийг хүүхдийн эмнэлгийн өдөр тутамд хэрэглэгддэг нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг АНУ, Солонгосоос оруулж ирж байгаа гэнэ. Тэгвэл тэдний алтан пянзыг дахин худалдан авах боломжийг “Хурд” хамтлагийнхан “Best hits of Hurd” тоглолтын үеэр сонсогч фэнүүддээ өгч байгаа ажээ. “Best hits of Hurd” тоглолт нь долдугаар сарын 10-нд “Мишээл экпод” 19.00 цагт ганхан удаа болох юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
“MGL radio”-ийн хамт олон дуучид уран бүтээлчидтэй хамтран дуу хөгжмийн ковер цуврал бүтээлүүд гарган хөгжим сонирхогчдод хүргэж буй. Тэдний бүтээсэн нэгэн шинэ бүтээл олны хүртээл болжээ. Уг бүтээл Аянга хамтлагийн ковер Тавтай нойрсоорой уран бүтээл юм байна. Уг ковер цувралын онцлог нь шинэ залуу, тийм ч олны танил болж амжаагүй авьяаслаг залуус олны сэтгэл зүрхэнд хоногшсон бүтээлүүдийг коверлож сонсогчдод хүргэж буй. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын шинэ залуу шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын “The tunes of Mongolia” тоглолт зургадугаар сарын 28-нд буюу маргааш 19.00 цагаас MSM компанийн show room-д болно. Сонгодог урлагийн салбарт хэдийнэ танил болсон уран бүтээлчид 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс бүрдсэн “The Best of classics”хамтарсан тоглолтоо Улаанбаатар хот болон Хонконгд тоглож байсан. Харин энэ удаад Монголын шилдэг хөгжмийн зохиолчид болох Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Б.Шарав, З.Хангал, Э.Чойдог, Ж.Чулуун, Н.Жанцанноров нарын аялгуу тансаг хөг эгшгээр үзэгч олны сонорыг мялаана. Тоглолтод МУГЖ Ө.Уянга, “Гурван охин” хамтлагийн дуучин Солонго, ДБЭТ-ийн симфони найрал хөгжим, найрал дуучид оролцоно. Тасалбарын үнэ 88.000 төгрөг бөгөөд энэ үнэд хөнгөн зууш, улаан цагаан дарс, оргилуун дарс, тоглолтын дараа VLVT клубт болох үдэшлэгийн тасалбар багтаж байна. Тоглолтын дараах үдэшлэгт “Киви”, “Гурван охин” хамтлаг оролцож, ая дуугаа өргөнө. Дашрамд тодруулахад MSM компанийн show room нь “Мишээл” экспогоос Яармагийн гүүр явах замд байдаг билээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү тун удахгүй өөрийн төрсөн өдөртөө зориулсан VIP амьд тоглолтоо сонсогч фэнүүддээ сонирхуулах гэж байна. “Birthday VIP live concert” нь долдугаар сарын 3-нд “Central tower”-т орших “Sky lounge”-д 21.00 цагт болох юм байна. Төрсөн өдрийн эзэн өөрийнхөө уран бүтээлүүдийг Anar’s band гэх амьд хөгжмийн хамтлагтай хамтран тоглохоор зэхээд байгаа аж. “Birthday VIP live concert”-ын тасалбарын үнэ 40-45 мянган төгрөгөөр худалдаалагдах бөгөөд “Sky lounge”-нд 18.00 цагаас хойш худалдан авах боломжой гэнэ. Мөн түүний тоглолтын тасалбар тоо хязгаартайн дээр 150 ширхэг л худалдаалагдах юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн PLAYTIME 2014 наадам VIP zone-ыг анх удаа оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone тасалбарыг 2014 оны 6-р сарын 23-ний өдрөөс Хай-Фай Рекордсын салбаруудаар 100,000₮ худалдаалагдана. Харин наадмын тасалбар www.easyticket.mn , Хай-Фай Рекордсын салбаруудаар худалдаалагдаж байгаа бөгөөд 7-р сарын 9-ний дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 30,000₮, хоёр өдрийн тасалбарыг 45,000₮, 7-р сарын 18-ны дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000₮, хоёр өдрийн тасалбарыг 55,000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000₮, хоёр өдрийн тасалбарыг 60,000₮ худалдаалах болно. Мөн 1900-1199 утсаар үнэгүй хүргэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадам өчигдөр болж өнгөрсөн бөгөөд драмын урлагийн үе үеийн уран бүтээлчид хүндэтгэлтэйгээр хүрэлцэн ирж оролцсон юм. Цаг агаарын байдлаас болоод гуравдугаар сарын 19-нд болох ёстой наадам тавдугаар сарын 19-ныг хүртэл хойшилсон нь энэ. Шилдэг уран бүтээлчид, шилдэг уран бүтээлүүдийн нэрсийг зарлах мөчид үзэгчид жүжигчид тайзан дээр өөрийнхөө сэтгэл хөдлөлөө янз бүрээр илэрхийлэв. Зарим нь тэвдэж, зарим нь баярласандаа болоод хашгирч, зарим нь нулимс дуслуулж тэр болгоныг харахад дүрслэхэд хэцүү. “Норовын намтар” жүжгийн гол дүр А.Чингүүн гэх залуу “найруулагч маань намайг энэ шагналыг авахгүй бол драмын театрын хаалгаар битгий ороорой, чамд дүр өгөхгүй гэсэн. Харин одоо би дахиад дүртэй болох нь” хэмээн баярлан хэлж байсан. Хэдийгээр залуу жүжигчин жаахан хэтрүүлээд жүжиглэчих вүү гэх бодол төрсөн ч тухайн үедээ л тааруулсан биз ээ. Тэгвэл Ардын жүжигчин Н.Сувд драмын төрлөөс Шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналын эзэн болсон. Тэрээр хэлэхдээ “Уралдаж сурсан хөгшин морь гэдэг шиг, та нартайгаа өнөөдөр энэ тайзан дээр хамт байгаадаа баяртай байна” хэмээн даруухан үг хэлчихээд буусан билээ. Түүнийг тайзнаа дуудахад үзэгчид алга ташилтаа харамлаагүй. Н.Сувд жүжигчинг тайзруу гарч явахад ахимаг насны эмэгтэй жүжигчид залуугийн л сайхан хүүхэн байсан яг хэвээрээ шүү гэж хоорондоо шивнэлдэн бахархаж байсан юм. “Гэгээн муза” наадам ганц драмын урлагийнханы баяр байсангүй ээ. Тэдэнтэй бүх л урлагийн байгууллагууд болон урлагийн бүх л салбарынхан баяр хүргэн мэндчилгээ дэвшүүлсэн. Поп дуучин С.Наран, Б.Сарантуяа, “Домог” хамтлагийнхан, “Voice групп” хамтлаг, Дуурийн театрын уран бүтээлчид дуулж, балет бүжиглэж драмын салбарын уран бүтээлчдэд мэндчилсэн. Урлагийнхан өөрсдөө тайзны урд үзэгч хийх нь бас л нэг төрлийн сонирхолтой үзэгдэл. Алтан үеийн жүжигчид залуу уран бүтээлчдэд урмын үгээ хайрлаж ерөөл хэлж байсан нь уг арга хэмжээг чимсэн гэвэл буруудахгүй биз ээ. П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, Л.Цогзолмаа, хөгжмийн зохиолч Б.Шарав, 22 жил хүүхдийн дүрийг бүтээсэн О.Норолхоо, А.Очирбат, зэрэг ёстой л алтан үеийн ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн уран бүтээлчид оролцсон. Тэднийг тайзнаас гараад бууж явахад “Black box” театрын залуу уран бүтээлчид бололтой охидууд “өө хөөрхийдөө ямар хөөрхөн харагддаг юм бэ” гэж өхөөрдөх нь тохиромжгүй санагдсан. Хэдийгээр тэд өхөөрдсөн ч тэр үгийг сонсож байгаа уран бүтээлчдэд ямар санагдах бол. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлагийнхан европ дахь ЮНЕСКО-ийн ивээл дор Ази, Африк, Латин америкийн эмзэг бүлгийн урлагийн авъяастай хүүхдүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрт шалгарч, оролцох эрх авчээ. Хөтөлбөрийн дагуу ХБНГУ-ын 10 гаруй хот, Австри улсын 4-5 хотуудаар монгол үндэсний урлагаа сурталчлах аялан тоглолтын аян замдаа гарлаа. Одоогоор германы хотуудаар тоглолтоо хийж байгаа бөгөөд гадаадын үе тэнгийн хүүхэд залууст өөрсдийн амьдарч байгаа орчин, сургууль, ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө тухай болон монгол орны соёл, түүх, боловсролын талаар ярилцах уулзалт зохион байгуулж байна. Тал нэтгийн хүүхдүүд хамтлаг 7-р сард эх орондоо ирнэ гэж Хүүхэд-Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбороос мэдээллээ.
урлаг соёл
Энэ жилийн баяр наадам хуртай бас “Хурд”-тай наадам болох нь ээ. “Best of hits Hurd” тоглолт долдугаар сарын 10-нд “Мишээл экспо”-д болох гэж байгаа билээ. “Хурд” хамтлагийн тоглолтын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаад байгаа бөгөөд тэд өөрсдийн хит болсон бүтээлүүдээ сонсогч фэнүүддээ хүргэнэ гэдгээ дуулгаад байгаа. Тэгвэл тэдэнд нэгэн бэрхшээл гарсан нь ямар дуу дуулахаа сонгох явдал гэнэ. Тиймээс тэд өөрсдийн фэнүүдийнхээ хүсэлтийг авахаар болсон тухайгаа дуулгалаа. Тиймээас “Хурд”-ын фэнүүд “Hurd rock” фэсбүүк хуудсанд нь өөрсдийн сонсох дуртай дуугаа санал болгож тоглолтын үеэр сонсох боломжыг “Хурд” хамтлагийнхан олгож байгаа ажээ. Сонирхуулахад “Хурд” хамтлагийн тоглолтын үеэр 20 жилийн ойд зориулан гаргасан бэлэг дурсгалын зүйл ном, футволк, “Blackbox” зэрэг зүйлсийг худалдаалах бөгөөд тэдний алтан пянз уг тоглолтын үеэр дахин худалдаалагдах юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх эрхэм шагнал, цолныхоо мялаалга болгон Үндэсний их баяр наадмын эхний өдөр буюу долдугаар сарын 10-нд “Морин хуур, Толин хул” тоглолтоо толилуулах гэж байгаа билээ. Тоглолтод дуучин Ц.Оюунбилэг, С.Наран нар оролцох юм. Тоглолт долдугаар сарын 10-ны 18:00 цагт “UB palace”-ийн концертийн их танхимд болох бөгөөд тасалбарыг 25-35 мянган төгрөгөөр худалдаалж байна. Сануулахад, тасалбарыг easyticket.mn сайтаар болон “Hi-Fi&Orange Records”-ийн бүх салбараар болон “UB Palace”-ийн кассаар худалдаалж байна. Мөн 1900-1199 утсанд хандаж, тасалбараа үнэгүй хүргүүлэн авах боломжтой. Д.ЖАРГАЛ
урлаг соёл
Ирэх наймдугаар сард тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 75 жилийн ойг угтсан олон ажил Батлан хамгаалах салбарын төдийгүй улс орны хэмжээнд өрнөж байна. Энэхүү дайны талбарт халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй эх орон, ард түмнийхээ төлөө зүтгэж, гавьяа байгуулсан Монгол Улсын нас чацуу дөрвөн баатрын тухай өгүүлэх “Нэгэн зууны баатар хөвгүүд” баримтат киног Батлан хамгаалах яамны захиалгаар нэрт найруулагч, бэлтгэл хошууч С.Болд, ахмад Р.Өнөржаргал нар бүтээснээ өнөөдөр үзэгч олон, баатруудын үр хүүхэд, ахан дүүс, нутаг усныханд нь анхлан үзүүлж, нээлтээ хийлээ. Ард олноо “алаг морьт” хэмээн алдаршсан Л.Дандар, бага даргын сургуулиас Батлан хамгаалах яамны сайд болтлоо дэвшсэн Б.Дорж, Японы булаан эзлэгчдийг бут цохиход гарамгай гавьяа байгуулсан пулемётчин Ц.Олзвой, Халхын голын хөрсөнд мөнх нойрссон Л.Гэлэгбаатар нар Монгол Улсын баатар цолтон төдийгүй бүгдийнх нь мэндэлсний 100 жил энэ онд тохиож байгаа юм. Баримтат киноны нээлтэд Улсын баатар Б.Доржийн ач хүү н.Баатар, Л.Дандарын хүү Д.Дашдэндэв, Ц.Олзвойн охин О.Сувд нарын үр хүүхэд, ач зээ нарын төлөөлөл болон Халхын голын дайнд байлдаж явсан ахмад дайчид, настан буурлууд хүрэлцэн ирсэн байлаа. Батлан хамгаалах яамнаас баатруудын үр хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардуулсан бөгөөд баатруудад зориулсан дуу хуурын дээжис энэ үдэш эгшиглэсэн юм. Мөн эрхэм баатруудын төрөлх орон нутаг, түмэн олонд нь хүрч, тэдний алдрыг мөнхжүүлэх зорилгоор яамнаас томилогдсон ажлын хэсгийнхэн маргааш нийслэл хотоос хөдлөхөд бэлэн болсоныг Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар дуулгалаа. Энэхүү баримтат киног бүтээсэн найруулагч С.Болд өмнө нь Чөлөөлөх дайны тухай “Ялалт тэмцлийн дуун” кино, Халхын голын дайны 60, 70 жилийн цуврал нэвтрүүлгүүд хийж байсан цэрэг-эх орны сэдвээр дагнан бүтээл туурвидаг туршлагатай уран бүтээлч юм.Энэхүү киног бүтээхэд БХЯ, ЗХЖШ, Батлан хамгаалахын төв архив, Монгол цэргийн музей, Самбуу генералын тэргүүлдэг “Дайнд оролцогчдын Монголын холбоо” болон Улсын баатруудынүр хүүхдүүдийн “Үхэвч үнэн” холбоод хүчин зүтгэжээ. Сонирхуулахад, “Үхэвч үнэн” холбооны тэргүүнээр Улсын баатар Данзанваанчигийн хүү Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа ажилладаг. Улсын дөрвөн баатрын амьдрал тэмцэл, баатарлаг гавьяаны талаар өгүүлэх энэхүү баримтат кино нь өнөөдрийн бидний аз жаргалант амьдрал ямархан их үнэ цэнээр олдсоныг залуу үеийнхэндээ ойлгуулах, эх оронч ахмад үеийнхнийхээ гавьяа зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, дайнд оролцогсдын үр хүүхэд, ахан дүүст хүндэтгэл үзүүлэх зэрэг олон зорилгын биелэл болж байгаа юм. МОНГОЛ УЛСЫН БААТАР, АРМИЙН ГЕНЕРАЛ БАТЫН ДОРЖ Монгол Улсын Зэвсэгт хүчинд нэгэн насны амьдралаа зориулж, бага даргын сургуулиас цэргийн эрдмийн шимийг хүртэж, хожмоо Батлан хамгаалах яамны сайд болтлоо дэвшиж, Армийн генерал хэмээх эрхэм алдрыг хүртсэн Батын Дорж нь Завхан аймгийн Алдархаан сумын харьяат. Тэрбээр М.В.Фрунзын нэрэмжит Ерөнхий цэргийн академи, Марксизм-Ленинизмийн оройн дээд сургууль, К.И.Ворошиловын нэрэмжит ЗХЖШ-ын академийн дээд курс гээд цэргийн хүний суралцаж, эзэмшиж болох бүхий л боловсрол мэдлэгийг эзэмшсэн, цэргийн эрдэм, удирдахуйн ухаанд төгс боловсорсон нэгэн байлаа. Халхын голын дайны үед мэдлэг чадвар, цэргийн эрдэм боловсрол, ажлын туршлагаараа манлайлан шалгарсан Б.Дорж II морь дивизийн дарга бөгөөд Улаанбаатар хотын гарнизоны дарга, дараа нь ДЯЯаманд шилжин Хязгаарын ба Дотоодын цэргийн Хэрэг эрхлэх газрын дарга болон дэвшиж, улмаар гадаадын цөөнгүй оронд эх орноо төлөөлөн Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын албыг хашиж байлаа. Мөн хэд хэдэн удаагийн сонгуулиар АИХ-ын депутат, улмаар АИХ-ын орлогч даргаар сонгогдон ажиллаж байсан. Баруун хязгаарыг тохинуулах тусгай группийн командлагчаар томилогдон, улсын хил цөмөрсөн Гоминдан, Оспаны дээрэмчдийг устгах, хилийн чанадад тусгай ажиллагаа зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлсэн байдаг. Улсыг батлан хамгаалах хэргийг бэхжүүлэх, эх орныхоо дархан хил хязгаарыг сонор соргог сахин хамгаалах, Монголын ардын армийн бүтэц, зохион байгуулалтыг бэхжүүлэхэд байгуулсан гавьяа зүтгэлийг нь үнэлэхийн аргагүй эрхэм буурал Армийн генерал маань Батлан хамгаалах яамны сайдаар 1956-1959, 1969-1978 онуудад хоёронтаа томилогдон ажиллаж байсан бөгөөд 1974 онд Монгол Улсын баатар хэмээх хүндэт цолыг хүртжээ. МОНГОЛ УЛСЫН ГАРАМГАЙ БААТАР, ХУРАНДАА ЛОДОНГИЙН ДАНДАР Монголын ард түмний дунд “Алаг морьт” баатар хэмээн домог болтлоо дуурсагдсан, Халхын голын дайнд ялалт байгуулахад гарамгай гавьяа байгуулсан Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Монгол Улсын баатар, хурандаа Л.Дандар ньТамбов хотын морин цэргийн дунд сургуульд суралцаж иржээ. Халхын голын дайн эхлэх үед Тамсагбулаг дахь YI морьт дивизийн 17 дугаар хорооны даргаар томилогдсон байсан бөгөөд 1939 оны тавдугаар сарын шийдвэрлэх байлдааны өдрүүдэд дайсны ширүүн дайралтад өртөн ихээхэн хохирол амссан ч, удирдагч хүний мэдрэмж, овсгоо самбаа, зориг тэвчээрийн хүчээр дайсны өөдөөс эрслэн дайрч, анги, салбараа бүслэлтээс гарахад онцгой гавьяа байгуулжээ. Ийнхүү тэрбээр Цэргийн гавьяаны Улаан тугийн I зэргийн одонгоор шагнагдаж, YI морьт дивизийн даргаар томилогдон, хурандаа цол хүртсэн бөгөөд удалгүй 1939 оны 9 дүгээр сард Монгол Улсын гарамгай баатар цол олгосон байна. Гарамгай баатар Л.Дандар хожмоо “Совмонголметалл” нийгэмлэгт баазын дарга, барилга конторын дарга, Мотобуудлагын батальоны орлогч, Улаанбаатар хотын комендант, ЗХЖШ-ын офицер, Мотобуудлагын тусгай бригадын орлогч даргаар ажиллаж, улс эх орныхоо батлан хамгаалах, зэвсэгт хүчин болон нийгмийн чухал салбаруудад үр бүтээлтэй, хичээл зүтгэлтэй ажиллаж байв. Түүний дурсгалыг мөнхжүүлэн төрөлх нутаг усанд нь болон нийслэл хотноо Офицеруудын ордны өмнө хөшөөг нь босгон, хүндэтгэл үзүүлдэг бөгөөд МАА-ийн 132 дугаар ангийг түүний нэрэмжит болгосон түүхтэй. МОНГОЛ УЛСЫН БААТАР ЦЭНДИЙН ОЛЗВОЙ Эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалахын төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тулалдаж, Халхын голын дайнд Японы булаан эзлэгчдийг бут цохиход гарамгай гавьяа байгуулсан пулемётчин, Монгол Улсын баатар Ц.Олзвой1937 онд цэргийн албанд татагдан, МАХЦ-ийн Тамсагбулаг дахь YI морьт дивизийн 17 дугаар хорооны I суманд алба хааж байхдаа цөөнгүй баатарлаг үйлс байгуулсан бөгөөд өөрийн хороогоо зорьсон газар хүртэл нь хөнгөн пулемётын галаар хамгаалах, тагнуулын хэсгийн ахлан явж, дайсны хоёр машин цэргийг илрүүлэн, устгаж, машин, зэр зэвсгийг олзлон авч, нэгэн биед ахадсан зориг тэвчээр, тэсвэр хатуужлын үлгэрийг үзүүлж байсан гэдэг. Түүнд 1939 оны 10 дугаар сард Монгол Улсын баатар цол олгож, Цэргийн гавьяаны Улаан тугийн I зэргийн одонгоор шагнажээ. Бид Эрхэм улсын баатрынхаа суралцаж байсан ЦЕС-ийн Ерөнхий цэргийн I курсын I тасагт түүнийг “Хүндэт байлдагч”-аар бүртгэж, алдар гавьяаг нь мөнхжүүлсэн юм. Ц.Олзвой баатар Ховд аймгийн Манхан сумын харьяат ажээ. МОНГОЛ УЛСЫН БААТАР ЛУВСАНДОРЖИЙН ГЭЛЭГБААТАР Халхын голын дайнаас гэртээ эргэж ирээгүй дайчдын нэг,Хөвсгөл аймгийн Ханх сумынхарьяат, Монгол Улсын баатар Л.Гэлэгбаатар1935 онд өөрийн сайн дураар цэргийн албанд мордож, ЦЕС-ийн их бууны ангид элсэн суралцаж, сургуулиа “Онц” дүнтэй дүүргэжээ. Тийнхүү Тамсагбулагийн YI морьт дивизийн их бууны дивизионы I батарейны Улс төрийн удирдагчаар ажиллаж байхад нь Халхын голын дайн эхэлжээ. Дайны эхний мөчөөс л түүний удирдсан их бууны батарей онч мэргэн галаар дайсны давуу хүчийг бут цохиход үнэлж баршгүй чухал үүрэг гүйцэтгэжээ. Удаа дараагийн тулалдаанд баатарлаг гавьяа байгуулсан тэрбээр 1939 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ширүүн тулалдаанд тасаг цэргээ удирдан, ангиудаа их бууны галаар халхлан цохилт өгч, байлдаж байхдаа амиа алджээ. Энэ тулалдаанд дайсны давуу хүчний эсрэг эрэлхэг зоригтой байлдаж, өөрийн ангиудын байлдааны ялалтыг хангахад онцгой гавьяа байгуулж, амь үрэгдсэн түүнийг 1964 онд Монгол Улсын баатар хэмээх эрхэм хүндэт цолоор нэхэн шагнажээ. Мөн түүнийг нэрийг Их бууны хорооны I батарейнд бүртгэн, үүрд мөнхжүүлэн алдаршуулсан юм. Эх сурвалж: http://zasag.mn
урлаг соёл
Улсын филармонийн “Морин хуур”-ын чуулга жил бүрийн үндэсний их баяр наадмаар шилдэг уран бүтээлийн тоглолтыг нааадамчин олонд зориулан хийдэг. Энэ нь ч сүүлдээ гадаадын жуулчин, зочин төлөөлөгчдийн сонирхлыг ихэд татах болсон. Тэгвэл ардын урлагийн баялаг сан хөмрөг, Монголын болон дэлхийн cop болсон хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлүүдийг нэг дор эгшиглүүлдэг “Монголын сайхан орон” буюу “Beautiful Mongolia” тоглолт маргааш Соёлын төв өргөөнд 19:00 цагаас болно. Г.ТУУЛ
урлаг соёл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. PLAYTIME 2014 наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын алдарт “Хонх”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна. Энэ жилээс эхлэн тус наадам нь “Соёл-Эрдэнэ”, “Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах юм. Мөн наадмын талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой анхны цахим хуудас www.playtime.mn ашиглалтад орлоо. Цахим хуудсыг “Greensoft” компани боловсруулсан байна. PLAYTIME 2014 наадам анх удаа VIP zone-ийг оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone 1 өдрийн 100,000₮, 2 өдрийн 160,000₮ худалдаалагдах бөгөөд тасалбарын үнэнд өдөр, оройн хоол болон төрөл бүрийн уух зүйлс, тав тухтай орчин, уран бүтээлчидтэй хамт зураг авахуулах үйлчилгээ багтсан. Үүнээс гадна “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. REPLAY яармаг нь “PlayArt”, “PlayCraft”, “PlayFocus”, “PlayBody”, “PlayKids”, “PlayMerchandise” зэрэг өртөөнөөс бүрдэнэ. Тус яармаг нь наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой. Наадмын тасалбарыг 2014 оны 7-р сарын 9-ний дотор www.easyticket.mn , Хай-Фай Рекордз салбаруудаар нэг өдрийн тасалбарыг 30,000₮, хоёр өдрийн тасалбарыг 45,000₮, 2014 оны 7-р сарын 18-ны өдөр дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000₮, хоёр өдрийн тасалбарыг 55,000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000₮, хоёр өдрийн тасалбарыг 60,000₮ худалдаалана. Бүх тасалбарыг 1900-1199 утасаар үнэгүй хүргэнэ. Playtime 2014 наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Боргио” Брэнд, Силк Роуд Базаар, Монхорус, Pepsi, UFC, Interpress, Юнителийн Sons Aппликейшн, G-mobile, наадмын албан ёсны видео хамтрагчаар Green Wizard Entertainment, хөгжмийн техник дугаралтыг Өмнөд Солонгосын ITC solution, Total Music, ShowTech зэрэг компаниуд хариуцаж, мөн Монгол Шилтгээн, Төр Хурах, Easyticket.mn, 1900-1199 утас хамтран ажиллаж байна. Түүнчлэн Hi-Fi Records, Anima Mundi Entertainment болон Palladin ХXК наадмын зохион байгуулагчаар ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
урлаг соёл
Нийслэлийн 375 жилийн ойг угтаж “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд эх орны хөгжлийг ертөнц дахинаа батламжлан харуулдаг сонгодог урлагийн дээжээс таашаан мэдрэх “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ийг Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааг Үндэсний их баяр наадмыг угтсан томоохон арга хэмжээ болгож 2014 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 21.00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр УДБЭТ-ын уран бүтээлчид үзэгч түмэндээ толилуулах юм. “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөр нь дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэсэн, өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий тоглолт юм. Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, “Саунд оф Монголиа” ХХК нар ажиллаж байна. Тус тоглолт нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний томоохон анхны бүтээл болж байгаа бөгөөд сонгодог урлагийн үзэгчиддээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийнхээ хүртээл болгох зорилготой гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ. Жич: “Сонгодог урлагийн үдшийн цэнгүүн”-ий хөтөлбөрийг танилцуулъя. КОНЦЕРТЫН ХӨТӨЛБӨР 1. Ж.Чулуун “Уран Хас” балетын Удиртгал УДБЭТ-ын Симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх 2. Б.Шарав “Чингис Хаан” дуурийн Төгсгөл /Чингисийн ари/ УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Э.Бумхүү, найрал дуучид.Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх 3. Д.Лувсаншарав “Хан Бүргэд” дуурийн Полонез УДБЭТ-ын балетын жүжигчид, найрал дуучид Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх 4. Б.Дамдинсүрэн “Учиртай 3 толгой” дуурийн Юндэн Нансалмаа нарын хоршил УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Ч.Энхтайван, гоцлол дуучин Б.Энхнаран Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх 5. З.Хангал Д.Дашлхагва “Салхит шувуун дуун” УДБЭТ-ын балетын гоцлооч СТА М.Од, Г.Батчимэг, Б.Саруул, балетын жүжигчид Удирдаач УДБЭТ-ын ерөнхий удирдаач МУУГЗ Н.Туулайхүү 6. Б.Дамдинсүрэн “Жаргалын зам” дуурийн Бор Халиун нарын хоршил УДБЭТ-ын гоцлол дуучинСТА Ш.Наранчимэг, гоцлол дуучин Г.Шижирболд Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү 7. Дж.Верди “Реквием” УДБЭТ-ын найрал дуучид Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх 8. Chiara “La Spanola” УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Б.Эрдэнэтуяа Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх 9. И.Штраус “Цэнхэр Дунайн вальс” УДБЭТ-ын балетын жүжигчид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү 10. Ш.Гуно “Фауст” дуурийн Мефистофелийн ари УДБЭТ-ын гоцлол дуучин СТА О.Хүрэлбаатар, эрэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү 11. Ж.Бизе “Кармен” дуурийн Хабанера УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Р.Доржхорлоо, гоцлол дуучин М.Дариймаа, Ц.Арюнаа, найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү 12. А.Бородин “Игорь Ван” дуурийн Кипчакуудын бүжиг УДБЭТ-ын балетын гоцлооч СТА Х.Мөнгөнхөлөг, А.Өлзий-Орших, М.Од, Г.Батчимэг, балетын бүх жүжигчид, найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Тууулайхүү 13. Дж.Пуччини “Турандот” дуурийн Калафын ари УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Гомбо-Очир эмэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү 14. Э.Монте “Чардаш” УДБЭТ-ын гоцлол хөгжимчин СТА Ц.Мөнхболд хийлээр гоцлон Симфони найрал хөгжим хөгжимдөнө Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү 15. Карл Орф “Кармина Бурана” УДБЭТ-ын балетын жүжигчид, найрал дуучид, симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх 16. И.Штраус “Полька №1” УДБЭТ-ын симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү 17. Дж.Россини “Севилийн үсчин” дуурийн Фигарогийн ари УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү 18. П.Чайковский “Хунт нуур” балетын Адажио УДБЭТ-ын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, балетын жүжигчид Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх 19. А.Моцарт “Увидаст лимбэ” дуурийн Шөнийн хатны ари УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү 20. Ж.Бизе “Кармен” дуурийн Эскамилиогийн дуу УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Э.Анхбаяр, эрэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү 21. Л.Минкус “Дон Кихот” балетын Гран-Па УДБЭТ-ын балетын гоцлооч МУГЖ Ч.Ганчимэг, СТА О.Ганцоож, А.Өлзий-Орших, Г.Батчимэг, балетын жүжигчид Удирдаач МУУГЗ Н.Туулайхүү 22. Дж.Верди “Трубадур” дуурийн Манрикогийн стретто УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, эрэгтэй найрал дуучид Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх 23. Дж.Верди “Травиата” дуурийн Хундагын дуу УДБЭТ-ын гоцлол дуучид, найрал дуучид, симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх 24. Радецкий марш УДБЭТ-ын симфони найрал хөгжим Удирдаач МУУГЗ Ж.Бүрэнбэх
урлаг соёл
Монголдоо хоолойн цар, уран бүтээлээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн Поп дива Б.Сарантуяа, С.Наран болон “Black&White” хамтлагууд энэ сарын 10, 11, 12 - ны өдрүүдэд “River Sounds Live Music Club”-ийн 15 жилийн ойд зориулан тоглолтоо хийх гэж байна. Их хотын залуус үндэсний их баяр наадмын үеэр хайртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг үзэж, сайхан наадах боломжтой болж байна. Хэрэв та тоглолтыг сонирхож байгаа бол 10-нд Black and White, 11-нд дуучин С.Наран, 12-нд дуучин Б.Сарантуяа гэсэн хуваарийн дагуу тоглох юм байна. О.САР
урлаг соёл
Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч Пинкертон, Япон бүсгүй Чио Чио Сантай гэрэлснийхээ дараа сууж амьдрахаар хөлслөн авах байшингаа үзэх гэж иржээ. Зууч Горо байшингаа өндөрт хөөргөн магтаж далимд нь дэслэгчид , Чио Чио Саны зарц бүсгүй Сузукийг танилцуулна. Энэ хотод суугаа Америкийн консул Шарплесыг ирэхэд Пинкертон байраа үзүүлэх ялдамд япон бүсгүйтэй гэрлэх болсон тухайгаа хэлнэ. Хашир Шарплес нөхрийгөө хэтэрхий хөнгөдөж, өөрийнхөө толгойд гай хураах юм биш биз гэж сануулахад Пинкертон, Япон бүсгүйн хашийн царай, эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөгдөж, эхнэрээ болгохоор эргэлтгүй шийдсэнээ ярина. Энэ үед Чио Чио Сан найз хүүхнүүдээрээ хүрээлүүлэн гарч ирэв. Консул бүсгүйг хүндэтгэн яриа өдөхөд Чио Чио Сан өөрийнхөө гунигт бага насны тухай сэтгэлээ нээн ярьж , бас Пинкертонтой гэр бүл болсноо баяр хөөр болгон өгүүлж байтал бүсгүйн хамаатан болох лам Бонза ирнэ. Өвөг дээдсийн шашин шүтлэгийг үхтэл баримтлагч Бонза, Чио Чио Саныг шашин бурхнаас урван тэрсэлсэн, шившигт эм хэмээн хараан загнаж баярт уригдаж ирсэн олныг хөөн тараав. Балмагдсан бүсгүй уйлан хайлж, Пинкертон аргадан тайвшруулна. Тиймээ бүгд хаяад явсан ч зүрхний хайртай амраг нь хажууд нь байхаас илүү жаргал хаа байх билээ. Дулаан орны одот тэнгэр дээр мэлтийж, дурлалт бүсгүйн шивнэх дуу дэслэгчийн сэтгэлийг хөдөлгөн, үүрдийн ханиа гэж дуудан үнэнч байхаа андгайлан бүсгүйг дагуулан байшиндаа орно... Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тун удахгүй “Сакурагийн цэцэрлэг” дэлгэрэх нь. Италийн алдарт хөгжмийн зохиолч, сонгодог хөгжмийн суут хүн Жакомо Пуччинийн “Эрвээхэй хатан” (Чио Чио Сан) дуурийг Монгол, Солонгос уран бүтээлчид хамтранДуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тавдугаар сарын 24, 25-ны өдрүүдэд толилуулахаар болжээ. Дорнын үзэсгэлэнт бүсгүй, түүний хашийн тунгалаг царай эрвээхэй хоёр нүдэнд сэтгэл алдан хөтлөгдсөн Америкийн тэнгисийн цэргийн флотын дэслэгч хоёрын хайр дурлалын гунигт түүхийг өгүүлдэг энэхүү дуурь нь 1904 оны 2 сарын 17-нд анх удаа Миланы театрт тоглогдож байжээ. ГОЛ ДҮРҮҮДЭД: Чио-Чио-Сан /эрвээхэй хатагтай/ (сопрано) - Б.Эрдэнэтуяа СТА Сузуки /зарц эмэгтэй/ (меццо-сопрано) - Р.Доржхорлоо СТА Пинкертон /Америкийн цэргийн дэслэгч/ (тенор) - Г.Шижирболд Кет /Пинкертоны эхнэр/ (сопрано) -Д.Туяа СТА Шарплес /Нагасакид суудаг АНУ-ын элчин/ (баритон) - М.Болд МУГЖ Горо /зууч/ (тенор) - М.Даваадорж Бонза /Чио-Чио-Саны ах лам/ (бас) - Э.Бумхүү СТА Ямадори тайж (тенор, баритон) - А.Сайнбаяр СТА Комиссар (баритон) - Б.Алтанхуяг СТА Чио Чио Саны эх - С.Оюунцэцэг СТА Зарц, дамнуурчин - Б.Өлзийбаяр, Намнанбаатар Э.ТЭМЛҮҮН
урлаг соёл
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хурд” хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаяр өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртэж фэнүүддээ бэлэг бариад байна. Түүнийг цолоо авсан даруйд нь сэтгэгдлээс нь хуваалцсанаа хүргэе. -Та нд баяр хүргэе, сэтгэгдэл ямар байна? -Монголын ард түмэндээ маш их баярлалаа. “Хурд” хамтлаг байгуулагдсанаас хойш тайзнаасаа буулгүй 20 жил уран бүтээлээ туурвилаа. Бидний хөдөлмөрийн үр шимийг Ерөнхийлөгч маань, Монголын ард түмэн өндрөөр үнэлсэнд маш их баярлалаа. “Хурд”-ын дуунд дуртай, рок попыг шимтэн сонсдог Монголын ард түмэн, залуучуудынхаа өмнө “Хурд” хамтлаг болон миний бие мэхийн ёсолж байна. -Хурд хамт лагаас өмнө нь гавьяат төрсөн, та хэд дэх нь билээ. Хэдэн жил хөдөлмөрлөв? -Дуучин Д.Цогоо маань 2010 онд гавьяат жүжигчин болсон юм. Харин би хамтлагийнхаа хоёр дахь гавьяат нь боллоо. Анх би 1984 онд гитарчнаар уран бүтээлийн гараагаа эхэлж, тасралтгүй ажилласаар 30 жил болжээ. Харин 20 жил нь “Хурд” хамтлагтайгаа байлаа. Шагнал бол маш том хариуцлага, Бид уран бүтээлийн эрч хүчээр дахин цэнэглэгдлээ. Олон сайхан уран бүтээл туурвин дуунд дуртай ард түмний сонорыг мялааж явах болно. Онцлоход, “Хурд” хамтлагийнхан маргааш “Мишээл экспо” төвд тоглолтоо хийнэ. Шинэхэн гавьяатаа “өлгийдөн” авсан “Хурд”-ынхан эрч хүч дүүрэн тоглолт үзүүлэх болов уу. Г.НАРАН
урлаг соёл
-"Playtime 2014" наадамд тоглох хамтлаг, дуучдын тоглолтын хуваарь гарлаа- "Амьд" хөгжим сонирхогчдын жилдээ ганц тохиодог "Playtime 2014" наадам энэ удаад 13 дахь жилдээ Гачууртын "Монгол шилтгээн" цогцолборт долдугаар сарын 19, 20-нд болох гэж буй. Зүрхнээс булгилах эрх чөлөөг магтан дуулах наадам болоход ийнхүү арав хүрэхгүй хоног үлдсэн бөгөөд наадмын бэлтгэл ажлууд цэгцэрч байна. Наадмын тасалбарыг хямдралтай үнээр буюу нэг өдрийн 30 мянган төгрөг, хоёр өдрийн 45 мянган төгрөгөөр авах хугацаа өчигдөр дуусах байсан бол зохион байгуулагчид энэ хугацааг нэг өдрөөр сунгалаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийг дуустал www.easyticket.mn ,"Хай-Фай рекордз" салбаруудаар "Playtime 2014" наадмын тасалбарыг хямдралтай үнээр худалдан авах боломжтой юм. Маргаашнаас нэг өдрийн тасалбарыг 35 мянган төгрөг, хоёр өдрийн 55 мянган төгрөг, наадмын үеэр буюу "Монгол шилтгээн"-ий гаднаас нэг өдрийнх 40 мянган төгрөг, хоёр өдрийн тасалбарыг 60 мянган төгрөгөөр худалдаж авах ажээ. Мөн наадмын тасалбарыг 1900-1199 утсаар үнэгүй хүргэж өгөх юм. Энэ жилийн наадам Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд "Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ" уриан дор олон онцлогтой болохоос гадна олон улсын гэх тодотголтой. Учир нь ОХУ-д альтернатив рок урсгалыг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц үзүүлсэн гэгддэг "Мумий тролль", Японы пост рок "Envy", АНУ-ын The Pains of being pure at heart" зэрэггадны гурван хамтлаг "Playtime" наадмын тайзнаа тоглоно. Ийнхүү хоёр өдрийн турш наадмын задгай талбайд майхнаа байрлуулан гадаад, дотоодын нийт 40 гаруй хамтлаг, дуучдын тоглолтыг үзэх юм. Энэ өдрүүдэд зөвхөн рок тоглолт болохгүй, DJ нар оролцож өөрсдийн сэт-ээ тавина гэдгийг сануулъя. Хамгийн олон хамтлаг, дуучдыг нэгтгэж чаддаг уг наадмын тайзны зохион байгуулалтыг энэ жилээс шинэчилж, "Соёл-Эрдэнэ", "Давалгаа, "Нааглихац" гэсэн гурван тайз байгуулан уран бүтээлийг хүргэх нь наадмын нэг онцлог. Наадмын талбайд залуус хоёр өдөр буудаллах учир хоолны үйлчилгээ, эмнэлгийн тусламж, мэдээллийн цэг, "wi-fi" цацах цэг ажиллуулж, тав тухыг хангахыг зохион байгуулагчид амалж буй. 13 жилийн түүхтэй уг наадмын зорилго нь орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг "амьд" хөгжмийн хамтлаг, дуучдыг танилцуулж, тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд орших ажээ. Наадамд уран бүтээлээ сонирхуулах хамтлаг, дуучдын тоглолтын цагийн хуваарь гарсан бөгөөд наадмын талбайн газрын зураг, үйлчилгээ, үнэгүй унаа, тасалбар сонголтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны цахим хуудас болох www.playtime.mn сайтаас сонирхох боломжтой. Ийнхүү наадам болоход арав хүрэхгүй хоног үлдлээ. Бэлтгэлээ хангаарай залуус аа. Өнгө өнгийн майхан алаглуулан барьж, задгай агаарт "амьд" хөгжмөө сонсч, амрах өдрүүд ойртсоор. У.БОЛОР
урлаг соёл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. PLAYTIME 2014 наадмын хүрээнд Амеркийн “The Pains of Being Pure at Heart”, ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд болон Монголын алдарт “Хонх”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, өөрсдийн уран бүтээлээ толилуулна. Энэ жилээс эхлэн тус наадам нь “Соёл-Эрдэнэ”, “Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах юм. Мөн наадмын талаарх бүхий л мэдээллийг авах боломжтой анхны цахим хуудас www.playtime.mn ашиглалтад орлоо. Цахим хуудсыг “Greensoft” компани боловсруулсан байна. PLAYTIME 2014 наадам анх удаа VIP zone-ийг оролцогчиддоо санал болгож байгаа бөгөөд тус үйлчилгээгээр дамжуулан оролцогч залуус дэлхийн болон Монголын шилдэг амьд хөгжмийн уран бүтээлчидтэй танилцаж, тэдэнтэй хамт нэгэн оройг ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжтой. VIP Zone 1 өдрийн 100,000₮, 2 өдрийн 160,000₮ худалдаалагдах бөгөөд тасалбарын үнэнд өдөр, оройн хоол болон төрөл бүрийн уух зүйлс, тав тухтай орчин, уран бүтээлчидтэй хамт зураг авахуулах үйлчилгээ багтсан. Үүнээс гадна “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдалаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. REPLAY яармаг нь “PlayArt”, “PlayCraft”, “PlayFocus”, “PlayBody”, “PlayKids”, “PlayMerchandise” зэрэг өртөөнөөс бүрдэнэ. Тус яармаг нь наадмын үеэр байгаль орчинг бохирдуулахаас зайлсхийж, хотын залуус болон хамтран ажиллаж буй байгууллага хамт олны Улаанбаатар хотын өнгө үзэмж, төрхийг найрсаг хот болгон хөгжүүлэхэд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой. Наадмын тасалбарыг 2014 оны 7-р сарын 9-ний дотор www.easyticket.mn , Хай-Фай Рекордз салбаруудаар нэг өдрийн тасалбарыг 30,000₮, хоёр өдрийн тасалбарыг 45,000₮, 2014 оны 7-р сарын 18-ны өдөр дотор тасалбар худалдан авсан залуус нэг өдрийн тасалбарыг 35,000₮, хоёр өдрийн тасалбарыг 55,000₮ авах боломжтой. Наадмын үеэр нэг өдрийн тасалбарыг 40,000₮, хоёр өдрийн тасалбарыг 60,000₮ худалдаалана. Бүх тасалбарыг 1900-1199 утасаар үнэгүй хүргэнэ. Playtime 2014 наадмын албан ёсны ивээн тэтгэгчээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, “Боргио” Брэнд, Силк Роуд Базаар, Монхорус, Pepsi, UFC, Interpress, Юнителийн Sons Aппликейшн, G-mobile, наадмын албан ёсны видео хамтрагчаар Green Wizard Entertainment, хөгжмийн техник дугаралтыг Өмнөд Солонгосын ITC solution, Total Music, ShowTech зэрэг компаниуд хариуцаж, мөн Монгол Шилтгээн, Төр Хурах, Easyticket.mn, 1900-1199 утас хамтран ажиллаж байна. Түүнчлэн Hi-Fi Records, Anima Mundi Entertainment болон Palladin ХXК наадмын зохион байгуулагчаар ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
урлаг соёл
Соёл, урлагийн их сургууль (СУИС), Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор “Сэрсэн тал” соёлын наадмыг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Эл наадам долдугаар сарын 11, 12-нд Хүй долоон худагт болох юм. Наадмыг 2008 оноос хойш СУИС-ийн багш, оюутнууд, МУЗ-ийн ажиллагсад, уран бүтээлчдээс бүрдсэн 200 гаруй хүн хамтран, сайн дурын үндсэн дээр зохион байгуулж ирсэн бөгөөд өдгөө Монголчуудын хүсэн хүлээсэн наадам болжээ. 2014 оны Соёлын наадмыг шинэлэг агуулга, сонирхолтой арга хэмжээгээр өргөжүүлэн, наадамчин олонд хүргэхэд Баяр наадмыг Зохион байгуулах хороо, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Соёл, урлаг хөгжүүлэх сан зэрэг байгууллагууд хамтран ажиллаж, ХААН Банк ивээн тэтгэн дэмжиж байна. Зохион байгуулагчдын зүгээс “Соёлын наадам”-ыг Зүүн Өмнөд Азийн урлагийн шилдэг наадмуудын нэг хэмээн үзэж байгаа бөгөөд цаашид нүүдэлчний соёл, өв уламжлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор тус наадмыг олон улсын түвшинд өргөжүүлэхээр зорьж байгаа ажээ. Хүй долоон худаг дахь Соёлын наадмын үеэр “Сэрсэн Тал” үндэсний урлагийн тоглолтыг зохион байгуулахаас гадна “Монголы нэг өдөр” соёл урлаг, гар урлалын хотхон байгуулж, Их Монгол, Монгол үндэстэн ястны өртөө, нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиол, нүүр будалт, хөрөг зураг зэрэг өртөөгөөр дамжуулан Монгол үндэсний өв соёл, уламжлалыг наадамчин олонд таниулан сурталчилах, нээлттэй оролцох боломжийг бий болгоно. Б.ЭНХ
урлаг соёл
Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Энэ жилийн наадмын тоглолтыг МУГЖ, Төрийн соёрхолт Д.Сосорбарам найруулсан юм. Баяр наадмын нээлтийн тоглолтод Чингис хааны төрийн дуулал хэмээсэн "Эртний сайхан" уртын дуу Төв цэнгэлдэхэд эгшиглэлээ. Ард түмэн "Эртний сайхан" уртын дууг сүлд дуу гэж нэрлэжээ. "Эртний сайхан" гэдэг уртын дуу бол эрт үес уламжлан ирсэн дууны нэг юм. Энэ дууг хуучцуул "Чингисийн төрийн сүлд дуулал" хэмээн ихэд хүндэтгэж байжээ. 1930-аад оны үеэс дуулахаа больж мартагдаж байсныг 1936-онд алдарт дуучин Магсар хурцын Дугаржав уртын дууны түүвэр ном бичихдээ түүндээ оруулсанаар өнөө үед өргөн барьсан гавьяатай. Эртний сайхан Энэ сайхан оронд нь Эзэн Чингис хааныхаа Язгуур аац бүрдэв ээ Тэнгэр мэт заяатай Тэгш таван оюунтай Тэнүүн уужим зарлигтай Тэнгэрийн минь үр сад билээ Олон одны дундаас Сарны гэрэл тодорхой Яндар мэт чимэгтэй Сүмбэр уулын оройноос Сүндэрлэж цацраад Сүр жавхлан дэлгэрээд Сүлд нь бадартугай Хамаг монголын рашааныг Ханахгүй шимсээр хүртээд Хаан эзэн Чингисийн өмнө Хамаг бүгдээр жаргав. Ч.БОЛОР
урлаг соёл
Жил бүрийн үндэсний их баяр наадмаар Монгол улсын “Морин хуур”-ын чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолт түмэн олонд тэр дундаа гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдөд зориулан тоглогддог билээ. Ардын урлагийн баялаг сан хөмрөг, Монголын болон дэлхийн cop болсон хөгжмийн зохиолчдын шилдэг бvтээлvvд эгшиглэдэг “Монголын сайхан орон” буюу “Beautiful Mongolia” тоглолт Соёлын төв өргөөнд өнөөдөр 19.00 цагаас ганцхан удаа эгшиглээх гэж байна. Тоглолтын тасалбарын хувьд 20-40 төгрөг аж. Ч.БОЛ
урлаг соёл
“Цэргийн бодол”, “Эх орон” зэрэг олон уран бүтээлээр нь Монголын хөгжим сонирхогчид “Хурд” хамтлагийнханыг андахгүй сайн мэднэ. Тэдний 20 жилийн ой энэ жил тохиогоод байгаа билээ. Өөрсдийн 20 насны төрсөн өдрөө тэд зөвхөн Монголд байгаа монголчуудтайгаа бус дэлхий даяар ажиллаж, амьдарч буй монголчуудтайгаа хуваалцаад амжсан. Тэгвэл тэд өчигдөр “Hurd best of hits” тоглолтоо “Мишээл экспо”-д өөрсдийн фэнүүддээ болон жуулчдад зориулан хүргэсэн юм. Тоглолт таван цагийн турш боллоо. “Хурд”-ын фэнүүдийн хувьд Улсын их баяр наадмаа хит дуунуудаар эхлүүлсэн гэвэл буруудахгүй болов уу. Хэдийгээр тоглолт хоёр цаг 30 минут болно гэсэн төлөвлөгөөтэй байсан хэдий ч “Хурд” хамтлагийнхан фэнүүдийнхээ сонорыг таван цагийн туршид мялаасан. Тэдний фэнүүдийн хувьд ч тоглолт дуусан дуустал дахиулах хүсэлтэй уухайлсаар байв. “Hurd best of hits” тоглолтын төгсгөлд “Хурд” хамтлагийнхан төрийн дууллаа хоёр удаа рок хэмнэлээр дуулсан ч үзэгчдээс дахин уран бүтээлээ тоглохыг хүссэн хэвээр байсан нь тус хамтлагийн уран бүтээл монголчуудад ямар том орон зайг эзэлдэг болохыг харуулсан үйл явдал болсон юм. “Хурд” хамтлагийн фэнүүдэд таван цагийн тоглолт хангалтгүй байгаа мэт сэтгэгдэл төрснийг нуух хэрэггүй биз ээ. Сонирхуулахад “Хурд” хамтлагийн тоглолтын тасалбар 50 мянган төгрөгөөр үзэгчдэд хүрсэн ч “Мишээл экспо” дүүрэн хүнтэй тоглосон юм. Э.ТЭКҮ Гэрэл зургийг Э.ТЭКҮ.
урлаг соёл
PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам “Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ!” уриан дор энэ сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. PLAYTIME 2014 наадмын хүрээнд Английн “Peter Hook&The Light” ОХУ-ын “Мумий Тролль”, Японы “Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагууд хүрэлцэн ирэх юм байна. Мөн Монголын “Хонх”, “Нисванис”, “The Lemons”, “Моханик”, “The Colors”, “Vatame”, “The Compass”, “Rec On” зэрэг шинэ, шилдэг 40 гаруй хамтлаг дуучид, DJ оролцож, уран бүтээлээ толилуулна. Энэ жилээс эхлэн тус наадамд “Соёл-Эрдэнэ”, “Давлагаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан, дэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийг таницуулах болжээ. Наадмын үеэр “REPLAY” буюу наадмын үеэр хотын залуус хог хаягдлаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ. Наадмын тасалбарыг 2014 оны 7-р сарын 9-ний дотор www.easyticket.mn, Хай-Фай Рекордз салбаруудаар худалдаалж байна. Наадмын анхны цахим хуудас www.playtime.mn 2014 оны 7-р сарын 8-наас олон нийтэд нээлттэй болох бөгөөд цахим хуудсаар дамжуулан наадамтай холбоотой бүх мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой юм. Л.ГАНАА
урлаг соёл
-Домогт "Joy Division" хамтлагийн дуунууд "Playtime 2014" наадмаар- "Амьд" хөгжим сонирхогчдын шимтэн сонсч, энэ хөгжмийн урсгалд улам бүр "уусахад" нөлөөлсөн Английн домогт "Joy division" хамтлагийн дуунуудыг 13 дахь удаагийн "Playtime 2014" наадмаас сонсч, мэдрэх боломжтой боллоо. "Найрсаг Улаанбаатар биднээс эхэлнэ" уриатай энэ жилийн наадамд гаднаас гурван хамтлаг урихаар болсон талаар бид мэдээлсэн. Тэгвэл наадмын зочин хамтлаг АНУ-ын The Pains of being pure at heart" хүндэтгэх шалтгааны улмаас ирж чадахгүй болсон тул хамтлагуудын хуваарьт өөрчлөлт оруулсан байна. Үүний оронд "Joy division", "New order" хамтлагийн гишүүн Петер Хуукын үүсгэн байгуулсан "Peter hook and The light хамтлаг ирэхээр болсон нь хөгжим сонирхогчдын дунд итгэмээргүй сайхан мэдээ юм. Тэд "Joy division" хамтлагийн бүтэн сэт дууг тоглож, наадмын талбайг донсолгох нь. "Peter Hook andtheLight"хамтлагийг"Joy Division"болон"New Order"хамтлагуудад басс гитарчин байсан Петер Хуук2010 онд байгуулсан билээ.Хамтлаг түүнийхүү, мөн басс гитарчинЖэк Бэйтс,даралтат хөгжимчинЭнди Пүүл,бөмбөрчинПол Кэхойнараас бүрддэг бөгөөд постпанк, альтернатив рок,синтпоп чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Мөн тус хамтлаг нь"Joy Division" хамтлагийн " Unknown Pleasures ", " Closer ","New Order"-ийн" Movement "ба" Power, Corruption & Lies "цомгуудыг дуулдгаараа олны таашаалыг хүртсэн юм. Ийнхүү Гачууртын "Монгол шилтгээн" цогцолборт ирэх амралтын өдрүүдээр /07.19-20/ болох наадмын гэнэтийн цочир сюрпризүүд задарсаар байна. Хоёр өдрийн турш хөгжим сонирхогчид задгай талбайд майхнаа байрлуулан"Peter hook and The light,ОХУ-ын“Мумий Тролль”,Японы“Envy” зэрэг дэлхийн алдарт амьд хөгжмийн хамтлагуудболонМонголыналдарт“Хонх”,“Нисванис”,“The Lemons”,“Моханик”,“The Colors”,“Vatame”,“The Compass”,“Rec On”зэрэгшинэ,шилдэг42хамтлаг дуучдын тоглолт,12DJбагийн сэтийг сонсох юм.Энэ жилээс эхлэн тус наадам нь“Соёл-Эрдэнэ”,“Давалгаа”,“Нааглихац”гэсэн гурван тайзнаасдэлхийн болон Монголын амьд хөгжмийн уран бүтээлчдийгтанилцуулах ажээ.Наадмын талбайд хүргэх үнэгүй унаа, хамтлагуудын тоглолтын хуваарь зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг наадмын албан ёсны цахим хуудас болох www.playtime.mn -ээс сонирхоорой. Хөгжмийн соёлыг түгээх зорилготой "Playtime 2014" наадам энэ жил уламжлал ёсоороо болох гэж буйд, тэр дундаа Монголын шинэ, шилдэг хамтлаг, дуучдыг нэгтгэж, гадны нэр хүндтэй хамтлагуудыг Монголын тайзнаа тоглуулах гэж байгаад хөгжим сонирхогчид баяртай байна. Бидний наадам ойртсоор. У.БОЛОР
урлаг соёл
ССАЖЯ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын хөөмийн холбоо хамтран олон улсын хөөмийн III наадмыг зохион байгуулахаар болжээ. Хөөмийчдийн ур чадварыг сайжруулах, хөөмийн урын санг баяжуулж ардын авьяастныг тодруулах зорилгоор энэхүү наадмыг зохион байгуулж байгаа гэдгийг зохион байгуулагчдаас онцоллоо. Тодруулбал, наадам наймдугаар сарын 20-25-ны хооронд Ховд аймагт болох бөгөөд Гран при шагналтныг таван сая, тэргүүн байрт орсон авьяастанг гурван сая төгрөгөөр урамшуулах гэнэ.Мөн энэ үеэр оролцогчдыг хөөмийн өлгий нутаг Чандмань сумаар аялуулахаас гадна олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. О.САРНАЙ
урлаг соёл
Маргааш буюу тавдугаар сарын 03-ны бямба гаригийн 20.00 цагт Black Box театрт нэгэн шинэ жүжиг нээлтээ хийнэ. Нэр нь “Солиорол”. Энэ бол Сара Кэйний хамгийн сүүлчийн бүтээл. Зохиолч бүсгүй 1999 оны хоёрдугаар сарын 20-нд энэ жүжгээ бичиж дууссаны амиа хорлосон гэдэг. Анхны тоглолт нь түүнийг нас барснаас жил хагасын дараа буюу 2000 оны зургадугаар сарын 23-нд Английн “Жервүүд” театрт болсон. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа 1-3 жүжигчний бүрэлдэхүүнтэйгээр олон хувилбараар тайзнаа тавигдсаар байна. 4.48 гэдэг бол сэтгэл зүйн гүн хямралд орж, сэтгэцийн эмгэгтэй болсон Сара Кэйний байнга сэрдэг байсан цаг. Тодорхой дүр, тайзны бүтэц байхгүй энэ жүжгийн текст ч мөн өөр хоорондоо нарийн уялдаа байхгүй. Жүжгийн хүүрнэл хамгийн энгийн хар яриа, төгс найруулгатай, яруу найргийн мөрүүд гэх зэрэг найруулгын олон хэв маягийг харуулна. “Гуардиан” сонин “Амиа хорлогчийн 75 минутын тэмдэглэлийг тайзны бүтээл гэх нь зүйтэй юү?” хэмээх асуултыг дэвшүүлж байсан бол “Телеграф” сонин “Дотоод ертөнц, оюун санаанд шатаж байгаа тэр шаналлыг мэдрэхгүй байх арга алга” гэж дүгнэж байжээ. Уг жүжгийг Британи, Канад, Польш, Шинэ Зеланд, Энэтхэгийн уран бүтээлчид тайзнаа тавьж байсан бөгөөд энэ удаа Black Box театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулж байна. Тэрбээр энэ жүжгээрээ өнөө жилийн “Гэгээн Муза” наадамд нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөж байгаа юм. “Солиорол” жүжгийг орчуулагч Б.Цацрал орчуулан, найруулагч М.Боролдой найруулжээ. Г.ЦАЦРАЛ
урлаг соёл
Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулагчийн “Өчигдөр” гэх сэтгэхүйн драмын жүжиг тавдугаар сарын 7-оос эхлэн Драмын театрын тайзнаа тав хоногийн туршид тавигдах нь ээ. “Өчигдөр” жүжиг нь нэгэн гэр бүлийн хоёр хүний тухай өгүүлэх бөгөөд хоёр хүнээс бүтсэн жүжиг ажээ. Гэртээ өдөржин авааль нөхрөө хүлээн суух сайн эхнэр, гэргийнхээ, гэр бүлийнхээ төлөө зүтгэж яваа сайн нөхөр. Тэдний ухаангүй халуун дурлал хөрөх үед юу болдог вэ? Тэд өөрсдийн хайрыг “Өчигдөр” шиг нь хадгалж чадах болов уу? Улсын драмын эрдмийн театрын долоон найруулагчийн ертөнцөөр аялах аялал дөрөв дэх найруулагчийн ертөнцтэй танилцахад бэлэн болсон нь энэ юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Black Box” театрт тавдугаар сарын 3-нд нээлтээ хийсэн “Солиорол” жүжгийг өдөр бүр 20.00 цагаас үзэгчдийн хүртээл болгож байна. Энэ бол Сара Кэйний хамгийн сүүлчийн бүтээл юм. Зохиолч бүсгүй 1999 оны хоёрдугаар сарын 20-нд энэ жүжгээ бичиж дууссаны амиа хорлосон гэдэг. Анхны тоглолт нь түүнийг нас барснаас жил хагасын дараа буюу 2000 оны зургадугаар сарын 23-нд Английн “Жервүүд” театрт болсон. Тэр цагаас хойш хэд хэдэн удаа 1-3 жүжигчний бүрэлдэхүүнтэйгээр олон хувилбараар тайзнаа тавигдсаар байна. 4.48 гэдэг бол сэтгэл зүйн гүн хямралд орж, сэтгэцийн эмгэгтэй болсон Сара Кэйний байнга сэрдэг байсан цаг. Тодорхой дүр, тайзны бүтэц байхгүй энэ жүжгийн текст ч мөн өөр хоорондоо нарийн уялдаа байхгүй. Жүжгийн хүүрнэл хамгийн энгийн хар яриа, төгс найруулгатай, яруу найргийн мөрүүд гэх зэрэг найруулгын олон хэв маягийг харуулна. “Гуардиан” сонин “Амиа хорлогчийн 75 минутын тэмдэглэлийг тайзны бүтээл гэх нь зүйтэй юү?” хэмээх асуултыг дэвшүүлж байсан бол “Телеграф” сонин “Дотоод ертөнц, оюун санаанд шатаж байгаа тэр шаналлыг мэдрэхгүй байх арга алга” гэж дүгнэж байжээ. Уг жүжгийг Британи, Канад, Польш, Шинэ Зеланд, Энэтхэгийн уран бүтээлчид тайзнаа тавьж байсан бөгөөд энэ удаа “Black Box” театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир амилуулж байна. Тэрбээр энэ жүжгээрээ өнөө жилийн “Гэгээн Муза” наадамд нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдөж байгаа юм. “Солиорол” жүжгийг орчуулагч Б.Цацрал орчуулан, найруулагч М.Боролдой найруулжээ. Г.ЦАЦРАЛ
урлаг соёл
Драмын урлагийн шилдгийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам өнөө жил 11 дэх удаагаа болох гэж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хот, хөдөө, орон нутгийн 20-иод театр, продакшны 400 гаруй бүтээлээс тухайн жилийн сор болсон уран бүтээлийг шалгаруулж байсан тус наадамд өнгөрсөн жилээс олон улсын чанартай болж өргөжсөн юм. Тиймдээ ч шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголоос гадна ОХУ, Канад, Серби, Македон, Косовогийн мэргэжилтнүүд ажиллаж, гадны алдартай театр судлаач, найруулагчдын шүүлтээр өнгөрсөн жилийн шилдгүүдийг тодруулж байлаа. Тэгвэл, тавдугаар сарын 19-нд болох энэ жилийн наадамд Монгол, Египет, Серби, ОХУ-ын Тува, ӨМӨЗО-ны уран бүтээлчид өрсөлдөж, наадмын шүүгчээр АНУ-ын төрийн департаментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, “Драмын жүжгийн төрөл”-д ОХУ-ын шилдэг залуу 10 найруулагчийн нэг, Тува улсын найруулагч Сюзанна Ооржик нар ажиллахаар болсон юм. “Гэгээн муза 11” наадмын хүрээнд “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд 40 гаруй жүжиг санал болгосноос 20 уран бүтээл, 80 гаруй уран бүтээлч чансаагаа сорьж байгаа ажээ. Драмын урлагийн хамгийн том, нэр хүндтэй наадмын бас нэгэн онцлог нь Улаан хивсний ёслол байдаг. “Гэгээн муза”-гийн үдэш драмынхныг тольдож болох Улаан хивсний ёслол энэ удаад Чингисийн талбайд болох бөгөөд Улаанбаатар зочид буудлаас Чингисийн талбай, Соёлын төв өргөө гэсэн маршрутаар болох юм. Өмнө нь наадмын ёслол ажиллагааг УДЭТ-т хийдэг байсан бол энэ жил Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болсон байна. “Гэгээн муза-11” наадмын нэр дэвшигчдийг танилцуулъя. Драмын жүжгийн төрөлд: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” “Вlаск Вох” театрын бүтээл “Сандлууд” Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл” Дуулалт жүжгийн төрөлд: Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ” Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта” ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” Хүүхдийн жүжгийн төрөлд УДЭТеатрын бүтээл “Норовын намтар" ҮДБЭЧуулгын бүтээл “Эрх цагаан унага” Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин” “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг” Нэг хүний жүжгийн төрөлд “Тэнгэрийн аялгуу” /Монгол/ Наташагийн мөрөөдөл” /Монгол/ “Солиорол” /Монгол/ “Бичлэг” /Монгол/ “Шүтээн гэмээр диван” /Монгол/ “Хүний дуу хоолой” /Тува/ “Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна. “Гэгээн муза-11” наадмын сонгон шалгаруулалтын хүрээнд тайзнаа тоглогдох жүжгүүдийн хуваарийг хүргэе. Э.ТЭКҮ
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза 11” олон улсын театрын наадам тавдугаар сарын 19-нд шилдгүүдээ тодруулахаар зэхээд байгаа билээ. “Гэгээн муза 11” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтанд өрсөлдөж буй бүтээлүүд тавдугаар сарын 10-аас эхлэн үзэгчдийн хүртээл болж эхэлсэн. Уг наадамд “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл” зэрэг дөрвөн төрөлд 20 уран бүтээлийн 80 гаруй уран бүтээлчид өрсөлдөж байгаа. Тэгвэл өнөөдөр тоглогдох бүтээлийн хувиарыг драмын урлаг сонирхогч нартаа хүргье. Оролцогчийн нэр Уран бүтээлийн нэр Цаг Болох газар Black box театр Солиорол 15:00 Black box театр Black box театр Бичлэг 16:00 Black box театр Х-ТҮЦ продакшн Сэрүүн хасын нууц 19:00 СТӨ Э.ТЭКҮ
урлаг соёл
Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт "Муурын байшин" жүжиг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт "Хунт нуур" балет тус тус тоглогдоно. МҮЭСТО 19.00 цагт "Маск" продакшны "Чухам үнэнийг цөөн үгээр" хошин шоу тоглолт . СТӨ 19.00 цагт "Х-ТҮЦ" пропакшны "Та битгийн уурлаарай" хошин шоу тоглолт. Тусгаар тогтнолын ордон 19.00 цагт "Мөрөөдлийн театр"-ын "Утасгүй бол үхлээ юу" шоу хөтөлбөр. УДБЭТ 17.00 цагт П.И.Чайковскийн "Хунт нуур" балет. УДЭТ 14.00 цагт "Муурын байшин" жүжиг тус тус тоглогдоно. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Бие биендээ ухаангүй хайртай хос хоёрын харилцаа цаг хугацааны эрхэнд биенээсээ хөндийрч, арван жилийн туршид хамт амьдарсан тэд өөрсдөө мэдэхгүй ч бүтээсэн амьдралаа алдахгүйг хичээдэг. Гэвч гэргий нь нууц амрагтайн дээр нөхөр нь ч түүнийг мэддэг. Хосууд ярьж тохиролцон нөхөр нь ажлаасаа жаахан хоцорч гэртээ орох бөгөөд гэргийнхээ нууц амрагтайгаа юу хийсэн тухай шалгааж эхэлдэг. Эмэгтэй ч нуулгүй өдөр юу хийсэн тухайгаа ярьж өгч, таагүй харилцаагаа улам л муутгадаг. Харин нөхөр нь биеэ үнэлэгчийн үнэнч үйлчлүүлэгч болжээ. Үүнийг нь ч түүний гэргий тун сайн мэддэг. Биенээсээ уйдаж...өөрсдөдөө тохирох төгс, төгөлдөр нэгнийг хайсан хоёр хос биенийгээ хуурч байна гэж бодох болов ч эцсийн үр дүнд өөрсдийнхөө сэтгэлийг хуурч байснаа ойлгох мөч. Тэдний хайсан төгс төгөлдөр хайр нь тэд өөрсдөө байсан гэдгийг жүжгийн төгсгөлд хосууд ойлгосоноор жүжиг төгсдөг. Н.Наранбаатар Төрийн соёрхолтын шагнал хүртсэнээсээ хойш ажилласан анхны уран бүтээл “Өчигдөр” жүжиг тайзнаа тавдугаар сарын 7-нд нээлтээ хийсэн. Н.Наранбаатар найруулах сургаар урлаг сонирхогчид ч тавдугаар сарын 6-н гэхэд “Өчигдөр” жүжгийн тасалбарыг дуусгав. Жүжгийн өрнөл, үйл явдал ойлгомжтой. Тайз засалт ч тун энгийн “Хэрээт төгөл”, “Бүүвэй” эсвэл “Уучлаарай та дугаар андуурч” жүжгүүдийг бодвол харьцангуй энгийн байлаа. Гэргийн нөхөртөө зориулж хийсэн хоол нь гурвалжин кардонон цаас, тавагтай хүйтэн зууш нь хуурамч шаржигандаг материалаар хийсэн ногоон навч байх юм. Тайзан дээр тийм зүйл байж болох юм гээд орхиход жүжигчдийн жүжиглэлт дэндүү хуурай, үнэмшилгүй, хүчилсэн жүжиглэлтийг гаргасан бүтээл болсон санагдав. Жүжигчдийн хийсэн хөдөлгөөн, жүжиглэлт ч нэг л наалдацгүй. Жүжигчдийн сонголт муу байв уу эсвэл жүжигчдийн чадвар чансаа зохиолдоо гологдчихов уу. Аливаа уран бүтээлийн шүүгчид нь үзэгчид байдаг бол уран бүтээлийн чанарыг цаг хугацаа харуулдаг жамтай. Уран бүтээлчдэд өгдөг алга ташилт ч тэдэнд өгдөг хамгийн том шагнал гэдэг. Харин “Өчигдөр” гэх уран бүтээл үзэгчдийг гонсойлгож орхив. Тиймээс ч тэдний алга ташилт ч тун бага сонсогдлоо. “Өчигдөр”-ийн өмнөхөн тавигдсан гурван жүжиг үзэгчдийн уухай, уран бүтээлчдийг үзэгчид хүндэтгэн сандалнаасаа босоход хүрэгсэн бол энэ удаад тийм зүйл болсонгүй ээ. Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн бүтээл тайзнаа амьдрах сургаар “Өчигдөр” жүжгийн нээлтийн тасалбар нээлтийн өмнөх өдөр буюу тавдугаар сарын 6-нд дуусчихсан. Драмын театрын хаалгаар багтахгүй шахуу хүн их цуглаж “Сэтгэхүйн” гэх айхтар тодорхойлолттой жүжгийг тэсэн ядан хүлээсэн билээ. Төрийн соёрхолт найруулагчийн “Өчигдөр” бүтээл хамгийн их үзэгчид цуглуулсан, хамгийн өндөр хүлээлттэй жүжиг байсан гэхэд хэлсдэхгүй. Гэвч энэ удаад Төрийн соёрхолт маань халтуурдчихав уу гэх сэтгэгдэл төрсөн. Жүжиг тарсны дараа хэд хэдэн үзэгчид “Өө, уг нь их гоё байх гэж бодсон юм” гэх яриа чих дэлсэж байлаа. Сэтгэхүйн драмын жүжгийн зохиолч Харольд Пинтер нь 2005 онд Нобелийн шагналын эзэн болж байсан бөгөөд “Оскар”, “Алтан бөмбөрцөг” зэрэг наадмуудаас шагнал хүртэж байсан алдартай уран бүтээлч билээ. Харин түүний зохиолыг манай алдартай найруулагч Н.Наранбаатар найруулан тайзнаа амьдрууллаа. “Өчигдөр” сэтгэхүйн драмын жүжгийн гол дүр Сарагийн дүрд Соёлын тэргүүний ажилтан М.Тогтохжаргал, Ричардын дүрд Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар нар тоглосон юм. Долоон найруулагчийн долоон өөр ертөнцийн аялал дөрөв дэх найруулагчийн ертөнцтэй танилцлаа. Анх яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиолоор сэтгүүлчид болон увайгүй улс төрчдийг шүүмжилнэ гэж мэдэгдэж байсан Н.Наранбаатар найруулагчийн сонгосон зохиол яагаад эгэл хүмүүний амьдрал руу өнгийх хүртлээ өөрчлөгдсөн нь бас л сонирхолтой. Э.ТЭКҮ
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах 11 дэх удаагийн “Гэгээн муза” наадмын улаан хивсний ёслол өнөөдөр Чингисийн талбайд 19.00 цагаас болно. Тус наадмыг зохион байгуулахдаа 2006 оноос “Улаан хивсний ёслол”-той болгон өргөжүүлсэн бол 2010 оноос “Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл”, 2013 оноос “Нэг хүний жүжгийн төрөл” зэрэг номинацийг нэмж тодруулах болжээ. Өнгөрсөн жилийн уг наадамд Монгол, Орос, Канад, Серби, Македон, Косово улсаас уран бүтээлчид оролцож, театр судлаач найруулагч нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан. Тэгвэл энэ жилийн “Гэгээн муза” наадамд Монгол, Египет, Серби, ОХУ-ын Тува улс, ӨМӨЗО-ны уран бүтээлчид өрсөлдөж байна. Наадмыг шүүн тунгаахаар АНУ-ын төрийн департментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, ОХУ-ын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Сюзанна Ооржик нар уригдаж ирээд байгаа. “Гэгээн муза” наадмын “Драмын жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Дуулалт жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-үүдэд нийт 80-аад уран бүтээлч өрсөлдөж байна. “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж буй уран бүтээлүүдийг сануулъя. Драмын жүжгийн төрөлд: Драмын театрын бүтээл “Кихот ноён” “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” “Вlаск Вох” театрын бүтээл “Сандлууд” Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл” Дуулалт жүжгийн төрөлд : Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ” Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта” ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” Хүүхдийн жүжгийн төрөлд : Драмын театрын бүтээл “Норовын намтар" Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүтээл “Эрх цагаан унага” Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин” “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг” Нэг хүний жүжгийн төрөлд : “Тэнгэрийн аялгуу” /Монгол/ Наташагийн мөрөөдөл” /Монгол/ “Солиорол” /Монгол/ “Бичлэг” /Монгол/ “Шүтээн гэмээр диван” /Монгол/ “Хүний дуу хоолой” /Тува/ “Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах 11 дэх удаагийн “Гэгээн муза” наадмын улаан хивсний ёслол эхлэхэд бэлэн болжээ. Энэ удаагийн Улаан хивсний ёслол Чингисийн талбайд болж байгаагаараа онцлог. Өнгөрсөн жил уг наадамд Монгол, Орос, Канад, Серби, Македон, Косово улсаас уран бүтээлчид оролцож, театр судлаач найруулагч нар шүүгчдийн бүрэлдэхүүнд ажилласан. Тэгвэл энэ жилийн “Гэгээн муза” наадамд Монгол, Египет, Серби, ОХУ-ын Тува улс, ӨМӨЗО-ны уран бүтээлчид өрсөлдөж байна. Наадмыг шүүн тунгаахаар АНУ-ын төрийн департментийн харьяа Олон улсын театрын хүрээлэнгийн шүүгч, найруулагч, жүжигчин, продюсер Элизабет Хэсс, ОХУ-ын шилдэг залуу 10 найруулагчийн нэг Сюзанна Ооржик нар уригдаж ирээд байгаа билээ. “Гэгээн муза” наадамд нэр дэвшиж буй уран бүтээлүүдийг танилцуулъя. Драмын жүжгийн төрөлд: Драмын театрын бүтээл “Кихот ноён” “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” “Вlаск Вох” театрын бүтээл “Сандлууд” Египетийн “Давалгаа” театрын бүтээл “Хоёр хүний дэмийрэл” Дуулалт жүжгийн төрөлд : Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ” Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта” ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” Хүүхдийн жүжгийн төрөлд : Драмын театрын бүтээл “Норовын намтар" Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүтээл “Эрх цагаан унага” Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин” “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг” Нэг хүний жүжгийн төрөлд : “Тэнгэрийн аялгуу” /Монгол/ Наташагийн мөрөөдөл” /Монгол/ “Солиорол” /Монгол/ “Бичлэг” /Монгол/ “Шүтээн гэмээр диван” /Монгол/ “Хүний дуу хоолой” /Тува/ “Хүлээлт” /Серби/ жүжгүүд тус тус өрсөлдөж байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн муза" наадмын Улаан хивсний ёслол өнөөдөр Чингисийн талбайд болсон бол яг одоо Соёлын төв өргөөнд шагнал гардуулах ёслол үргэлжилж байна. Одоогоор "Гэгээн муза" наадмын Хүүхдийн жүжгийн төрөлд өрсөлдсөн уран бүтээлчдээс шилдгүүд тодроод байна. Арваннэг дэх удаагийн "Гэгээн муза" наадмын хүүхдийн жүжгийн төрөлд, Драмын театрын бүтээл “Норовын намтар" Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын бүтээл “Эрх цагаан унага” Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин” “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ба долоон ишиг” жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа. Шилдэг тайзны зураач: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн зураач Ё.Гантулга Шилдэг хөгжмийн зохиолч: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал Шилдэг эрэгтэй туслах дүр: УДЭТ-ын бүтээл "Норовын намтар" жүжгийн өвөөгийн дүрээр Б.Отгонбат Шилдэг эмэгтэй туслах дүр: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн гахайн дүрээр жүжигчин Д.Болортуяа Шилдэг эрэгтэй гол дүр: УДЭТ-ын бүтээл “Норовын намтар" жүжгийн дүрээр А.Чингүүн Шилдэг эмэгтэй гол дүр: Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн эзэн муурын жүжгээр А.Тодгэрэл Шилдэг найруулагч: УДЭТ-ын бүтээл “Норовын намтар" жүжгийн найруулагч Ч.Түвшин. Э.ТЭМЛҮҮН
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн муза" наадмын шагнал гардуулах ёслол Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Одоогоор "Гэгээн муза" наадмын Хүүхдийн болон Дуулалт жүжгийн төрөлд өрсөлдсөн уран бүтээлчдээс шилдгүүд тодроод байна. Арваннэг дэх удаагийн "Гэгээн муза" наадмын Дуулалт жүжгийн төрөлд, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” Увс аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ээрэн хүрээ” Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта” ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгийн бүтээл “Монгол шатрын домог” жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа. Шилдэг хөгжмийн зохиолч: ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгий бүтээл "Монгол шатрын домог" Х.Дорноо Шилдэг эрэгтэй туслах дүр: Сэлэнгэ аймгийн "Сэлэнгийн долгио" чуулгын бүтээл "Гоолингоо" жүжгийн Алтанболдын дүрээр Б.Ууганбаатар Шилдэг эмэгтэй туслах дүр: Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”-ийн өрлөг эхийн дүрээр Зууны манлай дуучин, Гавьяат жүжигчинБ.Сарантуяа Шилдэг эрэгтэй гол дүр: Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Данжаадын дүрээр А.Одсүрэн Шилдэг эмэгтэй гол дүр: Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Ялгуунгоогийн дүрээр жүжигчин н.Ариунчимэг Шилдэг зохиолч: Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” жүжгээр С.Баярсайхан Шилдэг найруулагч: ӨМӨЗО-ы “Монгол шатрын домог” жүжгээр найруулагч Г.Навчинхуар. Э.ТЭМЛҮҮН
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн муза" наадмын шагнал гардуулах ёслол Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Одоогоор "Гэгээн муза" наадмын Хүүхдийн болон Дуулалт жүжиг, Нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдсөн уран бүтээлчдээс шилдгүүд тодроод байна. Арваннэг дэх удаагийн "Гэгээн муза" наадмын Нэг хүний жүжгийн төрөлд, “Тэнгэрийн аялгуу” /Монгол/ “Наташагийн мөрөөдөл” /Монгол/ “Солиорол” /Монгол/ “Бичлэг” /Монгол/ “Шүтээн гэмээр диван” /Монгол/ “Хүний дуу хоолой” /Тува/ “Хүлээлт” /Серби/ жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа. Шилдэг эмэгтэй жүжигчин: " Black Box" театрын “Солиорол” жүжгээр Л.Эрдэнэ-Очир Шилдэг эрэгтэй гол дүр: "Black Box" театрын "Краппийн сүүлчийн бичлэг" жүжгээр Г.Мөнхжаргал Шилдэг зохиолч: “Тэнгэрийн аялгуу” Б.Галаарид Шилдэг тайзны зураач: "Black Box" театрын "Краппийн сүүлчийн бичлэг" жүжгээр С.Мягмар Шилдэг найруулагч: “Тэнгэрийн аялгуу” жүжгийн найруулагч Д.Сангибат. Э.ТЭМЛҮҮН
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах "Гэгээн муза" наадмын шагнал гардуулах ёслол өндөрлөлөө. "Гэгээн муза" наадмын оргил үе болох драмын урлагийг төрөлд “Кихот ноён” /УДЭТеатр/ “Сэрүүн хасын нууц” /”Х-ТҮЦ” продакшн/ “Хоёр хүний дэмийрэл” /Египтын “Давалгаа” театр/ “Сандал” /”Вlаск bох” театр/ жүжгүүд нэр дэвшсэнээс дараах уран бүтээлчид шилдгээр шалгарлаа. Шилдэг хөгжмийн зохиолч: “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгээр Оки буюу Одбаяр Шилдэг зураач: “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын зураач С.Ариунболд Шилдэг эрэгтэй туслах дүр: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” Санчо Пансагийн дүрээр Г.Амгаланбаатар Шилдэг эмэгтэй туслах дүр: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Луо авхайн дүрээр Төрийн соёрхолт Н.Сувд Шилдэг эрэгтэй гол дүр: “Кихот ноён” жүжгийн Кихотын дүрээр Гавьяат жүжигчин С.Жаргалсайхан Шилдэг эмэгтэй гол дүр: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Сюэкогийн дүрээр Гавьяат жүжигчин И.Одончимэг Шилдэг найруулагч: “ Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын найруулагч Б.Баатар. Шилдгийн шилдэг уран бүтээл: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” жүжгийн уран бүтээлчид. Э.ТЭМЛҮҮН
урлаг соёл
Драмын шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг тодруулдаг “Гэгээн муза 11” наадам өнгөрсөн даваа гаригт /V.19/ болсон билээ. Эл наадмын шагнал гардагсдаас хамгийн ихээр олны анхаарлыг татсан төрөл бол моно буюу нэг хүний жүжгийн төрөл юм. Өнгөрсөн жилийн “Гэгээн муза”-гаас эхлэн наадмын шалгаруулалтад багтсан эл төрөлд энэ удаа “Black box” театрын уран бүтээлчид илүүрхэв. “Black box” театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир сүүлийн үед моно жүжгийн төрөлд түлхүү уран бүтээл туурвих болсон УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан нарын хүчтэй өрсөлдөгчдөөс шалгарч, Сара Кэйний "Солиорол" жүжгээр шилдэг эмэгтэй жүжигчин болсон бол эрэгтэйчүүдээс мөн л “Black box” театрын жүжигчин Г.Мөнхжаргал Самуэл Бекетийн "Краппын сүүлчийн бичлэг" жүжгээр “Гэгээн муза” хүртсэн юм. Жүжигчин Л.Эрдэнэ-Очир... Энэ бүсгүйн тоглосон “Солиорол” моно жүжиг үзэгчдээс төдийгүй мэргэжлийн уран бүтээлчдээс өндөр үнэлгээ авч, драм сонирхогчдыг “Black box” руу хөтөлсөн нь үнэн. Урлагийн алтан тайзнаасаа багагүй хугацаанд завсарлага авсан жүжигчин Л.Эрдэнэ-Очир ийн “Солиорол” жүжгээрээ эрч хүчтэй эргэн ирлээ. Түүний өвөрмөц дуу хоолой, гайхалтай мэдрэмжээр аялахыг хүссэн үзэгчид “Солиорол”-ыг дахин тайзнаа тавигдахыг хүлээж буй ч ойрын өдрүүдэд энэ хүлээлт биелэхгүй бололтой. Гэхдээ ердөө ганцхан өдөр тавигдсан “Солиорол” жүжгийг үзэгчдэд бэлэг болгон барина гэдэгт “Black box”-ынхонд итгэж байна. Моно жүжгийн төрөлд илүүрхсэн “Black Box” театрын уран бүтээлчид “Гэгээн муза” наадмаас гурван Муза гардсаны хоёр нь дээрх жүжигчид бол гурав дахь нь “Black Box” театрын захирал С.Мягмар юм. Тэрээр "Краппын сүүлчийн бичлэг" жүжгээр шилдэг тайзны зураачийн цом хүртэж, театрынхаа уран бүтээлийг хувийн амжилттайгаа хамт үнэлүүлэв. “Black Box” театрын тайзнаа тавигдсан Сара Кэйний "Солиорол", Самуэл Бекетийн "Краппын сүүлчийн бичлэг" жүжгийг утга зохиолын орчуулагч, сэтгүүлч Б.Цацрал монгол хэлнээ хөрвүүлсэн билээ. Э.ТЭМЛҮҮН
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн муза" наадам өчигдөр болж, шилдэг уран бүтээлчдээ тодрууллаа. Арваннэг дэх удаагийн "Гэгээн муза" наадмын улаан хивсний ёслол Чингисийн талбайд болсон, гадаадын шүүгчид ажилласан гээд олон онцлогтой болсон наадмын шилдгүүдийг танилцуулъя. ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ: Шилдэг хөгжмийн зохиолч: “Х-ТҮЦ” продакшны бүтээл “Сэрүүн хасын нууц” жүжгээр Оки буюу Одбаяр Шилдэг зураач: “Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын зураач С.Ариунболд Шилдэг эрэгтэй туслах дүр: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” Санчо Пансагийн дүрээр Г.Амгаланбаатар Шилдэг эмэгтэй туслах дүр: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Луо авхайн дүрээр Төрийн соёрхолт Н.Сувд Шилдэг эрэгтэй гол дүр: “Кихот ноён” жүжгийн Кихотын дүрээр Гавьяат жүжигчин С.Жаргалсайхан Шилдэг эмэгтэй гол дүр: “Сэрүүн хасын нууц” жүжгийн Сюэкогийн дүрээр Гавьяат жүжигчин И.Одончимэг Шилдэг найруулагч: “ Кихот ноён” жүжгээр УДЭТ-ын найруулагч Б.Баатар. Шилдгийн шилдэг уран бүтээл: УДЭТ-ын бүтээл “Кихот ноён” жүжгийн уран бүтээлчид. НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ : Шилдэг эмэгтэй жүжигчин: " Black Box" театрын “Солиорол” жүжгээр Л.Эрдэнэ-Очир Шилдэг эрэгтэй гол дүр: "Black Box" театрын "Краппийн сүүлчийн бичлэг" жүжгээр Г.Мөнхжаргал Шилдэг зохиолч: “Тэнгэрийн аялгуу” Б.Галаарид Шилдэг тайзны зураач: "Black Box" театрын "Краппийн сүүлчийн бичлэг" жүжгээр С.Мягмар Шилдэг найруулагч: “Тэнгэрийн аялгуу” жүжгийн найруулагч Д.Сангибат. ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ: Шилдэг хөгжмийн зохиолч: ӨМӨЗО-ны Ордос Үндэсний дуу, бүжиг, жүжгийн хүрээлэнгий бүтээл "Монгол шатрын домог" Х.Дорноо Шилдэг эрэгтэй туслах дүр: Сэлэнгэ аймгийн "Сэлэнгийн долгио" чуулгын бүтээл "Гоолингоо" жүжгийн Алтанболдын дүрээр Б.Ууганбаатар Шилдэг эмэгтэй туслах дүр: Классик мюзикп” продакшны бүтээл “Ромео Жульетта”-ийн өрлөг эхийн дүрээр Зууны манлай дуучин, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа Шилдэг эрэгтэй гол дүр: Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Данжаадын дүрээр А.Одсүрэн Шилдэг эмэгтэй гол дүр: Дорнод аймгийн Хүүхэлдэйн театрын бүтээл “Ван хүний үр” жүжгийн Ялгуунгоогийн дүрээр жүжигчин н.Ариунчимэг Шилдэг зохиолч: Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын бүтээл “Гоолингоо” жүжгээр С.Баярсайхан Шилдэг найруулагч: ӨМӨЗО-ы “Монгол шатрын домог” жүжгээр найруулагч Г.Навчинхуар. ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ: Шилдэг тайзны зураач: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн зураач Ё.Гантулга Шилдэг хөгжмийн зохиолч: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал Шилдэг эрэгтэй туслах дүр: УДЭТ-ын бүтээл "Норовын намтар" жүжгийн өвөөгийн дүрээр Б.Отгонбат Шилдэг эмэгтэй туслах дүр: Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн гахайн дүрээр жүжигчин Д.Болортуяа Шилдэг эрэгтэй гол дүр: УДЭТ-ын бүтээл “Норовын намтар" жүжгийн дүрээр А.Чингүүн Шилдэг эмэгтэй гол дүр: Сүхбаатар аймгийн ”Жаахан шарга" театрын бүтээл “Муурын байшин” жүжгийн эзэн муурын жүжгээр А.Тодгэрэл Шилдэг найруулагч: УДЭТ-ын бүтээл “Норовын намтар" жүжгийн найруулагч Ч.Түвшин. Гэрэл зургийг Т.МӨНХЖАРГАЛ Э.ТЭМЛҮҮН
урлаг соёл
Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр АСА циркт "Бяцхан оддын гайхамшиг" дэлхийн одой циркчдийн тоглолт болно. Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийн алдартай одой циркчид манай оронд тоглолтоо сонирхуулж байна. Дэлхийд ганц байдаг одой циркчид манай оронд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг болон баавгай, нохой, хонь, ямаа гэх мэт 20 гаруй төрлийн амьтны хамт хүрэлцэн ирж, Монголын циркчидтэй хамтарсан тоглолтоо хүүхэд багачууддаа толилуулж байна. Дэлхийд ганцхан одой циркчид 20 жилийн тэртээ Монголын үзэгчидтэй уулзаж байсан бөгөөд энэ удаагийн тоглолт зургаадугаар сарын 1-н хүртэл үргэлжлэх аж. МҮЭСТО : 19.00 цагт "Маск" продакшны "Чухам үнэнийг цөөн үгээр" хошин шоу тоглолт. СТӨ : 19.00 цагт "Х-ТҮЦ" продакшны "Та битгий уурлаарай" хошин шоу тоглолт. Тусгаар тогтнолын ордон : 19.00 цагт "Мөрөөдлийн театр"-ын "Утасгүй бол үхлээ юу" шоу хөтөлбөр. "UB Palace" : 19.00 цагт "Сэтгэлийн эгшиг" нийтийн дуучдын нэгдсэн тоглолт. АСА цирк "Бяцхан оддын гайхамшиг" дэлхийн одой циркчдийн тоглолт тус тус тоглогдох нээ. Ч.БААТАР
урлаг соёл
Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийн алдартай одой циркчид Монголд зочлон “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй тоглолтоо толилуулж эхэллээ. Циркийн бүх төрлийн үзүүлбэрүүдээс бүтсэн тус тоглолт нь тавдугаар сарын 25-аас эхлэн зургадугаар сарын 1-нийг хүртэл тоглох юм байна. Дэлхийд ганц байдаг одой циркчид 20 жилийн тэртээ Монголын циркийн манежнаа тоглож байсан удаатай. Энэ удаад тэд 35 хүний бүрэлдэхүүнтэй баг, 20 гаруй амьтны хамт хүрэлцэн ирээд байгаа билээ. “Бяцхан оддын гайхамшиг” тоглолтын тасалбарын үнэ том хүн 15 мянган төгрөг, хүүхэд 12 мянган төгрөг бол VIP суудлын тасалбар 35 мянгаар тус тус худалдаалагдаж буй. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Сэрэлт” нэртэй Монголын уран сайхны киноны Бумаагийн дүрээр олны танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Цэвээнжавд зориулан хөшөө босгохоор болжээ. Энэ талаар өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын дэд захирал, төрийн соёрхолт жүжигчин Н.Сувд, Монгол Улсын гавьяат жүжижгчин Б.Тунгалаг нар хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ.Т.Цэвээнжав нь1944 онд Улсын драмын эрдмийн театраас уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд Монголын кино урлагт өөрийн байр суурийг эзэлсэн, олон арван кинонд гол болон туслах дүрийг амжилттай бүтээсэн хүн юм. Тэрээр 58 наслахдаа 50 гаруй үндэсний болон орчуулгын сонгодог жүжгүүдэдолон сайхан дүрийг бүтээжээ. Түүнийг “Сэрэлт”, “Хүргэн хүү”, “Энэ хүүхнүүд үү” кинонд бүтээсэн дүрээр нь хүмүүс анддаггүй. Т.Цэвээнжав 1916 онд Дорнод аймгийн Матад суманд мэндэлсэн бөгөөд энэ жил түүний төрж өссөн Матад сумын 90 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд нутгаасаа төрөн гарсан алдартны хөшөөг босгохоор болсон байна. Түмэн олондоо хайрлагдсан олон дүр бүтээсэн түүний хөшөө босгоход зориулж Голомт банкинд 2020001478 тоот хандивын данс нээжээ. Э.ДАРХИЖАВ
урлаг соёл
Б.Цацрал: Англи хэл сайн мэддэгтээ биш монгол хэлээ гайгүй мэддэг болохоор би орчуулга хийдэг юм Сэтгүүлч, орчуулагч Б.Цацралы н орчуулсан “Солиорол”, “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгийг “Black Box” театрын уран бүтээлчид тайзнаа амилуулсан. Тэгвэл саяхан болж өнгөрсөн “Гэгээн муза” наадмын нэг хүний жүжгийн төрөлд энэ хоёр бүтээл өрсөлдөж, “Солиорол” жүжгийг амилуулсан Л.Эрдэнэ-Очир шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн. Мөн “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгийг амилуулсан Г.Мөнхжаргал шилдэг эрэгтэй гол дүрийн шагналтан болж, “Гэгээн муза” хүртсэн билээ. -Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач. Урлагийнхан бол таныг сайн таних байх. Харин үзэгч, уншигчид Б.Цацрал гэж ямар хүн байна вэ гэдгийг сонирхож байх шиг байна? -Миний үндсэн мэргэжил сэтгүүлч. Анх сэтгүүлч мэргэжил эзэмшээд, тухайн үедээ төрийн төв хэвлэл гэгдэж байсан “Ардын эрх” сонинд ажилласан. Тэнд ажиллаж байтал төр хэвлэлгүй байх ёстой гээд, “Ардын эрх” сонин татан буугдаж, тэр суурин дээр нь “Өдрийн сонин” байгуулагдсан. Тэгэхэд ч би ажиллаж байлаа. Сүүлд 2001 оноос “UB Post” сонинд орж ажилласан. Түүний хажуугаар “Өнөөдөр” сонинд соёл урлагийн чиглэлээр бичдэг байсан. Сүүлдээ бүрмөсөн “Өнөөдөр”-ийн хүн болоод, тэндээ ажилласан. Гэхдээ хэдэн жилийн дараа ажлаасаа гарсан. Утга зохиолын орчуулга гэдэг миний мөрөөдөл байсан. Хобби гэж хэлэхээр энэ ажлыг хэтэрхий хямдхан бодсон болно. Тийм учраас би хобби гэж хэлмээргүй байна. Энэ миний мөрөөдөл байсан. Энэ чиглэлээрээ сурч, баримжаагаа олж авах хэрэгтэй юм байна гэж бодсон. Тиймдээ ч зоригтой алхам хийсэн. Олон жил сонины редакцид ажиллаж, сэтгүүлч хийж байсан хүн нэг л өдөр шийдвэр гаргаад, огт өөр чиглэлээр суралцахаар болоход хүмүүс их гайхсан байх. Би бол хувьдаа маш удаан бодож байж шийдвэрээ гаргаж, сургуульдаа явсан. Суралцаад ирсэн, түүнээс хойш зохиол бүтээл орчуулаад, мөрөөдөж байсан ажлаа хийгээд л байж байна. -Орчуулга хийхийн тулд гадаад хэлийг маш сайн эзэмших ёстой байх. Мундаг орчуулагч нар Орос хэл бол утга зохиолын хэл. Бүх сонгодгууд Орос хэл дээр байдаг гэж ярьдаг. Таны хувьд хэдэн хэл судалж, ямар хугацаанд, хаана утга зохиолын орчуулагчаар суралцсан бэ? -Би Англи хэлээс л орчуулгаа хийдэг. Англи хэлийг багаасаа л үзсэн. МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгссөнийхөө дараа сургуулийнхаа Харилцааны оройн ангид суралцаж орчуулагч болсон. Ажлаа хийхийн хажуугаар сургуульд суралцаж, хэл сурсан нь тэр. Түүнийхээ дараа Энэтхэг рүү Делигийн их сургуулийн утга зохиолын орчуулагчийн магистрт суралцахаар явсан. Намайг тэнд очиход багш нар их гайхаж байсан. Надаас чи хэзээ бакалавраа хамгаалсан, ямар мэргэжлээр төгссөн бэ гэж асуусан. Би 10 жилийн өмнө, сэтгүүлч мэргэжлээр бакалавр хамгаалсан гэдгээ хэлтэл маш их гайхсан. Тэгээд “Сэтгүүлч мэргэжлээр 10 жилийн өмнө бакалавр хамгаалсан байж чи яаж энэ ангид суралцана гэж ирсэн нөхөр вэ” гэж надаас асуусан юм. Тэгэхээр нь би хэцүү гэдгийг нь мэдэж байсан. Сонссон. Гэхдээ ийм хэцүү гэж мэдээгүй. Тэгэхдээ би хичээнэ гэж хэлж байсан. Ямар ч байсан би улиралгүй хоёр жил сураад төгссөн. Делигийн их сургуулийн хоёр жилийн ангийг таван жил суралцаж төгсөх нь энүүхэнд байдаг юм билээ. Манай ангид гэхэд 20 гаруй гадаад оюутан байсан. Тэр дундаас би ганцаараа хоёр жил суралцаж төгссөн. Анх нэлээд олон оюутан манай ангид суралцахаар ирж байсан. Сүүлдээ хэцүү юм байна гээд Хэл шинжлэлийн анги руу шилжсэн. Сүүлдээ “Сайхан жаргалтай байна аа” гээд л явж байв. Нэгдүгээр анги төгсөхөд би, бас нэг Иран оюутан бид хоёр л тэнцэж байлаа. Харин хоёрдугаар анги төгсөхөд тэр шалгалтдаа унасан. Тийм л хэцүү ангийг төгссөн дөө. Нэгдүгээр курстээ 80 гаруй ном уншсан. Хоёрдугаар курстээ 50 гаруй ном уншаад төгссөн юм. -Судалгааны номууд уу, сонгодог зохиол уу? -Дандаа л утга зохиолын чиглэлийн номууд уншсан. Эртний Латин, Грекийн Сафовын яруу найргаас авахуулаад Эсхилийн гурамсан жүжгээр үргэлжилж, сүүлийн үеийн абсурт жүжиг хүрээд л дуусна даа. Бүх цаг үеийг хамруулж уншина. Угаасаа Делигийн их сургууль Англи хэлийг утга зохиолд суурилуулж судладаг. Утга зохиолд суурилсан Англи хэл гэж хэлж болно. Тиймдээ ч бид Англи хэлний тэнхимд харьяалагддаг байсан. Авах зэрэг маань хүртэл Урлагийн магистр болж төгсдөг. Утга зохиол судалсан учраас тэр. Ер нь тэнд суралцаж байхад уншихаас гадна маш их бичнэ. Тэр зохиолчийн бүтээлд Зегмунд Фредийн ямар онол шингэсэн бэ энэ тэр гээд өч төчнөөн хуудас юм бичнэ. 1000 үгтэй эссэ бич гэхэд 1010 үгтэй болчихвол илүү гарсан үгийн тоогоор оноо хасна. Тэр олон зохиолыг уншихгүй л бол асуултад хариулж, шалгалт өгнө гэж байхгүй. Би хоногийн 24 цагийн 16, 17 цагт нь тасралтгүй ном уншдаг байсан. Тэгж байж л амжина. Хэдэн сараар ажлаа төлөвлөнө. Тэдэн сарын тэдний өдөр өглөө 9-12 цаг хүртэл шалгалттай. Ирээд гурван цаг амарна. Түүнийхээ дараа номоо уншина. Эсвэл шалгалт өгсөн өдрөө би хагас өдөр амарна. Тэр амралтаараа дэлгүүр явна гэж бичнэ. Хамт амьдардаг охидуудтайгаа тэдний өдөр дэлгүүр, тэр өдөр парк явна гэж төлөвлөнө. Ийм нарийн хувиараар би хоёр жил амьдарсан. Шөнийн 2-3 цаг гэж унтаад л, өглөө 08:00 цагт босоод хичээлдээ явдаг байлаа. Галзуурахад ганц хуруу дутуу гэдэг шиг л юм болж байлаа. -Тэр богино хугацаанд асар их мэдээллийг тархи руугаа хийхээр бараг галзуурах байх шүү? -Хүний тархи гэдэг маш их багтаамжтай. Хүн цөөн хэдэн хувийг нь ашигладаг байхгүй юу. Делигийн их сургуульд суралцахаас өмнө энд байхдаа гол хэдэн сонгодог зохиолуудыг уншсан. “Улааныхан ба Харынхан”, “Анна Каренина” ч гэдэг юм уу. Гэхдээ л тэнд очоод бичлэгийн хэв маяг, дүрслэл, адилтгал гээд бүх зүйлийг нь нарийн судлахын тулд Англи хэл дээр унших шаардлагатай болж байсан. -Делигийн их сургуульд суралцахын тулд шалгалт өгч таарна. Тэр шалгалтыг нь яаж өгсөн бэ? -Би Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр суралцсан. Энд шалгалт өгч тэнцээд, тэтгэлэг авсан. Шалгалт нь их хөгжилтэй. Боловсролын яаман дээр Энэтхэг рүү сургуульд явах хүсэлтэй хүмүүсийг цуглуулаад, бөөнд нь шалгалт авдаг юм байна. Суурь шалгалт нь Англи хэл. Намайг шалгуулж байхад нэлээд олон хүн шалгалт өгсөн. Англи хэлний шалгалт дээр би нэгээр гарч ирсэн. Түүний дараа хими юу уу математикийн аль нэгээр шалгалт өг гэсэн. Би 10 жилээ төгсөөд олон жил болсон болохоор хэцүү байсан л даа. Гэхдээ л тооны шалгалт өгөхөөр болж, ороод бүх бодлогоных нь А хувилбарыг таван минутад бөглөчихөөд гараад ирсэн. 100 онооны шалгалтаас 20 оноо авсан. Англи хэлний шалгалтад нэгээр гарсан хүн чинь үндсэн дүн гарахад 50 хэдээр гарсан. Эхний 60 хүнийг Энэтхэгийн Элчин сайдын яамны ярилцлагад оруулна гэж байсан юм. Би 60 дотроо арай гэж багтаад ярилцлагад орсон юм. Хоёр шалгалтын нийлбэр дүнгээр арай гэж эхний 60-д багтсан нь тэр. Тэр шалгалтад тэнцвэл ямар ангид явах нь хамаагүй байдаг юм билээ. Одоо журам нь өөрчлөгдөөгүй л бол шүү дээ. Бодоход би утга зохиолын шалгалт өгөх ч ёстой юм шиг. Гэтэл тийм байгаагүй. -Энэтхэгт очоод сургуульдаа орохдоо ямар нэг шалгалт өгдөггүй хэрэг үү. Орохыг сонирхсон ангидаа л шууд орчихдог байх нь уу? -Ямар нэг шалгалт авдаггүй, хүссэн ангидаа л ордог юм билээ. Би Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байгаа болохоор шууд орсон. Мөн суурь шалгалтынхаа оноог авсан, тэнцсэн Энэтхэгүүд нь ч гэсэн хүссэн ангидаа орж болдог юм билээ. Манай ангид 200 гаруй оюутан байсан. -Сэтгүүлч хийж байсан хүн яагаад Утга зохиолын орчуулагч болохоор шийдэж, тэр мэргэжилд дурлах болов. Ямар нэг шалтгаан байсан байх? -Би урлагийн гэр бүлээс гаралтай. Өвөө маань дуурийн дуучин хүн байсан. “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд хамгийн олон удаа дуулсан Гавьяат жүжигчин Ц.Дагванамдал гэж хүн байсан. Эмээ маань хийлч. Гавьяат жүжигчин Л.Аюуш гэж дуурийн театрын оркестрын концертмистер байлаа. Аав, ээж хоёр маань хоёулаа хөгжимчин. Миний бага нас Дуурийн театр, Ардын дуу, бүжгийн чуулга хавиар л өнгөрсөн. Тийм болохоор урлагийн тэр сайхан бүхэн миний цусанд шингэсэн байдаг байх. Хэдийгээр би сэтгүүлч мэргэжлээр төгссөн ч гэсэн яаж ийж байгаад л урлаг руу орчихдог юм. Манай ах Монгол судлаач мэргэжилтэй хүн. Гэтэл бас л урлагтай холбогдчихсон. Миний охин балетаар хичээллэж, бүжиглэдэг. Урлагийн мэдрэмж, түүнд дурлах сэтгэл гэдэг яаж ч бодсон дамждаг юм шиг ээ. Миний санахын би дунд сургуулийн 6, 7 дугаар ангийн хүүхэд байхдаа л “Монголын шилдэг жүжгүүд” гэсэн хатуу хавтастай номоос “Хярааны хонхор”, “Далан худалч” гэх жүжгүүдийг уншдаг байлаа. Тэгээд бодохоор би хүүхэд байхаасаа л жүжигт дурласан хүн. Жүжиг үзэх дуртай. Утга зохиолын сургуульд суралцахдаа ч хүртэл унших номны жагсаалт гарахад хамгийн түрүүнд жүжгүүдээ шүүрч аваад уншдаг байлаа. Гоё жүжиг уншчихаад, Монголд очоод орчуулаад тавьбал гоё доо гэж боддог байлаа. Хүмүүс гайхдаг юм, яагаад заавал жүжиг гэж асуудаг. Жүжгийн орчуулга өөрөө их онцлогтой. Уншиж ойлгохгүй, тайзан дээр хүн ярьж, түүнийг нь хүн сонсч ойлгох бүтээл учраас роман, өгүүллэг орчуулахаас их өөр. Би жүжиг орчуулахдаа, хэлэхэд хэр эвтэйхэн байна гэж бодоод, чанга чангаа хэлсээр байгаад хоолойгоо өвдтөл ярьчихсан байдаг. БИ ЖҮЖИГТ Л ДУРТАЙ ХҮН -МУИС-ийн сэтгүүлчийн ангид суралцдаг байхдаа шүлэг, зохиол оролддог байв уу? -Үгүй, би шүлэг, яруу найргаас их хол. Гэхдээ бол унших дуртай. Өөрөө огт бичиж байгаагүй. Ерөнхийдөө жүжигт л их дуртай даа. Гэхдээ сэтгүүлч мэргэжил надад маш их дэм болж байгаа. 10 жил өдөр тутмын сонинд ажилласан туршлага, найруулан бичих чадвар гээд олж авсан мэдлэг туршлагаараа би орчуулга хийж байгаа. Хүмүүс намайг Англи хэлийн их мундаг сурсан учраас орчуулга хийж байгаа гэж боддог байх. Би хүмүүст хэлдэг. Надаас илүү мундаг Англи хэл мэддэг хүмүүс байгаа. Харин би монгол хэлээ гайгүй мэддэг юм. Монголоо хэлээрээ сайн найруулж бичиж сурсан хүн. Өдөр тутмын сонины завгүй, цаг нартай уралдаж материалаа бичдэг тэр туршлага надад хэрэг болж байна. -Орчуулга хийнэ гэдэг тэр бүтээлийг шинээр бичиж байгаатай ялгаагүй гэж орчуулагч нар ярьдаг. Тиймдээ ч өөрөө зохиол бүтээл туурвидаг, шүлэг бичдэг хүн илүү сайн орчуулдаг гэдэг шүү дээ? -Шинээр бичиж байгаа юм шиг байдаг гэдэг чинь яг үнэн. Би тухайн жүжгийг орчуулахаасаа өмнө 5, 10 удаа уншсан байлаа ч гэсэн өмнөө тавиад орчуулаад суухад огт өөрөөр мэдэрдэг. Олж хараагүй олон зүйлийг мэдэрдэг. Энэ нь ийм учиртай байж, тэр өгүүлбэр нь яг ингэж байгаа юм байна гээд л. Бүх өгүүлбэрийг нь эд эсээрээ, ширхэгчлэн мэдэрдэг учраас өөрөө бичиж байгаа юм шиг болдог юм. -Делигийн их сургуулийг суралцаж ирээд Монголын мундаг орчуулагч нараас зөвлөгөө авч байсан уу. Зарим зүйлээ асуух ч гэдэг юм уу. Цэвэр өөрийнхөө сурснаар л орчуулж байна уу? -Би өөрийнхөө чадлаар л явдаг. Тэр байтугай миний орчуулах гэж байгаа бүтээлийг өмнө нь хэн нэгэн орчуулсан байвал тэрийг уншдаггүй. Би өөрийнхөөрөө орчуулахыг хичээдэг. Хэрвээ уншчихвал тэнд нэг тэгээд биччихсэн байсан гээд нүдэнд харагдаад байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Тийм учраас тухайн зохиолын тэр өгүүлбэрийг би өөрийнхөөрөө юу гэж мэдэрч байна, түүгээрээ л орчуулахыг хичээдэг юм. -Дамжсан орчуулга гэж байдаг даа. Англи зохиолыг Орос руу орчуулсны дараа монгол хэл рүү хөрвүүлдэг. Манайд орчуулагдсан зохиолуудын ихэнх нь ийм байж магадгүй. Шууд эх хэлнээс нь орчуулахын давуу талыг тодорхойлбол? -Би анхнаасаа Англиар бичсэн зохиолуудыг эх хэлнээс нь орчуулахыг боддог. Манайхан Англи хэл дээр бичсэн жүжгийг Орос руу орчуулсан байдлаар нь авчраад Монгол руу хөрвүүлдэг. Ингэж дамжсан орчуулга их хэцүү. Түүнийг би сая мэдэрсэн. “Гэгээн муза” наадмын Ганц хүний жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал авсан Л.Эрдэнэ-Очир бүтээл нь Сара Кины “Солиорол” гэдэг жүжиг. Энэ жүжгийг тоглохын тулд Орос зохиолоо бариад явсан. Оросоос орчуулах гээд үзсэн чинь ерөөсөө бууж өгөхгүй байсан. Манай “Black box” театрын С.Мягмар ах, тэнд ажиллаж байгаа н.Амарзаяа эгч гээд бүгд Орост Театр урлагийн сургууль төгссөн хүмүүс. Тэд бүгдээрээ хамжаад Оросоос орчуулах гэсэн чинь болохгүй байна гэсэн. Тэгээд надад “Чи Англи дээрээс нь орчуулах гээд үзээч” гэсэн. Би Англи эхийг нь олж аваад, орчуулаад өгсөн чинь “Өө ийм учиртай байсан юм байна” гэж байсан юм. Тэгэхээр шууд орчуулга гэдэг ийм том давуу талтай. -Сургуулиа төгсч ирээд л шууд орчуулгын ажилдаа орсон уу. Таны хүсэл мөрөөдөл байсан гэсэн шүү дээ? -Энд ирээд л надад хамгийн гоё, сонирхолтой гэсэн жүжгүүдээ орчуулсан. Бас нэг роман орчуулж гаргасан. Мэдэх хүмүүс нь мэдэх л байх. “Сүүдрээр алхагч” гэдэг роман. Би амьдралдаа адал явдалт зохиол уншиж үзээгүй. Харин “Өнөөдөр” сонинд ажиллаж байхдаа Английн нэг зохиолч адал явдалт роман бичсэн байна гээд мэдээллийг нь интернэтээр олж үзсэн. Тэгээд хэдэн сар хөөцөлдсөөр байгаад и-мэйл хаягийг нь олж аваад, Майкл Волтерс гэдэг зохиолчтой онлайнаар ярилцлага хийж байсан. Тэр романы бүх үйл явдал нь Монголд өрнөдөг. Баатрууд нь хүртэл монгол нэртэй. Би түүнээс яагаад ийм зохиол бичсэн юм бэ гэдгийг нь асууя гэж бодоод, хэдэн сар хөөцөлдөж байж хаягийг нь олж аваад, ярилцаж байсан юм. Сүүлд Делигийн их сургуульд суралцаад хүрч ирсэнийхээ дараа нөгөө хүнтэйгээ дахиж холбогдоод, номыг нь орчуулах зөвшөөрөл авсан. Тэгээд л орчуулж гаргасан даа. -Айн Рэндийн хоёр жүжгийг орчуулсан гэсэн. Тэр талаараа яриач, өөрөөс сонирхож орчуулсан юм уу? -Тэр бол цэвэр Д.Сосорбурам ахын захиалгаар орчуулсан юм. “Сайтар эргэцүүл” гэдэг жүжгийг философич н.Батчулуун ахын орчуулгаар, “Х-Түц” хамтлагтай тавьсаны дараа надад хандаж, хоёр жүжиг орчуулаач гэсэн хүсэлт тавьсан. Хоёр жүжгийн алийг нь тавих вэ гэсэн. Тэгээд л хоёр, гурав дахь жүжгийг нь орчуулж өгсөн юм. Одоо бас нэг хүний жүжиг орчуулаад өгчихсөн байгаа. Айн Рэндийн өгүүллэгийг орчуулаад, түүнийгээ нэг хүний жүжиг болгоод Д.Сосорбурам ахад өгчихсөн байгаа. Ирэх зургадугаар сараас тоглох байх. -Та орчуулаад, өөрөө түүнийгээ жүжиг болгосон юм уу. Тэгэхээр жүжгийн зохиол бичсэнтэй бараг л ялгаагүй юм биш үү? -Өгүүллэг нь өөрөө нэгдүгээр биеийн хүүрнэсэн зохиол учраас жүжиг болгоход их амархан байсан. Би орчуулчихаад, нэг хүний биш, олон хүний харилцан яриатай жүжиг болгох гээд эхнээс нь бичээд, сүүлдээ нэг болж өгөхгүй гайхаад сууж байсан юм. Гэтэл гэнэт нэг өдөр Со ах утасдаад, “Ерөөсөө хоёулаа нэг хүний жүжиг болгоё” гэсэн. Тэр үед би “Аан за за, наадах чинь яг гарц нь байсан юм байна. Одоо ойлголоо” гээд л нэг хүний жүжиг болгож бичсэн. -Айн Рэнд гэдэг өөрөө их өвөрмөц сэтгэлгээтэй зохиолч. Тэр хүний зохиолыг орчуулахад хэцүү байх? -Айн Рэндийн жүжгүүдийн нэг онцлог байдаг юм. Цаагуур тэр хүний филисофи яваад байгаа хэрнээ үйл явдал, өрнөл нь сонирхолтой. Хүн нэг үзээд эхэлсэн бол дараа нь яах бол гэж анхаарч сууж байгаад, өөрийн эрхгүй татагдаж байгаад хоёр цагийн жүжиг дуусдаг. Тийм сонирхолтой хэлбэрээр жүжгээ бичдэг. Тийм учраас орчуулах маш дуртай. Гэхдээ Айн Рэндийн үг хэллэгээс авахуулаад зохиолыг нь орчуулахад хүнд. Тэрийг аль болохоор энгийн болгож буулгахыг хичээдэг. Гэхдээ л зохиолчийн чиг шугам, хэв маяг заавал хадгалагдаж үлддэг юм. Би Айн Рэндийг хэчнээн энгийн болгох гээд болохгүй. Би “Black box” театр “Хирснүүд” гэдэг жүжиг орчуулж тавьсан. Айн Рэндийг хэчнээн энгийн болгох гээд “Хирснүүд” шиг болохгүй. Нөгөө талаар “Хирснүүд”-ийг Айн Рэндийнх шиг болгож орчуулж болохгүй. Өөрөөр хэлбэл, тухайн зохиолчийн онцлог гэж байна. "СОЛИОРОЛ" ЖҮЖГИЙГ БИ УХААН АЛДАЖ УНАМААХ БОГИНО ХУГАЦААНД ОРЧУУЛСАН -Монголын оскар гэгддэг “Гэгээн муза” наадам саяхан болж өндөрлөлөө. Таны орчуулсан хоёр жүжиг нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдсөн. Тайзнаа амилуулсан хоёр жүжигчин нь хоёулаа шилдэг болж, “Гэгээн муза” авлаа. Энэ хоёр жүжгийн талаар яриач? -Аль алиныг нь “Black box” театрын захиалгаар орчуулсан. Түрүүнд “Солиорол” жүжгийн талаар цухас ярьсан. Л.Эрдэнэ-Очир Англиас нь орчуулаад өгөөч гэж гуйсан гэж. Л.Эрдэнэ-Очир энэ зохиолд их дурласан байсан. Сара Кины жүжгийг бэлтгэж байгаа гээд л яваад байсан юм. Би ч Сара Кин хүнддээ гэж хэлээд л байлаа. Би Энэтхэг рүү явахаасаа өмнө Сара Кины “Сүйрэл” гэдэг жүжгийг уншаад, надад маш их таалагдаж, орчуулчихсан байсан. 2006 он юм уу даа. Тийм учраас Сара Кин ямар хүнд бичдэг вэ гэдгийг гадарлана л даа. Тийм болохоор Л.Эрдэнэ-Очирт “Сара Кин” хэцүү шүү дээ гэж хэлж байсан. Тэр ч гэсэн “Хэцүү байна” гэдгийг хэлж байсан юм. Сара Кин бол сэтгэцийн хямралтай, солиорлын байдалд орсон хүн байсан. Тэр солиорлын байдлаа л бичсэн. Энэ жүжгээ бичсэний дараа амиа хорлосон, тийм бүтээл байхгүй юу. Жаахан муухайгаар хэлбэл, галзуу хүний тэмдэглэл. Нэг хэсэг маш гоё яруу найргийн хэл, сүүл, толгой холбосон хэсэг яваад байдаг. Тэгснээ гэнэтхэн ямар ч утгагүй гудамжны хар яриа орж ирнэ. Маш олон хэв маягтай. Солирсон хүн бичсэн гээд бодохоор аргагүй шүү дээ. Их хэцүү жүжиг байсан. Маш богино хугацаанд орчуулсан. Цаг нь тулчихсан байсан болохоор яаралтай орчуулах хэрэгтэй болсон. Ямар богино хугацаанд орчуулснаа хэлэх хэрэггүй байх. Хүн ухаан алдаж унамаар богино хугацаанд орчуулсан. -Долоо хоногт орчуулсан юм уу. Тэгж бодогдоод явчихлаа? -Долоогоос богинохон. “Краппийн сүүлчийн бичлэг” гэдэг жүжгийг бол өмнө нь орчуулаад өгчихсөн байсан. Бас л их хэцүү. Дандаа хүний үйлдлийг бичдэг. Босоод явна, халааснаасаа олон түлхүүр гаргаж ирээд, нүдэндээ ойртуулж харна. Буцаагаад хийнэ. Ширээнийхээ цаана очно, шургуулгаа онгойлно, гадил авна. Гадилаа хальсална, дараа нь гадилаа хазаад, том хараад гээд л үйлдэл бүрийг нь бичиж байгаа юм. Хэрвээ энэ жүжгийг үзэх юм бол 40 гаруй минутын дараа юм ярьж эхэлдэг байхгүй юу. Үйлдлээр тоглодог жүжиг. Энэ бол абсурт театрын бүтээлийн хамгийн сонгодог жишээний нэг. Самуэль Беккет өөрөө абсурт театрыг үндэслэсэн, тийм агуу хүний бүтээл. 1958 онд бичигдсэн жүжиг. Г.Мөнхжаргал залуу жүжигчин гэхэд “Краппийн сүүлчийн бичлэг” жүжгийг сайн тоглосон. СУИС-ийг төгсөөд найман жил болж байгаа залуу жүжигчин гэхэд 60 гаруй настай өвгөний дүрд цаг гаруй хувирсан. “Black box” театр өөр онцлогтой. Хоёрхон алхмын цаана үзэгчид тойроод сууж байдаг. Жүжигчин өөрөө дунд нь ороод л тоглоно. Тэнд ямар нэг жижиг энгийн алдаа гарсан ч хүн түүнийг нь олж харна. Тийм нөхцөлд жүжиг тоглоно гэдэг үнэхээр хүнд хөдөлмөр. Л.Эрдэнэ-Очирын тухайд ч гэсэн солиорсон хүний сэтгэл зүй дотор цаг 30 минут амьдарна гэдэг хэцүү. Энэ бол жүжигчин хүний нэг том ур чадвар байх. Тэр утгаар нь энэ хоёр жүжигчин яах аргагүй “Гэгээн муза” авлаа гэж бодож байна. Энэ хоёр жүжигчнийг “Гэгээн муза” үнэлж байгаа нь тэдний барьж авсан жүжгийн зохиол нь өөрөө агуу байсан. Ийм урын сангийн бодлого барьж байгаа “Black box” театрын уран бүтээлчид гайхамшигтай байгаа хэрэг. -Одоо та “Black box” театртай хамтарч ажиллаж байгаа юу? -Жүжгүүдийг орчуулж, сурталчилгаа талаас нь хамтарч ажиллаж байна. “Black box” театр бол Монголын театрын урлаг, урлагийн амьдралд цоо шинэ хуудас нээж чадсан гэж би боддог. Тэс өөр өнцөг гаргаж байгаа. Анх “Black box” театрт жүжиг тоглож эхэлж байхад би “Сэтгэлгээний гэгээвчээрээ сэнгэнэсэн агаар оруулах сайхан боломж нээгдлээ” гэж бичиж байсан. Яг л түүний адилаар хүмүүс маш соргогоор хүлээж авсан. Би өмнө нь С.Мягмар ахтай танил байгаагүй. “Black box” бол лаборатори театр гэж явдаг. Тэнд абсурт, модерн, нэг хүний жүжиг тавьж байна. Энэ болгон нь туршилт байхгүй юу. Би үүнийг нь олж сонсчихоод, маш их баярласан. Телевизээр С.Мягмар ах ярилцлага өгч байхыг нь хараад, маргааш нь “Боролдой” студи дээр очсон. С.Мягмар гуайтай уулзая гэж ороод, “Та ямар гоё жүжиг тавьж байгаа юм бэ. Надад маш их таалагдаж байна. Надад орчуулчихсан жүжгүүд байгаа. Таны яриад байгаа “Хирснүүд” гэдэг жүжгийг чинь би орчуулчихсан. Бэлэн байж байна, та нар аваад тавиарай” гэж хэлсэн. Ингэж “Black box” театртай өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш холбогдоод, хамтарч ажиллаад явж байна. -Та жүжгээс гадна ямар бүтээл орчуулъя гэж төлөвлөж байна вэ. Гадны орнуудад шинэ үеийн мундаг зохиолчид олон гарч ирж байна. Тийм байхад бид хуучны сонгодог гэгдэх бүтээлүүдтэйгээ зууралдаад байж байгаа. Ганц нэг шинэ зохиол орчуулж байгаа нь үнэн. Гэхдээ л дутагдаад байна? -Надад төлөвлөж байгаа ажил бий бий. Манайд ном уншдаг хүн их цөөхөн байдаг ч гэлээ гайхамшигтай зохиолуудыг орчуулахыг боддог. Миний орчуулахыг хамгийн их хүсдэг зохиол бол 17 дугаар зууны үед бичигдсэн Лоранс гэдэг зохиолчийн “Тристрам шанди” гэдэг зохиол байдаг юм. Зохиолынхоо гол баатрын нэрээр нэрлэсэн бүтээл юм. Тухайн үедээ маш их нэрд гарч, одоогийнхоор бол хамгийн их борлуулалттай ном болж байсан юм уу даа. Энэ бол 400 гаруй хуудастай, үйл явдалгүй роман. Тэнд бичлэгийн ямар бүтэц байхгүй. Зарим хуудас нь дүрсээр илэрхийлэгдсэн. Нэг хүн амьдралынхаа тухай ярьж байгаа юм. Тэгсэн мөртлөө өөрийнхөө төрөхөөс өмнөхийг ярина. “Намайг төрөхөөс өмнө манай аав, ээж хоёр” гээд л яриад явах жишээтэй. Энэ бол маш сонирхолтой роман. Америкийн утга зохиолын чиглэлээр суралцдаг оюутнуудын дунд судалгаа явуулаад, хамгийн уншихыг хүсдэггүй, үзэн яддаг зохиол чинь юу вэ гэсэн судалгаа явуулахад “Тристрам Шанди” нэг номероор гарч ирдэг юм гэсэн. Би болохоор маш их дурлаж уншсан. Делигийн их сургуульд сурч байхад манай анги 200 гаруй оюутантай байсан. Тэгэхэд надаас гадна хоёр гуравхан л оюутан энэ зохиолыг уншсан. Надад маш их таалагдсан. Тэр зохиолыг орчуулах юмсан гэж мөрөөддөг. Мэдээж орчуулахад маш хэцүү. Эхлэл, төгсгөл, өрнөл гэж байхгүй. Ямар ч бүтэцгүй, нэг юм ярьж байгаад хадуураад л явчихдаг, тийм роман. Надад хамгийн их таалагдаж байгаа зохиолоо харахаар модернист чиглэлийн бүтээлүүд байдаг. Тухайлбал, реалист жүжгэнд би дургүй ш дээ. Н.ПУНЦАГБОЛД Эх сурвалж: www.mminfo.mn
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын хамт олон улсын Эх үрсийн баярыг тохиолдуулан хүүхдийн жүжгийн өдрүүдээ зарлажээ. Хүүхдийн өдрүүд нь тавдугаар сарын 10-аас эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 30-наас эхлэн “Норовын намтар” 31-нд “Лусын дагина” зургадугаар сарын 1-нд “Бардам туулай” зэрэг жүжгүүдээ Монголынхоо гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулан тоглох гэж буй. Ингээд драмын театрын хүүхдүүдэд зориулсан тоглолтын хувиарыг хамтдаа сонирхоё. -Тавдугаар сарын сарын 30-нд 15:00 цагаас "Норовын намтар" -Тавдугаар сарын сарын 11:00, 13:00 цагуудаас "Лусын дагина" -Зургадугаар сарын 01-нд 15:00, 17:00 цагуудаас "Бардам туулай" -Зургадугаар сарын 01-нд 20:00 цагаас "Бүүвэй" уянгын драмын жүжиг -Зургадугаар сарын 02-нд 11:00 цагаас "Бүүвэй" уянгын драмын жүжиг тус тус тоглогдох юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хэдхэн хоногийн дараа хүүхдийн баяр болно. Баярынх нь өдрөөр хайртай үрсээ хэрхэн баярлуулах талаар ээж, аавууд бодож эхэлсэн нь лавтай. Баярын төлөвлөгөөгөө боловсруулж суугаа эцэг, эхчүүдэд нэгэн мэдээ дуулгая. Black Box театр зургадугаар сарын 01-нд эх үрсийн баярыг тохиолдуулан “Пиноккио” жүжгээ 14.00, 16.00 цагуудаас тоглох юм байна. Түүнчлэн ажилтнуудынхаа хүүхдийг баярлуулах хүсэлтэй байгууллага, хамт олны тусгай захиалга ч авч байгаа ажээ. Урт хамарт, дүрсгүй Пиноккио болон түүний найзуудтай хамтдаа дуулж, бүжиглэх нь хүүхдийн баярын хөгжилтэй сайхан бэлэг болох нь гацаагүй. Сонирхуулахад тус театрын “Пиноккио” өнгөрөгч долоо хоногт Дорноговь аймгийн багачуудтай уулзаад иржээ. Энэ дашрамд дуулгахад эх үрсийн баярын өмнөх өдөр буюу тавдугаар сарын 31-нд Эжен Ионескогийн “Хирснүүд” жүжгийг 20.00 цагаас тоглох гэнэ. “Хирснүүд” болон “Пиноккио” жүжгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг тус театрын Facebook хуудаснаас авч болох юм байна.
урлаг соёл
Драмын театрын уран бүтээлчид бэсрэг жүжгийн төслийн хүрээнд уран бүтээлээ толилуулсаар байна. Уг төслийн хүрээнд драмын театрын долоон найруулагч долоон өөр жүжгээр өөрсдийн дотоод ертөнцөө үзэгчдэд дэлгэсээр байгаа юм. Энэ удаад тус теарт найруулагч Ч.Батнайрамдал Николай Колядагийн “Манекен” жүжгээр зочлох гэж байна. Жүжгийг зургадугаар сарын 11-13-ны өдөр УДЭТ-т дэлгэх ажээ. Жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Отгонцэцэг нар тогложээ. Жүжгийн үйл явдал хотоос алслагдмал төмөр замын нэгэн өртөөнд амьдардаг хоёр бүсгүйн амьдралаар эхлэх ажээ. Уйтгартай, дүнсгэр амьдралаас залхсан хоёр бүсгүй гэрэл гэгээг хайж, хэн нэгэн ирж тэднийг авч явахыг мөрөөднө. Гэвч хэн ч тэдэн дээр ирсэнгүй. Бүсгүй хүлээсээр л байлаа... Гэтэл нэг өдөр өртөөний уурын зууханд Петр хэмээх залуу ирж, ажилд орсноор жүжгийн үйл явдал сонирхолтой болж ирнэ. Хоёр бүсгүй Петрийг өөрийн болгох гэж хоорондоо өрсөлдөх болжээ. Хувь заяаны эргүүлэг, хүн шиг амьдрах гэсэн тэдний эцсийн тэмцэл, зорилго юу болж хувирах бол... Э.ТЭКҮ
урлаг соёл
ССАЖЯ-аас харьяа байгууллагуудынхаа үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зургадугаар сарын 8-нд Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Өдөрлөг 10.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх аж. Уг өдөрлөгт УДЭТ-ын уран бүтээлчид оролцож, 2013-2014 онд тайзнаа тавьсан бүх бүтээлүүдийнхээ тайлан үзэсгэлэнг гаргахаас гадна “Театр костюмс” загварын шоу хийхээр төлөвлөөд байгаа аж. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монгол циркийн хөгжлийн төвөөс санаачлан хийж буй зуны цирк буюу “GG Мадагаскар” үлгэрийн циркийн нээлт өнөөдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд боллоо. Бяцхан хүүхдүүдийг баярлуулах гэж халуун наранд, битүү майханд үстэй хувцастай бүх л үзүүлбэрүүдээ үзүүлэх жүжигчдийн тоглолт “Мадагаскар” хүүхэлдэйн киног санагдуулах аж. Бяцхан үзэгчдийн хувьд тун ч хөгжилтэй байсан бөгөөд майхантай циркт хүүхдийн инээх дуу тасарсангүй. Уг жүжигчилсэн циркийг “Мадагаскар” хүүхэлдэйн киноноос сэдэвчлэн бүтээсэн бөгөөд 50 гаруй жүжигчид оролцон тоглож байна. “Мадагаскар” циркийн тасалбар үнэ 5000 төгрөг бөгөөд тасалбар бүр сугалаатай аж. Хонжворт “Юнител”-ийн шинэ дугаар, азын дугаар, дата эрхүүд, ярианы эрхүүд, мессеж эрхүүд, Юнивишн тавиулах эрхүүд болон “Анунгоо” компанийн бүтээгдэхүүнүүдээр зохион байгуулагчид азтай бяцхан үзэгчдэд бэлэг барив. Мөн супер сугалаанд шинэ дугаар хожсон үзэгчид болон GG оноогоо ашиглаж хөнгөлөлттэй тасалбар авсан хэрэглэгчид оролцох эрхтэй бөгөөд супер хонжворт гар утаснууд, хамгийн сүүлийн үеийн робот тоглоомууд, Юнителийн жилийн эрхүүд, “Эйрлинк Монголиа” компанийн бэлэг болох дөрвөн гишүүнтэй хоёр гэр бүл буюу найман хүнийг Хонг Конгийн “Дисней Лэнд”-эд аялах эрхийг гардуулах юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Өнөө жилийн “Гэгээн Муза” наадмаас Black Box театрын уран бүтээлчид нэг жүжигчний моно жүжгийн төрөлд гурван Муза хүртсэн. Тэгвэл тус театр энэ сарын 07-ны бямба гаригт “Муза” авчирсан хоёр жүжгээ үзэгчдийн хүсэлтээр тоглохоор болжээ. Сара Кэйний “Солиорол”, Самуэл Бекеттийн “Краппын сүүлчийн бичлэг” жүжгүүдээрээ тус театрын жүжигчин Л.Эрдэнэ-Очир, Г.Мөнхжаргал нар шилдэг эмэгтэй, эрэгтэй жүжигчний төрөлд “Муза” гардсан билээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд “Хирснүүд” жүжгийнхээ нээлтийг хийхдээ хэвлэл мэдээллийнхнийг үнэ төлбөргүй ирж, жүжиг үзэхийг урьж байсан Black Box энэ удаа ч мөн сэтгүүлчдийг жүжгэнд урьж байгаа ажээ. Орчин үеийн театрын урлагт томоохон байр суурь эзэлдэг эдгээр жүжгүүдийн уран бүтээлчидтэй уулзаж, ярилцах боломж хэвлэлийнхэнд олдож байгаа юм. Дээрх хоёр жүжигчнээс гадна Black Box театрын эзэн, зураач, найруулагч С.Мягмар “Краппын сүүлчийн бичлэг” жүжгээр тайзны шилдэг зураачийн төрөлд “Муза” хүртсэн билээ. Уг тоглолтоор тус театр энэ улирлын хаалтаа хийж байгаа бөгөөд ирэх намраас шинэ жүжгүүдээр үзэгчидтэйгээ уулзах гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Драмын театрын долоон өөр найруулагчийн долоон өөр ертөнцөөр аялах аялал энэ удаад Ч.Батнайрамдалын сонгосон “Манекен” хэмээх зохиолоор үргэлжлэх аж. Найруулагч өөрийн ертөнцөөр үзэгчдийг аялуулахад бэлэн болсон бөгөөд оюун санаа үзэл бодлоороо нийгмээсээ хоцрогсод нь хуучин нийгмийнхээ хувцас өмсгөлийг өмссөн манекен гэдгийг харуулах аж. Драмын театрын найруулагч Ч.Батнайрамдал ийнхүү Николай Колядагийн зохиол “Манекен” жүжгийг өнөөдөр 20 цагаас нээх бөгөөд сэтгэхүйн жанраар нийгмийн төрхийг харуулсан уг жүжгийн гол дүрд Драмын театрын жүжигчин С.Болд-Эрдэнэ , Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Г.Отгонцэцэг нар тоглоно. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театрын 32 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид Европын орнуудад болох олон улсын үндэсний бүжгийн фестивалиудад оролцохоор замдаа гарчээ. Уг арга хэмжээг Б.Эрдэнэхуягийн үүсгэн байгуулсан Үүрдийн Монгол Төрийн бус байгууллагаас зохион байгуулж байгаа аж. Үүрдийн Монгол төрийн бус байгууллага нь Франц улсын Montigny-les-Metz хотод байдаг бөгөөд Франц улсад 2004 оноос эхлэн Монгол Улсын соёл, аж ахуй, Монгол дуу хөгжим, фото зураг, олон улсын үзэсгэлэн худалдаа, Монгол гэр гэх мэт Монгол улсаа сурталчилсан олон арга хэмжээнд амжилттай оролцож байжээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Сүүлийн үед драмын урлагийн жанр харьцангуй олон болсон гэж хэлж болно. Тэгвэл энэ удаад сэтгэхүйн эротик драм үзэгчдэд хүрэх нь ээ. “Лаа” сэтгэхүйн, эротик драмын зохиолч, найруулагчаар Ж.Уранцацрал ажиллаж, гол дүрүүдэд М.Энхзаяа, Е.Даваасүрэн, Н.Мөнх-Эрдэнэ нар тоглож байгаа бол жүжгийн тайзны зураачаар Г.Долгион, Г.Гантөмөр, Ц.Сүхбат нар ажиллаж байгаа ажээ. “Лаа” жүжиг нь зургадугаар сарын 22, 23-нд нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа үзэгчдийн хүртээл болох юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Галдан бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ой, Баруун бүсийн Их хурд наадмыг Ховд аймагт долдугаар сарын 21-27-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Уг ажлын хүрээнд Галдан бошигт хаан дуулалт жүжиг долдугаар сарын 21-27-ны өдөр тоглох аж. Мөн Олон улсын хөөмийн гуравдугаар их наадам, Галдан бошигт 370 уран бүтээлийн үзэсгэлэн Ховд хотын Өв соёлын хүрээлэнд гарах юм байн. “Галдан бошигт хаан” дуулалт жүжгийн дууг Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан дуулж олны хүртээл болгох гэнэ. Тэрээр тун удахгүй клипний зураг авалтын ажлаар Ховд аймгийг зорих гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Нийслэлийн 375 жилийн ойг угтан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд сонгодог урлагийн үдшийн цэнгүүн Чингисийн талбайд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг Үндэсний их баяр наадмыг угтсан томоохон арга хэмжээ болгож долдугаар сарын 6-ны өдөр 21.00 цагаас “Best of Classic:Оpen air” цогц хөтөлбөрөөр Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үзэгч түмэндээ толилуулахаар бэлтгэж Тус үдшийн цэнгүүний ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, “Саунд оф Монголиа” компани зэрэг байгууллагууд ажиллаж байгаа ажээ. Уг арга хэмжээ нь гадаа талбайд хийж буй бүрэн хэмжээний сонгодог томоохон анхны тоглолт бөгөөд сонгодог урлагийн үзэгчиддээ улам ойртох, дэлхийн хэмжээний шилдэг бүтээлүүдийг үзэгчдийн хүртээл болгох зорилготой юм байна. Үзэгчдийн хувьд “Best of classic open air” цэнгүүний үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, уран бүтээлийн хөтөлбөртэй танилцаж, цаашдын төлөвлөгөөнд өөрсдийн санал хүсэлтээ өгөх боломжийг тус театрын уран бүтээлчид уг үдэш олгож байгаа ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран "Чингис хаан" гранпри тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Өчигдөр тус тэмцээний хөнгөн жингийн барилдаан болсон бол өнөөдөр хүнд жингийн, маргааш багийн төрлийн аваргууд тодрох юм. Тэмцээн "Буянт-Ухаа" спортын цогцолборт болж байна. Мөн өнөөдөр, маргааш "Түмэн эх" чуулгын Ардын язгуур урлагийн тоглолт болно. Ингээд өнөөдөр, маргааш буюу долдугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болох үзвэр, үйлчилгээний хуваарийг танилцуулья. Өнөөдөр буюу долдугаар сарын 5-нд. "Буянт-Ухаа" спорт цогцолбор т 10.00 цагт "Чингис хаан" гранпри тэмцээн . "Түмэн" эх чуулга : 18.00 цагт Ардын язгуур урлагийн тоглолт. ҮДБЭЧуулын байранд : 18.00 Ардын язгуур урлагийн тоглолт. Маргааш буюу долдугаар сарын 6-нд: "Буянт-Ухаа" спорт цогцолбор: 10.00 цагт "Чингис хаан" гранпри тэмцээн . "Түмэн" эх чуулга: 18.00 цагт Ардын язгуур урлагийн тоглолт. ҮДБЭЧуулын байранд: 18.00 Ардын язгуур урлагийн тоглолт тус тус тоглогдох нээ. Ч.ЧУЛУУН
урлаг соёл
Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид долдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд “Хүйсийн говийн домог” нэртэй эмгэнэлт дуулалт жүжгийн нээлтээ хийх гэж байна. Монголын мэргэжлийн томоохон чуулгуудын нэг болох “Алтай” чуулгын ээлжит шинэ уран бүтээлийг тавихаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч, зураач Д.Ганболд, хөгжмийн зохиолч М.Бирваа, залуу бүжиг дэглээч Д.Энхбаатар нар уригдан ажиллаж байгаа аж. Энэ удаа алдарт 33 говийн нэг болох Хүйсийн говийн эмгэнэлт домгийг дуулалт жүжгийн төрлөөр туурвисан бөгөөд “Алтай” чуулгын авьяаслаг 60 гаруй уран бүтээлч тоглох юм байна. Дуулалт жүжгийг Б.Ренчингийн “Нууцыг задруулсан захидал” зохиолоос сэдэвлэн, цомнолыг Б.Нямлхагва туурвижээ. Уг бүтээлд 16, 17-р зууны үед манжийн дарлалд орсон монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө хэрхэн баатарлагаар ялж, тэмцэж явсныг нэгэн гэр бүлийн эмгэнэлт түүхээр харуулах юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Их хотын залуусын хүсэн хүлээдэг "Sunset" шоу өнөөдөр Монгол шилтгээнд болно. Мөн Үндэсний урлагаар бахархах нэгэн үдэш "I Loft" клубт болох гэж байна. Доргио залуусын хэмнэлтэй үндэсний урлагийг хослуулах үдшийн цэнгүүнд урлаг, соёлын уран бүтээлчид оролцож, орчин үеийн хөгжим, монгол үндэсний хэмнэлийг илэрхийлсэн сонирхолтой үдшийг хамт өнгөрүүлэх аж. Ингээд өнөөдөр, маргааш болох шоу, үзвэрийн хуваарийг танилцуулья: Бямба гариг: (VIII.02) Түмэн эх чуулга: 16.00, 18.00 цагуудаас "Ардын язгуур урлаг"-ийн тоглолт ҮДБЭЧ: 18.00 цагт "Монгол урлагийн гайхамшиг" тоглолт. Монгол шилтгээн: 16:00 цагт "Sunset 2014" шоу парти. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. "I Loft" клуб: 18.00 цагт: “Үндэсний хэмнэлд нэгдэцгээе” уриатай “Хэмнэл” шоу. Ням гариг: (VIII.03) Түмэн эх чуулга: 16.00, 18.00 цагуудаас Ардын язгуур урлагийн тоглолт. ҮДБЭЧ: 18.00 цагт "Монгол урлагийн гайхамшиг" тоглолт тус тус тоглогдох аж. Ч.БОЛ
урлаг соёл
Сонгодог урлагийг үзэгчдэд ойртуулсан нэгэн гайхалтай үдшийг бидэнд бэлэглэх гэж байна. Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх ням гаригт буюу долдугаар сарын 06-нд Монголд анх удаа “Best of Classic: Оpen air” сонгодог бүтээлийн дээжис тоглолтыг гадаа талбайд зохион байгуулах гэж байна. Чингисийн талбайд Монголын дуурийн урлаг, Монголын сонгодог урлагийнхан энэ өдөр чуулна гэсэн үг. Сонгодог урлагийн сор болсон бүтээлийн дээжээс үзэгч олон өргөн толилуулах гала тоглолтыг Нийслэлийн 375 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд санаачлан тавьж буй юм. Гадаа талбайн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, “Саунд оф Монголиа” компани ажиллаж байна. Сонгодог үдшээр амьсгалах, бахархах, төв талбайд Монголын урлагийн гайхамшигт бүтээлүүд чуулах “Best of Classic: Оpen air” тоглолт ням гаригийн 21.00 цагт эхэлнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
ҮДБЭЧ-ын хамт олон Монгол оронд ирсэн жуулчид болон монголчууддаа ардын урлагийн гайхамшигийг мэдрүүлж, зан заншил, ардын урлагаа сурталчлахаар “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо сонирхуулж байна. Мөн "Түмэн эх чуулга"-ын хамт олон Ардын язгуур урлагийн тоглолтоо үзэгчдээ барьсаар байна. Өнөөдөр болох тоглолтын хуваарь: (VIII.03) Түмэн эх чуулга: 16.00, 18.00 цагуудаас Ардын язгуур урлагийн тоглолт. ҮДБЭЧ: 18.00 цагт "Монгол урлагийн гайхамшиг" тоглолт тус тус тоглогдох аж. Ч.БОЛ
урлаг соёл
Монгол Улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар дэлгэцийн гурав дахь бүтээлийн ажилдаа оржээ. Тэрбээр, “Надаар тоглосон хайр”, “Бооцоо”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Тэнгэрийн хүү”, “Парисын дарь эхийн сүм”, “Гамлет” гээд дэлхийн сонгодог сор болсон бүтээлүүдийг найруулан монголын үзэгчдэд толилуулсан билээ. Харин дэлгэцийн уран бүтээлийн хувьд 2011 онд Австрийн нэрт зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэй захидал” номоор “Үл таних эмэгтэй” киног хийсэн нь үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл болсон билээ. “Сэтгэл гэдэг эрхтэнд зориулав” хэмээх өмнөтгөлтэй уг кинонд “Драмын дөрөв” гар бие оролцон гол дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, О.Долгор, Г.Отгонцэцэг нар тоглосон юм. Тухайн үед “Үл таних эмэгтэй”-тэй хүн бүр танилцахыг хүсэн театруудад киноны тасалбарын эрэлт өсөн шагийн үнээр ч хамаагүй үзэхсэн хэмээн хүн бүр л яаран хошуурч байсан юм. Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Долгорыг найруулагч Н.Наранбаатар олны танил болгосноор тэрбээр дэлгэцийн олон бүтээлд уригдан тоглож, телевизийн рекламыг чимэх болсон юм. Харин найруулагч Н.Наранбаатарын хоёр дахь дэлгэцийн бүтээл бол 2013 онд хийсэн “Зүүдэнд оромгүй явдал” уянгын, инээдмийн кино байлаа. Ихэр залуусын тухай зүүдэнд ч оромгүй явдлын тухай өгүүлэх энэхүү киноны гол дүрд залуу жүжигчин Б.Энхтүвшин, Г.Золзаяа, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Соёлын тэргүүний ажилтан Ц.Төмөрхуяг, Б.Эрдэнэцэцэг, Т.Баатархүү, Б.Навчаа, Д.Баттөмөр, Г.Эрхэмбаяр, Г.Анхбаяр, Н.Манлай нар тоглосон юм. Ихэр залуусын тухай өгүүлэх “Зүүдэнд ч оромгүй явдал” үзэгчдийг инээлгэж, гуниглуулж, ухааруулсан. Энэхүү киног үзэгчид шинэлэг өнгө аяс үнэртүүлсэн бүтээл болж чаджээ хэмээн өндрөөр үнэлсэн. Уг киноны онцлог нь Монголд анх удаа дэлгэцийн бүтээлд зургаан настай бяцхан ихрүүдээс эхлээд 75 настай гурван ихэр гээд монголын хамгийн олон ихрүүд тоглосон кино юм. Тэгвэл найруулагч Н.Наранбаатар энэ зун гурав дахь дэлгэцийн бүтээлдээ орж байгаагаа фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр хоёр жил гаран бодсон зохиолоороо энэ сарын 15-нд кино зураг авалтаа эхлүүлэхээр болсон байна. Түүний шинэхэн дэлгэцийн бүтээл гурван үеийн хайр сэтгэлийн тухай өгүүлэх юм гэнэ. Тэрбээр одоогоор киноныхоо нэр, гол дүрүүдээ хараахан нийтэд дэлгээгүй байгаа ч түүний сонголт үргэлж үзэгчдийг гайхшруулсаар ирсэн. Тиймдээ ч найруулагч Н.Наранбаатарын бүтээл бүхэн өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц хэллэг, өгүүлэмжтэй байдаг учраас энэ удаагийн давалгааг нь хэрхэн давалгаалахыг хүлээх л үлдлээ. Г.ДАША Эх сурвалж: http://entertainment.eagle.mn
урлаг соёл
Дорнод Сибирийн Соёл, урлагийн их академиас жил бүр “Венок Држубы” нэртэй сургалтыг явуулдаг билээ. Энэ удаагийн сургалтад ХЦДБЧ-ын ерөнхий балетмейстер, ахмад С.Алтансэлэм, хөгжимчин ахлагч Б.Мягмардоржийн хамт хамрагдаад ирсэн байна. Уг сургуульд гадны олон орны оюутнууд бүжигчин, бүжиг дэглээч, бүжгийн багш гэх мэргэжлийн дагуу суралцдаг аж. Ахмад С.Алтансэлэмийн хувьд оюутнуудад Монгол ардын бие, биелгээний талаар хичээл орж, олон ардын бүжгийн төрлөөр суралцаад иржээ. Энэхүү сургалтын төгсгөлд Монгол Улсын Хил хамгаалах байгууллагаас суралцсан манай уран бүтээлчдэд цаашид суралцах урилгыг сургуулийн удирдлагын зүгээс гардуулан өгсөн байна гэж Хил хамгаалахын ерөнхий газраас мэдээлэв.
урлаг соёл
-Ирэх аравдугаар сард “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг, “Чөлөөт хос” жүжгүүд тайзнаа тоглогдоно.- Улсын драмын эрдмийн театраас 2014 оны дөрөвдүгээр сараас “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг хэрэгжүүлж, долоон өөр найруулагчийн долоон өөр дотоод болон гадаадын жүжгүүдийг сонгон тайзнаа амьдруулаад байна. Төслийн хүрээнд сүүлийн хоёр жүжиг ирэх аравдугаар сард тайзнаа тоглогдоно. Үүнд Монгол Улсын Ардын жүжигчин А.Очирбатын зохиол, УДЭТ-ын залуу найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар тавигдаж буй “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг, УДЭТ-ын найруулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулагчийн “Чөлөөт хос” жүжгүүд тус тус тоглогдох юм. Мөн ирэх аравдугаар сард “Бэсрэг жүжгийн төсөл”-ийн долоон жүжиг 2-3 удаа тайзнаа тоглогдох юм байна. Тодруулбал, Г.Пинтерийн “Өчигдөр” жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, А.Ванпиловын “Хэрээт төгөл” жүжгийг найруулагч, Ардын жүжигчин Б.Мөнхдорж, Н.Ганхуягийн “Бүүвэй” жүжгийг найруулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг, Люсиль Флетчерийн “Уучлаарай та дугаар андуурч” жүжгийг найруулагч, СТА Ч.Түвшин, Николай Колядагийн “Манекен” жүжгийг найруулагч , СТА Ц.Батнайрамдал, Найруулагч А.Очирбатын “Буруугүй буруутан” жүжгийг залуу найруулагч Э.Ёндоншарав, зөвлөх найруулагч Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатар, Дарио Фогийн “Чөлөөт хос” жүжгийг найруулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж тус тус найруулан тавьж байна. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Нэгэн цагт УДЭТ-ын жүжигчин байсан МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар өрх тусгаалж, “Хувьсал продакшн”-д харьяалагдаж байгаа билээ. Тэд төв театраас гарсан даруйдаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” уран сайхны кино хийсэн. Тэгвэл энэ намар “Зүрхээр наадагч” хэмээх хоёр дахь уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгоод байна. Кино урлаг руу хүч түрэн орж ирж байгаа гурван бүсгүй цаашид илүү өргөн хүрээтэй уран бүтээл хийх аж. Хамгийн сонирхолтой нь тэд “Хувьсал” нэртэй продакшныг театр болгож, дэлхийн сонгодогуудыг ч тоглох бодолтой байгаа ажээ. Н.ПУНЦАГ Эх сурвалж: www.mminfo.mn
урлаг соёл
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид ирэх долоо хоногт орон нутгийг зорихоор болжээ. Мөн ирэх аравдугаар сарыг “Бэсрэг жүжгийн сар” болгон зарлаж байгаа бөгөөд долоон найруулагчийн долоон жүжиг тайзнаа дахин тоглогдох юм байна. Тус театрын маркетинг олон нийтийн харилцах хэлтсийн менежер З.Нямзултай ярилцлаа. -Театрын уран бүтээлчид орон нутгийг зорихоор болжээ. Тоглолтын хөтөлбөрөөс танилцуулна уу ? -Өнгөрсөн жил театрын уран бүтээлчид Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудаар явж, аялан тоглолтоо хийж байсан. Энэ жил “Театрын өдрүүд 2014” хөтөлбөрийн дагуу театрын уран бүтээлчид зүүн аймгуудыг зорих гэж байна. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад энэ сарын 18-28-ны өдрүүдэд болох бөгөөд театрын 16 жүжигчин болон арын албаны нийлсэн нийт 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй баг явах юм. Аялан тоглолт есдүгээр сарын 18-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас эхлэх юм. Чингис хаан хотод энэ сарын 19, 20, 21-нд, Сүхбаатар аймагт 23, 24-нд, Дорнод аймагт 26, 27, 28-ны өдрүүдэд тоглох хуваарьтай. -Аялан тоглолтонд ямар ямар уран бүтээлүүд багтсан бэ ? -“Театрын өдрүүд 2014” хөтөлбөрт “Бүүвэй” уянгын драмын жүжиг, “Нууц амраг чинь больё”, “Эхнэрээ зээлээч” жүжгүүд багтаад байна. Мөн хүүхдүүдэд зориулсан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжиг тоглогдоно. -Ирэх аравдугаар сард театрын тайзнаа ямар уран бүтээл тавигдах вэ ? - “Бэсрэг жүжгийн сар” ирэх аравдугаар сард болно. Драмын театрын хамт олон 2010 онд В.Крансногоровын долоон жүжгийн төслийг амжилттай хэрэгжүүлж байсан удаатай. Энэхүү төслийн үргэлжлэл болгон 2014 онд “Бэсрэг жүжгийн төсөл”-ийг хэрэгжүүлж, долоон өөр найруулагчийн долоон өөр дотоод болон гадаадын жүжгүүдийг сонгон тайзнаа амьдруулаад байна. Төслийн хүрээнд сүүлийн хоёр жүжиг ирэх аравдугаар сард тайзнаа тоглогдоно. Монгол Улсын Ардын жүжигчин А.Очирбатын зохиол, УДЭТ-ын залуу найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар тавигдаж буй “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг аравдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ. Мөн дээр төслийн сүүлийн жүжиг болох УДЭТ-ын найруулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулагчийн “Чөлөөт хос” жүжиг аравдугаар сарын 10-нд нээлтээ хийх юм. Энэхүү жүжгийн зохиолыг Италийн жүжгийн зохиолч, найруулагч, зураач, улстөрч Дарио Фоги бичсэн бөгөөд сэтгүүлч Л.Батцэнгэл хэдэн жилийн өмнө орчуулж байсан. Эдгээр жүжгүүд 3-4 удаа тоглогдоно. Мөн ирэх сарыг “Бэсрэг жүжгийн сар” болгож байгаатай холбогдуулан уг төслийн хүрээн дэх долоон жүжгийн хаалтын тоглолтууд болно. Долоон найруулагчийн долоон жүжиг тайзнаа 2-3 удаа тоглогдоно. Удахгүй жүжгүүдийн тоглолтын хуваарь гарах юм. Мөн ирэх сараас эхлэн хүүхдийн жүжгүүд өдрийн цагаар тоглогдоно. -Театрын уран бүтээлчид “Алтан сэргэ” олон улсын наадамд оролцжээ. Энэхүү наадмын талаар мэдээлэл өгөөч. - ОХУ-ын Тува улсад “Алтан сэргэ” олон улсын театрын фестиваль боллоо. Энэхүү наадамд театрын уран сайхны зөвлөлийн удирдагч, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, найруулагч Ч.Түвшин, жүжигчин Г.Отгонцэцэг, А.Алтантөр, Д.Баттөмөр нарын бүрэлдэхүүнтэй баг оролцсон. Уран бүтээлчид туршлага солилцох үүднээс уг наадамд оролцож байгаа бөгөөд тэдний хувьд энэ сарын 10-нд Тува улсаас ирэх юм. Ч.БОЛОР
урлаг соёл
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид ирэх долоо хоногт орон нутгийг зорихоор болжээ. УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатартай ярилцлаа. -Театрын уран бүтээлчид орон нутгийг зорихоор болжээ. Ямар бүрэлдэхүүнтэй баг явах гэж байна вэ? -“Театрын өдрүүд 2014” хөтөлбөрийн дагуу театрын уран бүтээлчид зүүн аймгуудыг зорих гэж байна. Энэ удаагийн урлагийн бригадад 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй баг багтаж байна. Ардын жүжигчин С.Сарантуяа ахлагчтай театрын уран бүтээлчид орон нутгийг зорих гэж байна. Түрүү бригад гэж нэрлэдэг менежментийн багийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Отгонбат, Гавьяат жүжигчин Ж.Оюундарь нар ахална. Багийн бүрэлдэхүүнд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд, Б.Одончимэг, М.Тогтохжаргал, н.Баярмаа нарын 20-иод жүжигчид багтаж байна. - “Театрын өдрүүд 2014” хөтөлбөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас эхэлж, Дорнод аймагт өндөрлөх нээ. Тоглолтын хөтөлбөрөөс танилцуулна уу? -“Театрын өдрүүд 2014” тоглолт Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад энэ сарын 18-28-ны өдрүүдэд үргэлжилнэ. Аялан тоглолт есдүгээр сарын 18-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаас эхлэх юм. Хэнтий аймгийн Чингис хаан хотод энэ сарын 19, 20, 21-нд, Сүхбаатар аймагт 23, 24-нд, Дорнод аймагт 26, 27, 28-ны өдрүүдэд тоглох хуваарьтай. -Аялан тоглолтонд ямар ямар уран бүтээлүүд багтсан бэ? - “Бүүвэй” уянгын драмын жүжиг, “Нууц амраг чинь больё”, “Эхнэрээ зээлээч” жүжгүүд багтаад байна. Мөн хүүхдүүдэд зориулсан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжиг тоглогдоно. Дээр жүжгүүдийг хотод ямар баг, бүрэлдэхүүнтэйгээр тоглож байсан яг тэр багаараа үзэгчидэд хүргэх юм. Энэ бол хөдөө, орон нутгийн үзэгчдийн хувьд алдаж болохгүй том боломж юм. -Уран бүтээлчдийн хувьд орон нутгийн тайзан дээр тоглоход ямар нэгэн хүндрэл гардаг уу? Тоглолтын үнийн тухайд. -Үгүй дээ. Орон нутгуудад театр ихээр баригдаж байна. Зарим газар хотыг бодвол жижиг тайзтай газар байдаг ч жүжигчид тухайн орчноо мэдрээд тоглочихдог. Театрын хувьд өөрийнхөө тайзан дээр тоглодог тайзнаас гадна орон нутагт тоглох тайз гэж бэлтгэдэг. Мэдээж дээхнэ үед бол бригадын тоглолтууд гэж их явдаг байсан. Тэр үеэс эхлэн орон нутгийн тайз ч бас тусдаа тавигдах болсон. Тайз засалтаас эхлээд арын албанд маш олон хүмүүс ажиллаж байна. Тиймээс өргөн бүрэлдэхүүнтэй баг орон нутгийг зорих гэж байна. Тасалбарын хувьд хүүхэд 3000 төг, том хүн 6000-8000 төгрөгийн үнэтэй. “Эхнэрээ зээлээч”, “Бүүвэй” зэрэг шоу драмын жүжгүүд маань 8000 төгрөгийн үнэтэй байна. -Тоглолтоос гадна ямар хөтөлбөрүүд байгаа вэ? -Орон нутгийн үзэгчид маань тэр бүр Улаанбаатар хотод ирж жүжиг үзээд байдаггүй шүү дээ. Орон нутагт тоглоход хүндрэлтэй байдаг гээд бид бүхэн аялан тоглолтоо хийдэг түүчээг тасалсангүй. Тиймээс бидний аялан тоглолт үргэлжилж байна. Аймагт бүрт 3-4 хоног байна. Бид хөдөө, орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. Мэдээж дунд сургуулийн хүүхдүүдтэй уулзалт зохион байгуулна. Мөн аймаг бүрийн төв талбай дээр шоу арга хэмжээг зохион байгуулна. Тухайн аймаг бүрт өөр өөрсдийн санал хүсэлтийн дагуу арга хэмжүүнүүд болдог. -Таны хувьд эдгээр аймгуудад хамгийн сүүлд хэзээ тоглож байв ? - Миний хувьд Дорнод аймагт хамгийн сүүлд 2007 онд очиж байсан юм байна. Харин Сүхбаатар, Хэнтий аймгуудад 2012 оны хавар очиж байсан. Тухайн үед бид өөр жүжиг тоглож байсан бол энэ удаа шинэ жүжгүүдээ толилуулах гэж байна. Бид бүгдийн жүжгийг үзэж, хамтдаа дуулж, уйлж, дэмжиж байдаг үзэгчтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж байна. - Ирэх аравдугаар сарын хуваарийг харахад театрын уран бүтээлчид их завгүй байх нээ. -Сар 30-31 хоногтой байдаг бол урьдчилсан төлөвлөгөөнд 32 тоглолтын хуваарь байна. Тэгэхээр өдөр бүр тоглолттой гэсэн үг. Бэсрэг жүжгүүд ч ирэх сард дахин тоглогдоно. Долоон найруулагчийн долоон жүжгийн сүүлийн хоёр жүжиг болох “Буруугүй буруутан” уянгын драм, “Чөлөөт хос” жүжгүүд тавигдана. Мөн бүх долоон жүжиг хаалтын тоглолтуудаа хийх учир ирэх сард театрын уран бүтээлчид завгүй байна. Хүүхдүүдэд зориулсан жүжиг ч үдээс өмнө тоглогдоод явна. Дашрамд дурдахад, “ Театрын өдрүүд 2014” хөтөлбөр Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр суманд есдүгээр сарын 18-нд, Чингис хаан хотод 19, 20, 21-нд, Сүхбаатар аймагт 23, 24-нд, Дорнод аймагт 26, 27, 28-ны өдрүүдэд тоглох хуваарьтай аж. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид зүүн аймгуудыг зориод байна. “ Театрын өдрүүд 2014” хөтөлбөр энэ сарын 18-нд Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумаас эхэлсэн бөгөөд амралтын өдрүүдэд Чингис хаан хотод тоглолтоо сонирхуулжээ. Харин ирэх мягмар, лхагва гариг буюу есдүгээр сарын 23, 24-нд Сүхбаатар, 26-28-ны өдрүүдэд Дорнод аймагт тоглох аж. “Театрын өдрүүд-2014” хөтөлбөрт “Бүүвэй” уянгын драмын жүжиг, “Нууц амраг чинь больё”, “Эхнэрээ зээлээч” жүжгүүд мөн хүүхдүүдэд зориулсан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжиг тоглогдож байгаа аж. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Жүжигчид маань өөр болчихсон, хэрэгцээ шаардлага, нийгэм маань ч өөрчлөгдчихөөд байхад бүтэц зохион байгуулалт, санхүүжилт нь өнгөрсөн нийгмийнх хэвээрээ байгаа. Үүнийг нотолж МУ-ын Ардын жүжигчин, Улсынд драмын эрдэмийн театрын дэд захирал Н.Сувд “Бид хэчнээн их мөнгө олоод тэрийгээ өөрсдөө хэрэглэх эрхгүй. Сайн бүтээл хийсэн уран бүтээлчид өгч байгаа цалингаасаа илүү өгөх эрх бидэнд байхгүй. Хамгийн доод төвшинд цалин өгнө, 40 хувиар илүү цалин өгчихвөл театр хууль зөрчсөн болчихдог гэх мэт зүй тогтолцоог өөрчлөх шаардлага үнэхээр бий” гэж халаглаж сууна. Түүнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Та сүүлийн үед үзэгчидтэй“ To be or not to be ” шоугийн хатуухан шүүгчээр уулзах боллоо. Энэ жилийн дахиад уулзах уу. Яагаад ер нь энэ шоунд оролцох болсон юм бэ? -Драмын театрын 80 жилийн ойд зориулж анх “UBS” телевизийнхэн энэ хөтөлбөрийг шоуг санаачлан хийж эхэлсэн. Дахин үргэлжлүүлээд хийгдэх болсон нь ч миний хувьд манай хамт олны хувьд ч тун баяртай байгаа. Жилээс жилд оролцож буй хүмүүсийн маань тоо нэмэгдэж , бэлтгэл, чанар сайжирч байгаа учраас олон хүн үздэг нэвтрүүлэг болсон байна. Энэ жилийн хувьд, нэрт зохиолч Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсэний 85 жилийн ойг тохиолдуулан түүний амьдрал уран бүтээлийг танилцуулахад шоу маань чиглэнэ. Санаж байгаа бол өнгөрсөн жил Ч.Лодойдамба агсны уран бүтээл, амьдралтай үзэгчид танилцсан шүү дээ. -Тэгэхээр зохиолч С.Эрдэнийн бүтээлүүдээс оролцогчид үзүүлбэрүүдээ бэлдэнэ гэсэн үг үү? -Мэдээж эхний шатанд бол үгүй л дээ. Анхан шатаа давчих юм бол дараа дараагийн шатанд бүтээлүүдээс нь оролцогчид маань хүргэх болов уу. Эхний шатанд оролцогчид маань өөрсдийнхөө бэлдсэн зүйлийг л бидэнд бэлдэж үзүүлдэг шүү дээ. Хүмүүст өөрийгөө юугаараа илүү, онцгой юм бэ гэдгээ таниулах боломжийг оролцогчиддоо бид олгодог. -Сүүлийн үед үзэгчдийн амнаас ам дамжин нэгэн яриа “нисэх” боллоо. Тэр нь драмын жүжиглэлт буюу нүүрний хөдөлгөөн, хоолойны тоглолтыг дэлгэцийн бүтээлд хэт их ашиглах боллоо гэх шүүмж. Үүнийг сонсоод мэргэжлийн хүний хувьд та дургүй байхыг ч үгүйсгэхгүй юм л даа... -Тийм зүйл байгаа. Тэрийг үгүйсгэх аргагүй шүү дээ. Гэхдээ жүжигчний ур чадварыг эзэмшсэн хүн хаана, ямар хэмжээнд, яаж өөрийнхөө дүрийг илэрхийлэх вэ гэдгээ маш сайн мэдэж байх ёстой. Тэгэхгүй бол тайзан дээр тоглоно гэдэг өөр, дэлгэцийн өмнө жүжиглэх өөр. Гэвч жүжигчин хүн хаана нь ч гэсэн үнэн, бодитой, тухайн дүрдээ амьдардаг байх ёстой. Тайзан дээр яагаад арай илүү хүчтэй жүжиглэлт шаарддаг вэ гэхээр чи өөрийнхөө дуу хоолойгоор тайзны хамгийн ард сууж байгаа хүнд үгээ хүргэх ёстой байдаг. Харин киноны хувьд чи бид хоёрын ярьж байгаа шиг зайнд микрофоныг нь тавьчихдаг, дэлгэцээр гарах боломжтой байдаг учраас нүүр амаа хүртэл янз янз болгох шаардлага байдаггүй. Драмын жүжиглэлт ч гэсэн олон төрөл шүү дээ. Камерны жүжиг, том стадионд тоглогдох жүжиг мөн киноноос нарийн жүжиглэлт шаарддаг жижигхэн өрөөнд сууж байгаад хоёр гуравхан хүнд тоглодог жүжиг гэж бий. Тиймээс жүжигчин хүн байгаа орон зайн нөхцөлөө зөв үнэлж, ажиллаж сурах чадварыг эзэмших хэрэгтэй. Тэрнээс биш театрын тайзан дээр худлаа тоглож, кинонд үнэн тоглох ёстой гэсэн зүйл байдаггүй. Аль алинд нь хамгийн эхэнд үнэн л байх ёстой. -Зөвхөн “ To be or not to be ” шоуны хувьд гэлтгүй реалити шоунд нэг л зүйл яригддаг. Шоунаас гарсан үр дүн... Ер нь өнөөг хүртэл шоунаас тодорсон жүжигчид хаана, юу хийж байгаа юм бол? -Эхний шоуны ялагч маань төгсөж ирэх арай болоогүй байх шиг байна. Солонгост сургуульд явуулсан. Өнгөрсөн жил нэг жил сургалтанд суух эрхээр шагнуулсан охин зун ирж бидэнд сурсанаа тайлагнаж харуулаад театрт ажиллах гэрээ хийгээд явсан. Харин зарим залуучуудад маань халширах, бэрхшээх зүйлс их гарч байх шиг байна л даа. Гэхдээ байр эзэлсэн хүүхдүүд маань одоо сурч байгаа. Солонгост сурч байгаа хүүхдүүдийн хэлж байгаагаар үнэхээр шанатармаар,бэрхшээмээр сургалт байдаг юм байна гэж ярьж байна лээ. Манай театрын хувьд төгсөөд ирж байгаа хүүхдүүдийг аль болохоор шингээхийг л хичээнэ.Гэхдээ дуртай цагтаа театрт жүжигчин аваад байх боломжгүй. Театрт хүний орон тоо хэрэгцээ гэх мэт асуудлууд тулгарахыг үгүйсгэхгүй ч аль болох төгсөөд ирсэн хүүхдүүдээ шингээхийг л хичээнэ. Яагаад гэхлээр авьяас гэдэг тэр болгон хүн болгонд байдаг зүйл биш шүү дээ. Төрийн статустай, тогтоосон цалинтай, бүрэн ажилтантай театруудад жүжигчин авна гэдэг хэцүү шүү дээ. Хүүхэлдэйн театрын нэг анги хойно төгсөөд ирчихсэн. Гэтэл тэр хүүхдүүдийг шууд Хүүхэлдэйн театрт авч ажиллуулах хэцүү болж байна л даа. Сая намайг Буриадад очиход Ленинградын багш нар ирсэн байсан. Тэр багш нар надад “их сайн анги төгсгөж өгсөн шүү, авьяастай хүүхдүүд очсон шүү” гэж захиж хэлж байсан. Гэтэл төгссөн хүүхдүүд нь энд ирээд ажилгүй байгаа гэдгийг нь мэдээд хойш нь эхний нэг хүүхдийг урьж Санкт-Петербургийн театрт ажиллуулахаар болсон. Хэрэг гаргаж захиалсан Хүүхэлдэйн театр маань эдгээр хүүхдүүдээ авч чадахгүй болчих вий дээ гэж бодож сууна даа. -Драмын театрыг эмэгтэй жүжигчингүй болж байгаа гэх шуугиан нилээд гарч. Ер нь яагаад уран бүтээлчид драмын театрыг орхиход хүрч байна вэ. Санхүү, цалингийн хэмжээнээс шалтгаалж байгаа юм болов уу? -Бүгдийг нэг зүйлээр хэмжиж болохгүй. Гарч байгаа уран бүтээлчид өөр өөрсдийн гэсэн тусдаа шалтгаантай. Эхний гурав бол өөрсдийн гэсэн уран бүтээл туурвих, кино, жүжиг бүтээнэ гэсэн зорилготой гарсан болов уу гэж би бодож байгаа. Энэ зорилгоо ч сайн биелүүлж байна. Хийсэн бүтээлүүдийг нь харахад үнэхээр өөрөө өөрсдөндөө ачааллыг бий болгож ажиллаж чадаж байгаад нь баяртай байна. Сая Т.Хулан маань нэгдүгээрт сурах, хоёрдугаарт эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон учраас гарсан. Ажлын ачааллаас болоод нуруунд нь эмчилгээ шаардлагатай байгаа. Театрт зүгээр байлгаад байх хэцүү шүү дээ. Тэр хүнд дүр өгч л таарна. Тэгэхлээр өвчтэй нурууг нь хамаагүй хөндөх, хөдлөх шаардлага гарах учраас эмчилгээ хийлгэх, тэр хугацаандаа сурах зорилгоор театраас гарч байгаа. Манай Д.Ганцэцэгийн хувьд цалин өндөр амлахаас гадна өөр нилээн зүйл амлаж өөр газар авч байгаа. Тэгэж авсан хүмүүс маань амласандаа хүрнэ гэж найдаж байна. Манай цалин багатай театрын чадварлаг жүжигчинг гял, цал зүйлээр хуурч аваагүй, хэлсэн цалингаа, амалсан боломжуудаа хэлсэн ёсоороо манай жүжигчинд эдлүүлэх байх гэж бид найдаж байна. -Энэ л шалтгаанаар сайн уран бүтээлчдээ алдаад байна уу даа? -Ер нь манай чадварлаг уран бүтээлчид сайхан санал тавихад бид нар хүлээж авахгүй байх аргагүй шүү дээ. Сүүлд манай театрт ирсэн залуу уран бүтээлчид маань ч маш сайн, хөдөлмөрч залуучууд ирсэн гэж би бодож байгаа. Цаашдаа ч өшөө сайн уран бүтээлчид ирнэ гэдэгт итгэлтэй байна. Ер нь өд сөд нь ургасан, нисэхэд бэлэн болсон залуучууд маань нисч л байг л дээ. Хатуу орон тоон дээр бариад, цалинг нь нэмэх чадваргүй хэрнээ байлгаад бариад байх нь утгагүй зохион байгуулалт. Энэ чинь социализмын үеийн бүтэц зохион байгуулалт хэвээрэй байгаад байгааг харуулж байгаа юм. Энэ зохион байгуулалтыг одоо өөрчлөх цаг нь ирчихсэн. Тийм учраас жүжигчид гарч яваад байна шүү дээ. Зах зээлийн харилцаанд нийцсэн бүтэц зохион байгуулалт агаар шиг хэрэгтэй болчихоод байна шүү дээ. Гаднаас хүн ороод ирэхэд нь авах эрхгүй, гараад явлаа гэхэд битгий гараач гэх эрхгүй. Тийм учраас зах зээлд чөлөөтэй өөрийнхөө уран бүтээлийг борлуулж чадах нөхцөлийг уран бүтээлчдэд өгөх ёстой. Одоохондоо манай бүтэц зохион байгуулалт энэ зүйлийг уран бүтээлчдэд өгөх боломжгүй байгаа. Шинэ хууль батлах гэж байгаа юм байна лээ. Тэр хуулинд уран бүтээлчдийн агентлаг байгуулах эрхийг театруудад олгох зэрэг заалтууд орсон гэж саяхан дуулсан. Ер нь манай жүжигчид маань өөр болчихсон, хэрэгцээ шаардлага, нийгэм маань ч мөн өөрчлөгдчихөөд байхад бүтэц зохион байгуулалт, санхүүжилт нь 70 жилийн өмнө байсан социализмын үеийн бүтэц зохион байгуулалт хэвээрэй байгаад байгаа юм. Бид хэчнээн их мөнгө олоод тэрийгээ өөрсдөө хэрэглэх эрхгүй. Бид нар өгч байгаа цалингаа давуулаад ханатал нь цалин өгөх эрх бидэнд байхгүй. Хамгийн доод төвшинд цалин өгнө, 40 хувиар илүү цалин өгчихвөл театр хууль зөрчсөн болчихдог гэх мэт зүй тогтолцоог өөрчлөх шаардлага үнэхээр бий. Э.ТЭКҮ
урлаг соёл
Улсын драмын эрдмийн теартын уран бүтээлчид орон нутгийнханд бэлэг барихаар хөдөөг зорилоо. Тус театрын уран бүтээлчид өнгөрсөн онд Өмнөговь, Дундговь, Дорногов аймгийнханд уран бүтээлийн дээжисээсээ толилуулсан бөд энэ жил “Театрын өдрүүд 2014” хөтөлбөрийн хүрээнд зүүн аймгуудад уран бүтээлээ тоглохоор болжээ. Тодруулбал, энэ сарын 18-28нд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад тоглолт хийх гэнэ. Тус театрынхан “Бүүвэй” уянгын драмын жүжиг, “Нууц амраг чинь больё”, “Эхнэрээ зээлээч” жүжгүүд багтаад байна. Мөн хүүхдүүдэд зориулсан “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжгүүдээ тоглох юм байна. Дашрамд дурдахад, тус театрын өмнө барьдаг залуу жүжигчид өөр сонголт хийх болсон нь театрын удирдлагуудын хатуу шаардлагатай холбоотой гэх хүмүүс байна. О.САР
урлаг соёл
-“Учиртай гурван толгой” дуурийг өнөөдөр 17.00 цагаас тоглоно.- Улсын дуурь бүжгийн эрдмийн театр уран бүтээлийн 52 дахь улирлын тоглолтоо нээх болсноо зарлалаа. Тус театр монгол үндэсний "Учиртай гурван толгой" дууриар нээлтээ хийх ажээ. Театрынхан “Учиртай гурван толгой” дуурийг өнөөдөр 17.00 цагаас тоглох ажээ. Түүний дараа аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд 17:00 цагаас П.И.Чайковскийн “Хунт нуур” балет, аравдугаар сарын 16-нд "Х.БИЛЭГЖАРГАЛ-60" концерт, аравдугаар сарын 18-ны өдөр “Ламбугайн нулимс” дуурь, харин 19,25-нд А.Хачатуряны “Спартак” балетийг үзэгч олондоо толилуулах юм. Энэ сарын хамгийн сүүлийн тоглолт 26-ны өдрийн “Ламбугайн нулимс” байх ажээ. Үзэгчид үзвэрийн билетээ онлайнаар захиалж болох юм байна. Д.ЦЭЦ
урлаг соёл
-Өнөөдөр 17.00 цагаас найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” уянгын жүжиг тоглогдоно.- Улсын драмын эрдмийн театрынхан зүүн аймгуудаар явж аялан тоглолт хийгээд иржээ. Тус театр “Бэсрэг жүжгийн сар” хөтөлбөрийг эхлүүлж, өнгөрөгч баасан гаригаас эхлэн үзэгчиддээ тоглолтоо толилуулж эхэлээ. Хөтөлбөрийн дагуу өнөөдөр 17.00 цагаас найруулагч Н.Ганхуягийн “Бүүвэй” уянгын жүжиг тоглох бол “Норовын намтар”, 11, 12, 18, 19-нд “Онц сурлагатнууд орохыг хориглоно” жүжиг тоглох аж. Мөн Ч.Найдандоржийн “Чөлөөт хос” аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд тоглох бөгөөд үүний дараа “Тэнгэрийн хүү”, “Өчигдөр”, “Манекен”, “Хэрээт төгөл”, “Уучлаарай та дугаар андуурч” зэрэг жүжгүүд үзэгчдийн хүртээл болох аж. Мөн залуу найруулагч Н.Ёндоншарав “Буруугүй буруутан” жүжиг энэ сарын 24-нд нээлтээ хийх гэнэ. О.САР
урлаг соёл
Улсын Драмын Эрдмийн театраас санаачлан хэрэгжүүлж буй бэсрэг жүжгийн төслийн 6 дахь жүжиг болох “ ЧӨЛӨӨТ ХОС ”-ын нээлт маргааш буюу аравдугаар сарын 10-ны өдөр болох гэж байна. Насанд хүрэгчдэд зориулсан "Чөлөөт хос" хайрын жүжиг гурван өдөр буюу аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд тоглогдох юм. Зохиолч ДариоФогийн бүтээлийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан тавьжээ. Жүжгийн гол дүрүүдэд Э.Одгэрэл (нөхөр), Б.Эрдэнэбаяр (нууц амраг), Ж.Эхбаяр, Ц.Баясгалан (эхнэр) нар тоглож байна. Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна. Хөөрхий бүсгүйн сонголт хаашаа эргэхийг ... аж. "Чөлөөт хос" хайрын жүжиг аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 18.00 цагаас УДЭТ-т тоглогдоно. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Австрийн суут хөгжмийн зохиолч И.Штраусын “Сарьсан багваахай” оперетта тоглолтыг Дорнод аймгийн хөгжимт драмын театртынхан амжилттай зохион байгуулжээ. Есдүгээр сарын 20-24-ны хооронд тоглосон уг тоглолтын найруулагчаар найруулагч Г.Эрдэнэбаатар ажилласан бөгөөд Хөгжим бүжгийн коллежийн сонгодог хөгжим, дуулаачийн ангийн оюутнууд, Улсын филармоний удирдаач Г.Нямдаш болон Дорнод аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид хамтран бүтээжээ. Тус тоглолтыг ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэлийн дэмжлэгтэйгээр амжилттай зохион байгуулсан гэж албаны хүмүүс хэлж байлаа. “Сарьсан багваахай” оператта тоглолт тун удахгүй Улаанбаатар хотноо “зочилно”. Улсын драмын театрын тайзнаа аравдугаар сарын 26-нд ганцхан удаа тоглоно гэж уран бүтээлчид мэдээлэв. Э.ТЭКҮ
урлаг соёл
Улсын Драмын Эрдмийн театраас санаачлан хэрэгжүүлж буй бэсрэг жүжгийн төслийн 6 дахь жүжиг болох “ ЧӨЛӨӨТ ХОС ”-ын нээлт өнөөдөр буюу аравдугаар сарын 10-ны 18.00 цагаас болох гэж байна. Насанд хүрэгчдэд зориулсан "Чөлөөт хос" хайрын жүжиг гурван өдөр буюу аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд тоглогдох юм. Зохиолч ДариоФогийн бүтээлийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан тавьжээ. Жүжгийн гол дүрүүдэд Э.Одгэрэл (нөхөр), Б.Эрдэнэбаяр (нууц амраг), Ж.Эхбаяр, Ц.Баясгалан (эхнэр) нар тоглож байна. Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна. Хөөрхий бүсгүйн сонголт хаашаа эргэхийг ... аж. "Чөлөөт хос" хайрын жүжиг аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 18.00 цагаас УДЭТ-т тоглогдоно. Ч.БОРГИЛ
урлаг соёл
СУИС-ийн ТКУС-йин Эрдэмийн зөвлөл, тайз дэлгэцийн судалгааны профессорын багаас санаачлан “Театрын урлаг” уран сайхны шүүмжийн уралдааныг зарлажээ. Тус уралдааны зорилго нь тайз дэлгэцийн бүтээлийн шүүмж, судлалыг хөгжүүлэх, шүүмжийн ач холбогдлыг таниулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, шийдвэрт нөлөөлөх, залуу судлаач шүүмжлэгчдийг төрүүлэн гаргах, тэднийг дэмжих, сургалт эрдэм шинжилгээний уран бүтээлийн ажлын уялдаа холбоог сайжруулах, уран сайхны шүүмжийн үнэлэмжийг дээшлүүлэхэд орших юм. Уралдаанд оролцогсод нь төв, орон нутгийн театруудын тайзнаа тавигдсан жүжиг, киноны бүтээлүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн түвшинд үнэлж дүгнэсэн, онолын үндэслэл сайтай шүүмж бичих ёстой ажээ. Энэхүү уралдаанд мэргэжлйин урлаг судлаачид, уран бүтээлчид, урлаг утга зохиолын чиглэлээр суралцагч оюутнууд, магистрант, докторантууд хамрагдах боломжтой бөгөөд бүтээлийг ирэх сард болох УДЭТ-ийн “Алтан үе-ахмадын туршлага” Эрдэм шинжилгээний хурлын үеэр танилцуулах юм. Оролцогчид ирэх сарын 10 хүртэл СУИС-ийн ТУС-ийн “Эрдмийн зөвлөл”-д natsagdoo@yahoo.com , tdus_1@yahoo.com цахим хаягаар бүтээлээ өгч болох бол уралдааны тэргүүн байрыг нэг сая төгрөгөөр байлах ажээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр энэ жил "Долоон өөр найруулагч, долоон өөр жүжиг" төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Долоон өөр найруулагч, долоон өөр жүжгийн зургаа дахь жүжиг болох УГЗ Ч.Найдандоржийн найруулан тавьж буй "Чөлөөт хос" жүжиг өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү жүжиг ирэх амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд тоглогдох юм. Ингээд тус театрын маркетинг олон нийтийн харилцах хэлтсийн менежер З.Нямзултай ярилцлаа. -УДЭТ-ын бэсрэг жүжгийн төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөөч ? Мөн энэхүү төслийн хүрээнд сүүлийн хоёр жүжиг энэ сард тоглогдох гэж байгаа юм байна. -Улсын драмын эрдмийн театрын бэсрэг жүжгийн төсөл үргэлжилж байна. Энэхүү төслийн хүрээнд долоон өөр найруулагч, долоон өөр төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Тиймээс төслийн хүрээнд долоон жүжиг тайзнаа тоглогдоно. Үүнээс тав нь өнгөрсөн хавар тоглогдсон бол сүүлийн хоёр жүжиг энэ сард тоглогдох гэж байна. Төслийн зургаа дахь жүжиг болох насанд хүрэгчдэд зориулсан “Чөлөөт хос” хайрын жүжиг маань өнөөдөр 18.00 цагаас нээлтээр бэлэн боллоо. Италийн алдарт зохиолч, Нобелийн шагналт Дарио Фогийн бүтээлийг УДЭТ-ын найруулагч, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан тавьж байна. Жүжгийн гол дүрд СТА Ц.Баясгалан, театр студийн залуу жүжигчин Э.Тодгэрэл, туслах дүрд залуу жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш нар тоглож байна. -“Чөлөөт хос” хайрын жүжиг ямар чиглэлийн жүжиг вэ ? Жүжиг хэд хоног тоглогдох вэ ? -Энэхүү жүжгийн жанер бол сарказем буюу хилэнт инээдэм гэсэн утгатай юм. Илүү тайлбарыг хүргэхэд “гунигтай инээд” гэж нэрлэдэг. “Чөлөөт хос” жүжиг өнөөдөр болон ирэх амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд 18.00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдоно. -Бэсрэг жүжгийн онцлог юу вэ ? -Бэсрэг жүжгийн бусад жүжгүүдээс ялгарах нэг онцлог бол тайз багатай, уран бүтээлчид цөөхөн, богино хугацаанд үзэгчдэд хүрдэгт оршино. Тиймээс жүжигт цөөхөн жүжигчид тоглодог. Энэ удаагийн жүжигт дээр дурдсан гурван жүжигчин тоглох юм. Жүжгийн туслах найруулагчаар СТА Ч.Түвшин, зураачаар Б.Мягмарсүрэн, хөгжмийн зохиолчоор Ж.Энхбаяр нар ажиллаж байна. Мөн “Пауз” хамтлаг, гитарчин Э.Хишигдалай, басс гитарчин Н.Мөнхбаяр зэрэг уран бүтээлчид багтсан. -Төслийн хамгийн сүүлийн жүжиг буюу долоо дахь жүжиг ямар жүжиг байх вэ? Хэзээнээс тоглогдож эхлэх вэ ? -Энэ сарыг театрын зүгээс бэсрэг жүжгийн сар болгон зарлаж байгаа. Төслийн хүрээн дэх хамгийн сүүлийн жүжиг бол “Буруугүй буруутан” тайзнаа тоглогдох юм. Монгол Улсын Ардын жүжигчин А.Очирбатын зохиол “Буруугүй буруутан” жүжгийг театрын залуу найруулагч Э.Ёндоншарав найруулан тавих бөгөөд жүжгийн нээлт энэ сарын 24-нд болно. Энэхүү жүжиг энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд тоглогдоно. Тэгэхдээ 25, 26-ны өдрүүдэд өдөрт хоёр удаа тоглоод нийт тайзнаа таван удаа тайзнаа тоглогдох хуваарьтай байна. Энэ жүжгээр бэсрэг долоон жүжиг маань өндөрлөж байна. -УДЭТ-ын тайзнаас ирэх арваннэгдүгээр сард ямар жүжгүүд тоглогдох вэ? -Ирэх арваннэгдүгээр сарыг түүхэн жүжгийн сар болгон зарлаад байна. Энэ хугацаанд “Тэнгэрийн хүү”, “Тамгагүй төр”, “Эдип хаан” болон "Атга нөж" жүжгүүд тоглогдохоор төлөвлөгдөж байна. -Энэ сард хүүхдийн ямар жүжгүүд тоглогдох вэ? -Цаашид театрын уран бүтээлчдийн зүгээс долоо хоногийн бүрийн бямба, ням гаригуудад хүүхдэд зориулсан жүжгийг тавих гэж байна. Энэ сард “Норовын намтар” орчин үеийн синтез хэлбэр, “Онц сурлагатнууд орохыг хориглоно” хөгжилтэй, адалт явдалт хүүхдийн жүжгүүд тус тус тоглогдох юм. “Норовын намтар” жүжиг энэ сарын 11, 12, 17, 18, 25-ны өдрүүдэд 14.00 цагаас, “Онц сурлагтанууд орохыг хориглоно” жүжиг 11, 12, 18, 19-ний 11.00 цагаас тоглогдох хуваарьтай байна. Дашрашд дурдахад, Насанд хүрэгчдэд зориулсан "Чөлөөт хос" хайрын жүжиг ирэх амралтын өдрүүдэд буюу аравдугаар сарын 11-12-ны 17.00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдох юм. Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна. Хөөрхий бүсгүйн сонголт хаашаа эргэхийг ... аж. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Өмнөд Солонгосын зохиолч Шин Кюн-сук Азийн утга зохиолын шагнал хүртсэн анхны эмэгтэй болжээ. Түүний “Ээжийгээ хайрлаарай” зохиолд Сөүлийн галт тэрэгний буудалд алга болсон ээжийгээ хайж буй нэгэн гэр бүлийн тухай өгүүлдэг гэнэ. Зохиолч бүсгүй номынхоо талаар “Ээжийгээ хайж буй эрлээр би орчин үеийн хурдан хэмнэлт нийгэмд бид юуг гээж буйг харуулахыг хичээсэн” хэмээн ярьжээ. Азийн утга зохиолын шагнал хүртсэн уг зохиолыг англи хэлнээ хөрвүүлэх юм байна. Шин Кюн-сук “Эх хэл дээрээ бичсэн зохиол маань ийм нэр хүндтэй шагнал хүртсэнд би их баяртай байна” хэмээн ярьжээ. Азийн утга зохиолын шагналыг анх 2007 онд Хятадын зохиолч Зянь Рун “Чонон сүлд” зохиолоор хүртэж байсан юм байна. Н.Энх
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр энэ жил "Долоон өөр найруулагч, долоон өөр жүжиг" төслийг санаачлан хэрэгжүүлж байна. Долоон өөр найруулагч, долоон өөр жүжгийн зургаа дахь жүжиг болох УГЗ Ч.Найдандоржийн найруулан тавьж буй "Чөлөөт хос" жүжиг өчигдөр/10.10/ нээлтээ хийсэн. Энэхүү жүжиг өнөөдөр, маргааш буюу аравдугаар сарын 11-12-ны 17.00 цагаас тоглогдох юм. Зохиолч Дарио Фогийн бүтээлийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулан тавьжээ. Жүжгийн гол дүрүүдэд Э.Одгэрэл (нөхөр), Ц.Баясгалан (эхнэр), Б.Эрдэнэбаяр (нууц амраг), Ж.Эхбаяр нар тоглож байна. Жүжигт Антония бүсгүй нөхрийнхөө эх захгүй янаг амрагийн явдлаас залхан амиа хорлохыг завдана. Харин өөрийн чөлөөт амьдралыг илүүд үзсэн нөхөр нь түүнийг элдвээр тайтгаруулж ядаад эцэстээ “чөлөөт хос”-ын амьдралыг санал болгоно. Антония нөхрийнхөө энэ галзуу саналыг сонсоод солиорох дөхөх хэдий ч нөхөр нь засрах битгий хэл нууц амрагуудаа хүртэл түүнтэй танилцуулахыг хүснэ. Сэтгэлийн зовлонд унасан эхнэр энэ бүхнийг хэрхэхээ эс мэдэхдээ хий л шаналж, эр нөхрөөсөө өөр хэн нэгнийг хайрлана гэхэд санаанд нь үл багтавч, ийн доромжлогдон басамжлагдсан нь өөрийгөө өөрчлөгдөх сэтгэлийг төрүүлнэ. Тэрээр урьдны уйлж унжин нөхрөө гуйсан, үхэх, салахаар айлгасан эхнэр биш болж, ганцаараа өөрийн эрхээр амьдарч болох аз жаргалыг мэдэрч, эцэстээ хайсан эр хүнээ ч олов. Харин энэ бүхнийг харсан эр нөхөр нь эхнэрээ хардан харамлаж, хайр сэтгэлтэй гэдгээ мянга хэлээд тусыг эс олсонд амиа хорлохоор хүртэл оролдож үзэвч бүх зүйл оройтсон байна. Хөөрхий бүсгүйн сонголт хаашаа эргэхийг ... аж. "Чөлөөт хос" хайрын жүжиг аравдугаар сарын 11-12-ны өдрүүдэд 17.00 цагаас УДЭТ-т тоглогдоно. Ч.БОРГИЛ
урлаг соёл
-"Тэнгэрийн хүү" жүжиг ирэх баасан гаригийн 18.00 цагаас УДЭТ-ын тайзнаа тоглогдоно. - Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрөгч долоо хоногт Урлагийн Гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн "Чөлөөт хос" жүжиг тоглогдсон билээ. Тэгвэл ирэх баасан гариг буюу аравдугаар сарын 17-ны 18.00 цагаас УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулсан "Тэнгэрийн хүү" жүжиг тоглогдох гэж байна. Хүннү гүрний тухай өгүүлэх энэ жүжиг хэн бүхний сэтгэлд омогшил, уярал, харуусал, ухаарлыг сүлэлдүүлэн өгөх билээ. “Хүн, Хүн, Хүн” хэмээн уухайлах баатар эрсийн сүрлэг дуу, тайзнаа эвшсэн нумнаас цойлох сумны шунгинан нисэх исгэрээн танд нэгэн хүчийг өгнө. “Тэнгэрийн хүү” жүжиг төрийн тулга тойрсон цус, хөлс, нулимсны амтыг уярал, ухаарал, омогшил зангидан үзэгчдийн зүрхэнд тамгалахыг та сонирхоорой. "Хүн, хүн, хүн" Ч.БОРГИЛ
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид саяхан зүүн аймгуудаар аялан тоглолт хийгээд ирсэн билээ. Нийслэлд ирж, ажилдаа орсон драмын театрын уран бүтээлчид аравдугаар сарыг “Бэсрэг жүжгийн сар” болгон зарласан байна. Тэд “Бэсрэг жүжгийн сар”-ын хөтөлбөртөө долоон найруулагчийн долоон өөр ертөнцөөр аялах аялалын хөтөлбөрийг дахин оруулсан нь драмын урлаг сонирхогчдын анхаарлыг татаж байна. “Бэсрэг жүжгийн сар”-ын үзвэрийн цагаар аялая: “ Онц сурлагатнууд орохыг хориглоно ” хөгжилтэй, адал явдалт хүүхдийн жүжиг Аравдугаар сарын 11, 12, 18, 19-нд 11.00, 14.00 цагаас тоглоно. “ Тэнгэрийн хүү ” үндэсний түүхэн сонгодог жүжиг Аравдугаар сарын 17-нд 18.00 цагаас тоглоно. “ Өчигдөр ” хайрын, сэтгэхүйн драм Аравдугаар сарын 18-нд 17.00 цаг, 19.00 цагаас тоглоно. “ Манекен ” хайрын жүжиг Аравдугаар сарын 19-нд 17.00 цаг, 19.00 цагаас тоглоно. “ Уучлаарай та дугаар андуурч ” эмгэнэлт сэтгэл зүйн драм Аравдугаар сарын 23-нд 18.00 цагаас тоглоно. “ Буруугүй буруутан ” уянгын хайрын жүжиг Аравдугаар сарын 24, 25, 26-нд 17.00, 19.00 цагаас тоглоно. “ Норовын намтар ” орчин үеийн синтез хэлбэрийн хүүхдийн жүжиг Арвадугаар сарын 25-нд 11.00 цагаас тоглоно. “ Хэрээт төгөл ” хайрын жүжиг Аравдугаар сарын 30, 31-нд 18.00 цагаас тоглоно. Э.ТЭКҮ
урлаг соёл
-Улсын драмын эрдмийн театрын барилгыг сэргээн засварлах ажил ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэх аж. - Улсын драмын эрдмийн театрын барилгыг сэргээн засварлах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр буюу аравдугаар сарын 15-ны өдөр тус театрт боллоо. Энэхүү арга хэмжээнд ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу, “Супер барилга” ХХК-ий захирал Ч.Отгонбаяр, “Олуулаа хөгжил” ТББ-ын захирал С.Баярсайхан болон театрын үе, үеийн уран бүтээлчид, ажилчид оролцлоо. УДЭТ-ын барилгын засварын ажил 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд 11 дүгээр сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллах юм байна. ССАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл : -Аливаа улсын соёл, урлаг тухайн ард түмний өв уламжлалыг харуулсан байдаг. Манай улсын хувьд соёл, урлагийн салбарт төрөөс анхаарч буй анхаарал бага байгааг бид анзаарч байна. Тиймээс үүнд дорвитой бодлого хэрэгтэй байгаа юм. Олон жилийн түүхтэй театрын барилгын засварын ажлыг зохион байгуулж, хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх ажлыг эхлүүлж буй залууст баярлаж байна. “Супер барилга” ХХК-ий залуус бидэнтэй ярилцаад энэхүү ажлыг эхлүүлэхээр боллоо. Тэд өөрсдийнхөө компаниас болон ард түмнээсээ дэмжлэг авах байдлаар засварыг хийх талаар санал тавьсан юм. Ингээд ССАЖЯ үүнийг дэмжин ажиллахаар боллоо. Монголд хөрөнгө мөнгөтэй хүн олон байна. Тэр дундаа морь, бөхөд байдаг бүхнээ барьж буй олон жишээг бид мэднэ. Магадгүй нь энэ нь тухайн компаний нүүр царай болж, нийгэмд тэдний төлөөлөл болж байгаа нь үнэн юм. Гэхдээ бас соёл, урлагийг дэмжээсэй, тэдний зүрх сэтгэлээс гарсан урлагийн бүтээлүүдийг урамшуулах олон хувь хүн, байгууллага цаашид олон төрнө гэдэгт итгэж байна. Мөн соёл, урлагийг дэмжсэн байгууллагыг татвараас хөнгөлөх, урамшуулах гээд төр засгаас авах арга хэмжээ байвал үр дүнтэй болно гэдэгт итгэлтэй байна. Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу : -21-р зууны театрыг зөвхөн уран бүтээлийн өнгө төрхөөс төсөөлж болохгүй юм. Тиймээс орчин үеийн шаардлагад нийцсэн үйлчилгээ явуулахад соёлтой орчин хамгийн чухал болоод байна. Засварын ажлыг санаачлагч байгууллагын хувьд барилгад их засвар хийх, техникийн орчинг өөрчлөх гэсэн шаардлагыг тавьж байна. Мэдээж барилгад их засвар хийгдсэнээр томоохон өөрчлөлт орох юм. Мөн уран сайхны, дуу авиа болон тайзны төхөөрөмж орчин үед нийцсэн техникийн шинэчлэл биднээс шаардаад байна. Тиймээс энэхүү барилгад урьд нь хэсэгчилсэн засвар хийгдэж байсан бол бүрэн хэмжээний их засварыг хараахан хийж амжаагүй байсан юм. Барилгад их засвар хийгдэхээр болсонд туйлын их баяртай байна. Барилгын засварын ажлыг “Супер барилга” ХКК гүйцэтгэх юм. Засварыг хийх хөрөнгө босгогч байгууллагаар “Олуулаа хөгжил” ТББ ажиллах бөгөөд ССАЖЯ дэмжигч байгууллагаар оролцож байна. Төлөвлөгөө ёсоор ирэх оны дөрөвдүгээр сард ажил эхлэх байх гэж итгэж байна.” гэсэн юм. “Супер барилга” ХХК захирал Ч.Отгонбаяр: -Аливаа нийгэмд гэгээлэг зүйлд урин дууддаг газар бол театр билээ. Олон жүжгийг тайзнаа амилуулж, залуучуудад гэрэл гэгээтэй бүхийг өгөөсэй гэсэндээ театрыг засах ажилд оролцож байгаад баяртай байна. “Олуулаа хөгжил” ТТБ-ын захирал С.Баярсайхан: -Сүүлийн зургаан жил хөрөнгө босгох ажлыг хийж байхдаа энэхүү ажлын хүндийг ойлгосон. Дэлхий даяар олон нийтийн дэмжлэгээр санхүүжүүлэлт босгох Crowdfunding буюу олуулаа санхүүжүүлэх платформ ажил өрнөж байна. Тухайн төсөл амжилттай болж байгаа нь мэдээллийн технологи үр дүнгээ өгч байгаа юм. Сүүлийн жилүүдэд хөгжингүй оронд энэхүү төсөл маш эрчимтэй хөгжиж байна. Моцарт анх дөрөвдүгээр симфонаа бичиж байхдаа санхүүжилтыг олон нийтээс цуглуулж тоглолтоо хийж байсан түүхтэй. Мөн үүнтэй адилаар 1995 онд Европын рок хамтлаг онлайнаар санхүүжилтээ авч тоглолтоо тавьж байсан юм. Тиймээс бид театраа олон нийтийн санхүүжилтын доор сэргээн засварлах ажлыг хийх гэж байна. Яг энэ зарчмаар 1950 онд энэхүү театрын барилга олон нийтийн санхүүжилтээр босч байсан гэхээр өнөөдөр эргээд харахад нийгэмд ойлгомжтой харагдаж байна. Бид ирэх 11 дүгээр сараас барилгын засварын санхүүжилтыг олох ажлыг эхлэх юм. http://oluulaa.org/pixel/ сайтаар дамжуулан бүх зүйл нээлттэй байх юм. гэлээ. 1950-иад оны эхэнд бариулж, 1960 оны 6 дугаар сард “Залуучуудын ордон” нэртэй ашиглалтад орж байсан театрын барилгыг дахин сэргээн засварлах ажил ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэх юм байна. УДЭТ-ын барилгын засварын гүйцэтгэгч байгууллагаар “Супер барилга” ХХК ажиллах бол хөрөнгийг “Олуулаа хөгжил” ТТБ босгож, ССАЖЯ дэмжин ажиллах юм. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын барилгыг сэргээн засварлах санамж бичигт саяхан гарын үсэг зурсан. ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу, “Супер барилга” ХХК-ий захирал Ч.Отгонбаяр, “Олуулаа хөгжил” ТББ-ын захирал С.Баярсайхан болон театрын үе, үеийн уран бүтээлчид, ажилчид оролцсон уг ёслолыг хараад сэтгэл хөдлөхгүй байх аргагүй байлаа. Салхи хэдий шуургалавч уулс бөхийдөггүйн адил гурван ч нийгмийн нүүр үзсэн их театр 54 жилийн түүхэнд ганхсан удаагүй. Улсын драмын эрдмийн театр хэмээх энэ өргөө өнөөг хүртэл үзэгч түмнээ соён гэгээрүүлж ирсэн. Энэ жилээс эхлэн долоон өөр ертөнц, долоон өөр найруулагчийн өгүүлэмжийг харуулсан театрын шинэ жүжгүүд үзэгч олныг цэнгүүлж байна. Жүжиг бүр дээр үзэгчдийн суудал дүүрэн байгаа нь театраа гэж ирэх зочдын алга ташилт уран бүтээлчдийн урамшуулна. Энэ үед шинэ үеийн урлагаа гэсэн сэтгэлтэй залуус театрт засвар хийх, орчин үеийн техник технологийн шийдэлд хүргэх зорилт тавьж ажиллаж байгаа юутай бахархууштай. Зүүн гар талаас: “Супер барилга” ХХК-ий захирал Ч.Отгонбаяр, ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Улсын драмын эрдмийн театрын дарга Д.Цэрэнсамбуу, “Олуулаа хөгжил” ТББ-ын захирал С.Баярсайхан . У.Дархижав: Монголчууд анх удаа өөрсдөө театрын барилгыг барьсан юм УДЭТ-ын барилгыг барилцсан ахмад барилгачин, инженер У.Дархижавын дурсамж. Энэхүү театрын барилгыг анх Монголын залуучуудын холбооны ордон нэрээр ард түмний хуримтлалын хөрөнгөөр 1950-иад оны эхэнд бариулж, 1960 оны 6 дугаар сард ашиглалтад оруулсан юм. Барилгын зураг төслийг Монголын анхны архитекторуудын нэгэн үеийн төлөөлөл болох Мишиг, А.Хишигт, конструктор инженер Г.Долгорсүрэн нар хийж, барилгын ууган техникч, инженер У.Дархижав, мастер Урнаа нар хариуцан бариулсан бөгөөд захиалагч нь МХЗЭ-ийн Төв хороо, түүний төлөөлөгч Тойвгоо, Загд нар байв. Тухайн үед барилгын материалыг олон улсын зах зээлээс авах боломжгүй зөвхөн тоосго, шохой, мод гээд өөрийн орондоо үйлдвэрлэдэг материалыг ашиглаж барилгыг барьжээ. Одоо 44 жил ашиглагдаж байхад дотор, гадна ханын шавардлага ховхорч, хуурч унах, хагарах илрэл огт гараагүй нь материалыг зөв сонгож, жинхэнэ монгол аргаар хийсэндээ нууц нь байгаа юм. Энэ барилгын бүх бетонон хийцийг цутгахад хэрэглэсэн хайрга, элс, шавардлага хийхэд хэрэглэсэн бор элсийг Хужирбулангийн урд талд Хар усан тохойн голын хөвөө дагуух зүлгийг цооноглон ухаж, усанд шүүгдэж угаагдсан элстэй нарийн хайргыг гарган авч нарийн тороор шигшин ангилж авсан нарийн элсийг нь шавардлага хийхэд, үлдсэн хайрга том ширхэгтэй элсийг нь бетон хийж, цутгахад тус тус тусгай жороор зуурч хэрэглэж байлаа гэж дурсжээ. Мөн тэрээр монгол ухаанаар монголчууд анх удаа өөрсдөө барьсан бөгөөд театрын гадна дөрвөн талд байх дөрвөлжин болон бөөрөнхий багануудын толгойг манай архитекторууд үндэсний шинэ хэлбэр болгон “Чихээ хулмайсан азарган толгойн дүрслэлд” оруулсан нь /манайхаас өөр оронд байхгүй хийцлэл болсон/ барилгын баримлын урлагийн шинэ хийлцлэл болжээ. Бүх баганын толгойд 100 гаруй азарганы толгойн мөн дотор тааз, лоожны, тайзны нүүрний хүрээ, жаазны бүх хээ угалзны баримлуудыг С.Чоймболын шавь барималчин Намсрайжав, Зулзага нараар ахлуулсан ажилчид барилгын талбайд тусгай байранд гипсээр загвар хэв хийж, түүндээ битеон болон гипсээр цутган бэхжүүлэх гээд нэг ёсны үйлдвэрлэл явагдаж, алдарт барилгачин Г.Сансрайдорж, Б.Цогоо нарын бригадууд барилгын хана багануудыг тоосгоор өрж, урлан бүтээснийг энэхүү барилга дээр гардан ажилласан ахмад барилгачин, инженер У.Дархижав ийнхүү дурсжээ. С.Баярсайхан: Соёл, урлаг бол дархлаа болдог Түүх арвинтай, хүн бүрийн сэтгэлээр шингэсэн энэхүү барилга хожмоо УДЭТ хэмээх том өргөө гэр болж, Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг ард түмэндээ толилуулсаар өнөөдрийг хүрч байна. Урлагийн бүтээлд тэр дундаа залуучуудыг театрын бүтээлд дурлаасай, тэр гоо мэдрэмжийг аваасай гэсэндээ “Супер барилга” компани, “Олуулаа хөгжил” ТББ-ын залуус зориглон хийх гэж байна. Тэд театрын барилгыг сэргээн засварлах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр ингэж хэлэв. “Супер барилга” ХХК захирал Ч.Отгонбаяр: -Аливаа нийгэмд гэгээлэг зүйлд урин дууддаг газар бол театр билээ. Олон жүжгийг тайзнаа амилуулж, залуучуудад гэрэл гэгээтэй бүхнийг өгөөсэй гэсэндээ театрыг засах ажилд оролцож байгаа. “Олуулаа хөгжил” ТТБ-ын захирал С.Баярсайхан: “Сүүлийн зургаан жил хөрөнгө босгох ажлыг хийж байхдаа энэхүү ажлын хүндийг ойлгосон. Дэлхий даяар олон нийтийн дэмжлэгээр санхүүжүүлэлт босгох Crowdfunding буюу олуулаа санхүүжүүлэх платформ ажил өрнөж байна. Тухайн төсөл амжилттай болж байгаа нь мэдээллийн технологи үр дүнгээ өгч байгаа юм. Өнөөдөр улс орны хөгжилд чухал түлхэц болохуйц олон мэдлэг чадвар, бүтээлч санаа, инженерийн шийдэл, оюуны бүтээлүүд хөрөнгө санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан бүтээгдэхүүн үйлчилгээ болж, дотоодын болон гадаад зах зээлд нэвтэрч чадалгүй орхигдож байна. Бид энэ хэвээрээ байгаад байх уу, эсвэл хэн нэгэн ямар нэгэн өөрчлөлт хийх ёстой юу? гэдэг асуулт тавигдаж байна. Моцарт анх дөрөвдүгээр симфонаа бичиж байхдаа санхүүжилтыг олон нийтээс цуглуулж тоглолтоо хийж байсан түүхтэй. Мөн үүнтэй адилаар 1995 онд Европын рок хамтлаг онлайнаар санхүүжилтээ авч тоглолтоо тавьж байсан юм. Тиймээс бид театраа олон нийтийн санхүүжилтын доор сэргээн засварлах ажлыг хийх гэж байна. Яг энэ зарчмаар 1950 онд энэхүү театрын барилга олон нийтийн санхүүжилтээр босч байсан гэхээр өнөөдөр эргээд харахад нийгэмд ойлгомжтой харагдаж байна. Тухайн үед иргэд хандиваа бичлэн өгч байсан бол өнөөдөр бид мэдээлэл, технологийн шийдлийг ашиглаж, банкын төлбөр тооцоо, онлайнаар санхүүжилтээ авах боломжтой болж байна. Бид ирэх 11 дүгээр сараас барилгын засварын санхүүжилтыг олох ажлыг эхлэх юм. http://oluulaa.org/pixel/ сайтаар дамжуулан бүх зүйл нээлттэй байх юм. Зөвхөн монголоосоо санхүүжилтыг гаргаж болох ч гадаадад буй нутагт нэгтнүүд маань үүнийг ихээр дэмжиж байна. Соёл, урлагийг дэмжих байгууллага дээр гадаадын байгууллагууд маш их байдаг. Бид эхнээсээ харилцаагаа тогтоож байгаа. Төслийн танилцуулга маань Англи, Япон зэрэг хэл дээр гарах юм. Тэгэхээр гуравхан сая хүнтэй Монгол Улсын хувьд бол соёл, урлаг бол дархлаа нь болж явах юм. Тиймээс үүнийг олуулаа дэмжье гэдэг үүднээс өмнө болж байсан бол одоо болох ёстой гэж бодож байна.” гэв. Анх Монголын залуучуудын холбооны ордон нэрээр ард түмний хуримтлалын хөрөнгөөр 1950-иад оны эхэнд бариулж, 1960 оны 6 дугаар сард “Залуучуудын ордон” нэртэй ашиглалтад орж байсан театрын барилгыг дахин сэргээн засварлах ажил ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэх юм байна. УДЭТ-ын барилгын засварын гүйцэтгэгч байгууллагаар “Супер барилга” ХХК ажиллах бол хөрөнгийг “Олуулаа хөгжил” ТТБ босгож, ССАЖЯ дэмжин ажиллах аж. Барилгын засварын ажил 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд 11 дүгээр сард хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллах юм байна. Үзэгчдийн оюуны чадавхийг дээшлүүлж, соёл урлагаар дамжуулан Монгол Улсаа дэлхий дахинаа сурталчилах байгууллагуудын нэг болох “Драмын театр” өнгөө засах нээ. Сайхан юм, сайхан сонсогдоно. Театрын бурхад өршөөг. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Театрыг урлагийн ариун сүм хэмээн дээдэлдэг. Энэхүү ариун сүмээс сэтгэлийн таашаал авах гэж, уран бүтээлчдийг нь харах гэж хүмүүс очдог. Гэтэл урлаг, соёлынхон маань сүүлийн үед үзэгчдээ ч хүндлэхээ байж, хоорондоо ч ойлголцохоо байсан нь харамсалтай. Үүний тодоос тод жишээг өчигдөр болсон жүжигчин бүсгүйчүүдийг шүүх хурал харууллаа. Улаанбаатарт байгаа хуруу дарам цөөн театруудын хувьд мэргэжлийн уран бүтээлч, мэргэжлийн бус дарга, удирдлагын дунд үл ойлголцол үүсч байсан бол тэрхүү жаварт салхи хөдөө орон нутгийг чиглэсэн нь харамсалтай. Багагүй хугацаанд Хөдөө орон нутгийн театрын тухай судлаж, хэд хэдэн уран бүтээлчидтэй уулзаж театрын үйл ажиллагаа зохицуулалтын талаар ярилцаж үзлээ. Тэдний яриа нэн гунигтай, хөдөөгийн театр ч “шалдир, булдир” зүйлс бишгүй нэг байгаа нь ажиглагдсан юм. Соёл, урлагийн салбарт ажиллагсад буюу “ТҮСУ” зэрэглэлээр цалинждаг уран бүтээлчдийн цалинг энэ оны гуравдугаар сард 15 хувиар нэмж, есдүгээр сард дахин 15 хувиар нэмсэн гэнэ. Монгол Улсын хэмжээнд 120,000 ажилтныг хамруулж цалинг нь нийт 30 хувиар улсаас нэмжээ. Тэгтэл одоо хүртэл хөдөө орон нутгийн ажилчдын цалин нэмэгдээгүй гэх гомдлыг уран бүтээлчид хэлсээр байна. Урлагийн салбар бизнес, эдийн засаг гэх мэт бусад салбараас ялгаатай. Хичээнгүй зүтгэл, маш их хөдөлмөрийн үр дүнд олонд хүлээн зөвшөөрөгддөг гэдгийг бид мэднэ. Дөрвөн жил сургуульд сураад л мэргэжлийн хөгжимчин, бүжигчин, дуучин болчихдоггүй. Хмагийн багадаа л 12 жил хөдөлмөрлөж байж мэргэжлийн уран бүтээлч болдог. Арай гэж мэргэжлийн уран бүтээлч болсон ч ажиллах хоногийн тоо цөөтэй, төд удалгүй тэтгэвэрт гаргадаг салбар бол урлаг. Олон жилийн хөдөлмөр бага үнэлгээтэй, ажиллах хугацаа бага байгаа нь ч харамсалтай биш гэж үү... Сүүлийн үед цалин, уран бүтээлчдийн залгамж халаа гэх мэт асуудлаас гадна соёл, урлагийн байгууллагын дарга нарын томилгоо, халаа сэлгээ анхаарал татах болжээ. Улаанбаатар хот, орон нутаг гэлтгүй театрын удирдлагуудыг Төрийн албаны зөвлөл /ТАЗ/ шийдвэрлэж шалгалт авч, сонгон шалгаруулдаг. ТАЗ-ийн сонгон шалгаруулалт нүдээ олсон зүйл болдоггүйг уран бүтээлчид арга барсан шинжтэй ярьж байна. Төрийн албаны зөвлөл бус засаг дарга нарын шийдвэрээр удирдлагууд томилогддог бол засаг даргыг аль нэг төрийн эрх барьж байгаа намын харьяа хүн удирдаж эхэлдэг аж. Тиймээс дам дамаа шат шатандаа удирдлагын асуудал танилын нүүр харж, үзэгний үзүүрээр шийдвэрлэдэг болсон нь урлагийн салбарт маш том хохирлыг авчрах болжээ. Хөдөө орон нутаг битгий хэл Улаанбаатарт байгаа томоохон театруудын дарга нарын сонголт эргэлзээ төрүүлж байхад хөдөө орон нутгийн удирдлага сонголт ямархуу байгааг таашгүй. Тиймээс ч мэргэжлийн бус удирдлага, мэргэжлийн уран бүтээлчдийн дунд зөрчил байнга гарч байдаг ажээ. Хөдөөгийн театруудын уран бүтээлчдийн хувьд мэргэжлийн, уран бүтээлчдийг ойлгох удирдлага ховор байгааг ч уран бүтээлчид хэлж байсан ч хоёр дахь гэр болсон театраа сайн талаас нь бидэнтэй хуваалцах уран бүтээлчид ч таарсан юм. Хөдөөгийн театрын өнөөгийн байдал, учирч буй “жаргал-зовлон”-гийн талаар хэд хэдэн театрын уран бүтээлчдээс тодруулснаа уншигчдадаа хүргэе. “Дуучид жүжиг тоглох тохиромжгүй” Хөдөө орон нутгийн театруудаас дарга, удирдлагуудтайгаа маргаантай байгаа нэгэн театр бол Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчид юм. Тэдний нэг Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Нарантуяа бидэнтэй санал бодлоо хуваалцлаа. -Ардын дуу бүжгийн чуулга гэсэн статустай хэрнээ драмын жүжиг тоглож болдог юм уу. Хөгжимчид, дуучид драмын жүжигт дүр бүтээж болдог гэж үү? -Дуулалт жүжиг бол байх зүйл. Харин манай чуулгын уран бүтээлчдийн хувьд, дуучин, хөгжимчин, бүжгийн сургууль төгссөн мэргэжлийн уран бүтээлчид болохоос драмын мэргэжлийн жүжигчид биш шүү дээ. Ядаж жүжгийн нэг сургалтанд суучихсан бол яая гэх вэ дээ. Яахав уран бүтээлч хүн хөрвөх чадвартай байх ёстой гэдэг утгаараа хөгжимчид, бүжигчид, дуучдыг драмд тоглуулаад байх шиг байгаа юм гэж зөвтгөж болно. Ардын дуу бүжгийн эрдмийн чуулга гэдэг тодотголтой тайзны уран бүтээлчид өнөөдөр дуугаа дуулж чадахгүй, бүжигчид бүжиглэж, хөгжимчид хөгжмөө тоглож чадахгүй байна. Хүнд асуудал, манай чуулгын хувьд эмгэнэл. -Боловсон хүчний дутагдал байгаа юм биш үү? -Үгүй. Удирдлагын асуудалтай байгаа. Удирдлага тэр олон хөгжимчин уран бүтээлчидтэй ажиллаж харилцаж чадна гэдэг маш том ур чадвар. Харин уран бүтээлчид боловсон хүчний хувьд хангалттай нөөц бололцоо бий. Сард 400 мянган төгрөгийн цалинтай хэрнээ байр түрээслэж, хоол ундаа болгоод явж байгаа шижигнэсэн уран бүтээлчид байна. Харин сүүлд Солонгост сургууль төгсөөд уран бүтээл туурвиж байгаад ирсэн гурван хүүхдийг ажилд аваагүйд их гайхсан. Уг нь эх орондоо, нутгийнхаа ардын урлагт зүтгэх хүсэлтэй хүүхдүүд шиг санагдсан. Тэрнээс өндөр цалинтай гадаад оронд ажиллаад байвал ажиллаад л байхаар. Гэхдээ бас л хэрэгтэй боловсон хүчнийг ажилд авдаггүй. Тэгсэн хэрнээ шал хэрэггүй хүмүүсийг ажилд авах нь авдаг шүү. -Танил талаа ажилд аваад байна гэж хэлж болох уу? -Танил ер нь аль ч салбарт бий гэж боддог. Сайн чанартай уран бүтээлчдээс түрүүлээд танил тал дагансан хүмүүсийг ажилд авах асуудал хаа сайгүй л байдаг. “Сэлэнгийн долгио” чуулгыг тойрдог гэж хэлж болохгүй байх. Ажлаас хүн хална гэж айлгадаг, уран бүтээлчид дуугарч чадахгүйд хүрчихсэн. Нэг хүнийг халлаа гэхэд тухайн асуудал шүүхээр шийдэгдээгүй байхад орыг нь залгах уран бүтээлчийг аль хэдийнэ албан ёсны ажилтнаар томилох жишигтэй. Энэ бол хууль бус шүү дээ. Яахав хүнтэй тулж уулзахаас илүү үзэгний үзүүр ойрхон юм болов уу даа. Манай чуулгын уран бүтээлчид хэлдэг л юм “таны хэлсэн үг уг нь зөв гэхдээ бид хамаагүй дуугарч чадахгүй шүү дээ” гэж...Тэгэхээр удирдлагын дарамт уран бүтээлчдэд хэр хүрч байгааг харж болно. Тамгаар далайлгаж, үзгээр айлгадаг нь нууц биш ээ. -Уран бүтээлчид хэдэн настайдаа тэтгэвэрт гардаг вэ. Бусад салбарын ажилчдыг бодвол харьцангуй эрт гардаг юм шиг ээ? -Бүжигчид 40 хүрч амжаагүй байхдаа тэтгэвэрт гардаг. Гэвч тэд чинь унаган багаасаа бүжигчин хийчихсэн энэ мэргэжилдээ хайртай л байгаа. Үнэхээр хэрэгтэй бол тэтгэвэрт нь гаргасан сайн боловсон хүчнийг ч бид авч ажиллуулж болно. Дээр нь нэг асуудал байна мэргэжлийн чуулга уран сайхны зөвлөлгүй байгаа. Юу гэсэн үг вэ. Уран сайхны зөвлөл гэдэг бол чуулгын хувьд маш чухал. Тэгээд уран сайхны удирдаач, найруулагч хоёрыг нэг хүн хийдэг учраас хоёр хүний цалингаар цалинждаг. Энэ байж болох зүйл гэж би бодохгүй байгаа. Ерөөсөө л чуулгын бодлого, зохицуулалт нь алдагдсан. Хэд хэдэн удаа удирдлага, ССАЖЯ-нд хандсан шалгалт хийсэн боловч уран бүтээлчид юм хэлж чадаагүй айгаад, нөгөөтэйгүүр даргын өрөөнд орж байж байгаад л орой нь буцдаг. “Цалин нь огт өөрчлөгдөөгүй байна” Дорнод аймгийн хөгжимт драмын театрт “Сарьсан багваахай” дуулалт жүжгийг тавиад ирсэн найруулагч Эрдэнэбаатар ийнхүү асуултанд хариулсан юм. -Саяхан Дорнодын хөгжимт драмын театрт “Сарьсан багваахай” жүжгийг амжилттай найруулсан гэж сонссон? -Тийм шүү, маш сайн болсон гэж хэлж болно. “Сарьсан багваахай” оператте нь удахгүй Драмын театрт тавигдах гэж байгаа. -Дорнодын театрын уран бүтээлчид удирдлагууд хоорондоо хэр асуудалтай байдаг вэ. Таньд юу ажиглагдсан бэ? -Удирдлага уран бүтээлчдийн асуудал харьцангуй бага байлаа. Удирдлага нь их залуухан хүнтэй, уран бүтээлчид нь ч удирдлагаа их дэмждэг нь харагдаж байсан. Харин уран бүтээлчид тун цөөхөн арав гаруй хөгжимчид, бүжигчидтэй байсан даа. Эндээс очиж хамтарч ажилласан залуучууд маань уг нь цалин өндөр байсан бол үлдээд, амьдармаар газар байна гэж уулга алдаж байдаг шүү. -Боловсон хүчин бага, уран бүтээлчид цөөхөн байсан байх нь ээ? -Боловсон хүчин багатай нэг дуучин байлаа гэхэд жүжиглээд, бүжиглээд, дуулаад л бүх л зүйлээ хийдэг байх жишээтэй. Уг нь хөгжим, уран бүтээлчдийг нь нэмчихвэл Дорнодын хөгжимт драмын театр маань Монголын хоёр дахь дуурийн театр болоход бэлэн болсон байгаа ажиглагдсан. -Төрийн урлагийн уран бүтээлчдийн цалин саяхан нэмэгдсэн шүү дээ. Дорнодын театрын уран бүтээлчдийн цалин нэмэгдсэн байсан уу? -Цалин яг хэвэндээ, орон тоо нь ч хэвээрээ. Цөөхөн дуучид, цөөхөн хөгжимчид, бүжигчидтэй. Хөдөө орон нутгийн театрт Улсын урлагийн бодлого, зохицуулалт байхгүй байгаа нь илт. Уг нь Хөгжимт драмын театрын хувьд маш гоё байртай болчихсон байна лээ...гэх хариултыг өгч байсан юм. Улсаас урлагийн бодлого, зохицуулалтыг хэзээнээс үр дүнтэй анхаарч эхлэхийг мэдэхгүй ч ялзарсан хуучны тогтолцоо одоо хүртэл зарим газруудад тохиолдож байгааг уулзсан хүмүүсийн ярианаас харж болох юм. Хэдийгээр сайн муу олон шүүмжийг дагуулдаг урлаг наанаа хөгжиж байна гэх боловч начир дээрээ аль хэдийнээ уруудаж, доройтож байна гэхэд хилсдэхгүй. Э.ТЭКҮ
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид аравдугаар сарыг “Бэсрэг жүжгийн сар” болгон зарласан байна. Тэд “Бэсрэг жүжгийн сар”-ын хөтөлбөртөө долоон найруулагчийн долоон өөр ертөнцөөр аялах аялалын хөтөлбөрийг дахин оруулсан нь драмын урлаг сонирхогчдын анхаарлыг татаж байна. “Бэсрэг жүжгийн сар”-ын үзвэрийн цагаар аялая: “ Онц сурлагатнууд орохыг хориглоно ” хөгжилтэй, адал явдалт хүүхдийн жүжиг Аравдугаар сарын 18, 19-нд 11.00, 14.00 цагаас тоглоно. “ Өчигдөр ” хайрын, сэтгэхүйн драм Аравдугаар сарын 18-нд 17.00 цаг, 19.00 цагаас тоглоно. “ Манекен ” хайрын жүжиг Аравдугаар сарын 19-нд 17.00 цаг, 19.00 цагаас тоглоно. “ Уучлаарай та дугаар андуурч ” эмгэнэлт сэтгэл зүйн драм Аравдугаар сарын 23-нд 18.00 цагаас тоглоно. “ Буруугүй буруутан ” уянгын хайрын жүжиг Аравдугаар сарын 24, 25, 26-нд 17.00, 19.00 цагаас тоглоно. “ Норовын намтар ” орчин үеийн синтез хэлбэрийн хүүхдийн жүжиг Арвадугаар сарын 25-нд 11.00 цагаас тоглоно. “ Хэрээт төгөл ” хайрын жүжиг Аравдугаар сарын 30, 31-нд 18.00 цагаас тоглоно. Э.ТЭКҮ
урлаг соёл
Австралийн суут хөгжмийн зохиолч И.Штраусын “Сарьсан багваахай” оперетта тоглолтыг Дорнод аймгийн хөгжимт драмын театрынхан өнгөрөгч есдүгээр сард орон нутгийн үзэгчдэд сонирхуулжээ. Тэгвэл энэхүү бүтээл энэ сарын 26-нд ганцхан удаа Драмын театрт тоглогдох гэж байна. “Сарьсан багваахай” оперетта тоглолтын найруулагчаар Г.Эрдэнэбаатар ажилласан бөгөөд хөгжим бүжгийн коллежийн сонгодог хөгжим, дуулаачийн ангийн оюутнууд, Улсын филармоний удирдаач Г.Нямдаш болон Дорнод аймгийн хөгжимт драмын театрын бүтээлчид хамтран бүтээсэн байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийг “Большой” театрт тоглохыг урьжээ. Дэлхийн томоохон театруудын нэг болох эл театрт Дуурийн театрын уран бүтээлчдийг урьсан нь манай сонгодог урлагийн чансааг тодорхойллоо. Сүүлийн жилүүдэд манай сонгодог урлагийн уран бүтээлчид олон улсын уралдаанд чамгүй өндөр амжилт үзүүлсээр байгааг дурьдах нь зүйтэй болов уу. Дуурийн театрын найман уран бүтээлчид арваннэгдүгээр сарын 15-нд ОХУ-ыг зорих бөгөөд Гавьяат жүжигчин Р.Доржхорлоо, Гавьяат жүжигчин Б.Гомбо-Очир, Э.Амартүвшин, Э.Анхбаяр болон Гавьяат жүжигчин Ө.Уянга зэрэг чадварлаг уран бүтээлчид “Большой” театрын семфони оркистртой хамтран тоглох бөгөөд Дуурийн театрын уран бүтээлчид арваннэгдүгээр сарын 15-20-ны хооронд бие даасан сонгодог концертоо Большой театрын тайзнаа ОХУ-ын сонгодог урлаг сонирхогчдод хүргэх аж. Дашрамд сонирхуулахад, уг тоглолтонд Дуурийн театрын зөвхөн гоцлол дуучид явж байгаагаараа онцлогтой аж. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хүүхдийн үндэсний дуулалт жүжгийн өдрүүд айсуй. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа урлаг гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, үндэсний урлагаа дэмжих, түүгээр бахархан, өвлүүлэн хөгжүүлэх, төрөөс баримтлаж буй соёлын бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Хүүхдийн үндэсний дуулалт жүжгийн өдрүүд”-ийг аравдугаар сарын 28-30 хооронд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа зохион байгуулахаар зэхжээ. “Цуутын цагаагч гүү” монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн, адал явдалт, сургамжит түүхийг өгүүлсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг аравдугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдийн 13:00-н цагт тоглох бол зөрүүд, бардам, их зантай эрх цэнхэр ишигний хөгжилтэй түүх адал явдлыг өгүүлсэн “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжгийг аравдугаар сарын 28,29,30 -ны 11:00 цагаас тус тус тоглох нь ээ. 150 гаруй уран бүтээлчид оролцсон хүүхдийн дуулалт жүжгүүдээ 3-13 насны хүүхэд багачууддаа зориулан тоглохоор Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид ажиллаж байгаа ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Улсын Драмын эрдмийн театраас санаачлан хэрэгжүүлж буй бэсрэг 7-н жүжгийн төслийн хамгийн сүүлийн жүжиг болох Монгол Улсын ардын жүжигчин А.Очирбатын зохиол Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгийн уран бүтээлчид өнөөдөр театрын уран сайхны зөвлөлийн хяналтаар орж жүжгээ эцсийн байдлаар хүлээлгэн өглөө. Яг одоо театрын уран сайхны зөвлөл хуралдаж байгаа бөгөөд уран сайхны зөвлөл тус жүжгийг театрын тайзнаа тоглогдохыг хүлээн зөвшөөрвөл ирэх баасан гариг буюу энэ сарын 24-нл “Буруугүй буруутан” уянгын драмын жүжиг үзэгчдийн хүртээл болох юм. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын санаачлагаар долоон өөр ертөнц, долоон өөр найруулагч уриатай “Бэсрэг жүжгийн” төсөл үргэлжилж байна. Энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн “Бэсрэг жүжгийн” төслийн хамгийн сүүлийн жүжиг болох найруулагч Э.Ёндоншаравын найруулга “Буруугүй буруутан” ирэх баасан гаригт нээлтээ хийж, бямба гаригт хоёр удаа тоглогдох гэж байна. Тодруулбал аравдугаар сарын 24-ны 18.00 цагт нээлтээ хийж, 25-ны бямба гаригт 17.00, 19.00 цагуудад тоглогдох юм. “Буруугүй буруутан” жүжгийн зохиолыг Ардын жүжигчин А.Очирбат бичсэн бол найруулагчаар Э.Ёндоншарав ажиллаж байна. Жүжгийн дүрүүдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Ж.Пүрэвдорж, Л.Дэмидбаатар болон жүжигчин Б.Одончимэг, Б.Баяржавхлан, Г.Номуун нар тогложээ. “Буруугүй буруутан” жүжиг нь бие биедээ ухаангүй хайртай хосууд болох Батдоо, Цэцэгээ хоёр ирээдүйгээ аз жаргалтай, гэгээлгээр төсөөлнө. Гэвч Батдоогийн ээж хүүгээ ядуу эмэгтэйгэй уулзаж байгаад бухимдан түүнийг гадаадад амьдрах ахруу нь нь түр хугацаагаар явуулж, хайртай эмэгтэй болох Цэцэгээг өвчтэй ээжтэй нь хамт нүүлгэж хос хоёрын харьцааг таслана. Энэ явдлаас хойш олон жил өнгөрч Батдоо ээжийнхээ санал болгосон бүсгүйтэй суусан боловч салж дахин Дэлгэр гэх бүсгүйтэй гэрлэж дутагдах зүйлгүй, аз жаргалтай амьдрах боловч нэг л зүйл тэдний санааг зовоодог байсан нь тэдэнд үр хүүхэд заяадаггүй байлаа. Дэлгэр нэгэн өдөр гэрийн үйлчлэгч авахаар зар өгөхөд Батдоогийн анхны хайр болох Цэцэгээ бүсгүй зарын дагуу ажилд орхоор ирэх болно. Жүжиг цааш санаанд оромгүй явдлаар өрнөх бөгөөд хоёр хосын хайр дурлал хэрхэн өрнөх, Батдоогийн эцсийн сонголт Дэлгэр үү, Цэцэгээ юу... Гэр бүл гэдэг хамгийн бичил нийгэм, түүний бүрэн бүтэн байдлаас бүхий л нийгмийн амар амгалан шалтгаалдаг. Драмын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг хүмүүн таныг найруулагч Э.Ёндоншаравын ертөнцөөр хамтдаа аялахыг хүндэтгэн урьж байна. Ч.БОДРОЛ
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, үндэсний сор болсон бүтээлүүдээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн уламжлалтай билээ. Энэхүү уламжлал ёсоор ирэх сарын 7-нд түүхэн жүжгийн сар нээлтээ хийх гэж байна. Ирэх баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 7-нд тус театрын тайзнаа “Тэнгэрийн хүү” үндэсний түүхэн жүжиг тоглогдох юм. Б.Цогнэмэхийн зохиолоор Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулсан энэхүү бүтээлийн араас Б.Шүүдэрцэцэгийн зохиол урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулга “Ану хатан”, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулга “Тамгагүй төр”, Софоклийн зохиол соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулга “Эдип хаан”, Намдагийн зохиол УГЗ Ч.Найдандоржийн найруулга “Оролмаа эх”, Д.Равжаагийн “Саран хөхөө” С.Жаргалсайхан “Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжиг зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдэдээ толилуулах гэж байна. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын Уран сайхны зөвлөлөөс санаачлан хэрэгжүүлж байгаа долоон өөр найруулагч, долоон өөр сэтгэхүй уриатай “Бэсрэг жүжгийн” төслийн хамгийн сүүлчийн жүжиг болох “Бургуугүй буруутан” энэ сарын 24-нд нээлтээ хийсэн юм. Жүжгийн зохиолыг Ардын жүжигчин А.Очирбат бичиж, найруулагчаар нь Э.Ёндоншарав ажилласан байна. Дээрх төсөлд оролцож байгаа долоон найруулагчийн дунд бол Э.Ёндоншарав нилээд залуу уран бүтээлч. Тиймээс ч үзэгчид түүнээс олон зүйлийг хүлээж байсан нь танхим дүүргэсэн үзэгчдээс харагдаж байлаа. Харин энэ удаад миний бие “Буруугүй буруутан”-г олохын тулд зохиолч, найруулагч, багш, оюутан гэсэн дөрвөн хүнийг урьсан юм. дашрамд дуулгахад энэ удаад би зөвхөн эдгээр дөрвөн хүний үзэл бодлыг буулгах, тэднийг холбож өгөх үүрэг хүлээсэн гэдгээ хэлье. “Буруугүй буруутан” жүжгийн үйл явдлыг багцлан тайлбарлавал, бие биедээ ухаангүй хайртай хосууд болох Батдоо, Цэцэгээ хоёрыг Батдоогийн ээж хүүгээ ядуу эмэгтэйтэй уулзаж байгаад бухимдан түүнийг гадаадад амьдардаг ахруу нь нь түр хугацаагаар явуулж, хос хоёрын харьцааг нэг мөсөн таслана. Энэ явдлаас хойш олон жил өнгөрч Батдоо Дэлгэр гэх бүсгүйтэй гэрлэж дутагдах зүйлгүй, аз жаргалтай амьдрах боловч үр хүүхэд заяахгүй. Харин тэднийд гэрийн үйлчлэгчээр ажилд орсон бүсгүй Батдоогийн анхны хайр болох Цэцэгээ байж таарна... Мэдээж зохиолын хувьд маш хуучны, зарим нэг зохиолуудтай төстэй ч байж болохоор нийтлэг санаатай гэдгийг зохиолч П.Батхуяг хэлж байна лээ. Тэгээд ч Ардын жүжигчин А.Очирбат гуай бол маш сайн жүжигчин болохоос жүжгийн зохиолч биш. Жүжиг эхлээд л хэрхэн төгсөх нь ойлгомжтой байсан гэдэгтэй нь ч зочид маань санал нэгдсэн. “Буруугүй буруутан” жүжгийн гол дүрүүдэд Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Ж.Пүрэвдорж, Л.Дэмидбаатар болон жүжигчин Б.Одончимэг, Б.Баяржавхлан, Г.Номуун нар тоглосон. Эндээс ганц зүйл ажиглагдсан нь Улсын драмын эрдмийн театр бараг л жүжигчингүй болж. Тэр тусмаа чадалтай, залуухан жүжигчид. Учир нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Ж.Оюундарь, Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах, Ж.Пүрэвдорж, тус жүжигт үнэндээ бол “хөгшидсөн” гэж найруулагч Д.Ууганбаяр хэлсэн. Харин жүжгийн төгсгөлд өлгийтэй хүүхдийг тайзнаас буулгах гэх мэт ганц нэгэн зүйлийг л арай дөнгүүр ашиглалаа. Мөн жүжигчин Л.Дэмидбаатар, Б.Одончимэг нарын бүтээсэн дүрээр хэдийгээр ядуу амьдралтай ч байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байгааг харуулсан нь нийгмийн хоёр өөр амьдралыг харуулж чадсан байх гэж СУИС-ийн багш Э.Дашзэвэг санал нийлсэн. Жүжгийн хувьд ерөнхийдөө хэр байна гэсэн асуултад СУИС-ийн жүжгийн зохиолчийн ангийн оюутан Б.Болдбаатар “Үнэндээ бол энэ жүжиг надад юу ч өгсөнгүй. Хэтэрхий их тайлалтай байлаа. Энэ мэтийн хуучны, байдаг л жирийн сэдэв барьж авчихаад дээрээс нь бүх зүйлийг нь үзэгчдэд тайлбарлаад байж болохгүй” хэмээн маш товчхон хариулсан. Үнэндээ ч МУГЖ Б.Жаргалсайхан “Би чамайг хотоор нэг хайсан. Хашаанд чинь очиход хоосон хашаа, хаздаг нохой тосч авсан. Дараа нь ээж надад эхнэр бэлдчихсэн байсан” гэх зэргээр дэндүү их тайлбарлаж байсантай санал нэг байна. Харин найруулагч Д.Ууганбаяр “Жүжиг маань төгссөнгүй. Цэцгээ чухам яасан бэ? Боловсрол эзэмшиж чадаагүй. Үгээгүй ядуу амьдарсан. Гэтэл төгсгөлд нь чухам яасан нь мэдэгдсэнгүй алга болчихлоо” гэж хэлсэн юм. Төгсгөлд нь СУИС-ийн оюутан Б.Болдбаатар өөрийн бодлоо нүүр номоор надад ирүүлснийг хүргэе. Жүжгийн гол дүр Цэцэгээ ямар зорилготой болох нь тодорхойгүй байсаар жүжиг дууссан. Хувь заяа нь үнэхээр хөөрхийлөлтэй. Нэг хүнийг насаараа хайрлаж, эхээ асарч амьдарсаар эзэмшсэн мэргэжил ч үгүй, хийсэн ажил ч үгүй. Тэгээд төгсгөлд нь төрүүлсэн ганц үрээ хүнд орхиод хаашаа ч юм алга болсон. Бас нэг зүйл нь үйл явдлын учир шалтгаан нь үнэмшил муутай. Манай нийгэм эдийн засгийн хувьд хүндхэн байгаа ч хүн өөрөө хичээгээд бас ажил голохгүй бол айлд очиж мөргөж, сөгдөж гуйлгүйгээр хийх ажил олдоно./Цэцэгээ баян айлд ажилд орж буй хэсэг/ Мөн хайрт хосуудын салсан шалтгаан мөн л үнэмшил муутай, дотно холбоо харьцаатай байсан хүмүүс нэгнээ хотын зах руу нүүх төдийд хотоор нэг хайгаад олохгүй байна гэдэг. Жүжигчидийн тоглолт дээр сайн хэлж мэдэхгүй ч Л.Дэмидбаатар багшийн тоглолт надад хошин шогийн үзвэрийг л санагдуулсан” гэж. Ийн зохиолч, найруулагч, багш, оюутан гэсэн дөрвөн хүн өөр, өөрийнхөөрөө жүжгийг тайлбарлаж байсан ч эцсийн эцэст тэд гурван зүйл дээр санал нэгдсэн. Эдгээр нь, Нэгдүгээрт: Жүжгийн зохиол маш хуучинсаг, муу Хоёрдугаарт: Найруулгын хувьд сул, Гуравдугаарт: Дүр сонголтын хувьд тааруу, жүжигчидийн тоглолт “тиймхэн” байсан гэсэн гурван зүйл. Т.ДАРХАНХӨВСГӨЛ
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, үндэсний сор болсон бүтээлүүдээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн уламжлалтай билээ. Энэхүү уламжлал ёсоор энэ сарын 7-нд түүхэн жүжгийн сар нээлтээ хийх гэж байна. Театрын үзвэрийн жилийн нээлт энэ өдөр их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэх бөгөөд театрын өмнөх талбайд ахмад уран бүтээлчидээс эхлээд улс төр, спорт зэрэг олон салбарын алдартнууд хуран чуулж уран бүжигчдийн болон морьтон баатруудын үзүүлбэр зэрэг олон олон үйл ажиллагаа зохион байгуулагдах юм байна. Ирэх баасан гариг буюу арваннэгдүгээр сарын 7-ны 18.00 цагаас тус театрын тайзнаа Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийг тоглох юм. Энэхүү жүжиг энэ сарын 21, 23-нд 18.00 цагт, 22, 29, 30-ны 17.00 цагаас тус тус тоглогдох аж. Мөн "Эдип хаан" эмгэнэлт драмын жүжиг ирэх лхагва гариг буюу энэ сарын 5-нд 15.00 цагаас, Б.Шүүдэрцэцэгийн зохиол, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулга “Ану хатан” үндэсний түүхэн жүжгийг энэ сарын 8, 9-нд 17.00 цагт тус тус тоглоно. Д.Равжаагийн "Саран хөхөө" үндэсний түүхэн жүжгийг энэ сарын 14-нд 19.00 цагаас, 15, 16-нд 17.00 цагт тоглох бол сарын төгсгөлд буюу энэ сарын 28-ны 19.00 цагаас Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулга "Оролмаа эх" жүжгийг тоглосноор түүхэн жүжгийн сар өндөрлөх юм. Мөн энэ сард “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг энэ сарын 9, 15, 23, 29-нд 11.00 цагт тоглох юм. Ингээд Түүхэн жүжгийн сарын үзвэрийн хуваарийг танилцуулья: 11.05-нд 15.00 цагаас "Эдип хаан" эмгэнэлт драмын жүжиг 11.07, 21, 23-нд 18.00 цагаас, 22, 29, 30-ны 17.00 цагт "Тэнгэрийн хүү" түүхэн жүжиг 11.08, 09-ний 17.00 цагаас "Ану хатан" үндэсний түүхэн жүжиг 11.14-ний 19.00, 15, 16-нд 17.00 цагт "Саран хөхөө" үндэсний түүхэн жүжиг 11.28-ны 19.00 цагт "Оролмаа эх" үндэсний түүхэн жүжиг 11.09, 15, 23, 29-нд 11.00 цагт "Тэмүүжин" хүүхдийн жүжгийг тус тус тоглох юм. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, Монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж буй. Арваннэгдүгээр сарын эхний үзвэрээр Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөнхдоржийн “Хөхөө Намжил” дуурь сонгогдсон бол арваннэгдүгээр сарын 8-нд 17.00 цагт “Үйлийн гурван толгой” балетийг сонгодог урлаг сонирхогчдод хүргэхээр зэхжээ. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолоос сэдвэлсэн балетмейстер Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва цомнолыг нь бичсэн тус балетыг анх 1987 оны гуравдугаар сарын 28-нд тайзнаа тоглож байсан байна. Дөрвөн үзэгдэл бүхий энэ бүжгэн жүжгийн үйл явдал Юндэн Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хоорондын хайр дурлалын эмэгнэлт харилцааг харуулдаг. Тус балетийн гол дүр Нансалмаад Гавьяат жүжигчин Г.Цолмон, Юндэнд Б.Пүрэв-Очир, Хоролмаагийн дүрд Соёлын тэргүүний ажилтан Р.Байгальмаа, Балганд Соёлын тэргүүний ажилтан А.Өлзий-Орших, худалдаачинд А.Билгүдэ тоглох юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Улсын дуурь бүжгийн эрдмийн театраас энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Энэ сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурь боллоо. Шинэчлэгдэн тавигдсан энэхүү дуурийг өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу арваннэгдүгээр сарын 1-2-нд тоглов. Энэ дуурийн цомнолыг Төрийн шагналт Л.Ванган, Ч.Чимид нар хамтран бичжээ. Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж байсан байна. Ийнхүү 3 дахь удаагаа тайзнаа тавигдахдаа шинэчилсэн найруулгаар тавигдаж байна. Уг дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан болно. Энэ удаа Соёл, спорт, аялал жуулчлалын яамы Соёл урлагийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр найруулга, тайз, хувцсыг нь бүрэн шинэчилжээ. Дуурийн ерөнхий найруулагчаар Монгол Улсын Ардын жүжигчин А.Дашпэлжээ, туслах найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Е.Сарантуяа, хөгжмийн редактор, ерөнхий удирдаачаар Урлагийн Гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү, ерөнхий зураачаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ганбаатар ажилласан байна. Дуурийн гол дүрүүдэд Хөхөө Намжилд М.Даваадорж, Б.Батжаргал, Уянгад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Б.Энхнаран, Алтайн дагинад М.Дариймаа, Ц.Арюна, Галданд Соёлын тэргүүний ажилтан А.Сайнбаяр, Э.Анхбаяр, Түшмэлд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Соёлын тэргүүний ажилтан Э.Бумхүү, Хувилгаанд Соёлын тэргүүний ажилтан О.Хүрэлбаатар, Их Хатанд Соёлын тэргүүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Дугачад Л.Эрдэнэ-Очир, Г.Шижирболд зэрэг дуучид дуулсан юм. Дуурийн концертместр Б.Алунгоо хэлэхдээ: “Дуучидтайгаа үргэлж тайзан дээр хамт байгаа мэт ажиллалаа. Энэхүү дуурь 3 дахь удаагаа тайзнаа тоглолоо. Тиймээс дандаа шинэ дуучид дуулж, шинэчлэгдсэн найруулагаар тавигдлаа. Дуурийн сургуулилалт энэ оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. “Хөхөө Намжил” дуурь бол домгоос сэдэвлэгдсэн бүтээл. Манай үндэсний уламжлалт хоёр чавхдастай хорвоог уйлуулдаг морин хуур хөгжим маань яаж үүссэн тухай өгүүлдэг. Намжил гэдэг залуугийн унаж байсан далавчтай морийг хайртай эмэгтэй нь хардах сэтгэлээсээ болоод болчимгүй зүйл хийж, түүнийг хорлох гэсэн хүмүүсийн гарт өгдөг. Тэгээд дараа нь буруу зүйл хийснээ мэдэж, түүндээ харамсаж, мориных нь яс, сүүл, арьсаар энэхүү хөгжмийг бүтээж байгаа домогтой юм.” гэв. Уг дуурь нь морин хуур хөгжим анх үүссэн ардын домгоос үндэслэсэн бөгөөд ардын аман зохиол, ялангуяа үлгэр, туульс, ерөөл, магтаал хичнээн баялаг болохыг магтан дуулсан болно. Дуурь таван үзэгдэлтэй: Нэгдүгээр үзэгдэл Хошуу ноён нас нөгцсөн учир агь ноён Галдан тушаал гаргаж ард олны үс гэзгийг нь задлуулж,албадан уй гашуудал хийлгүүлнэ. Дарлан зовоогч ноён үхсэн нь сайн болж гэж ард олон дотроо баярлавч арга буюу гашуудан байх энэ үеэр Хөхөө Намжил ирж "Аав ээж, амраг садангаасаа хагацсан биш, харгис ноёны үхсэнд гашуудах нь байтугай харин ч баярлах хэрэгтэй" хэмээн ард олныг ятгах үед түшмэл ирж "ноёны зарлигийг зөрчив" хэмээн Намжилыг баривчилна. Галдан ноёны зарлигаар дуучин залуу Хөхөө Намжилыг эх сайхан нутаг, элгэн садан, энхрий хайрт амрагаас нь салгаад өндөр Алтайн хязгаарт цөлөхөөр авч явна. Хоёрдугаар үзэгдэл Алтай нутагт Хөхөө Намжил цөлөгдөн ирээд өлгий эх нутаг, энхрий хайрт амрагаа мөрөөдөн дуулж байхад нь түүнийг сонсож бахадсан Алтайн дагина гэнэт гарч ирж эх сайхан Алтай нутгийг магтан дуулахыг хүсэхэд Хөхөө Намжил уран цэцэн үг хэл, уянгат сайхан хоолойгоор Алтай нутгийг магтан дуулав. Алтайн дагина Намжилыг үнэхээр сайхан дуулсанд баясаж, "Аялгуу дууныхаа тэргүүнд Алтай сайхан нутгийг минь магтаж дуулж бай" гээд энэ нутагт үлдэхийг ятган алт мөнгө, үнэт эрдэнэс, уран гоо охидын бүжгээ түүнд үзүүллээ. Гэвч Хөхөө Намжил хайрт амраг,өссөн төрсөн нутагтаа очихыг мөрөөдөж байгаагаа хэлэхэд Алтайн дагина хун шувуу шиг далавчтай, гуурст хурдан хүлэг бэлэглэж "Нартай өдөр амрагтайгаа уулзаж, сартай шөнө энд ирж бай" хэмээнэ. Хөхөө Намжил талархлаа илэрхийлэн төрсөн нутгийн зүг одоход Алтайн дагина, эрдэнэсийн охид үднэ. Гуравдугаар үзэгдэл Холын холд цөлөн явуулсан Хөхөө Намжил гуурст хурдан хүлэгтэй болж нутагтаа эргэн ирсэнд атаархан хорссон Галдан ноён хайртай хүүхнээр нь түүнийг хорлуулахаар хуйвалдаан зохионо. Хөхөө Намжил нутагтаа ирж хайрт хүүхэн Уянгатайгаа уулзаад уянгат дуугаа ард түмэндээ өдөртөөсонсгон шөнөдөө буцаж явах болсныг Уянга хүүхэн буруугаар ойлгож сэтгэлдээ хардах ажээ. Уянгын хайр сэтгэлийн энэ хардлагыг муу санаатнууд ашиглан Хөхөө Намжил түүнийг үүрд орхиж байгаа мэтээр ухуулж, гуурст хурдан хүлгийг нь хөнөөвөл Хөхөө Намжил хаашаа ч явж чадахгүй болно хэмээн Хувилгаанаар ятгуулна. Дөрөвдүгээр үзэгдэл Уянга хүүхэн хэргийн нарийн учрыг бүрэн тунгаалгүй хайр сэтгэлийн хардлагын улмаас нөхрийнхөө гуурст хурдан хүлгийг хөнөөсөн нь түүнд гэмшиж баршгүй алдаа болжээ. Хорон муу санаатнууд Уянгын хийсэн бузар хэргийг үнэлж түүнд шан хүртээнэ.Хөхөө Намжил амраг Уянгадаа гомдон "Хайртай хүлэг минь амилаагүй цагт ханиа гэж үзэхгүй" гээд дахин цөлөгдөн одно. Уянга хүүхэн муу санаатнуудад мэхлэгдсэнээ сая ухааран мэдэж үнэнч сайн нөхөртөө хор хүргэсэн өөдгүй эм гэж өөрийнхөө амийг хорлох гэхэд Алтайн дагина гэнэт ирж хайрт нөхөртөө үнэнч байж, хүлэг сайн морьтой нь тэнцэх уянгат сайхан дуутай хөгжим урлаж, гуурст хүлгийн нь толгойгоор хуурын толгойг хийхийг зааж сургаад, захиад явжээ. Тавдугаар үзэгдэл Нутгаа санасан Хөхөө Намжил уйтгарлан сууж байтал Уянга хүүхэн хүрч ирэн морины сүүлний хялгасаар утасласан уян сайхан дуутай, хайрт хүлгийг нь дүрсэлсэн уран гоё хийцтэй, хуур хийгээд түүнд бэлэглэв. Хайрт хүлгийг нь орлох энэ морин хуур ард олны цэцэн мэргэн ухаан, яндашгүй авьяас билэг улам бүр оргилон хөгжиж, түгэн дэлгэрч, шинэ утга санаагаар баяжихийн билэгдэл болон мөнхрөв өө. Дашрамд дуулгахад, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 8-ны 17.00 цагаас Ж.Мэнд-Амарын "Үйлийн гурван толгой" балет, 9-ны 17.00 цагаас "Найрал хөгжмийн шинэ одод" залуу хөгжимчдийн концертыг тоглох юм. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарлаж, үндэсний сор болсон бүтээлүүдээрээ үзэгчдийнхээ мэлмийг баясгасаар ирсэн уламжлалтай билээ. Энэхүү уламжлал ёсоор энэ сарын 7-нд түүхэн жүжгийн сар нээлт болох гэж байна. Энэ талаар тус театрын хамт олон MN мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УДЭТ-ын 84 дэх үзвэрийн жилийн нээлтэд зориулсан хэвлэлийн хуралд тус театрын захирал Д.Цэрэнсамбуу, уран сайхны удирдаач Н.Сувд, УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Урлагийн Гавьяат зүтгэлтэн найруулагч Ч.Найдандорж, Ардын жүжигчин Д.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, М.Тогтохжаргал нар оролцсон юм. УДЭТ-ын захирал Д.Цэрэнсамбуу хэлэхдээ: “11 сарыг “Түүхэн жүжгийн сар” болгон зарласнаас хойш үндэсний сор болсон бүтээлүүдээ үзэгч, түмэндээ өргөн барьдаг уламжлал тогтоод байна. Түүхийн сор болсон бүтээлүүдийг ард түмэндээ үеийн үед хүргэж явах нь уран бүтээлч хүний нэгэн бахархал юм. Энэхүү уламжлалын дагуу энэ сарын 7-ны өдөр 2011 онд “Гэгээн муза” наадмын Гранпри, “Мөнгөн мод” шилдэг бүтээлийн цомыг хүртсэн Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгээр нээлтээ хийх гэж байна. Энэхүү жүжгийн араас “Ану хатан”, “Саран хөхөө”, “Оролмаа эх” үндэсний түүхэн жүжиг болон “Тэмүүжин” хүүхдийн жүжгийг тоглох гэж байна. Мөн нээлтийн өдөр буюу ирэх баасан гаригийн 17.00 цагаас Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээ болох юм. Энэ жилийн хувьд театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатарын санаачилсан “Долоон найруулагчийн долоон өөр өнгө” төслийн хүрээнд монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг долоон өөр өнцгөөс харууллаа. Мөн олон улсын фестивальд оролцож, гадаадын үзэгчдэд уран бүтээлээ сонирхуулав. Өнгөрөгч аравдугаар сард Улсын драмын эрдмийн театрын барилгыг сэргээн засварлах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болсон юм. Энэхүү төслийн хүрээнд ирэх оны дөрөвдүгээр сараас барилгын засварын ажил эхлэх төлөвлөгөөтэй. Мөн театрын уран бүтээлчид маань зүүн аймгуудад аялан тоглолтоо сонирхууллаа.” гэж хэллээ. Ингээд Түүхэн жүжгийн сарын үзвэрийн хуваарийг танилцуулья: Улсын драмын эрдмийн театрын үе үеийн уран бүтээлчид ирэх баасан гариг буюу энэ сарын 7-ны өдрийн 17.00 цагаас Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөх арга хэмжээнд оролцох юм. 11.07, 21, 23-нд 18.00 цагаас, 22, 29, 30-ны 17.00 цагт "Тэнгэрийн хүү" түүхэн жүжиг. 11.08, 09-ны 17.00 цагаас "Ану хатан" үндэсний түүхэн жүжиг. 11.14-ний 19.00, 15, 16-нд 17.00 цагт "Саран хөхөө" үндэсний түүхэн жүжиг. 11.28-ны 19.00 цагт "Оролмаа эх" үндэсний түүхэн жүжиг. 11.09, 15, 23, 29-нд 11.00 цагт "Тэмүүжин" хүүхдийн жүжгийг тус тус тоглох юм. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Загварынхан урин зуны өдрүүдэд үндэсний гоёлоор өнгө нэмэх гэнэ. Үндэсний хувцасны энэ зуны хамгийн том загварын шоу хэмээн тодорхойлсон "Nomadic fashion show” наймдугаар сарын 8-ны баасан гаригт Цонжин болдог дахь “Чингис хааны хөшөөт цогцолбор”-ын гадна талбайд болох ажээ. Монголын олон үндэстэн ястны уран шаглаа, тансаг, дэгжин байдлыг илтгэх уламжлалт хувцсыг орчин үеийн торго, дурдангаар урлаж, түмний хараа, сэтгэл баясгах загварын шоу амьд байгальд, 13-р зууныг санагдуулах бодит орчинд болж байгаагаараа онцлог. Тэнд мөн “Морин хуурын чуулга”-ын тоглолт, монгол баатрууд, эрхэмсэг гоо хатдын эдэлж хэрэглэж ирсэн гоёл, зүүсгэлийн үзүүлбэр гээд монгол ахуйгаар амьсгалах сонирхолтой хөтөлбөрүүд багтжээ. Тасалбарынхаа үнийг 80 мянган янчаанаар үнэлсэн "Nomadic fashion show” наймдугаар сарын 08-ны 20:00 цагт эхэлж, 24:00 цагт өндөрлөнө. Б.ЭНХ
урлаг соёл
Балетчин Д.Алтанхуяг Бостон хотоос холбогдож, арванхоёрдугаар сарын 24-29-ний хооронд тоглогдох “Цөмөөхэй” балетын тоглолтын талаар товч мэдээлэл өглөө. Тоглолтод ОХУ, Япон улсын бүжигчдээс гадна ДБЭТеатрын балет анги бүрэн бүрэлдхүүнээрээ, ХБКоллеж болон СУИС –ийн Бүжгийн сургуулийн оюутан сурагчид оролцон тоглоно. Мөн тоглолтын нэгэн онцлог нь бүжгийн урлагаар хичээллэдэг болон сонирхдог хүсэл эрмэлзэлтэй 8-15 насны 200 гаруй хүүхэд багачуудыг хамруулан тоглуулах юм. Энэ нь хүүхдэд бага насны нандин дурсамж үлдээх төдийгүй сонгодог урлагын сайхныг мэдэрч өөрийгөө нээх боломж олгож байгаа юм. Шалгарсан хүүхдүүд Хөгжим бүжгийн Коллежийн балетын ангийн хүүхдүүд, Бүжгийн Их Сургууль, Дуурь Бүжгийн Эрдмийн Театр, ОХУ , Япон гэх мэт орнууд мэргэжлийн бүжгэн жүжигчидтэй хамтран нэгэн тайзан дээр мэргэжлийн синфоний найрал хөгжимтэй бүжих болноо, Бүртгэлийн ажил энэ сарын 10-ны өдрөөс 19 - ны хооронд явагдана. Оролцох хүүхдүүд бүжиглэх жүжиглэх, дур сонрхолтой, тайзан дээр гарах чин хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай. Сонгон шалгаруулалт 11 дүгээрсарын 22, 23нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно.Хүүхдүүдээс мэргэжлийн ур чадвар шаардахгүй учраас эцэг эхчүүдийг хүүхдүүдээ оролцуулан шинэ жилийг сонирхолтой шинэлэг байдлаар гэр бүлээрээ өнгөрүүлэхийг урьж байна. “Цөмөөхэй” балетын жүжгийг Монголчууддаа жил бүр уламжлал болгонсонирхуулах, хүчилж биш хүслээр нь хүүхдээ дагуулж, сонгодог урлагийн сайхныг мэдрэхболомжийг олгохын тулд энэ удаагийн тоглолтын онцлог оршино. ДБЭТеатрт 1983 онд анх Шелкунчик бүжгэн жүжиг тавигдаж байсан бөгөөд энэ удаагийн тоглолтоороо шинэчилсэн найрууллага, хореграфтай “Цөмөөхэй балет” –г Монголын балетын хөгжил сан, НЗДТГ Соёл Урлагын газартай хамтран үзүүлэхээр бэлдэж байна. Монголын балетын хөгжил сангаас гаргасан бүртгэлийн хуудсыг бөглөн Хөгжим Бүжгийн Коллеж болон тус сангийн хаягаар 11 сарын 19ны дотор биечлэн авчирч өгнө.Шалгаруулалт 11 дүгээр сарын 22, 23нд 10 цагт Хөгжим бүжгийн Коллеж дээр болно. Бүртгэлийн хуудсыг дараах газруудаас авна. НСУГазрын вэб хуудаснаас бүртгэлийн хуудсаа авч МБХС болон ХБКоллежийн байранд хүлээлгэн өгөх. МБХСангийн байр /Этүгэн төв 1406 тоот 99047043/ ХБКоллеж
урлаг соёл
-Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурь арваннэгдүгээр сарын 1, 2-нд 17.00 цагаас УДБЭТ-ын тайзнаа тавигдана.- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан энэ жил үндэсний сонгодог бүтээлүүдээ түлхүү сурталчилж, монгол хөгжмийн зохиолчдоо алдаршуулахаар ажиллаж байна. Харин ирэх арваннэгдүгээр сарын эхний үзвэр нь Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дуурь байх юм. Энэхүү дуурийг шинэчлэн найруулан тавьж байгаа бөгөөд маргааш, нөгөөдөр буюу арваннэгдүгээр сарын 1, 2-нд тоглогдох юм. Энэ дуурийн цомнолыг Төрийн шагналт Л.Ванган, Ч.Чимид нар хамтран бичжээ. Ард түмний дунд алдаршсан Хөхөө Намжилын домгоос сэдэвлэсэн энэ дуурийг 1961 онд анх үзэгчдийн хүртээл болгож, 1998 онд шинэчилж байжээ. Энэ удаа ССАЖЯ-ны Соёл урлагийн хөгжүүлэх сангийн санхүүжилтээр найруулга, тайз, хувцсыг нь бүрэн шинэчилжээ. Дуурийг Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж, хөгжмийн хэсгийг Урлагийн Гавьяат зүтгэлтэн удирдаач Н.Туулайхүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд нар хийжээ. "Хөхөө Намжил" дуурийн шинэчилсэн тоглолтыг Ц.Мөнхболд удирдах юм байна. Гол дүрүүдэд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон залуу гоцлооч М.Даваадорж, Б.Батжаргал, Б.Энхнаран, Ц.Арюна, Ш.Наранчимэг, М.Дариймаа, А.Сайнбаяр, Э.Анхбаяр нар дуулна. Ч.БОРГИЛ
урлаг соёл