news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Монгол хүн бүр нэгэн зүгт зэрэг харах шалтгаан болсон “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны киног гадаадад суугаа монголчууд үзэх хүсэлтээ ирүүлээд байна. Хичнээн харь нутагт суугаа ч нутгаа санагалзсан олон монголчуудын сэтгэлийн цангааг тайлахаар “Долоон бурхан харвадаггүй” киног хилийн чинадад гаргахаар болжээ. Киноны гүйцэтгэх продюсер Ж.Батсуурьтай уулзахад “Одоогоор Солонгос, Япон, Герман, Америк, Англи улсад ажиллаж, амьдарч байгаа Монголчууд тус киног үзэхийг хүссэн. Манай кино группийн төлөвлөснөөр ирэх сардаа багтан хүсэлт ирүүлсэн орнуудад хүргэхээр бэлтгэл ажил хийгдэж байна” гэв. С.СҮНДЭР
урлаг соёл
Өмнө нь Ирландын нэрт зохиолч Самюэл Бэккетийн “Годог хүлээхүй” хэмээх алдарт абсурд жүжгийг “Хар хайрцаг” кинотеатрт толилуулж байсан хамт олон энэ удаад Түрэгийн төдийгүй дорнын нэрт найруулагч Нури Билгэ Жэйланий нэгэн онцгой бүтээлийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Уг кино өдөрлөгийг энэ удаа “Хархорум” брэнд хамтран зохион байгуулж буй бөгөөд нийслэл хотын залууст урлагийн сор бүтээлийг танилцуулах, тэднийг ахисан төвшинд хүргэх үйл ажиллагааг дэмжин оролцож байгаа юм. Нуригийн хамгийн их шуугиан тарьж, өмнөх бүх киног нь нийлүүлсэнтэй тэнцэхүйц хөрөнгө мөнгө, хүн хүчээр хийсэн “Анатолияд нэгэн удаа” бүтээлийг монгол хадмал орчуулгатайгаар маргааш буюу гуравдугаар сарын 31-нд 16.00 цагт “Black Box” театрт толилуулах гэж байна. Кино хийх тухай номын дуу сонсоогүй Нури Түрэгийн бахархал, хайр хүндлэлийг нь хүлээсэн хамгийн хүндтэй хүмүүсийн нэг бөгөөд түрэгийн шинэ үеийн давалгааг эхлүүлэгч нэгэн юм. Нуригийн бүтээлд нэвтрэх нь Зэнгийн коаныг дотроо бясалган саторид тэмүүлэх мэт! Нуригийн бүтээлийг үзэхдээ өөрийнхөө бодол санааг хоосолж, ямар нэгэн зүйл хүлээж, хүсэхгүйгээр цэвэр оюун бодлоор үзэх хэрэгтэй. Эгээ л бясалгал хийж буй мэт. Түүний дараа өмнө нь өдөр бүрийд л харж байсан үзэгдэх юмс бүхэн амьтай, сэтгэлт тань мэдрэгддэг зовлон шаналал, баяр хөөр зуурдын болохыг хүлцэх гэгээрэлд хүргэж ч мэднэ хэмээн кино судлаач нэгэн хэлжээ. Түүний кинонд гүн утга агуулга бүхий харилцан яриа, ээдрээтэй зөрчил тэмцэл, ерөөсөө үйл явдал ч байхгүй. Уйтгартай, дүнсгэр тэрхүү байдал нь таныг бүр залхааж мэдэх. Бидний үзэж туулахаас айдаг, зугтдаг хэдий ч гарцаагүй туулж өнгөрөх сэтгэл татам юмгүй хувь тавиланг дүрүүдийх нь хүйтэн, сул дорой, залхмаар гунигт амьдрал гэр бүлийнхэн, найз нөхөд, эсвэл бүр хэн нэгэн цэцэн мэргэн шиг тайвнаар танд хүүрнэх вий. Хоёр цагийн турш үргэлжлэх уг киноны талаас илүү хэсэг нь шөнө дундад өрнөх төдийгүй гайхалтай үзэсгэлэнт зураглалаар дүүрэн бүтээл юм. М.Урин
урлаг соёл
“Apple”-ийг үндэслэгч, Стив Жобс агсны тухай кино хийх гэж байна. “Sony Pictures”-ийн бүтээл уг киноны гол дүр буюу Стив Жобсод жүжигчин Эштон Катчер тоглох юм. Өнгөрсөн онд худалдаанд гаран шуугиан тарьж, тэр даруйдаа бэстселлер болсон Уолтер Исааксоны “Стив Жобс” хэмээх дурсамжийн номд үндэслэн энэхүү киног туурвих ажээ. Стив Жобс хорт хавдартай гэдгээ мэдсэнийхээ дараа мэс засал хийлгэхээс татгалзаж, харин Уолтер Исааксоныг өөрийн намтрын номын зохиолчоор сонгон, амьдралынхаа тухай ярьж өгсөн гэдэг. Зохиолч нь Стив Жобсыг нас барснаас хэдхэн хоногийн дараа уг номыг худалдаанд гаргасан билээ. Киноны зохиолыг Мэтт Вайтли бичиж, Жошуа Майкл Стерн найруулах гэнэ. Стив Жобс өнгөрсөн оны аравдугаар сард хорт хавдрын улмаас өөд болсон юм.
урлаг соёл
Удтал хүлээлгэсэн түүхэн “Аравт” кино энэ сарын 21-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийнэ. Тус киноны хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн нь олны зүгээс өндөр үнэлгээ аваад байгаа. Манай нэгэн нэртэй хөгжим судлаач “Энэ бол Н.Жанцанноровын “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмөөс хойш төрсөн түүхэн киноны хамгийн шилдэг нь” хэмээн дүгнэсэн байдаг. Б.Чинбатын “Давтагдашгүй” тоглолтыг үзсэн үзэгчид энэхүү хөгжмийн тансаг аялгууг мэдэрч, шилдэг гэдгийг нь хүлээн зөвшөөрч байсан билээ. Энэхүү киноны нээлттэй зэрэгцэн “Аравт”-ын цомгийн борлуулалтын ажиллагаа албан ёсоор эхэлж байна. Киноны нээлтээр “Аравт” цомгийг худалдан авбал хөгжмийн зохиолч Б.Чинбатын гарыг үсгийг авахаас гадна, цуг зургаа авахуулах боломжтой. “Аравт” цомгийн үнэ 20.000 мянган төгрөг гэсэн. Кино болон цомгийн нээлтээ Б.Чинбат тэсэн ядан хүлээж байгаа сурагтай. Тэрбээр одоо АНУ-д байгаа. энэ сарын 16-нд эх орондоо хөл тавих тэрбээр 21-ний нээлтэнд оролцчихоод, “Аравт”-ын хөгжмөөс бүтэх шинэ тоглолтынхоо ажилд ханцуй шамлан орох юм байна. М.Урин
урлаг соёл
Монголын кино урлагийн салбарын “Улаанбаатар” кино наадамд нэр дэвшигчдийг бүртгэж эхэлсэн байна. Бүртгэл энэ сарыг дуустал үргэлжлэх бөгөөд шалгаруулалт ирэх сарын 12-нд болно. Уламжлал болон зохиогдож байгаа наадмын наадмын зохион байгуулах хорооны даргаар Кино урлагийн академийн тэргүүн Б.Цогтбаяр ажиллаж байгаа бөгөөднаадмыг шүүх мэргэжлийн шүүгчдийн баг хэдийнэ бүрдсэн байна. Дараах төрлүүдээр шилдгийг нь шалгаруулна. Үүнд: 1. Шилдэг кино Best picture 2. Шилдэг эрэгтэй дүр Leading role actor 3. Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor 4. Шилдэг эмэгтэй дүр Leading role actress 5. Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress 6. Шилдэг найруулагч Directing 7. Шилдэг зураглаач Cinemаtography 8. Шилдэг зураач Art direction 9. Шилдэг хөгжим Music Original score 10. Шилдэг дуу Music Original song 11. Шилдэг монтаж Best cutting 12. Шилдэг дууны найруулагч Sound editing 13. Шилдэг зохиол Writing screenplay 14. Шилдэг дүрсний эффект Visual effects 15. Шилдэг нүүр будалт Make-Up 16. Шилдэг баримтат кино Documentary feature 17. Шилдэг дебют Debut film 18. Шилдэг хөрөнгө оруулагч Best investor 19. Үзэгчдийн таашаал хүлээсэн шилдэг кино Best picture гэсэн номинациудыг шалгаруулж, "Гран-при"-г Улаанбаатар хотын бэлэгдэл болох “ХАНГАРЬД” цом, бусад номинацийг Академийн цомоор шагнах юм байна. Өнгөрсөн онд анх удаа зохиогдсон “Улаанбаатар” кино наадамд нийт34 кино нэр дэвшиж,19 номинациар шилдгүүдээ тодруулж байжээ. Д.Жаргал
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна. 1. “The Hunger Games” кино долоо хоногт $58,551,063 ам.долларын ашиг 2. “Wrath of the Titans” кино долоо хоногт $33,457,188 ам.долларын ашиг 3. “Mirror Mirror” кино долоо хоногт $18,132,085 ам.долларын ашиг 4. “21 Jump Street” кино долоо хоногт $14,830,066 ам.долларын ашиг 5. “Dr. Seuss" The Lorax” кино долоо хоногт $7,784,645 ам.долларын ашиг 6. “John Carter” кино долоо хоногт $2,029,500 ам.долларын ашиг 7. “Act of Valor” кино долоо хоногт $1,001,906 ам.долларын ашиг 8. “A Thousand Words” кино долоо хоногт $902,587 ам.долларын ашиг М.Урин
урлаг соёл
Америкийн кино театруудаар өнөөдрөөс эхлэн 3D “Титаник” гарч эхэлнэ. 1997 онд дэлгэцнээ гаран дэлхийн сая сая үзэгчийг байлдан дагуулж байсан уг киног орчин үеийн 3D хэлбэрт оруулахад 18 сая ам.доллар зарцуулсан гэнэ. Энэ бол тун өндөр зардал. “Дисней” гэхэд “Араатны хаан арслан” зэрэг алдартай бүтээлүүдээ 3D болгон хувиргахад дунджаар 8-10 сая ам.доллар зарцуулдаг гэдэг. Энэ сарын 15-нд “Титаник” хөлөг онгоц сүйрсний 100 жилийг тэмдэглэнэ. Оскарын 11 шагналтай, найруулагч Жэймс Камероны бүтээл уг киноны 3D хувилбарыг энэхүү тэмдэглэлт ойд зориулан бүтээжээ. Анх 1997 хийгдсэн “Титаник” кино Америкт 601 сая, хилийн чанадад 1.2 тэрбум ам.долларын ашиг олж байсан түүхтэй. 3D “Титаник”-ийг гаргаж буй “Парамонт” компани энэ удаад ч мөн ийм өндөр ашиг олно гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэж байна.
урлаг соёл
“Ану хатан” түүхэн уран сайхны киноны зураг авалт өгчигдөр Тэрэлжийн орчимд эхэллээ. 1695 оны өвөл Тэрэлжид байсан Галдан хааны цэргийн отогт Ховдын тэртээгээс Ану хатан нь их хөсөг хөдөлгөн нүүж ирж байгаа хэсгээс анхны зураг авалт эхэлсэн ажээ. Өнгөрсөн оны 8-р сараас бэлтгэл ажлаа эхэлж, хувцас, зэвсэг, жижиг эдлэлийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн “Ану хатан” киноны уран бүтээлчид дөрвөн улиралд зураг авахаар төлөвлөжээ. Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн бүтээж буй энэ киноны зөвлөх болон ерөнхий найруулаар АЖ, УГЗ Г.Жигжидсүрэн, Т.Алтантуяа, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар МУСТА Ж.Цог, ерөнхий продюсероор Д.Болдхуяг нар ажиллаж байгаа юм. Гурван удаагийн сонгон шалгаруулалтаар жүжигчдээ сонгож, 2012 оны 3-р сард худалдаанд гарсан С-300 мэргэжлийн камераар зургаа авч эхэлсэн энэ киноны Ану хатны дүрд “Voice” дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин жүжигчин М.Мягмар, Очирт цэцэнд АЖ Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд МУГЖ С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад МУГЖ Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба нар тоглож байна. Манжийн дарлалын өмнөх ба эхэн үе, Манжийн дарлалын эсрэг ойрад-монголчуудын хийсэн эрэлхэг тэмцэл, Манж Дайчин улсын хамгийн хүчирхэг хаан Энх-Амгалан өөрийн биеэр Халхын нутагт гурван замын цэрэг хөдөлгөн ирж ойрадуудыг дарсан Зуун модны тулалдааныг дэлгэцэнд анх удаа үзүүлж байгаа нь энэ киноны онцлог юм. Одоогийн байдлаар “Ану хатан” киног “Мон фрэш”, “Алтай констракшн”, “Ард даатгал”, “MTS”, “Цахилгаан тээвэр”, “Дэлхийн сонор” зэрэг компаниуд, хувь хүмүүс ивээн тэтгэгчээр оролцож БХЯ, ЗХЖШ үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж байгаа ажээ. Зургийг ЭНД дарж үзнэ үү
урлаг соёл
Алдарт дуучин Виктор Цойг мэдэхгүй хүн Монголд тун цөөхөн. Оросын хамгийн алдартай рок од 23 жилийн өмнө таалал төгссөн ч түүнийг хэн ч мартаагүй юм. Виктор Цойгийн монгол шүтэн бишрэгчид нь түүний гэгээн дурсгалд зориулсан амьд тоглолт зохион байгуулах гэж байна. Уг тоглолтын гол зохион байгуулагчаар продюссер, ая зохиогч Г.Ганг ажиллаж байгаа юм. Ердөө ганцхан үдэш цөөхөн хүнд зориулсан тусгай тоглолт өнөөдөр орой 20.00 цагт “Street 13” pub-д болно. 15 мянган төгрөгийн тасалбартай уг тоглолтод дуучин Daisy болон амьд хөгжмийн хамтлагууд оролцож зөвхөн Виктор Цойгийн гайхалтай дуунуудаас эгшиглүүлэх гэнэ. Б.АРИУНТУЯА
урлаг соёл
Оросын рок хөгжмийн амьдралд 1990 оны наймдугаар сарын 15-ны өдөр харамсалтай ул мөр үлдээсэн. Тэр өдөр “Кино” хамтлагийн домогт дуучин Виктор Цой автын ослоор амиа алдсан юм. Цой тэр үед дөнгөж 28 настай байв. Гэхдээ богинохон амьдралдаа их түүхийг бүтээсэн авьяаслаг уран бүтээлчийг одоо ч дэлхий нийт мартаагүй байна. Виктор Цойн дурсгалыг хүндэтгэж буй энэ өдрүүдэд зориулж түүний шилдэг дуунуудын тухай мэдээллийг бичлэгийнх нь хамт хүргэе. “Наймдугаар ангийн охин” дуу нь олон нийтэд сонсгосон Виктор Цойн анхны дуунуудын нэг бөгөөд “Оросын рок хөгжмийн шилдэг 100 дуу”-ны жагсаалтад уг бүтээл багтдаг юм. Дууг бодит амьдралаас үндэслэн зохиожээ. Түүнийг сэтгэлтэй болсон охинтойгоо зугаалсны дараа “Наймдугаар ангийн охин” дуугаа бичсэн гэдэг. Тэр үед Цой Техник, мэргэжлийн сургуульд суралцдаг байсан бөгөөд сургуулийнхаа рок хамтлагт тоглодог байв. Түүний домогт “Цусны бүлэг” дуу 1986 онд олонд хүрчээ. Тэр жилүүдэд “Кино” хамтлаг нилээд нэрд гарч байсан ч тэдний дууг олон нийт төдийлөн сайн хүлээж авдаггүй байв. Ленинградын нэртэй рок клубын V наадамд уг дууны танилцуулга анх хийгдсэн ба үзэгчид хуучин алдартай дуунуудыг нь илүү хүлээж байснаас шинэ дуу нэг их тоогоогүй байна. Гэтэл одоо энэ дуу нь “ХХ зууны 100 шилдэг дуу” хит парад тэргүүлдэг бөгөөд Оросын радиогоор эгшиглэсэн хэвээр. “Нар нэртэй од” . Оросын рокийн жинхэнэ домог болсон дуу. Яг энэ дуу нь өөрчлөн байгуулалтын үеийн рок хөгжмийн хамгийн шилдэг бүтээл гэж ойлгогддог. Виктор Цой “Зүү” киноны зураг авалтаар Казахстанд байхдаа энэ дууг зохиожээ. Хамтлагийн хамгийн алдартай дуу ч гэж түүнийг нэрлэж болно. “Өөрчлөлт” . Виктор Цой “Өөрчлөлт” дууг Лужникийн цэнгэлдэх хүрээлэнд 1990 оны зургадугаар сарын 24-нд болсон өөрийн сүүлчийн концерт дээрээ дуулжээ. Үүнээс хойш хоёр ч сар хүрэлгүй тэр нас барсан юм. Лондоны “Time Out” сэтгүүл “Бидний амьдралыг өөрчилсөн 100 шилдэг дуу” жагсаалтад уг зохиомжийг оруулсан байдаг. “Хөхөө” . Цойгийн бичсэн зохиомжууд дундаас хувийн сэтгэл мэдрэмжийн хамгийн сайн илэрхийлэлтэй дуу гэж энэ бүтээлийг үнэлдэг. “Хөхөө” дуугаа тэр 1990 онд бүтээжээ. Энэ бүтээл бас л түүний сүүлчийн дуунуудын нэг. Бэлтгэсэн Ш.МЯГМАР
урлаг соёл
Реппер Gee буюу Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. Тэр бидэнд дуулгах ямар сонинтой байгаа бол... -“Click click boom”-ын цомог гаргах гэж байгаа гэсэн. Цомгийн явц ямархуу байгаа вэ? -Ерөнхийдөө гол ажлууд дуусчихсан, өнөө маргаашгүй хэвлэлтэд явуулах гэж байна. Бараг сарын дараа худалдаанд гарчихна. Цомог 14 дуунаас бүрдэж байгаа. Уг цомогт багтсан дуунууд бүхэлдээ өмнө нь цацагдаагүй дуунууд. -Ямар нэртэй юм? -“Нүүдэл”. Шатраар ярьвал энэ цомог маань “Click click boom”-ын дараагийн нүүдэл гэсэн үг. Монгол ахуй талаас нь тайлбарлавал, монголчууд угаасаа нүүдэлчин ард түмэн гэдгийг давхар агуулна. Монголчууд үргэлж нүүдэллэж, хөдөлгөөнд оршиж байдаг, тэрүүгээрээ ч олон соёлыг олж авсан хүмүүс. Тэр утгаараа бид үргэлж хөдөлгөөнд байна гэсэн санаа бас бий. -Таны тоглосон “Микроны босс” кино удахгүй нээлтээ хийх гэж байгаа. Тэр талаар сонирхуулаач? -Чадан ядан тоглох гэж хичээсэн. Одоо өөрөө ч киногоо үзээгүй байгаа. Нээлтэн дээр нь нэг мөсөн үзнэ дээ. Би ч тэгээд өөрийгөө кинон дээрээс олж харахаараа ичиж үхдэг хүн дээ. -Та кинондоо ямар дүр бүтээсэн юм бэ? -Ямар ч гэмээр юм бэ дээ. Эерэг гэхээр эерэг биш. Эсрэг гэхээр эсрэг биш. Яг голлох юм уу гэхээр гол дүр бас биш. /Инээв/. -Таныг киноныхоо дууг Дисанттай хамтарч дуулж байгаа гэсэн? -Дуугаа бичүүлчихсэн байгаа. “Унаа” гэж нэртэй. Гэхдээ яг “Микроны босс” кинонд зориулж сая хийсэн дуу бол биш. Дисант бид хоёр өмнө энэ дууг хийхээр өнгөрсөн жилээс бэлдсэн. Одоо л ажил нь эхэлж байна. “Click click boom”-ын цомог гарсны дараа Дисанттай хамтарч “Хам” гэж цомог гаргахаар ярьсан байсан юм. Тэр цомогт багтсан дуу. “Унаа” дууг бид хоёр киноны продюсерт санал болгоход “Яг тохирох дуу байна” гэж үзээд кинондоо оруулсан. -Та яг одоогийн нөхцөлд хип хоп урлаг хэр төвшинд байгаа гэж хэлэх вэ. Хөгжиж байна уу, эсвэл нэг хэвийн, онцгойрох зүйлгүй байна уу? -Би хэдийгээр өөрөө реппер ч хип хоп судлаач биш болохоор ийм, тийм гэж яримааргүй байна. Гэхдээ нэг үеэ бодвол дээрдсэн гэж хэлэх байх. Харамсалтай нь нөгөө л нэг “copy”-ны асуудал байсаар л байна. -Урлаг бол нэг ёсны соёл. Хип хоп соёл гэж ер нь байна уу? -Соёлыг хүмүүс янз янзаар л хүлээж авах байх. Намайг гэхэд олон хүн соёлгүй бүдүүлэг гэж ярьдаг ш дээ. Тэр хүмүүсийн ойлголтоор бол соёл гэдэг дөрвөлжин хайрцаг юм шиг байгаа юм. Нэг хашаа ч юм уу. Хашаан дотор орсон хүмүүс нь соёлтой, гадаа байгаа нь соёлгүй болчихдог ч юм уу... Тийм ойлголт байна. Би бол өөрийн гэсэн соёлтой. Миний бугуйнд зүүсэн цаг, гинж, сахиус, алхаа гишгээ, миний хэлж байгаа үг, зан чанар. Энэ бол миний соёл. Нэг талаараа хип хоп соёл. Gee-гийн соёлыг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх албагүй. Таалагдах ч албагүй. -Та эмэгтэй рэппэрүүдийг хэр дэмждэг вэ? -Дэмжилгүй яахав. Бүр баярлана. Одоо бол Монголд Женни шиг сайн эмэгтэй реппер байхгүй л байна. Тэр өөрөө үгээ бичдэг. Тэгээд маш авьяаслаг. -Та ямар нэгэн бизнес эрхэлдэг үү? -Фитнесс клуб ажиллуулж байгаа. Найзтайгаа хамтардаг. Би нам дуулдаггүй, ямар нэгэн намын дэмжигч энэ тэр биш болохоор уран бүтээлээсээ гадна ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй биз дээ. Найзууд маань тиймэрхүү асуудал дээр их тусалдаг. -Баярлалаа. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хөгжмийн урлагаас 12 жил завсардсан дуучин Шер “Woman"s World” нэртэй шинэ синглээрээ эргэн ирж буйгаагаа шүтэн бишрэгчиддээ баяртайгаар мэдэгджээ. Өдгөө 67 настай дива Шерийн шинэ уран бүтээл болох “Woman"s World” сингл нь түүний “Closer To The Truth” цомгийн эхний дуу юм байна. Одоогоор зөвхөн Америкийн сонсогч, шүтэн бишрэгчиддээ тодорхой хязгаартайгаар хүргэж эхлээд буй “Woman"s World” дуу нь ирэх аравдугаар сарын 13-наас албан ёсоор худалдаалагдах гэнэ. Түүнчлэн үүнээс ердөө нэг өдрийн дараагаас Шерийн “Closer To The Truth” цомог нь мөн сонсогчдод хүрэх гэнэ. Шер удаан хугацааны завсарлага авахаасаа өмнө 2001 онд “Living Proof” дискээ сонсогчдод хүргэж байсан аж. Поп дива Шер нь дуулахаас гадна чамгүй авъяаслаг жүжигчин бөгөөд нэр хүндтэй “Grammy”, “Oscar” наадмуудаас олон шагнал хүртэж байсан юм. Б.АНХТУЯА
урлаг соёл
“Чингис хаан” олон улсын нисэх буудалд өнөөдөр өглөө 06.00 цагт Их Британийн алдарт “Blue” хамтлагийн түрүүч газардлаа. “Blue” хамтлагийн инженер техникийн ажилтнууд болон хөгжимчид өнөөдөр тоглолтын бэлтгэл ажилтай танилцаж, дууны дуугаралт болон амьд хөгжмийн бэлтгэлээ базаах юм байна. Харин “Blue” хамтлагийн гишүүд өнөөдөр 17.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардах бөгөөд уг тоглолтыг зохион байгуулж байгаа “Evento” компанийнхан “Blue”-гийн фенүүдэд зориулан 13.00 цагаас “Тэнгис” кино театрын өмнөх талбайгаас “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нэгдсэн журмаар автобусаар үйлчлэх ажээ. “Blue” хамтлагийнхан Монголд газардсаныхаа дараа 20.00 цагт хэвлэл мэдээллийнхэнтэй уулзах юм байна. Маргааш болох тоглолтын тухайд Төв цэнгэлдэх хүрээлэнг 17.30 цагт хаалгаа нээж, үзэгчдийг оруулан, 20.00 цагт эхлэхийг сануулъя. Тоглолтын тасалбар борлуулалт үндсэндээ дуусч, цөөн тоотой үлдсэн гэсэн шүү. Хэрвээ та тасалбар авч амжаагүй байгаа бол www.evento.mn , easyticket.mn , “HiFi”, “Orange Records”-ийн салбаруудаар худалдаалж байгаа юм. Мөн “UB”лавлах 1617, 1109-өөр хүргүүлэн авч болох бөгөөд тоглолтын талаарх мэдээллийг 9599 3333, 9513 3333 дугаарын утаснаас лавлаж болох юм. Маргааш “Blue”-тэй болзоцгооё.
урлаг соёл
Эгч, дүү Хишгээ... Тэднийг сонсогчид нь ингэж дуудаад дасчихаж. Зулай зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс амьдрал дээр ч, тайзан дээр ч хамт байж, уянгын дуу эгшиглүүлж явна гэдэг аз жаргал. Тэдний хоолой цээл, өвөрмөц, сонгодог. Бас тэд маш хөдөлмөрч бүсгүйчүүд. Билүүтэй уулынхаа овоонд Чулуу ганцыг нэмлүү дээ Биеэ хувааж төрүүлсэн Ижиинхээ ачийг ч яалаа даа Алтан гандиртай талдаа Ойрдоо би очлуу даа Амиа хувааж төрүүлсэн Ижийнхээ ачийг ч яалаа даа Уйлах шиг мэлтгэнэх усандаа Өссөн биеэ харлуу даа Ухаанаа асгаж ургуулсан Ижийнхээ ачийг ч яалаа даа... Төрийн шагналт, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн шүлэг, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч А.Энхтайваны хөгжим “Ижийнхээ ачийг яалаа даа” хэмээх энэ сайхан дууг эгч, дүүс бүсгүйчүүд амилуулж, уянгалаг хоолойн түрлэгээрээ үзэгч, сонсогчдын сонорыг мялаах болжээ. Соёлын тэргүүний ажилтан Ж.Хишигсүрэн, Ж.Хишигдэлгэр нар уг бүтээлийн зохиогчдоос “Ижийнхээ ачийг яалаа” дууг амилуулах зөвшөөрөл авсан төдийгүй Ардын жүжигчин А.Энхтайван дууг зохиомжилж, дүрсжүүлэх ажилд өөрийн биеэр тусалж, дэмжжээ. Авьяаслаг уран бүтээлч бүсгүйчүүдийн хувьд “Бодол шиг өдрүүд” хамтарсан уран бүтээлийн цомог гаргаж, бие даасан тоглолтоо гурван удаа зохион байгуулаад байгаа юм. Өмнө нь олон сайхан уран бүтээлчдийн өөрсдийн өнгө аясаар дуулан хүргэж байсан “Ижийнхээ ачийг яалаа” дууг монгол хүн бүр ухааран бясалгаж аялдаг, мөнхөд дуулагдах аялгуу хэмээдэг. Эгч, дүү Хишгээ нар ижийн ачийг ийн дуулжээ. Б.ЭНХ
урлаг соёл
Дуучин Д.Болдын ”Bold unplugged night” амьд тоглолт үргэлжилж байна. Тэрээр эхний тоглолтоо наймдугаар сарын 16-нд “Vegas” клубт хийсэн бол энэ долоо хоногт хоёр өдрийн амьд тоглолт хийхээр төлөвлөжээ. Наймдугаар сарын 23. Энэ өдөр дуучин Д.Болд “Сentro Club”-д 20.00 цагаас амьд хөгжимтэй партид фэнүүдтэйгээ уулзаж, уран бүтээлээрээ бэлэг барина. Наймдугаар сарын 24. Харин энэ өдөр тэрээр “Corporate” зочид буудлын “View lounge”-д ”Bold unplugged night” тоглолтоо үргэлжлүүлэх ажээ. Тоглолт мөн 20.00 цагаас эхэлнэ. Тоглолтын тасалбар тус бүр нь 30 мянган төгрөг бөгөөд тухайн өдрийн тоглолт болох газраас шууд худалдан авах боломжтой. Э.ТЭКҮ
урлаг соёл
Алдарт “Blue” хамтлаг өнөөдөр өөрсдийн цахим хуудас болон фэйсбүүк хуудсаараа дамжуулан “Бидний зүгээс дэлхийг тойрох "Roulette Tour" аялан тоглолтынхоо хүрээнд есдүгээр сарын 14-нд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зочлон тоглохоор болсныг албан ёсоор зарлаж байгаадаа баяртай байна. Бидэнтэй уулзах ховор боломжоос бүү хоцроорой” хэмээн мэдээлжээ. Тиймээс “BLUE” хамтлагийн Монголд хийх тоглолт албан ёсоор зарлагдаж, олон хүний эргэлзээг тайлж байна. Тэд өөрсдийн биеэр Монголын фэнүүддээ видео мэндчилгээ явуулсныг манай сайтаас удахгүй үзээрэй! Б.МАРАЛ
урлаг соёл
Дуу хөгжмийн ертөнцдөө эргэн эрээд буй дуучин Жастин Тимберлейк хуучин хамтлагийнхантайгаа эргэн нэгдэх гэж байгаа талаар цуурхал таржээ. Жастин Тимберлейк өмнө нь “"N Sync” гэх таван хүний бүрэлдэхүүнтэй хөвгүүдийн хамтлагт байсан боловч хамтлаг 2007 онд тарснаас хойш соло уран бүтээл туурвиж, илүү амжилтанд хүрсэн билээ. Тэгвэл удахгүй болох “MTV Video Music Awards” наадмын үеэр Жастин Тимберлейк “"N Sync” хамтлагтаа эргэн нэгдэж, үзэгчдэд сюрприз барихаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ тухай хамтлагийн гишүүн Лэнс Басс олонд мэдэгджээ. Гэхдээ “MTV”-гээс энэ тухай тодруулахад ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна. Үүнээс өмнө "N Sync” хамтлагт Жастины хуримын үеэр эргэн нэгдэх тухай ч цуурхал дэгдэж байсан ба үүнийг мөн л Лэнс Басс тарааж байсан аж. Б.АНХТУЯА
урлаг соёл
“Blue” хамтлаг өнгөрсөн долоо хоногт өөрсдийн цахим хуудас болон фэйсбүүкээр дамжуулан Монголын үзэгчдэд мэндчилгээ хүргэсэн тухай бид мэдээлсэн билээ. “Бидний зүгээс дэлхийг тойрох "Roulette Tour" аялан тоглолтынхоо хүрээнд есдүгээр сарын 14-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зочлон тоглохоор болсныг албан ёсоор зарлаж байгаадаа баяртай байна. Бидэнтэй уулзах ховор боломжоос бүү хоцроорой” хэмээн Монголд болох тоглолтынхоо талаарх сэтгэгдлээ хуваалцсан “Blue” хамтлагийн видео мэндчилгээг амласан ёсоор хүргэж байна. Б.МАРАЛ
урлаг соёл
Дарьганга... Дарьганга гэж дуудахад ямар нэгэн хөгжмийн ая дуурсах. Хаа нэгтээгээс хүлэг морь үүрсэх шиг. Гэгээн наран мэлтэсхийгээд мандах мэт. Гэгэлгэн аялгуу хоолой даван уянгалах. Нэг л тийм, гэгээн уянга мэдрэгддэг билээ. Дарьганга бол хүлгийн хурд шалгах ээрэм их тал. Наран бөмбөлөг дүрэлзэн мандах шаргал гэгээний орон юм. Дарьганга бол тал хүн хоёр уусан долгилох өвсний эх орон. Энгээрээ эмжсэн элдэв цэцэгсийн хүрээлэн юм. Дарьганга бол догшин салхи долгилон номхрох хүй мандал. Эрчилсэн их долгисыг их талаараа дүүрэн цацсан эрчимт сансар юм. Дарьганга бол Инжээноровын Жаахан Шарга. Ижилгүй уран дархчуудын эртний их урлан юм. Ижийгээсээ харьд унасан ч, язгуур луугаа тэмцэн гүйх хүлэг морьдын эх орон. Дарьганга бол чулуун хөргүүдийг чуулаасан ихэсийн оюун-сүнсний өлгий. Жигүүрт хүлгээс угшилтай ижилгүй хурданыг гаршаасан адуун сүргийн диваажин. Дарьганга бол өвсөн жимбүүрээр өдөржин шөнөжин хайлах их найрал хөгжим. Өөрөөсөө ундраад хий ертөнцийг бүтээх эгшин. Алжаал ядралыг умартуулах бүүвэйн уяхан дуу юм. Дарьганга бол хаа холын газраас сэтгэл мэлмэрэн зорих төрсөн гэр. Сэтгэлд уянгалах уртын урт аялгуусын орон - Дарьганга. О.МӨНХНАРАН
урлаг соёл
Дуучин Жастин Тимберлейк хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн даруйдаа “MTV”-ын “VMA” наадамд шилдгээр шалгарч, гол шагналуудыг нь түүжээ. Жастин Тимберлейк удаан хугацаанд завсарласны эцэст гаргасан “Mirrors” дуугаараа “MTV VMA”-ийн хамгийн нэр хүндтэй шагнал болох шилдэг видёо шагналыг хүртсэн бөгөөд Бруклинд болсон шагнал гардуулах ёслолын тайзан дээр “"N Sync” хамтлагтайгаа хамтран дуу дуулж, үзэгчдэд бэлэг барьсан байна. Түүнчлэн “One Direction” хамтлаг “MTV VMA”-аас зууны шилдэг дуу шагналыг хүртсэн “Best Song Ever” дуугаараа, Майли Сайрус хит уран бүтээл “We Can"t Stop” дуугаараа тус тус ая өргөжээ. “MTV VMA”-ийн бусад шилдгүүдээр Бруно Марсын “Locked Out of Heaven”, Тэйлор Свифтийн “I Knew You Were Trouble”, Селена Гомезийн “Come and Get It”, Жастин Тимберлейкийн “Suit and Tie” зэрэг бүтээлүүд шалгарчээ. Б.АНХТУЯА
урлаг соёл
Дуучин Д.Болдын фенүүдэд дуулгах шинэ мэдээ... Дуучин Д.Болд өнөөдөр "Би дурламаар байна" дууныхаа бичлэгийг танилцуулахаар болжээ. Ингэхдээ 16.00 цагаас өөрийн Facebook хуудсанд болон “YouTube channel”-аар хvргэх аж. "Би дурламаар байна" хэмээх уг дуу нь түүний бие даасан 11 дэх цомог болох “Хувцсаа тайлаад шид” цомогт багтсан бүтээл юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Роли роли поли... Энэ үгэнд ямар ч онцгой утга байхгүй. Гэхдээ хэлэхэд амархан. Бас хөнгөхөн ая оруулаад олон дахин давтаж хэлээд байх юм бол дуулахад хялбархан хэрнээ хөгжилтэй, ер нь давгүй дуу болчихно. Харин өмнөд солонгосчууд иймэрхүү давгүй дуунуудаар дэлхийг хуйлруулж, түүнийг “К-поп” урсгал хэмээн нэрлэжээ. Удахгүй Монголд ирэх гэж байгаа “Т-ара” хамтлаг “К-поп” урсгалын томоохон төлөөлөл. Харин “Роли поли” бол “Т-ара” хамтлагийг алдаршуулсан анхны дуу нь юм. Өнгөрсөн жилийн өдийд Өмнөд Солонгосын дуучин PSY “Gangnam style”-аа дуулж, дэлхий даяараа түүний хөдөлгөөн бүрийг алдахгүй дууриахыг хичээж байв. Уг нь морь унаж байгаа мэт хөдөлж, ташуураа эргүүлэх мэт агаарт гараа савчих PSY-ийн бүжигт ямар ч гүн гүнзгий утга байгаагүй. Гэтэл “YouTube.com” дээр тавигдсан “Gangnam style” дууных нь клипийг 1.7 тэрбум хүн үзэж, Барак Обама, Дэвид Кэмирон, Пан Ги Мун тэргүүтэй төр засгийн тэргүүн нар “Энэ дуу бол дэлхийн энх тайвны бэлгэдэл” гэж дуу нэгтэйгээр зарлажээ. Аргагүй шүү дээ. Хоорондоо хэл нэвтрэлцэхгүй байгаа хэрнээ “Gangnam style”-аар бүжих хүмүүс хаа сайгүй байсан юм чинь. Тэр ч байтугай Өмнөд Солонгосын баячууд л хөл тавьдаг Ганнам дүүрэг шоу цэнгээний төв болж хувирсан. PSY-ийн дууг сонссон хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс Ганнам дүүргийг зорих болж. Ийнхүү “К-поп” урсгал цар хүрээгээ тэлж байгаагийн ачаар Өмнөд Солонгосын эдийн засагт зөвхөн өнгөрсөн оны эхний хагаст л гэхэд 3.4 тэрбум ам.долларын ашиг оржээ. Харин “Time” сэтгүүлд “К-поп урсгал бол Өмнөд Солонгосын экспортын гол “бүтээгдэхүүн” хэмээн бичсэн байна. Гэхдээ эдийн засагт нь нөлөөлж буй бодит ашгаас илүүтэйгээр Өмнөд Солонгосын соёлыг дэлхий дахинд сурталчилж байгаа. Үүнийх нь төлөө “К-поп” урсгалыг хөгжүүлэхэд төр засаг нь асар их дэмжлэг үзүүлдэг аж. Өмнөд Солонгосын Соёл, аялал жуулчлалын яам жил бүр асар их хөрөнгө зарцуулдаг. Түүнийх нь тодорхой хэсэг нь гадны орнуудад Өмнөд Солонгосын соёлын төвүүдийг байгуулахад зориулагддаг байна. Мөн хамтлаг, дуучид нь аль нэг оронд тоглолтоо хийх үед Өмнөд Солонгосын Элчин сайдын яам болон консулын газрууд нь эгээ л зохион байгуулагч, менежер шиг ажиллана. Улсаас “Дэлхийн К-поп фестиваль” гээчийг жил бүр зохион байгуулж, хамтлаг дуучдаа сурталчилна. Томоохон студи, хөгжмийн продакшнуудыг дэмжихийн тулд зөвхөн тэдэнд зориулж зээл олгодог тусгай санг ч байгуулжээ. Орчин үеийн шинэ технологиудыг уран бүтээлдээ ашиглаж байгаа продакшнууд байвал тэдэнд улсаас дэмжлэг авах боломж бүр л их олдоно. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд хөгжмийн продакшнуудад 12 тэрбум вон, хилийн чанад дахь сурталчилгаанд нь зориулж гурван тэрбум вон төсөвлөсөн байжээ. Өмнөд Солонгосын төр засаг соёлын салбарт зарцуулах хөрөнгөдөө хэзээ ч гар татаж байсангүй. Түүнээс гадна тэдний үзэж буйгаар “К-поп” урсгал хөгжих хамгийн гол үндэс нь хууль эрх зүйн орчин нь тодорхой байх явдал юм. Өмнөд Солонгост зохиогчийн эрхийг баталгаажуулсан хууль нь нарийн заалт ихтэйгээс гадна маш хатуу мөрдөгддөг. Тухайн уран бүтээлд бага боловч хувь нэмэр оруулсан л бол зохиогч нь ашгаас нь хувь хүртэх эрхтэй болно. Энэ нь Өмнөд Солонгосын урлагийн салбарыг зах зээлийн жамаар хөгжих боломжийг бүрдүүлжээ. Бас тэнд өрсөлдөөн маш их байдаг аж. “К-поп” урсгалын дуучдыг бэлтгэн сургах арга барил нь их өвөрмөц. Баруунд бол энэ нь маш их шүүмжлэл дагуулахаар. Гэвч Өмнөд Солонгост бол алдрын оргилд гарахыг мөрөөдсөн охид, залуусын заавал туулах ёстой зам болжээ. Одоогийн байдлаар Өмнөд Солонгост гурван том энтертайнмент компани байна. Тэд 9-10 насныхан дундаас хүүхдүүдийг шалгаруулж аваад 10-15 жилийн хугацаатай гэрээ байгуулдаг. Асран хамгаалагчдынх нь гарын үсгээр баталгаажсан гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдүүд бүгд хамт амьдарч, англи, хятад, япон хэл заалгана. Тэдэнд фэнүүдтэйгээ хэрхэн харьцах, тайзан дээр биеэ яаж авч явахыг нь заадаг тусгай багш нар ч бий. Түүнээс гадна хамгийн гол нь бүжгийн болон дууны хичээлд өдөр болгон суух явдал юм. Тэд яг л робот шиг амьдрал дунд өсвөр насаа үддэг. Өнгөрсөн онд Өмнөд Солонгосын “SM Entertainment” продакшн “Girl’s Generation” хэмээх охидын хамтлагийн нэг гишүүний бэлтгэлийг хангахын тулд гурван сая ам.доллар зарцуулсан гэх мэдээ бий. Ингэж бэлтгэгдэн гарч ирсэн хамтлагууд амжилтад хүрэх эсэх нь бас л эргэлзээтэй. Учир нь тэдний аль нэг дуу нь олны анхаарлыг татаж, хөгжмийн чартуудыг тэргүүлсэн ч төд удалгүй дараагийн хамтлагт байраа алдаж, мартагдан хоцрох нь бий. Түүнээс гадна хөгжмийн продакшнтай байгуулсан гэрээ нь хэтэрхий хатуу байдгаас болж хамтлаг, дуучид нь хохироод үлдэх нь их. Одоогоос дөрвөн жилийн өмнө Япон, Хятад тэргүүтэй Азийн орнуудад алдартай болоод байсан “TVXQ” хамтлаг “SM Еntertainment”-тэй байгуулсан 13 жилийн гэрээгээ хэтэрхий хатуу нөхцөлтэйгээс гадна тэдэнд өчүүхэн бага ашиг хүртээдэг гэж үзээд шүүхэд өгсөн юм. Өмнөд Солонгосын Шударга худалдааны комиссын дэмжлэгтэйгээр шүүхийн шийдвэр тэдний талд гарчээ. “Rainbow” хэмээх алдартай охидын хамтлаг ч бас бага цалин авч, амралтгүй бэлтгэл хийдэг байсандаа дургүйцэж долоон жилийн гэрээгээ цуцалж байв. Түүнчлэн царайлаг залуухан дуучиндаа бэлгийн дарамт үзүүлснээс болж ял авсан алдартай продюсер ч бий. Иймэрхүү дарамтад ордоггүй юмаа гэхэд өдөр бүр хатуу мөрддөг цагийн хуваарь хамтлаг, дуучдыг туйлдуулах нь бий. Монголд ирэх гэж буй “Т-ара” хамтлагийнхны тухай саяхан гарсан нэгэн нэвтрүүлгийн үеэр нэг гишүүн нь фэнүүдтэйгээ уулзаж байгааг харуулсан. Энэ үеэр түүний аав фэнүүдийх нь дунд зогсож байв. Тэгээд охинтойгоо удаан уулзаагүй тухайгаа ярьж, төрсөн хотдоо ирэхэд нь ингээд хальт ч болов уулзаж байгаадаа баярлан нулимс унагаад явж одсон юм. Чухамдаа энэ нь “К-поп” хамтлаг, дуучдад алдар нэр асар их үнээр олддогийн нэг жишээ бололтой. “К-поп” дуунд Өмнөд Солонгосын уламжлалт хэв маяг барууны хөгжмийн урсгалтай холилдон орсон байдаг аж. Хүйтэн дайны үед Өмнөд Солонгост очиж амьдарч байсан америк цэргүүдийн нөлөөгөөр тэнд барууны хөгжим алдартай болжээ. Хожим нь “Beatles” мэтийн олон улсын хэмжээнд нэр нь түгсэн хамтлагуудын нөлөө ч орсон биз. Ямар ч гэсэн 1990-ээд оноос Өмнөд Солонгост барууны рэп, рок, текно урсгалыг нэгтгэсэн анхны хамтлагууд бий болж эхэлсэн юм. Анхандаа тэднийг зөвхөн эх орон нэгтнүүд нь мэддэг байсан. Гэтэл Өмнөд Солонгос Азийн санхүүгийн хямралд нэрвэгдэх үед хамтлаг, дуучид ашиг орлогоо бодож гадны зах зээлийг сонирхож эхэлсэн байна. Үүнээс үүдэж тодорхой хэмжээнд ахиц гарсан боловч тэд тэсрэлт хийж чадахгүй байв. Харин сошиал нэтворк буюу олон нийтийн сүлжээ сайтууд “К-поп” урсгалыг дэлхий дахинд таниулсан юм. “YouTube”, “Facebook”, “Twitter”-ийн ачаар Өмнөд Солонгосын хамтлаг, дуучдын фэнүүд дэлхийн өнцөг булан бүрт бий болжээ. Тэд фэн клуб байгуулахдаа хүртэл маш зохион байгуулалттай ажилладаг. Фэнүүдийнх нь сайн дурын ийм ажиллагаа нь эргээд “К-поп” дуучдын сайн сурталчилгаа болдог байна. “К-поп”-ын гол онцлог нь царайлаг охид, хөвгүүд энгийн хэрнээ нэгэн жигд хийхээр гайхалтай харагддаг хөдөлгөөнөөр бүжиглэж, цээжлэгдэхэд хялбархан үгийг давтан дуулдагт байдаг. Тэд бас нүд гялбам хээнцэр байхаа ч мартдаггүй. Тийм учраас “К-поп” дуучдыг олон нийтэд зориулагдсан нийтийн бүтээл хийхээс биш, чанартай дуу дуулж чаддаггүй гэж шүүмжилдэг. Гэхдээ энэ хандлага сүүлийн үед өөрчлөгдөж байна. Саяхан телевизийн реалити шоунаас төрөн гарсан Ли Хи хэмээх 16 настай дуучин охиныг үзэгчид Английн дуучин Адельтай адилтгаж байгаа юм. Өнөөдөр Өмнөд Солонгосын хамтлаг дуучдыг зөвхөн Азид төдийгүй баруунд ч шүтэх болж. Охидын хамтлаг “Wonder girls” Америкийн Биллбордсын шилдэг 100 дууны жагсаалтад багтаж, “Bigbang” хамтлагийн амжилтыг Бритни Спирсийнхтэй зүйрлэж, “YouTube” болон “Google”-ийн хайлтын системд “К-поп” дуучдад зориулсан тусгай сувгийг байрлуулжээ. “New York Times” сонин “2NE1”-ийн Нью Жерсид хийсэн тоглолтыг “2012 оны шилдэг концерт” хэмээн нэрлэж, “Girls’ Generation”, PSY-ийн бичлэг “You-Tube”-д хамгийн олон үзэгчтэй болоод байна. Ийнхүү төр нь сайн менежер болон ажиллаж, хүчтэй өрсөлдөөн бүхий зах зээлийг бий болгосны хүчинд Өмнөд Солонгосын соёлын довтолгоон дэлхий дахинд хүчээ авлаа. Т.ЭЛИСА Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
урлаг соёл
Монгол хүний авьяас чадамжийг дэлхийн тавцанд гайхуулж, алтан соёмбот далбаагаа өндөрт мандуулсан бас нэгэн баярт мэдээ хилийн чанадаас ирлээ. Наймдугаар сарын 23-31-нд Болгар улсын Нессебар хотноо зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон "Домог" чуулга тэмцээний Гран при шагналыг хүртэн, дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн боллоо. "Домог" чуулгын бүрэлдэхүүнд ардын хөгжмийн "Домог" хамтлагийн уран бүтээлчдээс гадна бүжигчид, уртын дуучид, уран нугараач багтжээ. Түүнчлэн "Домог" хамтлагийнхан дангаараа дан хөгжмийн төрөлд өрсөлдөн дэлхийн аваргын болзол ханган эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомыг гардав. Харин тэмцээнд үзүүлсэн зургаан удаагийн тоглолтыг найруулан тавьсан төрийн шагналт Д.Сосорбарамд Дэлхийн язгуур урлагийн академиас маэстро цол олгохоор шийдвэрлэжээ. Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын Европын ассоциаци, Дэлхийн язгуур урлагийн академиас ЮНЕСКО-гийн дэмжлэг дор зохион байгуулсан байна. Гурав дахь удаагаа зохион байгуулсан уг тэмцээнд 24 орны 98 хамтлаг оролцжээ. Б.ЦАЦРАЛ
урлаг соёл
Төрийн соёрхолт дуучин Д.Болд энэ жил “Монгол поп-2” цомгоо танилцуулсан билээ. Харин тун удахгүй өөрийн 11 дэх цомог болох “Хувцсаа тайлаад шид” хэмээх нэртээ цомгоо сонсогч, фенүүддээ өргөн барихаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт тэрбээр шинэ цомгийнхоо дээж болгон дуучин Ц.Хулантай хамтран дуулсан “Би дурламаар байна” дуугаа дүрсжүүлжээ. Үг, аяыг нь Д.Болд өөрөө зохиож, монголын урдаа барьдаг шилдэг аранжировшикуудын нэг Н.Баярхүү хөг, эгшгийг нь тааруулжээ. Н.Баярхүүгийн хувьд Улаан-Үдийн хөгжмийн сургууль төгссөн юм. “Би дурламаар байна” дууны микс мастерыг Москвагийн “VIVO records”студид хийлгэсэн байна. Энэхүү студи нь Лариса Долина, Иракли, Влад Топалов зэрэг Оросын алдартай дуучидтай хамтран ажилладаг шилдэг студийн нэг ажээ. Дууны өрнөл хэсгийн морин хийлийн гоцлолыг Оросын олон кино, уран бүтээлийн хөгжмийг тоглосон морин хийлч Владимир Никонов тоглосон байна. Тэрээр энэ долоо хоногт тус дууны клипээ албан ёсоор цацахаар төлөвлөжээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Олны хайртай олон уран бүтээлийн эзэн болсон, дуучин Т.Дэлгэрмөрөн залуу уран бүтээлч У.Намуунаатай хамтран “Эх орон минь намайг дуудаарай” хэмээх цоо шинэхэн дуугаа нийтэд хүргэжээ. Будаг нь ханхалсан шинэ уран бүтээлийн үг, аяыг “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат зохиосон байна. Дууны клипийг сонирхоно уу. Э.ТЭКҮ
урлаг соёл
Бямба гаригийн үдэш Монголын залууст тоглолтоо хүргэхээр амлаад буй "Blue" хамтлагийнхан хэдхэн хормын өмнө "Чингис хаан" нисэх буудалд буулаа. Хамтлагийн залуус өнөөдөр 17.00 цагт ирэх байсан ч цаг агаарын байдлаас шалтгаалан нислэг саатсан тул ийнхүү 22.40 цагт Улаанбаатар хотноо хөл тавьсан юм. Өнөөдөр үүрээр хамтлагийн тоглолтод ажиллах инженер, техникийн ажилтнууд, хөгжимчид Монголд ирсэн бол хамтлагийн гишүүд болох Данкан, Ли, Энтони, Саймон нар хамтлагийн менежер, дууны инженерийн хамт сая ирж буй юм. Хамтлагийн залуус маргааш 13.00 цагт МҮХАҮТ-ийн дэргэдэх "Corporate Convention Center"-т сэтгүүлчидтэй уулзаж, Монголд хийх тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм. Харин үдэш нь Төв цэнгэлдэх хүрээлэнд Монголын залууст хит дуунуудаас бүрдсэн шилдэг тоглолтоо хүргэхээр төлөвлөөд байна. Сануулахад, тоглолт 19.00 цагт эхлэх бөгөөд 17.30 цагаас эхлэн үзэгчид Төв цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх боломжтой юм. Тоглолтын тасалбар тун цөөхөн үлдсэн бөгөөд маргааш Төв цэнгэлдэхийн хүрээлэнгийн гадна байрлах явуулын цэгүүдээр худалдаална. Үнийн тухайд 30000 ба 60000 төгрөгийн үнэтэй юм. Маргааш үдэш "Blue"-гийн залуустай уулзацгаая.
урлаг соёл
Төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч Б.Анар өнгөрсөн хавар Холливудын шилдэг кинонуудын хөгжмийг симфони найрал хөгжимд найруулан тоглуулсан нь эрээд олдохгүй эрдэнэ, сураад олдохгүй сувд мэт эрэлттэй байсан билээ. Тэрхүү тоглолтыг болоод өнгөрснийх нь хойно “Хэзээ болчихсон юм бэ, үзэх байсан юм, дахиад тоглох юм уу болов уу” гэх зэргээр асууж сурч байсан юм. Үзэгчдийн дундах энэ яриа, тэр тансаг хөгжмүүдийг “амьд”-аар сонсохсон гэсэн хүмүүсийн хүсэлтийг биелүүлэхээр уг тоглолтыг дахин толилуулах болжээ. “Best of Hollywood” тоглолт Тусгаар тогтнолын ордонд энэ сарын 5, 6-нд болох юм. Хөгжмийн найруулагч Б.Анарын симфони найралд зориулан хөрвүүлсэн киноны хөгжмүүдийг Улсын филармонийн хөгжимчид сэтгэл сэргэж, баясал цэнгэл төртөл эгшиглүүлнэ. Адал явдалт “Индиана Жонс”, “Сайн, муу, хэрцгий”, “Форест Гамп”, “1900”, “Шиндлерийн бүртгэл”, “Титаник” гэх зэрэг өнөө цагийн хамгийн шилдэг киноны хөгжмүүдийг тоглох юм. Залуу төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч, удирдаачийн урлагт ч суралцаж буй тэрбээр бүтэн жилийн хөдөлмөрөө зориулж босгосон энэхүү тоглолтоо хичуул сургуульдаа дөнгөж ороод буй оюутан залууст хаяглаж буй юм билээ. Зохион байгуулагч нь залуу хөгжмийн зохиолч Ж.Дамдинцэрэнгийн удирддаг Маркетингийн “Гэр” агентлаг. Гар нийлсэн залуусын сэтгэлээ шингээсэн тоглолт энэ намрын мартагдашгшүй нэгэн дурсамжийг оюутан залуусын сэтгэлд мөнхлөх буй за. Р.ОЮУНАА Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
урлаг соёл
Фэнүүддээ үргэлж шинэ, содон хэв маяг, аялгуугаар бэлэг барьдаг Төрийн соёрхолт дуучин Д.Болд есдүгээр сарын 6-ны үдэш “Metropolis” шөнийн клубт “Bold Unplugged” амьд тоглолтоороо дахин уулзхаар болжээ. Тэрбээр наймдугаар сарын 16-нд “Vegas” клубт, 23 нд “Centro” клубт, 24 нд “Corporate” зочид буудлын “View lounge”-д тус тус “Bold unplugged night” амьд тоглолтоо хийж, фенүүдтэйгээ халуун дотно уулзалт хийсэн юм. Эдгээр тоглолтод дуучин Д.Болд өөрийн хит дуунаас хүргэсэн төдийгүй “Гурван охин” хамтлагийн дуучин Д.Солонго, "Камертон 2” шоуны ялагч залуус мөн оролцож буй. “Metropolis” клубт болох “Bold Unplugged” тоглолтын тасалбар 30 мянган төгрөг юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний аялалын багт Дарьганга нутгийн нэрт морин хуурч Л.Цэдэвсүрэн дөрөө нийлсэн юм. Соёлын өв тээгч Цэдэвсүрэнгийн морин хуурын эгшиглэнт аялгуу нь домогт Шилийн Богдын оройн салхинд дарцаглаж, Ганга нуурын торгон долгиотой цуг мяралзаж, эртний чулуун хөргүүдтэй хүүрнэж байлаа. Монголчуудын язгуур өв эрдэнэ болсон морин хуурын эгшгээр уул ус, газар дэлхийн эзэдийг аргадан тайтгаруулах нь аялалын нэгэн сондор болж байжээ. Онгон сумын нутаг Шартын хадны салхинаа дарцаглах хуурын аялгуу байгаль хүн хоёрын хүйн холбоог хүүрнэн дуурсах агшин гэрэл зургийн хальснаа ийн буужээ. Гэрэл зургийг: С.Бадрал О.НАРАН
урлаг соёл
Ирэх онд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн нээлтэд оролцох урлагийн бүтээлүүдийн сонгон шалгаруулалт ид явагдаж байна. Олон орны хамтлаг, уран бүтээлчид өрсөлдөж байгаа энэхүү шалгаруулалтад Монголоос ардын хөгжмийн “Домог” хамтлагийн “Түмэн агтны төвөргөөн”, уран нугараач Г.Нямгэрэлийн дэглэн найруулсан есөн нугараачийн үзүүлбэр оролцож байна. Youtube: Уран нугаралт. Г.Ням-Гэрэлийн дэглэлт Youtube: Домог-Түмэн Агтны Төвөргөөн Дээрх линкүүд дээр энэ хоёр бүтээлийг ямар сайт руу орж, хэрхэн санал өгөх тайлбарын хамтаар тавьсан байгаа. Та бүхэн Монголынхоо уран бүтээлчдийг дэмжин, олимпийн нээлтийн ёслолыг монгол хүний авьяасаар чимэхийн төлөө хичээнэ үү хэмээн “АртЛар Хаус” урлагийн консалтингийн компаниас уриалж байна.
урлаг соёл
“El condor pasa” хэмээх дэлхийн хөгжим бий. Монголчууд харин “Тогдгор” хэмээх С.Галсантогтох гуайн тоглодог лимбэний аялгуу гэдгээр нь сайн танина. Тэгвэл, индианчуудаас гаралтай энэ хөгжмийг индиан хамтлаг Монголын тайзнаа эгшиглүүллээ. Соёлын төв өргөөнд өчигдөр болсон “Имайра” хамтлагийн тоглолт бүхэлдээ содон ертөнц байлаа. Индианчуудын тайзны хувцас сүрлэг гэж жигтэйхэн. Хийморь сүлд нь хувцсандаа оршдог хэмээн итгэдэг тул хувцас хэрэглэл, толгойн чимгээ сүслэн биширч, нандигнадаг гэх. Тэр бүр хүрч мэдэрч байгаагүй сонин содон аялгуу, өвөрмөц дүр төрх, соёл заншлыг мэдрүүлэхээр ирээд буй Өмнөд Америкийн “Имайра” хамтлагийнхан Монгол орныг зорьсон учраа тэнгэр гаралтай бөөгийн домогтой холбон тайлбарласан. Мөнх хөх тэнгэрийг шүтдэг индианчууд энэ соёл, ийм зан үйлээрээ Монголтой төстэй тул эртнээс төлөвлөж, бодож, сонгож байж ийнхүү хөх тэнгэрийн орон гэгддэг Монголд хөл тавьжээ. Тоглолтын үеэр “Имайра”-чууд “Алтайн магтаал”-ыг индиан хэлээр аялгуулан магтаж, Монголын үндэсний хөгжимчид, хөөмийчидтэй хамтран дуулсан нь энэ тоглолтын нэгээхэн сюрприз байв. Түүнчлэн тоглолтын үеэр “Имайра”-чууд үзэгчдийн дунд бүжгийн тэмцээн хийж, өөрсдийн гараар урласан бэлгээ гардуулсан. Тэрхүү гарын бэлгээ өөрсдөө шөнөжин сууж, хийсэн гэдгээ ч нуулгүй хэлнэ лээ. Англи хэлэнд маруухан тул голдуу польшоор ярьж байсан тэд харин “Баярлалаа, Монголчууд аа” гэдэг үгийг тун ч цэвэрхэн, харамгүй хэлж байсан. Тэр бүр сонсч чадахгүй индианчуудын өвөрмөц аялгуу, содон соёл заншлыг мэдрэхийг хүсвэл та өнөөдөр ч Соёлын төв өргөөг зорьж болно. Тэд тоглолтоо дуусгаад хөдөө нутгийг зорих юм гэсэн. Амралтын өдрүүдээр нүүдэлчин монголчуудын амьдралтай танилцаад, ирэх даваа гаригт нутаг буцах гэнэ лээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан цом хүртсэн "Домог" хамтлагийнхан маргааш буюу есдүгээр сарын 8-ны өглөөний 05:30 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд бууна. Урлагийнхны хувьд нэр хүндтэй шагнал хүртсэн тэднийг 30 гаруй морин хуурчид, бусад уран бүтээлчид гээд өргөн бүрэлдэхүүнтэй угтах ажээ. Болгар улсын Нессебар хотноо өнгөрөгч наймдугаар сарын 23-31-ний өдрүүдэд зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон "Домог" чуулгынхан тэмцээний Гранпри шагналыг хүртэн, дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болсон юм. Түүгээр зогсохгүй "Домог"-ийнхон дан хөгжмийн төрөлд өрсөлдөн, дэлхийн аваргын болзол хангаж, эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомыг гардсан билээ. Түүнчлэн тэмцээнд үзүүлсэн зургаан удаагийн тоглолтыг найруулан тавьсан Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам Дэлхийн язгуур урлагийн академиас маэстро цол хүртээд байгаа. Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын Европын ассоциаци, Дэлхийн язгуур урлагийн академиас ЮНЕСКО-гийн дэмжлэг дор зохион байгуулсан бөгөөд гурав дахь удаагаа зохион байгуулсан уг тэмцээнд 24 орны 98 хамтлаг оролцсон юм. “Дэлхийн аварга”-ууд маань Австри, Болгорын Софи хотноо тоглолтоо сонирхуулж, ийнхүү эх орондоо маргааш өглөө ирэх гэж байна. Ч.БОЛ
урлаг соёл
Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, Вена хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулсны 10 жилийн ойн хүрээнд "Домог" чуулга Австрид оршин суугаа Монгол иргэдэд тоглолтоо толилуулсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. “Домог” хамтлагийнхан өнөөдөр эх орондоо ирсэн бөгөөд тэд саяхан Болгар улсад зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцон Гран-при шагнал хүртэж, “Дэлхийн язгуур урлагийн 2013 оны үнэмлэхүй аварга” цолны эзэн болсон билээ. Урлагийн тоглолтын дараа “Домог” чуулгын уран бүтээлчдийг болон чуулгын тус найруулагчаар ажиллаж, дээрх уралдаанаас “Маэстро” цол хүртсэн Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Д.Сосорбарам нарт Элчин сайд Г.Батжаргал ЭСЯ-ны урилгыг хүлээн авч, Австрид оршин суугаа монгол иргэддээ гайхамшигт уран бүтээлийн сангаасаа толилуулсанд талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүссэн байна. Б.ЭНХ
урлаг соёл
Язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гранпри буюу тэргүүн байрын шагналыг эх орондоо авчраад байгаа “Домог” хамтлагийнхан болон Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам нарын уран бүтээлчид өнөөдөр хэвлэл мэдээллийхэнд мэдээлэл хийх ажээ. Монгол үндэснийхээ язгуур урлагийг дэлхийд гайхуулаад ирсэн уран бүтээлчдийн хэвлэлийн бага хурал 12.00 цагаас “Монгол ньюс” мэдээллийн төвд болох юм байна. Мөн үүний өмнө, 11.30 цагаас “Их Хөгсү-2” Ойрад түмний урлагийн их наадмын талаар мэдээлэл хийхээр зарлажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын уран бүтээлчид Болгар улсад зохион байгуулагдсан дэлхийн язгуур урлагийн тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байрын шагнал хүртсэн талаар Төрийн соёрхолт Д.Сосорбарам болон бусад уран бүтээлчид өнөөдөр мэдээлэл хийлээ. Наадамд 24 орны 98 хамтлаг оролцож, 10 хоногийн турш өөр өөрсдийн орны онцлогийг харуулсан бүтээлээр өрсөлджээ. Төрийн соёрхолт Ч.Сосорбарам уг наадамд оролцсон Монголын уран бүтээлчдийн найруулагчаар ажилласан байна. Тэрээр хэлэхдээ, “Би мэргэжлийн найруулагч биш. Номыг нь үзэж ногоотой шөлийг нь идээгүй боловч надад мэдрэмж, бидэнд өөртөө итгэх итгэл байсан” гэлээ. Уг наадамд Б.Бат-Орших ахлагчтай “Домог” хамтлаг болон “Улаанбаатар” чуулгын уртын дуучин, бүжигчин, уран нугаараачдаас бүрдсэн нийт 17 хүний бүрэлдхүүнтэй баг оролцжээ. Монголын уран бүтээлчид 10 хоногийн хугацаанд зургаан тоглолт тавьсан бөгөөд бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой үзүүлбэрүүд байсан гэдгийг Д.Сосорбарам найруулагч онцолсон юм. Тэмцээний явцад “Монголын багийн дараагийн үзүүлбэр юу байх бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд үүссэн байсан нь бидний язгуур урлаг хичнээн сайхан содон, сор болсон урлаг гэдгийг харуулж байгаа хамгийн тод жишээ” гэдгийг уран бүтээлчид хэлж байлаа. Н.БУЛГАН
урлаг соёл
Өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд Дэлхийн урлагийн наадмаас Гранпри шагнал хүртсэн багийнхан хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Уг хэвлэлийн хуралд “Домог” хамтлагийн хөгжимчдөөс гадна Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, “Улаанбаатар” чуулгын Д.Энхгэрэл ахлагчтай бүжигчид болох Д.Баярт, Б.Норовбанзад, Г.Наранцэцэг, “Сүлд” чуулгын уран нугараач Г.Нямгэрэл, уртын дуучин Г.Энхбаатар, Э.Болормаа нар оролцов. Болгарын Нессебар хотноо өнгөрөгч наймдугаар сарын 23-31-ний өдрүүдэд зохиогдсон язгуур урлагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон "Домог" чуулгынхан тэмцээний Гранпри шагналыг хүртэн, дэлхийн язгуур урлагийн үнэмлэхүй аварга цолны эзэн болсон юм. Түүгээр зогсохгүй "Домог"-ийнхон дан хөгжмийн төрөлд өрсөлдөн, дэлхийн аваргын болзол хангаж, эртний Грекийн домогт гардаг хөгжмийн бурхан Орфюзийн дүрс бүхий алтан цомыг гардсан. Тэмцээнд үзүүлсэн зургаан удаагийн тоглолтыг найруулан тавьсан Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам Дэлхийн язгуур урлагийн академиас “Маэстро” цол хүртсэн ажээ. 24 орны уран бүтээлчийг тэргүүлсэн Монголын 17 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан дэлхийн тайзнаа дөрвөд үндэсний бүжиг бүжиж, Монгол биелгээ, хөөмий, морин хуур, уран нугаралтын номеруудаа толилуулжээ. Тэд тоглолтын үеэр хийсэн дэлгэрэнгүй бичлэгийг тун удахгүй Монголын үзэгчдийн хүртээл болгох гэнэ. Түүнчлэн ирэх онд ОХУ-ын Сочи хотноо болох өвлийн олимпийн наадмын нээлтэд оролцох урлагийн бүтээлүүдийн сонгон шалгаруулалтад Монголоос ардын хөгжмийн “Домог” хамтлагийн “Түмэн агтны төвөргөөн”, уран нугараач Г.Нямгэрэлийн дэглэн найруулсан есөн нугараачийн үзүүлбэр амжилттай оролцож байгааг өнөөдрийн хурлын үеэр онцоллоо. Эхний шатны сонгон шалгаруулалтын нэг гол үзүүлэлт нь онлайнаар авах санал асуулга байх тул Монголын уран бүтээлчдээ дэмжин санал асуулгад идэвхитэй оролцохыг уриалсан юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголд удахгүй тоглолтоо хийх гэж буй “Blue” хамтлагийн талаар мэдээллийг хүргэж байна. Британийн хөвгүүдийн хамтлаг “Blue”-гийн залуус хит дуунуудаасаа илүү адал явдал, камерын өмнөх сэтгэл татам инээмсэглэлээрээ алдартай. Бусад алдартнуудын нэгэн адил тэдний машинаар шал согтуу давхисан, шөнийн клубт олны нүдэн дээр янз бүр авирласан, хаягдсан найз охид нь телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр болгож тавьсан паян их бөгөөд олонхи шүтэн бишрэгч нь охид хүүхнүүд байдаг. Их Британийн хөгжмийн чартын жагсаалтад гурван цомог нь шилдгээр шалгарч байсан энэ дөрвөн залуу 2005 онд тус тусын мөрийг хөөсөн ч 2009 онд эргэн нэгдсэн билээ. Blue хамтлагийн гишүүд Ли Райан, Энтони Коста хоёр 14, 16 настайдаа Их Британийн “This Morning” нэвтрүүлэгт хөвгүүдийн хамтлаг байгуулах шалгаруулалтын үеэр танилцжээ. Коста эцсийн шалгаруулалтаас хасагдаж, Райан “Pop Idol”-ийн ялагч Уилл Янгтай хамтлаг байгуулсан юм. Дээрх уулзалтаас хойш Райан, Коста хоёр найзууд болж, 2000 онд Данкан Жэймсийг олсноор хамтлаг байгуулахаар шийджээ. Гэвч хамтлагт нэг л хүн дутаад байв. Удалгүй тэдэн дээр Саймон Уэбб хэмээх дажгүй залуу ирснээр “Blue” төрсөн билээ. 2001 онд “Blue” хамтлагийн анхны дуу “All Rise” Их Британийн шилдэг дууны жагсаалтад дөрөвдүгээрт бичигдэв. Удаах “Too close” дуу нь номер нэг болсон нь тэднийг зүгээр суулгахаа болив. Тэр ондоо “Blue” хамтлаг Зул сарын баяраар “If You Come Back” дуу цомог гаргасан нь цагаа олсон явдал болж, Британид л гэхэд 1.8 сая хувь борлогдсон юм. Нью Йоркт болсон 9/11 халдлагын дараа хамтлагийн гишүүд “BBC” телевизэд ярилцлага өгөх үеэр Райаны хэлсэн үг олон Америкчуудын дургүйцлийг төрүүлсэн билээ. Тэрбээр “Африкт өдөр бүр зэрлэг амьтад, заанууд олноор үхэж байхад Нью-Йоркийн халдлага юу ч биш. Амьтад ч гэсэн хамгаалуулах эрхтэй. Энэ л чухал асуудал” хэмээсэн билээ. Хамтлагийн гишүүд түүнийг дуугүй болгох гэж хичээсэн ч түүний телевизээр хэлсэн үгнээс болоод АНУ-ын дуу бичлэгийн студи гэрээгээ цуцалж, Райаныг хамтлагаас хөөхийг шаардсан хөдөлгөөн хүртэл өрнөсөн байдаг. 2002 онд “Blue” хамтлаг дуучин Элтон Жонтой хамтран дуулсан “Sorry Seems to Be the Hardest Word”,”U Make Me Wanna” зэрэг шилдэг дуунуудаас бүрдсэн “One Love” цомог гаргасан нь Британид шилдэг цомгоор шалгарч 150,000 хувь хэвлэгдсэн юм. 2004 онд дуучин Элтон Жон алдар нэр сүр нь дарагдаж эхэлсэн хамтлагийнханд бие даасан уранд бүтээл хийхийг зөвлөсөн байдаг. Хамтлагийн залуус тэр жилдээ “Best of Blue” цомог гаргасны дараа тус тусын мөрийг хөөхөөр шийдсэн билээ. Алдарт “Blue” хамтлаг 2013.09.14-нд төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийх гэж байна. Британийн алдартай хамтлаг “Take That” эргэн нэгдэх гэж 19 жил болсон бол “Blue”-гийн залуус өөр өөрийн замыг сонгосноос хойш дөрвөн жилийн дараа эргэн нэгдсэн юм. 2009 онд нэгэн фестиваль дээр хамтдаа дуулахыг зөвшөөрснөөр Blue эргэн нэгдэж, 2001 онд Eurovision Song Contest 2011-т хамтдаа эргэн ирсэн билээ. Данкан Жеймс Хөлбөмбөгийн "Арсенал" багийн менежер асан Герберт Чапманы зээнцэр Данкан Жеймс 1978 онд Англид төржээ. Эцэг нь түүнийг төрөөгүй байхад ээжийг нь хаясан тул ээж, эмээ, өвөө нь түүнийг католик шашинтнуудын хатуу гараар хүмүүжүүлжээ. Түүний боловсрол эзэмшсэн католик сургуулийн хөгжмийн багш нь түүний өвөө байв. Данкан 15 настайгаасаа дуулж, Сидмут хүүхдийн театрт “Шерлок Холмс” жүжгийн Доктор Ватсоны дүрд тоглож байв. 2000 онд тэрбээр “Blue” хамтлагт нэгдэж, Их Британи төдийгүй Ирланд, Португали, Бельги, Итали, Франц, Австрали, Шинэ Зеландад түгсэн олон шилдэг дууг дуулсан. Хамтлаг тарсны дараа тэрбээр бусад гишүүдийн адил соло карьер хөөсөн боловч бүтэл олоогүй юм. 2006 онд түүний гаргасан анхны бие даасан “Sooner or Later” клип багагүй амжилт олсон ч хоёр дахь, гурав дахь дуунууд нь 1000 хувь ч борлогдоогүй аж. Үүний дараа Жеймс дуу бичлэгийн студитэй гэрээгээ цуцалж, соло карьераа зогсоожээ. Тэрбээр “Chicago” зэрэг хэд хэдэн мюзикльд тоглохын сацуу телевизийн шоунд оролцох болсон юм. Хуучин найз бүсгүй нь түүнд охин төрүүлж өгсөн бөгөөд тэрбээр 2009 онд “the News of the World” сонинд өгсөн ярилцлагадаа өөрийн бэлгийн чиг хандлагаа “бисекс” гэж тодорхойлсон билээ. Саймон Уэбб Дуучин, ая зохиогч, жүжигчин, хөгжмийн найруулагч Саймон Уэбб 1978 онд төрсөн. Саймон Уэббийг хамтлагт ирснээр “Blue” нэгэн цул болж чадсан юм. Хамтлаг тарсны дараа тэрбээр 2005 онд “Lay Your Hands” “No Worries” хэмээх анхны бие даасан дуунуудаа бичүүлсэн нь Их Британийн шилдэг дууны жагсаалтад дөрөвдүгээрт бичигдсэн юм. Анхны бие даасан цомог “Sanctuary” нь 600,000 хувь хэвлэгдэж, Их Британид шилдэг цомгийн долдугаарт бичигджээ. 2007 онд тэрбээр өөрийн найз бүсгүйдээ зориулсан “Grace” нэртэй хоёрдахь цомог гаргасан нь шүүмжлэл магтаалын аль алиныг дагуулсан. Саймон Уэбб 2004 онд Жон Хэйн найруулсан “The Truth About Love” хэмээх инээдмийн кинонд жүжигчин Женнифер Лав Хьюит, Жими Мистритэй хамт тогложээ. Түүний хоёр дахь киноны төсөл нь Вас Блаквуд, Билли Муррей нартай хамтран тоглосон Британийн гангстеруудын тухай “Rollin’ With The Nines” нэртэй кино байв. 1997 онд түүний хуучин найз бүсгүй Алана нэртэй охин төрүүлж өгчээ. Энтони Коста Энтони Коста бол хамтлагийн анхны гишүүдийн нэг. Лондонд төрсөн Энтони Костагийн эцэг нь грек, киприйн хольцтой, эх нь еврей хүн байжээ. Хамтлаг тарснаас хойш Энтони “Do You Ever Think of Me” дуу бичүүлсэн нь Их Британийн шилдэг дууны жагсаалтын 19 дүгээрт бичигдэж байв. Гэвч түүний соло карьер амжилт олоогүй юм. Энтони 2006 онд “Cosmopolitan” сэтгүүлийн 10 жил тутам гаргадаг эрчүүдийн зурагт хуудсанд нүцгэнээр зургаа авахуулж байв. Тэрбээр “Eurovision Song Contest 2006”-д Их Британийг төлөөлж оролцох дуучдыг бэлтгэсэн боловч тэд шагнал авч чадаагүй билээ. Ли Райан Залуусаас хамгийн их хэл аманд өртдөг нь Ли Райан. Тэрбээр байсхийгээд л шаргал үст бүсгүйчүүдтэй орооцолддог бас амьтны эрхийг хамгаалагч цогтой тэмцэгч гэдгээрээ алдартай. Түүнийг 9/11 халдлагын дараа хэлсэн үгнээс нь болж зааны шүтэн бишрэгч гэх болсон юм. Ли Райан 1983 онд төрсөн. Зургаан настайд эцэг эх нь салснаар Райан ээж, эгч, эмээтэйгээ амьдрах болжээ. Райаныг таван настайд нь унших чадваргүйг нь оношилсон юм. Райан театр урлагийн сургууль болон урлагийн Конти сургуульд суралцсан байна. Ли Райан 2008 онд Саманта Миллер хэмээх үсчин бүсгүйтэй сүй тавьжээ. Тэднийг жилийн дараа хүүтэй болоход өөр нэг бүсгүй түүнд охин төрүүлж өгсөн байна. 2010 онд New! Сэтгүүл дэх нэгэн ярилцлагадаа тэрбээр хамтлагийн гишүүн бисекс Данкан Жеймстэй “зүгээргүй байснаа” ам алдсан билээ. Н.ЭНХТУЯА Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №028
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, нэр шигээ уянгалаг цээл хоолойтой, сопрано Ө.Уянга Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цолоор энгэр мялаасан. Гавьяат жүжигчин Д.Бандийн удирдлага дор СУИС-ийн Дуурийн дуулаачийн ангийг төгссөн Ө.Уянга УДБЭТ-т гоцлон дуулаачаар 10 дахь жилдээ ажиллаж байна. Театрын “гургалдай” гэгддэг тэрбээр тайзнаа тоглогддог дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын алдартай дууриудын гол ба туслах дүрийг бүтээсэн шилдэг “сопрано”-ууд нэг. Хамгийн сүүлд гэхэд л алдарт хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Аида” дуурийн Аидагийн дүрийг, алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татъянагийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээж, тоглож чадсан. Сонгодог урлагт дурлагсад түүний “Риголетто” дуурийн Жильда, “Увдист лимбэ” дуурийн Шөнийн хатны аринуудыг шимтэн сонсч, өндрөөр үнэлдэг. Ө.Уянгыг тайзнаа дуулахад, гайхалтайгаар өгсч, уруудан уянгалах хоолойн цар хүрээг мэдрэхээс гадна харцнаас нь хор шар, уучлал, түрэмгийлэл, эрч хүч, цөхрөл, хайр, бардамналыг мэдэрдэг. Тэрбээр хийхээр зорьсон аливаа бүхнийхээ төлөө цуцалтгүй тэмүүлж, хийж гүйцээдэг гэдгээ “Монгол” тоглолтоороо нотлон харуулсан. Мөн тэрбээр “Grand Opera” төсөл хэрэгжүүлж, дэлхийд алдартай поп опера дуунууд болон монгол поп опера уран бүтээлүүдээ нэгтгэн цуврал тоглолтуудаа хүргэсэн гээд уран бүтээлүүдийн давалгаа нь үргэлжилнэ. Монголын сонгодог урлагийн тайзнаа бүтээсэн түүний дүрүүд, авьяас чадварыг нь төр засаг үнэлж, ийнхүү Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх цолоор шагнасныг сонгодог урлагт хайртай үзэгчид, ард түмэн нь талархан хүлээж авсан юм. Ард түмнийхээ энэ хайр, талархлыг дуучин Ө.Уянга уран бүтээлээрээ өргөн барихаар “Монгол-2” хүндэтгэлийн тоглолтоо энэ сарын 20-нд УДБЭТ-ын тайзнаа хийх гэж байна. Түүний хувьд өмнө нь Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дуучинд зориулсан бичсэн дуунуудаар “Монгол” тоглолтыг 2011 оны зургадугаар сард Соёлын төв өргөөний тайзнаа толилуулж байсан юм. Тиймээс энэ удаагийн тоглолтоо “Монгол” тоглолтынхоо үргэлжлэл болгон “Монгол 2” нэртэйгээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын ари романс, дуунуудын бүтээлээр дагнан үзэгчдэдээ хүргэхээр зэхжээ. Тоглолтод хөгжмийн зохиолч Б.Шаравын мэргэжлийн дуурийн дуучдад зориулан бичсэн “Үүл бороо цэцэг гурав”, “Намраа гэж”, “Хавар”, “Солонго” зэрэг ари романсууд дуулагдахаас гадна үзэгч сонсогчдын сайн мэдэх “Зүрхний хайртай эх орон”, “Аав ээж хоёр минь”, “Таны төлөө зүтгэе”, Чингис хаан дуурийн Хадааны ари эгшиглэх аж. “Монгол-2” тоглолтод УДБЭТ-ын симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох бөгөөд түүний хоолойтой хоршин эгшиглэдэг баритон, мецо-сопрано хоолойтнууд хамтран дуулах юм байна. Гавьяат жүжигчин, сопрано Ө.Уянгатай тоглолтын бэлтгэл дээр нь очиж, цөөн хором ярилцлаа. -Тоглолтын тов гарчээ. Шинэ тоглолтын бэлтгэл хэр байна даа? -Энэ сарын 20-нд Гавьяат жүжигчин цолныхоо талархлын тоглолтыг хийх гэж байна. Энэ тоглолт маань “Монгол” нэртэй сонгодог тоглолтын маань үргэлжлэл. Хамгийн анх “Монгол” гээд тоглолтыг Монголын үе үеийн алдарт хөгжмийн зохиолчдын мэргэжлийн сайхан дуунуудаас бүрдүүлсэн. Үүний үргэлжлэл болгож “Монгол-2” буюу талархлын тоглолтоо хийх гэж байна. -Тоглолтын онцлог? -Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын бүтээлүүдээс эгшиглэх болно. Тэр алдартай хөгжмийн зохиолчийн маань есөн сайхан романс, дууны бүтээлүүдээс нь мэргэжлийн хэмжээний бүтээлийг Морин хуурын чуулга, УДБЭТ-ынхаа симфони оркестртой хамт эгшиглүүлэх гэж байна. Тоглолтынхоо бэлтгэлд орчихсон, дасгал сургуулалт жигдрээд явж байна. -Яагаад заавал зөвхөн Б.Шарав гуайн бүтээлүүдийг сонгов? -Хөгжмийн зохиолчдын мэргэжлийн дуурийн дуулаачдын хоолойнд тохируулан хийсэн бүтээлүүд олон бий. Ерөнхийдөө эдгээр бүтээлүүд нь Хөгжим, бүжгийн коллеж, СУИС-ийн сургалтад зориулагдчихсан, оюутнууд дуулаад өнгөрчихдөг бүтээлүүд байдаг л даа. Тэр сайхан бүтээлүүдээс нь мэргэжлийн дуурийн дуулаачдын хоолойнд буюу сопрано хоолойнд зориулсан бүтээлүүдийг сонгосон. Романс бол хүний амьдралыг нэг дор харуулдаг их том бүтээлүүд байдаг учраас эдгээр бүтээлийг онцолсон. Мэдээж Б.Шарав гуайг Монголын ард түмэн надаар хэлүүлэлтгүй сайн мэднэ шүү дээ. Түүний романсуудыг энэ удаад нэг дор эгшиглүүлэхээр зориуд сонгосон. Дашрамд сонирхуулахад, Шарав ахын бичсэн “Үхэж үл болно” киноны хөгмүүдийг “Монгол-2” тоглолт дээр тоглох юм. Тиймээс сонирхолтой сайхан тоглолт болох байх аа. -“Монгол 1, 2” тоглолтуудынхаа уран бүтээлээр цомог гаргах уу? -Би өнгөрсөн хугацаанд чамгүй олон тоглолт хийсэн байна. Тэдгээр тоглолтуудаа дээжлэн DVD гаргахаар зорьж байгаа. Мөн энэ тоглолтод маань эгшиглэх есөн романсыг зөвхөн төгөлдөр хуурчтай эгшиглүүлэн цомог гаргана. Энэхүү цомог маань тун удахгүй бэлэн болно. -Бичлэгээ хаана хийлгэж байгаа вэ? -Манай рок, попынхон сайн мэднэ дээ. Баярхүү гээд залуу бий. Түүний студид бичлэгээ хийлгэж байгаа. Цомог гэдэг ганцхан бичлэг хийлгээд болчихдог ажил биш шүү дээ. Цомгийн нүүрийг бид сонин содон загвартай байхаар бодолцож байна. Ерөнхийдөө Б.Шарав гуайн бүтээлүүд хүний зүрх сэтгэлээс гадна байгалийг их тусгасан байдаг. Тэрбээр Р.Чойномын шүлгүүд дээр романсуудаа бичдэг. -Таны уран бүтээлийн талаар сонирхмоор байна. Ирэх сард УДБЭТ шинэ улирлын нээлтээ хийнэ. Өнгөрсөн жилийн нээлтэд та “Евгений Онегин” дуурийн Татъяанагийн дүрд анх удаа тоглосон. Энэ удаад үзэгчидтэйгээ ямар дүрээр уулзах гэж байна? -Театрын уран бүтээлчид маань есдүгээр сарын 2-нд ажилдаа орсон. Бид одоо Ж.Бизен “Кармен” дуурийг эх хэл дээр нь буюу франц хэл дээр дуулах гэж байгаа учраас бараг л шинээр тавьж байгаа юм шиг найруулга, бүх зүйл дээр нь бэлтгэл хийн ажиллаж байгаа. Энэ улирлын нээлтээ Төрийн соёрхолт Б.Шаравын “Чингис хаан” дууриар хийнэ. Энэ дуурьт би Хадааны дүрд дуулж, театрынхаа нээлтэд оролцоно. Г.ДАША
урлаг соёл
“Blue” хамтлагийн тоглолт товлосон цагтаа, товлосон өдрөө болсонгүй. Цэнгэлдэхэд цугласан үзэгчдийг зургаан цаг хүлээлгэсэн “Blue” хамтлагийн “тоглолт” ганцхан дуу дуулснаар өндөрлөв. “Sorry seems to be the hardest word”... “Уучлаарай гэж хэлэх хамгийн хэцүү бололтой” хэмээн дуулдаг тэдний хит дуу энэ үдэш тэдний сэтгэлийн толь болсон юм. Тив алгасан Монголд хөл тавьсан дэлхийн хамтлаг алс орны фенүүдийнхээ сэтгэлийг гонсойлгохгүй гэсэндээ техникийн саатлыг үл анзаарч, хөгжимгүйгээр амьд дуу хоолойгоо сонсгов. Өсгөгчийн дуу орж гарч, микрофоны ажиллагаа тасалдаж байсан ч “Blue”-гийн уянгалаг хоолой мэргэжлийн студид, чанарын өндөр төвшинд бичүүлсэн CD дээрх бичлэг шигээ ориг сонсогдов. Чихэнд хоногшиж, сэтгэлд шингэсэн тэр аялгуу задгай цэнгэлдэхэд, хасах хэмийн хүйтэнд зургаан цаг гаруй хүлээсэн мянга мянган фенүүдийнх нь сэтгэлийн жаврыг ул мөргүй арилгачихав. Гэхдээ тэд маргааш /өнөөдөр/ бидэнтэй уулзахаа амласан. Тэдний өөрсдийнх нь санаа энэ байсан тул тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс төлөвлөөгүй техникийн саатал, гэнэтийн энэ нөхцөл байдлыг маргааш /өнөөдөр/ гэхэд бүрэн засварлаж, жинхэнэ шоу мэдрүүлэхээр ам өгч, хүлцэл өчив. Ингэхдээ тасалбар худалдан авсан бүх фенүүдийнх нь өмнө цэнгэлдэхийн үүд нээлттэй, тэр тусмаа та тасалбар худалдан авсан бол нэг найзыгаа дагуулаад очиж болно. Нэг тасалбараар хоёулаа орно гэсэн үг. Тоглолт 19.00 цагт эхэлнэ. Урьд урьдынхаасаа ч илүү хүлээлт үүсгэчихлээ, тэд. Гэхдээ маргааш /өнөөдөр/ “Blue”-тэй жинхэнээсээ уулзана гэдэг хамгийн гоё мэдээ... С.ЦЭЛМЭГ
урлаг соёл
Дуучин Э.Төрмандах "Тайжийн хурд" хэмээн монгол адууг магтан дуулсан шинэ уран бүтээлээ клипжүүлжээ. "Тайжийн хурд" дууны үгийг яруу найрагч М.Ганбаатар бичиж, аяыг нь Б.Ганболд зохиосон бөгөөд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын 90 жилийн ойд зориулж энэхүү бүтээл олны хүртээл болж байна. Дорноговь аймгийн Дэлгэрэх сум нь Монголын 13 угшлын адууны хоёр том төлөөлөгч болох Галсанбанди, Дэндэв тайжийн гэсэн хоёр угшлын адуутай. Энэхүү адуунууд нь гайхалтай хурдалдаг хэмээн нутгийнхан нь ярьдаг юм билээ. Тиймээс дуучин Э.Төрмандах "Тайжийн хурд" дууныхаа клипт нутаг усандаа алдартай уяачдыг урин, хурдан хүлгийн талаарх хууч яриаг өрнүүлсэн нь сонсогчдын таашаалд хүрч чаджээ. “Сайхан”, “Аархал”, “Энх улирал” зэрэг хит дуугаараа олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандах ийнхүү дахин шинэхэн уран бүтээлээ дэлгэлээ. Ч.БОЛ
урлаг соёл
Залуу дуучин А.Түмэн-Өлзийн анхны бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Ирэх сарын 11-ний өдөр 19:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох тус тоглолтоо тэрээр “Баясгалантай сайхан” хэмээн нэрийджээ. Дуучин А.Түмэн-Өлзий нь 2009 онд СУИС-ийг Ц.Дэлгэр багшийн удирдлага дор уртын дуучин мэргэшлээр төгссөн бөгөөд “Сэтэрт тал”, “Миний Монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан” зэрэг олон сайхан дууг шиэчлэн дуулж, олны хүртээл болгожээ. Мөн тэрээр анх 2010 онд Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандахтай хамтран “Ирээдүй минь” цомгоо гаргасан бол дараа нь “Хайр ирнэ” /2011/, “Сэтгэлийн толь” /2012/ зэрэг цомгуудаа гаргасан байна. Т.ДАРХАН
урлаг соёл
ДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянгатай ярилцлаа. Наадмын өмнөхөн гавьяат жүжигчин цол хүртсэн тэрбээр үзэгч олон, нийт ард түмэндээ хандсан хүндэтгэлийн тоглолт хийх гэж буй юм. Дуунд дуртай, дуурийн урлагийг дээдлэн биширдэг, хүргэсэн дуу, тайзнаа амилуулсан дүр болгоныг нь таалж, талархдаг үзэгч түмэндээ зориулж энэ сарын 20-нд “Монгол-2” тоглолтоо өргөн барих гэж байна. Шинэхэн гавьяаттай ярилцлаа. -Гавьяат цолны мялаалга тоглолт гэж ойлгож болох уу? -Хүндэтгэлийн тоглолт юм. Өнөөдрийг хүртэл намайг дэмжиж, тоож, сонсч ирсэн үзэгч олон, нийт ард түмэндээ хандсан “Монгол-2” хүндэтгэлийн тоглолт. -Дан монгол дуунаас бүрдэх үү? -Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Б.Шаравын дууны уран бүтээлээс бүрдэж байгаа. Б.Шарав гуай олон сайхан мэргэжлийн гоё дуу, романстай. Тэдгээрээс нь сопрано хоолойд зориулж бичсэн бүтээлүүдээс дээжилж дуулах юм. Яруу найрагч Р.Чойном, Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн зэрэг уран үгийн шилдэг мастеруудын шүлэгт бичсэн романсуудыг сонгосон. Манай театрын симфони найрал хөгжим, Морин хуурын чуулга тоглож, удирдаач Н.Туулайхүү гуай удирдах юм. -Ямар ямар романс байх вэ? -Жишээ нь Р.Чойномын шүлгээр хийсэн “Үүл, бороо, цэцэг гурав” гэж байна. Оюутнууд шалгалт өгөхдөө, уралдаанд орохдоо дуулдаг. Танхимд дуулаад байдаг болохоос гадагш нь олон нийтэд зориулж дуулсан нь үгүй болов уу. “Толь”, “Холын амраг”, “Хавар”, “Солонго”, “Миний шүтээн” гээд есэн гоё романс бий. Тоглолт их өгүүлэмжтэй, драмтай болно. Яагаад гэхээр шүлгүүд нь маш гоё. Дээрээс нь ая дан ороод ирэхээр бүр тансаг. Хүний амьдралыг тэр чигт нь романсын хэлбэрт шилжүүлж харуулж байгаа ч юм шиг. “Монгол-1” тоглолтоо Монголын үе үеийн хөгжмийн зохиолчдын бүтээлээр хийж байсан бол энэ удаа ганц хөгжмийн зохиолчийн бүтээлээр хийх гэж байна. Мөн таван сайхан хоолойтой хоршиж дуулна. Уртын дуучин, гавьяат жүжигчин Г.Хонгорзул, баритон, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, манай театрын залуу дуучин тенор Гомбо-Очир, мөн манай театрын меццо сопрано Д.Доржхорлоо нартай хамт дуулна. -Тавуулаа зэрэг дуулах юм уу? -Үгүй ээ, хосолж дуулна. -Ээлжилж үү. Тавуулаа зэрэг дуулах юм байх. Өөр өөр хоолойтой таван дуучин уртын дуучинтай цугтаа дуулах юм байх, супер юм болох нь дээ гэж бодлоо. -Хөгжмийн зохиолчид тийм бүтээл бариад ирвэл дуулна аа (хөхрөв). -Со гавьяат найруулж байгаа гэсэн үү? -Тийм. -Дуучин Уянга тоглолтоо хийх гэж байна гэдгийг дуулаад гавьяат найруулъя гэж өөрөө санал болгосон уу, эсвэл таны санал уу? -Миний хүсэлт. Би өөрийгөө дуучин болж байна даа гэж бодох болсон үеэсээ арав, хорин тоглолт төлөвлөж байлаа. Сэдэв, хэлбэр, хийцийн тухайд янз бүрээр бодоод үзэхэд их олон тоглолт гарахаар байсан л даа. Эдний нэг нь дуучдын тавилтай тоглолт гэж яриад байдаг өөрийн гэсэн тавил, найруулгатай концерт. Өөрөөр хэлбэл хөтлөгчгүй, дуу, ари, романсуудын агуулга, өгүүлэмжид тулгуурлан зохиомжилж найруулсан тоглолт хийнэ дээ гэж боддог байсан юм. Үүнийг найруулах хүн бол Со ах гэж ч бодсон. -Тоглолт нь төсөөлж байснаас нь өөр болж ч магадгүй болов уу. Яагаад гэхээр найруулагч Д.Сосорбарам ямар ч шийдэл гаргаж магадгүй... -Би бас өөрөө гаж юманд дуртай хүн шүү дээ. Нэгэн хэвийн зүйлийг мэргэжлийн хүмүүс бид эвдэж байх ёстой гэж боддог. Дэлхийтэй хөл нийлүүлж алхая л даа. Манай урлаг ямар баялаг билээ, түүнийг харуулъя. Тайз орчин үеийн 3D технологийн байх юм. -Засварт орсон шинэхэн театрын анхны тоглолт гоё болох бололтой. Шууд тоглолтын тухай яриад эхэллээ. Зун нутагтаа сайхан амраа юу, танай нутгийнхан гавьяатаа яаж хүлээж авсан бэ? -Хачин сайхан. Очсон газар бүр дээшээ залж, найр наадам хийж угтсан. Манай аав Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумынх, харин ээж Эрдэнэбулганых. Аль аль суманд намайг хүлээж авч баяр хүргэсэн. Асар майхан барьж, идээ цагаагаа дэлгэн, залуус нь адуугаа хурааж морио уралдуулаад л. Ард түмэн гэж ямар сайхан юм бэ гэдгийг тэр үед мэдэрлээ. Энэ л сайхан олны дэм, дэмжлэг, хайраар би сайн явна гэж бодсон. Тийм болохоор би намайг гэсэн хүн бүрт талархал илэрхийлж дуу хуураа өргөн барих ёстой гэж бодож байна. -Муухай юм даа, гэхдээ асуумаар байдаг, танай нутгийнхан бэлэг сэлт их өгөв үү? -Өгсөн. Юугаар баян, түүгээрээ дайлж байлаа. Нутагтаа очмогцоо шууд нэг клип хийлгэсэн. Майнбаярын шүлэг, Цэн.Эрдэнэбатын ая “Бүрэнтогтох нутгаа санана” гэдэг дуунд клип хийлгэлээ. Нутгийнхан мөнгө төгрөгөө гаргаад их хурдан амжуулсан. Би ч нутгийнхандаа талархлаа, нутгийнхан маань ч надад талархсан. Таван хошуу мал дүүрэн болоод ирсэн дээ. Суурь сууриар хоньтой, үхэр, адуутай болсон. -Дуулахаас уйдвал хөдөө гарч мал маллаж амьдрахад ч болохоор болсон уу? -Бараг л. Гэхдээ би дуулахаас хэзээ ч уйдахгүй. Ер нь нутагтаа жил болгон очдог юм. Нуурандаа очно, Даяндээрхдээ мөргөнө. Ёс жаягтай. Энэ удаа өдөр хоног их хурдан өнгөрөх шиг санагдсан. -Уянга охин дууны урлагт сэтгэл зүрхээ өгснөөр ард түмнээрээ хүндлүүлсэн сайхан дуучин, уран бүтээлч боллоо. Хэдэн жилийн өмнө уулзаад “Классик жем”-ээсээ яагаад гарсан бэ” гэж асуухад дуурийн замаар алхахыг хүслээ, манай хамтлагийнхан гомдохгүй, ойлгож байгаа гэж байсан. Тэр шийдвэр их зөв байжээ гэж өнөөдөр бодогдож байна уу? -Хамтлагтаа би хайртай. Тэр үед уран бүтээлийн шаардлагаар аргагүйн эрхэнд хамтлагаасаа гарч байлаа. Энэ тухайгаа хэвлэлийн бага хурал хийж албан ёсоор мэдэгдэж байсан. Нөхөд маань ч ойлгож амжилт хүссэн. Гэхдээ өнөөдрийн амжилт, алдар хүнд тэр хамтлагт ажиллаж, олонд танигдсаных гэж боддог. “Жем интернэшнэл” компанийн 100 хувийн дэмжлэгээр гарч ирсэн хамтлаг байлаа шүү дээ. Тийм ч болохоор компанийн сурталчилгааны ажлаар эх ороо нар зөв бүтэн тойрч уран бүтээлээ хүргэж байлаа. Тэгэхэд хүмүүс Уянга гэж ийм дуучин байдаг юм байна гэж мэддэг болсон. Би “Жем”-ийнхэнд дандаа талархаж явдаг. Дуурийн театраар овоглодог болсноос хойш ч гэсэн байнга холбоотой байсаар ирсэн. -Ер нь та яагаад дуучин болсон юм. Хэн нэгэн энэ замд хөтлөв үү? -Багаасаа л дуулах дуртай байсан. 1992 онд манай аймагт мэргэжлийн чиг баримжаа олгох есэн жилийн сургалттай сургууль зохион байгуулахад би урлагийн ангид нь орсон юм. Ангийнхнаасаа хоёр насаар дүү байлаа. Тэгсэн ч гэсэн төгсөөд СУИС-д орохоор шалгуулъя гэхэд хотоос очсон Г.Хайдав багш “Ийм нас бага, араа шүд нь ч гүйцэд ургаагүй хүүхдийг дуулаачаар элсүүлэх болоогүй, хоёр жилийн дараа шалгуулаарай” гэсэн. Тэгэхэд нь би зүтгээд Соёлын коллежид ирсэн юм. Харин удалгүй СУИС, Соёлын коллеж хоёрын статус адилхан болоход шилжиж орсон. Тэр жил өөр сургуульд ажиллаж байсан Д.Банди багш СУИС-д багшаар ирж таараад. Тэгээд л би багшийнхаа удирдлага дор суралцсаар дуучин болсон доо. ДБЭТ-таа 2003 оноос ажиллаж байна. -Аав ээж нь ямар мэргэжлийн хүмүүс вэ? -Аль аль нь шүүх, цагдаагийн чиглэлийн хүмүүс. Аав тэтгэвэртээ гарсан, ээж одоо ажиллаж байгаа. -Залуу хүмүүс юм... -Тийм ээ. -Танай хүү том болж байна уу. Хэд хүрч байна? -Зургадугаар ангийн сурагч болсон. -Урлагийн сургуульд билүү? -Үгүй. Арай өөр чиглэлийн мэргэжилтэй байвал зүгээр юм уу, өөрөөсөө хэдэн хуруу илүү боловсролтой болгохсон гэж үзээд хятад сургуульд сургадаг. Миний хүү урлагт их дуртай. Гэхдээ тийм их оргилсон, цойлсон авьяас байдаггүй. Мэдэгддэг юм байна. Гэсэн ч урлагт хайртай, элэгтэй хүн болж өсөх байх. Манай театрын сайн дурын жүжигчин. -Танай хүү жүжигчин юм уу? -Хүүхэд гардаг жүжгүүдэд байнга оролцдог. “Чингис хаан” дуурийн Хасарт тоглож байлаа. Одоо Ананд маань том болоод “Чингис хаан”-ы Тэмүүжин болох гэж байгаа. -Зургадугаар ангийн хүүхэд Тэмүүжинд тоглоно гэж бодохоор нэлээд нуруулаг, биерхүү байх нь. -Биерхүү. Тэмүүжин дуулахгүй зөвхөн үг хэлдэг юм. Хаан аавын үүрд эзгүйд, хатан ээжийн энүүхэн зуурт хатгалдахаар чи ирэв үү, харвалдвал ч харвалдая л даа гэж ирээд жигтэйхэн сайн хэлнэ. Их хариуцлагатай. Жүжигтэй өдрөө цагаасаа хоёр цагийн өмнө ирчихсэн будгаа хийлгэж бүх юмаа бэлдээд байж байдаг юм. Яг л жүжигчин шиг тайзан дээр гарахад бэлэн болоод байж байдаг. Манай Сараа найруулагчийн найдвартай сайн жүжигчин нь. Багадаа “Увдист лимбэ”-ийн дэгдээхэйд гардаг байлаа. Одоо Тэмүүжин болж байна гэдэг чинь хүүхэд-жүжигчний хувьд тэтгэвэртээ гарах нь дөхөж байгаа нь энэ. -Ямар хөгжилтэй юм бэ. Охинтой болохсон гэж боддог уу? -Бодно оо. Одоохондоо дүүгийнхээ охиныг гүнжээ болгочихоод санаа тавьж явна. Хөгжим бүжгийн сургуульд оруулна гэж бодож ч байх шиг, төгөлдөр хуурч эсвэл бүжигчин болгохыг хүсдэг, их дураараа байгаа биз. -Уран бүтээлчийн эрэл хайгуулд хязгаар байдаггүй гэдэг. Одоо дуулахсан гэж бодож хүсч буй ямар дүр байна вэ? -Тоска, Чио авхай. Би одоо театртаа колоратурный болон уянгын сопраны партиудад дуулж байна. Туршлагада дулдуйдаад энэ дүрүүдэд тоглоно л гэж боддог. -Гадаадын театрын тайзнаа сайхан жүжигт тоглож, гол дүр бүтээхсэн гэж боддог л байх... -Тэгэлгүй яах вэ. Манай дуучид дэлхийн энд дуулдаг болсон энэ цаг үе их сонирхолтой байна. Уран бүтээлчид өөрсдөө эрэл хайгуул сайн хийж, өөрийгөө таниулбал болохгүй юм байхгүй. Зүгээр л суугаад байвал энд ийм хүн дуулж байна гэж хэн мэдэх билээ. -Та эрэл хайгуул хийж байгаа биз дээ? -Хийж байгаа. -Театрын дотоод амьдралтай холбоотой асуулт байна. Танайх одоогоор найруулагчгүй байгаа. Жүжгүүдээ найруулагчгүйгээр яаж явуулах вэ. Энэ талаар уран бүтээлчид ямар бодолтой байгаа юм бо? -Бид удирдлагыг хардаг. Театрын удирдлагын мэдэх асуудал. Бид бол уран бүтээлчид. Биднийг хэрчсэн мах гэж үзэх юм бол бууз хийх үү, банш болгох уу гэдгийг шийддэг хүн нь найруулагч. Ерөнхий найруулагчийн асуудлыг цаашид хэрхэн шийдэхийг хэлж мэдэхгүй байна. Манай улс дуурийн найруулагч төдийлөн бэлтгэж ирээгүй юм билээ. Дуучид, хөгжимчид бол байна. Удирдаач ч мэр сэр байна. Харин найруулагч байдаггүй. Уран бүтээлийн шинэ улирлын нээлтийг “Чингис хаан” дууриар хийхээр бэлтгэж байгаа. Туслах найруулагч Сараа эгч ажиллах байх. “Кармен”-ийг шинэчилж франц хэл дээр нь тавьж байгаа. Үүнийг удирдаач Ж.Бүрэнбэх найруулж, Н.Туулайхүү маэстро удирдах юм. Дуучид өөр өөрсдийн партиа хийгээд, франц хэлнийхээ багаштай, концертмейстерүүдтэйгээ ажиллаад явж байна. -Ярилцсанд баярлалаа. Ард түмэндээ хандсан хүндэтгэлийн тоглолтод нь амжилт хүсье. -Баярлалаа. Р.ОЮУНЖАРГАЛ Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин
урлаг соёл
“Сайхан”, “Энх улирал”, “Аархал” зэрэг хит дуугаараа олонд танигдсан Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Төрмандахтай уулзан шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -Шинэ уран бүтээлээ клипжүүлэн үзэгчддээ хүргээд удаагүй байгаа шүү дээ. Энэ дууныхаа талаар сонирхуулахгүй юу? -Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Хамгийн сүүлийн клип, тос даасан уран бүтээл маань үзэгчдэд хүрлээ. Дорноговь аймагт амьдардаг хөгжмийн зохиолч Б.Ганболд ах аялгууг нь зохиож, Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын М.Ганбаатар шүлгийг нь бичсэн “Тайжийн хурд” гэж сайхан дуу клип нь гараад дөнгөж хүмүүст хүрч эхэлж байна. -Яагаад заавал хурдан морины тухай магтан дуулсан юм бэ? -Дорноговь аймгийн Дэлгэрэх сум нь эртнээс Тайж, Банди угшлын сайн адуутай. Хэдийгээр энэ угшил нь сайн дэлгэрээгүй ч моринд хорхойтой хүмүүс анддаггүй юм билээ. Тэр Банди, Тайж угшлын хурдан адууг монголд дэлгэрүүлэх зорилготойгоор уяачдын холбоотой хамтран энэхүү уран бүтээлийг хийсэн. -Аан, тэгээд клипээ нутгийн алдартай уяачид хурдан угшлын талаар хууч яриа түүхийг сөхөн ярьж буйгаар эхлүүлжээ дээ? -Тийм шүү. Клипний зохиолыг их л бодож хийсэн. Нутгийн алдарт уяачид Банди, Тайж угшлын хурдан хүлгийнхээ талаар товчхон танилцуулсан байгаа. Мөн Дорноговьт байдаг соёмботой уулыг график ашиглан соёмбыг нь тэнгэрээс ирж байгаа юм шиг хийсэн. Энэхүү дууг Мэдээлэл харилцаа холбооны дарга Ц.Жадамба гээд манай найз маань захиалж, нутгийнхаа хурдан удмын хүлгүүдийг дэлгэрүүлэх бодлоготой гаргасан дуу байгаа юм. Энэ дууны клипийг миний “Аархал”, “Энх улирал”, “Сайхан” гэж хүмүүст хүрсэн сайхан дуунуудыг минь хийсэн “Face” студи хийсэн. -Шинэ клипэндээ та нэлээд өвөрмөц загварын дээл өмссөн байсан. Энэ дуундаа зориулан урлуулсан уу? -Тийм ээ. Малгай, ханцуйндаа цацагтай энэ дэээлээ “Тайжийн хурд” дуундаа зориулж дээл урладаг хүнээрээ захиалан хйилгэсэн. Морин дэл дээр байгаа юм шиг салхинд дэрвэлзээд их сайхан дээл болсон. -Уран бүтээлийн тань талаар илүү сонирхмоор байна. Энэ зуныг хэрхэн өнгөрүүлэв. Дараагийн уран бүтээлүүдээ хэзээ дэлгэх вэ? -2013 он бол үнэхээр миний хувьд уран бүтээлийн галтай жил байна. Өмнөх жилүүдэд би дөнгөж уран бүтээлүүдээ хийгээд учрыг нь олохгүй явлаа. Уран бүтэл хийн ард түмний чихэнд хоногшуулан зүрхэнд хүргэнэ гэдэг бол хэцүү. Энэ жил бол нэлээд хэдэн уран бүтээлээ олонд хүргэлээ. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 19, 20-нд Монгол бөхийн өргөөнд “Аархал” нэртэй тоглолтоо хоёр өдөр хийлээ. Түүний дараа “Аархал” тоглолтоо 21 аймагт сар тав хоногийн дотор аялан тоглолтоо хийн үзэгчдэдээ хүргэлээ. “Бурхан зүрхний аав”, “Аархал” хэмээх хоёр шинэ цомгоо гаргалаа. Энэ зун наадмаа хийн тэгш ойгоо тэмдэглэсэн аймгуудад уригдаж очин “Аархал” тоглолтоо хийсэн. Ер нь бол 2013 он миний хувьд ажил, амжилтаар дүүрэн жил болж байна. 2014 он бол миний хувьд үүнээс илүү эрч хүчтэй жил байна хэмээн дотроо бодож байна. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл аав, ээжийн дуу гэхээсээ илүүтэй “Аархал” гэдэг дуугаа дуулсанаас хойш эрийн хийморь, хурдан хүлгийн тухай гэдэг ч юм уу надад эрэмгий дуунууд их санал болгодог болсон. Би саяхан ээждээ зориулан “Дэлхий аргадах ээж” гээд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Сэр-Од багшийн аялгуу, н.Оюунчимэг хүний шүлэг нэг сайхан ээжийн тухай дууг зориуд сонгон дуулсан байгаа. Бусад шинэ уран бүтээлүүд маань дандаа эр хүнийг магтсан юм уу эсвэл морины тухай эрч хүчээр дүүрсэн цоглог дуунуудыг дуулж байна даа. -Дараагийн шинэ клип хэзээ үзэгчдэд хүрэх бол? -Би дөнгөж өчигдөр “Тайжийн хурд” дууныхаа араас гаргах гэж буй шинэ уран бүтээлийн ажлаа эхлүүллээ. Тэр дууныхаа шүлгийг яруу найрагч Н.Баянмөнх ахтайгаа уулзаж захиалсан. “...Өмссөн дээл минь Монгол Өр зүрх минь Монгол Өрөвч сэтгэл минь Монгол Эр зориг минь Монгол Эрэмгий зан минь Монгол Нүүрийн буян минь Монгол Нүнжиг хишиг минь Монгол Нүүдэлчин омог минь Монгол...” гэсэн шүлгийг Н.Баянмөнх ах маань зохиож өгсөн. Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ ахдаа энэхүү шүлгээ өгөөд та намйаг бодож байгаад энэ дуунд мааньт ая хийгээд өгөөч ээ хэмээн гуйсан. Өчигдөр бид уулзаад дуугаа сонссон. Надад маш их таалагдсан. Шинэ дуу маань “Тайжийн хурд” дууны араас үзэгчдэд хүрнэ. Би шинэ дууныхаа клипийг өвөл цас унах үеэр бүх монгол эрсийн шүтээн болсон Шилийн богд хайрханы өвөрт сайхан монгол ахуй, төрхтэй залуусын хамт очин клипээ хийнэ гэсэн төлөвлөгөө гарчихсан ажиллаад явж байна. Энэ дуундаа нэр өгөн бичлэгээ хийлгэнгүүт фм-үүдээр цацагдана аа. -Шинэ тоглолтын товоо хэдийгээр зарлах уу? Ямар тоглолт байх бол? -Энэ жил “Аархал” тоглолтоо хүргэсэн болохоор ирэх онд тоглолтоо хийхээр төлөвлөөд байна. Тэрхүү тоглолт маань мэргэжлийн түвшинд Төрмандах гэж хүн ямар уран бүтээл хийдэг вэ гэдгийг илүүтэй харуулна. СУИС-ийг дуурийн дуулаачаар төгссөн учраас оркестор, Морин хуурын чуулгатай ингэж дуулдаг юмаа гэдгээ ард түмэндээ үзүүлэх зорилготой шинэ уран бүтээлийн тоглолт хийх төлөвлөгөө байгаа. Цаашид төлөвлөж, бодсон ажлууд зөндөө байна. Цаг нь болохоор хуваалцана даа. Г.ДАША Эх сурвалж: www.eagle.mn Э.Төрмандах “Тайжийн хурд” дууны клипийг хүргэе.
урлаг соёл
“Их талын жазз” нэрээр овоглосон олон улсын их наадам долоо дахь жилдээ Улаанбаатар хотноо болох гэж байна. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” ТББ, Нийслэлийн соёл, урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, Бүгд найрамдах Чех улсын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон “Гёте институт”хамтран 10 дугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулах юм. Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас “Латино жазз бэнд”, “Войс энд тойс”, Мартин Зенкер, Күэнтин ба түүний найзууд зэрэг олон улсын уран бүтээлчид, Цэргийн дуу, бүжгийг эрдмийн чуулга, “Юби Жазз” хамтлаг болон жазз хөгжмөөр уран дуулдаг дуучид оролцох ажээ. Түүнчлэн Монголыг зорьж, наадамд оролцохоор ирэх олон улсын уран бүтээлчид Хөгжим бүжгийн коллеж, СУИС, Монгол дахь Америк сургууль, “Шинэ эхлэл” зэрэг сургууль болон Хүүхэд асрах хүмүүжүүлэх төвүүдээр тус тус очиж тоглолтоо сонирхуулах юм байна. Наадмын хөтөлбөр: -Наадмын нээлтийн концерт Улсын драмын эрдмийн театрт 2013 оны 10 дугаар сарын 2-ны 19.00 цагт, -Олон нийтэд нээлттэй тоглолт Чингис хааны төв талбайд 10 дугаар сарын 6-ны 15.00 цагт, -Хаалтын гала концерт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 10 дугаар сарын 8-ны 19.00 цагт, -“Юби Жазз” клубтнаадмыг 10 дугаар сарын 1-8-ны хугацаанд жазз тоглолт үдэш бүр 20.00 цагт болж байх ажээ. Энэ үеэр АНУ-ын алдарт хөгжмийн найруулагч Гилл Голдстейны найруулсан жазз найруулгаар монгол дуунуудыг манай улсын уран бүтээлчидтэй хамтран толилуулахаар болсон байна. Уг наадмын гол зорилго нь мэргэжлийн жазз урлаг болон түүгээр дамжуулан боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО-гийн зорилго, зорилтуудын хүрээнд залуучуудад энх тайван, ардчиллын төлөөх нийтлэг сонирхлоо илэрхийлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх,Монголын уран бүтээлчид гадаадын уран бүтээлчидтэй харилцаа холбоог өргөжүүлэхэд чиглэх талаар зохион байгуулагчид нь хэллээ. Тоглолтын нээлт, хаалтын гала концертын тасалбарыг Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын билетийн касс болон Юби Жазз Клубын байранд тус тус худалдаалах бөгөөд 91919011, 88006737 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой ажээ. У.БОЛОР
урлаг соёл
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат есдүгээр сарын 27, 28-нд “Сhuka and friends Содон аялгуу” тоглолтоо “Улаанбаатар палас”-ын концертийн их танхимд хийхээр болсон билээ. Гурван цаг үргэлжилж, 200 гаруй хүн оролцох түүний тоглолтод “Харанга”, “Чингис хаан”, “Никитон”, “Sweetymotion”, “Гурван охин” хамтлаг, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг нарын бүхий л шилдгүүд оролцоно. “Харанга” хамтлагийн 25 жилийн ойд зориулсан "Содон аялгуу" тоглолтод дуулагдах "Чи миний хавар" цоо шинэхэн уран бүтээлийг “Sweetymotion” хамтлагийнхан бэлэн болгосон байна. Уг бүтээлийн аяыг Ц.Чулуунбат бичиж, үгийг Ш.Урьхан бичжээ. ""Содон Аялгуу"" бие даасан уран бүтээлийн тоглолтын тасалбарыг “UB Palace”-ын билетийн кассаар болон HI-FI CD шопын бүх салбараар худалдаалж байна. Тасалбарын үнэ 25000₮, 40000₮ аж. “Sweetymotion” хамтлагийн шинэ уран бүтээлийг сонирхоно уу. Э.ТЭКҮ
урлаг соёл
Хослон дуучин гэр бүлийн хоёр буюу О.Анхаа, Б.Халиун нар өөрсдийн цоо шинэхэн цомгоо фенүүддээ хүргэхэд бэлэн болжээ. Мөн тэд нэгэн шинэхэн уран бүтээл дээр хамтран ажиллаад байгаа бөгөөд тун удахгүй сонсогчдын хүртээл болоход бэлэн болжээ. “Хайрын романс” хэмээх уран бүтээл нь хүмүүсийн нандан харилцаа болох чин сэтгэлийн хайрыг өгүүлэх аж. Хамгийн сонирхолтой нь энэхүү дууны килип нь бага хэмжээний жүжгийн дайтай бүтээл болсон гэнэ лээ. Нилээд хугацаанд урлагийн алтан тайзаа орхиод байсан хоёр хос маань ийнхүү урлагийн ертөнцдөө эргэн ирж буй бололтой. Э.ТЭКҮ
урлаг соёл
Скотер браун: ирэх сараас жастины шинэ дуу, клип гарна Дэлхийн дуу хөгжмийг нэг хэсэг байлдан дагуулж явсан, залуу уран бүтээлч Жастин Биберийн нэр хүнд сүүлийн жилүүдэд унасан нь үнэн. Түүний бие авч яваа байдал, найз охиноосоо салсан шалтгаан, шүтэн бишрэгчдээ үл хүндэтгэсэн олон таагүй үйлдлүүд нь түүний амжилтаас хойш татсан хэвээр байгаа. Тэгвэл залуу уран бүтээлчийн менежер Скотер Браун түүний талаар www.celebuzz.com сайтад сонирхолтой ярилцлага өгсөнийг хүргэж байна. -Сайн байна уу. Өнөө цагийн хамгийн нэр хүндтэй залуу уран бүтээлчийн нэг Жастин сүүлийн үед таагүй үйлдэл ихээр гаргах болов. Түүнд зааж, зөвлөж байгаа хүн бий юу? -Тийм ээ. Манай залуу өсвөр наснаасаа эхлэн үеийнхэн болон дэлхийн сая, сая залуучуудыг байлдан дагуулж байсан үе саяхан. Гэвч өсвөр насандаа хүний үг авдаг, дуугаа л дуулдаг жаахан хүү байхаа болсон. Жастин одоо насанд хүрч, том залуу болж эхэлж байна. Түүний одоогийн байдал ямар байна, яг л ирээдүйд тийм л хүн болж төлөвшинө. Тэгэхээр бид юу хийж чадах вэ. Энэ авъяаслаг залууд зааж зөвлөх л хэрэгтэй байна. Миний бие, түүнтэй ойр дотно байдаг гэрийнхэн, найз нөхөд нь гээд л бүгд зааж, чиглүүлэх хэрэгтэй байна. -Магадгүй түүнийг зарим хүчин зүйлс уур бухимдлыг нь хүргэдэг болоод ийнхүү бусдад сөрөг байдлаа харуулаад байгаа юм болов уу? -Магадгүй л юм. Би түүнтэй ажил төрөл, дуу хөгжим болон уран бүтээлийн талаар голчлон ярилцдаг. Гэхдээ мэдээж би ч гэсэн хувийн амьдралтай хүн учраас зааж зөвлөх тал дээр дутагдалтай байгаа байх. Бид бараг л ах дүүс шиг байдаг. Таны хэлсэнчлэн түүний бухимдал хуучин найз бүсгүй Селенагаас болж байж ч мэдэх юм. Гэхдээ хэн мэдэх вэ. Залуу хүүхдүүд угаасаа л уур бухимдал ихтэй байдаг шүү дээ. Алдаж байж л ухаарна. Бид нар ч гэсэн нийгмийн хар бараан, амьдралын үнэн мөн чанартай нүүр тулах үед иймэрхүү бэрхшээлүүд гарч л байсан. Гэр бүлийн маргаан, эцэг эхтэйгээ үл ойлголцох, найз нөхдөө гомдоох зэрэг нь байдаг л асуудал. Үүнд бас нэг их ач холбогдол өгөөд байх нь тийм ч оновчтой биш байх. Түүнд бодож тунгаах цаг хугацаа өгөх хэрэгтэй. Залуу хүнд алдах зүйл байдаг. -Түүний хоёр найзыг та гэрээс нь хөөсөн талаар зарим хэвлэлүүд мэдээлсээр байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөхгүй юу? -Түүний хоёр найз бол үнэндээ “өнгөлөн далдлагчид” гэж ойлгож болно. Лил Твист болон Лил За хоёр сүүлийн үед Жастины нэрийг барин бас бус асуудлыг үүсгэсэн. Бараг хоёр сар гаруй Жастины гэрт амьдарсан. Тэд Жастиныг албаны хүмүүстэй уулзах болгонд түвэг учруулдаг. Энэ бүх залхмаар байдлаас болж би гэрээс нь явахыг шаардсан юм. Жастин өөрөө энэ талаар ямар байр суурьтай байгаагаа надад хэлээгүй. Бидний харилцаа урьдын адил хэвээр байгаа. Жастины хувьд тиймэрхүү найзуудтай байх ёсгүй гэж үзсэн. Тэд дуртай үедээ асуудал үүсгэнэ гэдэг чинь арай л бүдүүлэг хэрэг. Тэглээч Твист, За хоёр ирэх сараас өөрийн байранд орох талаар өмнө нь ярьж байсан. Гэхдээ Жастин тэднийг сарын сүүл хүртэл гэрт нь байхыг хүссэн учраас одоо хамт байгаа. Гэхдээ би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Шүүмжлэлийг хүлээн авсан эсэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох биз. -Шинэ уран бүтээлийн хувьд? -Ирэх аравдугаар сараас Жастины шинэ дуу, шинэ клип бэлэн болно. Бид одооноос уран бүтээл дээр гол анхаарлаа хандуулж эхэлсэн. Удахгүй шинэ уран бүтээлээр фэнүүдтэйгээ уулзана. “Never say never” цомгийн дараах хамгийн том цомог энэ жилийн зул сарын баярын өмнө бэлэн болно. Бид өнгөрсөн долоодугаар сараас эхлэн шинэ цомгийн ажилдаа орсон. Мөн зул сард зориулан маш сайхан клип хийж байгааг хэлэх таатай байна. -Сүүлийн үед Жастин ямар нэг баяр ёслолоос шагнал авсан тохиолдол байхгүй юм байна шүү. Шинэ уран бүтээл шүтэн бишрэгчдэд нь таалагдана гэдэгт итгэлтэй байна уу? -Мэдээж. Түүнийг дэмждэг олон сая шүтэн бишрэгчид байгаа цагт уран бүтээл болгон нь амжилт олно байх. Түүний авъяасыг бид хэдэн жилийн өмнө мэдэж авлаа. Тэгвэл тэрбээр одоо томоохон тэсрэлт хийхэд ойрхон байна. -Саяхан Жастин Гиннесийн номонд бичигдсэн. Энэ талаар тэрбээр баяртай байна уу? -Тэгэлгүй яах вэ. Дэлхийн хамгийн дээд амжилтуудыг бүртгэдэг Гиннесийн номонд манай залуу уран бүтээлч бичигдсэн үйл явдалд би ч маш их баяртай байгаа. Түүний эхний таван цомог нь дэлхийд борлуулалтаараа тэргүүлж хамгийн залуу уран бүтээлч гэгдэн Гиннест бичигдсэн. Мөн “Youtube” сайтад түүний клипийг давхардсан тоогоор гурван сая хүн үзсэн амжилтын эзэн болсон. Жастины бага нас маш чухал үүрэг гүйцэтгэж, түүнийг ийнхүү амжилт бүтээлээр угтаж байна. Бага байхдаа төгөлдөр хуур, бөмбөр, гитар, бүрээ зэрэг олон хөгжмийн зэмсгүүдийг тоглодог байсан нь хожим үр ашгаа өгч эхэллээ. Гэрийнхэн нь ч баяртай байгаа. -Торонто хотод түүн рүү дайрсан хэрэг гарсан. Энэ юу болж өнгөрсөн бэ? -Энэ сарын эхээр Канадын нэгэн шөнийн клубд нэгэн залуу түүн рүү дайрсан. Тодруулбал шөнийн гурван цагт найзуудтайгаа VIP бүсэд байж байтал нэгэн танхай этгээд түүн рүү дайрч, цамцыг нь базан газар унагаах гэж оролдсон. Золоор клубын хамгаалагчид болон бие хамгаалагч нар нь согтуу залууг салгасан. Ингээд согтуу эрийг цагдаад өгөлгүй зүгээр л клубээс хөөсөн. Түүнтэй зууралдах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Тэгээд ч согтуу байсан учраас түүнд бие хянах боломж байгаагүй гэж бид үзсэн. Дараа нь уучлалт гуйсан байсан. Жастин ч тухайн үед эр хүн шиг байсан. Өнгөрсөн гуравдугаар сард Лондонд зурагчин эрийн фото аппаратыг эвдсэн. Гэхдээ тэр зурагчин бас л нүүрэнд нь тулгаж байгаад зураг аваад байсан талаар хожим надад хэлсэн. Зурагчин эрийн хохирлыг барагдуулсан бөгөөд иймэрхүү халдлага, ямар нэг муу зүйлээс хол байх талаар өөрөө хүсэж байгаагаа хэлсэн. Би түүний өмнөөс баяртай байгаа. Бага зэргийн зүйлийг тоохоо болсон нь зан ааш нь өөрчлөгдөж байгаагийн илрэл. Б.БААТАР Эх сурвалж: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин
урлаг соёл
Монголын рок поп урлагийн ууган төлөөлөгчдийн нэг “Харанга" хамтлагийн гитарчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбатын Chuka & Friends “Содон аялгуу” амьд тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр тоглохоор тов зарлаад байсан ч дахин нэг өдрөөр сунгаж, 27, 28, 29-ний өдрүүдэд 19:00 цагаас “UB palace”-ийн концертийн их танхимд тоглохоор болжээ. Есдүгээр сарын 27, 28-ны өдрийн тоглолтын тасалбар аль хэдийнэ дууссан тул авч амжаагүй үзэгчид дахин нэг өдөр сунгаж тоглохыг зохион байгуулагчдаас хүссэн байна. Тоглолтод нийт 200 орчим уран бүтээлч оролцох бөгөөд “Харанга”, “Чингис хаан”, “Никитон”, “Sweetymotion”, “Freezone”, “Nuans”, “3 oxин”, “Киви”, “Anemone”, “Мотив” хамтлаг, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Сэрчмаа, Б.Чинбат, T.Дэлгэрмөрөн, Б.Баярцэцэг, ВХ, Наагий болон улсын филармонийн симфони найрал хөгжим, бүжгийн “Nature Dance” хамтлаг зэрэг уран бүтээлчид уригджээ. Тоглолтын гурав дахь өдрийн тасалбарыг “Hi-Fi”, “UB palace”-ийн кассаар болон шинэлэг үйлчилгээ болох www.easyticket.mn сайтаар цахим хэлбэрээр борлуулж байна. Тоглолтын тасалбарын үнэ 25000, 40000 төгрөг юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Дуучин Б.Оюунбат, Р.Бадралмаа: Нэг юмны төлөө зорьж байгаа учир бид хоёрын санаа нэг хүн шиг байдаг Нийтийн дууны урлагт хосоороо дуулж амжилтанд хүрсэн олон уран бүтээлч байдаг. Тэдгээр хүмүүсийн адил урлагийн тайзнаа уран бүтээлийн цагаан хадаг дэлгэн буй залуу уран бүтээлчид бол дуучин Оюунбат, Бадралмаа нар юм. Тэд энэ намрын тоглолтын салхийг хагалж, анхны бие даасан “Зүрхний наран” тоглолтоо есдүгээр сарын 27-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19.00 цагт тоглох гэж байна. -Зохиолын дууны урлагт олон уран бүтээлч төрөн гарч ирж байгаа. Хэдэн дуу дуулаад өөрийн бие даасан тоглолтоо хийдэг. Та хоёрын бие даасан “Зүрхний наран” тоглолт юугаараа онцлог байна вэ? - Оюунбат: Хүмүүс ганц хоёр дуу гаргаад тоглолт хийдэг гэж байна. Хатуу ч гэсэн үнэн. Бид хоёрын тухайд 2004 онд нийтийн дууны урлагт анх хөл тавьж эхэлсэн. Түүнээс хойш есөн жил уран бүтээлээ тасралтгүй хийж байна. Энэ хугацаанд хийж бүтээсэн зүйлээ ард түмэндээ тайлагнах цаг нь болсон гэж үзээд анхны бие даасан уран бүтээлээ хийхээр болсон. Он цаг хугацааны хэлхээс болж олон сайхан дуунууд ард түмэнд маань танигдсан байхаа гэж бодож байна. - Урлагтай амьдралаа хэрхэн холбосон бэ? - Бадралмаа: Би Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн. Намайг бага байхад гэр бүл маань уралдаан тэмцээнд их оруулдаг байсан. Түүнийхээ нөлөөгөөр урлагт хайртай болж салшгүйгээр энэ сайхан ертөнцтэй холбогдсон. Сайхан гэр бүлээс салшгүй ертөнцтэй холбогдсондоо үнэхээр их баярлаж явдаг. Ингээд 2002 онд Эрдэнэт хотноо ерөнхий боловсролынхоо сургуулийг төгсөөд СУИС-д элсэн орсон. Дөрвөн жил суралцаад 2006 онд СУИС-ийн дуучны мэргэжлийг эзэмшсэн байгаа. Оюунбат: Би Төв аймгийн Зуунмод хотноо төрсөн. Миний амьдрал багаасаа урлагтай салшгүй холбогдсон. Миний ээж амьдралынхаа 47 жилийг “Монгол туургатан” театртай холбосон. Миний ээжийг Шархүүгийн Цэцгээ гэж сайхан дуулдаг хүн бий. Саяхан МУГЖ цол тэмдэгээр шагнуулсан. Ээжийгээ дагаад театрын үүдээр явж, театрт орж хүмүүстэй нь танилцаж явсаар энэ сайхан мэргэжлийг өвлөн авсан. Ингээд 2003 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж суралцаад 2008 онд төгссөн. Түүнээс хойш бид хоёр ҮДБЭЧ-т, Төв аймгийн “Монгол туургатан” театруудад ажиллаж байсан.Мэргэжлийн театруудад ажиллаж байхдаа “Учиртай гурван толгой” дуурийг шинэчлэн тайзнаа тавихад миний гэргий Бадралмаа маань Хоролмаагийн дүрийг бүтээж харин би Юндэнгийн дүрийг бүтээсэн. 2011 оноос хойш өөрсдийнхөө уран бүтээлд эрчимтэйгээр орж бүтээлээ туурвиж явна. Одоо бол чөлөөт уран бүтээлчид. Бадралмаа: Урлаг гэдэг асар том айлын үүдийг нээн орж шинэхэн гэр бүлийн гишүүн болоод өдгөө есөн жилийг ардаа үдсэн байна. Сурч мэдсэн хийж бүтээсэн бүхнээ 2012 онд бид анхны “Хоёулаа” нэртэй цомогтоо шингээсэн. Тус цомог мааньсонсогч түмнийг хөглөсөн гэдэгт итгэлтэй байгаа. Ингээд 2013 онд анхны бие даасан “Зүрхний наран” тоглолтоо ард түмэндээ тайлагнах гээд ажиллаж байна. Нийтийн дууны урлагт бид нэг сэтгэлээр уран бүтээлээ туурвиад явж байна. -Та хоёрыг “Зүрхний наран” дуугаар тань ард түмэн илүү сайн таних болов уу? -Оюунбат: Бид хоёрын анхны уран бүтээл 2004 онд бүтээгдсэн.Анхны уран бүтээл болох “Хуримын дуу” нэртэй сайхан уран бүтээлээр маань хүмүүс илүү сайн таньдаг. Анхны уран бүтээлээ гал голомтоо бадрааж байгаа хосууддаа зориулж хийснээрээ одоо ч гэсэн баярлаж явдаг. Амьдралаа зохиож буй аз жаргалтай мөчид нь гэр бүлийн хоёр хүн очиж “Хурмын дуу”-гаараа хурим найрын жаврыг нь үргээдэг болохоор өөрийн эрхгүй өөдрөг амьдрал бидэнд бэлэглэдэг. Бадралмаа: Бид хоёрын анхны бие даасан тоглолтоо нэрийдсэн “Зүрхний наран” дууг СТА, ая зохиогч Б.Пүрэвсүрэн ах маань бидэнд өгсөн. Энэ дууг бид 2011 онд дуулж анхныхаа цомогт багтаасан. Түүнээс хойш бага хугацаанд хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч чадсанд баяртай байдаг. “Зүрхний наран” дуу тухайн үед шилдэг хорин дууны жагсаалтанд багтсан байдаг. Ингээд бодохоор сайхан уран бүтээлээрээ өөрсдийг чимж явна. -Нийтийн дууны урлагаас төрсөн олон сайхан хос байдаг. Та хоёр анх хэзээ танилцсан бэ? -Бадралмаа: Бид тухайн үед нэг сургуулийн оюутан байсан. Эрдэнэт хотноо “Эрдэнэтийн хавар” гээд дууны уралдаан дээр танилцаж байлаа. Түүнээс хойш бие биенээ мэддэг болсон. Янз бүрийн үйл ажиллагаан дээр хамт очиж дуулсаар байгаад нэг нэгэндээ дасчихсан байсан. Ингээд л уран бүтээл болон амьдрал дээр гэр бүлийн хоёр болсон доо. Хамт амьдарснаас хойш есөн жилийг ардаа үдээд байна. Бид айлын бага хүүхдүүд. Одоо бидний дундаас мэндэлсэн хөөрхөн охин бий. Оюунбат: Бид хамтраад уран бүтээл хийхэд үнэхээр сайхан байдаг. Нэг нэгэндээ түшигтэй, нөмөр нөөлөг болж бие биенийгээ нөхөж амьдардаг. Хүний амьдралд жаргал зовлон ээлжлэн байдаг. Гагцхүү тэр үед нь нэг нэгэндээ түшиг тулгуур нь болж чаддаг. Нэг юмны төлөө зорьж байгаа учир бид хоёрын санаа нэг хүн шиг байдаг. Өглөө бүр ажилдаа хамт гарч ажлаа амжуулаад орой гэртээ хамт ирнэ гэдэг хамгийн сайхан. -Нийтийн дууны урлагт гэр бүлээрээ байна гэдэг хамгийн том давуу тал болов уу? -Оюунбат: Гэр бүлээрээ хамт уран бүтээл хийнэ гэдэг хамгийн том давуу тал. Нийтийн дууны урлагт дуэт уран бүтээл хийж байгаа хүмүүс гэр бүлийн хүмүүс байвал илүү тогтвортой байдаг. Бадралмаа өөр нөхөртэй би өөр эхнэртэй байсан бол хамтарч уран бүтээл хийнэ гэдэг хэцүү. Үүний тод жишээ зохиолын дууны урлагт зууны манлай хос дуучин Вандан, Дуламсүрэн СТА Хишигбаяр, Дэлгэрмаа нарыг нэрлэж болно. Бадралмаа: Гэр бүлийн хүмүүс хайрын дууг дуулахад илүү амилуулж хүнд хүргэж чаддаг. Гэр бүлийн хоёр хүнийг тайзан дээр гараад ирэхэд хүмүүс сайхан хүлээж авдаг. Бидний хувьд хамтарч дуулаад чамгүй хугацааг ардаа үдсэн байна. Ганцаараа тайзан дээр гараад дуулахад сэтгэл эзгүйрээд цаанаа л сонин болчихдог. Аливаа уран бүтээлд сэтгэл зүрхээ шингээнэ гэдэг хамгийн нандин. Оюунбат: Хүний амьдралд жаргал зовлон, муудалцах үе тохиолддог. Хамгийн гол нь бид хоёрыг нэг чигт нь барьдаг зүйл бол “урлаг” болоод охин маань байдаг. Хүүхэд гэдэг ариун нандин зүйл хүний амьдралыг жаргалтай болгож үргэлж гэрэлтүүлж байдаг. Орой үдэж гэртээ ядраад ороход охиноо хараад өөрийн эрхгүй урам зориг орж охинтойгоо хэсэгхэн зуур тоглоход бүх зүйлийг мартдаг. Бид хоёр дуугаа дуулаад явж байхдаа стресс гэдэг зүйлээс гардаг. Хурим найрын урилга дээр очиж “Хурмын дуу”-гаа дуулаад үргэлжлүүлэн “Зүрхний наран” дуугаа дуулахад хүмүүс өөрийн эрхгүй гарч ирж бүжиглэдэг шүү. Тухайн тэр агшин бид хоёрт үгээр хэлэх аргагүй гайхамшигтай кайф мэдрэмжийг өгч чаддаг. Сайхан хүмүүсийн урилга цайллага дээр ирээд эерэг сэтгэл, хангалуун энерги аваад буцна гэдэг юугаар ч солишгүй аз жаргал байдаг. -Хүний ертөнцийг гэрэл гэгээгээр гийгүүлдэг хүн бол хүүхэд. Аав болох мөч ээж болсон мөчөөсөө хуваалцахгүй юу? -Оюунбат: Урлагийн хүн болоод ч тэр үү их л сэтгэл хөдөлдөг юм билээ. Өөрийн эрхгүй нулимс урссан.Тухайн үед эхнэр маань надаас хол Эрдэнэт хотод төрсөн. Би өөрөө Төв аймагт ажлаа хийгээд байж байлаа.Шинэ он гарах гээд ажил ихтэй байлаа. Бадралмаа: Манай хүн тухайн үед сэтгэл нь хөдлөөд нэг аяга оргилуун дарс уугаад согтсон гэдэг. Бид хоёрын хувьд өнөр өтгөн гэр бүл болохыг хүсдэг. Ээж болно гэдэг хамгийн аз жаргалтай мөч. Төгс хүн гэж ээж хүнийг хэлдэг. Би охинтой болсноороо ээжийтэйгээ урьд нь харьцаж, хайрлаж үзээгүйгээр их хайрладаг. Хүн үртэй болоод ирэхээрээ их уяхан, зөөлхөн болдог юм билээ. Үр хүүхэдгүй байхдаа тэр болгоныг сайн мэддэггүй байсан. Одоогоор охиндоо анхаарал сайн хандуулж чадахгүй байна. Бид хоёрын ар гэрийг аав ээж нар маань сайхан авч яваа. Бид хоёрыг уран бүтээл хийх бүх бололцоогоор хангаж өгдөг аав ээждээ урт удаан наслаарай гэж ерөөе. -Зохиолын дууны урлагт өдрөөс өдөрт шинэ залуу уран бүтээлчид төрөн гарч ирж байна. Үүнээс үзэхэд хөдөлмөрлөхгүй бол болохгүй гэдэг зүйл харагдаж байх шиг? -Оюунбат: Нэг үеэ бодвол урлагийг хүмүүс үнэлж чаддаг болсон. Хийж бүтээсэн уран бүтээлээ сэтгэл зүрхнээсээ гаргаж тууштай хөдөлмөрлөхгүй бол үр шимийг нь хүртэхгүй. Хэрвээ хөдөлмөрлөж чадвал бидэнд урлагийн зах зээл нээлттэй байдаг. Бадралмаа: Залуу уран бүтээлчид маань нэг зорьсон зорилгодоо тууштай явах хэрэгтэй. Аливаа юм бүхнийг хийгээд тэр даруйд нь үр шимийг нь хүртэнэ гэж байдаггүй. Тууштай хөдөлмөрлөж хөлсөө тусаасны эцэст нэг л өдөр нар нь гардаг. Оюунбат: Сүүлийн үед дуулах дуртай хүмүүс олон болсон. Учир нь олдохгүй уран бүтээлчид их болохоор хүмүүс шүүмжилдэг байх. Энэ урлагт уран сайхны хүмүүс орж ирснээрээ бусдын шүүмжинд өртөгдөөд байгаа. Аливаа юм бүхэн цэнзүүртэй, үнэ цэнэтэй, утга учиртай байх ёстой. Бидний хувьд мэргэжлийн сургуулийг нь төгсөж сурсан мэдсэн зүйлээ бусдад тайлагнаж чаддагаараа онцлог болов уу. -Борооны дараах мөөг шиг олон студи продакшн гарч ирэх болсон. Тиймээс урлагийг бизнес гэж бодон идэх талхныхаа араас хөөцөлдөөд байна уу? -Оюунбат: Бусдаас нэг алхамын өмнө явах ёстой. Хамгийн гол нь хөдөлмөрлөх чин үнэнч байх хэрэгтэй. Хөдөлмөрийн үр шимийг үзнэ гэдэг хамгийн сайхан. Бадралмаа: Өнөөдрийн нийгэмд студи продакшн байгуулаад тэр даруйд нь дуучин төрүүлдэг болж. Дуучин бэлдэхдээ мэргэжлийн маш сайн хүн бэлдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр дөнгөж эхлүүлээд орхидог хүмүүс бий. Юм бүхэн цэнзүүртэй. Урлаг гэдэг том аялалын дундаас шүүгдэж шигшигдэн байж гарч ирдэг. Хүмүүс тайзан дээр гараад дуулахаар маш сайхан байдаг гэж боддог. Үүний цаана олон амаргүй асуудал байдаг. Жишээлбэл мөнгө санхүү, ар гэр гээд олон шантрах үе юм бий. Бид энэ бүгдийг даван туулсаар эхнээсээ үр шимийг нь хүртэж байна. Оюунбат: Үр шимийг нь хүртэх гэхээр хүмүүс янз бүрээр бодож байж магадгүй. Бид хоёр Монгол бөхийн өргөөнд бие даасан тоглолтоо хийх юмсан гэж маш их бодож байлаа. Өмнө нь Улаанбаатар хотноо бие даасан уран бүтээлээ хийгээгүй ч хөдөө орон нутгаар хийж байсан удаатай. Аливаа юм бүхэн шат дарааллаараа явбал илүү сайхан санагддаг. Тэр хүсэл мөрөөдөл маань биелэлээ олж анхны тоглолтоо хийхээр өдөр судраа товлон зарлалаа. -Намрын өдрүүдэд найр хурим ихтэй байдаг. Яагаад заавал намрын налгар сарыг сонгон хийв. Цаанаа учир шалтгаантай байна уу? -Бадралмаа: Энэ асуултыг олон сэтгүүлч асууж байна. Хамгийн гол нь бид хоёр есийн тоог их бэлэгшээдэг. Энэ намрын зохиолын дуучдын хамгийн анхных нь байгаасай гэдэг үүднээс энэ сарыг сонгосон. Мөн уран бүтээл хийж эхэлснээс хойш есөн жил өнгөрсөн байна. Тухайн өдөр тав дахь өдөр буюу маш сайн өдөр байгаа. Хүмүүс ажлынхаа алжаалыг тайлж амраг хостойгоо бидний тоглолтыг ирж үзэх байхаа гэдэг итгэлтэй байгаа. -Бие даасан уран бүтээл хийж байхад залуу уран бүтээлчид ихээр үздэг нь ажиглагдсан. Та хоёрын хувьд урьд урьдын уран бүтээлчдээс суралцсан зүйлс бий болов уу? -Биднийг оюутан байхад Баясгалан, Жавхлан, Эрдэнэтунгалаг, Батсайхан гээд уран бүтээлчид тоглолтоо хийдэг байсан. Түүнийг нь ирж үзэж ололт амжилтыг нь мэдэрдэг байлаа. Бас тухайн тоглолтоос санаа авч, суралцаж алдаа оноог нь хардаг байсан. Бусдаас суралцана гэдэг маш том давуу тал болов уу. -Тоглолтынхоо гэнэтийн бэлгээс хуваалцахгүй юу? -Бидний тоглолтыг олон сайхан компаниуд ивээн тэтгэж байгаа. Бидний “Зүрхний наран” тоглолтыг үзсэн үзэгчид дундаас аз нь алгандаа багтсан нэг азтан Монгол аялал компанийн хөтөлбөрөөр гадаадыг зорих байгаа. Мөн бидний тоглолтонд зууны манлай хос дуучин Вандан, Дуламсүрэн, МУГЖ Ганзориг, СТА Хосбаяр, бүжгийн Хатантуул хамтлаг оролцоно. Мөн Баянмонгол чуулгатай хамтарч 60,70-аад оны сэтгэлд хоногшсон сайхан уран бүтээлүүдийг эгшиглүүлэх болно. -Зохиолын дууны урлагт халуун, дулаан уур амьсгалтай гэр бүлээрээ олон сайхан уран бүтээлийг хийж бүтээгээрэй? -За баярлалаа. Ингээд бүгдээрээ есдүгээр сарын 27-ны 19.00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд олон сайхан хайрын дуунууд эгшиглэсэн “Зүрхний наран” тоглолтон дээр уулзацгаая. Б.БАЯРМАА
урлаг соёл
Сэтгэлд дотно орос хөгжим эгшиглэх үдэш айсуй. Монгол-Оросын найрамдлын сарын хүрээнд Эрхүү мужийн Филармони манай улсад ирэх сарын эхээр ДБЭТ-т тоглох гэж буй юм. Нийт 75 хөгжимчин тайзнаа суудаг бүрэлдэхүүн сайтай тус найрал хөгжим налгар намрын шаргал өдрүүдийн өнгийг тодотгох танил тансаг хөгжмүүд сонсгох аж. Оросын суутнууд А.Бородин, М.Глинка, П.Чайковский, Н.Римский-Корсаковын хүчирхэг бүтээлүүд хөтөлбөрт байна. Хөнгөхөн, сэтгэл сэвэлзүүлэм хөгжимтэй алдарт Г.Свиридов, домогт И.Дунаевскийн зохиолууд ч байна. Дэлхийн сонгодог урлагийн театр Ленский, Лиза, Елецкийн аригүйгээр улирлын тоглолтоо төлөвлөдөг билүү. Дууны урлагийн нэрийн хуудас болсон эдгээр ариг дуурийн монгол дуучин дуулах болов уу, аль эсвэл оросууд уу гэдэг ч таны сэтгэлийг аргагүй татаж буй биз ээ. Найрал хөгжимчдийн тоглолтыг маэстро, ОХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн И.Лапиньш удирдах бөгөөд дуучин сопрано М.Тошева, меццо- сопрано Е.Переверзева, тенор Е.Иганс, баритон Г. Шабанов нар гоцлон дуулах ажээ. “Ой цветет калина”, “Одессийн тухай дуу”, “Капитан Грантын хүүхдүүд “, ”Кубанийн казакууд” зэрэг танил дотно ая эгшиг ч үзэгч олны сонорыг мялаах юм байна. Энэхүү тоглолтын зохион байгуулалтыг урлагийн менежмент, зуучлалын “Тод арт” агентлаг хариуцаж буй юм. Р.ОЮУНАА
урлаг соёл
Дэндүү энгийн боловч эгэлгүй нэгэн үдшийг өнгөрүүллээ. Тайз засалт гэж чамирхаж гоёрхсон зүйлгүй, дугуй хэлбэртэй том дэлгэц, хамгийн гоё нь тайз руу “буусан” өнгө өнгийн LED гэрэл огт өөр мэдрэмж төрүүлнэ. Өөр гэдгийг тайлбарлахад тун хялбар, Монголын шоу бизнест нийтлэг болсон байдаг л тэр орчноос ялгаатай болохоор... Товч бөгөөд тодорхой илэрхийлэмжтэй тэр тайзан дээр “Pink Floyd”-ын дуунууд эгшиглэсэн юм. “On n’Off” продакшнаас санаачлан зохион байгуулсан “Tribute Live Concert”-д “Шар айраг” хамтлаг, гитарчин Т.Мөнх-Оргил, Буянаа, бөмбөрчин Золбоо, даралтат хөгжимчин Чинбаа, басс гитарчин Цогоо, Билгээ бас “Sweetymotion”-ы бүсгүйчүүд оролцов. Энэ тоглолтыг өнгөрсөн долоо хоногийн, магадгүй сүүлийн үеийн онцлог тоглолтоор NEWS.mn нэрлэж байна. Будант Албионоос төрсөн амьд хөгжмийн акулуудын нэг “Pink Floyd”-ынхны хамгийн авьяаслаг гишүүндээ зориулсан “Shine on you crazy diamond” дуугаар тоглолт эхэлсэн. 1974 онд Францаар аялан тоглосон тэдний тоглолтод анх дуулагдсан энэ дуу хамтлагийн гишүүн Сид Барретад зориулагдсан юм. “Pink Floyd”-ын ид мандан бадарч явсан үед дууны үг, аяыг бичиж, гитарчин, гоцлол дуучин байсан, хэтийдсэн авьяастай Сид оддын өвчин тусч, хар тамхинд хэт донтож, хамтлагаасаа гарчээ. Хамтлагийнхны хайртай гишүүндээ зориулж бичсэн дуугаар эхэлсэн энэ тоглолт бүхэлдээ “Pink Floyd”-д зориулсан хүндэтгэл байсан. Тайзан дээр “Pink Floyd”-ын дуунуудыг амилуулсан эрхмүүд, тоглолтын зочид ч тэр нэгэн цагийн домог болсон хамтлагийн фенүүд. Тэд үүгээрээ адилхан болохоор тоглолтын атмосфер цаанаа л өөр. Тайзан дээр хөгжимдөж, дуулж, уярч, уярааж байгаа тэд, Соёлын төв өргөөний жавартай, жиндүүхэн танхимыг бүлээцүүлж чадсан фенүүдийн сэтгэл хөдлөл магадгүй байж болох хамгийн дээд цэгтээ хүрсэн байх. Хайртай, дуртай, хүндэлж, шүтэн биширч, дуунуудыг нь сонсч, ухаарал уярал мэдэрдэг хамтлагийнхаа 17 дууг тэд тайзнаа дуулсан. Хөгжимчдийн гоцлол бүр ч гайхалтай. Биеэр нэг цахилгаан гүйдэл гүйх шиг болдог тэр мэдрэмжийг олон хүн мэдэрсэн байх. Тэдний дунд Монгол оронд зочилсон гадаадын жуулчид цөөнгүй байсан. Алс нутагт аялж яваад дэлхийн шилдэг хамтлагийн ковер тоглолтыг үзнэ гэж төсөөлөөгүй биз, тэд. Ямартай ч тэд тоглолтоос жинхэнэ кайф мэдэрсэн нь харагдсан, дуртай хамтлагийнхнаа дууг сонсохын дээр монголчуудын авьяасыг үнэлээд гарсан. Ийм нэгэн үдшийг үдлээ. Ойрын үед ийм гайхалтай амьд тоглолт үзсэнгүй, тийм сайхан мэдрэмж авсангүй миний хувьд “Pink Floyd”-ын хөгжим дэндүү гэмээр гайхамшиг байлаа... “Pink Floyd”-ын түүхээс хуваалцвал: Их Британи болоод дэлхийн хөгжмийн түүхэнд тодоор үлдэхүйц хамтлаг бол “Pink Floyd”. Яагаад ч юм 1960-1980-аад оны эхэн хүртэлх рок’н роллын түүхийг Их Британитай холбомоор байдаг. Энэ нь ч тохиолдлын хэрэг биш. Өдгөө түүх болон үлдсэн бүх домгууд Будант Албионоос төрж байсан билээ. 1963 онд байгуулагдсан гэж үздэг ч “Pink Floyd” хамтлаг энэ нэрээр гарч ирээгүй байсан юм. Анх “Сигма 6” нэртэй байгуулагдаж, жижиг клубт дуулдаг байсан тэд дараа нь “Tea Set” нэртэйгээр уран бүтээлээ туурвиж байжээ. 1963-1967 оны хооронд энэ хамтлагийн эхний жилүүд өнгөрсөн. Хүмүүс тэднийг энэ дөрвөн жилд мэддэггүй байлаа. Угтаа дэлхийн түүхэнд үлдэх энэ хамтлаг манцуйндаа бойжиж байсан нь энэ. Лондон хотын политехникийн сургуульд суралцдаг байсан Рожер Вотерс, Ник Мэсон нар Ричард Врайттай хамтран “Сигма 6” нэртэйгээр уран бүтээлээ туурвидаг байжээ. Режент гудамжны жижиг уушийн газарт дуулж хуурдаж байсан юм. Ингэхдээ “The Searchers” хамтлагийн уран бүтээлүүдийг коверлож, тус хамтлагийн Кен Чапмантай хамтарч ажиллаж байсан гэдэг. Мөн тэдэнтэй Ноблегийн эгч дүүс хамтран дуулж байсан гэдэг. Харин 1964 онд энэ хоёр гарч, оронд нь Сид Барреттыг хамтлагтаа авч, “Tea Set” нэртэйгээр уран бүтээлээ туурвиж байсан юм. 1965-1966 оны хооронд Лондон хотын Кенсингтоны өргөн чөлөөнд байх Countdown клубт бага хэмжээний өртгөөр дуулдаг байжээ. Гэхдээ шөнийн цагаар. Гэтэл тэдний сүүлд сонгосон нэртэй хамтлаг өөр хотод уран бүтээлээ туурвидаг байсан тул нэрээ өөрчлөхөөр болж, одоогийн “Pink Floyd” нэрийг Сид Баррет өгчээ. Энэ нь дээх нь үед жазз, блюз стилиэр уран бүтээлээ туурвидаг байсан хар арьстнууд болох Пинк Андерсон, Флойд Консил нарийн нэрний эхний хэсгийг авч, энэ нэрээрээ уран бүтээлээ үзэгчдэд хүргэх болсон юм. 1966 оны гуравдугаар сард нь Баррет, Врайт нэр Барретын найз, Лондон хотын эдийн засгийн сургуулийн профессор, бизнесмэн Эндрью Кингтэй уулзаж, хамтлагаа продюсерлүүлж, менежерээр ажиллах хүсэлт тавьснаар тэдний анхны хөрөнгөжих үндэс нь тавигджээ. Кингийн хүчин зүтгэлээр тухайн үедээ давгүй мөнгө болох жилийн 2500 фунтын гэрээг “Blackhill Enterprises” компанитай хийж чаджээ. 1967 онд EMI студитэй гэрээ байгуулж, уран бүтээлүүдээ хүргэж эхэлсэн юм. Эхний жилүүдэд тэд орон нутгийн жижиг клубүүдэд тоглож, нэр хүнд нь өсч, үзэгчдийн бага ч атугай хүрээлэлтэй болоод байсан юм. Анхны дуу нь “Arnold Layne ” гэх нэртэй байдаг. Тухайн үедээ Их Британийн чартын шилдэг 20-д багтаж, удалгшй тэд “See Emily Play” дуугаа гаргасан нь чартын зургаа хүртэл дэвшжээ. “The Piper at the Gates of Dawn” бол тэдний анхны цомог. Тэдний эхний цомгийг бүх цаг үеийн шилдэг 500 цомгийн жагсаалтын 325-д эрэмбэлсэн байдаг. Энэ мөчөөс хойш тэд 13 цомог гаргасан бөгөөд хамгийн сүүлд 1994 онд “The Division Bell” цомгоо гаргажээ. Тэдний хамгийн алдартай хөгжмийн ертөнцийн бренд болсон цомог бол “Dark Side of the Moon” юм. “Pink Floyd” дэлхий даяар нийтдээ 250 сая цомог борлуулж, 1996 онд АНУ-ын Рок’н роллын алдрын танхим, 2005 онд Их Британийн Хөгжмийн урлагийн алдрын танхимд мөнхөлжээ. Мөн дэлхийн хөгжмийн түүхэнд тодоор бичигдэх 500 сод уран бүтээлчийн нэг гэж үнэлэгдсэн юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Сэтэрт тал”, “Миний монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижий зөн” зэрэг олон уран бүтээлүүдээрээ олны танил болсон дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан “Баясгалантай сайхан”хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. “Баясгалантай сайхан” хэмээн тоглолт ирэх аравдугаар сарын 11-нд 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Дуучин бүсгүйн хувьд 1998-2005 онд Хөгжим бүжгийн коллежийг ёочин хөгжимчин мэргэжлээр, 2006-2009 онд Монгол Улсын Соёл урлагийн их сургуулийг гавьяат багш Ц.Дэлгэр багшийн удирдлагад уртын дуучин мэргэжлээр тус тус төгссөн аж. Тэрээр 2010 онд “Ирээдүй минь” цомгийг Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандахтай хамтран гаргаж байсан бол 2011онд “Хайр ирнэ”, 2012 онд “Сэтгэлийн толь” зэрэг цомгуудаа бие даан гаргажээ.2010 онд “Даяарын амгалан”, 2012 онд “Сэтгэлийн толь” бие даасан, 2013 онд Соёлын тэргүүний ажилтан П.Жимсээтэй хамтран “Хайлан” кино концертоо дуунд дуртай дуучин ард түмэндээ толилуулж байсан юм. “Баясгалантай сайхан”хэмээх тоглолтод урилгаар гавьяат жүжигчин У.Далантай, гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн”, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг зэрэг эрхэм уран бүтээлчид оролцох юм. Түүнчлэн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Sunshine Village” хотхон, Ивээн тэтгэгчээр “Bes Holding”, “Himon construction”, “Бодэн” групп, “Бодэнх” ХХК, “Очиргэр” ХХК, “Моттоо”, “Bsound” нар ажиллаж байгаа ажээ. “Баясгалантай сайхан” тоглолтын тасалбарыг бөхийн өргөөний кассаар болон 1905 дугаараар үнэгүй хүргэж байгаа ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“MTV”-гээс ирэх арваннэгдүгээр сарын 10-нд болох “MTV EMA” наадмын хүрээнд шилдэг шүтэн бишрэгчдийн армийг онлайнаар шалгаруулж байгаа билээ. “Facebook”, “Twitter” зэрэг нийтийг хамарсан сүлжээ сайтуудын тусламжтайгаар явуулж буй онлайн шалгаруулалтын эцсийн шатанд шилдэг таван хамтлаг, дуучин шалгарч үлдээд байна. Хамгийн үнэнч шүтэн бишрэгчидтэй шилдэг таван хамтлагийг “Tokio Hotel” хамтлаг тэргүүлж, түүний араас Жастин Бибер, “One Direction”, Лэди Гага, “30 Seconds To Mars” нар шалгарч үлдээд байгаа юм. “MTV”-ийн зүгээс Германы “Tokio Hotel” хамтлаг 2009 оноос хойш шинэ цомог гаргаагүй байгаа ч шүтэн бишрэгчид нь хүчтэй, идэвхитэй хэвээр байгааг сайшаажээ. “Tokio Hotel” хамтлаг нь “Biggest Fans” онлайн шалгаруулалт эхэлснээс хойш тэргүүлэгчийн байр сууриа хадгалсан хэвээр байгаа нь тус хамтлагийн шүтэн бишрэгчид ямар үнэнч гэдгийг илтгэнэ. “Tokio Hotel” хамтлагийн шүтэн бишрэгчдийн арми өөсрдийгөө “Alien” хэмээн нэрийддэг ба тэд ази, америкийг бодвол европт илүү идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аж. “Tokio Hotel” хамтлагийн хувьд 2005 онд "Durch den Monsun" синглээ гаргаснаар дэлхий нийтэд танигдаж, “MTV”-ийн нэр хүндтэй олон шагналын эзэн болсон юм. Тус хамтлаг 2009 оныг хүртэл герман болон англи хэл дээр дөрвөн цомог гаргаж идэвхитэй үйл ажиллагаа явуулсан ба хамгийн сүүлд 2011 онд “MTV”-ийн Японд хийсэн хандивийн хөгжмийн наадамд оролцсон байна. “Tokio Hotel” хамтлагт бусдаас ялгарах өвөрмөц зүйлүүд их байдаг ба хамтлагийн ахлагч Билл Каулитц болон гитарчин Том Каулитц нар ихэр юм. Ах, дүү Каулитц нар 2011 онд АНУ-ын Лос-Анжелес хот руу нүүсэн боловч өнгөрсөн хугацаанд Германы автомашин үйлдвэрлэгч “Audi”, спорт барааны “Reebok” зэрэг брэндүүдтэй хамтран ажиллаж, дуучин шалгаруулах “Deutschland sucht den Superstar” шоуны 10 дахь цувралд зочин шүүгчээр ажиллах зэргээр эх орондоо эрэн очин байжээ. Өдгөө Билл, Том нар хамтлагийн бусад гишүүн болох аргил гитарчин Георг Листинг, бөмбөрчин Густав Шефер нартайгаа хамтран шинэ цомгийн ажилдаа ороод буй юм. Тэд шүтэн бишрэгчдийнхээ дунд удаан хугацааны хүлээлт үүсгэсэн шинэ цомгоо ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр сонсогчдын гарт хүргэхээр шаргуу ажиллаж байгаа аж. Б.АНХТУЯА
урлаг соёл
АНУ-ын реппер, ая зохиогч, дуучин Кэйни Уэст өөрийн гэр бүл, хүүхэд, хадмууд, шинэ уран бүтээлийн талаар сонирхолтой ярилцлагыг “Allhiphop.com” сайтад өгснийг хүргэж байна. -Сүүлийн үед хэвлэлээр танай гэр бүлийн талаар янз бүрийн л яриа гарах болов. Та Кимтэй хурим хийх сонирхолгүй байгаа талаар ярьсан байсан. Энэ үнэн үү? -Ким бид хоёрыг тойрсон олон л яриа байдаг. Бид залуу хүмүүс. Тиймээс бүхнийг хамтдаа бүтээхийн тулд их зүйлийг зорьж байгаа. Биднийг зарим хэвлэлийнхэн яагаад ингэж янз бүрээр бичээд байдгийг сайн ойлгохгүй л байна. Тэдэнд бидний амьдралаас олж хэрэглэх зүйл байдаг бололтой. Одоо ч тэгээд энэ бүхэн сонирхол татахаа байлаа. Уйтгартай хуучин номын тавиур шиг л санагдаж байна. Бид одоохондоо хурим хийх талаар бодолгүй яваа. Магадгүй хэсэг хугацааны дараа хуримын талаар ярилцах байх. Харин хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах цаг ирээд байна. -Хүүхдийнхээ ирээдүйн талаар? -Бидний дундаас төрсөн аз жаргал. Түүнийг ямар ирээдүй хүлээж байгааг бурхан л мэдэж байгаа байх. Би аав болсон. Одоо эцэг шиг байхын тулд хичээх л үлдлээ. Кимийн хувьд бие нь тааруу байгаа учраас түүнд туслалцаа хэрэгтэй байгаа. Хүүхдийнхээ төлөө санаа зовж, ирээдүйд нь бодож, төлөвлөсөн зүйл байлгүй л яахав. Хүүхдийг эрүүл өсгөх хамгийн чухал гэдгийг хоёр талын гэр бүлийнхэн анхааруулсаар байгаа. -Хадмуудтайгаа эв түнжин тааруу байгаа гэж дуулсан юм байна. Зарим нэг зүйл дээр маргалддаг гэсэн? -Гэр бүлийн л асуудал. Ямар ч гэр бүлд иймэрхүү жижиг асуудал тулгардаг байх. Заримдаа ганц хоёр зүйл дээр санал зөрөлдөж, хэл ам зөрөлдсөн зүйл байдаг л даа. Гэхдээ эцсийн дүнд гэр бүлийг би л хариуцна шүү дээ. Бидний өмнөөс хэтэрхий их зүйлд хутгалдаад байдагт нь хааяа би уцаарладаг нь үнэн. Гэхдээ манай хоёр гэр бүлийн харилцаанд нөлөөлөхүйц том асуудал биш. -Таныг “South Park” хүүхэлдэйн цуврал дээр ижил хүйстэн мэтээр хошигносон байсан. Та үүнийг үзсэн л биз дээ? -Үзсэн. Би зохиолчтой нь уулзахыг хүсэж байгаагаа илэрхийлмээр байна. Намайг ямар нүдээр харж, ижил хүйстэн гэж төсөөлж чадсныг гайхаж балмагдсан шүү. Хэдийгээр ижил хүйстэн ч гэсэн миний инээдийг хүргэсэн зүйл байсан. Би эхлээд “Ээ, бурхан минь. Энэ одоо юу вэ. Үнэхээр ийм зүйл болж байна гэж үү” хэмээн бодсон. Хөгжилтэй ч юм шиг. Харин дараа нь найзууд минь намайг дооглож, тохуурхаж эхэлсэн. -Та Кимийг араар нь тавьсан гэсэн мэдээлэлд няцаалт өгсөн байсан. Лэйла Гобадигийн талаар? -Түүнийг ямар зорилгоор энэ бүх худал зүйлийг ярьсан нь ойлгомжтой. Бусдыг муулж нэрд гардаг тохиолдол ховор. Гэхдээ намайг муулж лав биш. Би лав тэр тоглоомын нэг хэсэг биш. Намайг оролдохгүй байсан нь дээр. Миний төлөөлөгч ч энэ талаар өмнө нь анхааруулсан. Дахиж энэ талаар яримааргүй байна. -Шинэ уран бүтээлийн талаар сонин хачин юу байна вэ? -Цөөн хэдэн дуун дээр ажиллаж байгаа. Энэ зуныг гэр бүл гээд л ер нь өнгөрүүллээ. Шинэ цомгийн ажлыг оноос өмнө дуусгах бодолтой байна. Охиндоо зориулж нэг дуу хийж байгаа. Удахгүй олон нийтэд хүргэнэ. Уран бүтээлийн талаар нэг иймэрхүү л байна даа. -Ким бол гайхалтай эмэгтэй, түүнийг гомдоох эр хүн байхгүй мэтээр ярьдаг хүн цөөнгүй бий. Нэгэн ресторанд өөртэй чинь тааралдаад гомдол мэдүүлж, шуугиан тарьсан нь үнэн үү? -Тэр бол Кимийн шүтэн бишрэгч. Харин би хүүхдийнх нь эцэг. Бидэнд ямар нэг зүйл сургаж, зааварлах, зөвлөгөө өгөх хүмүүс байлгүй яахав. Гэхдээ тэр эр согтуу байсан. Түүний хэлж ярихыг би эхлээд сонсож байсан л даа. Гэтэл тэр сүүлдээ яг л миний эцэг шиг “солиорч” эхэлсэн. Ингээд би ганц хоёр ширүүн үг хэлсэн юм. Ийм л зүйл болсон. Түүнээс биш би түүнд гар хүрээгүй. Надад тэгэх ч сонирхол байгаагүй. Тухайн үед цагдаад өгчихмөөр байсан ч гэр бүлээ хэрүүлээс хол байлгахыг хүссэн юм. -Та яагаад Кимээс хэсэг хугацаанд хол амьдрах хүсэлтэй байгаа талаар мэдэгдэж байсан юм бэ? -Тухайн үед надад үнэхээр хэцүү байсан. Бүгд л миний буруу юм шиг санагдаж байв. Урьдын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, би нэг л буруу зүйл хийчихсэн юм шиг. Тэгээд хэсэг хугацаанд өөрийгөө сонсохын тулд ганцаараа баймаар байсан юм. Сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөхүүд надад маш их тусалсан. Эцэг хүн болно гэдэг үнэхээр хариуцлагатай болгодог ажил. Би ч охинтой болсныхоо дараа бусдын зовлон, жаргалыг мэдрэх шиг л болсон. Аз жаргал, зовлон зүдгүүртэй тэнцэж ирж байгаа тэр мэдрэмж. Том хариуцлага, уран бүтээлийн шинэ давалгаа. Эцэг хүний ертөнцийг үзэх үзэл нь хүртэл өөрчлөгддөг юм билээ. Гэр бүлд шинэ хүн иймэрхүү л уур амьсгал дагуулж байна даа. Ким бид хоёр дахин хүүхэдтэй болох талаар саяхан ярилцсан шүү. Бас л сонин мэдрэмж. Ер нь хүний хамгийн нандин гэсэн зүйл үр хүүхдээс л эхэлдэг юм шиг мэдрэмж сүүлийн үед төрөөд байгаа. -Таныг эцэг болсонд дахин баяр хүргэе. Мөн уран бүтээл, гэр бүлийн амьдралд тань аз жаргал хүсье. Б.БААТАР Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
урлаг соёл
“Их талын жазз” нэрээр овоглосон олон улсын их наадам долоо дахь жилдээ Улаанбаатар хотноо эхэлсэн талаар албаныхан мэдээллээ. Наадмыг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, “Их талын жазз” ТББ, Нийслэлийн соёл, урлагийн газар, АНУ-ын ЭСЯ, Бүгд найрамдах Чех улсын ЭСЯ, Франц улсын Монгол дахь соёлын төв болон “Гёте институт”хамтран 10 дугаар сарын 1-8-ны хооронд зохион байгуулах ажээ. Өчигдөр наадам албан ёсоор эхэлж, Юби Жазз” клубт гадаад, дотоодын уран бүтээлчид тоглолт хийсэн байна. Их талын Наадамд АНУ, Герман, БНСУ, БНЧУ, Шотланд зэрэг улсаас “Латино жазз бэнд”, “Войс энд тойс”, Мартин Зенкер, Күэнтин ба түүний найзууд зэрэг олон улсын уран бүтээлчид, Цэргийн дуу, бүжгийг эрдмийн чуулга, “Юби Жазз” хамтлаг болон жазз хөгжмөөр уран дуулдаг дуучид оролцох юм. Түүнчлэн Монголыг зорьж, наадамд оролцохоор ирэх олон улсын уран бүтээлчид Хөгжим бүжгийн коллеж, СУИС, Монгол дахь Америк сургууль, “Шинэ эхлэл” зэрэг сургууль болон Хүүхэд асрах хүмүүжүүлэх төвүүдээр тус тус очиж тоглолтоо сонирхуулах юм байна. Наамдын хуваарийг танилцуулбал, “Юби Жазз” клубт10 дугаар сарын 1, 2, 3, 4, 5, 7-ны жазз тоглолт үдэш бүр 20.00 цагт болж байх ажээ. Энэ үеэр АНУ-ын алдарт хөгжмийн найруулагч Гилл Голдстейны найруулсан жазз найруулгаар монгол дуунуудыг манай улсын уран бүтээлчидтэй хамтран толилуулахаар болсон байна. Маргаашнаас эхлээд 10 дугаар сарын 8-ныг хүртэл “Эрдэм”, “Нархан”, “Бадамлянхуа” асрамжийн газраар очиж тоглох юм байна. Олон нийтэд нээлттэй тоглолт Чингис хааны төв талбайд 10 дугаар сарын 6-ны 15.00 цагт, Хаалтын гала концерт Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 10 дугаар сарын 8-ны 19.00 цагт тус тус зохион байгуулах ажээ. Уг наадмын гол зорилго нь мэргэжлийн жазз урлаг болон түүгээр дамжуулан боловсролыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, ЮНЕСКО-гийн зорилго, зорилтуудын хүрээнд залуучуудад энх тайван, ардчиллын төлөөх нийтлэг сонирхлоо илэрхийлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх,Монголын уран бүтээлчид гадаадын уран бүтээлчидтэй харилцаа холбоог өргөжүүлэхэд чиглэх талаар зохион байгуулагчид нь хэллээ. Тоглолтын нээлт, хаалтын гала концертын тасалбарыг Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын билетийн касс болон “Юби Жазз” клубын байранд тус тус худалдаалах бөгөөд 91919011, 88006737 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой ажээ. У.БОЛОР
урлаг соёл
Олон улсын жааз хөгжимчдийн талын Монгол дахь цугларалт "Их талын жааз" олон улсын наадмын олон нийтэд зориулсан тоглолт Чингисийн талбайд удахгүй эхлэх гэж байна. Уг фестивал нь долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комисс, Их талын жааз ТББ, Монгол Францийн соёлын төв, Гёте инститит зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байна. Уг фестивальд Герман, Чех, Франц, Америкийн жааз хамтлаг хөгжимчид урилгаар оролцож буй аж. Энэ жилийн онцлог нь Америкийн “Латино жааз” хамтлаг хүрэлцэн оролцож буй бөгөөд Латин Америкийн жааз хөгжмийг мэдрүүлэхийг зорих аж. Б.ЭНХ
урлаг соёл
“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг 1993 оноос эхлэн нийслэлийн Соёл урлагийн газрын санаачлагаар Нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулж иржээ. Уралдааныг 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм. Энэ жил “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ой”-д зориулан 21 дэх жилдээ “Хүүхдийн найрал дууны наадам”-ыг зохион байгуулна. Наадамд 9 дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын дуу хөгжмийн багш нар, 90 гаруй сургуулийн найрал дууны 6000 гаруй хүүхэд багачууд, Хөгжим бүжгийн коллеж, Монголын Хүүхдийн ордон, Орос Монголын хамтарсан 3-р сургууль, 116-р тусгай дунд сургууль, нийслэлийн 42-р цэцэрлэгийн багачуудын найрал дууны хамтлагууд оролцоно. 2013 оны 10 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд дүүргийн хэмжээнд анхан шатны шалгаруулалт болох бөгөөд дүүрэг бүрээс 3 шилдэг хамтлаг шалгарч, төгсгөлийн шатны шалгаруулалтад оролцох юм. Төгсгөлийн шатны шалгаруулалт 10-р сарын 23-ны өдөр “Монголын Хүүхдийн ордон”-д болж, шалгарсан шилдэг хамтлагууд Нийслэлийн 374 жилийн ойн өдөр буюу 10 дугаар сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох “Хүүхдийн найрал дууны наадам”-д оролцож, ая дуугаа өргөнө. Уралдааны шагналын сан 4,5 сая төгрөг бөгөөд 1-р эзэлсэн хамтлагийг 2 сая төгрөг, 2 байр 1.5 сая, 3 байр 1 сая төгрөгөөр шагнаж, урамшуулах юм гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.
урлаг соёл
Дуучин А.Түмэн-Өлзий анхны бие даасан“Баясгалантай сайхан”уран бүтээлийн тайлан тоглолтоо аравдугаар сарын 11-нд “Монгол бөхийн өргөө”-нд 19:00 цагаас хийхээр товоо зарлаад байгаа билээ. Өнөөдөр дуучин бүсгүй тоглолтынхоо тухай дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг үзэгч, сонсогч, түмэндээ хүргэхээр хэвлэлийн хурал хийсэн юм. Хэвлэлийн хуралд“Баясгалантай сайхан”тоглолтын ерөнхий продюссерээр нь ажиллаж буй Гавьяат жүжигчин Ч.Бат-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлчид оролцсон юм. Хэвлэлийн хурлын үеэр дуучин А.Түмэн-Өлзий: "Би тоглолтоо бүтэн жилийн турш бодож, төлөвлөж, бэлдсэн. Сайхан тоглолт хийхийн тулд маш их хичээж байна. Бас олон гайхалтай хүмүүс дэмжиж байгаад талархал илэрхийлэхийг хүсч байна” гэлээ. Дуучин А.Түмэн-Өлзийгийн тоглолтод урилгаар Гавьяат жүжигчин, У.Далантай, Ч.Бат-Эрдэнэ, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн, язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, бүжгийн “Улаан сарнай” хамтлаг, амьд хөгжмийн "Маршал" хамтлагийн уран бүтээлчид оролцох ажээ. Тоглолтын тасалбарыг “Монгол бөхийн өргөө”-ний кассаар худалдаалж байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын урлагийн ертөнцөд өөрийн гэх өнгө төрхийг хэдийнээ бий болгож чадсан "Нюанс" хамтлагийнхан дуурийн театрын хаяаг бараадан сууж байсан нь саяхан. Театраас өрх тусгаарлаад удаагүй байгаа тус хамтлагийнхан өөрсдийн ажлын байр, дуулаачийн студийг байгуулж байгаа гэнэ. Тэд зун, намрын саруудыг тун завгүй, ажил ихтэй үдэж байна. СУИС-ийн магистрантурт хамтлагаараа суралцаж байгаа “Нюанс”-ынхан удахгүй студидээ элсэлт авч цаашид дуулах сонирхолтой хүүхэд залуучуудад дуулах арга барил, бүжиг, хөгжим, гитарын сургалтуудыг явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Студиэ шинэ цагийн урлагийн оддыг төрүүлэх боломж бүхий байхаар тохижуулж, бүжгийн заал, дуу бичлэгийн өрөө, сургалтын танхимтай байхаар тооцжээ. “Студийг байгуулахад дан ганц хамтлагийн хүч биш. Урлагийг ойлгодог, тэр дундаа сонгодог урлагийг ойлгож дэмжиж, гар сунгаж чин сэтгэлээсээ ханддаг “Гангар Инвест”-ийн хамт олон, урлагт хайртай ах эгч нарын маань хүч шүү” хэмээн хамтлагийн дуучин Боргио ярьжээ. Тэд ирэх арваннэгдүгээр сарын дундуур СУИС-ийн концертийн танхимд димплом хамгаалах ажлын урьдчилсан тоглолт хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Д.Цээнэ
урлаг соёл
Нэг хэсэг шүүмж магтаалыг ихээхэн цуглуулаад байсан “Т-АРА” хамтлагийнхан өөрсдийн шинэ цомог болох “Number9” цомгийнхоо шинэхэн клипээ өнөөдөр цацлаа. Цомгийнхоо нүүрний зургийг манай гэр хорооллын фоноор гоёод харьсан тус хамтлагийнхны цоо шинэ цомгийн клип маргааш буюу аравдугаар сарын 11-ны өдөр фенүүддээ зориулан хийх цомгийн өдөрлөгтөө зориулан цацсан бололтой. Тэд “Number9” цомгийн клипнийхээ зураг авалтыг Монголын говьд хийх гэж байгаа гэсэн мэдэгдлийг хэвлэлийнхэнд хийж байсан удаатай. Гэвч ахиад л тэдний фенүүд болсон жаахан хүүхдүүд гонсгор үлдэх бололтой. Тэдний Монголд хийлгэсэн клипийг манай өсвөр насны залуучууд нилээд удаан хүлээсэн болов уу. Энэ удаад ч ахиад л тэдний халуун сэтгэл рүү ус цацлаа. “Т-АРА” хамтлагийнхны гаргасан цоо шинэхэн клипэнд Монгол гэх юу ч байсангүй. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын охидын хамтлагийн төлөөлөл болсон “Sweety motion” хамтлагийнхан цоо шинэ уран бүтээлээ өөрийн фенүүддээ хүргэхээр зэхээд байгаа ажээ. Шинэхэн уран бүтээлийн нэр одоогоор тодорхойгүй гэнэ. Уг дууны үгийг Quiza бичсэн бол аяыг нь Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав зохиожээ. Нэр нь үл мэдэгдэх шинэхэн уран бүтээлийн ажил одоогоор клипний зураг авалтандаа явж байгаа гэнэ. Уншигчиддаа сонирхуулхад “Sweetymotion” хамтлагийн охид тун завгүй байгаа аж. Тэд 1950-аас 60-аад оны тэр болгон хүмүүсийн мэдээд байдаггүй уран бүтээлүүдийг дахин сэргээн цомог гаргахаар зэхээд буй. “Алтан намар”, “Буянт гол”, “Дэнжийн ногоо” гэх рок попынхоны тэр болгон дуулаад байдаггүй ховор дуунуудыг сонгон дуулж цомогтоо оруулсан аж. CD-ны гол онцлог нь Буриад, Монгол дуунуудаас бүтсэнээрээ онцлогтой гэнэ. 1950-1960-аад онуудад үзэгч сонсогчдын хүртээл болж байсан аялгууг сэргээн дуулсан цомог тун удахгүй хөгжим сонирхогчдын сонорыг мялаах нь ээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Дандаа дуучдын ард, дууныхаа ард “нуугдаж” байдаг гитарчин Өөжгий ойрд маш завгүй өдрүүдийг өнгөрүүлж байна. Арваннэгдүгээр сарын 1, 2-нд тоглолтоо хийхээр зарласан тэрээр өнгөрсөн долоо хоногт сурталчилгааныхаа зураг авалтыг хийж дуусгажээ. “Никитон” хамтлагтаа зориулж буй гэх энэ тоглолт рок попынхны нүсэр цугларалт болохын дээр тэр бүр олны өмнө ил гардаггүй “Никитон”-ыг фэнүүдэд нь барьж өгөх бололтой. Өөжгий хамтлагтаа зориулж, бас шинэ тоглолтоо мялааж "Чи над шиг дурлаж чадах уу” гэх шинэ дуу бичүүлжээ. “Никитон”-ыхон уг дууны бичлэгээ хэд хоногийн өмнө эхлүүлж, оркестрын найруулга зэрэг гол ажлуудаа нугалаад байгаа гэнэ. “Үнэнч сэтгэл” гэж хамгийн анхны дуугаа 1986 онд бичүүлж байсан Өөжгий түүнээс хойш “Чи минь”, “Хайрын бурхан”, “Хайрласан сэтгэл”, “Дурлаж бичсэн шүлэг”, Хайртай”... гээд хэчнээн сайхан аялгуу, хөг эгшгийг туурвиа вэ? Б.ИРМҮҮН
урлаг соёл
“Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэнгийн шинэ уран бүтээлийг танилцуулж байна. Өөрөө шүлгийг нь бичиж, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын хөгжмийг зохиосон “Найз минь” хэмээх энэхүү шинэ уран бүтээлээ тэрээр “Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүдтэй хамтран дуулжээ. Гадаа бороо шаагин орлоо Намрын улирал бидэнд айлчлан ирлээ Аяны шувууд ээлжлэн уулсын дээгүүр цаашлан одлоо Ширүүн бороо цонхыг тогшин орлоо Сэтгэл хөдлөм бодолд дурсамж тодроод Нэгэн намрыг угтлаа Нэгэн насыг үдлээ, найз минь Дуундаа би найзуудаа дууллаа, дурслаа Ухаандаа би найзуудаа харлаа, хайрлалаа Уулсын цаанаас шувууд ирнэ ээ, удахгүй Учирлын дээдээр мөдхөн уулзана аа Амьдрал далайд алхан орсон Арван жилийн хүүхдүүд байхдаа Алхам ч холдож ааш гаргаагүй найз минь Амьдын хорвоод ганцхан олдох Алтан найз минь аргагүй чи шүү Энэхэн орчлонг хамтдаа туулах найз минь Холын тэртээх харийн газраас Нутаг руу гаа хүлэг нь жолоо заллаа Онгод дээшлэн хөөрлөө Өндрөөс өндөрт дүүлэн нислээ Дуундаа би найзуудаа дууллаа, дурслаа Ухаандаа би найзуудаа харлаа, хайрлалаа Уулсын цаанаас шувууд ирнэ ээ, удахгүй Учирлын дээдээр мөдхөн уулзана аа Амьдрал далайд алхан орсон Арван жилийн хүүхдүүд байхдаа Алхам ч холдож ааш гаргаагүй найз минь Амьдын хорвоод ганцхан олдох Алтан найз минь аргагүй чи шүү Энэхэн орчлонг хамтдаа туулах найз минь Б.ИРМҮҮН
урлаг соёл
Намрын шоу үргэлжилсээр байна шүү. Хаалгаа нээгээд удаагүй шинэ гэсэн тодотголтой “Масс” клубт энэ сарын 18-нд секси хөгжмийн хэмнэлийг их хотын залууст мэдрүүлэх нь ээ. Sentosa арлаас Dj Fyn хүрэлцэн ирж өөрийн сэкси сэтүүдээс толилуулж залуусыг нэг үдэш доргиох гэнэ. Dj Fyn нь Хятадын шоу ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай нэгэн. Тэрээр Шанхай хотын шилдэг клуб болох “Zouk Club”-д байнгын DJ-ээр ажилладаг аж. Нэг үдшийг их хотын залуус Шанхай хотын алдартай DJ-тэй “Шинэ Масс”-д өнгөрүүлэх нь ээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойгоо фенүүдтэйгээ нижгэр тэмдэглэхээр зэхэж байна. Тус хамтлагийн “Хурд 20 жил” тоглолт нь арван нэгдүгээр сарын 29,30-нд болох юм. Тэдний тоглолтын тасалбар сонсогч фенүүдийнх нь гар дээр тун удахгүй очих гэнэ. “Хурд”-ынхан тасалбараа “Easy ticket”-ээр худалдаалахаар болжээ. Уг үйлчилгээ нь интернэтээс тасалбараа худалдан авах боломжийг олгодогоороо давуу талтай юм. Мөн тэд рок поп сонирхдог залуус болон өөрсдийн фенүүддээ зориулан “Хурд” нэрийн аксессуар болон цамц худалдаанд гаргаж байгаа ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Номин талст” хамтлагийнхан тун удахгүй шинэ цомгоо худалдаанд гаргах гэж байна. Саяхан тэд цомгийн бичлэгээ дуусгасан бөгөөд оны сүүл үеэр фэнүүддээ хүргэх бололтой. Шинэ цомогтоо хараахан нэр өгч амжаагүй байгаа юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Mongolian cover” групп болон “Нэг тийм” студи хамтран хөгжим сонирхогч залууст зориулж "Cover Night" үдшийг зохион байгуулдаг болсон билээ. Тэд мөн "Cover Night"-ын нэг төрөл “Special Week”-ыг амжилттай эхлүүлсэн байгаа. Тэгвэл энэ удаа тэдний онцгой үдэшт "A-Sound" хамтлагийн дуу эгшиглэхээр болжээ. Cover өдөрлөгт нэг дуучин зөвхөн нэг дуу дуулах бөгөөд өөрийн дуулсан бичлэгийг “Mongolian cover” группын админ руу илгээж, бүртгүүлэх юм. “Special Week” аравдугаар сарын 20-ны үдэш “New York” ресторанд болох ба тасалбарын үнэ 3000 төгрөг гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын хүүхдийн ордны дэргэдэх “Солонго” хамтлагаас 1984 онд уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн гитарчин Өөжгий арваннэгдүгээр сарын 1, 2-нд бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүний тоглолтонд “Никитон”, “Хурд”, “Камертон”, “Номин талст”, “Мотив”, “lemons”, “A sound”, “Гурван охин”, “Титэм” хамтлагуудаас гадна “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг нарын түүний уран бүтээлийг амилуулсан олон уран бүтээлчид оролцох юм. Д.Өлзий-Оршихийн “Best of Өөжгий” тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Easy ticket.mn”, хамтран зохион байгуулагчаар “Pro-Sound”, “New Star” студи, “Total Music” компаниуд ажиллаж байна. “Best of Өөжгий” тоглолтын тасалбар өчигдрөөс худалдаанд гарсан бөгөөд www.easyticket.mn сайтаар онлайнаар захиалах боломжтой юм. Э.ТЭКҮ
урлаг соёл
Сануулсаар байтал чи минь Санаандгүй үнэрлэхийн төлөө Сайхан хос цэцгийн Салааг юунд өнчрүүлэв дээ... “Хурд” хамтлагийн шинэ клип хөгжим сонирхогчдын сонорт хүрлээ. 20 жилийн ойн тоглолтдоо зориулан тус хамтлагийнхан нилээд олон уран бүтээлийг фэнүүддээ зориулахаар бэлтгээд байгаа. Энэ удаа тус хамтлагийн цоо шинэ уран бүтээл болох “Сануулсаар байтал” клипийг хамтдаа сонирхоцгооё. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шилдэг 15 оролцогчийн нэг болох Ш.Хүрэлбаатар шинэ цомог гаргах гэнэ. Түүний шинэ цомогт “Нарны унага” киноны дуу орсон ба шинэчилсэн найруулгаар дуулжээ. Дуучин Ш.Хүрэлбаатарын цомог поп урсгалын есөн дуунаас бүрдсэн байна. Тэрээр энэхүү цомогт нь багтсан “Миний хоёр жаргал” болон “Нарны унага” киноны дууг дүрсжүүлэхээр ажиллаж буйгаа дуулгажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Хурд” хамтлагийн 20 жилийн ойн нэгээхэн хэсэг болгож Өвөр Монголчууддаа өөрсдийн ая дуугаа өргөөд ирлээ. Тэднийг тоглолт хийж байхад Монголоо гэсэн омогшилоо барьж чадалгүй даган дуулж байсан Өвөр Монголчуудад энэ тоглолт том бэлэг болсон нь гарцаагүй. “Хурд”-ынхны дараагийн хөтөлбөр нь мэдээж тун удахгүй Улаанбаатарт хийх 20 жилийн ойн тоглолт. “Хурд”-ынхан 20 насны ойн баяраа өөрсдийн үнэнч фенүүдтэйгээ хуваалцахаар төлөвлөж, тэдэндээ зориулсан гэнэтийн олон бэлгээ задлаагүй байгаа. Гэхдээ бэлэг задрах цаг дөхсөөр байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Дуучин A cool тун удахгүй бие даасан тоглолтоо хийх нь ээ. Тэрээр “Зүрхэнд” тоглолтоо ирэх сарын 15,16-нд 19:00 цагаас “АСА” циркэд хийхээр болжээ. Түүний тоглолт бүхэлдээ хайр, дурлалаар жигүүрлэх гэнэ. Хайрын сайхныг амтуулж, дууны сайхнаар уяраахаар төлөвлөсөн дуучин A Cool тоглолтын ажилдаа аль хэдийн орсон бөгөөд гадаадаас мэргэжилтэн урьж ажиллуулж байгаа гэнэ. Хайрын дуу эгшиглэсэн тоглолтын тасалбар 20 мянган төгрөг ажээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Та зүрхэнд мөнх... Тэв тэнүүн нутаг минь Тэртээ алсад хөхрөх Тэгш дүүрэн тэнгэр минь Тэнгэр минь... ..Хүүгээ дуудсаар... Алсаас уулсаараа Аниргүйхэн талаараа даллана Хүрээд ир гэж аав шиг дуудна Хүүг минь өршөө гэж ээж шиг хурайлна Эх орон...” Энэ бол “Увертюра” поп опера хамтлагийн ..Төгсгөлгүй-Эхлэл.. тоглолтын эхлэлийн дуу байлаа. Томоохон хөгжмийн бүтээлийн өмнө удиртгал хөгжим гэж байдаг. Түүнийг хөгжмийн хэлээр “Увертюра” гэдэг аж. “Увертюра”-гийн залуус бөмбөрийн цохилтоор мэндчилж тайзнаа гарч ирлээ. Эхний бие даасан тоглолтын эхэнд анхныхаа уран бүтээл “Өнө мөнх орон” дуугаа хүргэв. Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Сэтгэлийг эгшиг” хэмээх аялгуунд СТА Л.Өлзийтөгсийн шүлэг нийлснийг Увертюрагийн дөрвөн залуу дууллаа. Уг дуундаа зориулж хийлгэсэн клип нь нэгэн үед улс төржсөн шалтгаанаар телевизээр гарахаа хориглуулж байсан нь санагдав. Тэдний эхний дуу нь Монголын дуу хөгжмийн тайзнаа гарч ирэхэд “бид бэлэн боллоо” гэдгээ зарлах мэт аж. Энэ тоглолтын найруулгыг Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам найруулж, удирдаач МУСТА Б.Алтанхуяг, зөвлөхөөр МУГЖ Х.Үнэнхүү ажиллаж. ЦДБЭЧ-ийн эстрад симфони найрал хөгжим,найрал дуучид, Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжим, МУ-ын ҮДБЭЧ-ын “Хөсөгтөн” хамтлаг, ХБКоллежийн Цохиур хөгжмийн чуулгынханы хөгжмийн дуугаралт бол яахын аргагүй мэргэжлийн түвшинд байсан бөгөөд тоглолтыг амьдруулах агаар нь болж байв. Дараа дараагийн дуунууд бүгд “мундаг”-уудын бүтээлүүд байлаа. Төрийн соёрхол Л.Мөрдоржийн хөгжим, төрийн шагналт Д.Пүрэвдоржийн “Дөрвөн цагийн тал”, УГЗ Ч.Сангидоржийн ая, Г.Аюурзана зохиолчийн шүлэг “Худлаа шүү ээжээ” гээд тоглолтын эхлэл хэсэг үргэлжлэв. Өрнөл хэсэг “Халуун элгэн нутаг”, “Тэнгэр ээж минь өршөө” “Цагийн аяс”-аар цааш явлаа. Сэтгэлд дотно дуунууд, чадварлаг хоолой. Гэрэлтүүлэг, тайз заслыг сэтгэл гаргаж хийсэн нь мэдрэгдэж байв. Өнөө кинотеатруудад л харагддаг “гурав ди” технологийг тайзнаа гэрлийн тусламжтайгаар харуулав. Энэ тоглолтын оргил хэсэг нь “Тэнгэрийн хүү” байлаа. “Газар нутгийнхаа ширхэгхэн Тоосон бие юм Ганцхан заяах тавилангаа Тэнгэрийн гүнээс сонсноо Галтай дөлтэй дайчдынхаа Догшин уухайг асааж Гарныхаа хээг арилтал Гүрнийхээ тугийг өргөнө” гээд үргэлжлэх хэмнэл үзэгчийн сэтгэлд зүгээр л хэт цахих шиг боллоо. Ойлгодог л юм бол, хүний биеийг олж төрөөд, тэнгэр заяат Монгол хүн болж төрсөн бол бардамхан амьдрах, амьд явах биш амьдарсан шиг амьдрах ёстойг сануулах шиг. “Аз жаргалын ундарга”, “Амьддаа бие биенээ хайрла” гээд дуунууд үргэлжлэв. Яахын аргагүй ерөнхий найруулагчаар Д.Сосорбарам ажиллаж дээ гэдэг нь ч харагдаж байв. Ихэнхи, бараг бүх уран бүтээлчдийн тоглолтууд сэтгэл зүрх рүү чиглэсэн байдаг бол энэ тоглолт зүрхнээс гадна тархи руу довтолсоор байв. Бодохыг, мартах ёсгүй, санаж сэрэхийг, хүн байх ёстой шүү гэдгийг хэлж буй мэт. Хамгийн чадварлагаараа ахлуулсан нэгэн төгсөлтийн залуу хамтлагийнхан опера дуучдын өөрсдийн чадварыг харуулдаг өндөр даваа болох Con te Partiro, Трантеллаг ч тайзнаа дуулж орхив. Удтал үргэлжилсэн үзэгчдийн алга ташилт ч тэдний чадсаныг баталж байлаа. “Хонхны дуу” драмын театрын тайзнаа дахин дуугарав. Нийгэмд өгч буй дахиад л нэг “ухамсрын шанаа”. Төгсгөлд нь “Монгол минь тэнд” дууг Увертюрагийн залуус, Д.Сосорбарам, Хөсөгтөн, өмнө хэд хэдэн дууг хамтран дуулсан уртын дуучин Д.Үүрийнтуяа, Э.Болормаа нарын хамтаар дууллаа. “Галын дөл хацар үнсэх мэт Гэсэр жангар товшуураас амилах мэт Хэн догдлуулаад юу яаруулаад ингэтлээ Хэтний очтой өндөлзөв Хуйлж цойлсон эрэмгий хүлэг мэт Хуйнаас сугарсан хөх илд мэт Хэний төлөө, юунд ингэтлээ Хээрийн салхитай омогшино вэ гэвэл Эзэн сүлдний минь тасархай Эгэл биеийн минь сэмэрхий Хөх тэнгэрээ зүүдлээд гэж Чин зүрхнээсээ дуулна Орших орон харь хол ч гэлээ Омогших сэтгэл минь хамтдаа Ахуй гүрэн тусдаа ч гэлээ Амин зүрх минь хамтдаа Эрдэнийн өлгий Монгол минь тэнд Тэнд л байгаа болохоор... Тэнд л байгаа болохоор, тэр шүү дээ...” гэсээр өндөрлөлөө. Огт өөр. Довтолсон, ухаарах, сэрэхийг сануулсан, сэрээсэн тоглолтыг “Увертюра”-гийн Г.Пүрэвдагва, А.Шинэбаяр, Ж.Ганбаатар, Л.Ренчинням хийж чадлаа. Урлагт тэдний цаг үе эхлэлээ. Эхлэлээ зоригтойгоор тунхаглалаа. Б.МАНДАХ
урлаг соёл
“Никитон” хамтлагийн гитарчин, ая зохиогч, чөлөөт уран бүтээлч Р.Өлзий-Оршихтой ярилцлаа. Тэрбээр ирэх сарын 1, 2-нд тоглолтоо хийхээр тун ч завгүй яваа бөгөөд биднийг уулзах үеэр “New Star” студид “Гурван охин” хамтлагийнхантай шинэ дууныхаа бичлэгийг хийж байсан юм. -Гитарчин Өөжгий гэхээр таныг уран бүтээлээр тань мэдэхгүй хүн байхгүй. Тэгвэл энэ удаад таны бага нас эцэг, эхийн тань талаар яриагаа эхэлье гэж бодож байна. Таны аав, ээж ямар мэргэжилтэй хүмүүс байдаг вэ. Та айлын хэд дэх хүүхэд вэ? -Манай аав Булганых, ээж Архангайнх. Аав маань насаараа хилийн цэрэгт ажилласан. Харин ээж хотын худалдааны байгууллагуудад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би эхээсээ наймуулаа. Дээрээ хоёр ахтай байсан ч тэд маань багадаа эндчихсэн юм. Тэгээд л айлын том хүү гэдэг үүрэгт ажлыг хүлээж авсан даа. Бид одоо тавуулаа. Дөрвөн дүү маань бүгд насанд хүрсэн, өөр өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхлээд л явж байна. -Таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ. Нэлээн сахилгагүй хүүхэд байсан байх даа? -Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн. Миний бага нас хотын төв буюу 40, 50 мянгатад өнгөрсөн. Багадаа нэлээд өвчин ороодог хүүхэд байсан. Жишээ нь, гурван настайдаа менингит тусч байсан бол дөнгөж арван настайдаа олгойны хагалгаанд орж байх жишээтэй. Энэ мэтчилэн болсон болоогүй өвчин тусдаг нэг тийм л хүүхэд байсан юм шиг байгаа юм. Тэр ч утгаараа нэлээд бөөцийлүүлсэн, эрх танхи хүүхэд байлаа. Ингээд дүү нар маань гарсны дараа нэг удаа эмээ маань “Миний хүү уг нь бурхан байсан юм. Сүүлдээ ч буг болж дуусч байх шиг байна” хэмээн хэлж байсан удаатай. /инээв/ Багаасаа л гитар тоглох дуртай байлаа. Тэр үед манай 40 мянгатын орц бүрт л орцны хамтлагууд байдаг байв шүү. -Орц бүр хамтлагтай юу? -Тэр үед чинь гитар тоглоод дуулахад цуурайтаад орцны дуугаралт орон зай ихтэй болохоор гоё сонсогддог байсан. Тэр үеийн бүх хүүхдүүд л орцонд гитар барин тоглодог байсан шүү дээ. Ер нь гитар барьж, орцонд дуулж үзээгүй хүүхэд манай 40, 50 мянгатад лав байхгүй байх өө. -Таны хувьд гитар, хичээл хоёроо хэрхэн хослуулдаг байсан бэ. Хоббигоо хөөгөөд хичээлээ цалгардуулах тохиолдол байдаг байв уу? -Ер нь бол тэгдэг л дээ. Хүүхдүүд урлаг, спорт гээд нэг зүйлд түлхүү анхаараад эхлэхээр мэдээж сурлагын чанар жаахан буурдаг талтай. Би зургадугаар анги хүртлээ тасархай онц сурсан юм шиг байгаа юм. Тэгээд зургадугаар ангиас хойш энэ гитар гэдэг зүйлтэй нөхцчихөөр мэдээж хичээл ном орхигдоод эхэлсэн. Гэхдээ бүр муудаагүй л дээ. Багш нар “Энэ нөхөр ерөөсөө хичээл хийдэггүй. Уг нь хичээл хийх юм бол онц сурах бүрэн боломжтой” гээд л загнадаг байв. Тэгээд л эцэг эхийн хурал болохоор дандаа хэл ам таталж байдаг. Энэ гитар тоглохоос өөр зүйл мэддэггүй. Хичээл ерөөсөө хийдэггүй гээд л жаахан зэмлүүлэх маягтай байсан. Гэхдээ би аравдугаар ангиа гайгүй төгссөн шүү. Манай сургууль чинь мундаг шүү дээ. Одоо хүртэл сургалтын чанар сайн хэвээрээ байгаа юм билээ. 24 дүгээр сургуулийн багш нарт их загнуулсан ч нөгөөтэйгүүр урлаг, соёлын арга хэмжээ, тэмцээнүүдэд маш сайн оролцдог байлаа. Дүүрэг хоорондын “АСТ”, байгаль орчны хамгаалах гээд янз бүрйин арга хэмжээнд би дандаа урлагийг нь хариуцан ордог юм. Ер нь тэмцээнээс шагналгүй буцаж байсан удаагүй байх аа. Заримдаа ч сургууль руу ороход байдаг “Сайшаал”, “Дохио” гээд хоёр буланд хоёуланд л бичүүлчихсэн. Заримдаа зөвхөн Сайшаал дээр захирлын тушаалаар магтуулж байсан удаа ч байлаа. -Аль хичээлдээ түлхүү сонирхолтой байсан бэ? -Би ер нь тооны талын хичээлд дуртай биш байсан ч геометрт нөхцөлгүй дуртай, тасархай онц сурдаг хүүхэд байлаа./инээв/ Мөн түүх, уран зохиол гээд аман хичээлүүдэд гайгүй байсан. Ямар сайндаа л манай ээж тэр үед намайг МУИС-ийн түүх юм уу хуулийн ангид орооч гэдэг байсан юм. Гэвч би элсэлтийн шалгалт өгөөд үсэрчихсэн. Тэр үед улаан шугам гээд айхтар зүйл байлаа шүү дээ. Хэрвээ конкурст тэнцээгүй л бол дараагийн жилийг хүлээнэ. Тэр хооронд юу хийх вэ гэдэг асуудал гарангуут л гитар санаанд орж ирж байгаа юм чинь. Тэгээд л “Соёмбо” хамтлагт гитарчин болоод л тэр чигтээ яваад өгсөн байхгүй юу. Юун нөгөө сурах. -Та гитар тоглох хоббитой болохоор гитарыг ч сольж өгдөг байсан биз? -Анх гуравдугаар ангид байхдаа гитар авахуулж байсан. Гэхдээ тэр гитараа зургадугаар анги хүртлээ нэг их хэрэглээгүй. Харин зургадугаар ангиас аравдугаар анги төгстлөө нэлээд олон банзан гитар сольсон шүү. /инээв/ -Анхны тайз? -Анхны тайз бол Пионерын ордных байсан. 1984 оны аравдугаар сард “Солонго” хамтлагтайгаа тэр тайзан дээр гарч байсан санагддаг юм. Банжо, Галт гээд хэн хэн ч гэж байлаа даа, одоо бүр тэднийхээ нэрүүдийг нь ч мартчихаж. Би нэг банзан гитартай. Бид чинь долоо наймуулаа улс төрийн дууны “Солонго” хамтлаг гэж байгуулаад анх тайзан дээр гарахад үхтлээ айж билээ. Тухайн үед Пионерын ордны тайз чинь томдоо ордог. Битүү хүүхдүүд суучихсан. Тэд шоолох болов уу яах бол гээд л бараг хөлийн доор чичиргээ мэдрэгдээд л. Тэгээд хэд гараад эхлэхээр ямар ч цочрол байхгүй болж байгаа юм чинь. -Дараа нь ямар хамтлагт оров? -Намайг анх “Солонго” хамтлагт байхад Батболд багш бидэнд хамтлаг гэж ийм байдаг, ингэж дуулдаг гээд л зааж өгч байв. Би чинь тухайн үед басс гитарчин байлаа. Хоёр дахь хамтлагийн тухайд их хөгжилтэй түүх л дээ. 1987 бил үү 1988 он шиг санагдаж байна. Тэр үед Улаанбаатар хотын хамтлагуудын аварга шалгаруулах тэмцээн Залуучуудын соёлын төвд болох тухай зарлал Залуучуудын үнэн сонинд гарсан. Тухайн үед хотын хөгжим сонсдог баахан хүүхдүүд нийлээд ямар ч албан байгууллагын харъяа биш нэг хамтлаг байгуулсан юм. Тэр хамтлагт “Номин” хамтлагийн дуучин Раваа агсан бөмбөр тоглодог, дуучин нь “Элькондор”-ын Цогоо, манай Томоо гээд найз, Микрын Аринболд гээд бас нэг залуу, би басс гитар, Цогтоо, Ука гээд хоёр найз маань соло гитар тоглоод долоо наймуулаа хөлбөмбөгийн баг шиг л олон хүн цуглаад хамтлаг байгуулаад тэр тэмцээнд орж байсан. Тухайн үе чинь үзэл сурталын нийгэм байсан. Бид эхний дуугаа “The Beatles” хамтлагийн “Let it be” гээд дуулж эхэлдэг юм байгаа биз дээ. Тэгээд дараа нь Бовкагийн зохиосон “Сэтгэмж” гэж дуу дуулсан. Тэр хоёрыг дуулахад тухайн үед шүүгчээр сууж байсан Хаянхярваа гуай та нар болно ор гэхэд нь бид нар гүрийгээд дахин нэг дуулаад тайзнаас хөрөнгөтний үзэл суртлыг дэлгэрүүлсэн гээд хөөгдөөд бууж байсан. Тэр үед хамтлагууд бүгдээрээ форм шиг ёслолын хувцастай. Бид нар аминдаа хувцасаараа ижижлсэж байгаа санаатай ноосон цамц, жинсэн өмдтэй ирээд хөрөнгөтний хоригдлуудын хувцас өмссөн нөхдүүд хаанаас гараад ирэв гээд хөөгдөөд тарж байсан ч энэ бол миний амьдралд гоё дурсамж үлдээсэн. -Таны ая зохиох авьяас хэзээнээс тодорч эхэлсэн бэ? -1986 онд “Сэлбэ” пионерын зусланд амарч байгаад нэг дуу зохиосон нь тухайн үед нийтэд их түгсэн. Эхлээд өөрөө дуулдаг байснаа дараа нь манай бүлгийнхэн бүгдээрээ дуулаад тэгээд дараа нь зуслангаараа дуулдаг болсон. Тэгтэл гурван сарын дараа нэг залуу би энэ дууг зохиосон гээд миний зохиосон дууг дуулчихсан сууж байсан. Би гайхааад наад дууг чинь уг нь би зохиосон шүү дээ гээд. Миний үеийнхэн бол мэддэг юм аа. “Чамд хайртай миний сэтгэл, Чам руу тэмүүлэх миний хайр” гээд дууг. Сүүлд Сэрчмаа, Эби хоёр дуулсан. Анхны дуу орцныхонд хит болоод би бөөн баяр болж билээ. Дараагийн дуу гэхэд л 1992 онд гарч байсан бол гурав дахь нь 1996 онд зохиосон “Хайрын бурхан” дуу. Надад гурвын тоо их ээлтэй байдаг /инээв/. Ингэж явсаар 1997, 1998 оноос жаахан идэвхитэй болоод жилд нэгээс хоёр дуу хийж эхэлсэн. Дуу зохиоход хамгийн их түлхэц болсон нь манай “Хөх тэнгэр” хамтлаг байлаа. Хөгжмийн зохиолч Хоовон Энхбаяр, Сахал Пүүжээ ах, Никитоны Баачка байлаа. Мөн “Титэм”-ийн Оогий, Тайвнаа хоёр. Сониноос миний тоглолтод Тайвнаа Оогий хоёр “Титэм” хамтлагаараа ирэх гэж байгаа. Би тэдний гитарыг тоглодог байсан. Тиймээс тэд тэр үеээ дурсаж, тоглолтод маань ирнэ. Мөн дээр нь миний анхны клипт орж байсан “Хөх тэнгэр” хамтлаг маань ирнэ. -“Хөх тэнгэр” хамтлагийн “Зоогийн газар” дууны клип таны анхны тоглосон клип байсан уу? -1992 оны хоёрдугаар сард хийж байсан клип. Учир нь миний төрсөн өдрөөс нэг хоногийн өмнө тэр клипний зураг авалтыг шөнөжингөө авч, гэртээ ядарч унах гэсэн хүн ирээд орой нь миний төрсөн өдөр болж байсан юм. Тэр үедээ нэлээд шуугиан тарьж байсан байх аа. Бид их ганган Бачка гоё шар хүрэмтэй, би тамхи татаж байснаа унтраагаад тоглож эхлээд л. Тухайн үедээ монголын залууст маш их таалагдсан клип болж байсан. Түүний өмнө Дашка бид хоёрын тоглосон алдарт “Охин” клип байна. Тэр клип бүтсэн түүх их хөгтэй. Тухайн үед хөх тэнгэр хамтлаг радиогийн студид шинэ дуугаа бичүүлж байтал гаднаас Ононбат орж ирээд та хоёр гялс зураг авахуулчих гээд телевизийн 600-гийн студид оруулаад хоёр гэрэл тавьж байгаад л зураг аваад явуулчихсан юм. Тэр үед чинь клип ч гэж мэдэхгүй шүү дээ. Болсон уу болсон гээд л. Тэгсэн дараа нь зурагтар гараад. Тэр клипт ажлынхаа хувцастай очоод тоглосон нь ч гоё дурсамж. Хүн бүхэнд залуу насаа дэлгэцэнд мөнхлөх боломж тэр бүр тохиохгүй шүү дээ. -1980-аад онд үзэл суртал хаалттай тэр бүр дотроо байгаа бүхнийг дуугаар гаргаад байж болдоггүй байсан гэдэг шүү дээ? -Би бол азтай хүн. Яагаад гэвэл 1989 оноос хойш дуун дээр айхтар хориг тавихаа больсон. Уран бүтээлийн хориг тавих нь нэг бодлын зөв, нөгөө талаасаа буруу байсан. Хориг тавьж байснаар нэгдүгээрт аяны давхцал гэж зүйл ерөөсөө байгаагүй. Гэтэл өнөөдөр бие биенийгээ давтсан аятай дуу маш их гарч байгаа. Хоёрдугаарт, энхрий хайрт нам засгийг муулсан юм уу, тухайн нийгэмд хориотой сэдвээр дуулах бол нэлээд асуудалтай л байсан. Харин 90-ээд оноос хойш "Титэм", Бачка, "Хөх тэнгэр", би ч тэр чөлөөтэй уран бүтээлээ хийж байсан. Тухайн үед дууны үгт хувьсгал хийсэн хамтлаг бол “Хонх” байсан. “Би ажилгүй хүн”, “Хонхны дуу биднийг сэрээнэ”, “Рашаантын 18” гээд тухайн нийгэмд хэзээ ч дуулагдаж байгаагүй тэр нийгмийн эмзэг сэдвийг хөндөн өөрөөр хэлбэл “Хонхны дуу”-гаараа хувьсгал хийх хэмжээнд хүрсэн шүү дээ. Тэр бол “Хонх” хамтлагийн маш том гавьяа. Түүний замаар бүх хамтлагууд явж эхэлсэн. Миний дуунууд хайрын сэдэвтэй нам засаг руу дайрсан биш болохоор тухайн үед ч гэсэн гайгүй батлагдчих байсан бол уу. Нөгөөтэйгүүр тэр цензур байснаараа тухайн үед гарч байсан дуунууд чанартай, чадалтай дуунууд байсан. Өнөөдөр ямарваа нэгэн хэмжээгээр тэр цензурыг монголын рок, поп ч юм уу, фм радио өөрсдөө тогтоож өгөх хэрэгтэй бол уу гэж боддог. Яагаад гэвэл урлаг ард түмнийг араасаа чирж явах ёстой байтал өнөөдөр хэтэрхий нийгмийн захиалгаар хийж байгаа дуунуудад дарагдчихсан нийгмийн захиалгын хүлээсэнд орчихсон сөрөг талууд ажиглагддаг. -Арилжааны урлаг, урлагийн бүтээл хоёр дээр ямар байр суурьтай байдаг вэ? -Би үүнд санаа зовдоггүй. Яруу тод жишээ нь байна шүү дээ. Үзэл суртал тавигдан бүгд чөлөөтэй уран бүтээл хийж болно гэсэн 1990 онд энэ урлаг руу нэг том давалгаа болон бид орж ирсэн. Жишээ нь “Харанга”, “Чингис хаан”, “Хурд”, “Никитон”, “Титэм”, Сараа, Ариунаа гээд л. Өнөөдөр ихэнх нь тайзна дээр үлдчихсэн л байгаа биз дээ. Бид 23 жилийн турш тайзан дээрээ зогсож л байна. Гэхдээ тухайн үед бидэнтэй хамт тайзан дээр зогсож байсан зарим нөхөд маань өнөөдөр тайзнаа алга. Зарим нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн, зарим нь бор дарстай нөхөрлөсөн. Гэхдээ урлагтай үнэнч үүнийг арилжааных гэж бодоогүй өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр хийж байсан миний найз нөхөд бүгдээрээ энэ тайзан дээр үлдчихсэн байгаа. -Таны сэтгэлд хамгийн ойр үлдсэн тоглолт тань юу вэ? -Энэ миний хоёр дахь бие даасан тоглолт. Би анхны бие даасан тоглолтоо 2002 онд “UB Palace”-ын Концертын их танхимд хийсэн. “UB Palace”-д тоглолтоо хийсэн анхны монгол уран бүтээлч нь бий болсон. Түүнээс хойш олон ч уран бүтээлч тэнд тоглолтоо хийлээ шүү дээ. Хамтран оролцож байсан тоглолтуудаасаа тэр нь сайн энэ нь муухай гэж хэлж чаддаггүй юм аа. Бүгд л өөр өөрийн гэсэн онцлогтой, дурсамжтай. Магадгүй дараагийн хийх тоглолт маань хамгийн гоё нь байх болов уу. Тэгж л урлагт сэтгэл зүрхээ зориулж дуулбал тоглолт илүү гоё болдог. Миний хувьд дараагийн тоглолт бол ирэх арваннэгдүгээр сарын 1, 2-нд “UB Palace”-д хийх “Best of Өөжгий” тоглолт маань байгаа. Түүнд би бүх сэтгэл зүрхээ зориулж тоглоно. Энэ тоглолтод миний сайн гэсэн 30-аад уран бүтээлээс гадна шинэ дуунууд маань дуулагдана. Мөн өөрөө гитарыг нь тоглосон Монголын супер хит дөрөв, таван дуу, Монголын мундаг хөгжмийн зохиолчдын бүтээлийг гитарт хөрвүүлж тоглоно. Өнөөдөр хэдийгээр чамтай суугаад ярилцаж байгаа ч миний бүх анхаарал тэр тоглолт руу, “UB Palace”-ын тайзан дээр л байна. Г.ДАША Эх сурвалж: www.eagle.mn
урлаг соёл
Тоглолтынхоо өмнө хувцсаа солиод завгүй байхад нь ”Шанзны” гурвалтай таарсан юм. Эдгээр охидын нэрийг Э.Булгаа, Д.Нарантуяа, С.Элбэрэл гэдэг. Тайзны ард хувцас солино гэдэг тийм ч амаргүй ажил бололтой. Гэвч өдөр, шөнө ялгалгүй тайз руу алхах тэдэнтэй хэсэгхэн хугацаанд ярилцлаа. -Ингэхэд тайзан дээр хийдэг та нарын хөдөлгөөн ямар учиртай хөдөлгөөн бэ? -Өөрсдийнхөө сонирхолоор л хөдлөдөг. Тухайн аяараа өөрсдийгөө илэрхийлж байгаа нэг хэлбэр юм даа. Уг нь бүжиг дэглээд бэлдээд байдаггүй. Бүжиг гэж ярихад бас учир дутагдалтай. Шанз хөгжим хүнд, тэгээд босоогоороо тоглож байгаа учраас учиргүй бүжиглээд байж болдоггүй. Бидний хөгжмийг сонсож буй үзэгчиддээ инээмсэглэл, өөрсдийн тоглож байгаа шанзныхаа аялгуугаар бэлэг барих дуртай. Тэгээд ч хөлдүү юм шиг дэмий зогсолгүй аль болох чадах хэмжээгээрээ сэтгэлийн хөдөлгөөнөө гаргаж, үзэгчиддээ уран бүтээлээ хүргэхийг хичээдэг. Бидний өөрсдийгөө илэрхийлж буй л нэг хэлбэр юм л даа. -Хөгжмөө яаж сонгодог вэ? Өөрсдөө ая зохиох сонирхолтой юу? -Хуучны аялгуунуудыг шинээр найруулан тоглосон. Манай хамтлагийн эхний тоглож байсан бүх аязыг “Хурд” хамтлагийн продюсер Отгонбаатар ах зохиож өгсөн. Бидний шинэ тоглох аязыг н.Пүрэвсүх ах маань зохиож өгч байгаа. Цаашдаа өөр олон хөгжмийн зохиолчидтой хамтарч ажиллана гэж найдаж байна. -Яагаад заавал хуучны ая сонгон найруулан тоглодог юм бэ? -Бид нар чинь мэргэжлийн хөгжимчид. Шууд техник харуулсан хөгжим тоглох бас жаахан дутагдалтай. Тухайн хөгжмийг маань хүлээн авч сонсох хүн байна, сонсохгүй хүн ч бас бий. Тиймээс одоохондоо хүмүүсийн сонсох дуртай хуучны аялгууг ихэвчлэн сонгон ажиллаж байгаа. Сонсогчиддоо бага багаар ойртож байгаа гэх үү дээ. -Электро хөгжимтэй хослуулан шанзаа тоглодог уу? -Ямар нэгэн хөгжим жанрт баригдахгүй байхыг хичээдэг. Урьд нь амьд хөгжим, найрал хөгжимчидтэй хослуулан тоглож байсан. Гэхдээ ихэнхдээ электро, транс хөгжимтэй хослуулан тоглодог. -Загвар өмсөгчид, жүжигчид гээд дурын л хүмүүс дуулаад, клип хийлгэдэг болчихсон. Та нарын хувьд ч гэсэн дуулаад үзэх сонирхол бий юу? -Дуулах сонирхолтой шүү. Цаашдаа мэргэжлийн биш ч гэлээ өөрсдийн сонирхолдоо хөтлөгдөн дуулахыг үгүйсгэхгүй. -Хэрвээ дуулбал ямар чиглэлээр дуулах вэ? -Поп, R&B чиглэлээр дуулах байх. Гэхдээ аливаа зүйл анхнаасаа төгс бүрэлддэг гэж боддоггүй. Цаг хугацаа өнгөрөх тусам суралцаж хөгжсөөр байдаг. Өөрсдийн маань ч хувьд анхны уран бүтээл маань бидний сэтгэлд хүрэхгүй байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хийж үзэж байж л өөрсдийнхөө арга барил хэв маягийг олох байх гэж бодож байгаа. -Дуулдаг байж байгаад хөгжмийн ангид орсон гэж сонссон? -Багадаа манай хамтлагийн хоёр гишүүн дуулдаг байсан. Тэр үед хүүхдийн “Цоглог” студийн дэргэдэх “Эрхэс” хамтлагт дуулж байсан. Багаасаа дуулж байсан болоод ч тэр үү, одоо хүртэл хаяж чадахгүй л байна. Одоо мэргэжлийн хөгжимчнөөр суралцаж байна. Хэрвээ боломж олдвол дуулах сонирхол их бий шүү. -Шанзны гурвал хамтлагийнхан цомог гаргах уу? -Мэдээж энэ бол зайлшгүй хийх ёстой зүйл. Уг нь сая өнгөрдөг зун CD гаргах гэж байсан ч зарим асуудлаас болоод гаргаж чадалгүй хойшлуулсан. Хүмүүс ч гэсэн бидэнд хэлдэг л дээ “Цомог гарга аа. Ядаж л машин дотроо сонсоод явмаар байна” гэж. Аливаа зүйлс чинь зөвхөн уран бүтээлээс шалтгаалахгүй, хөрөнгө мөнгөний асуудал их тулгардаг юм байна. Урлагийн тогоонд удаан чанагдах тусам урлагийнханд тулгамддаг асуудлуудыг их ойлгодог болдог. Манай хамтлагийн хувьд цомог гаргахын тулд өнгөрсөн зун намрыг хөдөлмөрлөж өнгөрөөлөө. -Оюутнууд суралцахын хажуугаар энэ тэнд тоглоно, хажуугаар нь цомог гаргана. Хэр ачаалалтай байна вэ? -Тийм шүү их шахуу. Бүх зүйлийг амжуулах гээд л гүйдэг. Өөрсдөө ч их хичээж байгаа. Хөгжим бүжгийн оюутнууд, хажуугаар нь энэ тэнд очиж тоглох гээд л ер нь их ачаалалтай байдаг. Одоо бараг шахуу хөтөлбөртөө дасч байх шиг байна. -Танай хамтлаг бусдаас ялгарах гол онцлог юу вэ? -Хөгжмийн хамтлаг зөндөө байгаа. Гоё ч хамтлагууд. Бүгдээрээ л манай хөгжим бүжгийн дээд ангийн ах, эгч нар. Манай хамтлагийн гол давуу тал гэвэл яг шанз хөгжмөөр дагнасан гэдгээрээ их онцлогтой. Одоохондоо яг бидэнтэй адилхан нэг хөгжмөөр дагнасан хамтлаг хараахан байхгүй байгаа. Аливаа чуулга, аливаа хамт олныг бүрдүүлэх тийм ч амар биш шүү. -Хичнээн жилийн өмнөөс Хөгжим бүжгийн коллежид сурч байгаа вэ? -Тавдугаар ангиасаа хойш сургуульдаа сурч байна даа. Манай сургуулийг Хөгжим бүжгийн коллеж гэж нэрлэгддэг боловч зарим мэргэжлүүд нь баклавраар төгсгөдөг. Сургуулийн маань хичээлүүд их ачаалалтай байдаг. Ерөнхий эрдмийн хичээлүүдээс гадна мэргэшсэн хичээлүүд нь ганцаарчилж ордог учраас их ачаалалтай, бас чанартай сургалттай гэж хэлж болно. Шанзны чиглэлээр тавдугаар ангиасаа эхлээд л сурсан. Одоо нэг хоёрдугаар курсын оюутнууд. Мэргэжлийн болохын тулд арван жил суралцаж байж сая нэг мэргэжлийн хөгжимчин болж гардаг. -Та нарын мөрөөдөл юу вэ? Мэдээж залуу хүмүүс бүгд л мөрөөдөлтэй шүү дээ? -Монголоо төлөөлсөн дэлхийн алдартай хөгжимчид болохыг хүсдэг. Урьд нь ичээд нэг их мөрөөдлөө хэлдэггүй байлаа. Азидаа алдартай хөгжимчин болно л гэж хариулдаг байсан. Харин одоо бид нар ичихгүй. Яагаад гэхээр Монгол үндэсний хөгжим гэдэг бол дэлхийд ердөө ганцхан байдаг зүйл. Шанз өөрөө ямар гайхалтай хөгжим билээ. Хамгийн гол нь Монгол гэсэн нэрийг л маш өндөрт өргөж явах хүсэлтэй дээ. Мөрөөдөл маань ч биелэх боломжтой гэж харж байгаа. -Хамтлагтаа хүн нэмж, хасах уу? Яагаад заавал гурвуулаа байдаг юм бэ? -Гурвын тоо нь маш учиртай л даа. Тайзан дээр харагдах байдал, хамгийн чухал нь дуугаралт. Гурван хоолой яаж дуугарах вэ? Шанзны хувьд хоёр болчихвол ямар дуугаралт хасагдах билээ, эсвэл дөрвөн дуугаралт болчихвол яаж дуугарах вэ гэдэг маш чухал. Тиймээс бүрэн бүтэн дуугаралтыг л гаргах нь чухал. Гурав бол илүү ч дуугарахгүй бас дутуу сонсогдохгүй. Мэдээж эмэгтэй хүмүүс цаашдаа өөр өөрсдийн гэсэн амьдрал зохионо. Жишээ нь хүүхэд төрүүлдэг ч юм уу? Тэр үед өөр хөгжимчин авч магадгүй. -Хэрвээ хамтлагтаа хөгжимчин шалгаруулж авах бол ямар шалгуур тавих вэ? -Мэдээж эмэгтэй хүн царай зүс гоё байх хэрэгтэй ч хамгийн чухал нь шанзны дуугаралт шүү дээ. Мэдээж хөгжим тоглох чадварыг нь л илүү харж авах байхаа. Шанз хөгжим тоглож байгаа эмэгтэй хүн угаасаа л их гоё харагддаг учир үзэмж нэг их харахгүй ээ. -Сүүлийн үеийн урлагийнхан дунд төрийн дэмжлэг урлагт их муу байна гэсэн яриа гараад байгаа. Та нарын хувьд ямар бодолтой явдаг вэ? -Яг сайн ажиллаж байна ч гэж хэлэхгүй л дээ. Тэр тал дээр угаасаа дутагдалтай байгаа байх. Хэрвээ төр тийм сайн ажилладаг байсан юм бол Монгол Холливудаас илүү байх ч боломжтой. Яагаад илүү байж болохгүй гэж. Гэхдээ хүмүүс нь өөрсдөө урлагт хайртай. Тийм учраас болно гэж бодож байна. Нийгмийн хамгийн ядуу төвшинд урлагийнхан зонхилдог гэж сонсч байсан. Үнэлэмжийн асуудал их дутагдалтай шүү. Жишээ нь урлагийн эрэгтэй хүн байлаа гэж бодоход цалингаараа ар гэрээ тэжээнэ гэдэг бол хэцүү. Ер нь төрөөс хангамж, эсвэл бодлого сайн байх хэрэгтэй юм шиг санагддаг. Урлагийнханд мэдээлэл их хомсдолтойгоос гадна гадагшаа ч тэр дотогшоо ч тэр холбоо их муу юм шиг. Бид нарт ямар ч мэдээлэл байдаггүй. Ёстой л бор зүрхээрээ явж байна гэхэд болно. -Нэг байгуулгад очоод тоглолоо гэж бодоход хэд орчим төгрөгөөр тоглодог вэ? -Нэг албан байгууллагад очоод тоглоход нэг саяар тоглодог. Ерөнхийдөө хоёр дуу тоглоод гардаг. Гэхдээ урлаг гэдэг зүйлийг мөнгөөр хэмжиж болдоггүй. Заримдаа уур амьсгал гоё хүлээж аваад хүмүүс ч гэсэн бид нарыг тоглуулах хүсэлтэй бол ахиад хоёр дуу тоглоод өгчихдөг. Алга ташилт гэдэг зүйл чинь өөрөө уран бүтээлчдэд маш их урам өгдөг юм. Тийм ч учраас аливаа урлагийг мөнгөөр хэмжиж болохгүй гэж боддог. -Хамтлагаасаа гадна хийдэг ажил бий юу? -Урлагаас салж чадахгүй байх аа даа. Сургуулиа төгсчихөөд Соёл урлагийн их сургуульд мастерт сурна гэж бодож байгаа. -Хамтлагийхны чинь насыг асууж болох уу? -18-25 насны бүсгүйчүүд. -25 нас гэхээр охидын хамтлагууд дотроо “хөгшин”-дөө орох юм биш үү? -Тэгэж бодохгүй байна. Урлагийн хүнд нас гэдэг асуудал биш гэж бодож байна. /Инээв/ -Мэдээж залуухан эмэгтэйчүүд учраас найз залуус байгаа биз дээ? -Найз залуу байгаа байгаа. Мэдээж бүгдээрээ залуухан хүмүүс учраас байлгүй л яахав. Гэхдээ Элбэрэл бид хоёр найз залуутай, Нараа маань одоохондоо найз залуугүй. Хэлэх ёсгүй зүйлийг нь хэлчихээгүй байгаа. /Инээв/ -Цаг завгүй байдлыг чинь хэр ойлгодог вэ? Найз залуучууд чинь... -Юу ч хийлгүй зүгээр болзоно гэж бараг л байхгүй. Ихэнхдээ бие биенийхээ ажлыг амжуулаад л явж байдаг. Яг уулзаад хамт суугаад байдаг үе бараг л байхгүй дээ. -Манай урлагийнхан “Оддын өвчин”-өөр их өвчлөх гээд байдаг. Та нарт хэр халдварлаж байна даа? -Оддын өвчнөөр ёстой өвчлөөгүй шүү. Цаашдаа ч өвлөхгүй гэж боддог. Хүн байгаагаараа байх л хамгийн гоё. Худлаа хамраа сөхөөд яваад байх бол дэмий. Юм хийгээгүй байж тэгэх чинь өөр юм, хийчихээд тэрүүгээрээ бахархаж байгаа бол өөр. Манай хамтлагийнхан бусад охидын хамтлагаас арай өөр юм шиг байгаа юм аа. Хөгжмөө бариад явж байхад хүн болгон таньдаг. Хөгжимгүй явж байх юм бол бараг хэн ч танихгүй. Тийм ч учраас бид нар хаана ч хамаагүй өөрийнхөөрөө байх боломж их байдаг. Хичээлийн завсарлагаанаар ангийнхантайгаа чөлөөтэй байх, хүссэн газраараа дураараа алхах гээд их эрх чөлөөтэй. Хүмүүс таньдаг болсон байсан ч бид гурвын энэ байдал маань өөрчлөгдөхгүй. Э.ТЭКҮ
урлаг соёл
Фейс бүүк идэвхтэй хэрэглэгчдийн тоонд байдаг дуучин А Cool өнөөдөр өөрийн фейсбүүк хуудсандаа шинэ уран бүтээлийн мэдээгээ дуулгалаа. Дуучин A Cool болон Мотив хамтлагийн дуучин Т.Ганбаатар, “Universe Best Songs” наадмын ялагч Б.Жавхлантөгс нарын хамтран дуулсан “Парисын дарь эхийн сүм” жүжгийн дууг өнөөдөр 19:00 цагаас цацахаа бичжээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ. “Бид үнэний дуу хоолой” хэмээн нэрлэсэн шинэ дуугаа тэд хамтлагийн продюсер Б.Чинбаттай хамтран дуулсан байна. Энэ нь тэдний хамтран дуулж буй тав дахь дуу нь ажээ. “Sweetymotion” шинэ дуугаа удахгүй олны сонорт хүргэх гэнэ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Ц.Баттөрийн “Хулсан ташуур” цомгийн баяр энэ сарын 31-нд Бөхийн өргөөнд болох гэж байна. Цомгийн баярт Гавьяат жүжигчин У.Далантай, дуучин Ш.Баянмөнх, А.Түмэн-Өлзий, залуу дуучин С.Гантогтох, "Нюанс" хамтлаг, "Voice group"-ийн уран бүтээлчид ая дуугаа өргөх юм. Уг цомгийн баяр Монгол ардын дуунуудаас бүрдэх бөгөөд Буриад дууны “Бэе бэеэ гамнаяа” цомогт орсон дуунуудаасаа үзэгч олондоо хүргэж, дуун цацал өргөх аж. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Хурд”-ынхан "Сануулсаар байтал" шинэхэн уран бүтээлээ өөрчилсөн байна. Тус хамтлагийнхан өөрдсийн 20 жилийн ойн арга хэмжээндээ бэлтгээд нэлээд ажилтай байгаа гэнэ. Ойн хүрээнд олон сонин гэнэтийн бэлгээ задалсаар. Энэ удаа тэд өөрсдийн шинэ уран бүтээлээрээ амьд хөгжим сонирхогчиддоо хүрч буй. Дашрамд хэлэхэд тэдний тоглолт ирэх сарын 29, 30-нд болох юм. Ингээд тэдний шинэ дууг хамтдаа сонирхоё. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Эх орон”, “Цэргийн бодол” зэрэг олон уран бүтээлээрээ ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн “Хурд” хамтлагийнхан удахгүй өөрсдийн 20 жилийн ойгоо тэмдэглэхээр зэхээд байгаа билээ. Тэдний олон уран бүтээлд дуртай, тэдний талаарх мэдээллийг чих тавин сонсдог үзэгчиддээ дуулгахад “Хурд”-ынхантай 20 жилийн ойг нь хамтдаа угтах сайхан мэдээ байна. Тэдний энэ хугацаад хийж байсан 16 тоглолтын дурсгалтай хамгийн гоё зурагнуудаас нь бүтсэн 13 янзын том плакат бүхий 2014, 2015 оны хуанли ирэх сарын 10-аас худалдаанд гарна. Тэд 500 ширхэгийг хэвлүүлсэн бөгөөд одоогоор хаагуур, хэдэн төгрөгөөр борлуулах нь тодорхойгүй байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Сайхнаа: Шинэ оюутан байхдаа “Хотын гудамж” дуугаа өлгийдөн авч байлаа “Madness” хамтлагийн нэрийн хуудас болсон дуу бол яахын аргагүй “Хотын гудамж”. Уг дуу 1997 онд мэндэлсэн бөгөөд тэр цагаас хойш нийслэлчүүдийн дуулах, сонсох дуртай дууны нэг байсаар ирсэн. Мөн өчигдөр тохиосон нийслэлийн өдрөөр хамгийн их моодонд орсон нь энэ дуу байв. Тус хамтлагийн ахлагч, дуучин Сайхнаатай уулзаж, энэ дууг хэрхэн яаж бүтсэнийг асуусан юм. -“Хотын гудамж” дуу хэрхэн төрсөн талаар яриагаа эхлэх үү? -Би Дорноговь аймгийнх. 1997 онд Соёлын коллежид оюутан болж нийслэлд ирчихээд удаагүй байхдаа шүлгийг нь бичиж байсан. Тухайн үед надад төрсөн сэтгэгдэл яг энэ дуун дээр шиг байсан. Өмнө нь Улаанбаатар хотод аав ээжийгээ дагаж ирж байсан ч, хотын амьдралыг үзэж байгаагийн хувьд цоо шинэ мэдрэмж байсан. Тэр үед Улаанбаатар хот маш сайхан цэвэрхэн, сэлүүхэн, тайван амгалан байсан шүү дээ. Түүнийгээ бичсэн минь хожим “Хотын гудамж” дууны шүлэг болсон. Одоо тэр цагийнхаас улам хөгжиж байна. Тэр хэрээр хүн ам нь өсч, түм түжигнэсэн хот болсон. Үүнд иргэн хүний хувьд маш их баяртай байдаг. -Аялгууг нь хэн бичсэн бэ? -Шинэ оюутны бичсэн шүлгийг хэн тоож аялгуу хийх вэ дээ. Би ч энд тэнд хүн дээр барьж очиж аялгуу хийлгэхийг хүсээгүй. Өөрөө банзан гитар барьж, янз бүрээр оролдсоор аялгуутай болгосон. Хожим нь хамтлаг байгуулахад бидний нэрийн хуудас болж чадсан. Зарим хүн одоо ч биднийг “Хотын гудамж”-ийн “Madness” гэдэг юм билээ. Олонд биднийг таниулсан дуу болохоор хамгаас хайртай. -Энэ дууны шүлэг, аялгууг магадгүй хотын аль нэг төв гудамжинд сууж байгаад зохиосон уу. Ямархуу орчинд энэ сайхан дуу төрснийг сонирхмоор байна? -Үгүй ээ. Хотод орж ирээд хажуу өрөө түрээслэн амьдардаг байсан. Тэндээ л шүлгийг нь бичиж, аялгууг нь зохиосон. Харин клипнээс нь яг тэр үеийн Улаанбаатарыг харж болно. -Анх ямар тоглолтон дээр, аль тайзан дээрээс хүмүүст хүрч байв? -“Эх орны төлөө” гэдэг шоу тоглолт жил бүр болдог байсан. Гурав, дөрвөн жил дараалан болсон ч яваандаа зохион байгуулагдахаа больсон. Соёлын төв өргөөний тайзнаа тэр шоун дээр анх дуулж байлаа. Гэхдээ тайзан дээрээс хүмүүст хүрэхээсээ өмнө бараг хит болсон. Бичлэг хийлгэсэн студиэр орж гарч байгаа хүмүүс, радио сонсогчдын дунд тархаад, сонсох дуртай дуу нь болж чадсан байсан. -1990-ээд оны Улаанбаатарыг шүлгээрээ ч, клипээрээ өгүүлжээ. Тэгэхээр яалт ч үгүй нийслэл хотын маань түүхийн нэг хуудас болон үлдэх нь дамжиггүй байх? -Тэгэлгүй яах вэ. Тиймээс ч нийслэлийн өдөрт зориулан гаргасан цомогт “Хотын гудамж” маань багтлаа. Клипийг нь эргэн үзэхэд одоогийнх шиг өндөр барилга байшин байхгүй. Сэлүүхэн, хүмүүс нь ч тайван сайхан Азийн цагаан дагина гэдэг утгаараа байсан юм шиг санагддаг. -Дууны шүлэг маш сайхан зүйрлэлүүдтэй байдаг. Энэ талаар? -Дөрвөн уулын хормойд налайсан миний хотын бараа гэж дуунд гардаг. Тэр үед надад “Үнэхээр манай улсын нийслэл шиг дөрвөн уулын дунд байрлалтай өөр улсын нийслэл дэлхийд байдаггүй байх” гэж бодоод, бахархмаар ч юм шиг санагдаад бичиж байсан. Энэ мэтээр Улаанбаатар хотоо магтан дуулсан юм. Бид Улаанбаатараа утаатай, түгжрэлтэй гэж байнга муулахаасаа илүүтэйгээр хааяа ч гэсэн магтан дуулж байх ёстой. Сайхан зүйл олон байдаг шүү дээ. Тиймээс бид удахгүй болох тоглолтоо ч энэ дуугаараа нэрлэж, нийслэл хотоо магтан дуулах болно. М.УЯНГА Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
урлаг соёл
"Sweetymotion" хамтлагийн продюсер, Соёлын тэргүүний ажилтан Б.Чинбатын “Үл таних бүсгүй” хэмээх шинэ дууны клип гарчээ. Дууны шүлгийг Ү.Хүрэлбаатар бичсэн бол аяыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав бүтээжээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт Л.Балхжавын “Миний дуунууд 2013” тоглолтод зориулан дуулсан “Үл таних бүсгүй” шинэ уран бүтээлийг толилуулъя. Дашрамд дуулгахад, “Миний дуунууд-2013” тоглолт “UB Palace”-ын Их танхимд арваннэгдүгээр сарын 7-9-нд болно. Э.ТЭКҮ
урлаг соёл
Шинэ уртын дууны хамтлаг мэндэлжээ. Улаанбаатар чуулгын санаачилгаар өнгөрсөн зун уртын дууны сургалт явуулж, уг сургалтад 400 гаруй уртын дуучин хамрагджээ. Харин тэдгээр авьяастнуудаас “Дөмөг” гэх шинэ хамтлаг төрсөн байна. “Дөмөг” хамтлагт 20-85 насны 30 гаруй дуучин багтдаг бөгөөд залуу уран бүтээлчид дуулахаас гадна биелгээ, морин хуур зэргийн ур чадвараа сайжруулахаар бэлтгэлээ шаргуу хийж байгаа аж. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Degi concert”, “Гайхмаараа”, Чайковскийн үдэш” зэрэг тоглолт хийж, хийл хөгжмийн уянгалаг аялгуугаар олныг гайхашруулсан хийлч бүсгүй Ч.Дэлгэрцэцэг бие даасан уран бүтээлч гэх статусаа гээж, “Улаанбаатар” чуулгад харьяалагдах болжээ. “Монголын урдаа барьдаг ганц хийлч” гэх тодотголтой тэрбээр “Улаанбаатар” чуулгын гоцлол хийлчээр ажиллах аж. Долоон настайдаа Хөгжим бүжгийн сургуулийн хийл хөгжмийн ангид элсэн орсон Дээгий 12 жил суралцаж, коллежио дүүргэсэн бөгөөд өдийг хүртэл хийл хөгжмөөр амьдралаа хөглөж яваа билээ. Уг нь тэрбээр ШУТИС-ийн инженер, орчуулагчийн ангийг төгссөн ч багаас эзэмшсэн хийл хөгжимдөө илүү үнэнч үлджээ. Тэрбээр “Улаанбаатар” чуулгын гоцлол хийлчээр ажиллах болсноо хэвлэийн хурал хийж нийтэд зарлах гэнэ. Д.ЦЭЦ
урлаг соёл
Дуучин Т.Ариунаа шинэ клипээ толилууллаа. Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжавын ая, Х.Болор-Эрдэнийн шүлгээр бүтсэн “Хайр ийм өнгөтэй” дууны клипэнд дуучин бүсгүйн ууган хүү Б.Алдар тогложээ. Саяхнаас цацаж эхэлсэн тус клипэнд Б.Алдар цэрэг эрийн дүр бүтээсэн байна. Т.Ариунаагийн шинэ клипийг сонирхоно уу. Э.ТЭКҮ
урлаг соёл
Монголын рок, поп ертөнцийн шигтгээ болсон авьяаслаг залуусын хамтлаг “Madness”-ын 15 жилийн ой энэ жил тохиож буй. Тэд өнгөрсөн зургадугаар сард “ILoft Function House”-д “Colors of Us” нэртэй өөрсдийн гурав дахь цомгийнхоо өдөрлөгийг цомхон хийсэн бол энэ удаа 15 жилийн ойн тоглолтоо “UB Palace”-ын концертын их танхимд тоглохоор болжээ. Тоглолт арваннэгдүгээр сарын 16-нд болно. Дашрамд сонирхуулахад, “Madness”-ын залуус “Colors of Us” цомогт орсон дуунуудынхаа дөрвийг нь клиптэй болгоод байгаа аж. Энэ цомогт “Цуурай” хамтлагийн дуучин Ц.Энхтүвшингийн “Чамдаа зориулья”, “Хонх” хамтлагийн С.Цогтсайханы дуулсан “Нутгийн уул”, “Бороотой шөнө” гэсэн хуучны гурван дуу мөн багтсан юм. Б.ЭНХ
урлаг соёл
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын даргаар МУСТА Р.Мөнхсайхан ажиллахаар болсон. Тэрбээр хотын соёлыг түгээх их үйлсийг “Улаанбаатар” чуулгын дүр төрхийг өөрчлөн шинэчлэх ажлаас эхэлнэ хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн хийлч МУСТА Ч.Дэлгэрцэцэг “Улаанбаатар” чуулгад гоцлол хөгжимчнөөр ажиллаж байгаа бөгөөд зургаа дахь бие даасан тоглолтоо чуулгынхаа их танхимд энэ сарын 30-нд хийхээр болжээ. Тэрээр Улаанбаатар дууг орчин үеийн хэмнэлд тааруулан тоглосон бөгөөд “уран бүтээлийн дэврүүн хамтрал маань “Улаанбаатар” чуулга руу та бүхнийг уриалан дуудна гэдэгт итгэлтэй байна” хэмээн хийлч Ч.Дэлгэрцэцэг хэлсэн байна. Д.БҮҮВЭЙ
урлаг соёл
Рок попын тогоонд бараг л насаараа чанагдаж яваа гэж хэлж болох “Хурд” хамтлагийнхан 20 жилийн ойн тоглолтынхоо бэлтгэлд орлоо. Тэдний бэлтгэлийн үеэр очиж студи болон бэлтгэлийнх нь заалтай танилцсан юм. Мэдээж хөгжим тэр дундаа рок попынхоо ертөнцөд өнөөг хүртэл үнэнч яваа тэд арван жилийн дараа ч энэ л бүрэлдэхүүнээрээ дуулна гэдэг юм билээ. Тэд “Та нар тарах уу?” гэх билэггүйхэн асуултыг “Бид тарахгүй. Ахиад арван жил хорин жил болсон ч энэ бүрэлдэхүүнээрээ дуулсаар байна. Үхэл биднийг салгатал манай хамтлаг салахгүй” хэмээн тун ч итгэлтэй хариулсан юм. Магадгүй тэдэн шиг үзэл бодолтой хүмүүс цөөхөн. Энэ нь тэдний гэр бүлийн нягт холбоотой шууд хамааралтай биз ээ. Тэдний бэлтгэлийн байр болон студид нь ороход “Хурд” хамтлагийн тухай тэр өрөө тэр чигтээ ярьж байх шиг санагдсан юм. Тэдний авсан медаль, зураг гээд л бүх л зүйл маш сонирхолтой санагдсан. Бэлтгэл хийж байхад нь хажуунаас нь харах, тайзан дээр харах хоёр хоорондоо асар зөрөөтэй. Ингээд тэдний бэлтгэл дээрээс хийсэн фото сурвалжлагаа хүргэе! youtube : Хурд хамтлаг 20 жил - Нулимсаа тэвчье Хурд хамтлаг 20 жил - Аавдаа Э.ТЭКҮ
урлаг соёл
Залуу репперүүдийн төлөөлөл болсон "Rokit bay" тун удахгүй амплагед тоглолтоо хийнэ. Түүнийг “Эвдэрхий хүн”, “Нэг өдрийн хаан” гэх мэт олон уран бүтээлээр нь сонсогчид мэднэ. Арван нэгдүгээр сарын 15-нд “Vegas” шөнийн клубт тэрээр ердөө ганцхан удаа “UFO” хамтлагтай хамтран мөн амплагед тоглолтоо хийх юм. Түүний тоглолтын билет гадуур зарагдахгүй бөгөөд зөвхөн тоглолт болох өдөр “Vegas” шөнийн клубээс худалдан авах нь ээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
Дуучин Лэди Гага ирэх 2015 онд сансараас шүтэн бишрэгчиддээ ая дуугаа өргөн мэндчилэх гэнэ. Тэрээр сансарын аялал жуулчлалын “Virgin Galactic” компанитай хамтран задгай сансарт хөөрч буй хөлөгт дуу дуулах аж. Энэхүү арга хэмжээ ирэх 2015 онд Америкийн Шинэ Мексико мужид зохиогдох “Zero G Colonу” хөгжмийн наадмын хүрээнд зохион байгуулагдах гэнэ. Үүнээс өмнө өнгөрсөн жил Канадын сансарын нисэгч Крис Хэдфилд олон улсын сансарын станцид гитартай дуу дуулж байсан юм. Сонирхуулахад гурван өдөр үргэлжлэх “Zero G Colonу” хөгжмийн наадам нь орчин үеийн өндөр чадалтай шинэ техник хэрэгслийг ашиглахаараа бусдаас онцлог байх аж. Б.АНХТУЯА
урлаг соёл
Нюанс хамтлагийн уран бүтээлчид СУИС-ийн магистрантурт суралцацагааж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл энэ сарын 15 ны өдрийн 17.30 цагт Нюансынхан СУИС-ийн Оюутан театрт магистрантурын урьдчилсан хамгаалалтандаа зориулж “Master-voice live concert” тоглохоор болсон байна. Дэлхийн сонгодог ари, романсыг төгөлдөр хууртай эгшиглүүлж, попера дуунаас бүрдсэн эл концертийг мэргэжлийн дуулаачдын хувьд тэсэн ядан хүсэн хүлээж байгаа гэнэ. Нюансынхан энэхүү тоглолтоо мэргэжлийнхэнд төдийгүй сургуулийнхаа багш, оюутнууд, найз нөхөддөө барьж буй бэлэг хэмээн нэрлэж байна. Д.ЦЭЭНЭ
урлаг соёл
Чадварлаг хоолойгоороо үзэгчдийн танил болсон залуу дуучин Ц.Хуланг өнөөдөр бие даасан уран бүтээлийн “My world” тоглолтоо 19:00 цагт Улсын филармонийн концертийн танхимд ганцхан удаа хийх нь ээ. Тоглолтын үеэр тэрээр жазз дуунууд дуулахаас гадна өөрийн дуулсан жүжгийн дуунуудаасаа фенүүддээ зориулах аж. Түүний тоглолтонд Улсын филармонийн уран бүтээлчид оролцох юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Нидерландын нийслэл Амстердам хотноо өчигдөр /ХI.10/ Европын хамгийн том хөгжмийн наадам “MTV EMA 2013” болж өндөрлөлөө. Дэлхийн хамгийн алдартай оддыг нэг дор цуглуулсан “MTV EMA 2013” наадмын тайзнаа олон хамтлаг дуучид ая дуугаа өргөн мэндчилжээ. Энэ жил хамтлаг, дуучид хоорондоо эн тэнцүүхэн өрсөлдөж, хэн нь ч хоосон үлдээхгүйгээр эв найртай шагналаа хуваасан гэхэд болно. Оны шилдэг дуугаар дуучин Бруно Марсын “Locked Out Of Heaven” тодорсон бол Кэти Перри шилдэг эмэгтэй, Жастин Бибер шилдэг эрэгтэй дуучны шагналыг тус, тус хүртсэн байна. Харин Майли Сайрус сүүлд гаргасан “Wrecking Ball” дуугаараа оны шилдэг видео шагналыг гарджээ. Поп дива Бейонсигийн хувьд шилдэг тоглолтын шагналыг хүртсэн байна. “MTV EMA”-ийн бусад ялагчдыг нэрлэвэл: Шилдэг поп: One Direction Шилдэг рок: Green Day Шилдэг хип хоп: Эминем Шилдэг шинэ: Macklemore & Ryan Lewis Шилдэг алтернатив: Thirty Seconds To Mars Шилдэг электроник: Avicii Шилдэг дүр төрх: Харри Стайлс Шилдэг аялан тоглолт: Linkin Park Хамгийн том шүтэн бишрэгчдийн арми: Tokio Hotel Б.АНХТУЯА
урлаг соёл
Нэгэн үеийн долоон уран бүтээлч бүсгүй хамтран “Хаврын урилга” яруу найргийн сонгодог үдшийг эрхэм эрчүүддээ бэлэг болгон зохион байгуулахаар болжээ. Тэд эрчүүдэд ямар бэлэг барих тухайгаа дэлгэхээр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарласан байна. Хэвлэлийн хурал “Зууны мэдээ” сонины байранд “Үндэсний мэдээллийн төв”-д 10.00 цагт болно. Мөн тус төвд 11.00 цагаас хадгаламж зээлийн хоршооны хохирогчид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандах талаараа мэдээлэл хийнэ. Хохирогчдын хураалгасан 10 гаруй үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаанд хийсэн шалгалтын дүнг тэд задлахаар болжээ. Д.ЦЭЦ
урлаг соёл
Монголын залуу зохиолчдын холбоо /МЗЗХ/-ны Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, удирдах зөвлөлийн гурван гишүүний эрхийг түдгэлзүүлжээ. Тодруулбал, Б.Нанжид, Д.Нямдорж, Э.Гантулга нарыг МЗЗХ-ны удирдах зөвлөлийн байнгын үйл ажиллагаанд оролцох боломжгүй гэх шалтгаанаар гишүүнчлэлээс хассан байна. Залуу зохиолчдын холбооны удирдах зөвлөлд есөн гишүүн байх ёстой бөгөөд утга зохиолд чин сэтгэлтэй, зүтгэлтэй залуу зохиолч, яруу найрагчдийг сонгон шалгаруулж зөвлөлийн гишүүнээр элсүүлэх юм байна. Д.ЖАРГАЛ
урлаг соёл
Азийн шилдэг өргөмжлөлт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Намбарын Пүрэв “Дэндүү буянтай буурлууд” аялгуу эгшгийн шинэ хос цомогоо саяхан хэвлүүлжээ. Тэрээр МУГЖ Х.Болормаагийн дуулсан “Намрын өнгө орлоо ээжээ”, Хурд хамтлагийн “Тоотой санагдах юм”, МУСТА Б.Болдбаатарын “Нутгаа санаад уйлдаг сэтгэл” дуучин Э.Төрмандахын “Сайхан” О.Баянмөнхийн “Нутагтаа ирлээ хүү чинь” зэрэг олон сайхан дууны үгийг бичиж, ард олныхоо сонорт хүргэсэн билээ. Тэрээр энэ удаагийн хос цомогтоо эдгээр дуунаасаа дээжлэн хүргэж байгаа юм байна. Орчин үеийн нийтийн дууны урлагт өөрийн хувь нэмрээ оруулж яваа Намбарын Пүрэв найрагчдаа нийт уншигчдынхаа өмнөөс уран бүтээлийн улам их олз омог, онгод хийморийг хүсэн ерөөе. Т.ДАРХАН
урлаг соёл
Энэ сарын 21-нд Дэлхийн яруу найрагчдын баярын өдөр тохионо. 1999 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэж ирсэн энэ өдрийг тохиолдуулан Монголын Зохиолчдын Эвлэлийн “Яруу Найргийн Үндэсний Төв”-өөс санаачлан зохиолчдын “Анхны номын үзэсгэлэн” зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг ССАЖЯам санхүүжүүлж, Хүүхдийн номын ордон хамтран зохион байгуулж байгаа бөгөөд нийт 321 анхны номыг дэлгэн тавих ажээ. Үзэсгэлэнгийн үеэр зохиолчдын анхны шүлгийг уншуулж, анхны зохиолынх нь талаар хүрэлцэн ирсэн хүмүүстэй нээлттэй ярилцах бол зохиолчид өөрсдийн номоо дуудлага худалдаанд оруулан борлуулж болох гэнэ. Мөн зөвхөн зохиол, яруу найрагаас гадна уран зохиолын орчуулагчдын анхны орчуулгын номыг ч эндээс үзэж болох аж. “Анхны номын үзэсгэлэн” энэ сарын 21-ний 11.00 цагаас Хүүхдийн номын ордонд үнэ төлбөргүй болох юм. Дашрамд сонирхуулахад, Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн “Уянгын тойрог” нэртэй анхны номоороо Төрийн шагнал хүртэж байжээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Анх 2010 онд байгуулагдсан Монголын залуу зохиолчдын холбоо/МЗЗХ/-ны залуус өнгөрсөн баасан гаригт утга зохиолын дугуйлангийнхаа нээлтийг хийжээ. Монголын үе, үеийн зохиолч, яруу найрагчид дугуйлангаар хүмүүжиж, тэндээс л өөрсдийн уран бүтээлийн сэрэл мэдрэмжээ, онгод хийморио олж, нэгнээсээ суралцан дэвждэг байсан гэдэг. Хэдэн жилийн туршид явагдалгүй тасраад байсан энэхүү утга зохиолын дугуйланг сэргээсэн эдгээр залуус “Биднийг ганцхан зүйл холбодог. Тэр нь утга зохиол. Харин утга зохиолын цугларалт, дугуйлан тэр бүр зохиогдохоо байсан болохоор үүнийг сэргээе гэж бодсон юм” хэмээн хэлж байсан юм. Тэдний энэ ажлыг Монголын шинэ цагийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, алдарт зохиолч “С.Буяннэмэхийн номын өргөө”-ийн хамт олон талархан дэмжиж, тусалжээ. Энэ сарын 15-нд нээлтээ хийсэн дугуйланд М.Цэдэндоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Л.Мягмарсүрэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Пүрэв, В.Нэргүй нар хүрэлцэн ирж, тэнд цугласан залуу яруу найрагчид, оюутан сурагчидтай халуун дотно яриа өрнүүлж, өөрсдийн бүтээлийн дээжээс бэлэглэсэн байна. Дугуйлангийн үеэр уламжлал болсон “Таван хоромын бичлэг”-ийн уралдаанд түрүүлсэн найрагчид хөгжмийн зохиолч О.Эрдэнэбатын тоглолтыг үзэх хос тасалбар, яруу найрагч Н.Пүрэвийн дууны хос цомгийг бэлэглэжээ. Цаашид долоо хоног бүрийн баасан гарагийн 17.00 цагаас С.Буяннэмэхийн номын өргөө”-нд уламжлал болон явагдах утга зохиолын дугуйланд үгийн урлагт дуртай, яруу тансагийг мэрэхийг хүссэн хэн бүхэн оролцох боломжтой ажээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Монгол Улсын Их Сургуулийн “Утга Зохиолын нэгдэл”, СУИС-ийн Театр урлагийн факультетийн “Тайзны ярианы тэнхим”-тэй хамтран зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадам энэ жил 9 дахь удаагаа уламжлал болон зохиогдохоор зарлагджээ. Уралдаанд уран бүтээлч нэг үгүүллэгээ ирүүлэх бөгөөд 12-ын шрифтээр 80 мөрнөөс илүүгүй хэмжээтэй бүтээл байх ажээ. Уран бүтээдчпийн бүтээлийг 3-р сарын 15-аас 25-ныг дуустал МУИС-ийн II байрны 361 тоот өрөөнд хүлээн авах юм байна. Наадамд ирсэн бүтээлүүдийг шүүгчид уншаад шилдэг 10 үгүүллэгийг шалгаруулах бол шалгарсан үгүүллэгүүдийг СУИС-ийн Театр урлагийн факультетийн “Кино драм”-ын ангийн оюутнууд унших юм. Наадмын үндсэн үйл ажиллагааны талаарх мэдээллийг 3-р сарын 28-ны өдөр нийтэд мэдээллэх бөгөөд 99757553 утсаар холбогдож сонирхсон зүйлээ тодруулж болох ажээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Саяхан байгуулагдсан “Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн баярын өдрүүдэд яруу найргийн эгшиг уянгын тоглолтуудыг зохион байгуулсан билээ. Харин тэд энэ сарын 21-нд тохиох Дэлхийн яруу найрагчдын өдрөөр яруу найргийн цомог, эмхэтгэлийнхээ баярыг хийхээр болжээ. “Шинэ мянганы шилдэг яруу найраг” нэртэй яруу найргийн цомогт нийт 30 яруу найрагчдын бүтээл багтсан бол “Шинэ мянганы яруу найраг” эмхэтгэлд 2000-аад оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн нийт 85 яруу найрагчдын бүтээл багтжээ. Яруу найргийн эмхэтгэлдээ 85 яруу найрагчийн бүтээлийг оруулсан нь ирэх онд тохиох МЗЭ-ийн 85 жилийн ойг билэгдэж яруу найрагчдийн 3-5 шүлгийг багтаасан ажээ. Яруу найргийн хос цомог, номын нээлт гуравдугаар сарын 21-ний 14.00 цагаас “Интерном” номын их дэлгүүрт болох бөгөөд тус бүр мянган хувь хэвлэгдэх юм байна. Т.ДАРХАН
урлаг соёл