id
int64
1
95
url
stringclasses
1 value
title
stringlengths
6
114
text
stringlengths
7
1.98k
1
http://example.com
null
Авах арга хэмжээ:
2
http://example.com
УЛСЫН БҮРТГЭЛЭЭС МЭДЭЭЛЭЛ ШАЛГАХАД АЛДАА ГАРЛАА.;
Дахин илгээж шалгах эсвэл МБ-тай холбогдож асуух.
3
http://example.com
O_C_CUSTOMER_INFORMATION-НЫ BIRTHDATE ТААГИЙН ОРУУЛСАН УТГЫН ФОРМАТ БУРУУ БАЙНА.;
Харилцагчийн бүртгэлээс төрсөн өдрийн бүртгэлийг шалгаж, засах.
4
http://example.com
O_C_CUSTOMER_INFORMATION-НЫ СOMPANYTYPECODE ТААГИЙН УТГА НЬ ЖАГСААЛТАНД БАЙХГҮЙ БАЙНА.;
[ CIB-A-400 ] Компаний үйл ажиллагааны төрөл дэлгэцээр холбогдох төрлийн бүртгэлийг хийнэ. Байгууллагын төрөл - Поларис системд бүртгэлтэй байгууллагын төрлөөс сонгоно. - Энд харагдах байгууллагын төрлийн утга нь харилцагч байгууллагын бүртгэл дэх Төрөл талбарт харагдана. Компанийн төрлийн код - ЗМС-д байгууллагын төрлийг илэрхийлэх кодоос сонгоно.
5
http://example.com
O_C_MORTGAGE-ИЙН MRTCODE ТААГИЙН УТГА НЬ ЖАГСААЛТАНД БАЙХГҮЙ БАЙНА.;
МБ-с тогтоосон барьцаа хөрөнгийн төрлийн кодыг илгээгээгүй байна. [ CIB-A-300 ] Барьцааны хөрөнгийн код дэлгэцээр барьцаа хөрөнгийн бүтээгдэхүүн болон МБ-ны барьцааны төрлийн дугаарын холбоосыг тохируулна. Бүтээгдэхүүн - Барьцаа хөрөнгийн бүтээгдэхүүнээс сонгоно. Барьцааны төрлийн дугаар - МБ-с тогтоосон барьцааны төрлөөс сонгоно.
6
http://example.com
O_C_MORTGAGE-ИЙН MRTREGISTEREDDATE БУРУУ ФОРМАТТАЙ БАЙНА.;
Барьцааг эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн огноо буруу байна. Барьцааны нэмэлт мэдээлэл талбар дах утгаа шалгаад ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
7
http://example.com
O_C_MORTGAGE-ИЙН MRTSTATEREGISTERNO ТААГИЙН УТГЫН УРТ ЗААСАН ХЭМЖЭЭНЭЭС ХЭТЭРСЭН БАЙНА.;
Барьцааны Улсын бүртгэлийн дугаар үл хөдлөх хөрөнгийн хувьд дахин давтагдахгүй 16 оронтой дугаар байх ёстой барьцааны бүртгэлээ шалгана уу. Шаардлагатай тохиолдолд ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
8
http://example.com
O_C_MORTGAGE-ИЙН MRTCONFIRMEDDATE БУРУУ ФОРМАТТАЙ БАЙНА.;
Барьцаалсан тухай ЭХЭУБГазарт бүртгүүлж баталгаажуулсан огнооны формат буруу байна. Барьцааны нэмэлт мэдээлэл талбар дах холбогдох утгаа шалгаад, шаардлагатай тохиолдолд ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
9
http://example.com
O_C_MORTGAGE-ИЙН MRTORGNAME ТААГИЙН УТГЫН УРТ ЗААСАН УТГАТАЙ ТЭНЦҮҮ БИШ БАЙНА.;
Барьцаа бүртгүүлсэн эрх бүхий байгууллагын нэрийн утгын урт буруу байна. ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
10
http://example.com
O_C_MORTGAGE-ИЙН MRTVALUE ТААГД ОРУУЛСАН УТГЫН ФОРМАТ БУРУУ БАЙНА
Барьцаалсан хөрөнгөөс барьцаалагчийн шаардлагыг хангаж болох үнийн дээд хязгаар 20 оронтой тоо, таслалаас хойш 2 оронтой мөнгөн дүн байх ёстой. Энэ дүнгээс хэтэрсэн байж болох тул барьцааны бүртгэлээ шалгаад ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
11
http://example.com
O_C_MORTGAGE-ИЙН MRTMAXLIMIT ТААГД ОРУУЛСАН УТГЫН ФОРМАТ БУРУУ БАЙНА.;
Барьцаалсан хөрөнгөөс барьцаалагчийн шаардлагыг хангаж болох үнийн дээд хязгаар 20 оронтой тоо, таслалаас хойш 2 оронтой мөнгөн дүн байх ёстой. Энэ дүнгээс хэтэрсэн байж болох тул барьцааны бүртгэлээ шалгаад ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
12
http://example.com
O_C_SECTORCODES ТААГИЙН SECTORCODE ТААГИЙН УТГА НЬ ЖАГСААЛТАНД БАЙХГҮЙ БАЙНА.;
Харилцагчийн бүртгэл дэх үйл ажиллагааны чиглэлийн бүртгэл хийгдээгүй, эсвэл Поларис системийн харилцагчийн үйл ажиллагааны чиглэлийн код болон МБ-ны үйл ажиллагааны чиглэлийн кодын холбоос бүртгэл хийгдээгүй байна.[ CIB-A-420 ] Компанийн үйл ажиллагааны чиглэл дэлгэцээр холбоос бүртгэлийг хийнэ.Үйл ажиллагааны чиглэл - Поларис системд бүртгэгдсэн үйл ажиллагааны чиглэлийн код, ЗМС-н үйл ажиллагааны чиглэл - МБ-аас тогтоосон үйл ажиллагааны чиглэлийн кодыг сонгож бүртгэнэ.
13
http://example.com
БҮРТГЭЛГҮЙ ХЭРЭГЛЭГЧЭЭР НЭВТРЭХ ОРОЛДЛОГО БҮРТГЭГДЛЭЭ.;
ЗМС-руу мэдээлэл илгээх байгууллагын мэдээлэл илгээхээр бүртгүүлсэн IP хаяг буруу эсвэл IP хаягаа бүртгүүлээгүй тохиолдолд ирнэ. МБ-нд мэдээлэл илгээх IP хаягаа бүртгүүлсэн эсэхийг шалгаад ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
14
http://example.com
ХЭРЭГЛЭГЧИЙН IP ХАЯГ БУРУУ БАЙНА.;
ЗМС-руу мэдээлэл илгээх байгууллагын мэдээлэл илгээхээр бүртгүүлсэн IP хаяг буруу эсвэл IP хаягаа бүртгүүлээгүй тохиолдолд ирнэ. МБ-нд мэдээлэл илгээх IP хаягаа бүртгүүлсэн эсэхийг шалгаад ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
15
http://example.com
O_C_LOAN_BALANCE ТАГИЙН УТГА БОДИТ ТООН УТГА БИШ БАЙНА.;
ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
16
http://example.com
O_C_LOAN_BALANCE ТАГИЙН ФОРМАТ БУРУУ БАЙНА.;
ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
17
http://example.com
O_C_REGISTEREDTOAUTHORITY, O_C_AUTHORITYOFIMMOVABLE ТААГУУДЫН АЛЬ НЭГ НЬ ЗААВАЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ.;
Барьцааны төрөл үл хөдлөх тохиолдолд ЭХЭУБГазарт бүртгүүлсэн эсэх, хөдлөх хөрөнгө тохиолдолд Эрх бүхий төрийн бусад байгууллагад бүртгэлтэй эсэх талбаруудын аль нэг бүртгэлтэй байх ёстой. Барьцааны нэмэлт мэдээлэл талбар дах холбогдох утгаа шалгаад, шаардлагатай тохиолдолд ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
18
http://example.com
ХУУЛИЙН СТАТУСИЙГ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ГЭЖ ИРҮҮЛСЭН БОЛОВЧ РЕГИСТЕРИЙН ДУГААРЫН ФОРМАТ БУРУУ БАЙНА.;
Харилцагчийн бүртгэл дэх иргэншил болон регистрийн дугаарын бүртгэлийг шалгана. Монгол улсын иргэн тохиолдолд регистрийн дугаар CC99999999 форматтай байх ёстой.
19
http://example.com
ХЭРЭГЛЭГЧИЙН НЭР ЭСВЭЛ НУУЦ ҮГ БУРУУ БАЙНА.;
ЗМС-руу мэдээлэл илгээх байгууллагын нэвтрэх нууц үг буруу тохиолдолд ирнэ. ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
20
http://example.com
CUSTOMER ТААГИЙН ACTION UPDATE ҮЕД UPDATE ХИЙХ ЗЭЭЛДЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ОЛДСОНГҮЙ.;
Танай байгууллагаас тухайн харилцагчийн мэдээллийг ЗМС-нд өмнө нь илгээсэн боловч дахин илгээхдээ шинэ харилцагч болгож бүртгэхээр хүсэлт илгээсэн тохиолдолд ирнэ. ГСМ байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
21
http://example.com
ЗЭЭЛДЭГЧ НЭМЭХЭД PK АЛДАА ГАРЛАА.;
Харилцагчийн бүртгэл дэх иргэншлийн бүртгэлийг шалгана. Тухайн харилцагчийн мэдээллийг ЗМС-д Монгол иргэнээр бүртгэсэн боловч танай байгууллагын мэдээллээр гадаад иргэн гэж бүртгэх эсвэл эсрэгээр нь бүртгэх хүсэлт илгээсэн тохиолдолд энэ алдаа гарна. Бүртгэлийг шалгаж тодруулаад шаардлагатай тохиолдолд МБ-руу холбогдож тодруулна.
22
http://example.com
ИЛГЭЭЖ БУЙ ЗЭЭЛДЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ НЬ УЛСЫН БҮРТГЭЛИЙН САНГААС ЗӨРҮҮТЭЙ БАЙНА.;УЛСЫН БҮРТГЭЛИЙН САНД БҮРТГЭЛТЭЙ НЭР:
Харилцагчийн бүртгэлээс овог нэр, эсвэл байгууллагын нэрийг шалгаж алдааны мсж-н ард ирсэн нэрээр бүртгэлээ солино.
23
http://example.com
ИЛГЭЭЖ БУЙ ЗЭЭЛДЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ НЬ УЛСЫН БҮРТГЭЛ САНГААС ОЛДСОНГҮЙ.;РЕГИСТРИЙН ДУГААР: ;
Харилцагчийн бүртгэл дэх регистрийн дугаарыг шалгаж, зөв регистрийн дугаарыг тодруулж бүртгэнэ.
24
http://example.com
УЛСЫН БҮРТГЭЛИЙН САНГААС РЕГИСТРИЙН ДУГААРААР МЭДЭЭЛЭЛ ШАЛГАХ ҮЕД АЛДАА ГАРЛАА.;
Харилцагчийн бүртгэл дэх регистрийн дугаарыг шалгаж, зөв регистрийн дугаарыг тодруулж бүртгэнэ. Алдаа дахин гарсан тохиолдолд МБ-руу холбогдож тодруулна.
25
http://example.com
Төлөлт хийхэд хуримтлагдсан хүүгээр өр үүсгэх
Төлөлт хийхэд хуримтлагдсан хүүгээр өр үүсгэнэ гэсэн тохиргоотой үед. Зээл төлөлт хийх үед үндсэн өрнүүд түрүүлж төлөгдөөд илүү төлөлт байвал хуримтлагдсан хүү төлөгдөнө гэсэн үг. Зээлийн үндсэн хүүний тохиргоо дотор ХҮҮГ ЯМАР ДҮНГЭЭР БИЛЛ ҮҮСГЭХ ЭСЭХ тохиргоог хуваарийн дагуу гэж сонгосон үед кап хийгдэхэд зөвхөн төлбөрийн хуваарь дээрхи хүүгээр өр үүсгэнэ Хэрвээ ХҮҮГ ЯМАР ДҮНГЭЭР БИЛЛ ҮҮСГЭХ ЭСЭХ тохиргоог хоосон орхих, эсвэл хүүний үлдэгдлээр гэж сонгосон тохиолдолд кап хийгдэхэд хуримтлагдсан хүү бүгд өр рүү орно.
26
http://example.com
ҮНДСЭН ТӨЛБӨРИЙН БИЛЛ ҮҮСГЭХ
Зээлийн бүтээгдэхүүний үндсэн тохиргоон дээр Үндсэн төлбөрийн билл үүсгэх үлдэгдэл- ийг Төлбөрийн хуваарийн дагуу гэж сонгосон бол онолын үлдэгдлээс шалтгаалахгүйгээр төлбөрийн хуваарийн дагуу өр үүснэ. /Жишээ нь төлбөрийн хуваариас өмнө төлөлт хийсэн дансанд төлбөрийн хуваарьт өдөр өр үүссэнг шалгаад өгөөч гэдэг./ Хэрвээ тохиргоог Онолын үлдэгдлийн дагуу гэж тохируулж өгвөл онолын үлдэгдлээс шалтгаалж өр үүснэ. /төлбөрийн хуваариас өмнө төлөлт хийсэн бол төлбөрийн хуваарьт өдөр онолын үлдэгдлйиг шалгаад өр үүсэхгүй тохиргоо/
27
http://example.com
Зээлийн хүү төлбөрийн хуваариас бага эсвэл их байна.
Зээлийн бүтээгдэхүүний үндсэн хүүний тохиргоон дээр хүү бодох үлдэгдэл нь үндсэн үлдэгдлээс гэсэн тохиргоотой байгаа учраас зээлийг хугацаандаа төлсөн үгүйгээс шалтгаалан дараагийн төлөлтийн үндсэн хүүнд өөрчлөлт орж байгаа юм. Хэрвээ онолын үлдэгдлээс гэсэн тохиргоотой байвал зээлийг хугацаанаасаа түрүүлж эсвэл хоцорч төлөлт хийснээс шалтгаалахгүйгээр үндсэн хүүг онолын үлдэгдлээс бодох буюу төлбөрийн хуваарьт байгаатай ижил буюу дараагийн хүүний төлөлтөд өөрчлөлт орохгүй гэсэн үг.
28
http://example.com
Нэмэгдүүлсэн хүү бодох
Тооцооллын төрөл: ҮНДСЭН ХҮҮНЭЭС ХУВИЛАХ ХУВЬ үед Торгуулийн хүү= ((Торгууль тооцох баланс/ 100 / Зээлийн хүү тооцох жилийн хоног) * Зээлийн хүүний хувь ) / 100 * Торгуулийн хүүний хувь Тооцооллын төрөл: ХУВИАР үед Торгуулийн хүү = (Торгууль тооцох баланс / 100 / Зээлийн хүү тооцох жилийн хоног) * Торгуулийн хүүний хувь
29
http://example.com
Зээл олголтын гүйлгээ
Зээл олголтын гүйлгээ хийхдээ Гүйлгээ цэсний [ TLLR-A-020 ] Зээл бэлнээр олгох [ TLLR-A-021 ] Зээл бэлэн бусаар олгох гүйлгээнүүдээр дуудаж хийнэ. Бэлнээр олгох тохиолдолд кассын данстай харьцаж гүйлгээ гарна. Бэлэн бусаар олгох тохиолдолд тухайн харилцагчийн харилцах данстай харьцсан гүйлгээ гарна. Банкны харилцах дансаар дамжуулж олгох тохиолдолд [TLLR-A-003] Депозит дансны шилжүүлэг гүйлгээгээр харилцагчийн депозит дансыг банкны харилцах данстай харьцуулж гүйлгээ хийнэ.
30
http://example.com
Зээлийн баталсан дүн залруулах
Зээл / Зээлийн санхүүгийн бус гүйлгээ / Зээлийн баталсан дүн залруулах гүйлгээгээр залруулна. LOAN-B-024 Зээлийн баталсан дүн залруулах дэлгэц дуудагдана. Дансны дугаараа оруулаад Гүйлгээний дүн дээр + эсвэл - дүнгээр залруулах дүнгээ оруулаад гүйлгээгээ хийнэ.
31
http://example.com
Зээлийн хүүний өр бууруулж залруулах
Зээлийн хүүгийн өр залруулахдаа зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхоор ороод Бүгд өрийн дүнгийн арын араа дээр дарна. Эндээс өрийн түүх цонхлуу орно. Энд төлөгдөөгүй бүр өрүүд харагдана. Өрүүдээс залруулах өрөө олоод арын араа дээр дарж өр залруулах цонх дуудна. Өр залруулах цонхоор хүүгийн өр бууруулах залруулга хийгдэнэ. Гүйлгээний дүн, Гүйлгээний утга талбарт утга оруулж өгөөд гүйлгээгээ хийнэ. Энд залруулах гүйлгээ хийхдээ Хур.хүүтэй харьцаж хийгдэнэ гэсэн чекийг чеклэсэн эсэхийг анхаараарай. Чек байхгүй бол балансад маань нөлөөлж зөрүү үүснэ. Чектэй учраас таны залруулсан зээлийн хүүгийн өр хуримтлагдсан хүүрүү орсон байгаа тул зээлийн хуримтлагдсан хүүг мөн ижил дүнгээр залруулах шаардлагатай болно.
32
http://example.com
Зээлийн хуримтлагдсан хүү залруулах
Зээлийн хуримтлагдсан хүү залруулахдаа зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхны Хүү таб руу орно. Хуримтлагдсан дүнгийн арын араа дээр дараад Залруулга –ыг сонгож орно. Үлдэгдэл залруулах цонхоор хуримтлагдсан хүүгийн өр бууруулах болон өсгөх залруулга хийгдэнэ. Бууруулж залруулах бол – тэмдэгтэй, өсгөж залруулах бол + тэмдэгтэйгээр Гүйлгээний дүн, Гүйлгээний утга талбарт утга оруулж өгөөд гүйлгээгээ хийнэ.
33
http://example.com
Зээлийн хүүний өр өсгөж залруулах /өр үүсгэх/
Зээлийн хүүгийн өр үүсгэхдээ зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхны Хүү таб руу орно. Хуримтлагдсан дүнгийн арын араа дээр дараад Өр үүсгэх –ийг сонгож орно. Өр залруулах гүйлгээ хийхдээ эхлээд таны өр үүсгэх хүүгийн дүн хуримтлагдсан хүү дээр байгаа эсэхийг шалгана. Жишээ нь та 35500 төгрөгөөр өр үүсгэх гэж байлаа гэхэд хуримтлагдсан хүү дээр маань 25000 төг байвал хамгийн ихдээ 25000 төгрөгөөр л өр үүсгэх боломжтой гэсэн үг. Энэ тохиолдолд эхлээд хуримтлагдсан хүүгээ залруулж 25000 дээрээ +10500 дүнгээр залруулж 35000 болгох шаардлагатай. Үүний дараа Гүйлгээний дүн, Гүйлгээний утга талбарт утга оруулж өгөөд гүйлгээгээ хийнэ. Амжилттай гүйлгээ гарсаны дараа хуримтлагдсан хүү 0 төг болж 35000 төгрөгөөр хүүгийн өр үүснэ.
34
http://example.com
Торгуулийн хүү залруулах
Торгуулийн хүү залруулахдаа Зээлийн хүүгийн өр залруулахдаа зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхоор ороод Бүгд өрийн дүнгийн арын араа дээр дарна. Эндээс өрийн түүх цонхлуу орно. Энд төлөгдөөгүй бүх өрүүд харагдах бөгөөд ТООЦОГДСОН НЭМ.ХҮҮ баганад тус бүрийн өрүүдэд бодогдсон торгуулийн хүү харагдана. Залруулах хүү бодогдсон өрийн арын араа дээр дараад Нэм.хүүний өр залруулах цонх дуудна. Энд Бууруулж залруулах бол – тэмдэгтэй, өсгөж залруулах бол + тэмдэгтэйгээр Гүйлгээний дүн, Гүйлгээний утга талбарт утга оруулж өгөөд гүйлгээгээ хийнэ.
35
http://example.com
Зээл сунгалт
[TLLR-A-603 ] Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхноос Огноо / Дууусах хугацааны арын гурван цэг дээр дарж хугацаа сунгах товчийг дарж [ TLLR-A-098 ] Зээлийн хугацаа сунгах цонхыг дуудна. Зээлийн дуусах хугацааны огноог сунгах огноогоор өөрчлөөд гүйлгээний утга бичээд гүйлгээ хийх товчийг дарж зээлийн дансны сунгалтын гүйлгээг хийнэ. Зээлийн дуусах огноо бүтээгдэхүүний дуусах огнооноос хойш байж болохгүйг анхаараарай. Сунгалт хийсний дараа та төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулаарай.
36
http://example.com
Зээлийн хугацаанаас хамаарсан ангилал гараар шилжүүлэх
[TLLR-A-603 ] Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхноос Хугацаанаас хамаарсан ангилал арын гурван цэг дээр дараад Ангилал шилжүүлэх товчоор [ TLLR-A-028 ] Ангилал солих цонхыг дуудна.Шинэ ангилал талбарт шилжүүлэх ангиллыг сонгоод гүйлгээ хийх товчийг дарж ангилал солих гүйлгээг хийнэ.
37
http://example.com
Зээлийн дансны хариуцагч солих
[TLLR-A-603 ] Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхноос Хариуцагч-ийн арын гурван цэг дээр дарж Хариуцагч солих товчоор [TLLR-A-031 ] Хариуцагч солих цонхыг дуудна. Шинэ хариуцагчийн арын хайлт товч дээр даран [ ADM-I-026 ] ХЭРЭГЛЭГЧИЙН ХАЙЛТ цонхыг дуудаж шинэ хариуцагчийг сонгоод сонгох товч дарна. Гүйлгээний утга бичээд гүйлгээ хийх товчийг дарж хариуцагч солих гүйлгээ хийгдэнэ. Мөн Гүйлгээ / Бусад гүйлгээнүүд / Дансны хариуцагч солих дэлгэцээр дансны төрөл, дансны дугаар, шинэ хариуцагч утгуудыг сонгоод гүйлгээ хийж болно.
38
http://example.com
Зээлийн дансны салбар солих
[TLLR-A-603 ] Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхноос Салбар-ын арын гурван цэг дээр дарж Салбар солих товчоор [TLLR-A-032] Салбар солих цонхыг дуудна. Шинэ салбарын арын хайлт товч дээр даран [GEN-S-037 ] Салбарын хайлт цонхыг дуудаж шинэ салбарыг сонгоод сонгох товч дарна. Гүйлгээний утга бичээд гүйлгээ хийх товчийг дарж салбар солих гүйлгээ хийгдэнэ. Мөн Гүйлгээ / Бусад гүйлгээнүүд / Салбар солих дэлгэцээр дансны төрөл, дансны дугаар, шинэ салбар утгуудыг сонгоод гүйлгээ хийж болно.
39
http://example.com
Зээлийн дансны сегмент солих
[TLLR-A-603 ] Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхноос Сегмент-ийн арын гурван цэг дээр дарж Сегмент солих товчоор [TLLR-A-029] Сегмент солих цонхыг дуудна. Шинэ сегментийн утгыг сонгоод гүйлгээний утга бичээд гүйлгээ хийх товчийг дарж сегмент солих гүйлгээ хийгдэнэ. Мөн Гүйлгээ / Бусад гүйлгээнүүд / Сегмент солих дэлгэцээр дансны төрөл, дансны дугаар, шинэ сегмент утгуудыг сонгоод гүйлгээ хийж болно.
40
http://example.com
Зээлийн дансны зэрэглэл солих
[TLLR-A-603 ] Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхноос Зэрэглэл-ийн арын гурван цэг дээр дарж Зэрэглэл солих товчоор [TLLR-A-149] Дансны зэрэглэл солих цонхыг дуудна. Шинэ зэрэглэлийн утгыг сонгоод гүйлгээний утга бичээд гүйлгээ хийх товчийг дарж зэрэглэл солих гүйлгээ хийгдэнэ.
41
http://example.com
Зээлийг ЗМС - руу явуулах тохиргоог өөрчлөх
[TLLR-A-603 ] Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа цонхноос ЗМС-руу илгээнэ арын гурван цэг дээр дарж Өөрчлөх товчоор өөрчилнө.
42
http://example.com
Зээлийн дансны хүү зогсоох болон шүүхийн шийдвэрт шилжүүлсэн флаг өөрчлөх
[ TLLR-A-603 ] Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа Төлөв / Флагууд арын гурван цэг дээр дарж флаг өөрчлөх товчоор [ LOAN-B-025 ] Флаг өөрчлөх дэлгэцийг дуудна. Өөрчлөх флаг сонгоод гүйлгээний утга бичээд гүйлгээ хийх товчийг дарж флаг өөрчлөх гүйлгээг хийнэ. Хүү зогсоосон флагтай дансанд хүү тэнцлийн гадуур эсвэл дотуур байхаас хамаарагүйгээр хүү хуримтлагдахгүй гэсэн үг.
43
http://example.com
Зээлийн данс зогсоох
[ TLLR-A-603 ] Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа Төлөв / Флагууд арын гурван цэг дээр дарж данс зогсоох товчоор [ TLLR-A-034 ] Зээлийн данс зогсоох дэлгэцийг дуудна. Гүйлгээний утга бичээд гүйлгээ хийх товч дарж данс зогсоох гүйлгээг хийнэ. Зээлийн данс зогсоосон тохиолдолд тухайн дансанд ямар нэгэн гүйлгээ хийгдэх боломжгүй болж яг тухайн үлдэгдэлтэйгээ зогсоно гэсэн үг. Үүнийг зээл шүүхэд шилжсэн тохиолдолд хэрэглэх нь зохимжтой. Шүүхийн шийдвэрийн дагуу гүйлгээ хийх үедээ дансыг хэвийн төлөвт оруулна
44
http://example.com
Данс хэвийн төлөвт оруулах
[ TLLR-A-603 ] Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа Төлөв / Флагууд арын гурван цэг дээр дарж данс хэвийн төлөвт оруулах товчоор [LOAN-B-001 ] Данс хэвийн төлөвт оруулах дэлгэцийг дуудна. Гүйлгээний утга бичээд гүйлгээ хийх товч дарж данс хэвийн төлөвт оруулах гүйлгээг хийнэ.
45
http://example.com
Зээл тэнцлийн гадуур гаргах
Гүйлгээ / Зээлийн гүйлгээнүүд / Зээл тэнцлийн гадуур гаргах цэсээр [ TLLR-A-041 ] Зээл тэнцлийн гадуур гаргах дэлгэцийг дуудна. Дансны дугаарын хайлт товч дээр дарж тэнцлийн гадуур гаргах зээлийн дансыг сонгоод гүйлгээний утга бичээд гүйлгээ хийх товч дарж гүйлгээ хийгдэнэ. Тэнцлийн гадуур гаргасан зээл..................
46
http://example.com
Зээлийн бүтээгдэхүүн солих
[ TLLR-A-603 ] Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа Зээлийн бүтээгдэхүүний арын гурван цэг дээр дарж бүтээгдэхүүн солих товчоор [TLLR-A-030] Бүтээгдэхүүн солих дэлгэцийг дуудна. Шинэ бүтээгдэхүүнээ сонгоод Бүтээгдэхүүний тохиргоог шалгаад гүйлгээний утга бичээд гүйлгээ хийх товч дарж зээлийн дансны бүтээгдэхүүн солих гүйлгээ хийгдэнэ.
47
http://example.com
Зээл шимтгэлийн орлого бүртгэх
Зээлийг бүтэн дүнгээр олгоод, олгосон дүнгээсээ авсан шимтгэлийн орлогуудыг Дотоодын дансан дээр хөтөлнө. 1. Дотоодын дансны бүртгэлд Шимтгэлийн орлогын бүтээгдэхүүн (Бүтээгдэхүүний төрөл: Пассив, Үлдэгдлийн төрөл: Эерэг, Дансны шинж: Орлого) үүсгэнэ. 2. Үүсгэсэн бүтээгдэхүүн дээрээ Шимтгэлийн орлогын данс үүсгэнэ. 3. Бэлнээр кассанд шимтгэл төлсөн бол Дотоодын дансанд бэлнээр кредит хийх гүйлгээгээр хийнэ. Хэрвээ банкны харилцах руу төлсөн бол Дотоодын данс хоорондын шилжүүлэг гүйлгээгээр Дт: Банкны харилцах данс Кт:Шимтгэлийн орлого гэж хийнэ.
48
http://example.com
Зээл шимтгэлийн зардал бүртгэх
Зээлийн олголтын болон бусад гүйлгээний хувьд банк хооронд хийсэн гүйлгээний шимтгэлийн зардлыг Дотоодын дансан дээр хөтөлнө. 1. Дотоодын дансны бүртгэлд Шимтгэлийн зардлын бүтээгдэхүүн (Бүтээгдэхүүний төрөл: Актив, Үлдэгдлийн төрөл: Эерэг, Дансны шинж: Зардал) үүсгэнэ. 2. Үүсгэсэн бүтээгдэхүүн дээрээ Шимтгэлийн зардлын данс үүсгэнэ. 3. Дотоодын данс хооронд шилжүүлэг гүйлгээг Дт: Шимтгэлийн зардлын данс Кт: Банкны харилцах данс гэж хийнэ.
49
http://example.com
Зээл онолын үлдэгдэл залруулга
[ TLLR-A-603 ] Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаа - Үндсэн табын зээлийн онолын үлдэгдэл нь Зээлийн төлбөрийн хуваарийн тухайн огнооны онолын үлдэгдэлтэй таарч байх ёстой бөгөөд онолын үлдэгдлээс шалтгаалж үндсэн зээлийн өр үүсдэг. Тиймээс зарим тохиолдолд төлбөрийн хуваарь өөрчлөгдсөнөөс эсвэл өөр шалгтаанаар онолын үлдэгдэл төлбөрийн хуваарийн онолын үлдэгдлээс өөр дүнтэй байвал ижил болгож залруулга хийж өгөх хэрэгтэй. Онолын үлдэгдэл залруулахдаа Онолын үлдэгдэл арын гурван цэг дээр дарж үлдэгдэл залруулга товчоор [ TLLR-A-033 ] Үлдэгдэл залруулга дэлгэцийг дуудна. + юмуу - дүнгээр залруулгын дүнг оруулаад /Залруулсны дараах үлдэгдлийг хараарай/ гүйлгээний утга бичээд гүйлгээ хийх товчийг дарснаар онолын үлдэгдэл залруулах гүйлгээ хийгдэнэ. Зээлийн онолын үлдэгдэл залруулсны дараа өр үүсгэх шаардлагатай бол өр үүсгэнэ. Үүссэн өрийг залруулах шаардлагатай бол залруулах гүйлгээг хийнэ.
50
http://example.com
Зээлийн өр үүсгэх
Зээлийн өр нь зээлийн үлдэгдлээс онолын үлдэгдлийг хассан дүнгээр үүсдэг учраас эхлээд зээлийн дансны онолын үлдэгдэл зөв эсэхийг шалгаарай. Зээлийн дансны дэлгэрэнгүй лавлагаанаас Өр хэсгийг задалж Үндсэн зээлийн гэсний арын гурван цэг дээр дарж өр үүсгэх товчоор [TLLR-A-136 ] Өр залруулах цонхыг дуудна. Гүйлгээний дүн хэсэгт залруулах дүнг нэмэх эсвэл хасах дүнгээр хийж өрийн дүнг залруулна.
51
http://example.com
Зээл бэлнээр төлөх гүйлгээ
Зээл бэлэн төлөлтийн гүйлгээг [ TLLR-A-022 ] Зээл бэлнээр төлөх, [ TLLR-A-346 ] Зээл бэлнээр төлөх (гараар хуваарилж) гүйлгээнүүдээр хийнэ. Бэлэн төлөлтийн гүйлгээнүүд касстай харьцаж хийгдэнэ. Дансны дугаар хэсэгт төлөлт хийгдэх зээлийн дансны дугаарыг зааж өгч, гүйлгээний дүн дээр төлөх дүнг оруулаад гүйлгээний утга бичээд гүйлгээ хийх товчоор гүйлгээ хийнэ.
52
http://example.com
Зээл бэлэн бусаар төлөх /депозит дансаар дамжуулж банкны харилцах данс руу/
Зээл бэлэн бусаар төлөхдөө депозит дансаар дамжуулж банкны харилцах данс руу төлөлт хийх бол дараах 2 гүйлгээг хийнэ. 1. Гүйлгээ /Дотоод гүйлгээнүүд /Дотоодын данс хооронд шилжүүлэг - Дт: Банкны харилцах данс, Кт: Харилцагчийн депозит данс (Гүйлгээгээр 2 дансны үлдэгдэл өснө.) 2. Гүйлгээ /Зээл төлөлт /Зээл бэлэн бусаар төлөх - Дансны төрөл: Харилцах хугацаагүй хадгаламж, Зарлагын данс: Харилцагчийн депозит данс, Хүлээн авах данс: Зээлийн данс Нэмэлт: Хэрвээ зээл төлөлтийг гараар хуваарилж төлөх бол 2 дахь гүйлгээг Зээл бэлэн бусаар төлөх (гараар хуваарилж) гүйлгээгээр мөн хийж болно.
53
http://example.com
Зээл бэлэн бусаар төлөх /банкны харилцах данс руу шууд төлөлт хийх/
Зээл бэлэн бусаар төлөхдөө депозит дансаар дамжуулахгүйгээр банкны харилцах данс руу шууд төлөлт хийх бол дараах гүйлгээг хийнэ. Гүйлгээ / Зээл төлөлт /Зээл бэлэн бусаар төлөх - Дансны төрөл: Дотоодын данс, Зарлагын данс: Банкны харилцах данс, Хүлээн авах данс: Зээлийн данс Нэмэлт: Хэрвээ зээл төлөлтийг гараар хуваарилж төлөх бол Зээл бэлэн бусаар төлөх (гараар хуваарилж) гүйлгээгээр мөн хийж болно.
54
http://example.com
Зээл урьдчилж төлөх
Зээлийн төлөлтийг урьдчилж хийхдээ Гүйлгээ / Зээлийн төлөлт / Зээл урьдчилж төлөх гүйлгээгээр бэлнээр болон бэлэн бусаар урьчилж төлөх боломжтой. Бэлнээр төлөх бол касстай харьцаж төлөлт хийгдэнэ. Бэлэн бусаар бол харилцагчийн депозит данстай харьцаж гүйлгээ хийгдэнэ. Төлөлтийг банкны харилцах данс руу төлөх бол 1. Гүйлгээ /Дотоод гүйлгээнүүд /Дотоодын данс хооронд шилжүүлэг - Дт: Банкны харилцах данс, Кт: Харилцагчийн депозит данс (Гүйлгээгээр 2 дансны үлдэгдэл өснө.) 2. Гүйлгээ / Зээлийн төлөлт / Зээл урьдчилж төлөх гүйлгээгээр Харилцагчийн депозит данснаас зээл урьдчилж төлөх гүйлгээг хийнэ.
55
http://example.com
Шимтгэл тохируулах
Шимтэл тохируулахдаа дараах замаар орно: 1. Тохиргоо/ Шимтгэл, хүү тооцоолол/ Шимтгэл тооцох дүрмийн жагсаалт Энд та ямар төрлөөр шимтгэл авахаа тохируулж өгнө. Шимтэл тооцоолох 4 арга байна. - Тогтмол - Дүнгээс хамаарсан шатлалтай - Валютаас хамаарсан шатлалтай - Томъё 2. Тохиргоо/ Шимтгэл, хүү тооцоолол/ Шимтгэлийн жагсаалт Энд та үндсэн шимтгэлээ бүртгэж өгнө. Үндсэн болон Авах нөхцөл табуудын одтой талбаруудыг бүртгэж өгнө. Авах нөхцөл таб-д ямар гүйлгээ хийхэд шимтгэл авагдахыг нэг бүрчилэн бүртгэж өгнө.
56
http://example.com
Шимтгэл тооцоолох арга
Шимтэл тооцоолох 4 арга байна. - Тогтмол Тогтмол шимтгэл нь тухайн гүйлгээг ямар ч дүнгээр хийсэн тохируулсан нэг дүнгээр шимтгэл авах тохиргоо юм. - Дүнгээс хамаарсан шатлалтай Энэ аргыг сонгосон тохиолдолд Матриц буюу шатлал тохируулах дэлгэц идэвхитэй болно. Матриц дэлгэцээр жишээ нь: 0-1 сая хүртэлх гүйлгээнээс 1000төг,1сая-5сая хүртэлх гүйлгээнээс 5000төг гэх мэтчилэн тохируулах боломжтой. - Валютаас хамаарсан шатлалтай Энэ аргыг сонгосон тохиолдолд Матриц буюу шатлал тохируулах дэлгэц идэвхитэй болно. Матриц дэлгэцээр жишээ нь MNT-р гүйлгээ гарсан бол 100төг, USD-р гүйлгээ хийгдсэн бол 500төг гэх мэтчилэн тохируулах боломжтой. - Томъёо Энэ тохиолдолд тусгай томъёо ашиглан шимтгэл авах боломжтой болно.
57
http://example.com
Шимтгэлийг гүйлгээний валютаар авах эсэх чекний талаар
Энэ чек байгаа тохиолдолд хэрэв гүйлгээ USD-р хийгдсэн бол авах шимтгэл тухайн өдрийн ханшаар доллар руу хөрвөж авагдах боломжтой. Чеклээгүй тохиолдолд шимтгэлийг тохируулж өгсөн валютаар авна.
58
http://example.com
Минимум дүнгээс бага үед авах эсэх (мин дүнгээр) чекний талаар
Энэ чек байгаа тохиолдолд Шимтгэл суутгах минимум дүн талбарт тохируулсан дүнгээр шимтгэлийн хамгийн доод лимитийг тогтоодог. Жишээ нь: Гүйлгээ болгоноос 1%-ийн шимтгэл авдаг шимтгэл тохируулсан гэж бодъё. Хэрэв энэ чек-ийг тохируулаад Шимтгэл суутгах минимум дүн талбарт 5000 төг гэж оруулсан бол тухайн гүйлгээ 400'000төг хийх үед 1% шимтгэл 4000 төг биш тохируулсан 5000төг-р авагдана. Харин чеклээгүй тохиолдолд Шимтгэл суутгах минимум дүн талбарт 0 гэсэн утга оруулж өгөхөд болно. Учир нь энэ ОДтой буюу заавал бөглөгдөх талбар юм.
59
http://example.com
Орлого/Зардалын ЕД данс болон Авлага/Өглөгийн ЕД талбарт юу тохируулах вэ?
Энд тохируулах данс нь ЕД-ийн данс байх бөгөөд авах шимтгэл нь суурь дээр бус зөвхөн тохируулсны дагуу ЕД талд бүртгэгдэж явна гэсэн үг юм. Оруулж өгөх дансаа ЕД модулиар бүртгэнэ.
60
http://example.com
Асуулт
Хариулт
61
http://example.com
Балансжуулах дээр зөрүү үүссэн
ЕД-ийн балансжуулах данс / 29990000 данс/ дээр үлдэгдэл тусах нь хэд хэдэн шалтгаантай. Үүнээс хамгийн түгээмэл бидэнд тохиолддог нь дараах 2 шалтгаан болно. 1. Суурийн модулиуд дээр үлдэгдэл залруулах гүйлгээ хйисэн - Дансны бодит үлдэгдлийг өсгөж эсвэл бууруулж залруулах гүйлгээ нь залруулж буй данс болон балансжуулах түр дансны хооронд гүйлгээ гардаг. 2. ЕД рүү постинг хийгдэж чадаагүй - Бүтээгдэхүүн дээр ерөнхий дэвтрийн данс тохируулаагүйгээс тус гүйлгээ ЕД талд очиж чадаагүй. Энэ үед дараах алхмуудыг хийж шалгана уу. А. Оператор -> [ GLIP-S-003 ] Поустинг хийсэн лавлагаа" цэсрүү орон балансжуулах дээр зөрүү үүссэн өдрөөр хайна. Б. Гарч ирсэн бичлэгийн "Алдааны мсж" баганад бүтээгдэхүүний ямар үлдэгдэл дээр данс тохируулаагүй байгаа талаар мэдээллийг харуулна. Жишээ нь "Постинг хийх ЕД данс олдсонгүй. (BAC_PSSV|CRNT|26204110|0|0)" / Тайлбар "26204110 дугаартай дотоодын дансны бүтээгдэхүүний үлдэгдлийн данс тохируулаагүй байна." В. Алдааны мессеж дээрх бүтээгдэхүүн дээрээ очоод ЕД -ийн дансны тохиргоог хийсний дараа Оператор -> [ GLIP-S-003 ] Поустинг хийсэн лавлагаа дэлгэцрүү орон балансжуулах дээр зөрүү үүссэн өдрөөр "Постинг хийх" товч дээр дарна. Хэрэв уг 2 тохиолдлыг шалгаад балансжуулах дансны зөрүү арилаагүй бол та манай байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
62
http://example.com
ЕД талд гүйлгээ хийх
ЕД гүйлгээ хийхдээ: Ерөнхий Дэвтэр/ Гүйлгээ/ Гүйлгээ хийх дэлгэцийг дуудна. Энд Гүйлгээний утга, Хариуцлагын төв буюу гүйлгээ хийх салбар болон гүйлгээний Валют зэргийг оруулж өгнө. Үүний дараа Нэмэх товч дээр дарна. Ингсэнээр гүйлгээ хийгдэх данс оруулах талбар идэвхижинэ. Энд та ДАНСНЫ ДУГААР болон ГҮЙЛГЭЭНИЙ ДҮН-г оруулж өгөх шаардлагатай. Нийт гэсэн талбарын утга 0 болсон үед гүйлгээ хийгдэнэ. Учир нь энэ гүйлгээ Баланс-д шууд нөлөө үзүүлэх тул заавал 2 талд данс нэг дүнгээр хөдлөх ёстой. Салбар хооронд гэсэн чекийг 2 салбарын хооронд гүйлгээ хийх үед ашиглана. Энэ үед дахин нэг гүйлгээ хийгдэх данс оруулах талбар идэвхижинэ. энд хүлээн авах дансны мэдээллээ оруулж өгөөд гүйлгээг хийнэ.
63
http://example.com
Данс буруу бүртгэлтэй буюу сегмент ?? орж ирсэн
Гүйлгээ таталт дээр суурь системээс сегмент тодорхойгүй гүйлгээ орж ирсэн тохиолдолд дараах 2 аргын алийг нь ч ашиглан сегментийн бүртгэлийг хөтлөх боломжтой. 1. Ерөнхий дэвтэр-> Процесс -> [ GL-B-002 ] Гүйлгээ татах дэлгэц дээр сегмент ?? тэй гарч ирсэн бичлэгийн арын засварлах товч дээр дарахад [GL-B-604 ] Pетэйл бичилтийн лавлагаа дэлгэц дуудагдана. Тус дэлгэц дээрх сегмент бүртгэгдээгүй мөр бичлэг дээр очин засварлах товч дээр даран сегмент талбарын ард сегментийг тохирууулан хадгална. 2. Ерөнхий дэвтэр-> Лавлагаа -> [GL-B-604 ] Pетэйл бичилтийн лавлагаа дэлгэц дуудагдана. Тус дэлгэц дээр дансны сегмент бүртгэгдээгүй мөр бичлэгийн арын засварлах товч дээр даран дэлгэрэнгүйрүү орж сегментийг бүртгэнэ.
64
http://example.com
ЕД процессд алдаа гарсан
ЕД дээр процессоор хийгддэг үйлдлүүд хийж байхад алдаа гарсан / процессын төлөв алдаатай болсон/ тохиолдолд процессын зүүн доод хэсэгт байрлах "Автомат процесс" товч дээр даран [GL-B-040] Автомат процессын жагсаалт дэлгэцрүү орон тайлбар баганын мэдээллийг уншин алдааг залруулна. Алдааны тайлбар дээр бизнес алдаа (Тухайн өдрийн ханш тохируулаагүй байна гэх мэт) гарсан тохиолдолд тухайн алдааг залруулан GL-B-040 Автомат процессын жагсаалт дэлгэц дэх "Үргэлжлүүлэх" товч дээр даран процессыг цааш үргэлжлүүлнэ. Хэрвээ орчинтой холбоотой асуудал тохиолдолд (Бааз дээр алдаа гарлаа гэх мэт) манай байгууллага хариуцсан зөвлөхтэй холбогдох, эсвэл жира бүртгэнэ үү.
65
http://example.com
ЕД данс бүртгэл хийх
Поларис систем дээр Ерөнхий дэвтрийн дансны урт 8 оронтойгоор бүртгэгдэж байгаа. ЕД дансны код (Эхний 6 орон) + Дансны сегмент (Cүүлийн 2 орон) гэсэн бүтэцтэй. Ерөнхий дэвтэр талд данс бүртгэхдээ дараах дэлгэцүүд дэх бүртгэлийг шалган, бүртгэнэ. ЕД данс бүртгэхдээ: 1. ЕД - Параметр - Дансны ангилалын жагсаалт цэс дотор ангилал бүртгэнэ. Жишээ нь Зардалын ЕД данс бүртгэж байгаа бол ангилал бүртгэхдээ дараах загвартай байна. Ангилалын код: 51 /Энд СЗХ-ий дагуу дансны ангилалыг сонгоно/ Дансны төлөвлөгөө: ДАНСНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ /Тогтмол нэг сонголттой/ Төрөл: Зардлын данс /Дансны төрөлийг сонгож өгнө/ Нэр: БИЧИГ ХЭРГИЙН ЗАРДАЛ /Тухайн бүртгэж буй дансны ангилалын нэр/ Нэр2: /2 дахьч хэлээр оруулах боломжтой/ Дараа онд үлдэгдэл шилжинэ: /Энд Орлого болон Зарлалын данс чекгүй байх ёстой/ Эрэмбэ:1 /Дансны эрэмбэ/ 2. ЕД - Параметр - Дансны кодын жагсаалт цэс дотор дансны код бүртгэнэ. Жишээ нь Зардалын ЕД данс бүртгэж байгаа бол код бүртгэхдээ дараах загвартай байна. ЕД дансны код: 510101 /Энд СЗХ-ий дагуу дансны код сонгоно/ Нэр: БИЧИГ ХЭРГИЙН ЗАРДАЛ /Тухайн бүртгэж буй дансны ангилалын нэр/ Нэр2: /2 дахьч хэлээр оруулах боломжтой/ Дансны төлөвлөгөөний код: ДАНСНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ /Тогтмол нэг сонголттой/ Ангилал: 51 /Энд өмнөх алхам дээр бүртгэгдсэн дансны ангилалаа дуудаж холбоно/ Төлөв: /Ашиглах үгүйгээс хамаарч Идэвхитэй, Идэвхигүй сонголтоос сонгоно/ Эрэмбэ:1 /Дансны эрэмбэ/ 3. ЕД - Бүртгэл - ЕД-н дансны жагсаалт цэс дотор дансаа бүртгэнэ. Жишээ нь Зардалын ЕД данс бүртгэж байгаа бол данс бүртгэхдээ дараах загвартай байна. Дансны дугаар: /Авто гарч ирэх тул бөглөх шаардлагагүй/ Дэвтэр: ЕРӨНХИЙ ДЭВТЭР /Тогтмол нэг сонголттой/ Нэр: БИЧИГ ХЭРГИЙН ЗАРДАЛ /Тухайн бүртгэж буй дансны ангилалын нэр/ Нэр2: /2 дахьч хэлээр оруулах боломжтой/ Төлөв: /Ашиглах үгүйгээс хамаарч Идэвхитэй, Идэвхигүй сонголтоос сонгоно/ ЕД-ИЙН ДАНСНЫ КОД: 510101 /Энд өмнөх алхам дээр бүртгэгдсэн дансны кодоо дуудаж холбоно/ ДАНСНЫ СЕГМЕНТ: 00 /Дотоодын данс тул 00 сонгоно/
66
http://example.com
ЕД гүйлгээ буцаах
ЕД талд буруу гүйлгээ хийсэн, Гүйлгээ таталт олон дахин хийсэн болон бусад шаардлагатай тохиолдлуудад ЕД талд гүйлгээ буцаах боломжтой. Энэ нь Суурь талд нөлөөлөхгүй бөгөөд зөвхөн ЕД талд нөлөөлнө. Гүйлгээг буцаахдаа: Ерөнхий Дэвтэр/ Гүйлгээ/ Гүйлгээ буцаах дэлгэцээр орно. Энд Журналын дугаар гэсэн ганцхан талбар байх бөгөөд буцаах гүйлгээний журналын дугаарыг оруулж өгөөд Гүйлгээ буцаах товчыг дарна. Журналын дугаарыг ЕД гүйлгээний лавлагаа юмуу журналын лавлагаанаас харж болно.
67
http://example.com
ЕД гүйлгээний лавлагаа
ЕД гүйлгээний лавлагаа дэлгэц нь өгөгдсөн Тайлант үед ЕД дээр гарсан гүйлгээ, гүйлгээ таталт зэргийг нэг бүрчилэн харуулдаг. Журналын дугаар Гүйлгээний огноо Теллер Хариуцлагын төв Данс Валют Гүйлгээний төрөл зэргээр гүйлгээг шүүх боломжтой. Гарч ирсэн гүйлгээний дэлгэрэнгүйг харахыг хүсвэл арын харандаа дээр дарахад Ретейл бичилтийн лавлагаа дэлгэц гарч ирнэ.
68
http://example.com
ЕД журналын лавлагаа
ЕД журналын лавлагаа дэлгэц нь өгөгдсөн Тайлант үед ЕД дээр гарсан гүйлгээ, гүйлгээ таталт зэргийг багцлан харуулдаг. Энэ дэлгэцээс ЕД гүйлгээхий лавлагаа болон Ретейл бичилтийн лавлагаа дэлгэцүүд рүү орох боломжтой. Журналын дугаар Гүйлгээний огноо Хариуцлагын төв зэргээр гүйлгээг шүүх боломжтой.
69
http://example.com
Ретейл бичилтийн лавлагаа
Энд ЕД талд гарсан гүйлгээ суурь талд ямар данстай холбоотой нь харагдана. РЕТЭЙЛ ДАНС багана-д Суурь талын дансны дугаар, ЕД данс багана-д ЕД-ийн данс тус тус байна.
70
http://example.com
– Данс олдоогүй алдаа
1. Ерөнхий дэвтэр/Лавлагаа/Ретэйл бичилтийн лавлагаа руу ороод ЕД данс нь ?? эхэлсэн гэж хайгаад тухайн гүйлгээ яг ямар дансруу орохоор байгаа тэр дансаа засаад өгөөрэй. 3. Гүйлгээ таталт -дуудах товч дарж харах /улайсан данс алга болсон байх/ 4. Гүйлгээ таталт хийх Дээрх дараалалаар хийнэ үү.
71
http://example.com
– Баланслаагүй алдааг засах:
Баланслаагүй гүйлгээ гарвал Оператор/Поустинг хийсэн лавлагаанаас хайх товч дарахад тухайн өдөр "Постинг хийх ЕД данс олдсонгүй. (LOAN|INT_RCV|1301031106|1|1)" мессеж харуулж байвал 1301031106 бүтээгдэхүүн дээр ЕД тохируулаагүй байна гэж үзээд данс тохируулж өгөөрэй. Тохиргоо хийсэн бол Поустинг хийх товч даран дахин татна уу.
72
http://example.com
Данс олдоогүй алдаа
Тухайн алдаа зааж улайсан данс программд бүртгэлгүй байна гэсэн үг. 1. ЕД-ийн дансны жагсаалт дэлгэцээр орж улайсан дансны эхний 6 орноор шүүлт хийж харна. эхний 6 орноор шүүлт хийхэд утга гарч ирэхгүй байвал ЕД данс бүртгэх заавар харна уу. Хэрэв эхний 6 орноор шүүлт хийхэд утга гарч ирж байвал сүүлийн 2 орон буюу ** сегменттэй данс шинээр бүртгэх шаардлагатай.
73
http://example.com
Жира бүртгэх
Жира шинээр бүртгэхдээ: 1. Create гэсэн цэнхэр товч дээр дарж Create Issue гэсэн дэлгэц дуудна. 2. Create Issue дэлгэц дээрх * ОД-той талбаруудыг бөглөөд явна. Үүнд: Project - Polaris /Хатуу Поларис байна./ Issue Type - Жираны төрлөөс хамаараад дараах сонголтуудаас сонгоно. BUG /Алдаа/, Business consulting /Бизнес зөвөлгөө/, Technical consulting /Техник зөвөлгөө/, New Feature /Шинээр хийлгэх/, Improvement /Сайжруулалт, Нэмэлт засвар/ Summary - Гарчиг Affects Version/s - Энд 1.0 гэсэн сонголтыг сонгох Component/s - Ямар модуль дээр асуудал гарсанаас хамаараад сонгоно. Description - Энэ талбарт гарсан асуудлаа дэлгэрэнгүй тайбар бичих. Жишээ нь Зээлийн данс дээр асуудал гарсан бол зээлийн дансны дугаар хавсаргах, Алдаа гарсан бол ямар алдаа гарсаныг бичих г.м Security Level - Энэ талбарт өөрийн байгууллагаа сонгох Эдгээр ОД-той талбаруудад утга оруулаад Create товчыг дарна. Жира нь POLS-XXXX бүхий дугаартай үүснэ.
74
http://example.com
Жира Help
https://its.grapecity.mn/secure/ShowConstantsHelp.jspa?decorator=popup#PriorityLevels
75
http://example.com
Багц Барьцаа хөрөнгийн бүтээгдэхүүн үүсгэх
Барьцаа хөрөнгийн бүтээгдэхүүн үүсгэхдээ Барьцаа/ барьцааны параметр/ Бүтээгдэхүүний жагсаалт дэлгэцээр орно. Бүртгэхдээ Үүсгэх товчийг дараад Бүтээгдэхүүн нэмэх/засах дэлгэц дуудна. Энд суурь болон үндсэн тохиргоог тохируулж өгнө. Бүтээгдэхүүний дугаарлалт 10 оронтой байх бөгөөд эхний 6 орон СЗХ-ий дансны төлөвлөгөөний дагуу ЕД дансны дугаар дараагийн 4 орон байгууллагын дугаар байна. Бүтээгдэхүүний нэр төрөлөөсөө хамаараад өгөгдөнө. Бүтээгдэхүүний төрөлийг тухайн бүтээгдэхүүнийг ашиглах барьцаанаас хамаараад сонгож өгнө. Ингээд валютаа сонгоод бүтээгдэхүүний төлөвийг нээлттэй болгоод Дуусах огноогоо тохируулж өгөөд хадгална. Суурь тохиргоог хийсний дараа үндсэн тохиргоогоо хийнэ. Хөрөнгийн төрлийг системийн баазын түвшинд урьдчилан тохируулсан сонголтоос оруулна. Барьцаалуулах хувьд тухайн хөрөнгийн үнэлгээний дүнгээс барьцаалах хувийг тохируулна. Хамгийн ихдээ 100 гэсэн тоон утга оруулах боломжтой. мөн Эрсдлийн сангаас чөлөөлөх хувийг тохируулж өгөөд хадгална. багц барьцаа хөрөнгийн бүтээгдэхүүны хувьд ЕД-ийн данс тохируулах шаардлагагүй байдаг.
76
http://example.com
Багц Барьцаа хөрөнгийн данс үүсгэх
Барьцаа хөрөнгийн данс үүсгэхдээ Барьцаа/ барьцаа хөрөнгө/ барьцаа хөрөнгийн жагсаалт дэлгэцээр орно. Бүртгэхдээ Үүсгэх товчийг дараад Барьцаа хөрөнгө нэмэх/засах дэлгэц дуудна. Энд үндсэн тохиргоог тохируулж өгнө. • Барьцааны Нэр/ Барьцааны Нэр2 – Барьцаа хөрөнгийн дансны үндсэн болон 2гч хэл дээрх тайлбар нэрийг оруулна. • Эзэмшигч - Барьцаа хөрөнгийон үндсэн эзэмшигчийг харилцагчийн бүртгэлийн жагсаалтаас сонгож, тохируулна. • Бүтээгдэхүүн - Нээлттэй төлөвтэй бүтээгдэхүүний жагсаалтаас сонгож тохируулна. • Бүтээгдэхүүн сонгогдоход Бүтээгдэхүүний төрөл болон Хөрөнгийн төрөл авто бүтээгдэхүүнээс орж ирнэ. Багц барьцааны хувьд бусад тохиргоог хийх шаардлагагүй. Учир нь энэ дансанд холбогдох дан барьцаа хөрөнгийн үнэлгээ болон бусад мэдээлэл холбогдох үед авто орж ирдэг.
77
http://example.com
Барьцаа хөрөнгө багц барьцаанд холбох
Бүртгэсэн барьцаа хөрөнгөө багцынхаа данстай холбохдоо Барьцаа/ барьцаа хөрөнгө/ барьцаа хөрөнгийн жагсаалт дэлгэцээр орж холбох багцынхаа дансаа дуудна. багцынхаа дансны дэлгэрэнгүй лавлагаа дэлгэцээр ороход дансны үнэлгээ 0.00 харагдана. Дэлгэцийн Холбоос хэсэгт дан барьцаа хөрөнгөө холбож өгнө. Холбохдоо Үүсгэх товчийг дарж холбох дансны төрлөө сонгоно. Дансны дугаар талбарт бүртгэсэн барьцаа хөрөнгөө дуудаж өгнө. Ингээд хадгалах товч-ийг дарна. Багцийн дансандаа хэдэн ч барьцаа хөрөнгө холбох боломжтой ба Нэг багц хөрөнгөө боломжит дүнгээс нь хамаараад олон зээлийн дансанд холбох боломжтой. барьцаа холбосны дараа арын товч дээр дарж хэрэглэх гүйлгээ хйинэ. Ингсэнээр багцын дансны боломжит үлдэгдэл нэмэгдэнэ.
78
http://example.com
Алдаатай төлөвтэй гүйлгээг нөхөж илгээх
Компаны бүртгэл дээрх регистрийн дугаар бүртгэгдээгүй байх, Аймаг дүүргийн холбоос талбар дутуу байх тухайн үед холболт салсан зэргээс шалтгаалан НӨАТУС-ийн гүйлгээ хийгдээгүй үлдэх тохиолдол байдаг. Тухайн алдаатай төлөвтэй гүйлгээг дахин илгээхийн тулд Эхлээд Нөатус-ийн гүйлгээний лавлагаа дэлгэцээр орж Алдаатай төлөвтэй гүйлгээний алдааны мессежийг харах хэрэгтэй. Гарсан алдааг засаад гүйлгээг дахин илгээх шаардлагатай. Гүйлгээг дахин илгээхдээ тухайн алдааг зассан гүйлгээгээ чеклээд Гүйлгээ хийх товчыг дарна. Гүйлгээ хийгдсэний дараа алдаатай төлөвтэй байсан гүйлгээ Амжилттай төлөвтэй болсон байна. Үүнийг шалгахдаа Төлөв баганы арын шүүлт хэсгээс амжилттай гүйлгээг шүүж харна.
79
http://example.com
И-мейл илгээгдээгүй гүйлгээг нөхөж илгээх
Харилцагчийн бүртгэл дээрх мейл хаягын бүртгэл буруу эсвэл бүртгэлгүйгээс болоод мейл илгээгдээгүй үлддэг. Энэ тохиолдолт харилцагч/ Хувь хүний бүртгэлийн дэлгэцээр орж мейл хаягыг нь тохируулж өгөх хэрэгтэй. Ингсэний дараа Нөатус-ийн гүйлгээний дэлгэцээрээ орж амжилттай хийгдсэн ч мейл нь илгээгдээгүй гүйлгээгээ шүүж харна. Мейл хаягыг нь тохируулсан харилцагчийнхаа гүйлгээг чеклээд Имейл илгээх товчийг дарсанаар харилцагчийн мейл хаягруу нөатус-ийн баримт маань нөхөж илгээгдэнэ
80
http://example.com
Мейл хаяггүй харилцагч нарт баримт хэвлэж өгөх
Зарим тохиолдолд харилцагч маань мейл ашигладаггүй бол теллереес нөатус-ийн баримт хэвлэж өгөх боломжтой байдаг. Ингэхдээ эхлээд Нөатус-ийн гүйлгээний дэлгэцээрээ орж амжилттай хийгдсэн ч мейл нь илгээгдээгүй гүйлгээгээ шүүж харна. Эндээс хэвлэх гүйлгээний дэлгэрэнгүй дэлгэцээр орж гүйлгээний дугаар тэмдэглэж авна. Дараа нь Нэмэлт цэсний Хэвлэх документ загварын лавлагаа дэлгэцээр орж 1033 системийн дугаартай бүртгэлтэй Нөат-ийн баримтыг загварыг дуудна. Арын хэвлэх товч дээр дарж гүйлгээний дугаар талбарт тэмдэглэж авсан гүйлгээний дугаараа оруулж баримтаа хэвлэж авна.
81
http://example.com
Эсрэг гүйлгээ хийх
Эсрэг гүйлгээг системийн огнооноос урагш хийгдсэн гүйлгээг буцаах үед ашиглана. Гүйлгээ модулийн Теллер цэсний Журналын лавлагаа дэлгэцээр орж буцаах гүйлгээнийхаа арын засварлах дэлгэцээр орж гүйлгээний утга бичээд Эсрэг гүйлгээ хийх товч дарна.
82
http://example.com
Гүйлгээ буцаах
Системийн огноо тухайн буцаах гүйлгээний огноотой ижил үед Гүйлгээ буцаах гүйлгээг хийнэ. Гүйлгээ модулийн Теллер цэсний Журналын лавлагаа дэлгэцээр орж буцаах гүйлгээнийхаа арын засварлах дэлгэцээр орж гүйлгээний утга бичээд Гүйлгээ буцаах товч дарна.
83
http://example.com
Гүйлгээний баримт хэвлэх
Хийсэн гүйлгээнийхаа баримт-ийг хэвлэхдээ: Гүйлгээ модулийн Теллер цэсний Журналын лавлагаа дэлгэцээр орж буцаах гүйлгээнийхаа арын Хэвлэх товч /принтер/ дээр дарж Баримт хэвлэх дэлгэцийг дуудаж хэвлэх товч дарна.
84
http://example.com
Гэрээ засах
Оруулсан гэрээ документ засахдаа: Нэмэлт цэсний Документ загвар файлын лавлагаа дэлгэцээр орно. Эндээс засвар хийх гэрээгээ олж арын Татах товч дээр дарж документынхаа загварыг татаж авна. Татаж авсан гэрээнийхаа загвар дээр засвар өөрчлөлтөө оруулаад хадгална. Засвараа хийхдээ СААРАЛ-аар тэмдэглэсэн томъёотой хэсгүүдийг хөндөхгүй байх хэрэгтэй. Ингээд хадгаласан гэрээнийхаа загварыг Документ загвар файлын лавлагаа дэлгэцээр орж гэрээнийхаа бүртгэлийн дэлгэрэнгүй дэлгэцээр орж upload хийнэ.
85
http://example.com
Сонголт
Хариулт
86
http://example.com
Бүтээгдэхүүний төрөл, Үлдэгдлийн төрөл, Дансны шинж
1. Бүтээгдэхүүний төрөл Актив талын данс эсэх Пассив талын данс гэдгээ тохируулна.2. Үлдэгдлийн төрөл эерэг сөрөг гэсэн тохиргоог зөв тохируулна. Актив болон пассив талыг бууруулах дансны үлдэгдлийн төрлийг сөрөг гэж тохируулна. 3.Дансны шинжийг зөв тохируулах Орлогын данс болон Зардлын дансан дээр дансны шинжийг заавал тохируулна. Учир нь оны хаалтаар орлого зардлын дансаас тухайн жилийн ашиг алдагдлаа тооцоод дараа он руу орлого болон зардлын данс нь цэвэршиж 0 үлдэгдэлтэй болдог.
87
http://example.com
Дотоодын дансны бэлэн кредит гүйлгээ
Уг гүйлгээ нь касстай харьцаж гүйлгээ хийгдэх бөгөөд актив талын дансан дээр гүйлгээ хийхэд тухайн дансны үлдэгдэл буурна. Пассив талын дансан дээр гүйлгээ хийхэд тухайн дансны үлдэгдэл өснө.
88
http://example.com
Дотоодын дансны бэлэн дебит гүйлгээ
Уг гүйлгээ нь касстай харьцаж гүйлгээ хийгдэх бөгөөд актив талын дансан дээр гүйлгээ хийхэд тухайн дансны үлдэгдэл өснө. Пассив талын дансан дээр гүйлгээ хийхэд тухайн дансны үлдэгдэл буурна.
89
http://example.com
Дотоодын дансны үлдэгдэл залруулга
Актив, пассив аль ч дансны үлдэгдлийг залруулах бөгөөд уг гүйлгээ нь синг л гүйлгээ бөгөөд уг гүйлгээг баланслуулж хийгээгүй тохиолдолд ЕД дээр балансжуулах дансан дээр зөрүү үүснэ.
90
http://example.com
Дотоодын данс хоорондын шилжүүлэг
Энэхүү дэлгэцээр дотоодын данс хооронд гүйлгээ хийх бөгөөд ДТ КТ талын дансаа зөв сонгож хийнэ үү. Мөн Дотоодын данснаас хүлээн авах дансаа хугацаат хадгаламж, харилцах, өглөгийн данс гэх мэтчилэн сонгож шилжүүллэгийн гүйлгээ хийх боломжтой.
91
http://example.com
Гүйлгээ - Зээл бэлэн бусаар төлөх
Дотоодын данснаас зээл төлөлтийн гүйлгээ хийхдээ Дансны төрлөө Дотоодын данс гэж сонгон гүйлгээг хийнэ.
92
http://example.com
Гүйлгээ - Харилцагчийн данс хоорондын шилжүүлэг
null
93
http://example.com
Гүйлгээ-Дотоодын данс хоорондын шилжүүлэг
1. Дт: Цалингийн зардал Кт: Цалингийн өглөг Дүн: Нийт бодогдсон цалин 2. Дт: Цалингийн өглөг Кт: НДШ өглөг /ажилчдаас суутгасан дүнгээр/ 3. Дт: Цалингийн өглөг Кт: ХХОАТ өглөг /ХХОАТ дүн/ 4. Дт: Цалингийн өглөг Кт: Харилцах, Касс /гарт олгосон дүнгээр/ 5. Дт: НДШ зардал Кт: НДШ өглөг /байгууллагын ндш төлөх дүнгээр/ 6. Дт: НДШ өглөг Кт: Харилцах, Касс /нийт нийгмийн даатгалд шилжүүлэх дүнгээр/
94
http://example.com
null
1. Дт: Цалингийн зардал Кт: Цалингийн өглөг Дүн: Нийт бодогдсон цалин 2. Дт: Цалингийн өглөг Кт: НДШ өглөг /ажилчдаас суутгасан дүнгээр/ 3. Дт: Цалингийн өглөг Кт: ХХОАТ өглөг /ХХОАТ дүн/ 4. Дт: Цалингийн өглөг Кт: Харилцах, Касс /гарт олгосон дүнгээр/ 5. Дт: НДШ зардал Кт: НДШ өглөг /байгууллагын ндш төлөх дүнгээр/ 6. Дт: НДШ өглөг Кт: Харилцах, Касс /нийт нийгмийн даатгалд шилжүүлэх дүнгээр/
95
http://example.com
Гүйлгээ-Дотоодын данс хоорондын шилжүүлэг
1. Дт: Цалингийн зардал Кт: Цалингийн өглөг Дүн: Нийт бодогдсон цалин 2. Дт: Цалингийн өглөг Кт: НДШ өглөг /ажилчдаас суутгасан дүнгээр/ 3. Дт: Цалингийн өглөг Кт: ХХОАТ өглөг /ХХОАТ дүн/ 4. Дт: Цалингийн өглөг Кт: Харилцах, Касс /гарт олгосон дүнгээр/ 5. Дт: НДШ зардал Кт: НДШ өглөг /байгууллагын ндш төлөх дүнгээр/ 6. Дт: НДШ өглөг Кт: Харилцах, Касс /нийт нийгмийн даатгалд шилжүүлэх дүнгээр/