news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр өөрийн урын санд байгаа үндэсний дуурь балетуудын нот, партитур, клавируудыг шинэчлэх төслийг 2013 оноос эхлүүлжээ. Энэхүү төслийн ивээн тэтгэгчээр МСS компани, дэмжигч байгууллагаар Соёл, спорт, аялал жуулчлалын яам ажиллаж, 40 гаруй бүтээлийн нотыг компьютерт шивж оруулж, DVD-д эмхэтгэн “Нотны сан”-г гаргалаа. Энэхүү нотны санд PDF файлаар хийсэн 18 дуурь, 15 балетын клавир, 6 бүтээлийн партитур багтжээ. “Үндэсний сонгодог дуурь, балетын нотны сан”-г хүлээлгэн өгөх арга хэмжээ өнгөрөгч бямба гаригт буюу арваннэгдүгээр сарын 1-нд УДБЭТ-т боллоо. Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн, Д.Лувсаншарав, Э.Чойдог зэрэг 10 гаруй хөгжмийн зохиолчдын бүтээсэн оюуны үнэт өв хөгжмийн бүтээлүүдийг өөрийн уран бүтээлийн санд хэвлэн хадгалахаас гадна, Монголын соёлын өвийн төв, болон ССАЖЯ-д тус бүр нэг хувийг хадгалуулах ажээ.Төслийн үр дүнд театрын урын санд байгаа үндэсний сонгодог бүтээлүүдийн эх нот найдвартай хадгалагдах боломжтой болж, улмаар дэлхийн аль ч театрт тоглогдоход нотны хувь ямар нэг асуудалгүй болж, Монголын хөгжмийн урлаг дэлхийд танигдах сайхан боломж нээгдэж байгаа юм. Төслийн удирдагчаар Ардын жүжигчин А.Дашпэлжээ, төслийн санхүүгийн ажилтан Ц.Болормаа, нотны редактор А.Батдэлгэр, уран сайхны эрхлэгчээр Д.Лхагвасүрэн, төслийг санаачлагч Ч.Мөнхзул, нот бичигч Ч.Наранчимэг, менежер Н.Отгонжаргал нар ажиллажээ. Ч.БОРГИЛ
урлаг соёл
Шидтэний цуврал номоор нэрд гарсан зохиолч эмэгтэй Жоан Роулинг “Харри Поттер”-оос огт өөр ном бичиж эхэлсэн талаар ИТАР-ТАСС мэдээлэв. Энэ шинэ ном нь насанд хүрэгчдэд зориулагдаж байгаа бөгөөд зохиолч энэ номоо бичиж эхэлсэндээ ихэд баяртай байгаа гэнэ. Гэхдээ номынхоо нэр болон агуулгаа Жоан Роулинг ихэд нууцалж байна. Зохиолч шинэ номоо гаргахаар томоохон компаниудтай гэрээ хийсэн бөгөөд шинэ хамтрагчидтай болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн аж. Роулинг шинэ номынхоо бичсэн хуудсыг харах бүрдээ Харри Поттероос огт өөр байгаад нь шинэ мэдрэмж авдаг болсон гэжээ. Харри Поттерийг бичих үедээ Их Британийн “Блумсбери” болон зарим орны компаниудтай гэрээ хийж байжээ. 1997 оноос 2007 оны хооронд Харри Поттер ном 450 сая хувиар борлогдсон бөгөөд кино прокатаас 7.7 тэрбум ам.долларын орлого олсон юм. Энэ амжилтаараа Жоан Роулинг утга зохиолын салбараас төрсөн анхны тэрбумтан болсон билээ. Н.Тунгалаг
урлаг соёл
“Зүүдний дагина”, “Бороотой зуны дурсамж” зэрэг олон уран бүтээлээр нь хөгжим сонирхогчдын зүрх сэтгэлд хоногшсон хамтлаг бол “Freezone”. Өөрсдийн бие даасан тоглолтоо тэд арван хоёрдугаар сарын 7-нд “UB palace” 19:00 цагаас хийх нь ээ. Уг тоглолтонд 25 дуугаа дуулах юм. Тоглолтын тасалбар 30-40 мянган төгрөгний үнэтэй бөгөөд “Easyticket”-ээр худалдаалагдаж байгаа ажээ. Дашрамд сонирхуулхад, “Freezone” хамтлагийн шинэ цомог оны дараа худалдаанд гарах гэнэ. Тэдний энэхүү шинэ цомог нь 11-12 дуутай байх бөгөөд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшсон хуучны дуунуудаас гадна шинэ уран бүтээлүүд нь багтсан аж. Хамтлагийнхан одоогоор тоглолтын болон цомгийнхоо нэрийг өгч амжаагүй бөгөөд тун ч завгүй байгаатайгаа холбон тайлбарллаа. Э.ТЭКҮ
урлаг соёл
Анх 1989 оноос хойш зохион байгуулагдаж байсан “Гоёл” наадам энэ жил 25 нас хүрнэ. 1989 онд “Гоёл” наадмаас өнөөгийн загварын тайзны шилдэгүүд болох Д.Болормаа, Э.Одгэрэл гэх хоёр модель төрж өнөөг хүртэл загварын ертөнцдөө үнэнчээр зүтгэж яваа билээ. Түүнээс хойш олон моделууд жил дараалан төрүүлсээр байгаа уг загварын ертөнцийн баяр энэ жил арван нэгдүгээр сарын 27, 28-нд шилдэг дизайнеруудын бүтээлүүдийг шалгаруулах бол 30-нд гала тоглолтоо уламжлал ёсоороо соёлын төв өргөөнд толилуулах ажээ. Энэхүү наадмын тайзны найруулгаар “Hero” интертаймент ажиллаж байгаа гэнэ. Жил бүр 60-70 моделиуд уг наадмаар өөрсдийн чансаагаа сорьдог бол энэ жил 50-60 модель оролцон “Топ” хэмээх эрхэм цолны төлөө өрсөлдөх ажээ. Хамгийн отгон модель болох О.Пүрэвдулам уламжлал ёсоороо дараагийн топ цолыг гардуулах нь дамжиггүй биз ээ. Гагцхүү энэхүү цолны эзэн хэн байх бол? Э.ТЭКҮ
урлаг соёл
“Click click boom” бүлгийн залуус шинэ цомгийнхоо нээлтийг тун удахгүй хийх гэж байна. Тэд “Нүүдэл” цомгийхоо нээлтийг арваннэгдүгээр сарын 30-ны 15:00 цагаас “HiFi mega store”-т хийн, фенүүдтэйгээ уулзаж, нэг өдрийг хамт өнгөрүүлэхээр төлөвлөсөн байна. “Нүүдэл” цомогт өмнө нь огт цацагдаагүй 14 шинэ дуу багтсан бөгөөд “Нүүдэл” нэрний утгийг реппер Gee: “Нүүдэл”-ийг шатраар ярьвал цомог маань “Click click boom”-ын дараагийн нүүдэл гэсэн утгийг агуулна. Харин Монгол ахуй талаас нь тайлбарлавал монголчууд нүүдэлчин ард түмэн, байнга нүүдэллэж хөдөлгөөнд оршдог. Үүнтэй адил “Click click boom” хөдөлгөөнд байна гэсэн санааг харуулж байгаа юм” хэмээн тайлбарлалаа. Сонирхуулахад, “Click click Boom” бүлгийнхэн долоон жилийн ойн баяраа бүлгийн ахлагч Gee-гийн “Elegant” ресторанд өчигдөр цомхон тэмдэглэсэн байна. Тэд 2006 онд 10 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан бөгөөд өнөөг хүртэл нэг ч гишүүн халаагүй бас нэмээгүй байна. Өөрсдийгөө нэгэн гэр бүл хэмээдэг тэд жил бүрийн арваннэгдүгээр сарын 18-нд гишүүдийнхээ хүрээнд төрсөн өдрөө тэмдэглэдэг аж. Эх сурвалж: xyyp.mn
урлаг соёл
“Цагаандариум” арт галерейд зураач Х.Ууганбаяр “Сансраас унасан үлгэр” хэмээн нэгэн өвөрмөц үзэсгэлэнгээ нээх гэж байна. Бид хүүхэд ахуй цагаасаа л үлгэр сонсон түүгээр хүмүүжин өсдөг. Харин уран бүтээлчийн нүдээр тэрхүү төсөөллийн ертөнц маань ямархан өнгө будгаар хэрхэн буусаныг энэ үзэсгэлэнгээс ирж тольдож болох нь ээ. Зураачдын ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээ бусдаас тун ч өвөрмөц, онцгой. Тиймдээ ч тэдний бүтээлүүдэд цэнхэр морь, далавчтай бүсгүй, улаан од гээд энгийн хүний хэзээ ч зүйрлэн бодож байгаагүй зүйлс буудаг бол уу. Зураач Х. Ууганбаяр “Сансраас унасан үлгэр”-ийн ертөнцөөр аялуулахаар орчин үеийн оюун сэтгэлгээний мөн чанаруудыг үлгэр, домгийн хийсвэр сэтгэлгээтэй хослуулан уран зурагтаа буулгажээ. Тэрбээр хүн байгалийн хоорон дахь салшгүй холбоосийг өөрийн хэв маягаар дүрслэн илэрхийлсэн байна. “Сансраас унасан үлгэр” үзэсгэлэн энэ сарын 16-наас үзэгчдийн хүртээл болох ба энэ сарын 19-нд 18.30-д албан ёсны нээлтээ хийх юм. Үзэсгэлэн ирэх аравдугаар сарын 7-н хүртэл үргэлжлэх тул та зав гаргаад бийрний үзүүрээр буусан үлгэрийн ертөнцөөр аялаарай. Зургийг ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША
урлаг соёл
Урлаг судлалын шинжлэх ухааны доктор, профессор, МУЭ-ийн шагналт зураач Ц.Эрдэнэцогийн “Бидний өнөөдрийн үйлс–ирээдүйн хувь заяаны үндэс болно” уриатай “Тусгал–3” бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд удахгүй нээгдэх гэж байна. Энэ сарын 17-нд үзэгчдийн хүртээл болох уг үзэсгэлэнгийн бүтээлүүдэд Богд хаант Монгол Улсын үеэс эхлэн бүтэн зуунд эх орны нийгмийн амьдралд тохиолдсон түүхэн үйл явдлуудыг тусгаснаараа онцлог аж. Үзэсгэлэнгийн голлох үзмэрт “ХХ зууны Монгол” цуврал бүтээлүүд багтах бөгөөд орчин цагийн нийгмийн дүр байдлыг, хөдөө нутгийн амьдралыг харуулсан уран зураг, сэтгэлгээний илэрхийлэлтэй бүтээлүүд дэлгэгдэх юм байна. Г.Даша
урлаг соёл
“Тархан суурьшсан Монголчууд” ТББ-ын захирал, Монгол судлаач Ц.Санчир арав гаруй жилийн турш хийсэн судалгаа, аялалаа багтаасан “Үүцээ” өнөөдөр задаллаа. Түүний Монголын эзэнт гүрний Юан улс, Зүчийн улс, Цагдаадайн хант улс, Алтан орд улс, Төмөрийн улс, Ил хаадын хязгаар дахь Монголчууд болон Монгол өв соёлын дурсгалууд бүхий өнөөгийн дотоодын мөргөлдөөн, Исламын ертөнц, хаалттай нийгмийг зорьсон арван жил, туулсан 450.000 км замын тухай өгүүлсэн аян замын тэмдэглэл Жахангүшейн замаар буюу Ертөнцийг байлдан дагуулагчдын замаар номын нээлт өнөөдөр Интер номын их дэлгүүрт болсон юм. Энэхүү аян замын тэмдэглэлийн тэргүүн ботид нийгэм соёлын ангид орчинд амьдарч аялахад анхаарах зүйлсээс эхлээд үндэстэн угсаатны зан ааль, зарим газар нутгийн өвөрмөц онцлогын талаар өгүүлсэн байна. Мөн энэ үеэр Монголын эзэнт гүрний байлдан дагууллаас дэлхий дахинд тархан суурьшсан Монголчуудынхаа гарал суурьшлын түүх, уламжлан хадгалсаар байгаа зан заншил, угсаатны онцлог, өнөөгийн аж байдал болон хаалттай гэгдэх улс орнуудад байгаа Монгол соёлын дурсгалуудын тухай Ц.Санчирын үндэсний болон олон улсын 100 гаруй хэвлэлд өгсөн 200 гаруй нийтлэл, ярилцлагын түүвэр болох “Үүц задлах цагаар” номоо уншигчдадаа өргөн барилаа. С.Отгон
урлаг соёл
Монголын рок попын ертөнцийг “Хурд” хамтлаггүйгээр төсөөлшгүй. Тэд өөрсдийн 20 жилийн ойн баярын тоглолтоо арваннэгдүгээр сарын 29,30-нд фенүүдтэйгээ нүсэр тэмдэглэх гэж байгаа. “Хурд” өөрсдийн 20 жилийн ойн гэнэтийн бэлгүүдээ задалсаар. Тэд "Хурд" нэртэй 2014, 2015 оны хуанли гарсан бол тун удахгүй хамтлагийн нэрийн аксесуар худалдаанд гаргахад бэлэн болжээ. Хэрэв худалдан авахыг хүсвэл “Easytiket.com” хаягаар билетэйгээ хамт захиалж болох гэнэ. Э.ТЭКҮ Хурд хамтлаг 20 жил - Нулимсаа тэвчье Хурд хамтлаг 20 жил - Аавдаа Хурд хамтлаг 20 жил - Цэргийн бодол
урлаг соёл
“Pink Floyd”-ын cover night-ыг ёстой л бут авч орхисон уран бүтээлчид тун удахгүй дахин нэг cover night хийхээр төлөвлөжээ. “Sweetymotion” хамтлагийнхан болон хөгжмийн зохиолч Б.Чинбат, “Шар айраг” хамтлагийн дуучин Г.Ганхүү нарын хамтарсан дараагийн cover night тун удахгүй болох гэж буй. “Bee Gees” хамтлагийн cover night-ыг арван хоёрдугаар сарын 3-нд соёлын төв өргөөнд хийх нь ээ. Тэдний “Pink Floyd” хамтлагийн дурсгалд зориулсан хүндэтгэлийн тоглолт тун амжилттай болсныг дурьдах нь зүйтэй биз ээ. Тухайн үед тоглолт үзсэн хүмүүс ч ам сайтай байсан билээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хэрвээ би өөртөө зөвлөж байвал “Бүү залхуур гэж хэлнэ” Rokitbay хэлж байна. Залуу уран бүтээлч реппер Rokitbay тун удахгүй тоглолтоо хийх нь ээ. “Пуужин Баяраа”, “Нэг өдрийн хаан”, “Эвдэрхий хүн” гэх уран бүтээлүүдээр нь түүнийг танихгүй залуу хүн гэж бараг л байхгүй болов уу? Тэрээр маргааш орой “Vegas” шөнийн клубт 21:00 цагаас өөрийн “Unplugged” тоглолтоо фенүүддээ толилуулах юм. Тоглолтоо насны хязгаартай фенүүдэд нь буюу зөвхөн 18 наснаас дээш насны хип хоп сонирхогчдод зориулжээ. Тоглолтын тасалбарыг “Vegas” шөнийн клубээс 30 мянган төгрөгөөр худалдан авах боломжтой юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хийлийн уран, яруу аялгуугаар ард түмнийхээ сэтгэлийг уярааж байдаг хийлч Ч.Дэлгэрцэцэгийг энэ удаагийн зочноороо урилаа. Тэрбээр сонгодог урлагийг олон нийтэд илүү ойрхон болгож, өөрийн эрхэмсэг, донжтой дүр төрхийг хэдийнэ бий болгож чадсан юм. -“Улаанбаатар” чуулгын гоцлол хөгжимчин болоод удаагүй байна. Уран бүтээлч хүн бие даан ажиллах, ямар нэгэн байгууллагад харьяалагдах хоёрын ялгаа юу байдаг вэ? -Би өмнө нь ямар нэгэн байгууллагад харьяалагдаж байгаагүй бие даасан уран бүтээлч байсан. “Улаанбаатар” чуулгын захирлаар рок Р.Мөнхсайхан ах томилогдоод удаагүй байгаа. Тиймээс чуулгын өнгө аясыг жаахан өөрчилж, залуучууд руу чиглэсэн уран бүтээл туурвиж эхэлсэн. Р.Мөнхсайхан ах надад манай чуулгын гоцлол хөгжимчин болооч гэсэн санал тавьсан юм. “Улаанбаатар” чуулга бол хотын соёлыг илэрхийлж, тодорхой хэмжээгээр хотын нүүр царай болж байдаг байгууллага учраас маш их үүрэг хариуцлагатай алба гэж бодож байгаа. Би Улаанбаатар хотын унаган иргэний хувьд хотынхоо соёлын төвд ажиллана гэдэг нэр төрийн хэрэг. Мөн чуулгын чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллах болсондоо баяртай байгаа. Бие даасан уран бүтээлч байхад өөрөө өөртөө дарга байж, дуртай үедээ ажлаа хийж, дуртай үедээ амардаг байсан. Харин одоо өөрөөсөө гадна маш олон хүнтэй ажиллах учраас илүү их үүрэг хариуцлага оногдлоо гэж бодож байна. -Энэ сарын сүүлчээр зургаа дахь бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна даа? -Би чуулгад орохоос өмнө тоглолтынхоо бэлтгэл ажилд орчихсон байсан. Арваннэгдүгээр сарын 30-нд болох тоглолтод маань “Улаанбаатар” чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Дараа нь бид арванхоёрдугаар сарын эхээр ОХУ-ын Иркутск хотод очиж тоглоно. Энэ тоглолтоороо хийлч Ч.Дэлгэрцэцэг “Улаанбаатар” чуулгын хөгжимчин болсныг зарлах юм. Нөгөө талаар энэ хамт олонтой гадагшаа явж тоглох анхны тоглолт байх болно. -Тоглолтдоо нэр бодож амжив уу? Тоглолтынхоо нэрийг хараахан өгч амжаагүй байна. Би “Гайхмаараа” цомогтоо орсон “Улаанбаатарын үдэш” дуугаа транс хэлбэрээр тоглоно. Энэ дууг Улаанбаатарчууд үеийн үед дуулсаар ирсэн. Уг дуу маань хэдийд ч дуулахад тохиромжтой сайхан дуу шүү. Анх маш намуухан дуу байсан. Учир нь тэр үед нийслэл хот маань ийм олон хүн ам, байшин барилга, машингүй байсан. Харин одоо гэрэл, дуу чимээ, гял цал хот болсон. Тиймээс би ч гэсэн дуугаа цоглог, эрч хүчтэй болгож хувирган тоглох цаг болсон гэж бодож байна. Яагаад үүнийг ярьж байна вэ гэхээр тоглолтоо энэ дууныхаа нэрээр нэрлэж магадгүй. Бидний бусдаас ялгарах хамгийн чухал зүйл Монгол хэв маяг. Монгол урлагаа орчин үеийн стильтэй хольж тоглохыг этник гэж нэрлээд байгаа юм. Тиймээс миний тоглолт этник хэлбэрээр эхэлнэ. Дунд хэсэгтээ транс, танго, сонгодгийг номеруудыг оролцуулна. Хийлээр бүх төрлийн дуу, аялгууг тоглож болно. Энэ нь хийл хөгжмийн давуу тал. -Бүх төрлийн урсгал, хэв маягийг багтаасан тоглолт болох юм байна? -Уран бүтээлдээ миний баримталдаг гол зарчим энэ. Би хүмүүсийн ойлгохгүй, мэдэхгүй хөгжмийг өөрөө өөртөө тоглоод байх нь утгагүй. Урлаг ард түмэнд хүрч, тэднийг уярааж, хөглөж, тэдэнд үйлчлэх үүрэгтэй. Нэг талаараа урлаг бүхнээс нэг алхмын өмнө байх ёстой. Тиймээс би энэ сайхан хөгжмөөрөө сонгодог, орчин үеийн бүтээлийг ч соносгчдодоо хүргэхийг хүсдэг. -Хоёулаа уран бүтээлийн талаарх ярианаас түр хөндийрч, таны хувийн амьдралыг сонирхож болох уу. Та яагаад монгол эрийг амьдралынхаа ханиар сонгодоггүй юм бэ? -Энэ миний хувь тавилан байх. Түүнээс би монгол эрчүүд ийм, тийм гэж боддог учраас хань, нөхрөөрөө сонгохгүй байгаа юм биш. Ер нь монгол, орос нь хамаагүй нэг хүнээс яагаад чи энэ хүнийг сонгоод ханилсан юм бэ? гэж асуухад хүн болгон тэр бүр хариулж чадахгүй. Би тоглолтоор олон оронд очиж монголчуудтайгаа уулзаж байсан. Тэндээс маш олон монгол хүн гадны хүнтэй гэр бүл болчихсон байдгийг хардаг. Гэтэл би л ганцаараа гадны хүнтэй суучихсан юм шиг намайг л яриад байдгийг ойлгодоггүй. Энэ бол хүний зураг төөрөг. Тэгээд ч хүмүүст миний урлаг, хийл хөгжим л хамаатай болохоос би бусадтай л адилхан эзэгтэй, ээж хүн шүү дээ. -Олны танил байх нь заримдаа хэцүү санагддаг уу? -Хүмүүсийн таньдаг хүн байна гэдэг сайхан. Үүнийг амны хишигтэйнх гэж боддог. Хүн болгон чаддаггүй л байхгүй юу. Стресс, дарамт байдаг ч гэсэн би эерэгээр хүлээж авахыг хичээдэг. Ер нь ямар ч юм хоёр талтай байдаг. Саарыг нь дагуулж чадахгүй бол сайныг нь ч авч чадахгүй гэдэг. Тиймээс аль алийг нь л дааж явах ёстой гэж боддог. -Таны хийсэн сонголт зөв гэж бодож байна уу? -Би зөв хүн сонгосон гэдэгтээ зуун хувь итгэлтэй байна. Миний амьдралдаа баримталдаг зарчим бол өнөөдрөөрөө амьдрах. Мэдээж ирээдүйнхээ тухай бодож, харалгүй л яах вэ. Гэхдээ өнөөдөртөө сэтгэл хангалуун байж, түүнээсээ аз жаргал, таашаалыг мэдэрч амьдрах дуртай. Саяхан миний хайртай ах хорвоогийн мөнх бусыг үзсэн. Хүний ойр дотны хүн яваад өгөхөөр амьдралын утга учрын талаар илүү их боддог, мэдэрдэг болдог юм байна. Хүн явахаа хүрвэл маш амархан юм байна билээ. Хүмүүс үхэхгүй амьдарсаар л байх юм шиг сэтгэхүйтэй байдаг. Гэтэл богинохон олдсон энэ амьдралын өдөр бүрийг өөрийнхөө дураар өнгөрүүлэх хэрэгтэйг ойлгосон. Миний хань ч надад өөрийнхөөрөө амьдрах боломжийг бүрдүүлж өгдөг. Бусад гэрийн эзэгтэй шиг өдрийн дийлэнх хугацааг цагаа гал тогооны өрөөнд өнгөрүүлэх шаардлагагүй. Ер нь энэ бол миний л амьдрал. Би л аз жаргалтай амьдарч чадаж байвал болоо. -Хүү тань хэдэн настай вэ. Монголоор ярьдаг уу? -Миний хүү таван настай. Монголоор муу, голдуу англиар ярьдаг. Монгол хэлийг их хэцүү гээд байдаг юм. Жаахан томрохоор нь монгол хэл сайн заалгана даа. -Та хэр үндсэрхэг үзэлтэй хүн бэ? -Үндсэрхэг үзэлтэй байлгүй яах вэ. Гэхдээ энэ үзэл яг ямар үед гардаг вэ гэдэг нь чухал. Миний хувьд гадныханд дорд үзэгдэхгүй, шараа болохгүй юмсан гэж боддог. Монголчууд хэнээс ч дутахааргүй гэдгийг харуулахыг хүсдэг. Энэ дээр л миний үндсэрхэг үзэл гардаг. Нөгөө талаар нийгэм өөрөө глобалчлагдсан. Бүх л орны ард түмэн, соёл иргэншилтэй зайлшгүй холбогдож, хамтран ажиллаж байж улс орон хөгждөг болсон. Ийм цаг үед бид Монгол, би л ингэж хийдэг гээд зүтгээд байж болохгүй. Залуучууд гадны улс оронд очиж боловсрол эзэмшиж, нүдээ нээх хэрэгтэй. Ингэж байж бид илүү сайхан Монголыг хамтдаа бүтээж чадна. -Хэдэн хүүхэдтэй болно гэж боддог вэ? -Эмэгтэй хүн бүхний хамгийн жаргалтай цаг үе ээж болох. Уран зохиолын төсөөллөөр бол олон хүүхэдтэй болохыг боддог. Гэхдээ яг амьдрал дээр хоёр замын алийг нь сонгох вэ гэж дандаа эргэлздэг. Нэг талаар би охинтой болох ёстой гэх. Тодруулбал, ээжийгээ харахад л ээж минь надтай байхдаа хэчнээн их аз жаргалтай байдаг билээ. Тиймээс ээжийнхээ насан дээр ирэхэд надад охин хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу. Нөгөө утгаараа хүүхэд төрүүлээд өөрт олдож байгаа маш богинохон хугацааг бусдын төлөө зориулна гэдэг харамсалтай. Үүнийг хүн ямар өнцгөөс ойлгоно тухайн хүний л хэрэг. Гэхдээ би ч гэсэн амьдармаар, жаргамаар л байна шүү дээ. Хүүхэд бол маш том хариуцлага. Мэдээж би охинтой болохыг маш их мөрөөддөг. Цаг нь ирэхээр бурхан надад тэр сайхан бэлгээ өгөх байлгүй дээ. -10 жилийн дараах Дээгийг ямар байна гэж төсөөлж байна? -Тодорхой хэмжээгээр урлагтайгаа л байна. Өөрийнхөө хөгжмийн сургуулийг нээхийг хүсдэг. Энэ цаг хугацаа өнгөрөхөд хүслээ ажил болгочихсон байх. Үнэнийг хэлэхэд одоогийн өөрийнхөө үеийг, ялангуяа хувь уран бүтээлчийн хувьд хүнд хэцүү цаг үе гэж боддог. Тэртээ тэргүй урлагийг ойлгочихдог нийгэмд төрсөн бол сайхан байж дээ гэж бодох үе байдаг. Уран бүтээлчид зүтгээд л байдаг гэхдээ сонсогчид нийтээрээ түүнийг хүлээж авдаг цаг үе биш. Нөгөө талаар ард түмний амьдрал хүнд хэцүү байгаа. Ийм үед би “тасарчихсан” тэнгэрийн урлаг яриад явбал бас хэцүү. Яагаад энэ бүхнийг ярьж байна вэ гэхээр арван жилийн дараа яг миний хүссэн тэр цаг үе, урлагийг таашаадаг, сонирхож чадах, чадвартай тэр нийгмийн хүрээ асар ихээр нэмэгдсэн байх болов уу. Ер нь урлагт “хайртай” хүнийг олон төрүүлэх хэрэгтэй. Хүн болгон урлагийн хүн байх албагүй гэхдээ түүнийг мэдэрдэг, ойлгодог болсноор нийгэм өөрөө соёлжино. Дээр үед нийтээр нь соёлын арга хэмжээ явуулдаг байсан нь нэг талаар зөв зүйтэй ажил байсан юм шиг санагддаг. Гэтэл одоо нэг их хотын соёл ярьсан хөдөөнийхөн л байна шүү дээ. -Тэгвэл таныхаар хотын соёл гэж юуг хэлэх вэ? -Хүн ерөөсөө ганцаараа амьдраагүй. Маш олон хүний дунд амьдарч байгаа бичил хэсэг нь. Тийм учраас тэр хүмүүсийг бүгдийг нь хүндэлж, нэг ч хүнд саад болохгүй амьдрах үүрэгтэй. Хөдөө цөөхүүлээ амьдраад сурчихсан хүн чинь хэнийг ч хүндлэхээ мэдэхгүй болчихдог юм шиг байгаа юм. Минийхээр бол бусадтай зохицож амьдрахыг л хотын соёл гэнэ. Эрх чөлөө бусдынхаар хязгаарлагддаг гэдэг шиг. -Одоо цагт урлаг ойлгодог цөөн гэж зарим хүн ярьдаг. Та 2006 онд анхны тоглолтоо хийж байсан. Энэ үед хийлч бүсгүйн тоглолтыг хүмүүс хэр үзэж байсан бэ? -Анхны тоглолт маань одоо бодоход үнэхээр гоё болж байсан. Яг ямар чиглэлээр тоглохоо мэдэхгүй жаахан охин байсан ч би маш их зүйл сурсан. Гэхдээ л тухайн үед би бүх урсгалын бүтээлийг тоглолтдоо оруулж чадсан байсан. Би 2006 оны тавдугаар сарын 18-ны пүрэв гаригт тоглож байсан. Долоо хоногийн өмнөөс тасалбар зарагдаад эхэлсэн юм. Гэтэл мягмар гариг хүртэл тасалбарын 50 хувь нь л зарагдсан байсан. Энэ үед би өөрөөсөө асууж байлаа. Тоглолт хийнэ гэдэг дурын асуудал биш, хэрвээ миний тасалбарыг хүн авахгүй юм бол би ингэж их хөдөлмөрлөх хэрэг байна уу гэж. Гэтэл тоглолтын өмнөх өдөр бүх тасалбар зарагдаад дуучихсан байсан. Үүнээс хойш олон ч тоглолтын ард гарлаа. Гэхдээ тоглолт бүрийг хүссэн хэмжээнд хүн үзнэ гэж байдаггүй. Тэр хэмжээний тоглолт манайд хэчнээн тавигддаг билээ. Л.ОДОНЧИМЭГ Эх сурвалж: " ӨДРИЙН ШУУДАН " сонин
урлаг соёл
“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяртай ярилцлаа. Тус хамтлагийнхан 20 жилийн ойн тоглолтдоо бэлтгээд завгүй байна. Тэд энэ арваннэгдүгээр сарын 29, 30-нд “UB PALACE”-ын концертын танхимд фенүүдтэйгээ уулзах болзоо тавиад буй. Тоглолтын бэлтгэл хэр хангагдаж байна? -Ойрд маш их ажилтай байна. Тоглолтын бэлтгэл хангагдаж байна. Хөгжим, хөгжим гэж явсаар 40 жил болжээ. Энэ цаг хугацааны 20 жилийг нь “Хурд” хамтлагтаа зориулсан байна. “Хурд” хамтлаг хорин жилийн баяраа фэнүүддээ зориулж байгаа. Тэдэнтэйгээ хамт баярламаар байна. Дэлхийн шилдэг хамтлагуудын жишгээр Монголд анх удаа “Алтан пянз” гаргах гэж байна. Бас бүх цомгийнхоо дууг нэгтгэж сонсогчдодоо хүргэх гэж байна. Энэ мэт олон ажил ундарч байна даа. Нэг ёсондоо 20 жилийн тайлангаа бид тавьсан шиг тавина. -Та урлагийн энэ замаар алхаагүй бол хэн байх байсан бол? -Би урлагийн хүн байхаас аргагүй том эргэлт хийсэн үйл явдал 1975 онд болсон юм. Төмөр замын соёлын ордонд ангийнхаа хүүхдүүдтэй найрал дуу дуулсан мөч намайг эргэлт буцалтгүй урлагт зүтгэхэд хүргэсэн. Магадгүй би урлагийн хүн болоогүй бол барилгын салбар хавьцааны хүн болох байсан байх. Украйнд барилгын чиглэлээр сурч байсан болохоор тэгж бодогддог. Гэхдээ Украйнд байхдаа ч би урлагтай холбоотой л байсан. Бид нар нэг хамтлагтай, тэндээ би бөмбөрчин нь байсан. Бас л ялгаагүй шинэ жил болохоор л байгууллагуудын ёолконд тоглодог байсан. -Та багадаа ямар хүүхэд байсан бэ? -Бусдыг их хүндэлдэг, өөрийгөө ч хүндлүүлдэг хүүхэд байсан. Төмөр замын “вант улс”-ын вокзалын хоёр талын сааданд бөмбөг тоглож, тоосгон таван давхар саарал байрны орцонд гитар “нүдэж” өссөн дөө. Арван жилдээ 20, 51 дүгээр сургуульд сурдаг байлаа. -Гэтэл одоо та урлагийн тогоонд 40 жил “буцалж” явна шүү дээ? -Үнэхээр буцаллаа. Энэ хугацаанд олон сайхан хамт олонтой болсон. Олон ч ах, дүүстэй боллоо. Эргээд харахад миний амьдралын түүх, миний хөгжмийн түүх их сайхан санагддаг. Даанч би ном бичиж чадахгүй юм даа. Гэхдээ нэг баримтат кино хийх бодол бол байдаг шүү. Киноны бэлтгэлээ хийж л байна. Рок поп ертөнцийн түүхийг харуулсан баримтат кино. Ахмад үеийнхнээсээ яриаг нь аваад эхэлчихсэн. Ажиллаж л байна. -Таны хайртай урлаг танд юу өгсөн бэ? -Бүхнийг. Урлаг надад амьдрал, гэр бүл, амьдралд байгаа жаргалыг өгсөн. Өглөө эрт сэрэхээрээ, орой жаахан нойр хулжихаараа би зөвхөн дууны тухай бодож байна. Ухаан санаа маань үргэлж урлагийг хайрлаж байна. Надад хөгжим, урлаг гэдэг гайхамшигтай ертөнц ховор аз жаргалыг өгсөн. -“Хурд” хамтлагийн туулсан 20 жилийн түүхээр эргээд алхъя гэж бодогдлоо? -Өнгөрсөн цаг хугацаа богинохон харагддаг, богинохон бодогддог. Бидний үед “Залуус”, “Дөмөн”, “Оч” “Харанга” гээд олон хамтлаг байлаа. Арван жилийн сургууль бүхэн цахилгаан хөгжимтэй байсан учраас тухайн үеийн хүүхдүүд хөгжимд хайртай болох тал ихтэй. Тухайн үеийн хүүхдүүдийн боловсрол, соёл ч өөр байж. Одоогийнхтой харьцуулахад миний үед хөгжмийн өндөр боловсрол өгдөг байсан. Гэхдээ тийм ч дардан замаар бид алхаж ирээгүй. Тайзан дээр гараад дуулахад зайлаач, орооч гээд л цаас, чулуу шидэж дайрдаг байлаа. Анх “Хурд” хамтлагийг тайзан дээр гарахад тэгж хүлээж авч байсан. Манай ард түмэн чинь их өөнтөгч, шулуухан шүүмжилдэг. Өөрсдөнд нь таалагдахгүй байгаа зүйлийг шууд илэрхийлчихдэг хүмүүс шүү дээ. “Хурд” хамтлаг 10 удаа тайзан дээр гарахад наймд нь хөөгдөж байсан. Яагаад гэхээр бид нар шинэ урсгалыг оруулж ирэх гэж хичээж байсан үе. “Баллад” дуу гэж юу байдаг учрыг нь олдоггүй байсан үе. 1990-ээд оны хоосролын үед “Хурд” хамтлаг гарч ирж, монголчуудад асар том оюуны тэжээлийг өгсөн. “Чоно”, “Цэргийн бодол” гэдэг дуунууд тухайн үеийн нийгэмд байгаа бухимдалд тайтгарал авчирсан гэж би боддог. Ялангуяа “Цэргийн бодол” дуу бол нийгмийг тэр чигт нь бүүвэйлсэн. Нийгэмд үүрэг гүйцэтгэсэн. Энэ дуу явдаггүй автобус, түц, радио байдаггүй байлаа. Зах дээрээс хэдэн тарваганы арьс, савхин хүрэм аваад ганзагын наймаанд явж байхдаа бид гэр орондоо хэрэгтэй зүйл авсан нь цөөн. Дандаа гитар, яригч, пульт гэх мэт хөгжмийн л холбогдолтой бүхнийг цуглуулдаг байсан. Өнөөдрийн өндөрлөгт хүрч, энэ цаг хугацаанд ирэхийн тулд бид чамгүй их хөдөлмөрлөсөн. Гэтэл одоо энэ үеийн зарим хүүхдүүдийг хараад урам хугардаг л юм. Зүгээр л хуулан бичлэг хийгээд дуулж байна. Маш олон дуучид ам барьж байна. Баахан ам барьдаг Соёлын тэргүүний ажилтнууд олшроод байгаад заримдаа сэтгэл зовдог л юм. -Рок попын хөгжил ерөнхийдөө зогсонги болчихсон юм шиг санагддаг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ? -Рок попоосоо гадна хүмүүсийн хөгжмийн боловсрол маш их уруудаж байна гэж хэлмээр байна. Хүүхдүүд хөгжмөөс холдож байна. Энэ бүхэн явсаар хөгжмийн багш байхгүй болж байгаатай холбоотой. 1990 оноос хойш энэ мэргэжлийн хүн ховордсон. Одоогийн арван жилийн сургуулиудад дуу хөгжмийн мэргэжлийн багш үнэхээр ховордсон байна. Чадвар их дутмаг багш нар олон. Одоогийн манай рок попын хөгжмийн найруулгыг хийж байгаа мундаг мундаг хүмүүс чинь бүгд Хөгжмийн багшийн коллежийг төгссөн байдаг ш дээ. Тэр сургалт, тэр хөгжмийн сургууль тасалдсанаас болоод өнөөдрийн хүүхдүүдийн бэлэнчлэх сэтгэлээ ихэсч байна. Манай рок поп заримдаа хонь хурга нийлчихсэн юм шиг л харагддаг. Заримдаа бүр дуу нь дуу биш, үг нь ч үг биш санагдах юмнууд сонсогдож байна. Нэг л их соёлд тэргүүлсэн хүмүүс... Гэхдээ энэ цаг үе удахгүй дуусах байх аа. Хүмүүс амьд, натур зүйлд дуртай учраас хуурамч бүхэн удаан тогтохгүй л дээ. -Сүүлийн үед олон төрлийн телевизийн шоу гарч байгаа. Тэр шоунаас төрсөн шинэ уран бүтээлчид үнэхээр тодроод уран бүтээл хийгээд байна уу гэхлээр бас үгүй юм шиг ажиглагддаг. Нэг шоунаас тийм олон уран бүтээлчид төрөөд байх хэрэг байдаг юм уу? Монгол улсад эсвэл тэгтлээ их уран бүтээлчдээр дутаад төрүүлээд байгаа юм болов уу? -Надаас бусад нь 20-25 авьяастан төрүүлээд байх шиг байна аа. 12 охин, 13 хөвгүүд төрүүлээд байдаг “Universe best songs” нэвтрүүлэг, дээрээс нь бид нар өөрсдөө ч оролцдог “Monster” гээд нэвтрүүлэг бас байдаг. Уг нь энэ чинь цаг үедээ байх ёстой юм байгаа юм. Гэхдээ тийм олныг төрүүлээд хэрэггүй. Арай л олон “од төрүүлээд” байна гэж би боддог. Ялангуяа “Universe best songs” нэвтрүүлэг. Энэ шоуг бол гурван жилд нэг хийхэд болох юм шиг. Авьяас гэдэг зүйлийг хэн нэгэн шүүгээд гаргаж ирдэг юм биш л дээ. “Universу best songs”-оос гарч ирээд, үнэхээр уран бүтээл хийгээд овойгоод тодорч харагдсан нь хэн байна. Олон хүний нэрийг хэлдэг юм. Би гэхдээ тооцмооргүй байна. Тэр бол их хоосон зүйл. Сүүлдээ урлагийн тайз чинь хувцас загварын шоу болж хувирлаа. Хамгийн сонин нь энэ их хөөсийг манай үеийнхэн өөрсдөө хийж байгаа. Ядаж Монголоороо дуулуулчихмаар санагдаад байх юм. -“Од” хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бол ? -Од гэдэг чинь зурагтаар олон гарлаа гээд болчихдог юм биш ээ. Тэр хүн хүний зүрхэнд сэтгэлд нь юу үлдээж чадаж байна гэдэг л юм ш дээ. Тэр хүний карманд байгаа мөнгийг гаргатал нь юм хийж чадаж байж, тэр хүний тоглолтыг мөнгө төлөөд үзэхийг хүстэл нь хийж чадаж байж тэр сая нэг энэ хоёр үсгэнд дөхнө. Тэрнээс биш болсон болоогүй бүтээлтэйгээ хамт телевизээр олон гараад “Од” болчихгүй шүү дээ. Тэгвэл телевизийн хөтлөгч нарыг “Од” гэх үү. Үгүй ш дээ. Алсын зайнаас өөрийнхөө бүтээлээр хүмүүсийн сэтгэл зүрхэнд нь юм хийж өгсөн хүнийг л “Од” гэдэг юм. Тэр “Од” гэдгийг чинь шинжлэх ухааны том том бүтээлийг нээсэн гайхмшигтай уран зураг зурсан. Тэр бүтээлүүдийг нь хараад хүн уулга алдаж байгаа бол тэр хүн өөрийгөө “Од” гэж хэлж болно. Жинхэнэ авьяастай хүүхдүүд амьдралын боломжоосоо, санхүүгийн асуудлаасаа болоод орон нутагтаа үлдэж хоцроод байна. Жинхэнэ урлагт хайртай хүүхдүүд үлдэж хоцроод байна. Хэдэн жилийн өмнө нэг шоу уг нь жинхэнэ одыг хайж явсан даа. -“Оддын эрэлд” үү? -Тийм ш дээ. Тэр нэвтрүүлгийнхэн уг нь их сэтгэлээрээ ажилласан. Жинхэнэ авьяастай хүн олоод гаргачих юм сан гэсэн чин эрмэлзлэлтэй байсан. Харамсалтай нь, нэвтрүүлэг зогсчихсон. Яг жинхэнэ “Од” хаана ч байж магадгүй гэсэн зүтгэлээр хайсан нэвтрүүлэг байсан юм. “Авьяаслаг америкчууд” шоуг хар л даа. Гахайчин, тахиачин, тариачин, эмийн санч гээд ямар ч хүн авьяастай байж болж байгаа биз дээ. Хайвал гараад л ирж байгаа байхгүй юу. Ямар мундаг, ямар гоё унаган авьяас байна аа. Хэрвээ “Universe best songs” орон нутгаар хайгуул хийгээд явах юм бол дэмжиж болмоор. Гэхдээ Монгол хэлээр л дуулмаар байгаа юм. Монгол Монголоороо л байх хэрэгтэй. Яахав дээ гадны хэл сурах бол авьяас биш амьдралын шаардлага. -Хэрвээ таньд хөрөнгө оруулалт хийгээд ийм нэвтрүүлэг хийе гэвэл та 21 аймгаар явж хайх уу? -Би явна. Би бүр нэг ч аймаг алгасахгүй хайна. “Од” энгийн л амьдрал дунд байдаг юм. Шууд гаднаасаа гялалздаг зүйл биш дотроосоо гялалзаж гарч ирдэг юм байдаг. Би бусад хүмүүс шиг гадаад, дотоодын айхтар том сургууль төгсөөгүй. Надад зүгээр л практик, маш их сонирхол, бяцхан авьяас л байсан. Тэр авьяасыг хэн нэгэн хүн олж харж, боломж олгох ёстой л доо. Авьяастныг төрүүлнэ гэдэг бол хайгуул юм. -“Хурд” хамтлаг Монголын рок попын од мөн үү? -Зүтгэж л явна. “Хурд”-ынханд од болох нь мөрөөдөл юм. “Хурд” хамтлагийн сэтгэл зүрхнээс төрсөн уран бүтээлийг хүмүүс дагаад дуулж байна. Од гэдэг хоёрхон үсэг байдаг бол “Хурд” хамтлаг эхний “О” үсгэн дотор бардам орчихсон яваа гэж хариулъя. Эхний хорин жилд бид О үсгийг бүтээж чадлаа, харин дараагийн Д үсгийг үлдсэн 20 жилд босгоно. -Ингэхэд хамтлагаа яагаад “Хурд” гэж нэрлэсэн юм бэ? -Өсч төрсөн орчин, аав, ээжийн маань амьдрал газрын хурдтай уралдсан амьдрал байсан. Манайх чинь Төмөр замын айл, төмөр замчдын гэр бүл шүү дээ. Тэгээд л энэ нэрийг хамтлагтаа сонгож. -Танай хамтлаг татвар төлдөг үү? Нийгмийн даатгал ч юм уу өөр ямар нэгэн даатгал байдаг юм болов уу? -“Хурд” хамтлаг сайн татвар төлдөг. Гэхдээ нийгмийн даатгал, тэтгэмж гэдэг зүйл юу ч байхгүй. -Зарим хүмүүс “Хурд” хамтлагийг хүнд рок чиглэлээр гарч ирж байгаад сүүлдээ арай өөр стильэр дуулдаг болчихсон гэж үздэг. Зарим хүмүүс бүр зохиолын дуу шиг дуу дууллаа гэж ч шүүмжилдэг юм билээ? -“Хурд” өөрчлөгдсөн. Гэхдээ зохиолын дуучид болохгүй. Яалаа гэж гэж тийм зүйл болохов. Манай хамтлаг хоёр замаар алхаж байна. Баллад урсгал манай нэг талын өнгө. Бид хайр сэтгэл, аав, ээж, эх орноо дуулна. Харин нөгөө тал нь хүнд рок. Бид хүнд рокоо дуулсаар байгаа. Ялангуяа гадаад дахь тоглолтууд, фестивалиуд дандаа хүнд рокоор явж байна. “Хурд” хамтлаг “Хурд”-аараа л байгаа. Эргэлзэх хэрэггүй. -Сүүлийн асуулт. Улсаас дэмжлэг урлагт бага байдаг. Уран бүтээлчид маань сүүлийн үед их бор зүрхээрээ явдаг гэж ярьдаг болчихсон байна. Үнэхээр төр ажиллахгүй байгаад байгаа юм болов уу? -Бид нар ажилгүй хүмүүс. Эстрадынхан ажилгүй. Ажилгүйчүүдэд тэтгэлэг байдаг бол баярламаар. Ямаанд цалин өгсөн шиг ээ өгчихмөөр. Үнээн. Үнэхээр л манай урлагийнхан бор зүрхээрээ явж байна. Энэ асуудлыг хөндсөн нэвтрүүлэг 17, 18 жилийн өмнө анх Монголын үндэсний телевизээр гарч байлаа. ХИТ нэвтрүүлгийн шууд ярилцлагад рок попынхон олуулаа оролцож, рок попын хэтийн зорилго, бид ер нь ажилтай хүмүүс үү, ажилгүй хүмүүс үү зэрэг асуудлыг хөндөж ярилцсан юм л даа. Хэрвээ тэр үед жаахан нас ахиу байсан бол нийгмийн даатгал тэтгэвэрийн асуудлуудыг сөхөж ярих байлаа. Ер нь сүүлийн үед “Улс булчинг их харж үзээд байна. Оюуны хөдөлмөрийг үнэлэхгүй байна. Булчинд их хөрөнгө оруулалт зарцуулдаг хирнээ хүний оюуны бүтээлийг үнэлдэггүй” гэж ирээд л. Гэх мэтчилэн энэ асуудал одоо ч цэгцрээгүй л байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Universe best songs” наадмын 2010 оны шилдэг оролцогчоор тодорч байсан П.Баярцэнгэлийг танихгүй хүн ховор болжээ. “Зүүдэндээ би хайртай”, “Үзэсгэлэн гоо”, “Баяртай” зэрэг дуунуудыг нь залуус сонсох дуртай. Тэрбээр урын сангаа дахин нэг дуугээр баяжуулсан байна. Энэхүү шинэ уран бүтээлээ залуу дуучинтай хамтран бүтээсэн бөгөөд хамтрагчийг С.Ану гэдэг. С.Анугийн хувьд цаашдаа дууичн болохоор эргэлт буцалтгүй шийдсэн гэнэ Дашрамд сонирхуулхад П.Баярцэнгэл өөрийн бие даасан цомгоо гаргаж байгаа бөгөөд дан ёодол дуунаас бүтжээ. Түүний анхны ёодол дуугаар хийсэн орчин үеийн жанрыг хольсон нэгэн дууны клип мэндэлжээ. Ингээд хамтдаа “Holly Dolly” дууны клипийг хүлээн авцгаая. Э.ТЭКҮ
урлаг соёл
Рок попын томоохон төлөөлөл болсон “Хурд” хамтлагийнхан тун удахгүй болох тоглолтынхоо талаар өнөөдөр “Irish pub”-д хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр нэг азтай сэтгүүлчийг тодруулан түүнд өөрсдийн 12 CD-нээс бүтсэн 250 орчим дуутай хар хайрцгаа бэлэглэв. Мөн тэд өөрсдийн 20 жилийн хүрээнд сонсогч фенүүддээ зориулан алтан пянз, нэрийн гитар, аксесуар болон плакатаа танилцууллаа. Тэдний зүгээс сэтгүүлчдэд зориулан өөрсдийн дуугаараа бэлэг барьсан юм. Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Click click boom” бүлгийн залуус шинэ цомгийнхоо нээлтийг тун удахгүй хийх нь ээ. Тэдний “Нүүдэл” цомогт урьд нь огт цацагдаагүй 14 дуу багтсан бөгөөд “Нүүдэл” нэрний утгийг реппер Gee-ээс лавлахад “Нүүдэл” шатраар ярьвал энэ цомог маань “Click click boom”-ын дараагийн нүүдэл гэсэн утгийг агуулна. Харин Монгол ахуй талаас нь тайлбарлавал монголчууд угаасаа нүүдэлчин ард түмэн, байнга нүүдэллэж хөдөлгөөнд оршдог. Тэр утгаараа ч олон соёлыг олж авсан хүмүүс. Үүнтэй адил “Click click boom” хөдөлгөөнд байна гэсэн санааг харуулж байгаа юм” гэлээ. “Нүүдэл” цомог арваннэгдүгээр сарын 30-ны 15:00 цагаа “Hifi mega store”-т нээлтээ хийх ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Увертюра” хамтлаг өөрсдийн бие даасан тоголтоо аравдугаар сарын 23, 24-нд Драмын эрдэмийн улсын театрын тайзнаа амжилттай толилуулсан. Тэгвэл тэдний дараагийн тоглолт “Анир” студийн 10 жилийн ойн хүрээнд болох юм. “Төгсгөлгүй эхлэл” үзэгчдийн хүсэлтээр дахин арваннэгдүгээр сарын 20-нд “UB palace”-ийн их танхимд тоглохоор болжээ. “Увертюра” хамтлагийн тоглолтын тасалбар өмнө нь 20-100 мянган төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байсан бол энэ удаад үзэгчдийн хүсэлтээр хийж байгаа тоглолт учир тоглолтын тасалбар харьцангуй хямд байх гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын рок попын ертөнцийн томоохон наадмын нэг “Music awards-2013” тун удахгүй тохиох нь ээ. Энэ жилийн наадамын онцлог нь “UBS music video awards-2013” нэртэйгээр зохиогдож буй. Өнгөрч буй жилд шинээр гарсан уран бүтээл клипүүдийг энэхүү наадмаар уралдуулдаг уламжлалтай. Энэ жил 170 гаруй уран бүтээл оролцож буй. Уг наадам улаан хивсний ёслолоор эхэлж, шагнал гардуулах ёслол болон энэ жилийн шилдэг уран бүтээлчид зөвхөн наадамд зориулан өөрсдийн уран бүтээлээс эгшиглүүлж үзэгчидтэйгээ мэндчилнэ. Монголын шилдэг дуу клипийг тодруулах “UBS music video awards-2013” наадам арван нэгдүгээр сарын 29-нд Соёлын төв өргөөнд болно. Жил бүр чадварлаг шинэ уран бүтээлчдийг урлагийн ертөнц хүлээж авдаг энэхүү наадмаар ямар уран бүтээлчид мэндлэх бол. Манай рок попын ертөнцөд дутагдаж буй чадварлаг залуу үеийнхэнийг тэсэн ядан хүлээсээр л... Э.ТЭКҮ
урлаг соёл
Рэппэр Канье Уэст өчигдөр /ХI.19/ “Bound 2” нэртэй шинэ дуугаа нийтэд цацсан бөгөөд клипэнд нь сүйт бүсгүй Ким Кардашианыг тоглуулсан нь шуугиан тарьж байна. Хосуудын хамтран тоглосон видео клипэнд Канье Уэст мотициклоор худлан давхих ба сүйт бүсгүй нь цээж нүцгэн түүний өөдөөс харан суусан байдалтай гарах аж. Харин охин Норигоо төрүүлээд удаагүй байгаа Ким Кардашиан сүйт үүний төлөө 22 кг жин хассан тухай эх суралжууд мэдээлж байна. Өдгөө 36 настай рэппэр Канье Уэст реалити од Ким Кардашиан нар өнгөрсөн зургадугаар сард Нори охиноо өлгийдөн авсан бөгөөд саяхан сүр дуулиантайгаар сүй тавьсан билээ. Б.АНХТУЯА
урлаг соёл
Рок попынхон нэг үеэ бодвол чадал, боломжийнхоо хэмжээнд сонин, содон тоглолт хийх гэж хичээдэг болжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тоглолт байхад 2, 3 жил өнжөөд хийх нь ч байх аж. Ялангуяа намар болохоор тоглолтонд оролцох, бие даасан тоглолтоо хийх гэсэн уран бүтээлчид олширдог. Харамсалтай нь санхүүгийн хүндрэл шалтгаалсан уу, эрэл хайгуул хийхгүй, идэвхигүй байна уу гэмээр уран бүтээлийн тоо нь олширсон боловч чанар нь тийм ч сайн биш байгаа нь нүднээ илхэн. Тийм ч болохоор монголын залуус гадны хамтлаг, дуучдыг ихээр сонсож, өсвөр үеийнхэн солонгос дуу хөгжим сонсон, даган дуурайх үзэгдэл ихэссээр байна. Тэгвэл рок попынхонд нэг талаар урам зориг өгөх, нөгөөтэйгөөр монголын орчин үеийн дуу хөгжим, видео урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр болдог “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадам энэ сарын 29-нд болох гэж байна. Энэ сард болж байгаа олон тоглолтын дундаас ийнхүү клипний наадам болох гэж байгаа нь хөгжим сонирхогчдын хувьд хүлээлт үүсгэж эхлээд байгаа юм. Чимээгүй болсон энэ наадмыг энэ жил “UBS MUSIC” хөгжмийн телевиз оюуны өмчийн эрхтэйгээр гардан зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн “Шагналын сан өндөр” гэж чанга дуугарч чадлаа. Ямартай ч цаг хугацаа энэ жилийн наадмын өнгийг харуулах биз ээ. Шагнал их ч бай, бага ч бай хамтлаг, дуучдыг дэмжиж, энэ төрлийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа нь олзуурхууштай болов уу. Эх сурвалж: www.xyyp.mn
урлаг соёл
Удтал хүлээлгэсэн ”Freezone” хамтлагийн залуус ирэх сарын 7-нд “UB palace”-ийн концертын их танхимд 19:00 цагаас “Хотын хэмнэл” тоглолтоо ганцхан удаа хийх гэж байгаа билээ. Тэгвэл хамтлагийн залуус “Фэйсбүүк”-ийн найзууд, фенүүдийнхээ дунд бидний дуунуудыг хэн сайн дуулах вэ? cover уралдааныг зарлалаа. Энэхүү уралдаан ирэх сарын нэгэн хүртэл үргэлжлэх бөгөөд хамгийн их “like” цуглуулж чадсан хүн ялагчаар тодрох аж. Ялагч нь 12 дугаар сарын 7-нд “UB palace”-т болох “Freezone”-ын тоглолтод хамтлагийнхантай хамтарч нэг дуу дуулахаас гадна, хайртай дотны хүнтэйгээ уг тоглолтыг үзэх тасалбараар шагнуулах юм. Уралдаанд оролцох залуус өөрсдийн дуулсан дуугаа “Фэйсбүүк”-ийн “Freezonegroup” хуудас руу илгээж уралдаанд оролцох боломжтой юм байна. Эх сурвалж: www.xyyp.mn
урлаг соёл
“Хурд” хамтлагийн Басс гитарчин Б.Наранбаатартай ярилцлаа. Рок попынхон түүнийг Нааяа хэмээн дууддаг. Хамтлагийн гишүүн Д.Отгонбаярын багын найз, хамт тоглож өссөн тэрээр найзынхаа адил багаасаа хөгжмийн хүн болжээ. -“Хурд” хамтлагаас гаргаж байгаа Алтан пянзанд хичнээн дуу орж байгаа вэ? -Пянз маань бэлэг дурсгалын, хүндэтгэлийн агуулгатай болохоор цөөхөн дуу багтана. Хамгийн онцгой дуунуудаа оруулж байгаа. Сонголт хийхэд хүнд байсан шүү. -Өмнө нь гаргасан 12 цомгийн бүх дууг багтаасан CD гаргаж байгаа гэсэн. -“Хурд”-ын бүх цомог багтсан дуунууд нэг цомогт багтан гарах гэж байна. Цомгоо тоглолтоосоо өмнөхөн фэнүүддээ хүргэнэ. Нийтдээ 170-180 дуу багтсан байгаа. -“Хурд” хамтлагийн тоглолт удахгүй болох гэж байгаа. Таны хувьд сэтгэгдэл ямар байна вэ? -Хурдхан л тоглолт маань болоосой л гэж бодож байна. Одоо ердөө долоохон хоног үлдсэн байна. Хурдхан л тоглох юмсан гэсэн бодол дүүрэн байна даа. -Ингэхэд “Хурд”-ынхан урт үсэндээ хамгийн үнэнч хүмүүс. Стильдээ үнэнч хүмүүс үү? -За бараг ажлын шаардлага юм уу даа /инээв/. Бид нарын сонсдог 80, 90-ээд оны дуучид бүгд үсээ ургуулдаг байсантай холбоотой байх. Тэр үеэс л үсээ ургуулж байна. Дээр үед их л өтгөн үстэй залуучууд байсан чинь сүүлийн үед харин үс шингэрэх талдаа шүү /инээв/. -Манай сайт Монголд дууны инженер дутагдалтай байгаа талаарх асуудлыг хөндөн бичиж байгаа юм. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ? -Манайд яг энэ чиглэлээр сурч ирсэн залуучууд мэр сэр байдаг л гэх юм билээ. Заавал мэргэжлийн хүн байх хэрэгтэй. Номынх нь дууг сонсч, ногоотой шөлийг нь уух ёстой. Хэдийгээр манайд энэ чиглэлд маш чадварлаг ажиллаж байгаа хүмүүс байгаа ч номын дуу сонсч, онолын мэдлэг авсан хүн бараг үгүй байх аа. Дууны инженер, техникийн хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Заавал мэргэжлийн хүмүүстэй болох хэрэгтэй шүү. -Жишээ нь, танай тоглолтын дууны инженерээр хэн ажиллах вэ? -Ерөнхийдөө би зангидаж байна. Зааланд тоглолт болохоос өмнө гол тохиргоонуудаа хийж, бэлтгэнэ. Бас ачаа үүрэлцэх залуучууд бий. Тэд нар дууны тохиргоон дээр хамт ажиллана. -Та гитарчдаасаа хэнийг хамгийн шилдэг нь гэж хэлэх вэ? -Манайд олон авьяаслаг залуус байна. Гэхдээ манай гитарчид цөөхүүлээ шүү дээ. Тийм болохоор би тэр нь тийм, энэ нь ийм гэж нэрлэмээргүй байна. -20 жилийн ойн тоглолтод хэчнээн дуунууд дуулагдах вэ? -20 жилийн тоглолт гээд бодоод үзэхээр яах аргагүй хуучны дуунууд их бодогддог юм байна. 1995 онд бидний анхны тоглолтон дээр дуулагдсан “Хар салхи”-ийг тэрнээс хойш бараг дуулаагүй байх юм. Сонин байгаа биз. Тэгэхээр энэ мэтчилэн хүмүүсийн жинхэнэ сонсохыг хүсч байгаа, цаг хугацаа, амьдралын дурсамжийг сөхөх сайхан дуунуудаасаа сонгож л байна. Мэдээж бүх дуугаа дуулах боломжгүй учраас шилж сонгоод гуч орчим дуу дуулахаар бэлтгэсэн. -Хорин жилийн өндөрлөг дээрээс эргээд харахад танай хамтлагийн хамгийн дурсамжтай үе хаана нь байв? -“Хар салхи” тоглолтоо хийж байсан тэр үе миний хувьд хамгийн чухал, сайхан санагддаг. Анхны тоглолт ч гэсэн одоо хүртэл тод санагдаж байна. Яах бол, ийх бол гэсэн сандрал, догдлол... Тэр тоглолтон дээр бүх зүйл байсан. Бүх мэдрэмж анхных. 1995 оны зун гэхэд “Цэргийн бодол” дууг стадионд цугласан бүх хүн дагаад дуулж байлаа. “Цэргийн бодол” тийм амархан монгол даяар хит болсон юм. Би есдүгээр ангид байхаасаа эхлээд “Хурд” хамтлагтайгаа тоглож байна. Аравдугаар ангиа төгсөөд л хөгжмийн хүн болсон. Одоог хүртэл хөгжимтэйгөө л хамт байна. Урлагийн замаар алхаж яваадаа би өөрийгөө хувь тавилантай л хүн гэж боддог. Тэр тусмаа миний амьдрал “Хурд”-тай өнгөрч байгаа нь миний хамгийн том олз юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчид урилгаар Япон улсад аялан тоглолт хийхээр хилийн дээс алхжээ. Аялан тоглолтын бүрэлдэхүүнд Морин хуурын чуулгын уран бүтээлчдээс гадна Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Гавьяат жүжигчин Г.Равдан нар багтжээ. Тэд арваннэгдүгээр сарын 17-нд Токио хотноо тоглосон бол одоо Осака, Нагоя хот болон Шига аймгуудад тоглолтоо хийж яваа. Мөн “Арга билэг” жазз урсгалын хамтлаг Осака хотын өргөмжит консулын урилгаар тоглолт хийх аж. Үндэсний урлагийг гайхуулах аялан тоглолт энэ сарын 25-нд өндөрлөх ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Бостонд тодорсон Монгол авьяас” Б.Уянга бүсгүй бие даасан цомог гаргахаар ажиллаж эхэлжээ. АНУ-ын Бостон хотноо 150 гаруй тоглолт хийж, алс газар авьяасаа нээж яваа энэ бүсгүйг монголчууд төдийлөн танихгүй. Дууны үг, ая, хөгжмийн найруулгыг өөрөө хийж, дуулдаг энэ авьяаслаг бүсгүй Бостонд амьдарч, рок болон R&B чиглэлээр уран бүтээлээ туурвидаг юм. Салбартаа Харвардын их сургуультай дүйцэхүйц үнэлэгдэх Берклигийн хөгжмийн сургуулийг дүүргэсэн Б.Уянга их сургуульд элсэхээсээ өмнө франц хэл дээр “Хөөрхөн сармагчин” хэмээх цомог гаргаж байжээ. Харин одоо мэргэжлийн уран бүтээлчийн хувиар өөрийгөө нээхээр цомог гаргахаар шаргуу ажиллаж эхэлсэн байна. Онцлог нь цомогт багтсан ихэнх дуугаа өөрөө зохиосон гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Хотын хэмнэл” дурсамж тоглолтоо 15 жилийнхээ ойн баярт зориулан арванхоёрдугаар сарын 7-нд “UB Palаce”-т ганцхан удаа тоглохоор болоод байгаа “Freezone” хамтлагийнхан фейсбүүкт freezonegroup нэртэй хуудас шинээр нээжээ. Дурсамж сэдрээх хамтлагаа үгүйлсэн фенүүд нь фейсбүүкт нь олноор лайк дарж хоорондоо мэдээлэл солилцож байгаа аж. Freezone хамтлагийн фейсбүүк хуудсанд явуулсан бичил судалгаагаар тус хамтлагийг ид мандаж байх үед дуунуудыг нь сонсон уйлж, дуулж, уярч хайрлаж байсан фенүүдийн ихэнх нь 1980-аад оныхон ажээ. “Бороотой зуны дурсамж”, “Зүүдний дагина”, “Өвлийн шөнө”, “Үгүйлэх сэтгэл”, “Миний нулимсыг салхи л арчина” зэрэг хит дуунууд нь сонсогчдын сонсох дуртай дуу байсаар байна. Иймд удахгүй болох тоглолтондоо үеийнхнээ урьж дурсамжаа сэдрээж, сэтгэлээ гэгэлзүүлж, зүрхээ булиглуулахыг Freezone-чууд урьжээ. Тасалбарыг www.easyticket.mn болон 1109, 1617 утсаар захиалж хүргүүлж болох аж. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Рэпчин Фарелл Уильямс түүхэнд анхных болох 24 цагийн клипийг өөрийн шинэ сингл «Happy» дээр хийлгэн гаргалаа. Видеог 24hoursofhappy.com гэх “ цагийн аз жаргал” нэртэй тусгай сайтад байрлуулсан байна. Таалагдсан хэсгээс нь твиттер ба фэйсбукт татаж болно. Кадрт зөвхөн ганц баатар нь «Happy» дууг даган дуулж, түүний аянд бүжиглэнэ. Дараа нь түүнийг өөр хүмүүс солин гарч ирнэ. «Happy» дууг “Муухай би2” гэсэн хүүхэлдэйн кинонд зориулан Уильямс зохиосон бөгөөд киноны дуунд нь энэ трекээс гадна рэпчиний «Just a Cloud Away», «Fun, Fun, Fun», «Desplicable Me» дуунууд орсон байлаа. Өөрийн цорын ганц болж байсан «In My Mind» цомгоо Фарелл Уильямс аль эрт 2006 онд гаргасан байв. Мөн тэрээр саундпродюсер, бөмбөрчин, хувцасны дизайнч гэдгээр алдартай. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
урлаг соёл
Нийтийн дууны “Ханхүү” гэж цоллогддог гавьяат жүжигчин С.Жавхлан тоглолтоо хийхээр зэхжээ. Тэрээр өмнө нь хийсэн тоглолт бүрийнхээ дундуур лекц уншиж өөрийн фенүүдийн урмыг нилээдгүй хугацаанд хугалсан. Тэгвэл тэрээр бие даасан тоглолтоо хийхээр болжээ. С.Жавхлан маргааш Бөхийн өргөөний хажууд орших “Хөх нуруут” ресторанд 11:00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийх аж. Саяхан л “Mobicom”-той зохиогчийн эрхийн асуудлаар шүүхдэлцээд завгүй байсан ханхүү тоглолтоо хийхээр аль хэдийнээ бэлэн болсон бололтой. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хөгжмийн сонирхогчдын дунд нэр хүнд нь өссөөр буй “American Music Awards” өнгөрсөн ням гаригт /ХI.24/ болж өндөрлөлөө. Хөгжмийн наадмын шилдгийн шилдгээр дуучин Тейлор Свифт, Жастин Тимберлейк, Рианна нар тодорсон байна. Кантри дуучин Тейлор Свифтийн хувьд “АМА” хөгжмийн наадмаас шилдэг уран бүтээлч, кантри, цомог зэрэг шагналуудыг гардсан бол Жастин Тимберлейк мөн гурван адил төрөлд шагнал хүртэж, түүнтэй зиндаархжээ. “АМА” хөгжмийн наадмын шалгаруулалт Лос-Анжелес хотын “Nokia” театрт болж, Лэди Гага, Кэти Перри, Майли Сайрус, Жастин, Ариана зэрэг уран бүтээлчид хит уран бүтээлээрээ үзэгчдэд ая барьсан байна. 2013 American Music Awards ялагчид: Artist of the Year: Taylor Swift Favourite Pop/Rock Male Artist: Justin Timberlake Favourite Pop/Rock Female Artist: Taylor Swift Favourite Pop/Rock Band/Duo/Group: One Direction Favourite Pop/Rock Album: One Direction, "Take Me Home" Favourite Country Female Artist: Taylor Swift Favourite Country Male Artist: Luke Bryan Favourite Country Band/Duo/Group: Lady Antebellum Favourite Country Album: Taylor Swift, "Red" Favourite Rap/Hip-Hop Artist: Macklemore & Ryan Lewis Favourite Rap/Hip-Hop Album: Macklemore & Ryan Lewis, "The Heist" Favorite Adult Contemporary Music Artist: Maroon 5 Favourite Electronic Dance Music Artist: Avicii Favourite Soul/R&B Male Artist: Justin Timberlake Favourite Soul/R&B Female Artist: Rihanna Favourite Soul/R&B Album: Justin Timberlake, "The 20/20 Experience" Favourite Adult Contemporary Artist: Imagine Dragons Favourite Latin Artist: Marc Anthony New Artist of the Year: Ariana Grande Single of the Year: Florida Georgia Line feat. Nelly, "Cruise" Icon Award: Rihanna Б.АНХТУЯА
урлаг соёл
Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг улаанбаатарчуудын шинэ жилд зориулж буй "Улаанбаатарын үдэш" шинэ жилийн шоу тоглолтоо арваннэгдүгээр сарын 30-нд 19.00 цагаас толилуулахад бэлэн болоод байна. "Улаанбаатар" чуулгын их танхимд болох уг тоглолт нь түүний бие даасан зургаа дахь уран бүтээлийн тайлан бөгөөд энэхүү тоглолтоороо нийслэлийн нүүр царай, соёлыг харуулахын дээр уянгын бус транс хөгжимтэй, үзэгчдийг уйдаахгүй шинэлэг хэлбэрээр зохион байгуулах ажээ. Хийлч бүсгүй тоглолтын дараа "Улаанбаатар" чуулгын уран бүтээлчидтэй хамт ОХУ-ын Эрхүү хотыг зорих юм байна. Сонирхуулахад, хийлч Дээгий саяхнаас "Улаанбаатар" чуулгын гоцлол хөгжимчин болсон билээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Домог” хамтлагийн амжилтын талаар бүгд мэдэх болсон. Энэ нэрийн цаана чухам хэн хэн байна вэ, хамтлагийг хэн хэзээ үүсгэн байгуулж, ямар ямар уран бүтээл туурвиж явна вэ, туулсан зам, замнал нь ямар юм бол. Ф.Шубертын нэрэмжит уралдаанд түрүүллээ гэж шуугьсан, дэлхийн аварга боллоо гэж хэн хүнгүй баяр хүргэсэн. Тэд тэгээд хэн юм бэ. Энэ асуултад хариу хайж тус хамтлагийн ахлагч, үүсгэн байгуулагч Б.Бат-Оршихтой ярилцсан юм. Дашрамд дуулгахад “Домог” хамтлаг ирэх сарын 4-нд УДБЭТ-т болох шилдэг уран бүтээлчдийн “VIRTUOSO-2013” гала тоглолтоор уран бүтээлээ толилуулна. -Танайхыг хүмүүс хамтлагийн нэрээр таньдаг. Харин гишүүн тус бүрээр нь бол сайн мэддэггүй хэвээр, хэн хэн гэж уран бүтээлч байдаг вэ? -Аргагүй ээ, хамтлаг гэдэг баг. Амжилтыг багаараа гаргаж ирлээ. Би хамтлагийн гишүүдээ танилцуулъя. Нэгдүгээр морин хуурч маань Д.Шинэцог Гени. Уран бүтээлдээ зүрх сэтгэлээ өгсөн, мэргэжлийн өндөр түвшний тоглооч залуу. Хоёрдугаар морин хуурч Б.Энхсайхан маань одоо СУИС-д сурдаг. Баянхонгор аймгийн уугуул, жинхэнэ монгол сэтгэлгээтэй, хамтлагаа үндэсний шинж чанартай байлгах талд санаа их тавьдаг бүтээлч залуу. Их хуурчаар миний дотнын найз, Германд цуг бүтэн жил хамт амьдарч зовлон жаргалаа хуваалцаж ирсэн нөхөр Г.Пүрэвдорж маань ажилладаг. УДБЭТ, Улсын филармонид их хуур тоглодог. Цохивор хөгжимчин маань Т.Оюунбат. Хөвсгөлийн уугуул, уужуу тайван, аливаад хүлээцтэй, тэвчээртэй ханддагаараа шалагарсан сайхан залуу. Энэ найз маань УДБЭТ-т харьяалагдаж ажилладаг. Миний бие морин хуурч, өөр бусад зэмсгээр бас тоглоно оо. -Та үүсгэн байгуулсан юм билээ. Их сонирхолтой түүх байгаа даа? -Европт байхад санаа төрсөн. Хамтлаг байгуулагдаад олон жил болоогүй ч бид их юм үзсэн. Одоо бол харин амжилтын зах зухтай болоод байна. Амжилтад сайн хүмүүсийн оролцоо, дэмжлэг, хамтын ажиллагааны дүнд хүрч байна. Энэ талаар сүүлд нь ярья. Би Европт үйл ажиллагаа явуулдаг “Хөх Монгол” хамтлагт тоглодог байсан юм. Гурван ч жил болсон. Манай хамтлагийн Г.Пүрэвдорж бид хоёр цуг байсан л даа. “Хөх Монгол”-ынхонтойгоо сайхан л ажиллаж байсан. Гэсэн ч өөрөө хамтлаг байгуулмаар санагдаад байдаг байлаа. Тоглолттой үедээ уйдах завгүй хүмүүс байдаг. Бусад цагт нь хийх юмгүй болохоор юу эсийг бодож цаг нөгцөөх вэ. Нэг удаа осолд ороод хөл хугархай хэвтэж байхдаа бүр олон юм бодож байлаа. Өөрийн гэсэн хамтлагтай болоод сүнгэнүүлж байхсан гэж бодогдоод болдоггүй. Тэгээд шийдлээ дээ. Энэ тухайгаа найздаа хэлтэл мань хүн дэмжиж байна. Тэгээд бид хоёр хамтрахаар болоод эх орондоо ирлээ. Онгоцноос өглөө нь буугаад өдөр нь гэхэд Д.Шинэцог, Г.Пүрэвдорж, Цогтгэрэл бид дөрөв нэгдэх тухай яриад сууж байлаа. Ердөө маргааш нь ноот цуглуулж аваад нөгөөдөр нь ХБК-ийн морин хуурын гавьяат багш Ё.Батбаяр багшийн өрөөнд хамтлагаа байгуулж байлаа. -Их яарчээ? -Өдрийн бодол, шөнийн зүүд байсан юм чинь. Уран бүтээлчид нэгдэж чадлаа. Харин хөрөнгө байдаггүй. Хувцас ч байхгүй. “Эгшиглэн”-гийн Түмка ахад учраа хэлж ивээн тэтгэгч олоход туслаач гэхэд “History” компанийн захирал Н.Ганбаатар ахтай уулзуулсан юм. Учир байдлаа хэлэхэд захирал ах чухал арга хэмжээндээ тоглуулахаар боллоо. Тэгж сонсъё, харъя гэж байна шүү. Бид ч хичээлээ. Тэгсэн Н.Ганбаатар ах зочдод хандаж үг хэлэхдээ “Манай компанийн дэргэдэх хамтлаг” гэж зарлалаа. Түүнийг нь сонсоод бид “Yes, биднийг дэргэдээ авчихаж байгаа юм биш үү” гэж үхтэлээ баярлаж байлаа. Тэр мөчөөс эхэлж тус компаниас бидний таван хүнийг цалинжуулж, өрөө байраар хангаж, хооллож, сүүлдээ машин хүртэл авч өгч уран бүтээл хийх нөхцөл бололцоогоор хангаж байлаа. Н.Ганбаатар ахыг манай хамтлагийн загалмайлсан эцэг гэж хэлж болно. Яагаад гэхээр тэр хүн биднийг гаргаж ирсэн. -Ингэж ивээн тэтгүүлэх нь шинээр гарч ирэх гэж ядаж байгаа залуусын мөрөөдөл байх шүү? -Тэгэлгүй яах вэ. Бид “History” компанитай 2006 оноос эхэлж гурван жилийн гэрээтэй ажилласан. Манай залуус гэрээний үүргээ сайн биелүүлсэн гэж боддог. Н.Ганбаатар ах томоохон арга хэмжээнүүдэд үнэ төлбөргүй тоглож олонд танигдах менежментийг эхлүүлсэн хүн. Бид эхний нэг жилдээ “Legend” гэдэг нэртэй байсан юм. Нэг л амжилт олохгүй, хүмүүс хүлээж авахгүй байх шиг болохоор нь ярилцаж байгаад сүүлд монголоор “Домог” гэх болсон. Эхэндээ их олон газар үнэгүй тоглолт хийсэн. Түүний ачаар олон ч хүн мэддэг болсон. Дөнгөж “Домог”-оороо нэршиж явах болоод байтал инээдтэй юм болоод. Нэг байгууллагын арга хэмжээн дээр тоглох боллоо. Тэгсэн дарга нь “Аа, танайх “Домог” гэдэг хамтлаг юм уу, түрүү жил манайд бас үндэсний урлагийн “Legend” гэдэг хамтлаг ирж тоглосон. Гоё тоглодог залуус байсан. Одоо та нар илүү байна шүү, за, алаад өгөөрэй” л гэж байна. Бид ч за гээд тоглолоо. Тэгсэн тайзнаас буугаад ирмэгц баяр хүргээд “Миний дүү нар сайн тоглодог юм байна. Та нар “Legend”-ээс илүү юм байна” гэдэг байгаа. Тэгэхэд нь бид “Ах аа, тэр “Legend” чинь бид шүү дээ. Нэрээ “Домог” болгосон юм” гэж хэлж бөөн инээдэм болж байлаа. Таван жилийн ойн тоглолтоо хийх хүртлээ улсын болоод олон улсын чанартай нэлээд олон томоохон арга хэмжээнд тоглосон. “Шанхай экспо”-д хоёр сарын хугацаанд тоглосон маань дээд амжилт байлаа. БНХАУ-ын Засгийн газрын том шагнал авсан маань их урам болсон. За тэгээд нэрлээд байвал олон. Таван жилийн ойгоороо дахин нэг үсрэлт хийхээр шийдэж сайн бэлтгэсэн. Тоглолтыг Н.Ганбаатар ах маань өөрөө найруулж, Со ахыг хөтөлж өгөөч гэж урьсан. Тэр хамгийн оновчтой шийдвэр байлаа. Тоглолт, CD, тайз засалт, цомгийн нүүр гээд бүх юм гоё болсон. Харамсалтай нь тэр бүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэсэн, бидний хайртай анд зураач найз маань хүндээр өвдөөд бурхны оронд явчихлаа. Бид маш их харамсч байна. Бидний амжилт бүхэн найзтай маань холбоотой. Ер нь “Домог”-ийн амжилт их олон хүнтэй холбоотой доо. Тэр тоглолтоор Со ахтайгаа учирснаа аз гэж боддог. Манай тоглолтыг хөтөлж байхдаа этно жааз хэлбэрээр тоглодог долоон хамтлагийн тоглолтыг зохион байгуулъя, улмаар гадаадад тоглуулъя гэсан санаа орж ирсэн гэж ярьдаг. Со ах тэр санаагаа хэрэгжүүлж байгаа. Саяхан долоон хамтлаг БНХАУ-ын нийслэл Бээжингийн “Сувдан” театрт тоглоод ирлээ. Австрийн Ф.Шубертийн нэрэмжит язгуур урлагийн олон улсын уралдаанд манайх хамтлагийн төрөлд гран при авч, Д.Шинэцог маань гоцлол хөгжмийн төрөлд тэргүүлж, төгөлдөр хуурч Д.Баярцэцэг эгч шилдэг концертмейстер болсон нь Со ах, “АртЛар хаус” төвийн менежер Б.Цацрал эгч нарын хичээл зүтгэлтэй холбоотой. Дараа нь Болгарт болсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд бид чуулга болж ороод, “Домог” хамтлагийн төрөлд Гран при шагналын эзэн, чуулгаараа Дэлхийн үнэмлэхүй аварга болж, Со ах шилдэг найруулагчид олгодог “Маэстро”цол хүртсэн нь мөн Б.Цацрал менежерийн ажил, ур чадвартай холбоотой. “Домог”-ийн таван залуу ингэж л нэг айлын таван хүү шиг бие биедээ уусч ажиллаж хөдөлмөрлөж явна даа. Энэ бүхний талаар дэлгэрэнгүй яриулахаар ярилцлага авч байгаад танай сониныхонд талархаж байна. Энэ завшааныг ашиглаад аав ээж, эмээ өвөө, гэр бүлийнхэндээ маш их хайртай, хаана ч явсан та хэдийгээ бодож, санаж, хайрлаж явдаг шүү гэж хэлэхийг хүсч байна. Аав маань бурхны оронд яваад удаагүй байна. Биднийг Австрид Ф.Шубертийн уралдаанд амжилт гаргаадэх орондоо ирснээс хойш гурав хоногийн дараа аав минь өөд болсон. Би, бид нар тэр уралдаандхэрхэн оролцсон, яаж ялалт байгуулсан тухайгаа ярьж, цомоо үзүүлж, баярлуулж чадсан л даа. Удахгүй хүү нь хамтлагтайгаа дэлхийн аваргын төлөө үзнэ, чадна аа гэж хэлсэн юм. Тэгэхэд миний аав “Та нар чадна аа, сайн хүүхдүүд” гэж байсан. Одоо ч тэр төрх нь нүдэнд минь харагдаж байна. Бид Болгар явсан, өрсөлдсөн, Дэлхийн үнэмлэхүй аварга болсон. Бидэнтэй чуулга болж нэгдсэн уран бүтээлчдийнур чадвар үүнд их нөлөөлсөн. Чуулгаараа дэлхийн үнэмлэхүй аварга болсноо мэдэх тэр агшинд монгол хүн болж төрснөөрөө, монгол ахуй соёл, түүх, уламжлал, урлаг, өвгөдийнхөө оюун, ухаанаар бахархаж байлаа. -Тийм юм байна. Та түрүүн яриандаа өөрийгөө “Би чинь ямар нэг дипломгүй, унаган сурснаараа хуураа тоглож яваа нөхөр шүү дээ” гэсэн. Энэ тухай тодруулбал ямар вэ? -Дундговь аймгаасаа ахлах ангидаа ирж нийслэлийн 50 дугаар сургуулийн урлагийн гүнзгийрүүлсэн сургалттай, одоогоор бол Соёлын коллежийн лицей ангид сурч төгссөн юм. Соёлын коллежийн гуравдугаар курст сурч байхдаа яараад гэх үү, СУИС-д орчихсон. Тус сургуулийн гуравдугаар курсээс Герман яваад. Тэгээд л аль ч сургуулийг нь төгсч чадаагүй юм. Одоо ХААИС-д эдийн засгийн мэргэжлээр сурч байна, одоо хоёрдугаар курс. Үүнийгээ бол яг төгсөнө. Яагаад гэхээр эдийн засагч мэргэжил чухал гэсэн ойлголт, үзүүлэлт гэхээсээ илүүтэй хамтлагаа удирдаж авч явахад энэ мэргэжил хэрэг болно. Мөн Монголын соёл урлагт дутагдалтай байгаа бүхэнд шүүмжлэлтэй ханддаг болохоортэр бүхнийг мэдэж шүүмжлэх, зохицуулалт, менежментэд гар бие оролцох ирээдүйн төлөө би эдийн засагч мэргэжлийг заавал эзэмших ёстой. -Та бас талд өссөн монгол, малчин заяагаа дээдэлж амьдардаг гэсэн... -Үнэн. Би хөдөөний хүүхэд. 13 нас хүртлээ хурдны морь унасан, адуутай ноцолдож хүүхэд насаа үдсэн. Одоо ч суурин амьдралыг төдийлөн таашаадаггүй. Манайх хотын баруун захад байдаг. Өлзийт хороололд хөгшчүүдээ тойруулчихаад амар сууж байдаг даа. Хэдэн үхэртэй. Найз нар маань одоо хот руу орж ирэх юм биш үү л гэдэг юм. Надад тэгж бодогддоггүй. Орой болохоор настангуудаа хэсч гангар гунгар гэж явдаг. Заримдаа хэдэн цагаар яриад суучихна. Хааяа эхнэр араас ирээч, унтаач гэж дуудаж байдаг юм. -Малчин заяагаа дээдлэх монгол залуу хүн ховордсон гэж бодогддог... -Бид малчин монголчуудынхаа, өөрсдийнхөө урлагийг дэлхийд таниулж явна. Морин хуур, хөөмий, цуур, товшуур, дээл хувцас, зохиол бүтээл маань тэр чигээрээ монгол ахуй, соёл, урлаг юм. Тэгэхээр малчин заяатай монгол хүн болж төрснөөрөө бахархахгүй гээд яах билээ. Мэдээж дэлхийн урлаг, сонгодог урлаг агуу л даа. Гэхдээ миний шүтээн бол дуучин Адарсүрэн гуай. Жаахан хүүхэд байхдаа хэн ч байхгүй хээр талд тэмээний бөхнөөс радиогоо дүүжилчихээд алхуулж явахад Адарсүрэн гуай л “Соньхон зэрэглээт говь минь...” хэмээн уран тансаг хоолойгоороо дуулж сэтгэлд гал нэмдэг байлаа. Морин хуураа ч гэсэн малчин монголчуудаасаа, өвгө дээдсээсээ л сурсан. Хуур тоглож сурсны хэргээ нэг удаа сүрхий гаргаж билээ. Манайх Дундговиос Төв аймагт отроор ирээд байсан юм. Нэг удаа шинэхэн танилцсан найзтайгаа алдагдсан морьдоо хайхаар гарлаа. Өлсөж цангаж яваа гэж жигтэйхэн. Тэгсэн найрлаж байгаа айл таарлаа. Ортол айраг цагаахан хийж өгөөд олигтой идүүлж уулгадаггүй шүү. Хойморт нь хуур байхыг анзаараадхалаа. Гадаа бие засч байхдаа найздаа хэллээ. “Би одоо энэ найрыг, айлыг тараана за юу, харж байгаарай” гэчихээд орж явчихлаа. Дуу дуулах ээлж дөхөж байсан болохоор бардам байсан нь тэр л дээ. Ээлж ирэхэд нь гэрийн жавар үргээж өгье, хойморт байгаа хуураа аваад өг дөө гэлээ. Тэгсэн найз маань хажуунаас бөөн юм болж байна аа. Хөлөөрөө доогуур сэм өшиглөж үзэж байна. Тараана гээд хэлчихсэн чинь сүйд хийх нь гэж бодоод айсан байх. Хуураа татаж эхлэхэд л сая санаа нь амарсан биз. Тэгсэн чинь өнөө айлын хүмүүс, гэрийн эзэн сүйд болж, намайг дээш залж, найз маань дунд багана хавьцаа суудалтай болохгүй юу. Эхэндээ ч бол “Өнчин хүүгийн цэцэлсэн шашдир”-т гардаг хүү аятай хатавчинд сууж байсан юм чинь. Дуутай, хууртай монгол хүн хаана ч газардахгүйн энгийн жишээ энэ болов уу гэж санаад ярьчихлаа. -Сонирхолтой түүх байна. Хийсэн бүтээснээ үнэлүүлж дүгнүүлэх бас сайхан байдаг даа. Энэ тухайд юу хэлэх вэ? -Шууд нэг юм санаанд орж байна. Канадын амбан захирагчийн цайллагад уригдлаа. Тоглох л юм байх гэж бодсон чинь үгүй юм аа. Тэр бүү хэл гавьяат Түвшинжаргал ах, соёлын тэргүүний ажилтан Батмэнд ах бид гурвыг Канад, Монголын соёлын харилцаанд чухал ач холбогдолтой удаан хугацааны төслийг тус улсын уран бүтээлчидтэй хамтарч сайн хэрэгжүүлсэн гэж баяр хүргэж, алтан медаль гардуулж өгөөд. Тэгэхэд их баярлалаа. Хийсэн ажил үлддэг, цаг хугацааны дараа ч гэсэн ул мөр нь байж л байдаг юм байна гэж бодогдоод маш их урамшиж байлаа. Р.ОЮУНЖАРГАЛ
урлаг соёл
“Сургууль минь баяртай”, “Цас”, “Бороо”, “Манан” зэрэг олон хит дуугаар нь энэ залуусыг андахгүй биз ээ. Тус тусын уран бүтээл хийж, бизнес эрхлэн, өөрсдийн мэргэжил болох кино урлагтаа хүч сорих болсон “Guys” хамтлагийнхан эргэн нэгдэж, тоглолт хийх талаар бодож эхэлсэн гэнэ шүү. Тус хамтлагийн гишүүн, “LVA entertainment”-ын захирал Д.Лхагва энэ талаар нэгэн ярилцлагадаа дурьдаж, тоглолтдоо бэлтгэж эхэлсэн талаар ярьжээ. “Guys” хамтлаг одоогоос 16 жилийн өмнө буюу 1997 онд байгуулагдаж байжээ. “Guys”-ыг илтгэх “Цас”, “Бороо”, “Манан”-г дахин сонсох нь ээ. Цас, бороо, манан... Дараагийнх нь юу байх бол? Э.ТЭКҮ
урлаг соёл
Соёлын тэргүүний ажилтан Д.Үүрийнтуяа болон Д.Жавхаасайхан нарын хамтран бүтээж буй шинэ цомгийн баяр өчигдөр Чин Ван Ханддоржийн өргөөнд боллоо. Есөн дуунаас бүтсэн “Язгуур” цомог уртын дуучин хосуудын этно хэв маягийг агуулсан анхны бүтээл аж. Тэдний шинэ цомгийн ивээн тэтгэгч байгууллагаар “Дархан нэхий” компани болон “Sunshine village” барилга угсралтын компани хамтран ажилласан байна. Дуучин Д.Жавхаасайхантай цомгийн баярын үеэр ярилцав. -Та хоёр хоёул ардын дуу сайхан дуулдаг. Цаашид энэ чиглэлээрээ дагнах уу? -Ерөнхийдөө уртын дуу, ардын дуунуудаа дагнаж дуулна. Нийтийн дууны уран бүтээл дээр ажиллахгүй байх гэж бодож байна. Үндэсний өв соёлоо хадгалж, хамгаалах хүсэл сонирхол хүмүүст их бий болсон байна. Тиймээс тэр хүлээлтийг уран бүтээлчид бид анхаарч, ардын урлагтаа ач холбогдол өгөх ёстой. Саяхан Соёл урлагийн их сургууль Уртын дууны тэнхимтэй болсон байгаа. Ардын язгуур урлаг маань хөгжиж байна. -Ардын урлагийг орчин үеийн урлагтай хослуулж уран бүтээл хийх нь ихэссэн байна л даа. Та хоёрын хувьд энэ тал дээр бас төлөвлөгөө байгаа байх? -Тэгэлгүй яахав. Бид хоёрын хувьд дуунуудаа этник хэв маягт оруулж дуулж байгаа. Хүмүүс сонсоход харьцангуй сонирхолтой болгох үүднээс энэ хэв маягийг сонгосон. -Саяхан та “Юндэн гөөгөө” гэж уран бүтээлийг клипжүүлсэн байсан. Клипний онцлог нь юу байв? -Ихэнх уртын дууны клипний зураг авалтыг модны хажууд, эсвэл голын эрэг дээр ч юм уу хийсэн байдаг. Энэ байдлыг жаахан өөрчилье гэж клипээ хийхдээ бодсон. Логиктой клип хийхийг хичээсэн. Магадгүй утга санааг нь нэг хоёр үзээд ойлгохгүй, харин гурав дөрвөн удаа үзээд ойлгож болох юм. -Та хоёрт тус тусдаа гаргасан цомог байдаг. Хамт гаргасан цомог энэ удаагийн “Язгуур” хэмээх бүтээл боллоо. Гэр бүлийн хосуудын хамтарсан уран бүтээлийн төлөвлөгөө юу байна? -Шинэ оны эхээр тоглолт хийхээр төлөвлөж байна. Гэхдээ яг шууд товыг нь зарлахад одоохондоо хараахан эрт байна. -Та хоёрын өнөөдөр өмссөн гоёл их сайхан зохиж байна? -Баярлалаа. “Дархан нэхий” компанийн хамт олон бид хоёрт зориулж, энэ хос загварыг урлаж өгсөн юм. Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү. Э.ТЭКҮ
урлаг соёл
Цэрэг шинель ө мс өө д “Цэргийн бодол” дуугаа уянгалуулж, монголчуудыг байлдан дагуулж асан ерээд оны тэр их тэсрэлтээс хойш хорин жил ө нг ө рчээ. Энэ хугацааны туршид “Хурд” ө н өө г х ү ртэл уран б ү тээлээ завсарлалг ү й туурвиж яваа ц өө х ө н хамтлагийн нэг. Тэдний хийсэн уран б ү тээл б ү р Монгол х ү м үү ний сэтгэлийн учгийг х ө нд ө ж ирсэн билээ. Ү нэндээ хэн х ү ний баярлаж х өө р ө хд өө аялчихдаг, гуниглаж сэмрэхдээ тайтгарчихдаг, омогшиж бардамнахдаа сонсчихдог тэр л их сэтгэлийн г ү нд эгшиглэх б ү тээлийн эзэн бол “Хурд”. Арлын бяцхан Ямайка орныг “Бони-М” хамтлагийнхан, Английн алдарт хамтлаг Ливерп үү л хотын д ө рв ө л “Битлз” байлаа. Амеркт Металика, Шведийн алдарт хамтлаг АББА, Орост Алла Пугачёва, Австралид АС/ DC гэх хамтлагууд эх орныхоо нэрийг дэлхий дахинаа цуурайтуулсан байдаг. Тэгвэл үү нтэй л адил “Хурд” хамтлаг өө рсдийн фен үү дийг дэлхий дахинаа бий болгож чаджээ. Мэдээж тэдний дийлэнх нь монголчууд б ө г өө д тэднийг дагалдсан гадаад фэн нь ч бий гэнэ. Хурдынхан рок попын халуун тогоонд жаахан х үү хэд байхаасаа буцалсан т үү хтэй. Социалист нийгэмд рок хамтлаг гэж байсанг ү й. Соёл-Эрдэнэ хамтлагийг хэзээ хойно Поп рок гэж нэрлэснийг эс тооцвол. Харин 1980-аад оны с үү л ү еэс Монголд ардчиллын салхитай зэрэгцээд гадаадын зарим нэгэн рок х ө гжмийн урсгал бага сага нэвтэрсэн билээ. Гэхдээ л Heavy metal, Thrash metal, Death metal, Doom metal гээд дэлхийн х ө гжмийн биеэ даасан х ү чирхэг том урсгалуудыг ө вчс ө н хамтлаг дуучид хараахан гарч ирээг ү й байсан. Гэтэл цаана нь дэлхийн дахинд рок домог ү ргэлжилсээр улам л янз б ү рийн нэр нэршилд шилжсээр байсан юм. Гадаадад боловсрол эзэмшсэн залуучууд шинэ содон б ү хнийг бит үү хэн х ү лээж байх ү ед Хурд хамтлаг Heavy metal урсгалаар уран б ү тээл туурвин гарч ирсэн юм. Хэдийгээр Монгол улс буурай х ө гжилтэй ч х ү м үү с нь урлагийн авьяастай, сэтгэлгээний хувьд ядууралд орчихоог ү й байсан. Тийм ч учраас Монголд тэртээ наяад оны с үү л ү еэс, коммунист дарангуйллын лантуун дороос метал х ө гжим чадах ядахаараа ө нд ө лз ө ж ирсэн т үү хтэй. Тэрх үү зоригтой, эрч х ү чтэй, ховорхон хамтлагууд бол треш-метал “Аясын салхи”, хэви-метал “Хурд”, хард-рок “Харанга” зэрэг хамтлагууд Монголын урлагийн ерт ө нц ө д томоохон өө рчл ө лт хийсэн байдаг. Хорин жил гэдэг бага хугацаа биш. Тэдний хийж б ү тээсэн, давж туулсан з ү йлс ч бага байсанг ү й. Хурд хамтлаг анх “Ган х ө л ө гт ө н” нэртэй байжээ. Хожим нь “Скорость” болгож, т үү нийгээ монгол рхуу х ө рв үү лэн “Хурд” нэрийг ө гч байсан сонин т үү х бий. Тус хамтлагийн нэрнээс гадна ө н өө дрийн байгаа б ү рэлдэх үү н ч тун сонирхолтой б ү тэцтэй. Тэднийг ах д үү гээс тогтсон гэр б ү лийн хамтлаг гэдгийг хэн х ү нг ү й мэддэг. Дэлхийд ц өө х ө н гэр б ү лээс гаралтай хамтлаг бий. Австралид “Bee Gees” хамтлагаас гаралтай Барри Гибб, Робин Гибб, Моррис Гибб нар байсан бол Амеркийн ах д үү гээс б ү тсэн хамтлаг “Жексон-5” Майкл Мэрлон Тито Жеки Жермайн нар байжээ. М ө н Францын хамтлаг “Ах д үү Гибсон” хар арьст залуусын хамтлаг байлаа. Ах д үү нар “Хурд” хэмээх хамтлагт орох гэж өө р өө рсдийн замыг туулж байсан т үү хтэй. Д.Отгонбаяр тухайн ү едээ залуусын дундаа гайхуулахаар гитарчин байсан бол Д.Цогоогийн хувьд цэргээс ирээд удалг ү й уг хамтлагт орсон. Т үү нийг анх дуулахад нь тааруу дууллаа гэж голж байсан гэдэг. Гэвч тэр ө н өө г х ү ртэл тайзан дээр д ө рв ө н цаг цуцахг ү й дуулж чаддаг ц өө х ө н дуучдын нэг. Д.Отгонбаатар ч м ө н д ө рв ө н м ө ч өө р тоглодог чадварлаг б ө мб ө рчин. Ингээд харахад тэд нэг гэр б ү лээс заяасан гайхалтай авьяастнууд. Ах д үү долуулаа . Д ө р ө в нь урлагийн х ү м үү с. Гэвч ү лдсэн гурав нь ч м ө н чамг ү й дуулдаг гитар тоглодог гэнэ лээ. Магадг ү й тэдний ө сс ө н орчинд т ө м ө р зам тун ч их үү рэг г ү йцэтгэсэн болов уу? Т ө м ө р замын таван давхар саарал байрны орцонд гитар тоглон, дуулж ө сс ө н “Хурд” хамтлагийн нэрийг анхны гиш үү д болох Ганболд, Д.Ганбаяр, Ц.Батжаргал нар суудлын Вагон депод ажиллаж байхдаа ө гч байсан гэдэг. “Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяртай ярилцаж байхад “Хурд хамтлаг тийм амар дардан замаар ө н өө г х ү ртэл явааг ү й. Бид тайзан дээр 10 удаа гарахад бараг л наймд нь х өө гд ө ж буудаг байлаа. Манай монголчууд яснаасаа их шударга, таалагддаг з ү йлээ сайхан х ү лээж авна, таалагдахг ү й з ү йлээ шулуухан илэрхийлчихдэг х ү м үү с учраас заримдаа б ү р цааснаас эхлээд чулуу х ү ртэл шид үү лж л байлаа. М ө н зах зээлд шилжих ү ед хойшоо наймаанд явж байхдаа гэртээ хэрэгтэй з ү йл авсан нь ховор байсан ш үү . Савхин бээлийнийхээ ө нд ө гн үү дийг цоортол х ө гжим з өө ж байлаа” хэмээн дурсаж байсан юм. Тэд 20 жилийн хугацаанд 16 тоглолт, 12 цомог гаргаж байжээ. Тэдний анхны тоглолт “Хар салхи” нэртэй тоглолт байлаа. Т ө в стадион д үү рэн х ү н “Цэргийн бодол” гэх дууг хамтдаа дуулж байсан нь хамтлагийн гиш үү дийн сэтгэлийг м ө н ч их х ө д ө лг ө с ө н гэдэг. Тэрнээс хойш олон уран б ү тээл олон ч тоглолт хийжээ. “Хурд”-ын 20 жилийн т үү хийг ө г үү лэх тоглолт тун удахг ү й болох гэж буй. Арван нэгд ү гээр сарын 29,30-нд тэд өө рсдийн тайлангаа тавихаар зэхжээ. Ө нг ө рс ө н хугацаанд х ү м үү сийн сэтгэлд х ү рсэн хамгийн сайхан дуунуудаараа сонсогч фен үү ддээ бэлэг барихаар зэхээд байгаа аж. Хэдийгээр цаг хугацаа явж 20 жил ө нг ө рс ө н ч яг л залуу насных шигээ тайзан дээр г ү йлдэн гарч ирж, жинхэнэ эрч х ү чийг харуулсан тоглолтоороо өө рийн ард т ү мэндээ бэлэг барихаар бэлдээд байгаа. “Хурд” олон гэнтийн бэлгээр ээлж дарааллан олныг гайхшруулсаар тэдний нэрийн гитар, алтан пянз болон аксесуар зэрэг олон з ү йлсийг гаргаж буй. Тэдний хийж байгаа том энэ их ажил нь өө рсдийн сонсогчиддоо зориулсан бэлэг юм.Тэдний энэ л их урам зориг ө н өө г х ү ртэл өө рсдийн сонсогчдийнхоо урмыг хуглалг ү й авч яваа нэг том жишээ биз ээ. Э.ТЭК Ү Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №039
урлаг соёл
“Universe best songs” наадмын шүүгч, дууны инженер Рагу Раман өнгөрсөн 16-ны өдөр АНУ-д ажиллаж, амьдрахаар явсан билээ. Тэрээр явахынхаа өмнө Монголд өнгөрүүлсэн долоон жилийн хугацаан дахь хийж бүтээсэн ажил болон Монголын хөгжмийн урлагийн тухай бидэнтэй сонирхолтой яриаг өрнүүлсэн юм. -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай Хуур.mn сайтын урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Хоёулаа Рагу гэж хэн бэ яагаад урлагийн амьдралыг сонгосон талаар ярилцлагаа эхлэх үү? -Би уг нь хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй. Энэ мэргэжлээрээ коллежид гурван жил, их сургуульд нэг жил сурч байсан ч хичээлдээ тааруу оюутан байсан. Тэр үеийнхээ амьдралыг үзэн яддаг байлаа. Тийм дээ ч ирээдүйдээ барилга бариад, өдөр бүр барилгачидтай хамт ажиллаад, амьдрахыг хүсээгүй. Амьдралд минь шинэлэг өнгө төрх авч ирэх тэр л том өөрчлөлтийг хүссэндээ өөрийнхөө дуртай, хийхийг хүссэн зүйлээ хийх гэж хөгжмийн амьдралаа сонгосон доо. Би Сингапурт хоёр жил, Английн Middlesex University-д дөрвөн жил “Дуу бичлэгийн урлаг” гэдэг ангид суралцаж, шилдэг төгсөгч болж байсан. -Миний бодлоор аливаа урлагт хөдөлмөрөөс гадна авъяас их чухал. Та өөрийгөө хэр их авъяастай гэж боддог вэ? -Хүн бүр ямарваа нэгэн авъяастай гэж боддог. Бүгд тэр авъяасаа гадагш гаргаж чаддаггүй л болохоос. Жишээ нь дуучин Сараа юм уу Болдыг харахаар өөрсдийгөө эрсдэлд оруулж, алдах вий гэж айлгүйгээр өөрийн авъяасаа нээж чадсан байгаа юм. Урлаг дан ганц авъяасаас гадна эрсдэл, бэрхшээлийг даван туулах чадварыг бас шаарддаг. Зөвхөн дуу дуулаад, нотуудаа зөв байршуулахаас гадна уран бүтээлч өөрийнхөө амьдрал, хүсэл мөрөөдлөөрөө дэнчин тавиж байж амжилтанд хүрдэг. Тэд өөрийн дотоод санаа бодол, мэдрэмжийг илтгэж бусадтай уран бүтээлээрээ холбогддог. Би хөгжим зохиодоггүй ч зохиодог хүмүүсд талархаж явдаг. Тиймдээ ч авъястнууддаа, ялангуяа залууст уран бүтээл хийхэд нь туслахыг хүсдэг. -Яагаад манай хөгжмийн урлагийг сонирхох болсон бэ? -Би Сингапурт дуу бичлэгийн студидээ Монголын рок попынхны олон цомог дээр ажиллаж байсан. Харангын Чука, хийлч Дээгий, Ариунаа, сахал Пүүжээ, Камертоны бүх цомогууд болон Болд, Ганаа, Эбагийн анхны бие даасан цомгууд дээр ажилласан. Яагаад анх Камертон манай студийг сонгож ирэх болсныг мэдэхгүй. Хэсэг хугацааны дараа Болд бид хоёр бараг нэг гэр бүлийнхэн шиг сайн найзууд болсон байсан. Нэг өдөр Болд надтай холбоо бариад “Би нэг төсөл хэрэгжүүлэх санаатай, “B Production” гэдэг продакшн монголд нээх гэж байна. Монголын Мариан Керри болохоор нэг охин байна. Нэр нь Маралжингоо. Энэ төсөлд минь дэм болоод хамтран ажиллаач ээ” гээд санал тавьсанаар би анх Монголд ирсэн. -Нээрээ таныг олон студийн дизайныг хийсэн гэж сонссон юм байна? -Би чинь студийн дизайн, дугаралтын инженер мэргэжилтэй болохоор анх студи байгуулах талаар зөвлөгөө өгч хамтарч ажилладаг байсан. Тэр утгаараа Монголд олон студийн дизайныг хийсэн. “B Production”, “Nature Sound”, “Up music production”, СУИС-ийн дуу бичлэгийн студи, “Pro Sound”, ахиад нэг студи байдаг нэрийг нь мартчихаж ээ. -Та уран бүтээл дээр ажилахдаа юуг чухалчилдаг вэ? -Ер нь би дуугаралт их чухал гэж боддог. Би олон хамтлаг дуучдын дууны бичлэг болон найруулгыг хийсэн. Тэгэх болгондоо уран бүтээлчийн өөрийх нь өнгө төрх, мөрөөдлийг гаргахыг хичээдэг. Та сонсоод үзээрэй. DZ man ,Камертон, 3 охин, Киви, A Sound, Lemons, Болд, Никитоны сүүлийн цомог, Болдын Монгол поп, Люмино хамтлагийн Сэнбий дуу бүгд өөр өөр дуугаралттай. Хамтлаг дуучдын онцлогт нь тохируулж ингэж дуулаарай тэгж дуулаарай гэж зөвлөж, өөр мэдрэмж өөр сэтгэлийн хөдөлгөөнийг гаргахыг эрмэлздэг. -Монголын урлагийн талаархи таны анхны сэтгэгдэл? -Юуны өмнө монголын уран бүтээлчдийг, одоо байгаа одуудыг хүндлэх нь зүйтэй. Яагаад гэвэл тэд амьдралынхаа олон жилийг энэ урлагт зориулсан. Гэвч хүмүүсийн хөгжмийн талаархи ойлголт нь хуучин байна. 2013 он болчихоод байхад 1980-аад онтой адилхан сэтгээд байна. Аль ч улс оронд очиход залуучууд нь их хүчтэй байдаг бол энд урлагийн “хөгшин мафи” нь их хүчтэй байсаар байна. “Миний дууг дуулбал би чамайг дэмжинэ, ивээн тэтгэнэ. Харин миний дууг дуулахгүй бол туслаж чадахгүй” гэсэн сэтгэлэгээтэй байдаг юм билээ. Заримдаа аргагүйн эрхинд залуус хөгшин сэтгэлгээтэй дуу дуулж, хөгшин сэтгэлгээтэй нэвтрүүлэгүүдэд оролцдог. Намайг анх ирэхэд Харанга, Сараа, Хурд, Никитон гэх мэтчилэн цөөхөн хамтлаг дуучид монголын хөгжмийн ертөнцөд зонхилж байсан. Одоо ч гэсэн хэвээрээ л байна. Залуу хамтлаг дуучид дутагдаж байсан бол одоо ч бас хэвээрээ л байна. Залуучуудыг дэмждэггүй хуучин “коммунист” сэтгэлгээтэй хүмүүстэй хамгийн түрүүнд тэмцмээр санагдсан. -Үнэхээр Монголын урлаг “хөгшин” байна гэж үү? -Тийм. Тэр хүмүүс 10 жилийн, 20 жилийн өмнө алдартай хүчтэй байсан байж болно гэхдээ одоо залуучуудаа дэмжих хэрэгтэй. Гэвч тэд 10 жилийн өмнөх хүчээ алдахыг хүсэхгүй, халааг нь авах залуусаа бодохгүй байна. Ер нь бол 50 настай хүмүүс гэртээ сууж байдаг шдээ /инээв/. Тэгэхгүй 50 хүрчихээд залуусын чиг хандлагыг заах гээд хичээх хэрэггүй, харин тэдний хийх гэсэн шинэлэг бүхнийг дэмжих хэрэгтэй. Би залуу уран бүтээлч, залуу зохиолчийн дууг дуулах хэрэгтэй гэж боддог. Тэгж байж урлаг хөгжинө. Залуучуудыг өөрөөсөө зайлуулсан, гишгэсэн тэр “мафи”-ийн эсрэг тэмцсээр залхаж байна. -Таныг ирэхэд Монголын урлаг ямар байсан бэ? Одоо өөрчлөгдсөн үү? -Өөрчлөгдөөгүй. Миний амнаас гарч байгаа үг гашуун ч гэсэн үнэхээр ямар ч өөрчлөлт гараагүй гэж бодож байна. Хэн хэн нь урлагийг атгаж байсан тэр хэвэндээ л байна. Залуучуудын орон зай үнэхээр хязгаарлагдмал байна. Тийм болохоор интернетийг би уран бүтээлээ олны хүртээл болгох зөв орчин гэж боддог. Яагаад гэхээр интернетэд залуус чөлөөтэй сэтгэгдэлээ бичиж, бие биенээ дэмжиж, бие биенийхээ хөгжмийг худалдаж авч болно. Тэд нар өөрсдийн уран бүтээлээ хийгээд л явна. Нөгөө нэг “томчууд”-тай сайхан харилцаатай байх гэж хичээх хэрэггүй болно. -Та Universe Best Songs наадмыг таван жил хөтлөхдөө “Чадваргүй байна”, “Мэдрэмж байхгүй”,”Караокены дуучин” гэсэн үнэлгээ олон өгч байсан. Тэгэхлээр залуусын дуулах чадвар таны үнэлэлтээр муу байгаа юм болов уу? -Үгүй. Илүү сайн болох хэрэгтэй. Залууст авъяас нь байна, чадвар нь байна. Нэг хөгийн зүйл нь тэмцээний дараа тэдэнд ямарч карьер байхгүй. Одоо бодоод үзэхээр нэвтрүүлгийн дараа жил болгоны 25 гээд таван жилийн 115 / сүүлийн жил 15 /дуучинтай болчихлоо. Одоо яах вэ?/ инээв/. Энэ наадмаас Дөлгөөн, Цэлмүүн, Хишигдалай гээд цөөхөн залуус яг уран бүтээл хийж байна. Анх UBS телевиз гоё нэвтрүүлэг эхлүүлсэн ч сүүлийн гурван жил нь авъястнууддаа төвлөрөхийн оронд шүүгч нарын “ток шоу”-ны хандлагатай болж утгаа алдсан гэж бодож байна. Энэ бас нэг талаараа миний буруу л даа. Утгаа алдаад эхлэхэд нь больчих ёстой байсан юм. Надад боломжийн хэмжээний цалин санал болгож, тэр нь надад хэрэгтэй байсан учраас би шүүгчээ хийсээр л байсан. Балхаа ах хүн болгонтой холбогдож хамтран ажиллахыг хүсдэг. Түүний талаар зарим хүмүүс хятадын эрлийз, хүүхдүүдийг ашиглан мөнгө олж байна гэж шүүмжилдэг нь намайг эмзэглүүлдэг. Тэр миний санаанд оромгүй зүйлсийг хийдэг. Яг санал нийлдэг зүйлүүдийг ч хийдэг. Зарим нь Балхаа ах UBS хоёрыг нэг юм шиг бодоод байдаг. Балхаа ах тусдаа, UBS тусдаа шүү дээ. Тэр хайр, хамтын ажиллагаа, эв нэгдлийг эрхэмлэдэг хэнтэй яаж, ямар гэрээ хийхээ сайн мэддэг, гүйлгээ ухаан сайтай хүн. -Залуучуудын орон зай дутагдаж байгаа нь таны бухимдалыг хүргэж байгаа юм байна гэж ойлголоо? -Тиймээ. “Universe Best Songs” нэвтрүүлэг дууссаны дараа оролцогч хүүхдүүд нь “00 цаас” шиг хэнд ч хэрэггүй хаягддагт нь үнэндээ залхаж байна. Шоу нэвтрүүлгээ гаргахдаа маш их мөнгө зардаг хэрнээ дараагийнх нь үр дүн нь бага байдаг. Залуу хүн өөрийнхөө цаг завыг зарцуулаад тэрхүү шоуг өөрийнхөөрөө чимж байгаагийнхаа хариуд мөнгө авч байх ёстой. Урлагийн “Томчууд” болохоор залуучууддаа туслаад хөлс хөдөлмөрийг нь үнэлэхийн оронд “Би чиний ах биз дээ. Чи миний дүү биздээ. Үнэгүй ажилла” гээд төлбөр мөнгө өгдөггүй. Энэ чинь эцсийн эцэст юу юм бэ? Ямар нь новш нь юм бэ? Тэгсэн мөртлөө өөрсдөө LX 570, Rаngerover унаад л, худлаа инээгээд л, НҮБ-ийн дуу дуулаад л, янз бүрийн юм хийх гэж оролдоод л, худлаа жүжиглээд л...Энэ бол зүгээр л нэг хараал идсэн “ШОУ” л байхгүй юу даа. Би ийм хөгийн шоунаас залхаж байна. Хүүхдүүдэд туслах гээд байгаа юм шиг жүжиглэх хэрэггүй шүү дээ. -Тэгвэл яах ёстой юм болоо? -Жинхэнээсээ тэдэнд туслах хэрэгтэй. Ямар нэгэн хэв маяг байх ёсгүй. Хэрвээ хүүхэд бит бокс хиймээр байвал хийж л байг л дээ. Хүссэн л юмаа хийг. Энэ чинь шинэ үе шүү дээ. Шинэ зүйл байх ёстой ш дээ. Тэрнээс биш хуучинсаг сэтгэлгээгээрээ хашаад хориод байх ёсгүй. Залуучууд өөрсдийгөө илэрхийлэхийг хүсэж байгаа, хүсэл мөрөөдлөө гаргахыг хүсэж байгаа, бидэнд шудрага хандаасай гэж хүсэж байгаа. Дуу дуулчихаад мөнгөө адилхан л авахыг хүсэж байгаа. Иймээс залуучуудыг давтан давтан хуураад хүсэл мөрөөдөл дээр нь дэвсээд байвал тэд нар “том” болоод мөн л өөр хүмүүсийн мөрөөдөл дээр дэвслэх болно. Зарим нэг урлагийн томчууд гэгдэх тэр “хараал идсэн” хүмүүс иймэрхүү харилцаагаа зогсоох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ байдал нь тойрог шиг тойроод, үеийн үед иймээрээ л байна. -“Making the band”, “Universe best songs” наадмаас олон хамлаг дуучид жил бүр гарч ирдэг. Чанартай чанаргүй хамаагүй. Гэхдээ үзэгч, сонсогчид муулсан мөртлөө л сонсоод байдаг. -Тийм шүү. Тэр хамтлаг, дуучдыг Youtube дээр маш олон хүмүүс үзсэн байдаг. Хүмүүс яагаад муулсан мөртлөө сонсоод байна? Энэ чинь шинэ зүйл, шинэ хэмнэл, шинэ мэдрэмжийг хүмүүст өгч байгаа болохоор, мөн залуу хүмүүс залуу хүмүүстээ зориулж гаргасан дуу болохоор л тэр. “Anemone” хамтлаг гэхэд анх гарч ирэхдээ жаахан тааруухан байсан ч алхам алхмаар сайжирсаар чадвар нь хамаагүй их дээшилсэн. Магадгүй “Making the band” жоохон мөнгөгүй шоу байж болно. Тэрхүү гаргаж байгаа хамтлагууд нь муу, ам барьдагийг хүмүүс мэддэг хэрнээ л сонсоод Like дараад comment бичдэг. Энэ чинь л шинэ үе байхгүй юу даа. Гэхдээ сонсогч залуус гадаадын K-pop урсгалын биш M-POP дууг сонсохыг хүсэж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй. Монголчууд өөрийн Жастин Бибер, Аделийг хүсэж байна. Харамсалтай нь нэг өөр өнгө төрхтэй хамтлаг, дуучин гараад ирэхэд дэмжиж тусладаг нь цөөхөн. Хэн ч тусалж дэмжихгүй байгаа болохоор тэд өсөж дэвжих боломжгүй байгаа юм. Хоёулаа хожино гэсэн нэр томъёог Монголчуудыг ойлгохгүй байна. Нэг нь хожоод нэг нь хожигдох ёстой гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Хамтарч ажиллаад үр шимийг нь хоёулаа хүртэнэ гэдгийг сайн ойлгохгүй байна. Тэр чамайг өргөнө чи түүнийг өргөнө. Тэгэхгүй бүгд хуваагдаад хамраа сөхөөд суучихаад бие биенийхээ эсрэг хийж байгаа юм шиг дуу хийгээд л, чи тэрэнтэй хамтарч ажиллаж байгаа юм бол би чамтай ажиллахгүй гээд эхлэдэг. Нэг бол чи миний найз, нэг бол чи түүний найз гэсэн сэтгэлгээтэй. Чадах чадах зүйлээрээ бие биендээ туслаж хамтарч ажиллавал илүү үр дүнтэй шүү дээ. Тэгсэн атлаа Концерт дээр бүгдээрээ юу ч болоогүй юм шиг хамтран дуулцгаадаг. Яагаад гээч? Яагаад гэвэл концерт дээр л мөнгөө олдог байхгүй юу даа. Мөнгө л биш бол яг уран бүтээлч талаасаа хамтран ажилладаг нь тун цөөхөн. -Тэгвэл хөшигний ард бидний мэдэхгүй олон зүйл өрнөдөг байхнээ? -Яг үнэнийг хэлэхэд хөшигний ард байнгын зөрчилтэй байдаг. Хэн нэгэн нь гайгүй зүйл хийвэл “хөгийн юмнууд хачин юм хийсэн байна, чадахгүй байж гээд л” бие биенийхээ талаар хөгийн зүйл ярьдаг. Ийм хар яриа аль ч урлагт хэрэггүй. Яагаад гэвэл урлаг сэтгэхүйгээр амилдаг учраас. Монголд хөдөлмөрлөх хүсэлтэй олон залуус байна л даа. Тэд нар нэг алдана, амжилтанд хүрнэ, ахиад нэг алдана, амжилтанд хүрнэ. Магадгүй тэд найман удаа алдахыг ч үгүйсгэхгүй ш дээ. Ярихад амархан л даа. Гэхдээ америкийг хар л даа. Хэн ч хэзээ ч ганцаараа авирсаар байгаад алдартай болдоггүй шүү дээ. Олон хүний хамтын ажиллаганы үр дүнд тэр Жастин Бибер ч юм хэн ч юм дээш гарч ирдэг юм. Монголд хэнч алдартай хөл бөмбөгийн багтай болохыг хүсдэггүй. Бүгд л ганцаараа Асашёорү аварга шиг болохыг хүсдэг. Өөрийнхөө нэр хүндийг өөр бусадтай хуваалцахыг хүсдэггүй. Өөрийнхөө нэрийг хамгийн урд нь байлгахыг хүсдэг. Би RokitBay-тай сайн найзууд л даа. Тэр хүмүүсийн яг ийм сэтгэлгээнээс болоод хамтарч уран бүтээл хийхээс зайлс хийдэг юм шиг санагддаг. Тэр залуу “Би юу ч хийсэн болноо. Мөнгө нь чухал биш. Миний мөрөөдөл шүү дээ” гэдэг. Хэрвээ бүгд би ганцаараа хожино гэсэн ойлголттой байвал урлаг хөгжин дэвшихгүй. -Монголд дууны инженер мэргэжлийг эзэмшсэн хүн цөөхөн байдаг. Энэхүү мэргэжил их чухал юм шиг санагддаг? -Чухал ш дээ. Дуулж чадахгүй мөртлөө дуу дуулах гээд ирдэг олон хамтлаг дуучид байна. Америкийн хөгжмийн студид хүртэл ашигладаг янз бүрийн эффектүүдийг ашиглан дууг нь засдаг. Дуучин биш хүнийг хүртэл дуучин шиг сонсогдохоор болгож чадах бүх студийн технологиудыг ашигладаг. Нэг хөгийн юмыг хүн сонсож болохуйц болгоно гэдэг мэргэжлийн минь хувьд таашаал өгдөг юм шүү /инээв/. Заримдаа би боддог л доо. Ямар утгагүй цаг үед бид амьдарч байнаа. Бусдад авъястай мэт харагдах атлаа бодит байдал дээрээ авъяас гэх юм байхгүй. Монголын зарим алдартай хуучны хип хоп хамтлагууд хүртэл үглэж чаддаггүй. Хүний үглэснийг сонсоод хоёрдугаар зам дээр нь яг адилхан үглэснийг жинхэнэ хип хоп гэхгүй шүү дээ. Гэсэн атлаа маш их фенүүдтэй. Эхний ирсэн жилээ би их гайхдаг байсан. Их алдартай олон сонсогчидтой, олон жилийн туршлагатай хамтлагууд дуулж, үглэж чадахгүй байсан. Гэхдээ би ажлаа хийх ёстой шүү дээ. Мөнгө өгч байгаа хүмүүс рүүгээ зөрүүлээд довтолж чадахгүй. Юуг чадах вэ гэхээр тэд нар луу довтлохгүйгээр тэдний хийж заншсанаас шинэлэг, өөр зүйлийг хийх. Гэхдээ эцсийн эцэст би амьдралд хайртай хүн. Сайхан дуу бичдэг, сайн хөгжим дардаг хүмүүсийг дэмжиж ажиллах их дуртай. -Таны талаар сөрөг бодолтой явдаг хүмүүсийг юу гэж боддог вэ? Монголчууд надад дуртай байна уу үгүй юу гэдэг нь ямар ч хамаа байхгүй. Би ерөөсөө санаа зовдоггүй. Хүмүүс миний талаар янз янзын л зүйл ярьдаг. Замын голд явж байгаад л машиныхаа цонхыг буулгаад л “Гадаад пизда минь. Халтар сармагчин минь. Тогооч” гээд л хэлдэг. Надад энэ нь аягүй инээдтэй санагддаг. Бүр гадуур явж байх үед зарим хүмүүс намайг хуруугаараа заагаад л “Чи хар пизда минь Монголд ирчихээд, чамд юу хэрэгтэй юм бэ, Санаа авах гээд байгаа юм уу” гэдэг. Тэгэхээр нь би хэлдэг л дээ. “Хүн л бол хүн шүү дээ. Африк байна уу гадаад байна уу ямар ч хамаагүй шүү дээ” гэж. Ингэж хэллээ гээд үнэхээрийн надад нөлөөлдөггүй. Монголчууд намайг таалж байна уу үгүй юу гэдэг нь ямарч хамаагүй. Хамгийн гол нь хүн ямар ч үед хүнлэг чанараа алдаж болохгүй. -Ямарваа нэг урлагт үзэгч сонсогчид их чухал байдаг. Манай орны хувьд цөөхөн хүн амтай болохоор урлагийн хөгжил бусад орныхтой харьцуулахад өөр байдаг байх? -Тиймээ тийм. Би тэгж боддог. хэтэрхий цөөхөн хүн амтай болохоор урлаг хөгжихгүй байна гэж боддог. Монголчууд дэлхийн нийтийн анхаарлыг татах хэрэгтэй. Монголчуудыг хараад байхад тусдаа л байхыг хүсдэг. Хэнээс ч хамааралгүй байхыг хүсдэг. Ертөнц тийм тогтолцоотой биш шүү дээ. “Монголчууд бид л онцгой хүмүүс” гэсэн сэтгэлгээтэй байгаад бусдаас өөрсдийгөө тусгаарлаад байвал надаас 100 дахин чадвартай, 1000 дахин авъяастай хүн Монголд ирэх хүсэлгүй болно. Бүр сүүлдээ монголчууд чинь өөрсдөө өөрийнхөөрөө бүх зүйлээ байлгахыг хүсдэг хүмүүс шүү дээ гээд хэн ч туслах хүсэлгүй болно. Тэгэхээр тийм сэтгэлгээ Монголд хэрэггүй. Хэрвээ өөрсдөө бүхнийг чадна гэж бодож байвал өөрсдийнхөө амьдарч байгаа ертөнцөө сайн таниагүй байна гэж хэлэх байна. -Ам барих талаар юу гэж бодож байна? -Ер нь телевизүүд энэ зүйлийг эхлүүлсэн, одоо ч гэсэн байна. Сайн дугаралттай байхыг хүсээд ийм зүйлийг бий болгочихсон. Тэгээд студи дээр очоод дуугаа бичүүлээд яг CD-нээсээ тоглуулж байгаа юм шиг нэвтрүүлэг болон концерт дээр гаргаад байдаг. Бүх л телевизүүдийн дарга нар үүнд буруутай байх. Телевизүүдийн өөрсдийнх нь сайн дуугаралт гаргаж чадахгүй байдлаасаа болоод ийм байдал олон жил үргэлжилсээр. Амьдаараа дуулж чадахуйц сайн дуучдыг ч гэсэн ам бариулж “алж” байна. Монголчуудыг ам барьж байгааг нь мэдэхгүй тэнэг гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Үгүй. Ам барьж байгааг мэдэж байгаа. Энэ чинь одоо юу болоод байгаа юм бэ? Одоо болих хэрэгтэй. -Яагаад гэнэт явахаар болчихов оо? -Би хувийнхаа амьдралд анхаарч, өөртөө цаг гаргах хэрэгтэй юм шиг байна. Ялангуяа би эхнэрээ маш их санаж байна. Бид хоёр 2006 онд танилцаад одоо хүртэл хамт байгаа. Манай эхнэр Нью-Йорк хотод амьдарч байгаа. Би эхнэрээсээ маш удаан хол байлаа. Ахиж түүнээсээ хол байхыг хүсэхгүй байна. -Төгсгөлд нь манай ярилцлагыг уншиж байгаа уншигчидад хандаж юуг хэлэх вэ? -Тайвшир аа. Амьдрал ганц шүү дээ. Энэ ганц амьдралдаа муу энерги түгээгээд л маргалдаад байх нь утгагүй шүү дээ. Сөрөг хандлагаар хүмүүс рүү довтолдог байдалаа болио. Надруу довтлох нь надад нөлөөлдөггүй. Яагаад гэвэл тодорхой хэмжээний амьдрал үзсэн. Харин хүүхэд залуучууд руу тэгж болохгүй. Битгий залуучуудын баллаад хаячихаа. Явах гээд надад олон мэдрэмжүүд давхцаад байна л даа. Гэхдээ миний өөрөө ч ойлгохгүй байгаа юм нь юу юунаас илүү уур л их мэдрэгдэж байна.Чадах чинээгээрээ хүмүүст тусалж чадаагүй учраас магадгүй би өөрөө өөртөө уурлаж байж ч болох юм. Сайн мэдэхгүй юм даа. Миний амьдралын томоохон шилжилтын үе дээрээ ирчихээд байгаагаас тэр юм болов уу даа. -Бидний урилгыг хүлээн сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. Эх сурвалж: www.xyyp.mn
урлаг соёл
Бөмбөрний нүргээн, үзэгчдийн хашхирах дуун заал дүүрэн нүргэлсээр. “Хурд”-ын үзэгчид бэлэн болжээ. Тэд ч бэлэн, бид ч бэлэн... Тайзан дээр цэрэг шинельтэй Цогоо гарч ирлээ. Үзэгчид өөрийн мэдэлгүй сандлаасаа ховх татагдан, хорин жилийн өмнөх рүү “Хурд”-тай хамт нислээ. Цэрэг би чинь ингэж бодохоор Цээжин дотор минь гал дүрэлзээд Цэвэр сэтгэлийн уяас алдуурч Цэргийн хуарангаас чам руу тэмүүлнэ.... Заал дүүрэн хүн хорин жилийн тэртээх өдрүүдийг бие биедээ сануулан, хайрлалцан, хамтдаа дуулж, өнөөдрөөс тасрах мэт санагдав. Бүгд чин үнэнээсээ хөөрч, сэтгэлийн цэнгэл эдэлж байлаа. Нэгэн зэрэг ийм халуун, ийм доргио, тийм галзуу сэтгэлийн хүч, хөөрөл авсан тоглолт ойрд болоогүй санагдав. Тоглолт эхэлсэн ч “Хурд” үзэгчид тасрахгүй байлаа. Зохион байгуулагчид нэмж сандал өрж, зорьж ирсэн үзэгчдийг суулгасан ч хана дагаад дахиад л баахан хүмүүс зогсоогоороо үзэв. “Цэргийн бодол” дуу эгшиглэсний дараа тэдний анхны уран бүтээлүүдийн нэг “Чоно” дуу үзэгчдийг амсхийлгэлгүй доргиов. Харин “Эх орон” дуугаа дуулахад нь нэг ч хүн суудалдаа үлдэлгүй, хүндэтгэл илэрхийлэн босч дуулна лээ. “Хурд”-ыг бүх насныхан сонсдог юм байна. Гэхдээ тэдний дунд хөгшин, залуу гэсэн ямар ч ялгаа харагдсангүй. Бүгд л нэгэн сэтгэлээр, нэгэн сонирхлоор хайртай хамтлагийнхаа дуу бүрийг хамт дуулан, доргилоо. Чингэсээр тоглолтын дунд хэсэгт “Хурд” хамтлагийн 20 жилийн ойдоо зориулан гаргасан “Алтан пянз”-ны дуудлага худалдаа болов. Найман дуутай “Алтан пянз”-ыг хамтлагийн гоцлол дуучин Цогоогийн найз таван сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд тэрээр багын найздаа мөн энэ өдөр 10 сая төгрөгийг уран бүтээлд нь хандив болгон өгч буйгаа зарлан, бэлэглэнэ лээ. Энэ пянз нь Монголын хамгийн анхны алтан пянз гэдгийг сануулах юун. Нэг мэдэхэд, хоёр цаг.... гурван цаг, бүр дөрвөн цаг өнгөрсөн байлаа. “Хурд”-тай хамт байсан богинохон хугацаа чин сэтгэлээсээ мэдэрсэн сэтгэлийн таашаал байлаа. Сүүлд ямар тоглолтууд үзсэнээ бодоод голох ч шиг. Улам илүү “Хурд”-аар бахархах шиг сэтгэгдэл төрөв. Маш товчхоноор бол арангатай, аархуу “Хурд” энэ удаа хөөс нь ихдэж байгаа урлагийн урсгалд маш том сануулга өглөө. Яаж тоглодгийг, яаж дуулдгийг, яаж хөдөлмөрлөдгийг, яаж 20 жил урлагийн тайзан дээр бат бөх амьдардгийг “Хурд” хамтлаг харууллаа. Хорин жилийн өмнөх шигээ цэл залуу биш ч хорин жил эрч хүчээ хадгалсан “Хурд” үнэхээр гайхалтай байлаа. Хүчтэй байлаа. Агуу байлаа. Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү Э.ТЭМЛҮҮН
урлаг соёл
Монголын рок попын ертөнцөд анхдагч нь байсан “Соёл эрдэнэ” хамтлаг 45 настай золгож байна. Хамтлагийн ойн баярт зориулж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн талаар тэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Ойн баярын хүрээнд төсөл хэрэгжүүлэх бөгөөд төслийн хөтөлбөрт “Соёл эрдэнэ” нэртэй гудамж, хүндэтгэлийн самбар байршуулахаас эхлээд олон сонирхолтой арга хэмжээ багтжээ. Тэд 2015 онд нэгдсэн тоглолтоо хийх аж. Орчин үеийн хөгжмийн урсгалын анхдагч гэгддэг “Соёл эрдэнэ”-ийн түүх 1967 оноос эхтэй. Хөгжим бүжгийн дунд сургуулийн ятгын ангийг төгссөн дөрвөн эрэгтэй анх “Соёл эрдэнэ” хамтлагийн суурийг тавьж байжээ. Анхны тоглолтоо 1971 онд хийж байсан тэд “Соёл эрдэнэ” чуулга нэртэй байгуулагдаж, нэлээд хожим “Соёл эрдэнэ” хамтлаг гэх болсон түүхтэй. Тэдний нэг онцлог нь үеэс үед үргэлж шинэ, залуу гишүүдээр цус сэлбэж байсан юм. Тиймдээ ч хагас зууны түүхтэй энэ хамтлагаас 10-аад гавьяат төржээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Зүүдний дагина”, “Бороотой зуны дурсамж”, “Мартаж чадахгүйгээ мэдэж байна” зэрэг уран бүтээлээр нь хөгжим сонирхогчид андахгүй “Freezone” хамтлагийнхан “Хотын хэмнэл” амьд тоглолтоо тун удахгүй толилуулахаар зэхэж байна. Энэ сарын 7-нд буюу ирэх бямба гаригт болох тоглолтынхоо талаар хамтлагийн залуус өнөөдөр “Brauhause” ресторанд мэдээлэл хийлээ. Тэдний тоглолтыг “On’n off” продакшн зохион байгуулж буй. Тоглолтын найруулагчаар С.Ононбат ажиллах бөгөөд тэрбээр “Давтагдашгүй”, “Монгол поп-1, 2”, “Нандан шүтээн” зэрэг сүүүлийн үеийн ихэнх тоглолтод уригдан оролцсон билээ. “Хотын хэмнэл” тоглолтод тэдний 1990-аад онд хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж байсан тэр хэмнэлээс огт өөр, орчин үеийн өнгө аястайгаар үзэгчдэд хүргэх гэнэ. Тэд мэдээлэл хийх үеэрээ “Тэдний дууг хэн хамгийн сайн дуулах вэ?” уралдааны ялагчийг зарласан юм. Facebook хуудсаар дамжуулан зарласан тус уралдаанд ШУТИС-ийн оюутан Тэлмэн түрүүлжээ. Тэрбээр “Хотын хэмнэл” тоглолтод “Freezone”-ын залуустай хамт тайзнаа “Өвлийн шөнө” дууг дуулах гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Ирэх жил 25 жилийнхээ ойг тэмдэглэх “Харанга” хамтлагийнхан фэнүүддээ бас нэгэн шинэ мэдээ дуулгаж байна. Тэд энэ удаа Haranga | Харанга facebook группийнхээ найзуудын дунд “Haranga online cover” нэртэй дууны уралдаан зарлажээ. Уралдаанд Haranga | Харанга хуудсанд like дарж нэгдсэн хүн бүр оролцох боломжтой гэнэ. Оролцогчид зөвхөн “Харанга”-ын дуунаас дуулах бөгөөд гоцлол болон хамтлагаараа өрсөлдөж болох нь ээ. “Харанга”-ын фэнүүд та бүхэн хайртай хамтлагийнхаа дууг дуулсан бичлэгээ чанартай гүйцэтгэн, Youtube, soundcloud зэрэг сайтуудад тавьж, линкийг Haranga | Харанга хуудсанд share хийх журамтай. Бичлэгийг арваннэгдүгээр сарын 26-наас эхлэн хүлээж авч байгаа бол арванхоёрдугаар сарын 15-нд уралдааныг хаах юм байна. Ингээд уралдааны шилдэг 12 оролцогч шалгаруулж, дараагийн шат буюу "HARANGA live cover" тэмцээнд өрсөлдүүлнэ. Та бүхний коверуудыг like, share хийсэн тоогоор болон шүүгчдийн үнэлгээгээр шүүн тунгаах ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Нэлээд олон сар яригдсан "Gavana"-ын шинэ цомгийн баяраа фенүүдтэйгээ хамт тэмдэглэхээр шийджээ. Удтал хүлээлгэсэн цомгийнхаа баярыг тэмдэглэхээр дуучин залуу болзоот өдрөө товлоод байна. Цомгийн баяр арван хоёрдугаар сарын 28-нд “Blue sky tower”-ын “Vegas night club”-т болох аж. “Galaxy” цомгийн арга хэмжээнд Б.Маралжингоо, Т.Эгшиглэн болон “Дижитал”, “Ice top” хамтлагийнхан тус тус хүрэлцэн ирж өөрсдийн ая дуугаа өргөх гэнэ. Мөн цомггийн нээлтэнд ирсэн хүмүүст шинэ жилийн бэлэг гардуулах гэсэн шүү Э.ТЭКҮ
урлаг соёл
Их Британийн хамгийн алдартай хамтлаг “Rolling Stones” –ын гишүүд нас дээр гарсан ч тэтгэвэртээ гарахыг хүсэхгүй байгаа бололтой. 1964-2008 оны хооронд дэлхийн 30 гаруй оронд хит болж байсан тус хамтлаг ирэх 2014 онд олон улсад “14 On Fire tour” аялан тоглолтоо хийхээр төлөвлөсөн байна. “Rolling Stones” ирэх хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын эхэн хүртэл Япон, Эмират, Австрали, Макао, Грек зэрэг Алс Дорнод, Азийн орнуудад аялан тоглох гэнэ. Хамтлагийн ахмад гишүүд аялан тоглолтондоо сүүлийн 50-н жилд хит болж байсан шилдэг дуунуудаа багтаасан аж. Мөн тэд хэд хэдэн ковер, микс дуугаар шүтэн бишрэгчиддээ бэлэг барих гэнэ. “Rolling Stones” хамтлаг энэ онд хамтлагийнхаа 50 жилийн ойг тэмдэглэхээр дахин нэгдээд буй юм. Б.АНХТУЯА
урлаг соёл
NME сэтгүүл 2013 онд бүтээгдсэн гурван шилдэг цомог мөн гурван зохиомжийг тодруулсан тухай сэтгүүлийн албан ёсны сайтаар мэдээлэв. Сэтгүүлийн тоймчид жилийн шилдэг цомгоор инди-рокеруудын Arctic Monkeys «AM»-ийг сонгов. Дараагийн хоёр байранд нь рэпчин Канье Уэстийн «Yeezus» ба Queens of the Stone Age хамтлагийн «... Like Clockwork» цомгууд орлоо. Оны шилдэг трекаар Daft Punk хамтлагийн «Get Lucky» шалгарлаа. Дараалаад Arcade Fire-ийн «Reflektor» ба Arctic Monkeys-ийн «Do I Wanna Know?» тус тус бичигдэв. Оны шилдэг 50 цомог ба 50 трекийг NME сэтгүүл дараагийн дугаартаа нэрлэх гэнэ. Харин одоо тэдний жагсаалтыг сэтгүүлийн сайтаас үзэж болно. Үүнээс өмнө нөлөө бүхий сэтгүүлүүд оны шилдгүүдээ нэрлээд эхэлсэн байв. «Modern Vampires of the City» хамтлагийн Vampire Weekend цомгийг Rolling Stone шилдэг гэсэн бол MOJO сэтгүүлийн шилдэг нь Билл Кэлаханы «Dream River» болжээ. Spin ба Stereogum сэтгүүлүүд өөрсдийн шилдгээр Канье Уэстийн «Yeezus» цомгийг нэрлэжээ. очли лучшим новым альбомома. Arctic Monkeys «AM» цомог нь есдүгээр сард гарч Их Британийн үндэсний чартыг толгойлж, Америкийн Billboard 200 –гийн зургаад орсон байлаа. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
урлаг соёл
Хийлч Дээгий өөрийн бие даасан уран бүтээлийн тоглолтоо энэ сарын 9-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотноо тоглохоор болжээ. Хийлч Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг "Улаанбаатарын үдэш" шинэ жилийн шоу тоглолтоо өнгөрөгч арваннэгдүгээр сарын 30-ны өдөр "Улаанбаатар" чуулгын их танхимд тоглосон билээ. "Монгол бахархлын өдөр"-өөр Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болсон Дээгийгийн “Улаанбаатарын үдэш” тоглолт нь тус чуулгын хамт олонтой тоглож буй анхны, түүний зургаа дахь бие даасан тоглолт нь байсан. Түүний тоглолт чуулгын уран бүтээлчидтэй хамт нийслэлийн сор болсон дуунуудыг эгшиглүүлж, шинэ жилийн уур амьсгалыг үзэгчиддээ хүргэсэн. Тэгвэл хийлч бүсгүй энэ сарын 9-ны өдөр буюу маргааш ОХУ-ын Эрхүү хотын Н.П.Охлопковын нэрэмжит драмын театрын тайзнаа тоглохоор болсон байна. Түүний Эрхүү хотноо хийх тоглолтод Улаанбаатар чуулгын уран бүтээлч хамт олон багтсан бөгөөд тэд ийнхүү “Улаанбаатарын үдэш” тоглолтыг Оросын ард түмэнд толилуулахаар болжээ. "Улаанбатарын үдэш" тоглолтын фото агшнаас хүргэж байна. Ч.БОЛ
урлаг соёл
“Pink Floyd”-ын "cover night"-ыг бут авсан. Тэгвэл тун удахгүй бас нэгэн cover night болох гэнэ. ”Шар айраг” хамтлагийнхан болон “Sweetymotion” хамтлаг хөгжмийн зохиолч Б.Чинбат нар хамтран дараагийн cover night хийхээр төлөвлөж байсан ч хэсэг хугацаанд хойшилсон билээ. Тэгвэл “Bee Gees” хамтлагийн cover night-ыг арван хоёрдугаар сарын 30-нд Соёлын төв өргөөнд хийхээр зэхээд буй. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголчууд бид энд мартагдах дөхсөн хөгжмийн зэмсгүүдээр "Bros Records Mongolia" хөгжмийн компанийн уран бүтээлчид “Ертөнц” цомгийг эгшиглүүлэн сонсогчдын гарт хүргэё гэсэн билээ. Хөгжим сонирхогч, урлагийнханы сонирхолд нийцсэн уг цомог худалдаанд гарахдаа дэлхий даяар байрших itunes, xbox music, amazon.com, iHeart radio, muve music, google play, simpy, media.net зэрэг 16 цахим сүлжээнд хэдийнээ борлуулагдаад эхэлсэн юм. Тэгвэл энэ удаад тус цомгийг www.easyticket.mn цахим хуудсаар захиалан худалдан авах боломжтой боллоо. Цомгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, продюссероор М.Болд нар ажилласан бөгөөд “Уулс”, “Онгод”, “Салхи”, “Тэнгэр”, “Ус”, “Хурай хурай хурай” зэрэг 10 бүтээл багтсан уг цомог Монголын эртний хувьсан өөрчлөгдсөн хөгжмийн зэмсгээр шинэ цагийн ethno electronic, chillout ,world music, new age зэрэг урсгалаар эгшиглэн байгалийн дуу чимээтэй хоршин “Ертөнц” нэрээр хүрээд байгаа юм. Ийнхүү www.easyticket.mn“Bros Records”хамтран та бүхэнд Монголд анх удаа онлайнаар CD худалдан авч, хүссэн газартаа хүргүүлж авах таатай боломжийг шинэ оны босгон дээр ертөнц цомгийн борлуулалтаар эхлэн бэлэг барьж байгаа юм. Сонирхуулахад “Bros Records”-ын уран бүтээлчид “Ертөнц” цомгийн дараагийн цувралыг толилуулахаар хэдийнээ ажилдаа орсон бөгөөд тун удахгүй бид энэ талаар дэлгэнргүй мэдээллийг хүргэх болно. Г.ДАША
урлаг соёл
Видеохостинг YouTube 2013 оны хамгийн алдартай видеоны жагсаалтыг гаргав. Энэ жагсаалт уг видеохостингийн эзэн Google компанийн албан ёсны блокт тавигджээ. Кадр: видео YouTube Чансааг Ylvis гэдэг Норвгийн хослолын «The Fox» клип тэргүүлсэн ба есдүгээр сарын 3-нд тавигдсанаас нь хойш 275 сая удаа үзжээ. Хоёрдугаарт нь Harlem Shake гэдэг бүжигтэй видео бичигдлээ. Чансааны гуравт 88 сая оролттой «How Animals Eat Their Food» («Амьтад хэрхэн хооллодог вэ ») видео орсон байна. Уг видео нь хүмүүс амьтдын араншинг шоглосон байв. Эднээс гадна топ видеонд Америкийн дуучин бүсгүй Майли Сайрусийн «Wrecking Ball» гэдэг рекламын хэдэн ролик багтлаа. Тухайлбал, Evian «Baby & Me» гэх эрдэст усны рекламыг 67 сая удаа үзсэн байв. Жан-Клод Ван Даммын шпагат суусан Volvo машины рекламыг 59 сая үзэгчтэй байв. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
урлаг соёл
Ш.ЧИМЭДЦЭЕЭ: ДЭЛХИЙН 40 ГАРУЙ ОРОНД ТОГЛОЛТООР ОЧИЖ БАЙСАН Ч НЭГ УДАА АМАРЧ БАЙСАНГҮЙ Улаанбаатарт амьдарч буй Сүхбаатарчууд шилдгээ тодруулах “Гангар хун” цэнгүүн зохион байгуулагдаад удаагүй. Уг цэнгүүний үеэр супер азтанаар тодорсон Ардын жүжигчин Ч.Батсайханыг “Жуулчин говь” ХХК-аас Хайнанд долоо хоног амрах эрхийн бичгээр шагнасан юм. Энэ үед УИХ-ын гишүүн, Нутгийн зөвлөлийн дарга М.Зоригт бас нэгэн хүнийг морин хуурчтай хамт Хайнанд амрах зардлыг нь даахаа амлаж, гэнэтийн бэлэг барьж байсан. Тэр азтан нь уртын дууч, Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ байлаа. Эрхэм гишүүн амласан ёсоороо ардын жүжигчинд Хайнанд амрах эрхийн бичгийг нь өнөөдөр /12.20/ гардуулсан юм. Энэ үеэр Ш.Чимэдцэеэтэй уулзаж, сэтгэгдлийг нь хуваалцлаа. - Та авъяас, ажил мэргэжлийнхээ буянаар хилийн чанадад олонтаа зорчиж байсан хүн. Энэ удаагийн аялал юугаараа онцлог байх бол? “Гангар хун”-аараа нэрлэгдсэн Сүхбаатарчуудынхаа анхны шинэ жилд оролцсон. Нэр шигээ ганган, сайхан цэнгүүн болсон гэдэгтэй энэ үдэш хамт байсан хүмүүс санал нийлэх биз ээ. “Гангар хун” цэнгүүний үеэр шалгарсан цорын ганц супер азтантай хамт Хайнанд амрах эрхийн бичгийг нутгийн дүү, УИХ-ын гишүүн М.Зоригт надад өгсөнд маш их баяртай байгаа. Фэйсбүүк дээр бидний зургийн дор нутгийн залуус “Нүдээ олсон сайхан шагнал байна” гэсэн сэтгэгдэл бичсэн байсанд бас их сэтгэл хөдөлсөн. Миний хувьд 40 гаруй оронд очихдоо дандаа ажлаа хийж, дуулж явсан. Анх удаа л жинхэнэ утгаараа аялж амрах гэж байгаа минь энэ. Манай нутгаас төрсөн цөөхөн Ардын жүжигчдийн нэг морин хуурч Батсайхантайгаа хамт хүйтэн жихүүн цагаар халуун дулаан оронд аялан долоо хоног амарна гэдэг маш том завшаан юм. Батсайхан маань олон жил миний хуурч хийж явсан, бид хоёр хар багын найзууд л даа. -Биднийг бага байхад та Дэлхийн Залуучууд Оюутны наадамд оролцож байсан санагдаж байна. Тэгэхэд гадныхан таныг хараад, “Монголиа” хэмээн хашгирч, Монголд ийм сайхан эмэгтэй байдаг юм уу хэмэн гайхширч байсан тухай хүмүүс ярьдаг байсан. Тэр дурсамжаасаа хуваалцаач? -Зөвлөлт улсад болсон ДЗО-ны 12 дугаар их наадамд Монголоос оролцсон залуучуудыг төлөөлж, “Инээмсэглэл” хамтлагийн Ганболд, Ганхуяг, бид гурав наадмыг нээж орос, англи, монголоор мэндчилж байсан юм. Тэгэхэд олон орны залуучууд их сайхнаар хүлээж авч байсан шүү. -Гадаад ертөнц хаалттай социализмын үед гуравдагч орнуудад аялна гэдэг тийм амар олдох боломж биш. Таны хувьд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн нь ямар улс байсан бэ? -Францын Лили гэдэг хотод тоглож байхад хөлөндөө гипстэй нэг хүн тайзан дээр гарч ирж, надад баяр хүргээд, дараагийн бүх хотуудаар биднийг даган явж, тоглолтыг маань үзэж байсан. Тэр удаагийн аялал сэтгэлд маань илүү тод үлджээ. Социализмын үед урлагийнхан бидэнд үзэгч, тэр дундаа гипстэй хүн тайзан дээр гарч ирж, баяр хүргэнэ гэдэг үнэндээ ховор, бараг л боломжгүй зүйл байлаа шүү дээ. -Та түрүүнд фэйсбүүкийн тухай хөндлөө л дөө. Орчин үеийн олон нийтийн сүлжээнд хэдийнээс нэгдсэн бэ? -Би ер нь гараар бичих дуртай. Гэхдээ сүүлийн хоёр жил гаруй хугацаанд докторантурт суралцаж байхад компьютер дээр бичих шаардлага гарч ирсэн. Энэ үеэс ажлаа, тоглолтоо сурталчлахын тулд цахим сүлжээнд нэгдсэн дээ. -Таны уран бүтээлийн гараа төрсөн нутгаас тань эхтэй. Энэ агшинд нутгийн тухай ямар бодол орж ирж байх юм бэ? -Хүн гэдэг өтлөхөөрөө нутгаа, тураг өтлөхөөрөө уулаа гэдэг үг байдаг даа. Би тэгтлээ өтөлчихсөн хүн биш ч нас ахих тусам нутгаа гэх сэтгэл маань улам л дэвэрч байна, угийн л нутаг амьтай хүн дээ. Хүн өөрийнхөө дээлийг уранхай байх юм бол төдийлөн ойшоохгүй. Харин нутаг уранхай байх юм бол сэтгэл минь өмөлзөөд л явчихна. Гэхдээ манай нутаг сүүлийн үед үнэхээр сайхан хөгжиж байна. Энэ бүхнийг харахад сэтгэл өег байдаг. Хойшид улам илүү хөгжих нь тодорхой. Хөгжил гэдэг аргаа нэгэнт олоод авсан байхад улам л давшиж байдаг зүйл. -Баярлалаа. Ардаараа овоглосон алдартнууд маань аян замдаа сайн яваад, сайхан амраад ирээрэй Э.ИЛА
урлаг соёл
Монгол Улсын Гавьяат жүжигчин, П.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны дэд шагналтан, Пласидо Доминго OPERALIA тэмцээний Тэргүүн байрын шагналт Э.Амартүвшингийн уран бүтээлийн тоглолт энэ сарын 4-нд ОХУ-ын нийслэл Москва хотын төвд орших "Архиповский музыкальный салон"-д болов. Тус уран бүтээлийн тоглолтын үеэр тэрбээр дэлхийн сонгодог бүтээл болох "Риголетто", "Трубадур", "Аида", "Севилийн үсчин" зэрэг дуурийн хэсгээс, мөн П.Чайковский, С.Рахманинов нарын романсыг дуулж сонирхуулсан нь үзэгчдийн таашаалыг хүртэв. Э.Амартүвшингийн уран бүтээлийн тоглолтыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл, ЭСЯ-ны дипломат ажилтнууд болон Москва хотын Соёл, урлагийн дээд сургуулиудад суралцаж байгаа монгол оюутнууд үзэж сонирхов. Элчин сайд Ш.Алтангэрэл дуучин Э.Амартүвшинд баяр хүргэж уран бүтээлийн амжилт хүссэний гадна, тус арга хэмжээг дэмжиж зохион байгуулсан байгууллага, хувь хүмүүст талархал илэрхийллээ. Дуучин Э.Амартүвшингийн уран бүтээлийн дараагийн тоглолт ОХУ-ын Санкт-Петербург хотын Филармонид болно. Ч.БОЛ
урлаг соёл
-Урлаг, спорт хоёрт хэзээ ч арын хаалга байдаггүй. Чаддаг нь орон зайгаа эзэлж, чадахгүй нь байр сууриа булаалгадаг тийм л хуультай- “Харанга”, “Хурд”, “Чингис хаан”, “Никитон”, “Камертон”, ”Номин талст”. Х.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Г.Наран, Ж.Даншдондог... Тийм ээ, би тэднийг сонсдог. Сонсох тусам тэдэнд улам “дурладаг”. Яагаад гэж үү. Бүх цаг үед ХИТ байж чаддаг, бүх цагийн хамгийн супер дууг тэд дуулсан болохоор нь. “Харанга”-ын “Москвагийн бороо”, “Толин хул”, “Шүүдэр цэцэг”, “Зөвхөн Монголдоо”, “Морин хуур”, “Санана даа”, “Сар шиг хол”-ыг сонсох дургүй монгол хүн бий гэж үү. “Хурд”-ын “Аавдаа”, “Цэргийн бодол”, “Чи минь байгаа болохоор”, “Ээждээ”-г сэтгэлээсээ хайрлан сонсч, “Чингис хаан” хамтлагийн “Нэг л удаа”, “Хуримын дуу”, “Мэнгэ төөрсөн амраг”, “Хань минь дээ” дуунд уярч, Б.Сарантуяагийн “Тэр намайг дурсдаг болов уу”, Т.Ариунаагийн “Анхны хайр”, “Чи минь” дуунд хайлж байдаг Монголын мянга мянган үзэгч тэдний дуунаас хэзээ ч сэтгэлээ урвуулж байгаагүй. Хичнээн удаа тоглосон ч үзэгчид тэднээс уйдаж байгаагүй. Тийм болохоор тэд Монголын роп, попын ертөнцийг хаанчилж чадаж байна. Чадаж байгаа юманд арга байдаггүй ээ гэдэг . Саяхан “Universe best songs” наадмын шүүгч, дууны инженер Рагу Раман Монголоос бүрмөсөн буцахынхаа өмнө ярилцлага өгсөн байна. Монголын рок поп урлагийнхныг хатуухан шүүмжилсэн түүний ярилцлагад цагийг нь тааруулж, байг нь онож хэлсэн үгс цөөнгүй байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ Рагу тэнд Монголын залуу үед боломж олдохгүй байна гэх утгатай зүйлс ярьсантай санал нийлэхгүй хүн цөөнгүй бий. Урлагийн гал тогоонд чанагдаж үзээгүй болохоор тэнд юу болж байдгийг бид нэгбүрчлэн мэдэхгүй байх. Гэлээ ч жирийн сонсогч, үзэгчийнхээ хувиар “Хаана байна, тэр залуучууд. “Харанга”, “Хурд”, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Г.Нарангийн тайзны хаанчлалыг зогсоож чадах тэр залуучууд байна уу” гэж асуумаар санагдаж байна. Сэтгэл ханамжийн дээд зэргийн мэдрэмж өгөх тийм залуу дуучид өнөөдөр хэр олон байна вэ. Урлагийн шинэ үеийн залуусын хүч нь хаана байна вэ? Урлаг, спорт хоёрт хэзээ ч арын хаалга байдаггүй. Чаддаг нь орон зайгаа эзэлж, чадахгүй нь байр сууриа булаалгадаг тийм л хуультай. Түүнээс хэн нэгэн гадны шүүмжлэгч Монголын рок, попынхны үнэлэмжийг үзэгчдийн өмнөөс тогтоодог юм биш. Хаана амьд дуу хоолой, хаана хүч хөдөлмөр байна. Тэднийг үзэгч мөнгөө төлж сонсдог. Тиймээс урлагийнхны амжилт гаргах эсэх нь хэн нэгнээс биш өөрсдөөс нь хамаардаг. Урлагийнхны хувьд үзэгчид үргэлж шүүгч байдаг. Тэд сайн дууг, сайн дуучдыг өөрсдөө олж, тоож сонсдог. Нэг, хоёр дуу дуулаад нялхсын өвчнөөр өвчлөгчид Монголд харин олон бий. Залхуу, өөртөө ханачихсан, үзэгчдээ үл хүндэтгэдэг Монголын залуу үеийг хэн сонсох юм бэ. Нэг дуугаа улиг болтол дуулдаг. Шинийг сэтгэж, шинийг эрэлхийлж чадахгүй байгаа тэдэнд хэн мөнгө төлөх юм бэ. Монголын урлагт жилд олон арван дуучин хөл тавьдаг нь үнэн. Зөвхөн “Universe best songs” наадам гэхэд сүүлийн дөрвөн жилд 100 дуучинд урлагийн гэх тодотгол зүүж өгчээ. Харамсалтай нь, тэд хаана байна вэ? Хүссэн хүн бүр “од” болон гязалзаж чаддаггүй юм шүү дээ. Тэр тусмаа үйлдвэрийн бараа шиг нэг ижил дуучдыг хүлээж авах орон зай урлагт байхгүй. Урлагийн тайз хатуу. Тэнд хэн хөдөлмөрлөж чадна, тэр амьд оршиж чаддаг. Тэнд байгалийн шалгарал мөнхийн явагддаг учраас хүссэн бүхэнд дуучин болох тавилан оногддоггүй юм. Дуу дуулах, дуучин болох бол хоёр өөр ойлголт. Монголын залуучууд дуу дуулах хоббигоо дуучин болчихлоо гэж эндүүрээд байх шиг. Тиймээс л тэдэнд Монголын урлагт орон зай олдохгүй, шахагдаад байгаа юм шүү дээ. Орон зайгаа эзлэхийн тулд эхлээд хөдөлмөрлө. Үзэгчдээ хүндэл. Урлаг тийм л хүнд ээлттэй ханддаг байх. Түүнээс Б.Сарантуяа, Т.Ариунаа, “Харанга”, “Хурд”-ынхан зайгаа тавьж өглөө гээд залуу үеийг үзэгчид хүлээж авахгүй бол яах вэ? Тэдний орон зайг нөхөх хэмжээний хэн байгаа юм бэ? Ж.ЭРХЭС Эх сурвалж: “NEWSWEEK” сонин №041
урлаг соёл
“Хөсөгтөн” хамтлаг “VOICES – A Festival of Song” олон улсын урлагийн их наадамд оролцлоо "Хөөмийн олон улсын симпозиум" наадмаас гранпри, шагнал, БНСУ-ын Чежү аралд зохиогдсон "Урлагийн олимп"-иос алтан медаль, ОХУ-ын Буриадын Улаан-Үдэд болсон "Газар дэлхийн амьсгаа" олон улсын ардын хөөмийчдийн их наадмаас гранпри шагнал хүртэж байсан Монголын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг анх удаа Сингапурын алдарт “Esplanade” театрт болсон “VOICES-А Festival of Song” олон улсын урлагийн их наадамд амжилттай оролцов. Алдарт “Esplanade” театрын тайзнаа Монголын язгуур урлагийн гайхамшиг, хөөмийн урлаг, үндэсний олон төрлийн хөгжмийн ур чадварыг харуулж, Монголынхоо соёл, урлаг, уран бүтээлчдийг Сингапурын болон гадаадын олон нийтэд таниулах, сурталчлах энэхүү санаачилгыг Элчин сайд Б.Дэлгэрмаа нарын Сингапурт суугаа ЭСЯ-ныхан ихээхэн дэмжиж тусалжээ. Сингапурт суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ үеэр “Норовбанзад” сангийн зүгээс "Хөсөгтөн" хамтлагийнханхан бэлэг болгож, “Сентоса” арлаар аялах зардал гардуулсныг дамжуулан өгсөн байна. Эх сурвалж: www.URLAG.mn
урлаг соёл
Дуучин Бейонси өнгөрсөн баасан гаригт /ХII.13/ тав дахь цомгоо “iTunes”-ээр дамжуулан худалдаанд гаргажээ. Бейонсийн өөрийн нэрээрээ нэрлэсэн шинэ цомог нь худалдаанд гарснаасаа хойшхи гуравхан хоногийн хугацаанд 828773 хувь татагдаж “iTunes”-т хамгийн хурдан борлуулалттайгаар шалгарсан аж. Түүнчлэн Бейонсийн шинэ цомгийн борлуулалтын амжилт энэ чигээрээ үргэлжилвэл эхний долоо хоногтоо Тейлор Свифтийн “Red” цомгийн рекордыг эдвэх боломжтой байгаа гэнэ. Б.АНХТУЯА
урлаг соёл
“Бостонд тодорсон Монгол авьяас”-тан хэмээгддэг Б.Уянга өмнө нь “Dark knight masterpiece concert”-нд хамтран тоглож байсан алдарт хийлч Tina Guo-тай хамтарч, нэгэн шинэ уран бүтээл дээр ажиллажээ. Tina Guo нь “Iron man 2”, “Sherlock holmes” зэрэг бүтээлүүдийн хийлийн аялгууг тоглосон бөгөөд дэлхийн шилдэг хөгжимчдийн нэг юм. Тэрээр энэ удаа Б.Уянгатай хамтран “Lord of night” бүтээл дээр ажиллажээ. Дуучин Б.Уянгын хувьд өөрийн шинэ цомгоо гаргахаар ажиллаж байгаа гэх мэдээллийг өглөө. Тэрээр АНУ-ын Лос Анжелас хотноо амьдран, уран бүтээлээ хийж байгаа авьяаслаг залуу дуучин юм. Түүний шинэ уран бүтээлийг хамтдаа сонирхоё. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвөөс өчигдөр оюуны өмч хамгаалах үйлст идэвхтэй оролцож буй уран бүтээлчдийг шагнаж, урамшууллаа. Тодруулбал, үе үеийн уран бүтээлчдээс орлогоороо тэргүүлсэн гурван эрхэмд шагнал гардуулсан нь дуучин Т.Ариунаа, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, дуучин A-Cool нар байв. Оюуны өмчийг хамгаалах зорилготой уг төв үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хи арван жилийн хугацаанд 3000 орчим бүтээлийн оюуны өмчийг хамгаалжээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хайрын олон сайхан дуутай “Freezone” хамтлаг арванхоёрдугаар сарын 7-нд “Хотын хэмнэл” тоглолтоо амжилттай тоглосон билээ. Харин тус хамтлагийн залуус тоглолтын тодорхой орлого, мөн залуусын дэмжлэгтэйгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хайрын мод” бүтээхээр болсноо тоглолтын өмнө зарлаж байсан. Энэхүү модыг Монголын шилдэг дархчууд төмрөөр урлах бөгөөд хайр сэтгэлээр холбогдсон хосууд үнэнч хайрын бэлгэдэл болгон цоож зүүж, түлхүүрийг нь хоёр биендээ нэг нэгээр нь нандигнан хадгалдаг учиртай аж. Олон улс оронд Хайрын мод байдаг юм байна. “Freezone” хамтлагийн гишүүн Д.Баттөмөрийн ах “Номин талст”-ын Д.Батсүх энэхүү “Хайрын мод”-ыг бүтээхэд зориулж хувиасаа 2 сая төгрөг гардуулан өгсөн бол Төрийн соёрхолт дуучин Д.Болд ч хандив өргөхөө мэдэгдсэн байна. Мөн саяхан “Sweetymotion” хамтлагийн гишүүн Т.Солонго сая төгрөг хандивласан бол “Ice Top” хамтлагийнхан ч мөнгөн хандив өргөхөө мэдэгдсэн байна. Ийнхүү тун удахгүй “Хайрын мод” нахиалах нь ээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
YouTube сайтын 2013 оны хамгийн их үзсэн Өмнөд Солонгосын Psy-ийн “Gentleman” бүтээл шалгарчээ. Залуус дэлхийн өнцөг булан бүрт одоо энэ дууг дуулж, бүжгийнх нь хөдөлгөөнийг дуурайн бүжиж байна. Бас цахим ертөнц түүний “Гангнам стиль”, “Жентелмэн” зэрэг дууны клипээр амьсгалж, Фэйсбүүк хуудсан дахь хамгийн сонирхолтой контент хэвээр байсаар. Тэгвэл өвөрмөц стиль, дуулах арга барилаараа дэлхийг байлдан дагуулсан Psy-ийн араас онцгой бөгөөд тэнэг гэмээр үйлдэл, этгээд сэтгэхүйгээрээ алдаршиж чадсан Miley Cyrus-ын хоёр ч дуу удаалжээ. Олон хүний дургуйцлийг хүргэсэн Miley Cyrus-ын дуунд түүнээс дутахааргүй олон хүн дуртай байдаг нь эндээс харагдаж байна. Харин 2014 онд хэн дэлхийн хөгжмийн ертөнцийг хөгжөөж чадах бол... Ингээд 2013 оны хамгийн их хүн үзсэн 10 клипийг хүргэж байна. 2014.01.03-ны байдлаар: Эх сурвалж: WWW.TIME.COM
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын авьяаслаг зарим уран бүтээлчдийг өнөөдөр төрийн дээд одон “Алтан гадас”, Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж урамшууллаа. Тодруулбал “Алтан гадас” одонгоор тус чуулгын бүжгийн албаны дарга А.Баярсайхан, ятгачин Т.Билэгдэмбэрэл, Хөдөлмөрийн хүндэт медалиар хөгжмийн албаны дарга лимбэчин Х.Энхбат, дуучин Ц.Түмэнжаргал нар шагнууллаа. Э.ТЭКҮ Гэрэл зургийг: Б.БАТМӨНХ
урлаг соёл
Дуучин Кеша хоол, ундаа зохицуулж чадахаа больж, өвчин туссан гэнэ. Тэрээр сэтгэл зүйн байдлаас шалтгаалан хэт их эсвэл бага иддэг /eating disorder/ буюу эмх замбараагүй хооллох өвчин туссан байна. Энэ тухайгаа Кеша Твиттерээрээ дамжуулан мэдэгдэж, хэвийн байдалдаа эргэн орохын тулд 30 хоног эмчилгээ хийлгэх болсноо зарлажээ. Тэрээр өчигдөр Чикаго хотод орших эрүүл мэндийн тусгай төвд хандан, зөвлөгөө тусламж авч эхэлсэн байна. Өдгөө 26 настай Кеша цагаан хоолтон юм. Б.АНХТУЯА
урлаг соёл
Нийтийн дууны ханхүү С.Жавхланг шүтэн биширч дуучин болсон залуу дуучин Б.Болд, Т.Баясгалангийн фэн шоунд нь оролцох гэж гэрээсээ оргон хотыг зорьж байсан Э.Чулуунчимэг нар өнөөдөр өөрсдөө чамгүй дуучин болж, нийтийн дууны нэгэн үеийн түүхийг бүтээж байна. Тэд нэгэн гэр бүл гэдгийг уншигчид маань андахгүй. Мөрөөдлөө биелүүлэхийн хажуугаар түмэнд хүрсэн хуучны дууг дахин амьдруулж яваа залуу хос ирэх долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16, 17-нд Монгол бөхийн өргөөнөө нижгэр тоглолт хийхээр бэлдэж эхэлжээ. Тэдний тоглолтонд уран бүтээлийн ах дүү нар болон нэг байранд хамт амьдардаг хөршүүд гээд олон сайхан уран бүтээлчид оролцохоо мэдэгдсэн. “Харанга” хамтлаг, поп дива С.Наран, поп опера “Ньюанс” хамтлаг, МУГЖ С.Жавхлан, түүний гэргий Г.Эрдэнэчимэг гэхчилэн чансаатай гэх уран бүтээлчид тус тоглолтын зочид байх юм. “Энх мэндийн аялгуугаар Монгол түмнээ илбэе” уран бүтээлийн цэнгүүн залуу дуучдыг олон түмэнтэй уулзуулан танилцуулах тул тэд мэргэжлийн дууны тоглолтыг утгаар нь үзүүлэхээр амьд хөгжмийн Маршалл хамтлаг, цэнгээнт бүжгийн “Хатантуул” хамтлагтай хамтран ажиллаж буй ажээ. Тоглолтоо амжилттай хийхийн тулд залуу хос хөөрхөн охин Б.Аялгуугаа эмээ өвөөгөөр нь асруулж, өөрсдөө гэртээ харих завгүй бэлтгэл хийж байгаа гэнэ. С.ЦЭЛМЭГ
урлаг соёл
Лос-Анжелесийн алдарт “Стэплс центр”-т энэ сарын 26-нд болох 56 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолын тайзнаа ая дуугаа өргөх хамтлаг, дуучдын жагсаалтад “Metallica”, дуучин Лорде, Кейти Перри нарын нэрс нэмэгджээ. Энэ жилийн наадамд дөрвөн ч номинацид нэр дэвшээд буй Лорде анх удаа Грэммийн тайзнаа дуулахаар болсон нь энэ аж. Харин Кейти Перригийн хувьд 2009, 2011, 2012 гээд гурван ч наадамд дуу хоолойгоо өргөсөн хууччуулын нэг билээ. Наадмын хамгийн онцгой зочдын нэг бол “Metallica”. Хамгийн сүүлд 1991 онд Грэммийн ёслолын тайзнаа морилж байсан амьд хөгжмийн домог энэ удаад Хятадын алдартай төгөлдөр хуурч Лан Лантай хамтарч өвөрмөц нэгэн шоугаар үзэгчдэд бэлэг барих гэнэ. Рок хэмнэл+төгөлдөр хуурын гайхалтай аяз. Энэ бол үнэхээр том сюрприз байх болно гэдгийг наадмыг зохион байгуулагчдын зүгээс амлаж байна. Тэднээс гадна “Daft Punk” хамтлаг Стиви Уондер, Найл Рожерс, Фаррел Уильямс нартай хамтран дуулах бол дуучин Pink Нейт Рюсстэй, “Imagine Dragons” хамтлаг Кендрик Ламартай хамт тайзыг эзэгнэх болно гэдгийг зохион байгуулагчид хэдийнэ мэдэгдээд байгаа юм. С.ЦЭЛМЭГ
урлаг соёл
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдавыг мэдэхгүй танихгүй хүн гэж үгүй билээ. Тэгвэл түүний отгон шавь Соёлын тэргүүний ажилтан, дуучин Ө.Цэрэнчунт эх орондоо тав дахь бие даасан тоглолтоо хийх гэж буй. “VIP 100” тоглолт нь нэгдүгээр сарын 19-нд “IVY” ресторанд болох байна. Уг тоглолтод “Маринский” театрын гоцлол дуучин Маргарита Иванова хамтран оролцох бөгөөд төгөлдөр хуурчаар Испанид олон жил уран бүтээл туурвиж байгаа Монголын шилдэг төгөлдөр хуурчдын нэг С.Саянцэцэг уригджээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Сэм Смит. Фото: Mark Allan / Invision / AP Британийн медиа корпораци «Би-Би-Си» 2014 оны хамгийн ирээдүйтэй шинэ дуучнаар Хартфордширийн 21 настай Сэм Смитийг нэрлэжээ. Хөгжмийн аж үйлдвэрийн шүүмжлэгч, зүтгэлтнүүдийн дунд явуулсан Sound of 2014 санал асуулгаар Сэм Смит тэргүүлсэн байна. Британийн цахим дуэт Disclosure «Latch» гэсэн синглийг 2012 оны намар гаргасны дараа тэр алдаршиж эхэлжээ. Өнгөрсөн оны дундуур Британийн продюссер Naughty Boy-д зориулсан «La La La» дууг Смит дуулсан нь британи чартыг тэргүүлсэн юм. Тэрээр өөрийн анхны «In the Lonely Hour» цомгоо энэ жилийн тавдугаар сарын сүүлчээр гаргах юм. Уг цомгийн анхны сингл «Money On My Mind»-ийг албан ёсоор ирэх сарын 16-нд танилцуулна. Асуулгаар Элла Эйр (Ella Eyre), Бэнкс (BANKS, тэрээр Жилиан Бэнкс), Самфа (Sampha) ба Жорж Эзра (George Ezra) нар тодорсон бөнөөд нийтдээ 15 хөгжимчид багтлаа. «Би-Би-Си» өөрийн асуулгыг 2003 оноос эхэлсэн юм. Ирээдүйтэй дуучдаар өмнө нь Адель, Литл Бутс, Элли Гулдинг, Мика, рэпчин Фифти Сент (50 Cent), Keane хамтлаг шалгарч байлаа. Асуулгын шагналт байрнуудад орж байсан дуучид, жүжигчдээс нэрлэбэл Interpol, Yeah Yeah Yeahs, Franz Ferdinand, Bloc Party, Kaiser Chiefs, Vampire Weekend, Florence + the Machine, Hurts багтаж байсан бол дуучдаас Диззи Раскал, Жеймс Блейк и Фрэнк Оушен, Леди Гага, Марина Диамандис нарыг хэлж болно. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
урлаг соёл
"Хурд" хамтлаг өнгөрсөн жил 20 жилийнхээ ойг нүсэр тэмдэглэсэн. Тэд өөрсдийн нэрийн аксесуар, алтан пянз гаргаж үзэгч, сонсогч фенүүддээ бэлэг барьсан юм. Тэгвэл 20 жилийн ойн тоглолтоо дэлхийн өнцөг булан бүрт орших монголчууддаа хүргэх зорилгоор аялан тоглолт хийж буй. Тус хамтлаг дэлхийг тойрох аялан тоглолтоо БНСУ-аас эхлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд нэгдүгээр сарын 30, 31-нд тус улсад тоглохоор товложээ. “Хурд” өмнө нь 2002 онд Өмнөд Солонгос улсад тоглолтоо хийж байсан агаад зургаан мянга гаруй монголчуудыг нэг дор цуглуулж чадсан байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын хөгжмийн зохиолчдын нэгдсэн холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур-2013” наадам энэ сарын 25-нд СТӨ-нд болох гэж байна. 27 дахь жилтэйгээ золгож буй тус наадмын бүртгэл энэ амралтын өдрүүдэд эхэлжээ. Бүртгэл энэ сарын 20-ныг дуустал Монголын хөгжмийн зохиолчдын холбоонд үргэлжилэх юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн жил “Морин хуур-2012” наадамд ая зохиогч хөгжмийн зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн нийт 100 гаруй уран бүтээл өрсөлдсөн билээ. Х.ЖАРГАЛ Эх сурвалж: www.mminfo.mn
урлаг соёл
Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Чапаевын уран бүтээлийн хос цомог шинээр "мэндэллээ". "Алтайг цуурайтуулсан аялгуу" нэртэй энэхүү цомогт казахын ард түмний болон баруун Монголын үндэстэн ястны сэтгэлд хоногшсон 30 гаруй дуу багтсан байна. Гавьяат жүжигчин маань казах үндэсний хөгжим домбор, мөн морин хуур, гитар,икел, аманхуур гээд цомогт багтсан дуу бүрийнхээ хөгжмийг өөрөө тогложээ. “Ардын дуу хуур бол далай шиг шавхагдашгүй баялаг” хэмээн ярьдаг тэрбээр өнгөрсөн хугацаанд сэргээн дуулсан ардын богино болон харилцаа дуунуудаа олон түмэндээ хүргэхээр шийдсэн нь энэ юм. “Алтайг цуурайтуулсан аялгуу” буюу казахаар “Алтайды жангырткан ауендер” нэртэй энэхүү цомог Hi-FiRecords-ийн бүхий л салбараар худалдаалагдаж эхэллээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Чапаев нь Монголын урлагт бүтээсэн туурвил бүтээлүүдээрээ үндэсний хөгжмийн уламжлалыг жинхэнэ эртний сонгодог дэг жаягаар нь авч үлдсэн, сэргээн хөгжүүлсэн, түгээн дэлгэрүүлж, хойч үедээ өвлүүлж яваа билээ. Орчин үеийн драмын жүжиг, үндэсний дуурийн гол, туслах дүрүүдийг орон нутгийн театрын тайзнаа бүтээсэн асар олон талтай уран бүтээлчдийн нэг. Монгол оронд театрын урлагийг үүсгэн хөгжүүлэх, мөн 1930-аад оноос хойшхи Монголын нийгмийн адармаатай түүхэн цаг үеүдийн эрхшээлээр бараг мартагдаад байсан үндэсний урлагийн өв уламжлалыг орчин үед сэргээн хөгжүүлэх их үйлсэд Х.Чапаев нь амьдралынхаа 53 жилийг зориулсан байдаг. Алс баруун хязгаар Увс аймагт анх 1962 онд Соёлын ордон байгуулагдахад тэрбээр 16-хан настайдаа жүжигчин, хөгжимчнөөр орж ажиллажээ. Тэр цагаас эхлэн хөдөөгийн Соёлын ордонг хөл дээр нь босгох, улмаар Соёлын ордныг Хөгжимт Драмын театр болгон эрс шинэчлэх бүхий л үйл явцыг төрийн бодлогын хүрээнд өндөр түвшинд гүйцэтгэсэн тус Соёлын ордны анхны 24 уран бүтээлчийн нэг билээ. Өөрийн унаган авьяас, уламжлалт гэрийн шавь сургалт, мөн төрийн бодлогоор гадаад дотоодод бэлтгэгдсэн багш нарынхаа шавь сургалтаар хөгжмийн, дууны, бүжгийн, драмын урлагт бие даан суралцаж ХДТ-ын үндсийг тавьж, хөгжүүлсэн анхдагч 24 уран бүтээлч байдаг. Монголын төр хүн амаа урлагаар соён гэгээрүүлэх, урлагийг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх бодлогоо шинээр тодорхойлсон 1960-аад оноос эхлэн чухамдаа тэд л Төрийн үүргээс үүрэлцэж байв. Гавьяат жүжигчин Х.Чапаев нь амьдрал, уран бүтээлийнхээ 53 жилийн нөр их хөдөлмөрийг Монголынхоо урлагт зориулахдаа 1962-1977 онд Увс аймгийн Соёлын ордонд, 1977-1991 он хүртэл Увс аймгийн Хөгжимт Драмын театрт, 1991 оноос Баян-Өлгий аймгийн Хөгжимт Драмын театрт дуучин, жүжигчин, туслах найруулагч, Монгол үндэсний соёл урлагийн төвд багш, найруулагчаар ажилласан. Увс, Баян-Өлгий аймгийн театруудын урын санг бүтээлцэхдээ үндэсний хөгжмийн туурвил зүйн хэд хэдэн төрлийг шинээр сэргээж, олон арван шинэ бүтээлүүдээрээ баяжуулан жинтэй хувь нэмэр оруулсан байдаг. Тухайлбал, Увс аймгийн Хөгжимт драмын театрт ажиллаж байхдаа монгол ардын домогт харилцаа дууг театрын тайзны болон концертын бүтээл болгох санаачлага гарган, домгийг нь судлах, ая данг нь сэргээх, үгийг нь бүрэн эхээр нь сэргээх зэргээр цогцоор нь судалж сэргээснээр харилцаа дуунуудыг дуулалт жүжиг, концертын бүтээл гэсэн хөгжмийн томоохон хоёр хэлбэрээр ХДТ-ын урын санд шинээр оруулжээ. Тэрбээр дуулалт жүжгийн гол болон туслах дүрүүдэд тоглож,өөрөө найруулан тайзнаа тавьсан нь орон нутгийн ард түмнээс өндөр үнэлэлт авч байжээ. Мөн харилцаа дууны концертын бүтээлд нь дуучин, мөн хөгжимчний үүргийг олон жил гүйцэтгэж байв. МУГЖ Х.Чапаевын анх Увс аймгийн театрт санаачлан сэргээж тайзнаа тавьсан монгол үндэсний хөгжмийн томоохон төрөл болох ардын домогт харилцаа дууны концерт, мөн дуулалт жүжгийн тайзны тавилт нь Хөгжимт драмын хэмээх статустай театрын статусыг бүрэн утгаар нь илэрхийлж чадсан тул театрын урын санг бүрэн тодорхойлох гол бүтээлүүд нь болжээ. Энэхүү хөгжмийн театрын бие даасан төрөл жанрыг хөдөөгийн театрт шинээр оруулж ирсэн Х.Чапаевын туршлагыг аймгуудын Хөгжимт Драмын театрууд өөрсдийн театрт хэрэгжүүлж эхлэн ардын домогт суурилсан дуулалт жүжгийг урын сандаа оруулсан байдаг. Төрийн шагналт, ардын хуурч Г.Жамьяангийн гарын шавь тэрбээр 1993 онд Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын дэргэд “Толхын” хамтлаг байгуулж, залуу уран бүтээлчдийн авьяасыг нээж, хөгжүүлжээ. Морин хуур, икэл, домбор, баян, баллайк, хуушуур, шанз, кобыз, ятга, ёочин, бленчер, удар, аман хуур, мандалин, төгөлдөр хуур, гитар зэрэг 17 төрлийн хөгжмийг чадварлаг эзэмшсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Чапаев нь 1990-ээд оноос эхлэн Баян-Өлгий аймагт амьдардаг урианхай олон түмэнд морин хуур, мөн икэл хөгжим зааж сурган, үндэсний урлагийн үнэт зүйлс, хөгжмийн соёлыг түгээн дэлгэрүүлж ирсэн гавьяатуудыг нэг. Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлч үндэсний цөөнхөд морин хуур зааж сургаснаараа анхдагч болоод зогсохгүй 1991 онд тус казах үндэстний театрт дуучин, жүжигчин, туслах найруулагчаар ажиллаж байхдаа “Учиртай гурван толгой” дуурийг тайзнаа анх монгол хэлээр нь тавьсан юм. Чухамдаа олон арван жил зөвхөн казах хэл, казах хөгжмийн уламжлал дээр тулгуурлаж ирсэн Баян-Өлгий аймгийн театрын урын сан ба нутгийн нийт үзэгч сонсогчдод энэ нь онцгой үйл явдал болохын хамт монгол үндэстний олон соёлын хөгжилд өвөрмөц алхам болсон юм. Гавьяат жүжигчин Х.Чапаев өнгөрсөн хугацаанд үндэсний дуурийн оргилуудын нэг болох “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрд 46 жил тоглож, үе үеийн ардын жүжигчин, гавьяат жүжигчин цол бүхий олон арван Нансалмаа нарыг төрүүлсэн байдаг. Тэрээр нийт 1000 гаруй ардын болон уртын дуу, мөн зохиолын дуу, дуулалт болон драмын 100-гаад жүжиг,таван дуурийн гол ба туслах дүр бүтээжээ. Түүнчлэн 16 дуулалт жүжиг, 27 хүндэтгэлийн концерт найруулан тайзнаа тавьж олны хүртээл болгохын зэрэгцээ дэлхийн 40 гаруй улсад аялан тоглолт хийсэн байна.
урлаг соёл
Олон улсын төгөлдөр хуурчдын наадам удахгүй болно. “Ф.Шопен ба хорин нэгдүгээр зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын наадмыг ССАЖЯ, Польшийн Элчин сайдын яам, Соёл урлагийн их сургууль, Дуурь бүжгийн эрдмийн театрын дэмжлэгтэйгээр нэгдүгээр сарын 23-28-ны хооронд болох ажээ. Уралдаанд БНХАУ, БНСУ,ОХУ тэргүүтэй 30 гаруй төгөлдөр хуурч оролцох бөгөө шүүгчээр нэрт төгөлдөр хуурч Эва Поблоцка, Шанхайн консерваторийн захирал Зие танг, ОХУ-ын эрхүүгийн Ф.Шопены нэрэмжит консерваторийн захирал, гавьяат жүжигчин А.С.Дурбажева нар оролцох гэнэ. Нээлтийн үеэр төгөлдөр хуурч Эва Поблоцка Шопены бүтээлээс тоглох юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Үндэсний хөгжмийн зэмсгээр жазз уран бүтээл тууривдаг “Арга билэг” хамтлагийн “Үүлэн бор” хэмээх шинэ уран бүтээл гарчээ. Этно жазз жанараар уран бүтээл тууривдаг эдгээр уран бүтээлчид өнгөрсөн оны гурван сард өөрсдийн бие даасан тоглолтыг хийж байсан билээ. Морин хуурын чуулгад данстай “Арга билэг” хамтлагийн уран бүтээлчид урьд нь Нью-Йорк, Санкт-Петербург, Сөүл, Шанхайн үзэгчдэд өөрсдийн уран бүтээлийг хүргэж байсан удаатай. “Арга билэг” хамтлагийнхан “Дээлт”, “Дэв” нэртэй хоёр бие даасан цомгоо өөрсдийн фенүүддээ хүргэж байсан билээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Нэгэн залуу”, “Заримдаа л”, “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” зэрэг олон уран бүтээлээр нь түүнийг танихгүй хүн байхгүй болов уу. Дуучин Отгоо буюу Х.Отгончимэг хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авсан. Тэгвэл саяхан “Lounge” нэртэй бүтээлээ “Soundcloud.com” дээр байршуулжээ. Ингээд түүний шинэ уран бүтээл болох Lounge уран бүтээлийг ЭНД дарж сонсоно уу. Э.ТЭКҮ
урлаг соёл
1994 оноос эхлэн худалдаа, үйлчилгээ, түрээс, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ирсэн “Нар Мон” компани энэ жил 20 жилийн ойтойгоо золгож байна. Тус компанийн захирал яруу найрагч М.Хүрэлсүх гэдгийг хүмүүс андахгүй байх. Түүний хувьд өнгөрсөн зургаадугаар сард “Буга шүтээн” нэртэй ном, хос цомгийнхоо нээлтийг хийсэн төдийгүй, хоёр жил дараалан түүний шүлгээр бүтсэн дуу “Морин хуур” наадмын Гран приг хүртсэн мундаг уран бүтээлч билээ. Тэгвэл уг эрхэм компанийнхаа ойд зориулж маргааш буюу энэ сарын 15-ны билэгт сайн өдөр Дуурь бүжгийн эрдмийн театрт 19:00 цагаас хүндэтгэлийн концерт хийх гэж байна. Ингээд яруу найрагч М.Хүрэлсүхтэй тоглолтынх нь талаар товчхон ярилцлаа. -Маргааш хүндэтгэлийн тоглолт хийх гэж байгаа тухай сонслоо. Энэ талаар сонирхуулна уу? -Уг тоглолтоо “Буга шүтээн” яруу найргийн ном, хос цомогтоо зориулж байна. Нөгөө талаар, манай “Нар Мон” компанийн 20 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойгоо угтаж “Шөнийн зах”-ын дэргэд баригдсан “Шөнийн плаза” худалдааны төвийг ашиглалтад оруулж байгаа гээд олон үйл явдал давхцсан баяр болж байна. Миний хувьд компанийнхаа 20 жилийн ойд зориулж бөх барилдуулж, хурдан морь уралдуулах ч юм уу, өөр ямар нэгэн томоохон арга хэмжээ зохиож байхын оронд өөрийнхөө бүтээсэн уран бүтээлээр тоглолт хийж, бэлэг барья гэж эртнээс бодож, төлөвлөсөн юм. Хүндэтгэлийнх гэж тодотгож өгсний дээр дан урилгаар хүмүүст үзүүлж байгаа нь бас нэг онцлог юм уу даа. Манай компанийн зүгээс “Шөнийн плаза” гээд дороо худалдаа, үйлчилгээний төвтэй орон сууцыг ашиглалтад оруулж өглөө. Хорин жилийн хугацаанд “Шөнийн зах”, “Бугын сангийн аж ахуй” зэрэг компаниуд үйл ажиллагаагаа амжилттай явуулж ирсэн. -Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ? -Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат жүжигчин Ц,Түвшинтөгс, Г.Ариунбаатар, Ө.Уянга зэрэг дуучид ая дуугаа өргөхөөс гадна Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын аялгуугаар бүтсэн миний шүлэг “Аминаас үнэтэй Монгол”, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн аялгуугаар бүтсэн дуунууд, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал, М.Туяа гээд надтай хамтарч олон сайхан уран бүтээл хийсэн хүмүүсийн уран бүтээлээс нь сорчилж, шилдэг гэснээ оруулж байгаа. Тоглолтыг маань Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр хөтлөж, зохион байгуулагчаар “Т Record’s” студи ажиллаж байна. -Та хос цомог, номоо өлгийдөж авсанаас хойш шинэ уран бүтээл туурвисан уу? -Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэгтэй хамтарч “Учрахын жаргал” нэртэй шинэ уран бүтээл хийсэн. Уг дууг “Сүлд” чуулгын дуучин Э.Нямхүү дуулсан бөгөөд тоглолт дээр анх удаа дуулж байгаа нь бас нэг сюрприз юм даа. Ш.ОЧ
урлаг соёл
Монголын рок попын ертөнц дахь хип хоп урлагийн төлөөлөл болсон Ice top хамтлагийнхан хоёрдугаар сарын 1-ний өдөр өөрсдийн “Best of Ice top” тоглолтоо хийхээ мэдэгдээд байгаа билээ. Тэд өөрсдийн 250 гаруй уран бүтээлээс зөвхөн шилдэг бүтээлүүдээ сонгон фейнүүддээ бэлэг барихаар зэхжээ. “Ice top” –хон тус тоглолтынхоо хүрээнд маргааш “Blue sky tower”-т 12:00 цагаас хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх ажээ. Мөн хүрэлцэн ирсэн сэтгүүлчдээс азтай нэг сэтгүүлч тэдний тоглолтын билетний эзэн болох нь ээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын хип хоп нэгэн төлөөлөл “Ice top” хамтлагийнхан сүүлийн удаа, ирэх хоёрдугаар сарын 1-нд буюу шинийн 2-нд UB Palace-ын их танхимд тоглолтоо хийх гэж байна. Тоглолттой холбогдуулан тэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүүлчийн гэх тодотголтой, товчхондоо бол энэ хамтлагийн уран бүтээлийн хаалтын тоглолт болох “Best of Ice Top” тоглолтод тэд шилдгийн шилдэг гэсэн дуунуудаа дуулна. Муу нэр, луу данснаас салдаггүй ч олны сонорт хүргэсэн бараг бүхий л уран бүтээл нь тухайн цаг үедээ хит болж байсан тэд өдийг хүртэл 300 гаруй дуу гаргасан гэнэ. Тэдгээрээсээ шилж сонгоод хит дуунуудаа тайзнаа дуулна. Тоглолтын тасалбар 40 мянга болон 100 мянган төгрөгийн үнэтэй аж. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын рок попын салбарт тэр дундаа рок амьд хөгжмийн чиглэлээр уран бүтээл тууривдаг нэгэн хамтлаг рок попын ертөнцөд бүл нэмлээ. “Аадар” хамтлаг нь алтернатив, метал, пост гранж, хард рок, акустик, баллад урсгалаар тоглодог аж. Хэдийгээр тэд 2013 онд байгуулагдаж байсан ч дорвитой уран бүтээл хийгээгүй билээ. Энэ жилээс тэдний уран бүтээлийн сан хөмрөг тун ч арвин байх сурагтай шүү. Урьд нь “Ясан толгой” уран бүтээлээ гаргаж байсан бол энэ жил тэд нийгмийн сэдэвтэй цуврал бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Аливаа нийгэмд байдаг хүн бүрийн нүдэнд ил хэрнээ тэр болгон хөндөгдөөд байдаггүй сэдвийг тус хамтлагийнхан хөндөх аж. Ингээд тэдний зарим уран бүтээлүүдээс сонирхоё. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын рок попын ертөнцийн акулуудын нэг Хурд хамтлагийнхан дэлхийг тойрсон аялалдаа гараад байгаа билээ. Тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29,30-нд өөрсдийн “20 жил”-ийн ойгоо фенүүдтэйгээ тун ч нижгэр тэмдэглэсэн билээ. Тэгвэл тэд энэ удаад дэлхийн монголчууддаа хүрэхээр аян замдаа гарсан бөгөөд энэ сарын 30,31-нд БНСУ-д ажиллаж амьдарч байгаа фенүүдтэйгээр хоёр өдрийг өнгөрүүлэн цагаан сарын золголт хийх нь ээ. Хамгийн сонирхолтой нь “Хурд” хамтлагийнхан азтай нэг үзэгчид өөрсдийн алтан пянз болон авто машин бэлэглэхээр шийдсэн гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн элэг нэгт ахан дүүсийнхээ босоо цагаан хийморийг магтан дуулсан “Хийморь” хэмээх цомгоо тун удахгүй сонсогчиддоо хүргэх нь ээ. Түүний цомгийн дуунуудыг “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр зохиожээ. Тус цомог нь таван дуунаас бүтэх бөгөөд “Титэм” хамтлагийн гоцлол дуучин Л.Тайванбат дууны найруулагчаар ажилласан бол “Никитон” хамтлагийн Бука дууны найруулгыг нь хийжээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Гурван охин” хамтлаг шинэ оныхоо салхийг хагалж шинэхэн уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгожээ. Тэд өөрсдийн шинэ уран бүтээлээ реппер Цэцэтэй хамтран бүтээжээ. Сүүлийн үед club жанрын бүтээлээр өөрсдийн уран бүтээлийг туурвих болсон тэд энэ удаад ч мөн Club уран бүтээлээр урын сангаа нэмжээ. Шинэ оныхоо салхийг хагалж “Гурван охин” хамтлаг залуусыг партинд уриаллаа. Ингээд тэдний шинэ уран бүтээл болох “Party teaser” уран бүтээлийг хамтдаа сонирхоё. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Азийн загварын долоо хоног-2014” наадам ирэх наймдугаар сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох гэж буй. Өнөөдөр тус наадамтай холбоотой мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өглөө. Монголын загварын хүрээний хөгжил олон улсын жишигт хүрээгүй ч Азийн томоохон арга хэмжээ дотооддоо зохион байгуулснаар хөгжлийн хувьд том ахиц гаргах боломжтойг зохион байгуулагчид онцолж байна. “Азийн загварын долоо хоног” наадмыг санаачлагч “Group fashion week”-ийн ерөнхийлөгч Arwin Sharma, “IMEX corporation LLC” компаний гадаад харилцаа хариуцсан захирал Г.Шүрэн-Эрдэнэ, “MGL media group”-ийн захиарал Э.Батхүү, “Andra” модел агентлагийн захирал, мисс Х.Бадамгэрэл нар болон хамтран ажиллаж буй байгууллагуудын төлөөлөл хамтран хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн бөгөөд тэдний хэлж буйгаар наадмыг дэлхийн 110 гаруй орны 80 сая үзэгчдэд хүргэх гэнэ. Өнгөрсөн жил Японд болсон тус наадам 2014 онд Монголд, 2015 онд Узбекистанд, 2016 онд Индонезид болох ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн “M Galaxy” студиэс эрхлэн явуулдаг “Music 9” хөгжмийн нэвтрүүлэг тасралтгүй 10 жилийн турш телевизийн дэлгэцээр цацагдаж байгаа билээ. “Music 9” нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулж “Alfa music Mongolia” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төсөл нь яг одоо залуусыг байлдан дагуулж байгаа залуу уран бүтээлч нар буюу Тэнүүн, Чойжоо, Хишигдалай, Баярцэнгэл, Хишигжаргал, Дандий зэрэг авьяаслаг уран бүтээлчдийн хамтаар явагдаж эхэлж байгаа аж. “Alfa music” төсөл шинэ уран бүтээлчдийн бүтээлийг дэмжиж, олон нийтэд сурталчлах зорилготой юм. Эдгээр уран бүтээлчид “Хайртай”, “Хамтдаа байвал болох уу”, “Хүрч чадахгүй” “Kolly Dolly”, “For you” зэрэг дуугаараа үзэгчдийн танил болж чадсан ч эдгээр авьяаслаг уран бүтээлчдэд бодитой дэмжлэг хэрэгтэй гэж үзжээ. Т.Өөдөөгийн “Alfa music Mongolia” төсөл эдгээр залуусыг дэмжиж, тэдэнд шаардлагатай байгаа зүйл дээр тусалж, нийгэмд хүлээн зөвшөөрөхөд нь түлхэц үзүүлэх юм. Энэхүү төсөл хоёрдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх ч дээрх авьяаслаг уран бүтээлчидтэй “M Galaxy” студи үргэлжлүүлэн хамтран ажилласаар байх аж. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Өнгөрөгч долоо хоногт буюу нэгдүгээр сарын 16, 17-нд Монгол бөхийн өргөө алга ташилтаар хур буулгаж, хайрын дуунд өвлийн жаврыг мартсан хүмүүсийн халуун илчээр дүүрэн өнгөрсөн. Энэ бол залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нарын энх мэндийн аялгуугаар монгол түмнээ илбэсэн “Илбэе” анхны уран бүтээлийн тоглолт байсан юм. Амьд хөгжмийн Маршалл хамтлагтай хоршин нийтийн дуу ямар сайхан эгшиглэж болохыг, уран бүтээлийн анд нөхөд ахан дүү болсон рок попынхонтой хэрхэн сайн тоглолт дэглэж болохыг тэдний уран бүтээлийн тоглолт харуулсан. Уран бүтээлч хүнийн хувьд анхны тоглолт ард олонд өөрийгөө танилцуулдаг нэрийн хуудсыг санагдуулам байдаг бол удаах тоглолт төгсөх шалгалттай адил байдаг гэдэг. Ийнхүү гэр бүлийн хос залуу дуучид 2013 онд мэргэжлийн дуурийн дуулаач болсноосоо хойш өөрсдийн нэг, хоёрдугаар курст оюутны ширээнээс эхлэн хийсэн уран бүтээлүүдээ өнөөдрийг хүртэл хэрхэн баяжуулж, хөгжүүлж, хөдөлмөрлөж байснаа олон түмэнд дэлгэн харуулж тоглолтоо хүргэсэн. Зүрхэн хэлбэртэй улаан өнгийн тайзны засалтыг Монголд анх удаа хийсэн, гэрлийн шоу, дэлгэцийн үзүүлбэрүүдийг өвөрмөц шийдэлтэй харуулсан, үндэсний хэв маягийг 100 хувь шингээсэн гээд тоглолтын онцлог их. Түүнчлэн амьдралын дундах хайраас ургасан Б.Болд, Э.Чулуунчимэг нарын охин Б.Аялгуу энэ тоглолтын нэгэн чимэг байсан юм. Том тоглолтын ард гарсан гэр бүлийн хосууд санаа амарч хойш суух биш, сар шинийн дараахан хөдөө орон нутгийн үзэгчдэдээ “Илбэе” тоглолтоо хүргэж, илүү ойроос уулзахаар хөдлөх гэж байгаа аж. Гэгээн хайрын өдөр гэгдэх хоёрдугаар сарын 14-нөөс тэдний хөдөө орон нутгийн тоглолт Б.Болдын өссөн төрсөн Эрдэнэт хотоос эхэлж магадгүйг ойрын эх сурвалж мэдээлж байна. Ш.ОЧ
урлаг соёл
ОХУ-ын Ерөнхийлөгчийн өршөөлөөр хугацаанаасаа өмнө шоронгоос суллагдаад буй “Pussy Riot” хамтлагийн гишүүд дахин тайзнаа гарах нээ. Панк хамтлагийн гишүүн Мариа Алёкина, Надежда Толоконникова нар ирэх хоёрдугаар сарын 5-нд Нью-Йорк хотын Бруклины “Barclay"s” төвийн тайзнаа хүний эрхийн төлөөх тоглолтод ая өргөх гэнэ. Тоглолтыг “Эмнести интернейшнл” хүний эрхийн байгууллагаас зохион байгуулж байгаа аж. Хамтлагийн бүсгүйчүүд 2012 онд Москвагийн үнэн алдартны шашны гол сүмд Ерөнхийлөгч Владимир Путиныг доромжлон дуу дуулж, бүжсэнээс болж, 16 сарыг шоронд өнгөрүүлсэн юм. Владимир Путин Сочийн өвлийн Олимпыг олноороо бойкотлож буй хүний эрхийг дэмжигчдээс нэр хүнд олохын тулд тэднийг өршөөлийн хуульд хамруулан өнгөрсөн арванхоёрдугаар сард сулласан аж. Б.АНХТУЯА
урлаг соёл
Монгол улсад үлээвэр хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтаж жагсаалын дууны өв санг баяжуулах, цэргийн албан хаагчдад цэрэг эх оронч, цэргийн албаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, жагсаалын дууны бүтээлийг олон нийтэд түгээх, сурталчилах, хөгжүүлэх зорилгоор “Жагсаалын дуу зохиогчдын улсын уралдаан”-ыг зохион байгуулахаар болжээ. Уралдаанд оролцох уран бүтээлчдийн нэг уран бүтээлийг гуравдугаар сарын 03-ны дотор хүлээн авч гурван үе шаттайгаар шүүн явуулах ажээ. Эцсийн шалгаруулалт 3-р сарын 19-ны 14:00 цагаас Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Л.Мөрдоржийн нэрэмжит, Цэргийн гавъяаны одонт Хилийн цэргийн дуу, бүжгийн чуулгын байранд болох юм. Уралдаанд ирүүлэх бүтээлүүд нь цэргийн сүр хүч, эх орон, баатарлаг үйлсийг илэрхийлсэн жагсаалын дуу байх бөгөөд уралдаанд оролцох бүтээлийн клавир /үг шивсэн/, партитурыг /нотны программаар/ шивж А4-ийн цаасаар хэвлэн тус бүр нэг хувийг, мөн цахим хэлбэрээр уралдааны комисст ирүүлэх юм байна. тус уралдаанд нэгдүгээр байрт шалгарсан бүтээлийг 5 сая, хоёрдугаар байрыг 3 сая, гуравдугаар байрыг 1 сая төгрөгөөр байлж тусгай байрын таван бүтээлийг тус бүр 500 мянган төгрөгөөр мялаах ажээ. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Модон морин жилийн сар шинийн баярт зориулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон “Гурван цагийн аялгуу” хэмээх үе үеийн шилдэг дууны тоглолтыг нэгдүгээр сарын 24, 25, 26-нд 19:00 цагаас толилуулах нь ээ. Тоглолтод Монголын урлагийн томоохон төлөөлөл болсон алдарт дуучин Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, Б.Ламжав, В.Оросоо, Д.Банзрагч, П.Адарсүрэн нарын олны хүртээл болсон дуунуудаас сонгон Ардын жүжигчин, дуучин Д.Самбуу, Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, Б.Сийлэгмаа, С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан, дуучин Б.Батмэнд, Д.Амаржаргал, Д.Оюунжаргал, С.Цогтсайхан, Х.Эрдэнэцэцэг Ц.Түмэнжаргал Г.Энхбаатар, Г.Отгозул, Б.Ууганбаяр, Б.Эрдэнэбаатар, Э.Чинчулуун, Ц.Нарантуяа, хөөмийч Л.Лхамрагчаа, Ц.Цогтгэрэл, В.Батзориг зэрэг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үе үеийн уран бүтээлчид ая дуугаа өргөн барих ажээ. Мөн Үндэсний хөгжмийн их найрал хөгжимчид хөгжимдөн, удирдаач Б.Ганбат, хормейстр Ц.Буян-Орших болон ардын бүжигчид оролцон тоглох ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
ДБЭТ-ийн дуучин Ч.Алтантүлхүүр мэргэжлийн урлагийн байгууллагын зэрэгцээ хувийн уран бүтээлдээ анхаарч хоёр лахь бие даасан цомгоо шинэ онтой зэрэгцэн өлгийдөн авсан нь “Таван эрдэнийн орон” цомог юм. Дуучдын дунд анх удаа төслийн хэмжээнд “Таван эрдэнийн орон” цомгийг гаргаснаараа онцлог болж байгаа юм. Учир нь өнгөрөгч сар шинийн бар болоод, улсын баяр наадмаар тус цомогт багтсан мал аж ахуй, хөдөө аж ахуйн сэдэвтэй дуунуудыг тэрээр дүрсжүүлэн олон нийтэд хүргэж, дуу нэг бүрийг судалгаатай дуулсан, хос цомог болгож гаргасан гэдгээрээ онцлогтой. Тус цомгийн баяр монголын уламжлалт сар шинийн баярын босгон дээр олны хөлийн газар болох “Мишээл экспо” төвд маргааш буюу энэ сарын 25-ны өдөр 14,00 цагаас зохион байгуулагдах гэж байна. МУГЖ С.Ганзориг ая дуугаа өргөн түүний цомогт мялаалга хийх бол “Зүүдэлж жаргаах амраг” дууг хамтран дуулсан дуучин “Гүйгүүл морин” дуугаараа олны танил болсон дуучин А.Хосбаяр мөн ая дуугаа өргөхөөр ирэх аж. “Таван эрдэнийн орон” цомгийн продюсерээр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн, хөгжмийн зохиолч УГЗ Б.Бямбабаяр, СТА П.Сүхдамба нар ажилласан бөгөөд анх удаа хөдөө аж ахуйн сэдэвтэй дууны уран бүтээл ийнхүү сонсогчдын гар дээр цомог болон очиж байгаа юм. Малчин түмний дуучин Ч.Алтантүлхүүрийн уран бүтээлийн цомгийн баярт хэн бүхэн хүрэлцэн ирж түүний уран бүтээлийн болон уригдан ирсэн уран бүтээлчдийн дуунуудаас амьдаар сонсож нэгэн өдрийг сар шинийнхээ бэлтгэлийг базаах зуураа ая эгшгийн хамтаарн өнгөрөөх боломжтой аж.
урлаг соёл
Поп опера чиглэлээр уран бүтээл туурвидаг “Ньюанс” хамтлагийнхан ОХУ-д аялан тоглолт хийхээр зэхжээ. Тэд “Лучши песни для мамы” аялан тоглолтоо ОХУ-ын Буриад улсын Эрхүү, Усть, Орда, Улаан-Үд, Чита зэрэг хотуудад тоглох аж. Өнгөрсөн жил тус хамтлагийнхан “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр”-ыг дохиолдуулан мөн ОХУ-д “Nuans popera” тоглолтоо хийж байсан бол энэ удаад ч мөн “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан шинэ тоглолтоо хийхээр болжээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хөгжмийн урлагийн шилдгийг шалгаруулах 56 дахь удаагийн “Грэмми” наадам Лос-Анжелес хотноо боллоо. Амаржсанаасаа хойш уран бүтээлээсээ түр хөндийрөөд байгаа дуучин Адель тус наадмаас 10 дахь удаагаа Грэммийн шагнал хүртсэнээр олныг шуугиулав. Дуучин Адель өнгөрсөн 2013 онд хит болж байсан Жеймс Бондын сүүлийн цувралын “Skyfall”-ын дуугаараа Грэмми наадмын киноны шилдэг дуу шагналыг хүртсэн ч Адель “Грэмми” наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирээгүй учир шагналаа өөрийн биеэр гардаж чадаагүй юм. Өмнө нь Аделийн “Skyfall” дуу “Алтан бөмбөрцөг”, “Оскар” зэрэг нэр хүндтэй наадмуудаас шилдгээр шалгарч байв. Б.АНХТУЯА
урлаг соёл
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадам өнгөрсөн бямба гариг /I.25/ болж өнгөрлөө. Наадамд нийт 104 бүтээл өрсөлдсөнөөс сүүлийн шатанд 26 бүтээл тунаж, “Соёлын төв өргөө”-ний тайзнаа эгшиглэсэн юм. Ингээд наадмын тэргүүн байрыг хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг “Хаадын зарлигтай монгол нутаг” бүтээлээрээ хүртсэн бол дэд байрт “Анир” студийн захирал, хөгжмийн найруулагч Б.Алтанхуягийн “Амьддаа бие биенээ хайрла” бүтээл шалгарлаа. Уг бүтээлийн шүлэг нь яруу найрагч О.Дашбалбар агсны алдарт бүтээл бөгөөд “Uvertura” хамтлаг эл дууг амьдруулсан юм. Харин “Морин хуур” наадмын тэргүүн шагнал хүртсэн “Хаадын зарлигтай монгол нутаг” дууны шүлгийг Соёлын тэргүүний ажилтан Л.Гаваасүрэн бичиж, Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс дуулжээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Гурван цагийн аялгуу” тоглолт өнөөдөр 19.00 цагаас Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тоглогдоно. Модон морин жилийн сар шинийн баярт зориулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон “Гурван цагийн аялгуу” хэмээх үе үеийн шилдэг дууны тоглолтыг сонирхуулж байна. Тоглолтод Монголын урлагийн томоохон төлөөлөл болсон алдарт дуучин Н.Норовбанзад, Г.Түмэндэмбэрэл, Б.Ламжав, В.Оросоо, Д.Банзрагч, П.Адарсүрэн нарын олны хүртээл болсон дуунуудаас сонгон Ардын жүжигчин, дуучин Д.Самбуу, Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, Б.Сийлэгмаа, С.Эрдэнэцэцэг, Н.Амгалан, дуучин Б.Батмэнд, Д.Амаржаргал, Д.Оюунжаргал, С.Цогтсайхан, Х.Эрдэнэцэцэг Ц.Түмэнжаргал Г.Энхбаатар, Г.Отгозул, Б.Ууганбаяр, Б.Эрдэнэбаатар, Э.Чинчулуун, Ц.Нарантуяа, хөөмийч Л.Лхамрагчаа, Ц.Цогтгэрэл, В.Батзориг зэрэг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын үе үеийн уран бүтээлчид ая дуугаа өргөн барих ажээ. Мөн Үндэсний хөгжмийн их найрал хөгжимчид хөгжимдөн, удирдаач Б.Ганбат, хормейстр Ц.Буян-Орших болон ардын бүжигчид оролцон тоглох ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын соёлын үнэт өв болсон эртний хөгжмийн зэмсгийг эх оронд нь эргүүлэн авчирлаа. Германд сэргээн засварласан үнэт өвийг өнгөрөгч бямба гаригт ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Герхард Тийдман нарын төлөөлөгчид “Чингис хаан” нисэх буудалд хүлээн авчээ. Соёлын үнэт өв болсон эртний олдворыг Үндэсний түүхийн музейд хүлээлгэн өгсөн бөгөөд энэ оны эхний улиралд үзэсгэлэн гаргаж, монгол түмэнд толилуулах гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Өнгөрсөн оны нэгдүгээр сард “Ертөнц” цомог дэлхий дахинд нэгэн зэрэг нээлтээ хийн сонсогчдын хүртээл болсон юм. Дэлхий дахинд хэмээн тодотгосны учир нь уг цомог Монголын сонсогчдын гар дээр цомог хэлбэрээр ирэхийн сацуу, дэлхийг хэрэн сүлжсэн itunes, Worldwide, Spotify, Amazon MP3, Google Play, RDio, Deezer, Xbox Music, Nokia, Rhapsody, eMusic, simfy, Buve Music, Muspace Music, iHeart Music, MediaNet, Vervelife цахим ертөнцөд ч худалдаалагдаж эхэлсэн билээ. 2013 оны хамгийн их борлуулалттай цомгоор тодорсон “Ертөнц” цомгийн тоглолт XVII жарны Ялгуусан хэмээх Модон морин жилийн шинийн 3-ны өдөр буюу ирэх хоёрдугаар сарын 2-нд 21.15 минутад МҮОНТ-ээр гарах юм. Энэхүү тоглолтыг “Дэлхий” хамтлаг МҮОНТ-ийн "XX зуун 100 жил" кино групп, “Цагаан лавай” студид амьд тоглолтын хэлбэрээр шууд бичүүлсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд “Алтан фонд” сан хөмрөгт хадгалагдан үлдэх нь. Амьд тоглолт нь үзэгчдийн сэтгэлд илүү ойр хүрэхийн зэрэгцээ уран бүтээлчдийн багийн ажиллагаа, ур чадварыг шаарддаг. Тус тоглолтын найруулагчаар "XX зуун 100 жил" кино группийн найруулагч А.Энхболд, продюсер М.Болд, хөгжмийн зохиолч Г.Онон, дууны найруулагч Д.Батсайхан, гүйцэтгэх продюсер Ш.Жавхлан, зураач Д.Лхагвадорж, дизайнер Ариуна Сури нар ажиллажээ. “Ертөнц” цомгийн уран бүтээлчид хэц, хубис, хэл хуур гээд мартагдах шахсан хөгжмийн зэмсэгүүдийг эргэн эгшиглүүлж, нүүдэлчдийн түүх болон соёлын өвийг өөрсдийн уран бүтээлээрээ дамжуулан хадгалах, сэргээх, сурталчлах, дэлхий дахины сонорт хүргэхийг зорилгоо болгосон. Тиймдээ ч бүтээлүүд нь тодорхой зохиомжинд агуулагдаж, тэнгэр огторгуй, газар дэлхий, цаг хугацаа, нүүдэлчдийн ахуй амьдрал, бөөгийн зан үйл, уламжлалт өв соёлыг хөгжмийн аялгуу, байгалийн унаган дуу чимээтэй сүлэн илэрхийлсэн юм. “Bros’s Records”-ын бүтээсэн “Ертөнц” цомгийн тоглолтын гайхалтай аялгууг энэ үдэш “Дэлхий” хамтлагийн уран бүтээлчид толилуулна. “Дэлхий” хамтлагт “Ертөнц” цомгийн хөгжмийн зохиолч Г.Онон даралтат хөгжим, товшуур, хэц, хэл хуурыг тоглон тус цомгийн продюсер М.Болд ерөөл өргөн товшуур хөгжмийг эгшиглүүлнэ. Мөн “Азийн ятгын хатан хаан” өргөмжлөлт “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, “A sound” хамтлагийн гитарчин Ц.Алтангэрэл буюу Атка, бөмбөрчин Ю.Батпүрэв, “Жонон” хамтлагийн лимбэчин Б.Цогбаяр, “A sound”-ын аргил гитарчин Д.Мөнхболд, флейт, лимбэчин Б.Цогбаяр, “Баян Монгол” чуулгын саксфонч Ц.Нямгэрэл, хийлч М.Ариунгэрэл нар цэнхэр дэлгэцнээр дамжуулан таны гэрт “Ертөнц” тоглолтыг сонордуулах нь. Монголын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн “Дэлхий” хамтлаг нь “Ертөнц” төслийн дор нэгдсэн уран бүтээлчдээс бүрддэг. Гэхдээ тэд хамтлагаасаа гараагүй. Өөр өөрийн уран бүтээлээ туурвисаар яваа бөгөөд “Ертөнц” тоглолтын хүрээнд тайзнаа хэд хэдэн удаа хамтран тоглосон юм. Дашрамд дурьдахад, “Ертөнц” төслийн багийнхан дараагийн “Байгаль” цомгийн ажилдаа хэдийнээ оржээ. Б.ЗУЛ Эх сурвалж: http://entertainment.eagle.mn
урлаг соёл
Сар шинийн баяртай холбогдуулан сүүлийн үед нэлээд олон уран бүтээлч шинэ бүтээлээрээ мэндчилгээ илгээсээр байгаа билээ. Тухайлбал, “Ice top” хамтлагийнхан шинийн 2-нд фенүүдтэйгээ золгохоор болж, “Хурд” хамтлагийнхан БНСУ-д ажиллаж амьдарч буй монголчууддаа мэндийн хадаг барихаар аялалд мордсон бол өөр хамтлаг дуучид шинэ бүтээлүүдээ дэлгэсээр байна. Тэгвэл, “Хоёр хүү” хамтлагийн гишүүн Gavana буюу Б.Нармандах бие даасан шинэ уран бүтээлээ гаргажээ. “Сархад тогтоорой” дуу нь монгол үндэсний хэв маягийг шингээсэн, түүний хувьд шинэлэг уран бүтээл болжээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Монгол Мөхөшгүй” тоглолт ирэх сарын 21-23-ны өдрүүдэд болно. Гавьяат жүжигчин Д.Сосорбарам язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн хоёр жил дараалан хийсэн тоглолтоо энэ удаа цагаан сарын дараа хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. 2013 онд Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол” нэртэй тоглолтоо цагаан сарын өмнө хийж байсан бол энэ удаад цагаан сарын дараа хийхээр төлөвлөжээ. Тоглолтонд “Алтан ураг”, “Хөсөгтөн,” “Арга билэг”, “Алтайн оргил”, “Домог”, “Жонон”, “Их монгол” зэрэг хамтлагууд оролцон өөрсдийн бүтээлүүдээс эгшиглүүлэх нь ээ. Энэ жилийн тоглолтын онцлог нь өвөрмөц найруулгатай, өнгө аястай хийхээр бэлтгэж байгаагаас гадна ХБНГУ-д ардын урлагаар бүтээл туурвиж буй хамтлаг ч мөн оролцох гэнэ. “Монгол Мөхөшгүй” тоглолт нь хоёрдугаар сарын 21-23-ны хооронд Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хөх хотын соёлын өдрүүдийн нээлт яг одоо Уран зургийн галерейд болж байна. Нээлтийн үеэр БНХАУ-ын Улаан хадны соёлын үзэсгэлэн, Өвөр Монголын уран бүтээлчдийн гэрэл зургийн үзэсгэлэн, угсаатны зүйн гар урлалын бүтээлийн үзэсгэлэн олны хүртээл болж байгаа аж. Энэ ажлын хүрээнд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Засгийн газрын дарга Чинь И тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирсэн байна. Хөх хотын соёлын өдрүүдийг нийслэлчүүд энэ сарын 17-21-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Д.ЖАРГАЛ
урлаг соёл
Хип хоп урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө аяс, дуу хоолойгоороо ялгаран гарч ирсэн “Ice top” хамтлагийн “Best of Ice top” тоглолт маргааш буюу Шинийн 2-ний өдөр 19:00 цагаас UB Palace концертын их танхимд болно. 18 насны төрсөн өдрөө тэмдэглэж буй тус хамтлагийн “Best of Ice top” нэртэй энэ удаагийн тоглолт хамгийн сүүлчийнх бөгөөд өнгөрсөн хугацаанд гаргаж байсан 250 гаруй уран бүтээлийнхээ шилдгүүдээс дуулж нэгэн үдшийг сонсогч, фэнүүдтэйгээ үдэх гэнэ. “Ice Top” хамтлагийнхан уран бүтээлээсээ завсарлага аван цаашид сурч, боловсрох, урлагийн өөр салбарт хүч сорих зорилготой байгаа аж. “Best of Ice top” тоглолт болон төрсөн өдрийн баярт дуучин Ч.Одонцэцэг, Ц.Хулан, Б.Баярцэцэг, Б.Маралжингоо, Ч.Цэлмүүн, BX, реппер Дөлгөөн болон “Гурван охин”, “Дижитал” зэрэг хамтлагийнхан оролцох юм. Ш.ОЧ
урлаг соёл
“A sound”хамтлагийнхан удахгүй тоглолтоо хийх нь ээ. Хайрын дуугаар нь тэднийг олон хүн андахгүй болов уу. Тэд ирж буй “Хайрын баярын өдөр” тоглолтоо хийх гэж буй. “Forever 247”тоглолтоо хоёрдугаар сарын 14-нд “SS club”-т 19:00 цагт тоглох гэнэ. Мэдээж энэ өдөр зөвхөн хайрын дуу эгшиглэх юм. “Forever 247” тоглолт нь ийнхүү дөрөвдэх жилдээ уянгалах гэж байна. “Forever 247” тоглолтын тасалбар хоёрдугаар сарын 6-аас эхлэн “Hi-fi records”-ын салбараар худалдаанд гарах ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын уран зургийн галерейн захирал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнх, МУЭ-ийн шагналт уран барималч А.Очирболд, МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайван нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн энэсарын 26-нд Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнг Эзэн Богд Чингис Хааны 850 жилийн ойд зориулж байгаа бөгөөд уран бүтээлч дөрвөн найз “Чингис хаан”-ыхаа ойд өөрсдийн уран бүтээлээрээ бэлэг барьж байгаа юм. Тус үзэсгэлэнг гаргаж байгаа дөрвөн найз уран бүтээлчид нь дөрвүүлээ мэргэжлийн зураач уран бүтээлчдийн байгууллага болох МУЭ-ийн оны шилдэг тэргүүн дээд шагналт зураачид билээ. Тэд энэхүү үзэсгэлэнгээрээ нүүдэлчин монголчуудын их түүх, гүн ухаан соёл, үндэсний ёс заншил, ан амьтан, байгалийн зүй тогтол, ахуй амьдралаас сэдэвлэж, орчин үеийн урлагийн арга барилаар дотоод сэтгэлгээгээ илэрхийлсэн, өөр өөрсдийн өнгө аясаар мэргэжлийн өндөр төвшинд уран бүтээлээ хийж гүйцэтгэснээрээ ихээхэн онцлогтой. Зураач А.Чадраабал Монголын их говийн эзэн хаан, орсон буурны дотоод сэтгэлгээний мөн чанар, онцгой сонин содон дүр төрх, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицон амьдарч буйг хүчтэй эрчимлэг фактуртай уран баримал, бийрний дахин давдагдашгүй уран нарийн зураастай бэхэн зураг зурсан бол Д.Батмөнх дэлхий ертөнцийг бөмбөрдөн салхи татуулан давхиж буй тэнгэрийн түмэн агт морьдыг орчин үеийн уран зургийн шинэ арга барил, өнгө будгийн яруу тансаг зохиролоор нийцүүлэн 12 метрийн урттай монументалист уран зураг зурсан байна. Уран барималч А.Очирболд, зураач О.Энхтайван нар тэнгэр заяат монголчуудын огторгуй ертөнцийн гүн ухаан далд ухамсарын зөн совин, хүний нүдэнд үл үзэгдэх нарийн чанд ёгт бэлгэдэлийг ургуулан сэтгэж уран бүтээлч хүний нуугдмал торгон мэдрэмжээр хийсвэр абстракт уран зураг, уран барималуудыг урласан байна. Үзэсгэлэн энэ сарын 26-наас ирэх аравдугаар сарын 2-ныг хүртэл Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэн гарна. Г.ДАША
урлаг соёл
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ирэх аравдугаар сарын 5-10-ны өдөр нэгэн сонирхолтой үзэсгэлэн нийтийн хүртээл болох гэж байна. “UB Art Fair-2012” үзэсгэлэн нийслэл хот байгуулагдсаны 373 жилийн ой, нийслэлд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын иргэдийн сонирхлыг татах зорилгоор дөрөв дэх жилдээ зохион байгуулагдах нь ээ. Уг үзэсгэлэн нь дүрслэх урлагийн бүхий л салбар, уран бүтээлчдийг дэмжих, туршлага солилцох, хүүхэд залууст дүрслэх урлагийг таниулах, уран бүтээлээ нийтэд толилуулах боломжийг олгодгоороо онцлог юм. Тиймээс энэ үзэсгэлэнд мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, уг салбарт үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн оюутан залуус, уран зураг, уран баримал, уран бичлэг, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлагийн чиглэлээр уран бүтээлээ идэвхитэй туурвиж буй уран бүтээлчид бүтээлүүдээ толилуулан, борлуулах аж. Мөн үзэсгэлэнгийн үеэр бэлэг дурсгалыг соёлын утга агуулгаар хэрхэн баяжуулах, нэр төрлийг нь нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах юм байна. Уг үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, СУИС, Дүрслэх урлагийн сургууль, Дизайн парк, Урлагийн зөвлөл, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Г.ДАША
урлаг соёл
Соёл, спорт, аялал жуулчлалын яам өнөөдөр улсын санд худалдаж авсан хөгжмийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн эздэд батламжийг нь гардуулж өгнө. Жил бүр хөгжмийн болон дүрслэх урлагийн салбарын шилдэг бүтээлийг шалгаруулан улсын санд худалдаж авдаг уламжлалтай. Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг өнгөрсөн арванхоёрдугаар сард зохион байгуулж шилдэг арван бүтээлийн эзнийг тодруулсан. Тэдгээр уран бүтээлчид өнөөдөр батламжаа гардан авах юм. Г.ДАША
урлаг соёл
Энэ жил Монгол, Австрали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа билээ. Тус ойн хүрээнд олон ажлуудыг хийхээр төлөвлөөд эхнээсээ олны хүртээл болж байгаа юм. Уг ойн хүрээнд Австралийн ЭСЯ-наас санаачлан СУИС-тай хамтран ханын зураг зурах төсөл хэрэгжүүлсэн юм. Өнгөрсөн долоо хоногт Монгол, Австралийн уламжлалт соёлыг төлөөлүүлж, төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Австралийн уугуул иргэн Мажор Самнерийг мөнх хөх тэнгэрийн фонон дээр дүрсэлсэн ханын зургийн нээлт боллоо. Уг бүтээлийг Хисоко гэдэг нэрээр Австралид уран бүтээлээ туурвиж амьдарч буй монгол гаралтай зураач Л.Хоснаран зурсан байна. Г.Даша
урлаг соёл
2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Лондон хотод Монгол зураач Цогтын Отгонбаярын бие даасан уран зургийн үзэсгэлэн нээгдлээ. Зураач Ц.Отгонбаяр нь Монгол, Японд боловсрол эзэмшсэн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэндээ “Амьдралын мөчлөг” сэдвийг сонгон бүтээлүүдээ туурвисан байна. Үзэсгэлэнгийн нээлтэд түүний ойр дотны хүмүүсээс гадна Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-ны ажилтан оролцов. Зураач Ц.Отгонбаяр өмнө нь Лондон хотод олон удаа үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Лондон хотын Pure and Applied үзэсгэлэнгийн танхимд гарч буй түүний бүтээлүүд 2012 оны 12 дугаар сарын 21-нийг хүртэл үзэгчдийн хүртээл болох юм гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
урлаг соёл
Замын-Үүдийн хэсэг залуусын санаачилгаар монголын хамгийн том алтан соёмбо төрөлх нутагт нь сүндэрлэх нь ээ. Уг “Соёмбо” цогцолборын өндөр нь нийт 17 метр байх бөгөөд цэцэрлэгт хүрээлэнгээр хүрээлэгдсэн, ёслол хүндэтгэлийн талбай бүхий цогцолбор байх аж. Энэ цогцолбор нь таван метр өндөр үелсэн дугуй шаттай, дөрвөн талдаа дөрвөн хүчтэний сийлбэртэй ба гурван метр өндөр дугуй суурин дээр есөн метр өндөр алтадсан нерж төмрөөр бадамлянхуа цэцгэн дээр байрласан дөрвөн талт “соёмбо” сүндэрлэх нь. Тус цогцолбор нь монголд анх удаа “соёмбо”-д зориулагдсан томоохон цогцолбор болж байгаагаараа онцлог аж. Замын-Үүдийн Зам үйлдвэр, ХАҮТ-ын дарга Д.Насанбат хэсэг нөхдийн хамт “Соёмбо” цогцолборыг санаачлан байгуулж байгаа ба тэрбээр “Энэ цогцолбор нь манай улсын нутгаар дамжин өнгөрч буй зорчин явагчид, гадаад дотоодын жуулчид, зочид төлөөлөгчид, нийт иргэдэд ёслол хүндэтгэлээ илэрхийлдэг,омог бардам эх оронч үзлийг бадраах зорилготой баригдаж байгаа” хэмээн дуулгасан юм. Уг цогцолборыг байгуулахад нутгийн уугуул иргэдийн санаачлагаар боссон төдийгүй замын үүдийн хилийн боомтоор дамжин өнгөрч байгаа наймаачид, иргэд мөн мөнгөн дэмжлэг үзүүлжээ. Үүнд Хөвсгөл, Өвөрхангай, Баян-өлгий, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн алтан булаг сумын зарим иргэд ихээхэн санаачлага гаргасан байна. Уг цогцолборын нээлтийг ирэх онд хийхээр хэдийнээ ажилдаа оржээ. Г.Даша
урлаг соёл
Монголын Уран зургийн галерейн захирал, Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал, МУЭ-ийн шагналт зураач Д.Батмөнх, МУЭ-ийн шагналт уран барималч А.Очирболд, МУЭ-ийн шагналт зураач О.Энхтайван нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн есдүгээрсарын 26-нд буюу өнөөдөр 16.00 цагт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлчид энэхүү үзэсгэлэнгээ Эзэн богд Чингис хааны 850 жилийн ойд зориулж буй гэнэ. Тэд үзэсгэлэндээ монголчуудын их түүх, гүн ухаан соёл, үндэсний ёс заншил, ан амьтан, байгалийн зүй тогтол, ахуйн амьдралаас сэдэвлэсэн, орчин үеийн урлагийн арга барилаар дотоод сэтгэлгээгээ илэрхийлсэн, өөр өөрсдийн өнгө аясаар мэргэжлийн өндөр төвшинд урласан бүтээлүүдээ дэлгэх юм байна. Зураач А.Чадраабал Монголын их говийн эзэн хаан, орсон буурны дотоод сэтгэлгээний мөн чанар, онцгой сонин содон дүр төрх, байгаль дэлхийтэйгээ хэрхэн зохицон амьдарч буйг хүчтэй эрчимлэг фактуртай уран баримал, бийрний дахин давдагдашгүй уран нарийн зураастай бэхэн зураг зурсан бол Д.Батмөнх дэлхий ертөнцийг бөмбөрдөн салхи татуулан давхиж буй тэнгэрийн түмэн агт морьдыг орчин үеийн уран зургийн шинэ арга барил, өнгө будгийн яруу тансаг зохиролоор нийцүүлэн 12 метрийн урттай монументалист уран зураг зурсан байна. Уран барималч А.Очирболд, зураач О.Энхтайван нар тэнгэр заяат монголчуудын огторгуй ертөнцийн гүн ухаан, далд ухамсрын зөн совин, хүний нүдэнд үл үзэгдэх нарийн чанд ёгт бэлгэдлийг ургуулан сэтгэж, уран бүтээлч хүний нуугдмал торгон мэдрэмжээр хийсвэр абстракт уран зураг, уран баримлуудыг урласан байна. Үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн ирэх аравдугаар сарын 2-ныг хүртэл Монголын Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжлэн гарна. Г.ДАША
урлаг соёл
Швейцарийн “Mona Lisa” нэртэй нэгэн уран зургийн сангаас өчигдөр алдарт зураач Леонардо да Винчигийн гайхамшигт бүтээл болох “Мона Лиза”-гийн талаар сонирхолтой баримт дэлгэжээ. Учир нь тус сангийн албаны хүмүүс нэрт уран бүтээлчийн 1913 онд зурсан Мона Лизагийн залуу үеийн хөрөг зураг хэмээн нэгэн уран бүтээлийг танилцуулсан байна. “Mona Lisa” сангаас дээрх зураг нь тус сангийн судлаачдын 35 жилийн судалгааны үр дүн учраас баттай үндэслэл, нотолгоотой хэмээн тайлбарлаж байгаа аж. Гэтэл Оксфордын их сургуулийн профессор Мартин Кэмп “Зургийн өөр нэгэн хувилбар гэсэн дээрх тайлбарыг ямар ч үндэслэлгүй” хэмээн няцаажээ. Харин “Mona Lisa” сангийн судлаачдын тайлбарлаж байгаагаар Мона Лизагийн залуу үеийн хөрөгт түүнийг арван насаар залуу байх үеийг нь дүрсэлжээ. Олон улсын судлаачдын дунд ийнхүү маргаан дэгдээсэн нэрт зураачийн “гунигтайхан харж, учиртай инээмсэглэсэн” дүр төрхийг харуулах уг уран бүтээлийн хоёр өөр хувилбарыг дахин судлах нь зүйтэй гэсэн саналыг зарим улсын урлаг судлаачид ирүүлээд байгаа гэнэ. Э.Анхтуяа
урлаг соёл
“Blue apple” компаниас залуу make up artist болон дизайнер, үсчин залуусын дунд тэмцээн зарлажээ. Залуу уран бүтээлч, сонирхогчдын дунд зарлаж буй тус тэмцээн нь залуучуудын ур чадварыг нэмэгдүүлэх, тэднийг олон улсын зах зээлд өрсөлдөх боломжоор хангахад чиглэгдэж байгаа юм. Тэмцээний бүртгэл өнөөдөр эхэлж, гуравдугаар сарын 5-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Хэрвээ та тус тэмцээнд оролцож, өөрийгөө сорихыг хүсвэл УДЭТ-ын ард талд байрлах “Алтай констракшин”-ы байранд очиж уулзаарай. Э.ТЭКҮ
урлаг соёл