news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Симийн намхан байшингууд, 12 дугаар бүсийн иргэдийн өвчин зовлон, өлөн зэлмүүн амьдрал, зэвсэг мөрлөсөн энхийг сахиулагчдын сэжиглэнгүй харц, Капитолоос ирэх аймшигт тушаал, хэзээ ч үрэгдэж болох хэврэгхэн амь. Мөн эцэс төгсгөлгүй үргэлжлэх “Өлсгөлөн тулаан”. Капитолынхон буюу эрх баригчдын зүгээс Панемын 12 бүсийг хамруулан зохиодог айдас хүйдэс, тэсвэр тэвчээр, доромжлолын тулааныг зохион байгуулсны 75 жилийн ойг угтахаар шийднэ. Тэмцээний дүрмийг 25 жилийн давтамжтайгаар илүү хэрцгий болгон өөрчилдөг. Тэгвэл Ялалтын 75 жилийн ойн тэмцээний болзол чухам юу байх бол? Тааж боломгүй нөхцөл байдал, хатуу чанга дэглэм, золгүй баатруудтай “Өлсгөлөн тулаан” гурамсан романы дэд дэвтэр “Галаар наадагсад” таныг энэ мэт төсөөлөмгүй адал явдлын эрэлд “мордуулна”. Хүүхдийн зохиол, хүүхдэд зориулсан дэлгэцийн бүтээлд хүч сорьж байсан Америкийн зохиолч Сүзаань Коллинз 2008 онд тэс өөр бүтээл, тэс өөр үнэнийг дэлгэн бичиж, зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Хэдийгээр Капитолынхон болон Панемын 12 бүс гэдэг нь бодит бус ч түүнтэй дүйхүйц зүйлс бидний эргэн тойронд болсоор байна. Дэлхий ертөнцөд болж өнгөрдөг эдгээр аймшигт зүйлсэд хамгийн их өртөгсөд нь хүүхдүүд байдаг. Хүн төрөлхтний хөгжил хурдаа авахын хэрээр хүмүүсийн хүсэл сонирхол, хүн чанар, бодол санаа хүртэл маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өөрчлөгдөхдөө буруу зүг рүү буруу замаар урагшилж байна гэдгийг зохиолч эмэгтэй хэлэхийг, хүмүүст мэдэгдэхийг хичээсэн нь илт. Уран зохиолын дүрүүд, зохиол доторх үйл явдлууд, гол баатруудын бодол санаа, хувь тавилангаар дамжуулан хүн төрөлхтөнд өгсөн дохио нь тус бүтээл байлаа. С.Коллинзийн бүтээлүүд ихэвчлэн зөгнөлт, гэхдээ шинжлэх ухаан болон техникийн хэт үсрэнгүй хөгжлийг тусгадаг онцлогтой. Өл залгахын тулд “Өлсгөлөн тулаан”-д бүртгүүлж, нас биедээ хэтийдсэн зовлон зүдгүүрийг амссан Катнис охин, түүний найз Пийта, түүнчлэн хар багаасаа үерхсэн ч “зол”-гүйгээр үеэл нь болж хувирсан Гэйлийн хувь тавилан аль зүг рүү эргэж, Капитолын дарамт, бүсүүдийн тэмцэл дундаас тэдний гаргасан оч, гал болон дүрэлзэж чадах эсэхийг уншигч та энэхүү “Галаар наадагсад” номоос уншаарай. Т.ДАРХАН
урлаг соёл
Дэлхийн яруу найрагчдын өдөр маргааш /03.21/ тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн утга зохиолын нэгдэлээс санаачлан Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт “Эх орон танаа” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулахаар болжээ. Наадам 3-р сарын 23-ны 14.00 цагт тус дүүргийн Соёлын ордонд болох бөгөөд яруу найрагчид сэдэв харгалзахгүй хоёр шүлгээр оролцох ажээ. Эх орон танаа наадам тэргүүн байр, дэд байр, гутгаар байр болон тусгай байр хоёрыг шалгаруулж, цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар байлах юм. Т.ДАРХАН
урлаг соёл
Д.Нацагдоржийн шагналт, зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва “Омогшин бадарна” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт гуравдугаар сарын 26-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох бөгөөд тасалбарын үнэ 10,000 төгрөг аж. П.Нямлхагва найрагчийн бие даасан тоглолтод Гавьяат жүжигчин Д.Түвшинтөгс, дуучин Д.Ариунбаатар, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах болон “Хөсөгтөн”, “Домог”, “Uvertura” зэрэг хамтлаг оролцож, ая дуугаа өргөхөөр болжээ. Т.ДАРХАН
урлаг соёл
“Анхны ном, анхны бүтээл ирээдүй хойчийн үнэт эхлэл байдаг. Түүнд сэтгэлийн тортог байхгүй” Монголын Хүүхдийн Номын Ордны 10 жилийн ойг угтан, Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан Соёл, Спорт, Аялал Жуучлалын Яам, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн Номын ордонтой хамтран Монголын зохиолчдын “Анхны ном” уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулан гаргаж байна. Зохиолчдын анхны ном зохиолч, уншигч олонд ямархан үнэтэй, дурсамжтай, сургамжтайг нээн харуулахад уг үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа бөгөөд Ардын уран зохиолчид, Төрийн шагналтнууд, нэрт зохиолчид, дунд, залуу үеийн уран бүтээлчидийн бүтээл оролцож байгаа юм байна. Энэ үзэсгэлэнг Монгол улсын хэмжээнд анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд үзэсгэлэнд зохиолчдын фото зураг, товч намтар, анхны номын хамт байрлуулсан байна. Ингэснээр шинэ үеийн монголын уран зохиолын түүх, зохиолчдын анхны номыг хойч үеийн залууст танилцуулахаас гадна мэдээллийн томоохон сан бүрдүүлж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. Энэхүү үзэсгэлэнгийн номыг Монголын Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, Хотын төв номын сан, Монголын зохиолчдын эвлэлийн архивын фонд болон хувь хүмүүсийн номын цуглуулгаас авч бүрдүүлсэн байна. Уг үзэсгэлэн 2013 оны 03 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Хүүхдийн номын ордонд үзэгчдийн хүртээл болох юм. /СТӨ-Б корпус/ Үзэсгэлэнгийн нээлтэд ССАЖЯамны Соёл, Урлагийн бодлого хэрэгжүүлэлтийн газрын дарга Н.Оргил, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, Хүүхдийн номын ордны захирал Д. Оюунбилэг, МЗЭ-ийн Яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн А.Эрдэнэ-Очир нар оролцож үг хэлэх бөгөөд Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Бааст, П.Бадарч, Ш.Сүрэнжав нарын анхны дууг дуулах юм. Дашрамд сонирхуулахад 1999 онд Франц улсын Парис хотод болсон НҮБ-ын ХХХчуулганаар “Хүн төрөлхтний оюун сэтгэлгээний хүнлэг чанарыг дээшлүүлэхэд утга зохиол, яруу найраг хамгийн хүндтэй үүргийг хүлээж байна” хэмээн тунхаглаад “Дэлхийн Яруу Найргийн Өдөр”- ийг 03-р сарын 21 болгон зарласан юм. Эх сурвалж: www.mcst.gov.mn
урлаг соёл
Франц улсын Парис хотод 1999 онд болсон НҮБ-ын XXX их хурлаар гуравдугаар сарын 21 буюу энэ өдрийг “Дэлхийн яруу найрагчдын өдөр” болгон зарлаж, дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн түүхтэй. Манай орон ч энэ өдрийг яруу найрагчдын чөлөөт уншлага, номын баяр зэргээр тэмдэглээд удаж байгаа. Харин энэ жилийн хувьд МЗЭ-ийн “Яруу найргийн үндэсний төв”-өөс санаачлан, ССАЖЯ, Хүүхдийн номын ордны дэмжлэгтэйгээр Монголд анх удаа зохиолчдын анхны номын үзэсгэлэнг зохион байгууллаа. Хүүхдийн номын ордонд 11.00 цагаас нээлтээ хийсэн уг үзэсгэлэнд ССАЖЯамны Соёл урлагийн газрын дарга Н.Оргил, Яруу найргийн үндэсний төвийн тэргүүн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир нар оролцож үг хэлсэн юм. Нээлтэнд ахмад болон дунд, залуу үеийн зохиолч, яруу найрагчид ихээр хүрэлцэн ирсэн байлаа. Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир уг үзэсгэлэндээ өнөөдрийн билэгдэлээ бодож 321 зохиолчийн анхны номыг дэлгэн тависанаа хэлээд эдгээр номыг Үндэсний төв номын сан, МЗЭ-ийн архив, Хүүхдийн номын ордоны сан хөмрөг болон хувь уран бүтээлчдийн цуглуулагаас бүрдүүлсэн гэдгээ онцолсон. Мөн шинэ яруу найрагч, зохиолчид “Үндэсний төв номын сан”-даа номоо хандивладаггүйгээс болоод тэдгээрийн номыг олоход жаахан хүндрэлтэй байснаа хэлж, цаашид гаргасан ном болгоноо номын санд хандивлаж байхыг уриалсан юм. Ийнхүү анхны номын үзэсгэлэн гаргасанаар шинэ үеийн монголын уран зохиолын түүх, зохиолчдын анхны номыг хойч үеийн залууст танилцуулахаас гадна мэдээллийн томоохон сан бүрдүүлж байгаа хэрэг гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. “Анхны ном” уран бүтээлийн үзэсгэлэнд дэлгэгдсэн номуудын хамгийн ахмадууд нь орчин цагийн уран зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн “Зохиолын түүвэр”/1928/, нэрт соён гэгээрүүлэгч Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн”/1929/, утга зохиолын анхны бүлгэмийг үүсгэн байгуулагч С.Буяннэмэхийн эмхтгэсэн “Уран үгсийн чуулган”/1929/, жүжгийн зохиолын нэрт төлөөлөгч Ши.Аюушийн “Харц Дамдин хатан Долгор”/1933/, зохиолч Д.Сэнгээгийн “Одон тэмдэгт дугаар застав”/1933/ зэрэг номууд байсан юм. Мөн эдгээр номуудын анхны эхийг дахин хэвлэлтэнд оруулж, олон нийтэд түгээх нь Монголын утга зохиолд үнэлж баршгүй хувь нэмэр болох бөгөөд цаашдын судлаачдад томоохон түлхэц болно гэдгийг хүрэлцэн ирсэн олон зохиолчид хэлж байсан. “Анхны номын үзэсгэлэн”-д шинэ цагийн утга зохиолыг үндэслэгчдийн бүтээлээс эхлээд өнөө цагт яруу найраг, зохиолоо туурвиж яваа залуу үеийнхэний номууд багтсан байсан нь үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүмүүсийн сэтгэлийг татаж чадсан юм. Дэлхийн яруу найрагчдын баярын өдрийг тохиолдуулан утга, уран зохиолд шимтэн дурлагч, зохиолч, яруу найрагчдад барьсан бэлэг болох “Анхны номын үзэсгэлэн” өнөөдөр, маргааш хоёр өдөр Хүүхдийн номын ордонд үргэлжлэх ажээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хувь борлогдсон номын жагсаалтыг хүргэж байна. “Интер ном” номын их дэлгүүрийн уран зохиолын номын бестселлер “Сорхугтани” Б.Сарантуяа “Галаар наадагсад” Сүзаань Коллинз “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг “Бид амьд хүмүүс” Айн Ренд “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс “Монголын сонгомол өгүүллэг” Л.Өлзийтөгс, Г.Аюурзана “Өлсгөлөн тулаан” Сүзаань Коллинз “Луун шивээст охин” Стиг Ларсон “Чонон сүлд” Зян Рун “Танихгүй эмэгтэйн захидал” Стефани Цвейг Бусад төрлийн номын бестселлер “Монголын их хатдын нууц товчоо” Жак Уотерфорд “Нууц” Ронда Берн “Оксфорд Англи-Монгол Монгол-Англи өврийн толь бичиг” Монсудар хэвлэлийн газар “Эртны түвдийн залуужуулах нууц жор” Питер Килдер “Оксфорд Монсудар Англи Монгол толь бичиг” Монсудар хэвлэлийн газар “Сургамжит өгүүллэг - 5” Эмпати хэвлэлийн газар “Монголчууд 20-р зууны эхэнд”Монсудар хэвлэлийн газар “Амьдрах ухааны гарын авлага амжилтын хөтөч” Аксел Фишер, М.Ичинноров “Хайртай шүү” Эмпати хэвлэлийн газар “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” Нам Ин Сү “Мажестик” номын дэлгүүрийн бестселлер “Сорхугтани” Б.Сарантуяa “Түүхэн тууж” “Нар даган урга” Мери Анжелина “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Хаан төрийн нууц” Д.Төрбат “Амьдрах ухаан гарын авлага” Амжилтын хөтөч “Монголын сонгомол өгүүллэг” Л.Өлзийтөгc, Г.Аюурзана “Сэтгэлийн анир” Б.Шүүдэрцэцэг “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” Нам Ин Сүг Г.ДАША
урлаг соёл
“Тамаас ирсэн солиот” хэмээх содон нэртэй нэгэн ном утга зохиолын ертөнцөд мэндэлжээ. Энэхүү номыг сэтгүүлч, зохиолч Ж.Бямбасайхан бүтээсэн бөгөөд “Тамаас ирсэн солиот” тууж тэргүүтэй зохиогчийн уран сэтгэмж, сэтгүүлчийн эрэл хайгуулыг хослуулсан өгүүллэгүүд багтсан байна. Ж.Бямбасайхан нь сэтгүүл зүйн салбарт 10 гаруй жил ажиллахдаа улстөр, эрэн сурвалжлахын чиглэлээр дорвитой нийтлэлүүд бичин, уншигч олондоо хүргэсээр иржээ. Харин “Тамаас ирсэн солиот” хэмээх энэхүү ном нь түүний уран зохиолын чиглэлээр туурвисан анхны бүтээл аж. Тэрээр уг номондоо “Тамаас ирсэн солиот” туужаасаа гадна “Шившиг”, “Гүүрэн дээрх бүсгүй”, “15 насны минь хайр”, “Чулууг шүүсэн нь”, “Ээж уул”, “Нам гүм” зэрэг 18 өгүүллэгээ оруулжээ. Зохиогч номынхоо өмнөтгөлийн оронд “Амьдрал бол тэгш хэм. Чи аль талд нь гарна, тэнд ялгаагүй сайн, муу байж л таарна” хэмээн өвөрмөц бодролоо бичсэн байна. Т.ДАРХАН
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын анхдагчдын нэг, театрын нэрт зүтгэлтэн, театр судлаач С.Дашдондог агсны “Хөгжим, дуурь, балет судлал” номын нээлтийн ёслол өнөөдөр 10.00 цагт УДБЭТ-т болно. Уг ном нь “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл” номын нэмж засварласан хэвлэл бөгөөд УДБЭТ-ын зүгээс 50 жилийн ойн хүрээнд санхүүжүүлэн хэвлэжээ. “Хөгжим, дуурь, балет судлал” ном нь Монголын театрын үүсэл хөгжлийн түүхийг бодитой үндэслэлээр гаргаж тавьснаараа онцлогтой гэгддэг. Тус бүтээлд хэвлэгдсэн хөгжмийн театрын тухай бичсэн шүүмж, тэмдэглэлүүд нь театр судлаач, урлагийн менежерүүд, мэргэжлийн багш, оюутан, театрын урлаг сонирхогчдод үнэтэй гарын авлага болохуйц бүтээл гэнэ. Театр судлаач С.Дашдондог агсан нь “Жаран жилийн шаштир” хоёр боть, “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл” зэрэг бүтээлээрээ үе үеийн уншигчдад танил болсон билээ. Номын нээлтийн үйл ажиллагаанд С.Дашдондог агсны охин, театр судлаач Д.Батсайхан болон тус бүтээлийг дахин хэвлэхэд гар бие оролцсон хүндэт зочид, төлөөлөгчид оролцох гэнэ. М.ДӨЛ
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, В.Нэргүй, С.Ууганбаяр, яруу найрагч А.Түмэнбаяр тэргүүтэй хэдэн хүмүүс Багахангай дүүргийн зорин хөдөлсөн юм. Бид энэ сарын 23-ны өдөр Багахангайн “Эх орон танаа” яруу найргийн наадмыг зорин яваа нь энэ. Багахангай дүүрэг нийслэл хотоос 100 орчим километр хол ч төмөр зам, зүүн аймгийн автомашины зам дайран өнгөрдөг аж. Өдөр 13.00 цагийн үед биднийг очиход яруу найрагч Т.Эрдэнэбаатар “Ингээд хүрээд ирэх нь энэ үү” хэмээн инээн угтсан юм. Наадам эхлэх хараахан болоогүй байсан болохоор цагийг ашиглаад Дүүргийн Засаг даргатай нь ярилцахаар түүний ажлын байрыг зорилоо. Харин С.Эрдэнэбаяр даргатай Соёлын ордны өмнө таарч, өрөөнд нь дүүргийн иргэдийн аж амьдралын талаар ярилцсан юм. Багахангай дүүрэг бол өөрийн гэсэн онцлог, соёлтой орон нутаг, иргэд, оршин суугчид нь ч гэсэн хотын төвийн дүүргийн иргэдийг бодвол өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй гэдгийг тэрээр онцолж байсан. Тус дүүрэг 1989 онд анх байгуулагдаж, нийслэлийн дүүрэг болон хөгжиж иржээ. Хөгжил дэвшлийг өндөр барилга, олон машинаар ойлгох нь өрөөсгөл, харин оршин суугчид нь амгалан тайван, эрүүл орчин нөхцөлд амьдрах боломжийг хангасан байх нь хөгжилтэй орон нутаг гэж Багахангайчууд ойлгодог аж. Багахангай дүүрэг засаг захиргааны хоёр хороотой, 3800 орчим оршин суугчидтай, зам харилцаа өндөр хөгжсөн газар. Мөн жижиг төмөрлөгийн, тоосгоны зэрэг үйлдвэрүүд ихээн байгуулагдаж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоор дүүргийн ажилгүй иргэдийн тоо удахгүй багасах гэнэ. Манай улсын ажилгүйдэл 30 гаруй хувьтай байдаг бол тус дүүрэгт ч гэсэн ийм хэмжээний ажилгүй иргэд байдгийг засаг дарга нь хэлж байсан. Биднийг ийн ярилцаж байх хооронд “Эх орон танаа” яруу найргийн наадам эхлэх болсон тул бид хоёр Соёлын ордон руу явлаа. Тус наадмыг Говьсүмбэр аймгийн утга зохиолын салбар санаачилж, Багахангай дүүргийн Засаг даргын тамгын газар ивээн тэтгэн явуулж байгаа ажээ. Наадамд хот, хөдөөгөөс нийт 37 яруу найрагч оролцохоор бүртгүүлж, бүгд нэгийн даваанд шүлгээ уншсан юм. Наадмын ерөнхий шүүгчээр МУИС-ийн харьяа Улаанбаатар их сургуулийн Монгол хэл, уран зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Г.Билгүүдэй, туслах шүүгчээр мөн сургуулийн тэнхимийн багш, хэл бичгийн ухааны доктор Ш.Баттөр, доктор, профессор, А.Мөнх-Оргил, Төмөр замын "Ган үзэг" яруу найргийн наадмын шагналт, яруу найрагч М.Отгонбаяр нар ажиллав. Дэлхийн яруу найрагчдын өдрийг тохиолдуулан явуулсан тус наадмын сүүлийн даваанд таван яруу найрагч тунан үлдсэнээс яруу найрагч н.Гомбосүрэн, МЧЗХолбооны шагналт, "Мөнгөн цом"-ын эзэн, яруу найрагч Э.Анхбаяр нар тусгай байр, МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Ш.Суумэргэн гутгаар байр, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч С.Ууганбаяр дэд байр эзэлж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй тэргүүн байрыг хүртэж цом, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болсон юм. Наадмын үеэр нэрт эрдэмтэн Жан.Шагдарын хүү яруу найрагч Ш.Суумэргэн аавынхаа нэрэмжит шагналыг олгосон юм. “Эх орон танаа” яруу найргийн наадамд хүрэлцэн ирж оролцсон бүх яруу найрагчид нэгэн дор орой зоог барьсны дараа Улаанбаатар хот руу явахаар болов. Нэгэн өдрийг сэтгэл нэгтэй, хамт сайхан өнгөрөөсөн хүмүүс салах дургүй байгаагаас ч юмуу, аль эсвэл аяга тагш юмандаа халамцсандаа ч юмуу Жан.Шагдар агсаны шүлэг, Б.Цогоогийн аялгуу “Эх орон танаа” дууг хоолой нийлүүлэн дуулсаар салцгаасан юм. Униар татсан хөндийд чинь Унаган бие минь өсөн жаргаваа Унаган бие минь жаргасны учраа Ухаан хvчээ тандаа зориулна... хэмээсэн үгтэй эл сайхан дууг сонсон явахад үнэхээр л бид “Эх орон танаа” байгаа бүхнээ зориулах өртэй гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байсан юм. Ийнхүү шүлэг найрагтай, дуу хөөртэй явсан биднийг хаврын тэнгэр дор Улаанбаатар хот минь гэрэл гэгээгээрээ мэндчилэн угтвай. Зургийг ЭНД дарж үзнэ үү. Т.ДАРХАНХӨВСГӨЛ
урлаг соёл
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва маргааш буюу гуравдугаар сарын 26-ны 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд “Омогшин бадарна” нэртэй бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Яруу найрагчийг тоглолтын бэлтгэл гээд зав муутай байхад нь уулзаж, тоглолтынх нь талаар цөөн хором ярилцлаа. -Тоглолтын тань нэрний утга учрын талаар яриагаа эхлэх үү? -Миний тоглолтын нэр “Омогшин бадарна”. Ерөнхийдөө тухайн улс, үндэстний тусгаар тогтнолын баталгаа бол улс орны хил хязгаар, батлан хамгаалахаас гадна үндэсний хэл юм. Гэтэл монгол хэлний маань үгийн сан багасч, мартагдаад баялаг өв нь хомс болоод байна уу даа гэж анзаарагдаад байгаа. Үүнийг төр засаг, хувь хүн гэд бүгд ярьдаг боловч үүний төлөө системтэй, далаацтай ажлууд тэр болгон хийхгүй байна. Харин уран бүтээлч хүний хувьд энэ хэл соёлоо хамгаалах, хэлнийхээ яруу баялаг хэрэглүүрүүдийг хадгалж үр хойчдоо өвлүүлэх бол тэргүүн үрэг гэж ойлгодог. Энэ ч утгаараа монгол хэлний яруу баялгаар омогшиж, түүгээрээ цаашид бадран хөгжье гэсэн утгатайгаар тоглолтынхоо нэрийг өгсөн. Миний тоглолт үндсэндээ дан яруу найргийн тоглолт болно. Дундуур нь миний шүлгээр бүтсэн арваад дуу дуулагдах байх. Үлдсэн цагт нь би өөрөө тоглолтоо хөтөлж, шүлгээ уншиж, төрөлх хэлнийхээ яруу тунгалгийг ирсэн зочдынхоо тархи, сэтгэлд нь бүрэн хүргэнэ. -Яруу найргийн ийм том хэмжээний тоглолт өмнө нь болж байгаагүй байх. Энэ тоглолтыг зохион байгуулахад хүндрэлтэй асуудлууд хэр гарав? -За яахав. Хүмүүс янз янзаар л ярьж байна. Зарим нь олонд хүрсэн дуутай болж байж, эсвэл түмэн олны сэтгэлд хүрсэн шүлэгтэй байж ийм тоглолт хийх ёстой гээд ярьж байна л даа. Харин миний бодлоор бол өөрийн уран бүтээлээ олон түмэнд хүргэхийн тулд тоглолтоо хийх ёстой. Өнөөдөр мэдээллийн эрин зуунд ном, сонин ихээр хэвлэгдэж, цахим ертөнцөөр хүмүүс “амьсгалж” байна. Ийм их мэдээллийн хажуугаар бидний уран бүтээллийг төдий л сонсож, уншиж чадахгүй байх шиг байгаа юм. Тиймээс бусдад сонсгох хэрэгтэй. Зарим нэг нь яруу найраг бол тайзны урлаг биш. Сонгодог байх ёстой гэдэг. Гэтэл тайз гэдэг бол хүн төрөлхтний бүхий л сонгодгийг тайз гаргаж ирсэн. Тиймээс яруу найраг, тэр дундаа монгол яруу найраг бол тайзнаас сонсогчдодоо хүрэх ёстой. Яруу найргаар дамжин хүн өөрийнхөө дотоод мөн чанар, хүн чанарыг нээн илрүүлэх хэрэгтэй. -Яруу найргийг тайзнаас уншсанаар шоу болчихлоо гээд их ярьдаг. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ? Ер нь яруу найраг шоу болж чадсан бол түүний үнэлэмж нь өсөх ёстой. Өнөөгийн байгаа үнэлэмжийг харахад харин ч яруу найраг шоу болж чадаагүй юм шиг байгаа юм. Дэлхийд өндөр хөгжсөн шоу бизнесийг хийдэг хүмүүс материаллаг талаасаа хамгийн баян тансаг, хангалуун байгаа биз дээ. Гэтэл бидний яруу найрагчид тийм биш байгаа нь яруу найраг шоу болоогүй гэдгийг нотолж байгаа хэрэг. -Саяхан байгуулагдсан “Шинэ мянган” утга зохиолын клубээс яруу найраг, дуу хосолсон хоёр ч тоглолт хийсэн. Та бас энэ клубын гишүүн хүний хувьд таны тоглолт дээрх хоёр тоглолтоос юугаараа онцлог байх вэ? -Эмэгтэйчүүдийн баяр, эр цэргийн баяраас болон дээрх тоглолтууд бол хамтарсан тоглолт байсан. Минийх тэгэхээр бие даасан гэдгээрээ нэгдүгээрт онцлог. Дээрээс нь миний тоглолтыг би өөрөө хөтөлж явуулна. Тэгээд үзэгчидтэйгээ шүлгийн сайханы тухай, шүлэг төрхийн шалтгааны тухай, шүлгийн дотоод мөн чанарын тухай нээлттэй ярилцсан, тэдэнд ойлгуулсан ийм л тоглолт болно. Намайг бага байхад эмээ минь 9-р сарын нэгэн дөхөөд ирэхээр “Юмаа уу цармаас бэлдэж байгаарай” гээд л их захидаг байсан. Энэ үг нь миний тархинд хадгалагдсан байж байгаад “Уу цармаас зүсэрсэн бадмын болор дууслууд...” гээд шүлэг бичсэн. Гэтэл хүмүүс Нямлхагва үг зохиолоо гэж байсан. Гэтэл Дундговь аймгийн Хулд сумын хөгшчүүлийн амаас очиж сонсоод үнэхээр имй үг байдаг гэдгийг ойлгоцгоосон доо. Миний тоглолт энэ мэт мартагдах шахсан монгол үгээр дүүрэн, яруу найргийн эрчимлэг чанараар тэтгэдсэн тийм л тоглолт болох юм. Т.ДАРХАНХӨВСГӨЛ
урлаг соёл
Twitter буюу жиргээ нь 2006 оны гуравдугаар сард Жэйк Доорсийн (Jack Dorsey) санаачлагаар анх үүссэн гэж үздэг. Жиргээ нь 140 тэмдэгтэд багтааж санаа бодлоо олон нийтийн цахим сүлжээгээр хуваалцах бичил блог юм. Судалгаанаас үзбэл 2012 оны тавдугаар сарын байдлаар дэлхий даяар идэвхитэй жиргэдэг 500 гаруй сая хүн байдаг бөгөөд өдөр бүр 150,000 хүн жиргээнд нэгдэж, нэг өдөрт 350 сая шинэ жиргээ бичигддэг ажээ. Жиргээчдийн 41% нь гар утсаасаа, бусад нь компьютер асааж жиргэдэг байна. Монгол улсад албан бус баримтаар 40,000 жиргээчин байдаг бол өдөр бүр идэвхитэй жиргэдэг хүмүүсийн тоонд сэтгүүлч, уурхайчин, эрдэмтэн мэргэд, багш, оюутан залуус, бизнес, улстөр, урлаг, спортын талбарынхан, нийгмийн зүтгэлтэн, төрийн албан хаагч зэрэг төрөл бүрийн салбарын хүмүүс багтдаг гэнэ. Харин “жиргээчин” Монголовогт Ж.Бадамдорж 2009 оноос хойших өөрийн жиргээгээрээ “Бодлын тэмдэглэл” нэртэй ном бүтээжээ. Тэрээр уг номынхоо нээлтийг маргааш буюу энэ сарын 27-ны 15.00 цагаас “Интерном” номын их дэлгүүрт хийхээр болжээ. “Бодлын тэмдэглэл” номын үнэ 7500 бөгөөд сонирхуулахад ШУА, Хэлзохиолын хүрээлэнгээс 2012 оны онцлох үг шалгаруулсаны наймдугаарт “жиргээ” хэмээх үг орж, мөн 2012 оны Лондоны олимпод оролцсон тамирчдаа дэмжиж жиргэсэн олон улсын жагсаалтыг манай улс тэргүүлжээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Д.Нацагдоржийн шагналт, зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва “Омогшин бадарна” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт өнөөдөр 19 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох бөгөөд тасалбарын үнэ 10,000 төгрөг аж. П.Нямлхагва найрагчийн бие даасан тоглолтод Гавьяат жүжигчин Д.Түвшинтөгс, дуучин Д.Ариунбаатар, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Э.Төрмандах болон “Хөсөгтөн”, “Домог”, “Uvertura” зэрэг хамтлаг оролцож, ая дуугаа өргөнө. Найрагчтай хийсэн ярилцлагыг ЭНД дарж уншина уу. Т.ДАРХАН
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хувь борлогдсон номын жагсаалтыг хүргэж байна. “Интер ном” номын их дэлгүүрийн уран зохиолын номын бестселлер “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Сорхугтани” Б.Сарантуяа “Бид амьд хүмүүс” Айн Ренд “Луун шивээст охин” Стиг Ларсон “Хаан цадиг” Д.Гүн-Үйлс “Чонон сүлд” Зян Рун “Монголын сонгомол өгүүллэг” Л.Өлзийтөгс, Г.Аюурзана “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг “Галаар наадагсад” Сүзаань Коллинз “Өлсгөлөн тулаан” Сүзаань Коллинз “Ногоон нүдэн лам” Зохиолч эл номоо Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Хөдөөний залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага яргалал, олон мянган гэмгүй лам хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан, тэр бүгдээс хэн хожиж хэн хохирсон зэргийг өгүүлнэ. Бусад төрлийн номын бестселлер “Бид хүүхэддээ залуу нас ба амьдрал бэлэглэж байна”-Эмпати хэвлэлийн газар “Өнөөдрийн ертөнцийг үндэслэгч чингис хаан” Жак Уотерфорд “Оксфорд Англи-Монгол Монгол-Англи өврийн толь бичиг” Монсудар хэвлэлийн газар “Нууц” Ронда Берн “Өглөөний хүн” Сайшо Хироши “Үүл бид 2” “Монголын их хатдын нууц товчоо” Жак Уотерфорд “Амьдрах ухааны гарын авлага амжилтын хөтөч” Аксел Фишер, М.Ичинноров “Сургамжит өгүүллэг - 4” Эмпати хэвлэлийн газар 10. “Оксфорд Монсудар Англи Монгол толь бичиг” Монсудар хэвлэлийн газар “Бид хүүхдээ залуу нас ба амьдралд бэлдэж байна” номын тухайд алдарт гүн ухаантан Песталоззи “Надад хүүхдийн зүрхийг өг, би түүгээр юу ч хийж чадна” гэж хэлсэн байдаг. Хүний зүрхийг эзэмдэх, зүрх сэтгэлээсээ хэн нэгнийг хайрлах нь тийм ч амар зүйл биш юм. Харин нэгэнт сэтгэл зүрхийг маань эзэмдсэн нэгнийг тэндээс гаргаж хаяна гэдэг бол бүр ч хэцүү. Эцэг эхчүүд хүүхдээ зөв хүмүүжүүлж, сайн хүн болоосой гэж хүсч байгаа бол юуны өмнө тэдний зүрх сэтгэлд өөрийн гэсэн байр суурийг олох хэрэгтэй” хэмээн бичжээ. “Бид хүүхдээ залуу нас ба амьдралд бэлдэж байна” ном нь хүний хамгийн үнэ цэнэтэй эрдэнэ болох үр хүүхдээ ирээдүйд бэлдэхийг хүссэн бүх эцэг эхчүүдэд зориулсан бүтээл аж. Г.ДАША
урлаг соёл
Залуу яруу найрагчдын дунд зохион байгуулдаг яруу найргийн “Цагаан-Уул-2013” наадмыг МЗХ-ноос 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадам дөрөвдүгээр сарын 5-нд болно. Анх 1991 оноос зохиогдож эхэлсэн тус наадам залуу яруу найрагчдыг дэмждэг, яруу найраг сонирхогчдын хүсэн хүлээдэг наадмын нэг болоод удаж буй. Хайрын шүлэг, хайрын тухай дууны үг, хайрын богино хэмжээний шүлгэн мессежны уралдаан гэсэн гурван төрлөөр болох уг наадамд оролцох бүтээлийг гуравдугаар сарын 05-25-ны хооронд хүлээн авсан байна. Наадмын хайрын шүлийн төрөлд 114 хүн шүлгээ ирүүлсэн бол дууны үг гэсэн төрөлд 19 хүн бүртгүүлжээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран жил бүр зохион байгуулдаг “Эх орны цэрэг-2013” яруу найргийн наадам дөрөвдүгээр сарын 18, 19-ны өдөр Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга дээр болохоор болжээ. Наадмын эх шат дөрөвдүгээр сарын 18-нд болох бөгөөд бүртгүүлсэн яруу найрагчид шүлгээ унших бол 19-ний өдрийн 16.00 цагаас хоёрдугаар шатанд шалгарч үлдсэн яруу найрагчид бүтээлээ уншина. “Эх орны цэрэг-2013” наадмын тэргүүн байрыг дурсгалын цом, 400 мянган төгрөгөөр шагнах аж. Яруу найрагчдын шүлгийг дөрөвдүгээр сарын 17-ныг хүртэл хүлээн авах бөгөөд 260423, 93083773, 89015279 утсуудаар наадмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг авч болох юм байна. Т.ДАРХАН
урлаг соёл
Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудын дунд “Бодол өрнөсөн агшин 2013” уламжлалт яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 50 гаруй оюутан бүтээлээ ирүүлсэн байна. Наадам гурван үе шаттай явагдсан бөгөөд тэргүүн байрыг ЭЗБ сургуулийн I курсын оюутан Д.Лхамдолгор хүртжээ. Удаах байруудыг ЭЗБСургуулийн 2 курсын оюутан Э. Нямдаваа, ИСургуулийн Цахилгааны 4-курсын оюутан Д.Бархасбадьсүрэн нар эзэлсэн байна. “Бодол өрнөсөн агшин 2013” наадмын тусгай байрт АБСургуулийн 3-р курсын оюутан Д.Сумъяасугар, МЭБСургуулийн 1-р курсын оюутан Б.Ариунбаатар нар шалгарчээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Өнөөдөр тохиож байгаа “Дэлхийн яруу найрагчдын өдөр”-өөр Монголын залуу зохиолчдын холбоо/МЗЗХ/-ны залуус зарим дунд сургуулиудаар тойрон уншлага хийж байгаа юм байна. Тэд өнөөдөр өглөө 10.00 цагт нэрт яруу найрагч М.Цэдэндоржийн нэрэмжит 50-р сургуулийн хүүдүүдтэй уулзаж, өөрсдийн бүтээлээ сонирхуулахаас гадна сурагчдын шүлгийг сонсож чөлөөт ярилцлага хийсэн байна. Үүний дараа нэгдүгээр сургуулийн сурагчидтай уулзсан бөгөөд үдээс хойш МУИС-ийн төв байрны урд нийтийн чөлөөт уншлага хийснээр залуу яруу найрагчдын тойрон уншлага өндөрлөх ажээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл эхэлжээ. Наадмыг 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” нэртэй болсон байна. Энэ жилийн “Утгын чимэг”-т оролцох зохиолчдын бүтээлийг дөрөвдүгээр сарын 01-19-ний өдрүүдэд МЗЭ-ийн 206 тоот өрөөнд хүлээн авна. Наадамд ирүүлэх өгүүллэг А-4 хэмжээтэй цаасны гурван нүүрээс хэтрэхгүй байх ба 12-тын 1.5-ын зайтай шивсэн байхаар заажээ. Утгын чимэг наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 327964 утсаар авч болох гэнэ. Дашрамд сонирхуулахад, Ардын уран зохиолч Л.Түдэв 1990 оны наадмыг “Эрхий дарам зай” бүтээлээрээ тэргүүлж байсан бол хамгийн сүүлийн наадамд /2011 онд/ зохиолч С.Пүрэв “Нохойн зовлон барагдахгүй” өгүүллэгээрээ “Утгын чимэг”-ийн тэргүүн байрыг хүртэж байжээ. Т.ДАРХАН
урлаг соёл
МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир яруу найргийн шинэхэн түүврээ өлгийдөн авчээ. Түүний энэ удаагийн сэрэл мэдрэм, сэтгэлийн илэрхийлэл “Үүлсийн галбир” хэмээх нэртэй ажээ. Түүнийг олон сайхан дууны шүлгийг бичиж, рок поп урсгалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээн үеийнх нь нөхөд үнэлэн ярьдаг. Тэрээр 1998 онд МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг дүүргэсэн бөгөөд Эрээнцавын Д.Нямсүрэнгийн шавь гэдгээрээ бахархдаг нэгэн юм. “Үүлсийн галбир” номондоо тэрээр 2012 онд бичсэн шинэ шүлгүүдээ багтаасан бөгөөд “Дотоод харвын зочид” хэмээх бүлэгтээ яруу найргийн садан төрлүүддээ зориулан бичсэн шүлгүүдээ багтааж, “Дурсамжийн гэрэлт агшинууд” нэртэй гэрэл зургууд оруулжээ. Эл ном түүний яруу найргийн зургаа дахь бүтээл бөгөөд өмнө нь “Зүүдний зураг” /2001/, “Цаг хугацааг нэрэхүй“ /2006/, “Бие галбирлаг сарны дор” /2008/, “Сүүлчийнх гэж дурласаар байтал” /2009/, “Урин” /2012/ зэрэг номуудаа гаргаж байсан юм. Т.ДАРХАН
урлаг соёл
“Интер ном”, “Мажестик” номын томоохон дэлгүүрүүдэд өнгөрсөн долоо хоногт хамгийн их борлуулалттай байсан шилдэг 10 номын жагсаалтыг хүргэж байна. “Интер ном” номын их дэлгүүрийн бестселлер “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Сорхугтани” Б.Сарантуяа “Бид амьд хүмүүс” Айн Ренд “Луун шивээст охин” Стиг Ларсон “Галаар наадагсад” Сүзаань Коллинз “Танихгүй эмэгтэйн захидал” Стефани Цвейг “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг “Хаан цадиг” Д.Гүн-Үйлс “Өлсгөлөн тулаан” Сүзаань Коллинз “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс Бусад номын бестселлер “Оксфорд Монсудар Англи Монгол толь бичиг” Монсудар хэвлэлийн газар “Оксфорд Англи-Монгол Монгол-Англи өврийн толь бичиг” Монсудар хэвлэлийн газар “Монголын их хатдын нууц товчоо” Жак Уотерфорд Алтан Дейл Карнеги “Өглөөний хүн” Сайшо Хироши “Бодлын тэмдэглэл” Ж.Бадамдорж “Шинжлэх ухааны товч түүх 1,2” Билл Брайсон “Нууц” Ронда Берн “Япон өврийн толь бичиг” Монсудар хэвлэлийн газар “Амьдрах ухааны гарын авлага амжилтын хөтөч” Аксел Фишер, М.Ичинноров “Оксфорд Монсудар Англи Монгол толь бичиг” номыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд дэлхийн хамгийн нэр хүндтэй Англи-Монгол толь бичгийн 90 мянга гаруй үг хэллэг 135 мянга гаруй орчуулга, түлхүүр үгст хамаарагдах өвөрмөц хэлц, үйл үгийн нийц нийлэмжүгсийг агуулсан, хэл зүйн болоод утга зүйн бэрхшээлийг тайлбарласан хэрэглээнийн тэмдэглээтэй, ажил хэрэг, мэргэжлийн болоод компьютерийн үг хэллэгийг оролцуулсан хамгийн сүүлийг үеийн үгсийн санг багтаасан 70 гаруй захидлын загвар агуулсан бүтээл юм. “Мажестик” номын дэлгүүрийн бестселлер “Хаан төрийн нууц” Д.Төрбат “Сорхугтани” Б.Сарантуяа “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Хаан цадиг” түүхэн туужис Д.Ган-Үйлс 5“Түүвэр зохиолиуд” Д.Урианхай “Хөх судар 1, 2, 3” Ч.Инжиннаши “Амтлаг шөл 100 шилдэг жор” орчуулалагч С.Нарангэрэл “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс “Бусдаас түрүүлж амжилтанд хүрэхийн нууц” Амжилтын хөтөч “Алтан Дейл Карнеги” Дейл Карнеги Г.ДАША
урлаг соёл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 415 дугаар ангид хүмүүжиж байгаа Э.Очирсүрэн “Хөх чонын төмөр хүлээс” яруу найргийн ном бүтээжээ. Номын зохиогч Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат бөгөөд шүлэг бичихээс гадна үндэсний бөхийн зодог, шуудаг, малгай оёдог авьяаслаг нэгэн ажээ. Амьдралд алдаггүй хүн гэж байдаггүй харин гаргасан алдаагаа дахин давтахгүй байх нь хамгийн чухал юм. Алдаагаа ухамсарлаж, эрх чөлөө гэдэг зүйлийн үнэ цэнэ, хүн байхын утга учрыг мэдэрч, таньж ухаарсан бодол, сэтгэлийнх нь илэрхийлэл уг номонд шингэжээ. Э.Очирсүрэнгийн “Хөх чонын төмөр хүлээс” номонд “Аавдаа залбирахуй”, “Ижийдээ сөгдөхүй”, “Нутгаа дурсахуй”, “Нарсны цаадах амьдрал” зэрэг ухаарал гэгээрлийн олон сайхан шүлгүүд багтсан байна. Тус ном номын худалдааны томоохон дэлгүүрүүдээр зарагдаж байгаа бөгөөд нилээд эрэлттэй байгаа ажээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар яруу найргийн шинэ түүврээ хэвлүүлжээ. “Н.Зулзаяад” гэсэн нэртэй уг номонд нийт 70 шүлэг орсон бөгөөд “Санаа алдахаас өөр салхигүй”, “Тамхиныхаа цогонд дулаацан зогсоход” гэсэн хоёр бүлэгтэй ажээ. Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар энэ удаагийн номоо хайртай бүсгүйдээ зориулсан гэнэ. Тэрээр яруу найргийн “Хөх мэдэрхүй” бүлгэмийн гишүүн бөгөөд анхны номоо “Санаа алдахаас өөр салхигүй” /2008/ нэртэйгээр хэвлүүлж байсан бол түүний хоёрдахь ном болох “Н.Зулзаяад” ном тавдугаар сарын 1-нээс худалдаанд гарах гэнэ. Ш.Хатанбүүвэйбаатар найрагч Хөвсгөл аймгийн уугуул бөгөөд өдгөө Мөрөн сумандаа ажиллаж, амьдарч байгаа аж. Т.ДАРХАН
урлаг соёл
Лого гэхээр хүмүүс дизайнерийн ур ухаанаа гаргаж хийсэн гоёмсог, тэгээд тухайн компанийн үйл ажиллагааныалбан ёсны нэршлийн эхний үсгүүд байх ёстой гэж ойлгодог. Гэтэл лого нь тэгш хэм бүхий, зөв дүрс, гүн ухааны гүн гүнзгий гаргалгаатай, бэлгэдэлтэй байдаг юм байна. Логогоор хувь хүн болон тухайн байгууллагын бизнес, ажил үйлс, амжилт бүтээл өсөн дэвжиж, мандан бадрах, балран доройтохыг хүртэл билэгдэж болдгоороо гүн ухааны нягт нарийн шижимтэй, орчлон ертөнцийн уир шалтгааны язгуурлаг ухаан юм байна. Энэ талаар лого зохиогч Бямбажавын Буян "Дүрсний гайхамшиг" номоо Amazon.com сайтад байршуулж, англи, араб, казах, турк, хятад, солонгос хэл дээр “Wonderful logos” нэртэйгээр худалдаалж эхэлжээ. Б.Буянгийн 20 жилийн хөдөлмөр, бүтээлч эрэл хайгуул, судалгааны үндсэн дээр дээрх ном худалдаанд гарчээ. А.АМАР
урлаг соёл
“Дашбалбар судлал” төвөөс жил бүр уламжлал болгон явуулдаг “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын тов гарчээ. Тус наадмын гол зорилго нь залуу авьяастнуудыг хөхүүлэн дэмжих, тэднийг эрдэм судлалын ажилд дур сонирхолтой болгох мөн “Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэхэд оршдог юм. Яруу найргийн наадам, эрдэм шинжилгээний бага хурал, уран бичлэгийн уралдаан гэсэн гурван төрөлд оролцогчдын бүтээлийг энэ сарын 19-ны 18:00 цаг хүртэл dashbalbrstudies@gmail.com хаягаар болон 96658808, 99993758 дугаарын утсаар холбогдон биечлэн авчирч өгч болох ажээ. Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн шүүж хоёрдугаар шатанд 15 шилдэг илтгэл, 15 шилдэг яруу найргийг шалгаруулан дөрөвдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд зарлах гэнэ. Илтгэлийн хувьд Утга зохиол судлал, Сэтгүүл зүй, Шашин судлал, Улс төр судлал, Соёл судлал гэсэн бүтээлүүдийг хүлээж авах ба бүх төрөлд нь яруу найрагч О.Дашбалбарын намтар, уран бүтээлийн онцлогийг тусгасан байх шаардлагатай бол уран бичлэгийн уралдаанд О.Дашбалбар агсаны шүлэг, ишлэлээс Монгол уран бичлэгээр бичсэн бүтээлээ илгээх юм байна. “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын эцсийн шалгаруулалт тавдугаар сарын 3-ны 10 цагт Тусгаар тогтнолын ордон”-ы 3 давхарын дугуй зааланд болох бол наадмын тэргүүн байрт өргөмжлөл 300 мянган төгрөг, дурсгалын зүйлийг гардуулах юм. Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит тус наадмыг энэ жил Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо, Яруу сэтгэгч нийгэмлэг хамтран зохион байгуулж байгаа юм байна. Т.ДАРХАН
урлаг соёл
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд “Номтой нөхөрлөе” клуб байгуулагдаж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус клубээс Их тэнгэрийн аманд номтой нөхөрлөн өнгөрөөх 14 дэх удаагийн уулзалтаа хийхээр болжээ. Номонд дуртай, номонд хайртай мянга, мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн тус клуб байгуулагдсан зургаан сарынхаа хугацаанд “Шинэ жилийн шидэт ном”, “Эмэгтэйчүүддээ номын гэгээ түгээцгээе” зэрэг сайн үйлсийн аянуудыг зохион байгуулж 1800 гаруй номыг үнэ төлбөргүйгээр тараагаад байгаа ажээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Монголын залуучуудын холбооноос 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадам одоо 10.00 цагаас “Улаанбаатар” чуулгын байранд болох гэж байна. Энэ жилийн наадмын хоёрдугаар шатанд Улаанбаатар хотоос 35 яруу найрагч тунаж үлдсэний дээр хөдөө орон нутгаас шалгарсан найрагчид нэмэгдэх аж. Дашрамд сонирхуулахад, тус наадам 35 хүртэлх насныханы дунд зохиогддог бөгөөд дан хайр дурлалын сэдэвтэй шүлгээр өрсөлддөг билээ. Т.ДАРХАН
урлаг соёл
“Цагаан уул” яруу найргийн наадам өнөөдөр боллоо. МЗХолбоо 1991 оноос зохион байгуулж ирсэн уг наадмыг Төрийн хэлний зөвлөл, ССАЖЯам болон МЗЭ дэмжин хамтран явуулсан байна. 20 гаруй жилийн хугацаанд зарим жил зохиогдолгүй тасарч байснаас энэ жил 15 дахь удаагаа болж байгаа нь энэ ажээ. Наадамд хот, хөдөөгийн 48 яруу найрагч шүлгээ уншсан энэ удаагийн наадмын ерөнхий шүүгчээр Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Эрдэнэ-Очир, шүүгчдээр “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Баяржаргал, Н.Гантулга, МЗЭ-ийн шагналт ахмад яруу найрагч О.Содномпил болон залуу яруу найрагч С.Начин нар ажиллалаа. Залуу яруу найрагч С.Начин 2010 оны “Цагаан уул”-ын тэргүүн шүлэгч бөгөөд энэхүү наадмыг хамгийн залуудаа хүртсэн найрагч гэдэг утгаараа энэ жил шүүгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. Яруу найргийн наадмын дундуур хайрын дууны шүлэг, хайрын шүлгийн мессежний уралдаан явууллаа. Ингээд энэ удаагийн “Цагаан уул” хайрын шүлгийн наадмын “Хайрын дууны шүлэг” төрөлд Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Ганхүрэл түрүүлж, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан удаалсан юм. Яруу найргийн наадмын үзэгчдийн сэтгэл догдлуулсан мөч ирж наадмын шагналт байранд шалгарсан найрагчдын нэрсийг зарлахад тусгай байрыг яруу найрагч Г.Баяр, Б.Ганхүрэл хүртэж, гутгаар байрыг яруу найрагч Э.Энхболд, хоёрдугаар байрыг Н.Минжинсайхан нар хүртсэн бол “Цагаан уул-2013” хайрын шүлгийн яруу найргийн наадмын тэргүүн байрыг залуу яруу найрагч Э.Бүжинлхам хүртлээ. Наадмыг шүүн явуулсан шүүгчид залуучууд идэвхитэйгээр оролцсонд талархаад төрөлх монгол хэлээ улам илүү судалж, сурч боловсрохыг захилаа. Мөн наадмын шүүгчээр ажилласан яруу найрагч Ж.Баяржаргал “Залуучууд нь яруу найраг сонирхохоо больчихвол улс үндэстэн яг л манай Буриад шиг мөхдөг” хэмээн хэлсэн Буриадын алдарт яруу найрагчийн үгийг наадамд хүрэлцэн ирсэн залуучуудад сануулна лээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Уран зохиолын “БИШҮБИ” төвөөс Хайку шүлгийн чөлөөт уншлага хийхээр болжээ. “Тогоруун дуун” нэртэй уг чөлөөт уншлага энэ сарын 12-ны 16:00 цагаас “Их Монгол” дээд сургуулийн лекцийн танхимд болох бөгөөд Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Эрдэнэцогт, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуяг нар оролцож өөрсдийн хайку шүлгээсээ сонирхуулах юм байна. Энэхүү чөлөөт уншлага хайку, сонирходог, хайку бичдэг хэн бүхэнд нээлттэй болох юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг 99261059 дугаарын утсаар холбогдож авах боломжтой ажээ. Дашрамд сонирхуулахад Хайку шүлэг нь Японоос гаралтай бөгөөд Дорно дахины яруу найргийн өвөрмөц нэг хэлбэр бол японы хайку юм. Японы хайку нь гурван мөр 17 үет шүлэг байдаг. Нэг хайку гол төлөв 5-7 үгээр бүтэх бөгөөд найман үгтэй байх нь ховор тохиолдоно. Японы шүлгийн бүтэц буюу шүлэглэх ёс, өөрийн уламжлалд түшиглэж, дундад зууны эхэн үед батжин тогтжээ. Хайку шүлгийг үндэслэгч нь Японы сонгодог яруу найрагч Басё гэж үздэг бөгөөд Басёгийн уран бүтээлд хайку жинхэнэ бодит хэлбэр, шүлэглэх ёс гуримаа олсон гэдэг. Японы яруу найргийн түүхэнд “Басёгийн сургууль” буюу өөрийн барилыг дагагч олон яруу найрагч төрүүлсэн энэ хүн 1644-1694 оны хооронд амьдарч байжээ.Түүний Хуучин цөөрөм уруу Хөөрхий мэлхий дэвхрэхэд Усны чимээ гарав. Аймшигт ядуу эр Амуу тариа цайруулахаа болиод Онгон сарыг ширтэв. Зэрэг олон Хайку шүлгийг өдгөө дэлхий нийт мэддэг болжээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолоор энгэр мялаасан яруу найрагч Ү.Хүрэлбаатар талархлын тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тиймээс тэрээр өнөөдөр тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Уг хуралд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн болон тоглолтыг зохион байгуулж байгаа бусад хүмүүс оролцлоо. “Миний дуу-Миний аз жаргал” хэмээн нэрийдсэн яруу найрагч Ү.Хүрэлбаатарын талархлын тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Ш.Чимэдцэеэ, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Т.Ариунаа зэрэг Монголын рок поп, нийтийн дууны одод чуулж, ая дуугаа өргөх юм байна. Яруу найрагч З.Хүрэлбаатарын шүлгийг нь бичсэн 360 гаруй дуу дуулагдсан бөгөөд энэ удаагийн тоглолтод түүний шилдэг гэсэн дуунууд багтжээ. “Миний дуу-Миний аз жаргал” тоглолт “UB palace”-ын их танхимд энэ сарын 12, 13-ны өдөр 19.00 цагт болох юм. Т.ДАРХАН
урлаг соёл
“ Сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоог уншигчид Монголын шинэ үеийн түүхийг зугаа, наргиантай хэлбэрээр бичсэн “Соёлын довтолгоо” хэмээх гайхамшигт бүтээл, мөн “Голын эргийн гацааны хавар” зэрэг туужуудаар нь мэдэх билээ. Тэгвэл энэ удаа зохиолч маань уншигчиддаа “Өвөл, хавар” хэмээх хошин романаар бэлэг барьжээ. Түүний анхны энэхүү роман бүх номын дэлгүүрүүдээр борлуулагдаж байна. Маршалын төлөвлөгөөний жилүүдийн нэгэн өглөө намын дарга бээр саяхан галзуураад эдгэсэн Тэрбишийн рүү шогшиж явлаа. Европыг сэргээн босгох маршаллын төлөвлөгөө гарахаас хавьгүй өмнө монголын малыг 200 саяд хүргэх маршалын төлөвлөгөө1 гарсан юм. Нам засгаас яаж тэгж үржүүлэхийг хэлээгүй мөртлөө ямарч байсан өсгөхийг тушаасан байж. Эхэн үедээ хойтон нэг ямаа хоёр, тэрний хойтон дөрөв гэхчлэн энгийн өсөлттэй байх учиртай байж.Нэгэнт л малын бие олшрох хэрээр түүний үс ноос, сүү олшроно гэдгийг төр мэдэхтэйгээ тул малын ашиг шимийн төлөвлөгөөг ч нэмжээ. Мал яахав тэгээд өсдөг л юм байгаа биз, харин малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх төлөвлөгөө чөтгөр үүсэх хүртэл будлиан үүсгэжээ. Төлөвлөгөө нь буруу байсан юм биш, гол нь малын биед байх ашиг шимийг алгасаад малын биеэс авах ашиг шимийн төлөвлөгөө гаргасанд байгаа юм. Санаандгүй ч хийсэн юм биш, тэр үед улс орноороо капитализмыг алгасч социализмд орсон болохыг нээснээс үүдээд нэг их алгасах хөдөлгөөн өрнөж байсныг дуурайсан байх магадлалтай. Намын дарга дээр гурван хүүхэд тэвэрсэн эхнэр орж ирээд “хоёр дахь ба дөрөв дэх хүүхдээ алгасаад шууд тав дахыгаа төрүүлж алдарт эхийн одонгийн болзол2 хангалаа. Одоо түүнийгээ авна” гэж ирээд яалт ч үгүй аваад л гарч байсныг бодоход алгасах хөдөлгөөн хүчтэй байж. Намын дарга бээр ноднин Тэрбиш чөтгөрт “хазуулж” галзууран алдснаас хойш тэднийд анх удаагаа орох гэж яваа нь энэ. Энэ жил галзуурах ээлж түүнд өөрт нь ногдож ч магадгүй юм шиг санагдаад дотроосоо жихүүцэн явлаа.Өнгөрсөн жил мануултын голоор нэг чөтгөрийн тухай яриа дэгдэв дээ. Зарим сурвалжид гулууз мах амилаад хүн хөөгөөд байсан гэдэг бол нөгөө нэг эх үүсвэрт бүрлээчийн шарил өндийгээд хонь хариулж явсан тухай гарна. Аймгийн гэгээрлийн хэлтсээс “ардын хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо цөөрсөн ба цаашдаа арилсаар коммунизмд орохын хэрд аяндаа устана” сэдвээр таниулга хийхээр ирсэн ухуулагч хүртэл түүнтэй таараад хэл нь татчихаагүй юу. Үнэнийг хэлэхэд ухуулагч руу гэгээн цагаан өдрөөр хоёрын хоёр ороолон дайраад айсандаа хэл нь татсан тухай ярианд жаахан дэгс бий. Яалт ч үгүй хоёр улаан мах амилаад түүн рүү дайрч, идэнгээ алдсан нь бол үнэн. Харин хэл нь бол зүв зүгээр байж. Чөтгөр байхгүй болохыг ухуулах үүрэг хүлээсэн этгээд чөтгөр үзснээ ярих юм бол толгойгоо ч алдах аюултай, угаасаа яриа өвчтэй хүн ийм хачин үзэгдэлтэй таарчихаад амьтан хүнд гайхуулахгүй өнгөрөх нүгэлтэй тул хэл нь татсан дүр үзүүлжээ3. Харин үзсэн харсан сонин хачнаа дохио зангаагаар ойлгуулахдаа ярьснаас их их дутаахгүй байжээ.Тэр чөтгөр тэгэхээс тэгэх гэсэн юм шиг Моголцгийнхны Тэрбиш рүү дайрч мориноос нь унагаад, хонгонд нь соёогоо зоочихоод, цаадах нь айсандаа ухаан нь орон гаран болчихоогүй юу. Малын эмч түүнийг галзуу чононд хазуулсан байна гэж оношлоод даруй утсгах, устгах төдийгүй ул мөргүй шатаахгүй бол эргэн тойрныхноо хазаж эхэлнэ гэж дөвчигнөөд, хөөрхий эх нь “шатаавал надтай цуг шатаагаарай” гэж дайрсны хүчинд түр үлдээв дээ. Хүний хувь заяаг их төлөв малын эмч шийддэг сонин ч цаг байж. Хүн өвдсөн дуулдлагаар ирсэн Цагаан доктор, “галзуу” амьтанд хазуулсан гэх мэдээллээр очсон малын эмчтэй тэнд тааралдаж, ажил мэргэжлийн талбараа булаалдсан явдал гарсан юм. Тэр хоёрын ажил мэргэжлийн тулаан одоо эхэлж байгаа ч юм биш. Малын эмч хархүү ирсэн өдрөөсөө л эхлээд цагаан доктортой хөдөлмөрийн фронтоо булаалдаж эхэлсэн билээ. Анх буханд мөргүүлсэн хүнийг булаалдаж байхдаа бол миний хариуцсан этгээдийн буруугаас болсон тул яах аргагүй би л хариуцлага хүлээх учиртай хэмээн зүтгэсээр байгаад дийлсэн юм. Энэ маргаан хэлэлцээрээр өндөрлөж “малын гаралтай өвчнөөр өвдсөн хүнийг малын эмч авах, харин хүний гаралтай өвчин туссан малыг цагаан доктор анагаах” шийдэлд хүрч. Цагаан доктор ч тун боломжийн шийдэлд хүрчихлээ гэж санаж. Гэтэл ердөө маргааш нь өнөө “Буга намнаач манайд байна, Булга зүйгээч танайд байна” гэдэг шиг малын гаралтай бруцеллезтэй улсаа манайх авах нь зүй байхаа гээд сумын нийт өвчтний бараг ихэнхийг мал эмнэлгийн дансанд бүртгэчихлээ. Мал нь хүний өвчнөөр өвдөж өгөхгүй тул цагаан докторын зах зээл хоног хоногоор хомсодсоор. Нэг удаа учиргүй бүгшүүлж байгаа хонь харчихаад ганц нар нь гарч “За хүү минь манай хэдэн тамхичдын балаг мал руу орлоо л доо, яалт ч үгүй ” гэсээр очтол “Малын мэнгэр тусдаа” гэсэн хариу, баахан шинжлэх ухааны нотолгоо сонсож мухардаад харьсан билээ. Дээр нь илүү сургууль боловсролтой, Цагаан докторын “нэрийн эм” болсон кодинтой харьцуулахад хавьгүй баялаг эм тариатай малын эмч рүү хүмүүс ч их хандраад байх болжээ. Үүнийг тэсч чадаагүй цагаан доктор намын даргаас “хүний эмчид үзүүлэх хүний тоог нэмэх арга байна уу” гэж асуух нь эвгүй гэж үзээд “Энэ суманд чинь хүн өсгөх барих бодлого байна уу, таминь” гэсээр оржээ. Намын даргад монголын малыг 200 сая хүргэх албан даалгавар бол байсан боловч хүн өсгөх талаар өгүүлсэн ямар ч юм байсангүй билээ... Энэ удаа ч малын эмч түрүүлээд ирчихсэн байлаа. -За, хүнээ би эхлээд үзчих үү гэж зуунги хэлсэн нь малын эмчид хийх юм алга шив дээ гэсэн утгатай байлаа. Малын эмч мөчөөгөө өгсөнгүй -Мал, амьтны гаралтай гаралтай галзуутай тэмцэх журмыг барина даа хэмээн хэдэрлэв. -Ингэхэд бид өвчтөний өвчлөлийн жинхэнэ шалтгааныг тодруулаагүй байгаа -Та арай чөтгөрт дайруулсан гэх гээгүй биз? -Сэтгэл санааны хурц цочролоос үүдээд нэвроо... гээд тэртээ тахлын жил орос доктороос цээжилсан шинжлэх ухааны үгээ бүтнээр нь санаж чадаагүй цагаан доктор -Хий юм харах ч удаа байна гэв. -Сэтгэл санааны хэт цочролоос болоод невросистемд үүссэн ачаалал ихдэж хий юм харах, сонсох процесс үүссэн гэх гээд байна уу та хэмээн малын эмч нь хамаагүй илүү шинжлэх ухаанч хариу хэллээ. Бичиг үсгийн гэрийн сургуультай Цагаан доктор орос докторыг хагас жил дагаад сумын эмч болсон бол малын эмч нь гурван жил техникумд сурч диплом өвөрлөсөн нэгэн байж. Хүн ба малын эмчийн хооронд гарсан боловсролын зөрөөг бүгдээрээ мэдээд байгаа юм. Энэ талаар яриа гараагүй биш гараад авч. Хэл ам таталдгаараа алдартай моголцогийнхны Тэрбиш нэг удаа яг ийм сэдвээр асуулт тавьж. Намын дарга түүнд нь -Хүн болбоос ус ширгээж уух зэргээс эхлээд өөрийн өвчнөө анагаах чадвартай, хий харгахад халуун чулуу атгахад сайн гэхчлэнгээр анагаах ухааны өргөн мэдлэгтэй. Харин нэгдэл нийгмийн мал бол өвчнөө анагаах бүү хэл, өвдөж зовсноо ч хэлж чадахгүй хөөрхийлэлтэй амьтан. Ийм учраас малын эмч илүү өндөр боловсролтой, цалинтай байдаг хэмээн сайхан тайлбарлаж өгсөн удаатай. Малыг эмчийн дайралт ингээд зогссонгүй -Та энэ хүнийг хий юмнаас айсан гэх байна уу, тэгвэл хонгонд нь шигдсэн соёог юуных гэх билээ Ийнхүү ялалт малын эмчийн талд шилжиж, хөөрхий Тэрбишийг амьдаар нь галдах аятай юм болоод байхад намын дарга иржээ. Хүн өвдсөн сургаар ирсэн ч юм биш, харин хүний, малын эмч хоёр нэг дор цуглаад байхад нам дарга тэнд байлцах нь зүйтэй гэж үзснээс болжээ. Намын дарга үзэл суртлын чухал ажлыг байнга саатуулагч энэ этгээдийг малын эмчийн үгээр болоод шатаавал ч шатаачаасай гэж бодох боловч үүнийгээ ил хэлэхээс айлаа. Хүний эмч, намын дарга хоёр чөтгөр байдаг гэж хэлж болохгүй учир малын эмчид ялагдав.Ялалтандаа эрэмшсэн малын эмч түүнийг яг Бруно шиг шатаана гэж давхилаа. Тэрбишийн эхнэр үг хэлэх сөхөөгөө алдаж, намын дарга ч түүдгийн гал бэлддэг ч юмуу гэж бодож байх тэр үед эх нь хэмээх хэл амтай чавганц хөндлөнгөөс дайрлаа -Миний хүү рүү амьтан биш чөтгөр дайрсан. Та нарт ямар хамаа байна...шатаадаг юм бол намайг хамт шатаагаарай...хэмээн тачигнаад дайрлаа. Ер нь айхавтар хэл амтай чавганц байсан тул малын эмч ч айсан гэсэн. Дургүйг нь хүргэчихэж гэмээнэ, шийдсэн тэр этгээд хүүгээ зориут нэг сайн хазаж аваад дараа нь үүдэн шүдээ сайн хуурайдаж үзүүрлээд, нам эвлэлийн даргаас эхлээд хүн, малын эмчийг оруулаад сумын бүх хариуцлагатанд ам хүрэхээ сийхгүй. Хүний эмч Цагаан доктор л зайлуул “Гарыг хүлж, амыг боож, хүн хазахааргүй болгочихоод харзная” гэж байж авч үлдээгүй бол өдийд Тэрбиш гээч хүн байхгүй байх байсан. Тэрээр галзуурч үхээгүй боловч турж үхэх бол дөхсөөн, дөхсөн. Ходоод сайтайдаа үлдсэн гэдэг юм. Түүний амны боолтыг тайлах зоригтой аавын хүү гарсангүй. Хүмүүс ээжийг нь ч хавьтуулсангүй. Хэл ам хэрүүл тэмцэл нь гүйцэгддэггүй тэр чавганц хүүдээ хазуулаад галзуурчихвал харин ч овоо хэдэн амьтанд шүдээ хүргэж байж зогсоно гэдгийг мэддэг болоод тэр. Цагаан доктор хүний эмч юм болохоор хүнлэг нь аргагүй санал гаргаж “кодин уулгаад үзвэл яасан юм бэ” гэж. Хэн түүний амны боолтыг авах билээ, авлаа ч ам руу нь яаж хийх билээ дээр тулаад гацлаа. Тэрбиш сүүлдээ тэлчлэхээ ч болиод хөшсөн тул үхчих шиг боллоо гэж үзэж толгойнх хажууд нь том шаазан тавганд хойлгын идээ будаа засаж, арц уугиулаад амных боолтыг тайлтал ухасгээд үмхээд авчээ. Боолтыг авсан хүнийг бишээ, өнөө тавагтай идээг. Галзуурсан, чөтгөр болсон хоёрын нэг гэж айсан хүмүүс хөдлөх нь бүү хэл дуугарч чаддаггүй. Тэгж тэгж айдаггүйгээрээ алдартай эх нь “Үхсэн хойноо ч турж үхлээ юу” гэж зандарч. Гэтэл өнөө “чөтгөр” -Тэгэхгүй яахийн, долоо хоног амандаа юу ч хийгээгүй юм чинь гэжээ. Хүмүүс түүний амьд байгааг, ухаан санаа нь хамгийн сүүлд орж ирэхдээ эргэж гараагүй байгааг тус тус мэдэв. Харин нэлээд нь түүнийг удахгүй жинхэнээсээ үхэх байх гэж бодсон байна. Яасан гэхээр, тэрхүү сонин “Талийгаач” өөрийнхээ гашуудлын идээг шаазан тавагтэй нь хамт идчихсэн байж. Ходоод сайтайдаа үлдсэн гээд байдгийн учир энэ. Хожмоо тэр чөтгөрийн учир нь тодорхой болсон. Хямгач арвич амьжиргаагаараа алдартай “нарийн” Пянбуу тэр жил маршал Чойгалсангийн ноос бэлтгэх төлөвлөөг биелүүлэх гээд биенийхээ үснүүдээс гадна, ойр хавь байсан амьд бүгдийг хяргажээ. Тэдний дотор хоёр нохой нь орсон юмсанж. Нэгэнт л аж ахуйч, арвич хямгач хүн юм хойно тэднийгээ эхэлж ахарлах байдлаар хяргаад, үлдсэн үсийг нь сахлын пэрээтгээр хусчээ. Нохойны арьс гэж хөрс муутай, улаан мах байдгийг тэхэд л хүмүүс мэдэж. Гулууз мах амилаад, хүн амьтан хага татчих гээд байсан учир энэ. Ганцхан тэрбиш ч түүнд хэлмэгдсэн юм биш. Улаан мулзан хоёрыг хээр унтаж байхад нь сэг таарлаа гэж баярлан идэх гэж оролдоод үнхэлцэг нь хагарсан гурван ч чоно, тонших гэж байгаад сүнс нь зайлсан тавын таван бүргэд, хоёр тас, нэг ёл бий гэлцдэг. Ер нь нарийн Пямбуу ганцхан нохойгоо ч хяргаагүй байх. Урхи тавьж хулгана зурам хяргаад байна, ааруул дээр суусан зөгийг бариад, хямсаагаар чимхэчихсэн “Шавьж ч гэсэн гэдсэндээ хэдэн хялгастай байдаг юм байна, хөөе” гээд дуран барьчихсан суусан ч гэх шиг, юм юм л дуулддаг байсан. Гэвч социалист нийгэм байгуулж байгаа цоглог ард түмний инээд хөөрийг ноосны хатуу төлөвлөгөө ч дарж чадаагүй гэдэг. Малынхаа ноосыг дутаагаад түүнийгээ гүйцээх гэж бүх биеийнхээ үсийг хуссан хэдэн мулзан харчуул цуглачихсан ганц юм задлаад “суга цавиар хүйт оргиод эвгүй л юм. Гэхдээ бид азтай. Төмс хураах төлөвлөгөө тасалсан ногоочид өөрийнхээ төмсийг авч тушаасан гэдэг шүү...ха ха, хи хи” болцгоож суужээ.Гэтэл өнөө ногоочид нь яасан гээч. Бас л нэг лонх юм задалчихсан “Аз дайрна гэж энэ л байх. Луувангийн төлөвлөгөө тасалсан улсын хажууд оргүйд орвол охинтой хө” гэлцэн нуг нуг хөхрөлдөж байжээ. Энэ төлөвлөгөөний тухай янз бүрийн яриа байдаг. Удирдагч Сталин монголын хүн амыг өсгөсөнд орвол малыг нь өсгөсөн нь хамаагүй ирээдүйтэй гэж үзээд энэ төлөвлөгөөг гаргасан гэх. Тэгээд мал өсөхийн хэрээр хүн хорогдох тийм арга бодож олсон нь тэр бөгөөд төлөвлөгөө тасалсан хүнийг нь хасаад явах их энгийн хувилбар гэх. Тэр үед таван хүүхэд төрүүлсэн эхэд “алдарт эх” одонгийн анхан шатныхыг өгдөг байсан. Уг одон эхэндээ “алдарт эцэг” нэртэй байсан ба таван хүүхэдтэй айлын өрхийн тэргүүнд өгдөг байсан гэх. Гэтэл нэг айлын таван хүүхдэд таван өөр эцэг тодрон нэг одонг булаалдсан зарга үүсчээ. Эхний тохиолдолд ч яахав тавууланд одонг хувилан өгөөд асуудлыг шийдсэн бололтой байдаг. Харин дараа нь нэг айлын тав дахь хүүхдэд гурван өөр эцэг тодрон маргаан үүссэн нь одонгийн нэрийг өөрчлөх шалтгаан болжээ. Энэ мөчөөс хойш маргаан бага гарахыг бодолцон зөвхөн эхэд нь одонг олгох, нэрийг нь түүндээ тохируулан солих шийд гарсан гэж ярилцдаг. Ер нь тэр ухуулагч зүүдлэхдээ ярьдгийг нь тооцох юм бол хоногийн 24 цагийн турш амаа хамхидаггүй нэгэн байж. Энэ дадал нь үхсэн хойно нь ч үргэлжилжээ. Нас барснаасаа хойш долоо хоногийн турш нь хэл гозолзоод байсан учраас оршуулж чадахгүй хүлээсэн гэх. Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №006
урлаг соёл
Бид долоо хоног бүр борлуултаараа тэргүүлсэн шилдэг 10 номын жагсаалтын “Интерном”, “Мажестик” номын их дэлгүүртэй хамтран уншигчдадаа хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногийн бестселлер бүтээл /04 сарын 1-7/: “Интер ном” номын их дэлгүүрийн бестселлер: 1. “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл 2. “Сорхугтани” Б.Сарантуяа 3. “Луун шивээст охин” Стиг Ларсон 4. “Галаар наадагсад” Сүзаань Коллинз 5. “Бид амьд хүмүүс” Айн Ренд 6. “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг 7. “Танихгүй эмэгтэйн захидал” Стефани Цвейг 8. “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс 9. “Чоно Сүлд” Зян Рун 10. “Өлсгөлөн тулаан” Сүзаань Коллинз “Мажестик” номын дэлгүүрийн бестселлер: 1. “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл 2. “Сорхугтани” Б.Сарантуяа 3. “Сургуульд ормогц үзээрэй” 4. “Хаан төрийн нууц” Д.Төрбат 5. “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг 6. “Хөх судар 1, 2, 3” Ч.Инжиннаши 7. “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс 8. “Сонгодог зохиолын түүвэр” 9. “Дээврийн өрөөн дэх миний мөрөөдөл” И Жи Сонг 10. “Эр хүн шиг сэтгэж, бүсгүй хүн шиг хий” Стив Харви Г.ДАША
урлаг соёл
“Дурласан Шекспир”-ийн үзэсгэлэнт, шаргал үст бүсгүйн дүрээр Оскар гардсан жүжигчин Гвинет Пэлтроу хоёр дахь номоо хэвлүүлжээ. Өмнө нь “My Father’s Daughter” хэмээх хоолны жор бүхий ном гаргаж, сайн тогооч гэдгээ харуулсан жүжигчин бүсгүй энэ удаад “It’s All Good” нэрээр хоолны жорны шинэ ном гаргасан байна. Тэрбээр шинэ номынхоо талаар ярилцахаар Америкийн телевизийн алдартай шоу болох “Good Morning, America”-д зочилжээ. Шоуны үеэр үзэгчдийн зүгээс нэрт жүжигчний шинэ номын талаар олон санал, шүүмж ирүүлсэн байна. Үзэгчдийн хувьд номонд багтсан хоолны жор шинэлэг, өвөрмөц боловч үнэтэй байгааг хэлж, гэрийн эзэгтэй нар тэр бүр үнэтэй материалаар хоол хийх боломжгүй гэдгийг жүжигчин бүсгүйд дуулгажээ. Э.АНХТУЯА
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч З.Жадамбаагийн “Бүдэг улаан од”, “Хэлтгийн тавилан” романы нээлт өнөөдөр “Интерном” номын их дэлгүүрт боллоо. Номын баярт Монгол Улсын анхны Тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав зэрэг олны танил хүмүүс хүрэлцэн ирж, баяр хүргэсэн юм. Зохиолч З.Жадамба нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уугуул бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад Эрүүлийг хамгаалахын хөгжил, Халдварт бус өвчлөлийн захирлын албыг хориод жил хашжээ. Түүний бүтээсэн “Бүдэг улаан од”, “Хэлтгийн тавилан” романуудыг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн ариутган шүүж, түүнийг “Бие ухааныхаа дээж сэтгэлгээг хүмүүний төлөө өргөсөн сүүдэргүй зул” хэмээн үнэлсэн байна. “Бүдэг улаан од” романдаа зохиолч хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа эхлэн зургаа дахь мэдрэхүй нь өндөр хөгжсөн хүмүүс байсан ч тэдгээрийг тухайн цаг үе нь үргэлж хавчин гадуурхдагийг зохиолын гол баатар болох Сүнжид бүсгүйгээр төлөөлөн уншигч олондоо хүргэхийг зорьжээ. “Бүдэг улаан од”, “Хэлтгийн тавилан” романууд өнөөдрөөс эхлэн бүх номын дэлгүүрүүдээр зарагдаж эхлэх юм. Т.ДАРХАН
урлаг соёл
Соёл спорт аялал жуулчлалын яам, Улсын Драмын Эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэл хамтран мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, зохиолчдын идэвхи санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилгоор “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдааныг зарласан билээ. Уралдааны шагналыг ССАЖЯамны байранд 16:00 цагаас эдгээр зохиолчдод батламж, мөнгөн шагналыг нь олгож, бүтээлийг нь төрийн өмч болгох ажээ. Уралдаанд нийт 93 бүтээл ирсэн бөгөөд ерөнхий шүүгчээр “Глоб интерншнэл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал ажилласан юм. Шүүгчдийн нэгдсэн дүнгээр Г.Анхбаярын “Зургаа” зохиол нэгдүгээр байрт шалгаран 10 сая төгрөг, Д.Мэндсайханы “Би хэн бэ?” зохиол хоёрдугаар байрт шалгаран зургаан сая төгрөг, С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиол гуравдугаар байрт шалгаран дөрвөн сая төгрөг хүртэхээр болсон бол тусгай байрт Г.Анхбаяр, Д.Түмэн-Өлзий нарын “Дүүжлүүрийн эзэн”, П.Батхуягийн “Би Пушкин биш ээ. Харин ...”, Т.Бум-Эрдэнийн “Нүд” жүжгийн зохиол тус тус шалгарч, нэг сая төгрөгөөр шагнагдахаар болсон. Т.ДАРХАН
урлаг соёл
ОХУ-ын нэрт Монголч эрдэмтэн Людмила Константиновна Герасимовичийн мэндэлсэний 90 жилийн ойд зориулсан “Монгол бол миний хайртай хоёрдахь орон минь билээ” номын нээлт энэ сарын 19-нд Хүүхдийн номын ордонд 13:00 цагаас болно. Уг номыг нэрт эрдэмтэнд зориулан МУИС-ийн харьяа Улаанбаатарын их сургуулиас санаачлан гаргажээ. Мөн үүний дараа их, дээд сургуулиудын оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон тус сургуулиас зохион байгуулдаг “Герасимовичийн семинар-17” эрдэм шинжилгээний бага хурал болох гэнэ. Тус семинарт энэ жил долоон сургуулийн 17 илтгэл тавигдах бөгөөд дан уран зохиолын илтгэлүүд хэлэлцэж байдгаараа онцлог юм. Т.ДАРХАН
урлаг соёл
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Дашдондовын гурван боть номын нээлт өнөөдөр “Интерном” номын их дэлгүүрт боллоо. “Жигүүрт өдөр”, “Өвгөн шувуу”, “Уулзах л юмсан даа чамтайгаа” нэртэй уг гурван ном нь зохиолчийн шилмэл бүтээлийн түүвэр бөгөөд дан яруу найргаас гадна жүжгийн зохиол, онч мэргэн үгс багтжээ. Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул яруу найрагч Д.Дашдондовын эл гурван номыг утга зохиол судлаач доктор Д.Галбаатар ариутган шүүсэн байна. Т.ДАРХАН
урлаг соёл
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, УДЭТ-аас нийт уран бүтээлчдийн дунд зарласан “Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан”-ы дүн гарч, шалгарсан бүтээлийн зохиолчдод өнөөдөр шагналыг нь гардууллаа. Энэхүү уралдаанд нийт 94 бүтээл ирсэнээс МУИС-ийн математикийн багш Г.Анхбаярын “Зургаа” жүжиг тэргүүн байр хүртэж, арван сая төгрөгөөр шагнуулсан бол УДЭТ-ын захиралын туслах Д.Мэндсайханы “Би хэн бэ?”, С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолууд удаалж, Г.Анхбаяр, Д.Түмэн-Өлзий нарын хамтран бичсэн “Дүүжлүүрийн эзэн”, П.Батхуягийн “Би Пушкин биш ээ. Харин ...”, Т.Бум-Эрдэний “Нүд” жүжгийн зохиолууд тусгай байранд шалгарчээ. Арван таван хүний шүүгчийн бүрэлдэхүүн ажиллахдаа уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг дугаарлаж, зохиолчдын болон зохиолын нэрийг бичилгүйгээр уншиж шалгаруулсан гэнэ. Мөн зохиолчидтой хоёр жилийн бүтээл ашиглах гэрээг энэ үеэр ССАЖЯ хийсэн юм. Бид энэ үеэр УДЭТ-ийн ерөнхий найруулагч П.Наранбаатар болон Соёл урлагийн газрын дарга Н.Оргил нараас цөөн зүйлийг тодрууллаа. - Эдгээр шалгарсан жүжгүүд хэр сайн бүтээлүүд гэж бодож байна. Ер нь манай жүжгийн зохиол ямар хэмжээнд явна вэ? П.Наранбаатар: Маш олон хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг уншиж шүүсэн болохоор нилээд гайгүй сайныг нь шалгаруулсан гэж бодож байна. Ер нь нийгэм өөрчлөгдөх тусам зохиолчдын сэтгэлгээ ч өөрчлөгдөж байна. Бид шалгаруулалтандаа жүжгийн зохиолын шаардлагыг хангаж чадсан эсэхийг нилээд гол шалгуур болгосон. Ний нуугүй хэлэхэд жүжгийн зохиолын уралдаанд өгүүллэг өгчихсөн хүн ч байсан. Хүмүүсийн мөн чанар, агуулга руу хандсан их сайн зохиолууд ирсэн байсан. Ер нь манай зохиолчдын зохиол, сэтгэлгээ их өвөрмөц болж байна. - Эдгээр шалгарсан бүтээлүүдийг хэзээнээс олны хүртээл болгож эхлэх вэ? Н.Оргил: Бид эхлээд эдгээр зохиолыг жүжиг болгох багийг сонгон шалгаруулна. Бидэнд тухайн багийнхан төслөө ирүүлээд, шалгарсан тохиолдолд бид УДЭТ болоод бусад театрын тайзан дээр жинхэнэ тайзны бүтээл болгон тавиулна. Одооноос эхлээд сонирхсон баг хамт олонд эдгээр зохиолууд нээлттэй, биднээс ирээд авч уншиж, судалж болно. Т.ДАРХАН
урлаг соёл
МУИС-ийн “Утга зохиолын нэгдэл”, СУИСийн Театр урлагийн факультетийн “Тайзны ярианы тэнхим”-тэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадмын 9 дахь удаагийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорно. Уралдаан хоёр үе шаттай явагдсан бөгөөд сүүлийн шатанд үлдсэн 10өгүүлэгийг МУИС-ийн МХСС-ийн урлагийн А зааланд 15.00 цагаас унших аж. Шилдэг 10 өгүүллэгт: Ц.Ариунтуяа /МУИС-МХСС, 4 курс/ "Тэнгэрийн зүүд" өгүүллэг М.Билгүүнчимэг /МУИС-МХСС, 3 курс/ "Хар хэрээ" өгүүллэг Б.Ганчимэг /МУИС-МХСС, 1 курс/ "Шүүгээ" өгүүллэг Г.Улаанхүү /Их Засаг Их Сургууль, 2 курс/ "Бор уут" өгүүллэг М.Пагмадулам /МУИС-МХСС, 4 курс/ "Амь зольсон амь" өгүүллэг Ө.Үлэмжтөгс /Их Монгол сургууль, 4 курс/ "Шинэ тавилга" өгүүллэг Б.Алтанхуяг /МУИС-МХСС, 1 курс/ "Цуурай дүлийрэх чимээ" өгүүллэг Д.Сосорбарам /МУИС-МХСС, 4 курс/ "Шүд" өгүүллэг Д.Сувдаа /МУИС-МХСС, 4 курс/ "Лонхон доторх амьдрал" өгүүллэг Ч.Зоригтбаатар /МУИС-МХСС, 4 курс/ "Зураач" өгүүллэгүүд тус тус шилдэг 10-т үлдээд байна. Г.ДАША
урлаг соёл
Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих зорилгоор Завхан аймагт төвлөн, баруун бүсэд сүүлийн жилүүдэд тогтмол, идэвхтэй ажиллан 180-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд буй “Лхагважав сан”-гийн Удирдах зөвлөл сая хуралджээ. Түүгээр үйл ажиллагааныхаа чиглэл, агуулгын хүрээг өргөтгөн өөрчилж “Үлэмж эгшиглэн” нэрээр шинэчлэн байгуулсан байна. “Үлэмж эгшиглэн” сан нь эх хэлээ төгс эзэмшиж, эх орноо хайрлан дээдлэх үзэл санааг хүүхэд, залууст шингээхийг зорин хичээнгүйлэх үндсэн үүрэгтэй ажээ. Түүний Удирдах зөвлөлд яруу найрагч, зохиолч Д.Урианхай, Д.Цоодол, Г.Мэнд-Ооёо, Б.Батхүү, Б.Золбаяр, утга зохиол, хэл бичгийн доктор Д.Галбаатар, Д.Баттогтох, “Шинэ Ази” группын ерөнхий захирал Л.Төрбаяр, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, дуучин Ц.Түвшинтөгс, Завхан аймгийн Идэр сумын сургуулийн монгол хэл, уран зохиолын ахмад багш, ардын боловсролын тэргүүний ажилтан Л.Лхагважав нарынбичиг, соёлын эрдэмтэн мэргэд ажиллахаар болжээ. Удирдах зөвлөлөөс “Үлэмж эгшиглэн” сангийн гүйцэтгэх захирлаар төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржийг томилсон байна. “Үлэмж эгшиглэн” сангаас эрхлэн мөдхөн цахим хуудас нээх юм байна.Цахим хуудсанд Монголын уран зохиол, язгуур урлаг соёл, танин мэдэхүй, гэгээрэл боловсролыг эрхэмлэсэн бичгийн эрхэм хүмүүсийн бүтээл бичлэгүүд толилуулах аж. Түүнчлэн энэ цахим хуудсыг эрхлэн хөтлөгчид монгол хэл, соёлыг эрхэмлэгчгадаад, дотоодын хэн бүхний өмнө нээлттэй байж, харилцан холбогдож, утга төгөлдөр, уран бүтээлч,халуун дотно харилцааг бүрдүүлэхэд чухалчлан анхаарахаар болоод байна. Д.ОЮУН
урлаг соёл
Философи болон физикийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ орчин үеийн танин мэдэхүйн асуудлыг хөндсөн “Ертөнц, бодол, мэдлэг”, “Ухаан, ухамсар, эрдэм”, “Санаа, сэтгэл, зохиол” гэсэн гурван цуврал номоо худалдаанд гаргалаа. Тэрээр уг цуврал бүтээлийнхээ талаар “Бидний үг хэл зөв бол бодол зөв явагдана. Хэрвээ бодол зөв явагдаж чадвал үйлдэл зөв явагдах боломжтой. Үйлдэл зөв явагдвал бидний харьцаа зөв явагдаж нийгэмд буруу ойлголцол үүсэхгүй байх сайн талтай. Монгол хэлний маш чухал олон үгнүүд хүүхэд наснаас эхлэн хэрэглэгдэж ирсэн ч түүнийхээ онол болон яг юуг хэлээд буйг бүр хойно 10 жилийн сургуульд эсвэл оюутан болсон хойноо л ухаж ойлгох боломж гардаг. Харамсалтай нь энэ боломж хүн бүрт хүрч чаддаггүй тул ерөхийдөө хүмүүс үгнүүдийг мэдээж мэт ойлгож бас нэгэнт л хуучны танил үгнүүд тул араас нь асууж лавлахгүй хэрэглэж иржээ. Гэтэл үгнүүд танил хэдий ч тэдгээр үгнүүдийн цаана зөв онол зөв ойлголт бий шүү гэдгийг мартаж болохгүй. Жишээлбэл ухаан гэж үг танил хэдий ч яг энэ үгээр юуг орлуулж буй вэ гэдэг мэдлэг чухал үүрэгтэй. Үүнтэй адил, ухамсар, сэтгэл, санаа, бодол, мэдлэг болон эрдэм гэсэн үгнүүд хэдийгээр танил ч гэсэн яг юуг энэ үгнүүдээр орлуулж буй вэ гэсэн онол чухал шаардлагатай. Тэр онолд суралцаж зөв ойлгоогүй цагт бид үргэлж л буруу ойлголцож буруу бодол толгойд эргэлдэнэ. Монгол хэлэнд буруу хэрэглэгддэг нэг онцгой үг бол далд ухамсар гэсэн үг. Энэ үгийг өнөөдөр ч буруу л хэрэглэдэг. Үүнийг засаж залруулах учиртай. Хүн ерөөсөө хэнд ямар сэтгэл гаргах вэ гэдэг түүний тухай сайн мэдэж байж л сэтгэл гэж нэрлэнэ үү гэхээс биш сэтгэлтэй ямар ч хамаагүй мэдрэмжийн асуудал байвал яах вэ. Буруу мэдвэл буруу л үйлдэл хийгдэх нь мэдээж. Буруунуудаас болон хийдэг алдаануудаас ангижирч зөв бодож бас сэтгэж чадах хэрэгтэй гэж дээрх гурван номыг бичсэн” хэмээсэн юм. С.Молор-Эрдэнийн “Ертөнц бодол мэдлэг” 9900 төгрөг бол “Ухаан ухамсар эрдэм”, “Санаа сэтгэл зохиол” номууд нь 8900 төгрөгөөр тус тус “Интерном”-ын сүлжээ дэлгүүрээр худалдаалагдаж байгаа юм. Г.ДАША
урлаг соёл
Бид долоо хоног бүр борлуултаараа тэргүүлсэн шилдэг 10-н номын жагсаалтыг “Интерном”, “Мажестик” номын их дэлгүүрүүдтэй хамтран уншигчдадаа хүргэдэг билээ. Уг номын жагсаалтыг ихэвчлэн шинээр худалдаанд гарсан номууд тэргүүлдэг хэдий ч зарим нэгэн бүтээлүүд борлуулагдаж эхэлсэнээсээ хойш хоёр гурван жилийн дараа ч дахин тэргүүлэх болсон юм. Үүний нэг жишээ бол 2008 онд анх хэвлэгдэн уншигчдын гар дээр ирсэн “Ногоон нүдэн лам” роман. Хүний эрхийн хуульч, судлаач Ц.Оюунгэрэл /ССАЖЯ-ны сайд/ уг номыг анх Англи хэл дээр туурвин дараа нь эх хэлээрээ гаргасан гэдэг. Судалгаа сайтай, номын санаа нь сонирхолтой хэмээн уншигчид ярилцдаг уг бүтээл худалдаанд гарсан цагаасаа эхлэн одоог хүртэл борлуулалт сайтан номын нэг болоод байна. Тэгвэл өнгөрсөн оны хувьд бестселлерийг Хятадын зохиолч Зян Руны “Чонон сүлд” роман бараг л бүтэн жилийн турш тэргүүлэн хүн бүрийн ширээн дээр байсан гэхэд болно. Тухайн үед мөн Стефени Мэйерийн гурван цуврал роман болох “Бүрэнхий”, “Шинэ сар”, “Хиртэлт” зэрэг дэлхий дахины төдийгүй монголчуудын анхаарлыг татаад байсан юм. Ерөнхийдөө өнгөрсөн онд гадны зохиолууд түлхүүтэй борлуулалт сайтай байсан. Он гарсаар шилдэг номын жагсаалтад Монголын зохиолчдын бүтээл хүч түрэн орж ирж, “Сорхугтани”, “Үзэхийн хязгаар”, “Бөөгийн домог”, “Хаан төрийн нууц”, “Хөх судар”, “Домогт Ану хатан” уншигчдын дунд эрэлттэй байна. Борлуултараа тэргүүлж байгаа зарим бүтээлүүдийн хувьд хэвлэгдсэн хувь нь дуусч, хэсэг хугацаанд эрэлт үүсгэн дахин хэвлэгдэн гарсанаар амжилт олж байгаа тал ч харагддаг. Өнгөрсөн долоо хоногийн борлуултаараа тэргүүлсэн шилдэг 10 номын жагсаалтыг “Ногоон нүдэн лам”, “Сорхугтани” романууд тэргүүлсэн бол өнгөрсөн жилийн хит роман “Чонон сүлд” дахин шилдэгт багтжээ. “Чонон сүлд” романы борлуулалт нэмэгдсэн тухайд саяхан телевизээр уг романы тухай нэвтрүүлэг гарсан нь уншигчдын анхаарлыг татсан болов уу. Өнгөрсөн долоо хоногийн бестселлер бүтээлүүд: “Интер ном” номын их дэлгүүрийн бестселлер “Сорхугтани” Б.Сарантуяа “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Бид амьд хүмүүс” Айн Ренд “Луун шивээст охин” Стиг Ларсон “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг “Галаар наадагсад” Сүзаань Коллинз “Танихгүй эмэгтэйн захидал” Стефани Цвейг “Чоно Сүлд” Зян Рун “Өлсгөлөн тулаан” Сүзаань Коллинз “Мажестик” номын дэлгүүрийн бестселлер “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Сорхугтани” Б.Сарантуяа “Хаан төрийн нууц” Д.Төрбат “Эр хүн шиг сэтгэж, бүсгүй хүн шиг хий” Стив Харви “Чоно Сүлд” Зян Рун “Монголын түүхийн алтан нууцууд” Алтан ном цуврал “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс “Сургамжит өгүүллэгүүд” Эмпанти төв “Дэлхийн сонгомол өгүүллэг” “Хөх судар 1, 2, 3” Ч.Инжиннаши Г.ДАША
урлаг соёл
Бид долоо хоног бүр борлуултаараа тэргүүлсэн шилдэг 10 номын жагсаалтын “Интерном”, “Мажестик” номын их дэлгүүртэй хамтран уншигчдадаа хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногийн бестселлерт алдарт “Анна Франкын өдрийн тэмдэглэл” ном шинээр орж ирсэн юм. 1945 онд Еврей ард түмнийг Германы фашистууд хоморголон хядаж байх үед 15 насандаа хорих лагерт амь үрэгдсэн Анна Франк охины өдрийн тэмдэглэлийг хожим ном болгон гаргасан нь дэлхий даяар орчуулагдан хэвлэгдэж сая сая хүний ширээний ном болсон юм. Сонирхуулахад, Анна Франкын хамаатнууд өнгөрсөн онд түүний эдэлж хэрэглэж байсан зүйлсийг Франкфурт дахь Еврейчүүдийн музейд хүлээлгэн өгсөн юм. Харин түүний алдарт өдрийн тэмдэглэл Амстердамд гэрт нь өнөөг хүртэл хадгалагдаж байдаг аж. “Интер ном” номын их дэлгүүрийн бестселлер Уран зохиолын бестселлер “Сорхугтани роман” Б.Сарантуяа “Луун шивээст” Стиг Ларсон “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Чонон сүлд” Зянь Рун “Бид амьд хүмүүс” Айн Рэнд “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг “Сэтгэлийн анир” Б.Шүүдэрцэцэг “Галаар наадагсад” Сүзаань Коллинз “Танихгүй эмэгтэйн захидал” Стефан Цвейг “Мэрилин Монротой эцсийн удаа” Монсудар хэвлэлийн газар Бусад номын бестселлер “Монголын их хатдын нууц товчоо” Жак Уотэрфорд “Эртний түвдийн залуужуулах нууц жор” “Англи-Монгол, Монгол-Англи толь бичиг” Монсудар хэвлэлийн газар “Genghis khan and making og the modern world” Жак Уотэрфорд “Оксфорд Англи Монгол толь бичиг” Монсудар хэвлэлийн газар “Сургамжит өгүүлэг” Empathy төв “Анна Франкын өдрийн тэмдэглэл” Б.Шүүдэрцэцэг “Монголчууд 20-р зууны эхэнд зурагт лавлах” Монсудар хэвлэлийн газар “Бодлын тэмдэглэл” Ж.Бадамдорж “Мажестик” номын дэлгүүрийн бестселлер “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Сорхугтани” Б.Сарантуяа “Хаан төрийн нууц” Д.Төрбат “Эр хүн шиг сэтгэж, бүсгүй хүн шиг хий” Стив Харви “Чоно Сүлд” Зян Рун “Монголын түүхийн алтан нууцууд” Алтан ном цуврал “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс “Сургаижит өгүүллэгүүд” Эмпанти төв “Дэлхийн сонгомол өгүүллэг” “Хөх судар 1, 2, 3” Ч.Инжиннаши Г.ДАША
урлаг соёл
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэх 1929 онд “Уран үгсийн чуулган” цомирлогийг эрхлэн гаргаж, зохиолч уран бүтээлчдийн шилмэл бүтээлийг багтааж байсан гэдэг. Үүнээс хойш 1979-1980-аад оны сүүлч хүртэл МЗT-ээс уншигч зохиолчдын уулзалт, номын баярыг зохиож байжээ. Харин энэ жилээс ССАЖЯ, МЗЭ хамтран энэ уламжлалыг сэргээж, шинэ номын баяр, номын үзэсгэлэн, уншигч, зохиолчдын уулзалт хийхээр “Уран үгсийн чуулган” нэртэй утга зохиолын өдрүүдийг хоёр сарын хугацаатай зохион байгуулахаар болжээ. Энэхүү утга зохиолын өдрүүдийг энэ сарын 25-нд болох богино өгүүллэгийг оны шилдэгийг шалгаруулах “Утгын чимэг” наадмаар нээж, энэ сарын 28-нд Дорноговь аймагт үргэлжлүүлэн зохиох ажээ. Уг үйл ажиллагааг нийслэлийн зургаан дүүрэг, төвийн болон зүүн аймгуудад зохиох бөгөөд нийтдээ 100 гаруй уран бүтээлч, зохиолчид оролцох гэнэ. “Уран үгсийн чуулган” утга зохиолын өдрүүдийг дахин сэргээж байгаа нь зохиолч, уншигч хоёрыг ойртуулах, хүүхэд залуусыг уран зохиол, номтой нөхөрлүүлэх өндөр ач холбогдолтой гэдгийг ССАЖЯ-ны удирдлагууд онцолж байлаа. Т.ДАРХАН
урлаг соёл
Өнгөрөгч долоо хоногт “Интер ном”, “Мажестик” номын их дэлгүүрээрээр борлуулалт сайтай байсан шилдэг номын жагсаалтыг хүргэж байна. “Интер ном” номын их дэлгүүрт зохиолч Б.Сарантуяагийн “Сорхугтани” тэргүүлж, Стиг Ларсоны “Луун шивээст охин”, Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” номууд удаалжээ. Харин “Мажестик” номын дэлгүүрт Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” тэргүүлж, Б.Сарантуяагийн “Сорхугтани”, П.Гандолгорын “Амжилтын арван алхам” номууд удаалсан байна. Борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 номыг хүргэж байна. “Интер ном” номын их дэлгүүрийн бестселлер “Луун шивээст охин” Стиг Ларсон “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Чонон сүлд” Зянь Рун “Мэрилин Монротой эцсийн удаа” Мишель Шнайдер “Галаар наадагсад” Сүзаань Коллинз “Сорхугтани” роман Б.Сарантуяа “Бид амьд хүмүүс” Айн Ренд “Танихгүй эмэгтэйн захидал” Стефен Цвейг “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс “Мажестик” номын дэлгүүрийн бестселлер “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Эр хүн шиг сэтгэж, бүсгүй хүн шиг хий” Стив Харви “Хөх судар 1, 2, 3” Ч.Инжиннаши “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс “Сорхугтани” Б.Сарантуяа “Өлсгөлөн тулаан” Сүзаань Коллинз “Луун шивээст охин” Стиг Ларсон “Ану хатан” Б.Шүүдэрцэцэг “Чонон сүлд” Зянь Рун “Дэлхийн сонгомол өгүүллэг” Г.Аюурзана, Л.Өлзийтөгс Г.ДАША Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №10
урлаг соёл
Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам энэ жил 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Харин энэ жил 80 орчим бүтээл ирснээс дараагийн шатанд Н.Бадамжав-Бялзуухайн нислэг, Б.Баярсайхан–Нүгэл, С.Баттулга-Бэрх шагай, П.Батхуяг-Гинж, Т.Баянсан–Хань, Т.Бум-Эрдэнэ-Хуучин ном, Ц.Буянзаяа-Жаргаж буй нарны туурь, Ц.Доржготов-Цасны бэлэг, Б.Золбаяр-Цэнхэрийн голын ус, А.Мягмаржав-Цаг цагийн дурлал, С.Пүрэв-Бүсгүй ухаан, Ж.Сарантуяа–Бүүвэй, Ц.Түмэнбаяр-Монгол гутал, Б.Цогнэмэх-Мазаалай, Б.Цоожчулуунцэцэг-Нар жаргасан хойно гэсэн 15 уран бүтээлчийн өгүүллэгүүд шалгаран үлджээ. “Утгын чимэг-2013”-ын шилдгүүд энэ сарын 25-ны 18:00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа тодрох ажээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам энэ жил 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил 80 орчим бүтээл ирснээс сүүлийн шатанд үлдсэн 15 бүтээл өнөөдөр 18.00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа уншигдаж тэргүүн бүтээл тодрох юм. “Утгын чимэг-2013” наадмын сүүлийн шатанд Н.Бадамжав-Бялзуухайн нислэг, Б.Баярсайхан–Нүгэл, С.Баттулга-Бэрх шагай, П.Батхуяг-Гинж, Т.Баянсан–Хань, Т.Бум-Эрдэнэ-Хуучин ном, Ц.Буянзаяа-Жаргаж буй нарны туурь, Ц.Доржготов-Цасны бэлэг, Б.Золбаяр-Цэнхэрийн голын ус, А.Мягмаржав-Цаг цагийн дурлал, С.Пүрэв-Бүсгүй ухаан, Ж.Сарантуяа–Бүүвэй, Ц.Түмэнбаяр-Монгол гутал, Б.Цогнэмэх-Мазаалай, Б.Цоожчулуунцэцэг-Нар жаргасан хойно гэсэн 15 уран бүтээлчийн өгүүллэгүүд шалгаран үлджээ. Дашрамд сонирхуулахад, Ардын уран зохиолч Л.Түдэв 1990 оны наадмыг “Эрхий дарам зай” бүтээлээрээ тэргүүлж байсан бол хамгийн сүүлийн наадамд /2012 онд/ зохиолч С.Пүрэв “Нохойн зовлон барагдахгүй” өгүүллэгээрээ “Утгын чимэг”-ийн тэргүүн байрыг хүртэж байжээ. Т.ДАРХАН
урлаг соёл
UNESCO-гоос Дэлхийн Ном, Зохиолчийн эрхийн өдөр болгон тунхагласан дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг JCI Монгол байгууллага тэмдэглэж, “Оюуны Элч” төслийнхээ хүрээнд "Зохиолчтой нь ярилцья" уулзалт, номын хандивын өдөрлөгийг зохион байгууллаа. Монгол Улсын Ардын уран зохиолч Т.Галсан, UNESCO-гийн Монголын Үндэсний Комиссын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нар тус номын өдөрлөгт урилгаар оролцсон юм. Уулзалтын үеэр хандиваар цугларсан 254 номыг 29-р тусгай сургуулийн багш сурагчдад, 89 номыг Мөнгөн морьт дахь 417 дугаар засан хүмүүжүүлэх төвийн төлөөлөлд гардуулан өглөө. Харин номын хандив өглөгт Соёл, спорт, аялал жуулчлалын яам, UNESCO, НҮБ-ын хүн амын сан, “Мөнхийн үсэг” групп, Монголын Үндэсний Төв Номын сангийн дэргэдэх JCI Монгол байгууллагын нэрэмжит “Оюуны элч” явуулын номын сан оролцсон байна. “Эерэг өөрчлөлтөд манлайлах” уриатай JCI Монгол залуучуудын байгууллага нь “One community” болон “Гэрэлт амьдрал өөд” төслүүдийн хүрээнд 29 дүгээр тусгай сургууль болон Мөнгөн морьт дахь 417-р засан хүмүүжүүлэх төвд мөн компьютерын лаборатор, номын сан тус тус тохижуулж өгсөн юм. З.ОРГИЛ
урлаг соёл
“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. 2013 оны шилдэг өгүүллэг шалгаруулах наадамд нийт 200 бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 15 өгүүллэг шалгарсан юм. Ингээд уралдааны хоёрдугаар шатыг дүгнэхэд тавдугаарт байрт Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Түмэнбаярын “Монгол гутал”, дөрөвдүгээр байрт МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Золбаярын “Цэнхэрийн голын ус”, гуравдугаар байрт МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, зохиолч Ж.Сарантуяагийн “Бүүвэй”, хоёрдугаар байрт Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт Ц.Буянзаяагийн “Жаргаж буй нарны туурь” өгүүллэг шалгарсан бол шилдгийн шилдгээр Монгол Улсын Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын “Цасны бэлэг” бүтээл шалгарлаа. Т.ДАРХАН
урлаг соёл
Шаргал үс, дур булаам царай төрхөөрөө үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Мэрилин буюу Норма Жин Мортенсоныг шүтэн бишрэгчид одоо ч байсаар байгаа. Тэрээр гоо үзэсгэлэн, алдар хүнд, авьяас билгийнхээ цаана хүний амьдралын хар бараан, гуниг харуусал, ганцаардал, хайр дурлалаа нууж амьдарсан гэж болно. Түүнтэй хамгийн ойр дотно байж, хамаг бүхнээ хуваалцдаг хүн сүүлчийнх нь сэтгэл зүйч Ральф Гринсон байжээ. Үүн дээрээс үндэслэн зохиолч Мишель Шнайдерийн бичсэн “Мэрилин Монротой эцсийн удаа” сонирхолтой романыг “Монсудар” хэвлэлийн газраас монгол хэлнээ бүрэн эхээр нь эрхлэн гаргажээ. Сэтгэл зүйчийн өдрийн тэмдэглэл, баримт дээр тулгуурлан, сонирхолтойгоор бичигдсэн уг зохиол дэлхийн олон сая уншигчдын таашаалыг хүртэж, алдарт бүсгүйн ээдрээт амьдрал, одоог хүртэл ташаа ойлгогддог үнэнийг дэлгэсэн байна. Хүүхэд наснаасаа эхлээд л түүний амьдралд тэмцэл байжээ. Төрөлхийн хэл ярианы бэрхшээл асрамжийн газарт улам хүндэрч, түүнийгээ ялан гарахын тулд олон цагаар ном, шүлэг, түргэн хэллэг, үгийн дуудлага зөв дуудах дасгал хийж гурван жилийн дараа гэхэд хэнээс ч илүү ярьдаг болжээ. Шүтэн биширдэг жүжигчнийхээ тухай судалж, биеэ авч явах байдал, алхаа гишгээг нь дууриаж, од болох хүслээ бага багаар гүйцэлдүүлж байв. Хувь тавилан Монрог үргэлж ивээсэнгүй. “Хаягдмал хүүхэд”, “хэнд ч хэрэггүй амьтан” гэсэн хүнд үгс бяцхан Монрог шаналгаж, сэтгэлийг нь өвтгөнө. Харин алдар хүндийн оргилд хүрсэн хойно нь түүнийг шал өөр нөхцөл байдал угтсан юм. Өөрт заяасан гоо сайхныг нь хөрөнгө мөнгө, ашиг орлого, татах хүч болгон ашиглагч хүмүүс түүнийг төгсөшгүй их ганцаардалд унагасан байдаг. Тус роман Мэрилиний амьдралын сүүлийн өдрүүд, цэл залуугаараа мөнх бусыг үзэх болсон учир шалтгааны тухай сонирхолтой баримтаар бататган өгүүлж, Ральф, Монро хоёрын харилцааг сэтгэл зүйчийн тэмдэглэл хэлбэрээр бичсэн уг зохиол монгол уншигчдын гар дээр ийнхүү хэвлэгдэн очлоо. Т.ДАРХАН
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр Хүүхэлдэйн театрт болж, шилдгүүдээ шалгарууллаа. 1990 оноос хойш 17 дахь жилдээ зохиогдож байгаа эл наадмын энэ удаагийнх “оны шилдэг”-ийг шалгаруулах хэмжээндээ арай л хүрсэнгүй юу хэмээн үзэгч олон ярилцаж байсныг нуух юун. Мөн хэн хэний бүтээлүүд шилдгээр шалгарч, шагнал хүртэх нь нилээд хэд хоногийн өмнө тодорчихсон байсан хэмээн нэгэн эрхэм /нилээд нэртэй зохиолч/ наадмын дундуур хажуудаа суусан хүнтэй ярьж суухыг би гэдэг хүн санаандгүй сонсчихдог байгаа. Уралдаан, тэмцээн болгоныг “тохироотой” хэмээн харддаг болсон хойно тэдний яриаг нэг их тоосонгүй орхив. Харин хаа очиж сүүлийн шатанд үлдсэн 15 өгүүллэг дотроос ямар ч байсан үзэгчдийг догдлуулж чадсан хэдэн өгүүллэг байсныг энд онцлох хэрэгтэй. Эсрэгээрээ ийм нийгэм, цаг хугацаанд арай ч гэж бодогдмоор бүтээлүүд ч байсан. Уралдааны хоёрдугаар шатанд үлдсэн өгүүллэгүүдийг өгүүлэхүйн нэрт мастерууд болон залуу уран бүтээлчид уншиж, үзэгчдийн сонорыг мялаасан. Баярламаар зүйл гэвэл манай улсын өгүүлэхүйн урлагийн залуу үе төрөн гарч ирж байгааг нотлон харуулсан залуу уран бүтээлчид олон байлаа. Уралдааны дүн гарахад, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаярын “Монгол гутал” өгүүллэг тавдугаар байрт шалгарч, МЗЭ-ийн нэрэмжит шагналт Б.Золбаярын “Цэнхэрийн голын ус”, МҮОНРТ-ийн нэвтрүүлэгч, зохиолч Ж.Сарантуяагийн “Бүүвэй”, Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Буянзаяагийн “Жаргаж буй нарны туурь” өгүүллэгүүд удаах байруудад шалгарсан юм. Харин шүүгчдийн дүн гарахад Төрийн шагналт зохиолч Ц.Доржготовын “Цасны бэлэг” бүтээл тэргүүн байрт шалгарч, зохиолч “Утгын чимэг” наадмын хоёр дахь түрүүгээ авлаа. Тэрээр 2008 онд “Сүнсэнд шингэсэн гэмшил” өгүүллэгээрээ тэргүүн байрт шалгарч байсан юм. Дүн гарсны дараа нөгөө “тохирчихсон” гэдэг үг санаанд ургаад болддогүй. Эхний тавд орсон бүтээлийг шүүгчид хэрхэн үнэлж дүгнээд, дараалуулан жагсаасныг ойлгосонгүй. Зохиолч Ж.Сарантуяа, Ц.Доржготов нараас бусад нь МЗЭ-ийн удирдах зөвлөл болоод бусад ажлыг хийдэг зохиолчид байгаа нь нөгөө “тохирсон” гэдэг явган үгийг нилээд хурдтай гүйхэд нөлөөлсөн байх. Ямартаа зохиолчид маань бүтэн жилийн туршад сойсон өгүүллэгээ үзэгч, сонсогчиддоо хүргэж, баяр гуниг, бахархал харуусал хосолсон нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөлөө. Баяр хүргэе ээ. Хардаад яахав. Х.ДАЛАЙ
урлаг соёл
Нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Очирбатын Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” нэртэй уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 06-нд болохоор болжээ. Тусгаар тогтнолын ордонд 19:00 цагаас болох уг хүндэтгэлийн цэнгүүнд МУАЖ Д.Самбуу, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ С.Дашдондог, Д.Жагдаг, МУСТА Ш.Бямбацогт, “Motive”, “Uvertura” зэрэг хамтлаг дуучид оролцох ажээ. “Тэнгэр шиг бай” тоглолтыг яруу найрагчийн охин Д.Индра санаачлан “Дашбалбар сан”, “Харчу” интертайнмент хамтран зохион байгуулж байна. “Тэнгэр шиг бай” нэртэй уран бүтээлийн цэнгүүний тасалбарын үнэ 25000 төгрөг бөгөөд 9605-6100 утсаар үнэгүй хүргэж өгөх юм байна. Х.ДАЛАЙ
урлаг соёл
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төрийн соёлхолт, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит "Эх орон, оюун санаа, яруу найраг" эрдэм шинжилгээний бага хурал болон яруу найргийн наадам өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болох юм. Энэ жилийн наадмын эрдэм шинжилгээний бага хурал болон яруу найргийн төрөлд дараагийн шатанд тэнцсэн уран бүтээлчдийн нэрс тодорчээ. Тодруулбал, Эрдэм шинжилгээний бага хуралд: Б.Амарцэцэг, Э.Баярмөнх, Э.Ганхуяг, Х.Оюунгэрэл, Б.Намбардулам, Я.Сэндэр, Б.Төгсжаргал, Г.Тунгалаг, Х.Чойдогжамц, Э.Энхтайван Яруу найргийн наадамд: Б.Алтанхуяг, Д.Ариунбаяр, Ц.Авирмэд, М.Батбаяр, С.Бат-Өлзий, З.Батхуяг, Б.Батхүү, Г.Баяр, Я.Баяр, Т.Гүрбазар, Б.Жамбалдорж, Г.Мөнхбаатар, С.Начин, Б.Одбаяр, Н.Отгонцэрэн, Ч.Өсөхболд, Э.Сударчулуун, О.Ууганбаяр, Б.Хонгорзул, Б.Хадбаатар, Г.Хашбаатар, А.Энхтайван, Э.Энхтайван, Б.Энхтөр, Д.Эрдэнэзулай нар шалгаран үлдсэн байна. Өнөөдөр мөн яруу найрагч О.Дашбалбар агсны охин Д.Индрагийн “Улаан дэвтэр” дурсамжийн номын нээлт болох ажээ. Дашрамд сануулахад, өнгөрсөн жилийн "Эх орон, оюун санаа, яруу найраг" тэргүүн байрыг яруу найрагч О.Цэнд-Аюуш хүртэж байсан юм. Т.ДАРХАН
урлаг соёл
Саяхан Гавьяатын алдраар энгэрээ мялаасан яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар 300 гаруй дууны шүлэг зохиосон байдаг. Түүний дуу зөвхөн зохиолын дуучид төдийгүй эстрад, поп чиглэлийн дуучдын хувьд ч сүлд дуулал болж, тэднийг олонд таниулах гүүр болсон нь цөөнгүй. Түүний бүтээлүүд дунд МУЗН-ийн сүлд дуу "Хүмүүнлэгийн дуулал" хэмээх сайхан дуу бас бий. Энэхүү "Хүмүүнлэгийн дуулал" –ыг зохиосон гавьяаг нь үнэлэн өнөөдөр МУЗН-ээс түүнийг "Нигүүлсэнгүй үйлстэн"-ээр өргөмжилж, очир алмаазан шигтгээ бүхий "Нигүүлсэл алтан медаль"-аар шагнаж батламж олгожээ. Д.ЦЭЦ
урлаг соёл
Нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам өнгөрөгч баасан гаригт Тусгаар тогтнолын ордонд боллоо. Тус наадмыг яруу найрагчийн охин Д.Индра санаачлан “Дашбалбар судлал төв”-өөс зохион байгуулсан бөгөөд Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиолчдын холбоо хамтран зохион байгуулсан юм. Наадмын хоёрдугаар шатанд 25 яруу найрагч шалгаран үлдсэн юм. Яруу найргийн наадмын шүүгчдийн дүн гарахад яруу найрагч Г.Баяр тэргүүлж, яруу найрагч Р.Улам-Оргих, Ө.Үлэмжтөгс, Г.Мөнхбаатар нар удаах байрт шалгарчээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийг тэр бүр хүн таньдаггүй ч “Жигмид, Тогмид хоёр”, “Олуулаа”, “Норовын намтар” гээд түүний зохиолуудыг мэдэхгүй хүн гарахгүй байх. Тэгвэл алдарт зохиолчийн 1957 онд бичсэн “Норовын намтар” хэмээх хошин, бэсрэг найраглал удахгүй тайзны бүтээл болох гэж байна. Энэхүү найраглалыг хүүхдийн жүжиг болгож, найруулагчаар нь УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин ажиллаж байгаа бол Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хөгжмийн зохиолч А.Төгсбаяр хөгжмийг нь бичиж байгаа гэнэ. Бэсрэг найраглалыг драмын жүжиг болгохдоо Норовын аав, ээж, найз нөхдийн дүрийг нэмсэн бөгөөд гол дүрд нь залуу жүжигчин Н.Бадарч тоглох аж. Одоогоор жүжгийн бэлтгэл ажил явагдаж байгаа бол энэ сарын 31-нд хүүхэд багачуудын хүртээл болох юм. Т.ДАРХАН
урлаг соёл
Нар уугисан гал үд ажээ. Хөххүү морины хурдаар ирж Зулынд буулаа. Цулбуураа гэрийн бүсээс хааш яйшхан хавчуулахдаа духаараа гэр мөргөн,ухарч буцан дайваж хэсэг саатав. Мөн чигээр зүүн гараараа гэр түшин урагш хоёр, хойш нэг алхан, элэг рүү нь ёворсон юм шиг соёгосхийтэл зогисуулж, бас эвгүй огин зогсосхийснээ, урагш хүчтэй өхийн хөлөөорооцолдуулан таваргаж хаалга хүрээд, алдлан татаж цэлийтэл нээгээд гэр лүү орлоо. Урд өдөр хүүгийнхээ хуримыг хийж, үдэшдээ үлэмжхэн балгасан гэмгүй номхон Зул гэрийнхээ зүүн хоймроос “Хэн ирэв” хэмээн нозоо нойрмог өндийж, багана шилбэдэн зогсоо Хөххүүг сая таниад босч суулаа. Хөххүү айлын баруунаас зүүн хүртэл гэр тойруулан харж,хүзүүндээ шигдсэн малгайн сагалдаргийг суллангаа, -Би, би.., өөр хэн байх вэ, би л байна даа гэнгээ мөрөн дээрээс нь дарсан юм шиг налчгасхийтэл суув. Тэгээд өврөө тэмтчин хөөрөг гарган гэрийн эзэнтэй тамхиллаа. -Энэ ч гэртээ хоноогүй хүн ээ дээ, янз нь. Хөххүү өө.., цай уу гэж Зулын эхнэрийг зэлгээн цай аягалаад хандуулбал, цаадах нь хөлчүү нүд сүүмэгнүүлэн “Намайг гэртээ хоноогүйг мэдчихдэг ямар гэгч шидтэй авгай вэ” хэмээн жуумалзан эрээгүй ширтэн гөлийхөд бүсгүй харц буруулан, -Май аа, цай.., май гэм дээ гэж ундууцуут сая нэг юм дохилзсон гар сунган цайг авч цалгилуулан оочлов. Тэгснээ, -Зул, чи ч буянтай хүн юм даа. Энэ хэдэн бөөрөгт чам шиг, эхний хүүгээ гэрлүүлчихээд, эхнэрийнхээ энгэрт хэнзийг нь тэврүүлчихсэн чийртэй эр байна уу! гэж замагтай үг шидэв. -Буянсаад сүйд болох юу байхав дээ, хө. Аав ээжийн минь буян, хоёр борын маань буян гэж Зул хэлж дуусалгүй хий огиод “Өвгөөн, наад ширээн дээрхээсээ аваад хийгээтэхээч”гэв. Хөххүү эзэрхэгээр дээш ахин сууж явган ширээн дээрх шилтэйгүүдээс нэгийг авч, сурамгай гэгч эргэдэн онгойлгоод, жаалхан ногоон хаш аяганд хийж өгвөл цаадах нь шалавхан авч хөнтөрөв. Тэгээд баруун гараараа нүдээ дарж хэсэгхэн азнаад тайвшрав бололтой, зочиндоо мөн булхалзуулан аягалаад барилаа. -Эцэг өвгийн буянгүй хүн гэж энэ хорвоод байхгүй ээ, Зул аа.Байж л таарна. Алтан дэлхийд хүн болж төрчихөөд, амьдрахын буянгүй байвал хохь нь ээ. Хоёр борын буян гэж чи юугаа хэлээд байна!. Арай аа.., алцайн дахиа гайхуулаагүй биз дээ хө гэж агдагналаа. -Үгүй ээ, юу л даа, Хөххүү минь. Би энэ айлын эхнэрийг хоёр бор морьтойгоо очиж авсан юм шүү дээ. Эцгийн минь унаган агт. Өчигдөр хүүгийн хурим дээр ингээд хэлтэл бас яг чам шиг ойлгодог улс байдаг юм байна. Би гэдэг чинь нүүрээ хийх газаргүй боллоо.Сандраад адуу,миний адуу.., гэж хэлээд санаа амарлаа. Юун нөгөө хүүхэд шуухаддаа ерөөл хэлэх, хэсэгтээ санаа бодол ээдээд үг хэл эвлэдэггүй ээ.Үртэй хүүхэдтэй, өнөр өтгөн, хүний дайтай яваагаа бодоод үг хэлье гэтэл, энийгээ очиж авахад инж бэлэг, эмээл хазаар, өнгө гэгээ болж явсан юм хойно , хоёр бороо л бодлоо, би чинь гэхдээ сая балгасан архиндаа бие тавирч, нар салхинд зүлгэгдсэнхүрэн шаргал царай нь шингэрч, хамартаа хөлс бурзайлгажээ. Хөххүү байж ядтал пал пал инээн, -Үнэн дээ хө. Аав ээжийн буян гэдэг чинь тамгалах унага, танантах хурганаас эхэлдэг юм гэж мишилзсэнээ, царайгаа төв болгон, харцны нь гүнд хилэн тодорч, харин чи намайг дайрч байна уу. Хөтлөөд оччих хос морь, хөөрөглөөд барьчих мана надад ч бас байгаагүй биш, байсан юм шүү. Цэнхэрийн голын... гээд үгээ зөөн эвлүүлж байтал тэндээс Ившин, -Одоо ингэж яриад хэрэггүй ээ, Хөххүү чи. Цэрэгт мордохынхоо урд орой чи манай гаднаас гэр лүүгээ мордсон ч, Цэгмид гуайн гадаа чиний морь уяатай хоносныг энэ голынхон бүгдээрээ мэднэ. Цэцэгээ охин нь хүүхний зэрэгт хүрчихсэн байсан. Чамайг ирэхийг хүлээж байна гэж ярьдаг гэж цагаа нэрж, ус авахдаа авгай хүүхнүүдийн ярьдаг яриа энэ л байсан гэхэд хилсдэхгүй. Чих минь битүүрээгүй болохоор тэр болгоныг би дуулахгүй суух уу! гэж зоримог аргагүй хэлээд, зуухны урдаас огцом босч цайгаа самарлаа. Хаш аяганаас хоёронтоо суллаж, улирагч шөнийн уусан архины шид улбаа манарсан Хөххүү дороо л согтох янзандаа орж, -Тийм байж. Хэлэх ч үг, хэлдэг л үг. Гэхдээ л, Цэнхэрийн голын ус урсдагаараа урсч, цэргээс Хөххүү ирдгээрээ л ирэх байсан юм шүү дээ гэж харамсал, гэмшил хосолсон өнгөөр хэлээд завилж суусан хөлийнхөө хоорондуур ширтэн, улирч одсон цаг зам дахь хувь заяагаа дэнслэх мэт таг дуугүй хэсэг болов. Хурууныхаа бөгжинд аяга харшуулан угааж, бяслаг шахдаг хэрхнэгэн цагаан даавуугаар гялалзтал арчиж суусан Ившин Хөххүү өөд нэг, нөхрөөдөө нэг хараад, -Гурван жил гэдэг чинь гучин жил шиг хугацаа юм билээ. Үг ховын салхи ихтэй. Хүсэхэд, чамаас ганц ч захиа, үг хэл байдаггүй. Тэгээд халагдах хугацаа чинь дуусч, бас нэг жил өнгөрөөд, дөрвөн жил болоход би горь тасрахгүй гээд яах билээ. Энэ Зул чинь бас хүн юм байгаа биз дээ. Дахиад энэ тухай нэг ч үг битгий хэл. Болоод л өнгөрсөн хорвоо. Сайхан цай ууцгаа! гээд хоёр эрд шинэ цай аягалж бариад гарлаа. Намрын дунд сарын сарын шинийн 17-ны их хурим найрууд одоо л нэг юм амсхийж, гүвээ толгодын энгэр хээлээр илбийн зэрэглээ бүжиглэн долгилоод, нам гүм, уцаар хүрэм халууны дундуур үе үехэн сэрчигнэх салхин хаялагаар царцаан царгиа нэг үе тодсон дуурсч, төдхөнөө анир алдрах авай. Шандны боргионоос нэгнээдээ шүршиж өссөн үе тэнгийн нөхөр, одоо гэвэл нэгэнт дөчин нас хэвийсэн эр, эхнэр хоёрынхоо яриаг удтал дуугүй сонсож,бодлогоширон дүнсийж, бас ч зүгээргүй балгасаар суусан Зул сая сэхээ оров бололтой, -Хөххүү өө, өвгөөн, согтохгүй шүү. Хоёулаа нэг тогтоочихъё гээд дахин нэг шинэ гүцтэйг задалж аягалаад барив. Ившинг гарснаас хойш эг маг болон, чимээгүй суусан хоёр халамцуу эр, ийм нэг сэдлийг хэн хэн нь хар аяндаа хүлээж байж, аягатай архиа нэгэн зэрэг ёроолыг нь гартал тогтоов. Эрчиндээ мөн дахин аягалж гуд гуд залгилав. Нэгмөсөн согтоцгоогоод ирэх нь тэр дээ. Зүрх чангарч, зориг зоолсон Зул сүрхий цэхлэн, -Өв-гө-өөн, өвгөн чинь чамайг дөрөв дэх жилдээ орохоор Ившингийнхээ аавын гадаа дөрөө дуугаргасан юм аа. Аав нь ч, ээж нь ч намайг буруу хараагүй. Хөххүү ирнэ гэж хөөгөөгүй, туугаагүй. Ившин харин эхэндээ нүүр өгөөгүй шүү. Ирээгүй өдрүүд чинь алсрах тусам ээнэгшсэн байх аа, надад. Биднүүс ингэж нэг цайрцгаах учиртай байжээ. Өнөөдөр ингээд ороод ирдэг чинь яасан сайхан юм. Чамайг ирснээс хойш хорин жил саахалт явлаа. Айна гэхэд хаашаа, аягүй л байдаг юм, өөрийг чинь харахаар гээд ярьтал,хаашдаа согтож унах нь тодорхой болсон Хөххүү үгийг нь тасалж, -Улаанбаатарын тэр муу шидлээс болж байгаа юм. Тэр муу-уу..., тэр муу-уу..гаас. Хайран юм, ээ-ээ.., хайран юм. Зул аа, чи ядахдаа, муу Хөххүүгээ хүүгийнхээ хуриманд уриад хөөрөг барьчихад яадаг байнаа...! -Эгчийнх нь хүүхдийн хурим давхцаж байгаа гээд Ившин өгүүлээгүй ээ. Харин одоо хоёулаа хүүгийнд оръё гээд архи хийж өгтөл, Хөххүү арай чүү аягатайг авч асган цутган бариад, дэлгээтэй үүдээр зэлний баас эврээж яваа Ившинг харан, -Байж байхад бараа нь хаачихав, хөөрхий-ий гэж.., хэмээн хэдий их согтуу ч уяралтайхан ширтэж байснаа, толгойгоо эрүүл хүн шиг огцом татан харцаа Зул руу чиглүүлээд, - Ер нь би чамайг алнаа, ална гэж давшилвал, гэрийн эзэн юу ч болоогүй мэт хэнэггүй, гөлгөр царайлан,ноомойхон: -Ал л даа хө, ал. Гомдох юм алга. Равданг цэргээс ирэхээр л алаарай гэж суулаа. Энэ үед тарагны цагаан “сахал” живэртүүлсэн Равдан, аарцаг ухлаадсан задгай өмдөнийхөө завсраар хөөрхөн шөмбөгөр боожгойгоогоор зүггүйхэн годгодуулчихаад тэнтэр тунтар гишгэлэн ээжээдээн дөхөж, Цэнхэрийн голын ус тэртээ хөндийд мяралзанхан урсч байлаа. Баастын ЗОЛБАЯР
урлаг соёл
Өнгөрсөн жилийн сүүлээр Төрийн соёрхол хүртсэн яруу найрагч Ц.Бавуудорж уран бүтээлийн цэнгүүн хийхээр болжээ. Түүний уран бүтээлийн энэ баяр Завхан аймагт болох бөгөөд тавдугаар сарын 10-нд Улиастай хотод товлогджээ. Цэнгүүнд Д.Цоодол, Г.Мэнд-Ооёо, Д.Галбаатар, Х.Чилаажав, Б.Золбаяр, Н.Гантулга нарын зохиолч, яруу найрагчдаас гадна МУГЖ Ц.Түвшинтөгс, Д.Баасанжав, Э.Бумхүү, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од нар оролцох юм байна. Эх хэлний боловсрол, соёлыг дэмжигч “Үлэмж эгшиг” сангаас уг цэнгүүнийг зохион байгуулж байгаа бөгөөд тадугаар сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжлэх аж. Т.ДАРХАН
урлаг соёл
“Монсудар” хэвлэлийн газраас охид, хөвгүүдийн гэсэн сонголттой бага насны хүүхдэд зориулсан хөгжмийн тухай танин мэдэхүйн гэрэл мэдэрч дуу гаргадаг дэвшилтэт технологоор бүтээгдсэн шинэ ном гаргажээ. Номын хуудас дээрх жижигхэн сөхөгддөг хуудсуудаас хөгжмийн зэмсгүүдийг хайж олж, дууг нь сонсч, таньж мэдэх бөгөөд хөгжмийн зэмсгүүдээс гадна хүүхдийн дуртай тоглоомуудыг энэхүү номын сөхдөг хуудаснаас гэр бүл найз нөхөдтэйгээ хамтдаа хайж олж, харилцан ярилцах нь хүүхдийн хэл яриа, ой тогтоолтыг урамшуулан хөгжүүлэх сайн талтай гэнэ. Хүүхдийн тоглоомоор дамжуулан хөгжмийн зэмсгүүдийг таньж мэдүүлэх, дууг нь сонсгож бодит мэдлэг өгөх, үг хэллэгийг нь ойлгомжтой байдлаар бичсэн нь хэрэглэхэд хялбар ажээ. Хүүхэд багачууддаа “Хүүхдийн баяр”-ын бэлэг болгон барьж буй уг ном 16900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа аж. Т.ДАРХАН
урлаг соёл
“Өдөр өдрийн нар”, “Сарны нулимс”, “Хүний үнэр” зэрэг үзэгчдийн талархлыг хүлээсэн олон ангит кино, жүжгийг зохиосон зохиолч М.Эрдэнэбат шинэхэн номоо өлгийдөн авчээ. МЗЭ-ийн шагналт, “Алтан өд” болон “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрын шагналт тэрээр “Хүйтэн бороо” нэртэй шинэхэн номондоо олон сайхан кино, жүжиг, өгүүллэгээ багтаасан байна. Т.ДАРХАН
урлаг соёл
“МЗЗХ”-ноос С.Буяннэмэхийн нэрэмжит Номын өргөөнд баасан гараг бүрийн 18.30 цагт уламжлал болгон зохин байгуулдаг “Залуу Зохиолчдын Зөвлөл” буюу “ЗЗЗ” утга зохиолын энэ удаагийн дугуйланд Г.Сэр-Одын нэрэмжит яруу найрагч, орчуулагч, МҮОНР-ийн “Боломж” хөтөлбөрийн редактор Б.Төгсжаргал уригдлаа. Тэрбээр "Бясалгагч охины зүүд" шүлгийн түүвэр, "Айсуй" сэтгүүл¬зүйн тэмдэглэл сурвалжлага, мөн "Хятад-Монгол хэлц үгийн толь"-ийг хэл бичгийн ухааны доктор, профессор Ц.Базар-рагчаа, "Хятад-монгол хэлний зүйл хуваасан толь бичиг" номыг хятад судлаач Ө.Дашдоржийн хамтран бүтээж саяхан номын баяраа хийсэн юм. Өмнө нь 2004 онд "Сарны өвөрт хонолоо" яруу найргийн ном, 2006 "Бүсгүй хүн шүлэг л байдаг" шүлгийн түүвэр цомгоо монгол, англи, хятад хэл дээр хэвлүүлж олны хүртээл болгосон байна. Түүнчлэн утга зохиол, сэтгүүлзүй, орчуулгын 10 гаруй ном редакторлож, төв орон нутгийн радио, телевиз сонины газар ажиллаж 100 гаруй нийтлэл тэмдэглэл нэвтрүүлэг бэлтгэжээ. Залуус маань яруу найрагч, орчуулагч бүсгүйтэй уран бүтээлийн тухай чөлөөтэй ярилцаж, шүлэг зохиолын дээжээсээ унших юм. Ч.БОЛ
урлаг соёл
“МУБИС-Утга зохиолын нэгдэл”, МОХ, МУБИС-ийн захиргаа, оюутны зөвлөлтэй хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны “Янжинлхам” яруу найргийн наадам маргааш болох гэж байна. Тус наадам Тусгаар тогтнолын ордонд маргааш 15:00 цагаас болох аж. Наадам гурван үе шаттай явагдах бөгөөд эхний бичгийн шатны шалгаруулалтад гурван шүлгээ ирүүлсэн найрагчид өнөөдөр хоёрдугаар шатандаа шалгарсан гэнэ. Гэхдээ наадмыг шударга явуулах үүднээс найрагчдын шүлгээ шивсэн цаасан дээр ямар нэгэн нэр, сургуулийн хаяг бичүүлээгүй байна. Шагналын сангаараа “Болор цом” яруу найргийн наадмын дараагаар орох тус наадмаас Монголын нэртэй найрагчид төрөн гарсан байдаг. Тухайлбал Болор цомын эзэн яруу найрагч Н.Гантулга, н.Цэнд-Аюуш нарын нэртэй найрагчид “Янжинлхам” наадамд түрүүлж байжээ. Наадмын эхний таван байранд орсон найрагчдыг нэлээд өндөр шагнал хүлээж байгаа бөгөөд байр эзэлсэн найрагчдын шүлгийг сонин хэвлэл, радио, телевизийн нэвтрүүлгээр олонд таниулах гэнэ. Дашрамд дурьдахад наадамтай холбоотой мэдээллийг 88014334, 99776361 дугаарын утсаар лавлаж болох юм. Л.БААТАРХҮҮ Эх сурвалж: "УЛСТӨРИЙН ТОЙМ" сонин
урлаг соёл
“Интерном”, “Мажескик” номын их дэлгүүрүүдтэй хамтран уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногт борлуултаараа тэргүүлсэн шилдэг арван номыг танилцуулж байна. “Интерном” номын их дэлгүүрийн шилдэг 10-н жагсаалтын БНХАУ-ын зохиолч Зянь Руны “Чонон сүлд” роман тэргүүллээ. Тус роман нь өнгрөсөн хоёр жил жагсаалтад дээгүүр авсан бөгөөд ийнхүү энэ хавар дахин уншигчдын сонирхолыг татан эрэлттэй байгаа бөгөөд борлуултаараа тэргүүлж эхэллээ. Харин “Мажестик” номын их дэлгүүрийн шилдэг бестселлерийг Стив Харвигийн “Эр хүн шиг зүтгэж, бүсгүй хүн шиг хий” ном тэргүүлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн бестселлер арван бүтээлийг хүргэе. “Интерном” номын их дэлгүүр Уран зохиолын бестселлер “Чонон сүлд” Зянь Рун “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Сорхугтани” Б.Сарантуяа “Луун шивээст охин” Стиг Ларсон “Бид амьд хүмүүс” Айн Ренд “Мэрилин Монротой эцсийн удаа” Мишель Шнайдер “Галаар наадагсад” Сүзаань Коллинз “Монголын сонгомол өгүүллэг” Г.Аюурзана, Л.Өлзийтөгс “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс Бусад номын бестселлер “Сургамжит өгүүллэгүүд 1” Empathy “Нууц” Ронда Берн “Монголын их хатдын нууц товчоо” Жак Уотэрфорд “Үндэстнүүдийн баялаг” Адам Смит “Оксфорд Англи Монгол толь бичиг” Монсудар хэвлэлийн газар “Эртний түвдийн залуужуулах нууц жор” “Шинжлэх ухааны товч түүх 1,2” Билл Брайсон “Англи-Монгол, Монгол-Англи өврийн толь бичиг” Монсудар хэвлэлийн газар “Амжилтын тарни” Т.Бадамзул “Өглөөний хүн” Сайшо Хироши “Мажестик” номын дэлгүүр “Эр хүн шиг зүтгэж, бүсгүй хүн шиг хий” Стив Харви “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс “Сорхугтани” Б.Сарантуяа “Луун шивээст охин” Стиг Ларсон “Галаар наадагсад” Сүзаань Коллинз “Хаан төрийн нууц” түүхэн роман Д.Төрбат “Алтан Дейл Карнеги” Дейл Карнеги “Монголын сонгомол өгүүллэг” Г.Аюурзана, Л.Өлзийтөгс “Монголын их хатдын нууц товчоо” Жак Уотэрфорд “Хаан цадиг” түүхэн туужууд тус тус борлуултаараа тэргүүллээ. Г.ДАША
урлаг соёл
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэх “Уран үгсийн чуулган” цомирлогийг эрхлэн гаргаж, зохиолч уран бүтээлчдийн шилмэл бүтээлийг нэгтгэж байжээ. Үүнээс хойш 1978-1980-аад оны сүүлч хүртэл МЗЭ-ээс уншигч зохиолчдын уулзалт, номын баярыг зохиож байсан юм. Харин энэ жилээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар ССАЖЯ, МЗЭ хамтран энэ уламжлалыг сэргээж, шинэ номын баяр, номын үзэсгэлэн, уншигч, зохиолчдын уулзалт хийхээр “Уран үгсийн чуулган” нэртэй утга зохиолын өдрийг хоёр сарын хугацаатай зохион байгуулахаар болсон юм. Утга зохиолын өдрүүдийг дөрөвдүгээр сарын 25-нд “Утгын чимэг” наадмаар нээж, 28-нд Дорноговь аймагт, тавдугаар сарын 05-нд Замын- Үүдэд зохион байгуулсан бол энэ сарын 15-18-ны өдрүүдэд Төв аймгийн Баянчандмань сумаас эхлэн бусад сумдад мөн Хөтөл, Сэлэнгэ аймагт зохион байгуулах ажлын бүрэлдэхүүнд МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг АУЗ П.Бадарч, Т.Галсан, “Болор цом”-ын эзэн Б.Ичинхорлоо, Ц.Хулан, Ж.Баяржаргал болон бусад хүмүүс багтсан ажээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Кино ертөнцөд гайхамшигтай амжилтыг дагуулсан долоон боть бүхий Харри Поттер зохиолын хамгийн анхны боть “Харри Поттер ба Гүн ухаантны чулуу” номны эх хувь дуудлага худалдаагаар 150 мянган фунт стерлинг буюу 228 мянган ам.доллараар худалдаалагджээ. Британийн нэрт зохиолч Ж.К.Роулинг өсвөр насны хүү Харри Поттерийн тухай долоон цуврал уран зөгнөлт зохиолыг бичсэний хамгийн анхных нь уг ном бөгөөд дуудлага худалдаа өчигдөр Лондон хотноо болжээ. Роулинг “Харри Поттэр”-ийн бүхэл бүтэн цогц ертөнцийн эхлэл болсон анхны ботийг 1997 онд хэвлүүлснээс хойш “Харри Поттер ба Нууцат өрөө”, “Харри Поттер ба Азкабаны хоригдол”, “Харри Поттер ба Галт хундага”, “Харри Поттер ба Фениксийн бүлгэм” “Харри Поттер ба Хагас цуст Ханхүү” “Харри Поттер ба Үхлийн шүтээ” нэртэй дараагийн ботиудыг хэвлүүлсэн байна. Э.АНХТУЯА
урлаг соёл
Өвөрмонголын Хөх хотод болсон “Дархан хэл” олон улсын яруу найргийн наадамд МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Л.Ганзул түрүүлжээ. Тус наадамд уран бүтээлээ ирүүлсэн найрагчдын бүтээлийг дугаарлаж шалгаруулсан бөгөөд тус наадмын хоёрдугаар байрыг мөн МЗЭ-ийн гишүүн яруу найрагч В.Нэргүй хүртсэн бол наадмын бусад байруудад Хятадын яруу найрагчид шалгарчээ. “Дархан хэл” яруу найргийн наадмын шагналыг ирэх сарын 2-нд гардуулах ажээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Архангай аймгийн 90-н жилийн ойг угтан энэ сарын 21-ээс 24-ний хооронд Монгол Улсын Гавьяат Жүжигчин В.Оросоогийн нэрэмжит “Ардын авъяастнуудын уралдаан” аймгийн хөгжимт драмын театрт амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдааны зорилго нь МУГЖ В. Оросоогийн Монголын дууны урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийг алдаршуулах, өвлүүлэх төрөлх аймаг сумаас төрж гарсан алдартнуудыг залуу хойч үеийнхэнд таниулах, ардын болон зохиолын дууг сурталчлах, дуулах арга барил, дэг сургуулийг залуу үеийнхэнд өвлүүлэн сургах, авьяас чадварыг нээн тэдэнд гоо зүйн хүмүүжил олгоход оршиж байгаа юм. МУГЖ В. Оросоогийн нэрэмжит ардын авьяастнуудын уралдааныг Архангай аймгийн Засаг Даргын тамгын газар, Цахир сумын Засаг Даргын тамгын газар болон Гавьяат жүжигчний гэр бүл, үр хүүхдүүд нь ивээн тэтгэж явуулдаг уламжлалтай бөгөөд гурван жил тутамд зохион байгуулагддаг онцлогтой. Энэ жилийн уралдааны тэргүүн дээд шагнал болох “Гран при”-ийн эзнээр хамгийн залуу оролцогч болох Эрдэнэбулган сумын харьяат Ц.Отгонбаяр тодорсон бөгөөд МУГЖ В.Оросоогийн нэрэмжит цом, батламж, мөнгөн шагналыг эзэн болсон юм. Харин удаах байр эзэлсэн есөн оролцогчидод Аймгийн Засаг даргын нэрэмжит өргөмжлөл, МУГЖ В. Оросоогийн гэр бүл, үр хүүхдүүдийн зүгээс мөнгөн шагнал гардуулсан байна. Уралдаанд оролцсон нийт авьяастнуудад амжилт хүсэн дурсамж хадгалуулжээ. Дашрамд дуулгахад 2009 оны Засгийн газрын 254 дүгээр тоот тогтоолоор В.Оросоо гавьяатын төрсөн нутаг Архангай аймгийн Цахир сумын Соёлын төвийг түүний нэрэмжит болгосон билээ. Эх сурвалж: www.xyyp.mn
урлаг соёл
Энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Улсын Их дэлгүүрийн өмнөх Beatles-ийн хөшөөний өмнө номын баяр үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ. Үүнээс өмнө үндэсний бичиг үсгийн баярыг Үндэсний төв номын сан, ССАЖЯ хамтран зохион байгуулсан билээ. Энэ мэтчилэн номтой нөхөрлөх, ном унших зэрэг эрдэм мэдлэгийн яруу сайхан руу тэмүүлсэн агуулга бүхий олон номын үзэсгэлэн гарах болсонд нийтийн хүрээнд сайшаалтай хандаж байгаа юм. Уг үзэсгэлэнд эрхэм уншигч зохиолч, номонд шимтэн дурлагч хэн бүхэн хүрэлцэн ирж олон сайхан үйл явдлуудын гэрч болж, хүссэн номоо хямдралтай үнээр худалдан авах боломжтой ажээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Уралаас нааших, Европийн хагас, Сибирийг бүхэлд нь эзэлэн оршсон Алтан Ордоны улсын түүх бол яахын аргагүй Монголын түүхийн нэгэн том хэсэг билээ. Нэрт орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй бээр Зүч, Цагаадай, Бат хааны болон тэдний цэргүүдээс үлдэж хоцорсон “иргэд”-ийн яруу найргийг орчуулан хэвлүүлжээ. “Алтан ордоны яруу найраг” хэмээх эл номонд орсон шүлэгчдийн бүтээлүүд нь урьд өмнө нь монгол хэлнээ орчуулагдаж байсангүй, намтар цадиг нь ч тодорхойгүй ажээ. Уг номонд орсон бүтээлүүдийг ихэнхийг Татарын нэрт яруу найрагч, нийгэм соёлын зүтгэлтэн агсан Равиль Бухараев орос хэл рүү хөрвүүлж, “Алтан Ордоны улсын алтан гургалдайн хүрээлэн” хэмээх өмнөтгөл үг бичиж хэвлүүлснийг орчуулагч Ж.Нэргүй номынхоо эхэнд хөрвүүлэн нийтэлсэн байна. Энэхүү өмнөтгөл бол утга зохиолын төдийгүй түүх, соёл судлалын томоохон сурвалж болох нь дамжигггүй хэмээн орчуулагч өгүүлсэн байна. Эдүгээгээс 700 орчим жилийн өмнөх Алтан ордоны улсын мэргэд сэхээтэнүүд бичгийн болоод сэтгэлгээний ямархан өндөр түвшинд хүрсэн байсныг эл бүтээлээс тольдон уншаарай. Орчуулсан Ж.Нэргүйн 1300-гаад оны эхэн үеийн яруу найрагч Хорезмийн нэгэн Газель шүлгийг тольдуулж байна. Газель Майлс модон адил нарийн гоолиг чи минь ээ. Мэхийвээс, диваажингийн орны эзэгтэй мэт эрхэмсэг ээ. Сарнайн дэлбээ хөвсөлзөнхөн чам лугаа туялзах нь Саяхан нахиалсан модыг үнсэх лүгээ адил аа. Хацрын чинь туяанд сувдан ээмэг бөнжийгээд, Хайрын дохио илгээх нь олон гариг анивчих нь адил аа. Зааран анхилт үсний чинь хонгорцог бүхэн бөмбийгөөд Задуулийн ангаахай дэрхийн, алган дотроос нисэх адил аа. Улаахан уруул чинь биндэрьяа адил гэрэлтэвч Уухилан хүрэх амьсгаанд хариу үгүй нь магад аа. Харц чинь мөн бугуйлаас мэргэн, суран эрчит ажээ. Хараа чинь бас түрэг харваачийн сум адил хурц аа. Эгшин ирвээс бүү алдаач, эрхэмсэгхэн минь, чи. Эмэгтэй хүн бүрийн аалийг даган аашил аа. Үлэмж гоогийн сэнтий дээр хатан адил залрах чи минь Үгүй гээд яах вэ дээ, ганцхан агшныг амла аа. Аливаа бүхнийг чинь магтья аа, боол чинь больё оо. Алтан гургалдайн дуугүй цэцэрлэг гэж байх уу даа. Хагацлын мананд умбасан Хорезми шүлэгч бивээр Хараа сунган чамайгаан даллав, наддаан ир дээ. Ч.БОЛ
урлаг соёл
ОХУ-д суугаа манай элчин сайд Д.Идэвхтэн Оросын зохиолч Виктор Слипенчукт Чингисийн одон гардуулжээ. Одон гардуулахдаа тэрбээр “Улс орны хөгжилд оруулсан чин сэтгэлийн хувь нэмэр, монгол үндэсний уламжлал ёс заншлыг сэргээн хадгалах, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалахын төлөө гаргасан нөр хөдөлмөр”-ийг нь үнэлж байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. В.Слипенчук нь Чингис хаан, Дундад зууны монголчуудыг магтан сайшаахыг коммунист дэглэм хүлцдэггүй байсан тэртээх 1964 онд “Чингис хаан” хэмээх найраглал бичсэн хүн юм. Тухайн үед тэрбээр армид алба хааж байсан бөгөөд хуягт танкийн батальонд бага дарга цолтой байжээ. Чингис хааныг магтан дуулсан бүтээлийг хэвлэх нь байтугай зохиогчийг нь хавчин хяхдаг байсан цаг тул тэрбээр нооргоор нь хадгалж явсаар нэг мэдэхэд үрэгдүүлсэн байсан гэнэ. Гэвч В.Слипенчук бүхэл бүтэн 47 жилийн дараа буюу өнгөрсөн онд бүтээлээ олсон байна. Гэхдээ эх ноорог нь биш, хэн нэгний гараар хуулсан хувилбар олджээ. 1964 онд түүнтэй хамт алба хааж байсан зураач Петр Кириллов найраглалд зураг чимэг үйлдсэн нь мөн олдсон бөгөөд зохиогч Францын Канн хотод байхдаа нэмж засварлан Оросын “Аргументы и факты” сонинд анх хэвлүүлж улмаар Москвагийн “Городец” хэвлэлийн газар ном болгон гаргасан байна. Мөн өнгөрсөн оны гуравдугаар сард “Оросын радио”, “Чингис хаан” найраглалыг радиод зориулан найруулж эфирээрээ нэвтрүүлсэн бөгөөд текстийг нь ОХУ-ын гавъяат жүжигчин Владимир Левашев уншжээ. В.Слипенчук нь яруу найрагч төдийгүй тууж, найруулал, өгүүллэгийн олон арван ном хэвлүүлсэн нэртэй зохиолч юм. Түүний зохиолууд ОХУ төдийгүй Украин, Серб, Япон, Хятад, Вьетнам зэрэг 10 гаруй оронд хэвлэгджээ. Цэргийн алба хаасныхаа дараа геологич, зоотехникч, далайчин, загасчин, мужаан, барилгачин зэрэг өдий төдий ажил хийж явсан бөгөөд туулсан баялаг амьдралдаа үзэж харсан зүйлээ уран сайхнаар өгүүлсэн зохиолууд нь уншигчдын сонирхлыг ихээр татдаг байна. Б.АМГАЛАН Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
урлаг соёл
Наран наадавч харламгүй Насны салхитай үсийг тань Ариун гангын усаар угааж Ачийг тань нэг хариулахсан... хэмээх “Хорвоод ганцхан ээждээ” дууны үгийг бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун “Ижилгүй цоохор морь” нэртэй үргэлжилсэн үгийн шинэ номоо өлгийдөн авчээ. С.Оюун зохиолч мөн “Тань руу нүүж явна” кино, “Өүлэн эх” дуурийн цомнол гээд үе, үеийн уншигч, сонсогчдыг байлдан дагуулсан шилдэг бүтээлүүдийн эзэн билээ. Тэрээр энэ удаагийн номондоо “Костюмт багш”, “Бурханы унаа”, “Би эмч хүн”, “Устай чулуу”, “Нэгэн тэнгэрийн дор”, “Хайрын монолог”, “Нэргүй баатруудын өндөрлөг”, “Онгоц маргааш ниснэ”, “Ижилгүй цоохор морь”, “Сономынхон”, "Алтан ургийн босго” зэрэг өгүүллэгүүдээ багтаажээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Монголын Зохиолчдын эвлэлийн бага хурлын чуулган зургадугаар сарын 7-нд буюу баасан гаригт хуралдахаар болжээ. МЗЭ-ийн бага хурлын гишүүдэд яруу найраг, үргэлжилсэн үг, шүүмж судлал, жүжгийн зохиол, хүүхдийн зохиолын, шог хошин зохиол зэрэг үндэсний төвүүдийн гишүүд болох 45 хүн багтдаг байна. Тэд энэ удаагийнхаа хурлаар МЗЭ-ийн их хурлын товыг батлах ажээ. Учир нь энэ жил зохиолчид их хурлаа хийж, ирэх дөрвөн жил хэн МЗЭ-ийг удирдаж явахыг шийдэх юм. Т.ДАРХАН
урлаг соёл
“Нумт дээдсийн үрс” яруу найраг, өгүүллэгийн наадам зохион байгуулахаар болжээ. Тус наадмын гол зорилго нь монголчууд дэлхийн талыг эзлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нум сумын эрдэм ухаан, түүнийг хэрэглэх ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршиж байгаа ажээ. Наадамд ирүүлэх бүтээлүүд нь нум сумыг дээдлэх ёс, эрт эдүгээгийн нэрт харваачид болон олон ястаны сурын харвааны дэг жаягийн талаар сэдэв чөлөөтэй байх юм. Өгүүллэгийн төрөлд оролцогчид хэдэн ч бүтээл ирүүлж болох бол яруу найргийн хувьд хоёрдугаар шатанд шалгарсан тохиолдолд сэдвийн нэг, чөлөөт, эх орны гэсэн гурван шүлэг уншиж оролцоно. Бүтээлийг зургадугаар сарын 1-20-ны хооронд МУИС-ийн харьяа Экологийн боловсролын төвийн 103 тоот өрөөнд хүлээж авах аж. Наадмын эцсийн шалгаруулалт долдугаар сарын 4-нд МҮЭСТО-д болох бөгөөд хоёр төрлөөс тус бүр эхний найман байрын шагналтныг шалгаруулж, нэгдүгээр байр нэг сая, хоёрдугаар байр 600 мянга, гуравдугаар байрыг 300 мянган төгрөгөөр байлах юм байна. Мөн шагналт байранд шалгарсан бүтээлийн эздийг тус бүр 150 мянган төгрөг, үнэ бүхий зүйлээр шагнах юм. Наадмын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 99303109 дугаарын утсаар холбогдож авах боломжтой. Т.ДАРХАН
урлаг соёл
Нэрт нийтлэлч, сэтгүүлч Б.Ганчимэгийн "Аав, бид хоёр" номноос "Шереметьевод учирсан хоёр" нийтлэлийг онцлон хүргэж байна. Шинэ он гарахтай урьтан нэг тийшээ хөлгийн жолоо залах шаардлага гараад болдоггүй ээ. Өнгөрч буй оны ажлаа дүгнэх, шинэ жилийн баяр ёслолоо төлөвлөх гээд удирдлагууд томилолт өгөх дургүй. Тэгсэн ч гэсэн явмаар санагдаад, сэтгэл тогтохгүй. Зул сарын баяр юу юугүй хаяанд тулчихсан. Урьд нь төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан манай хот дэлгүүрүүдийнхээ цонхноос “Merry Christmas” гэсэн гэрлэн чимэглэлүүд улалзуулаад л, энд тэнд гоёл зүүсгэлээ зүүсэн гацуур мод “ургаж” хоноод л, уур амьсгал цаанаасаа л нэг сэтгэл гижигдээд болдоггүй ээ. Шинэ жилийн баяртаа амжиж ирэх амлалт өгснөөр би нисэх эрхтэй болов. Wow…эрх чөлөөтэй боллоо. Арванхоёрдугаар сарын 29-ний үүрээр 06 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалдаа эргэж буух тийзтэй. Ингээд бүх юм О’Кей. Алёно i love to Ялангуяа Европ руу зүглэх гэж байгаа хүмүүсээс ойр дотнынхноосоо “За, Аэрофлотоор л битгий яваарай “ гэх зөвлөгөө сонсоогүй хүн бараг байхгүй байх. Гэсэн ч би сонгочихсон. Жилийн өмнө Шереметьевод гурван цаг онгоц саатан гөлийтлөө хүлээж байснаа ч мартчихжээ. Эсвэл шинэ жилийн баяр сураг чимээгээрээ л урьтаас ингэж хүмүүсийн сэтгэлийг юутай хээтэй нь догдлуулчихдаг ид шидтэй юм болов уу. Аэрофлот компанийн SU 563 онгоц “Чингис хаан” нисэх буудлаас цагаасаа хоёр цагаар хоцорч хөөрлөө. Цаашаа дамжин нисэх тул сэтгэл түгшиж эхэлсэн ч “харин ч гайгүй хоцорлоо, амжих биз” гэж өөрийгөө тайвшруулав. Харин миний зургаан настай бяцхан охинд хоцрох энэ тэр огт сонин биш бололтой. Онгоцонд орж ирээд хөөрхөн цэнхэр үүргэвчтэй бэлэг авангуутаа л Аэрофлотын сэтгэл хангалуун үйлчлүүлэгч болж хувирсан. Тэр маань аав ээж хоёрынхоо хамт санаад бэтгэрэх шахсан эгчтэйгээ уулзах гэж яваа юм л даа. Таван цаг гаруйн нислэгт цурам ч хийлгүй зураг зурсаар “Шереметьево”-д догь гэгч нь хөл тавив. Цагаасаа хоцорсон бид “гүйгээрэй” командтай пижигнэсээр дамжин өнгөрөгсдийг бүртгэх цэг дээр ирэв. Тэнд юу болдог билээ. Бүгд л яардаг, бүгд л бужигнадаг. Ердийнхөөс хэд дахин илүү хурд гарган байж хяналтын бүсийг өнгөрсөн ч урдаас уучлаарай ч байхгүйгээр “Стамбулын онгоц хөөрч байна” гэсэн хариу угтах нь тэр. Дараагийн онгоц зургаан цагийн дараа ниснэ. Хүлээхээс өөр гарцгүй болжээ. Газар газрын хүмүүс бухимдан холхиж, “Аэрофлот”-ын нүүр нь ширлэгдсэн ажилтнууд “Хүлээх л болж дээ, бүгд л хүлээж байна шүү дээ” гэсэн ойлгомжгүй хариутайгаа хамт мөрөө хавчина. Монголчууд энэ мэт байдалтай тулгарч дөжирчээ. Учир нь бид бусадтай адилхан шаардаж, эрхээ сануулж чаддаггүй. Азийнхны бусдад дандаа “жийгдэж” явдагтайгаа эвлэрсэн хүлцэнгүй зантай. Нөгөөдүүл ч дандаа бидний дээгүүр харж байдаг. Үеийн үед ийм л байсан. Цаашдаа харин яах бол… Алёно би чамтай заавал уулзана Манай онгоцныхон хэд гурваараа хүлээлгийн өрөөний сандлуудаас эзэгнэж аван тухалцгаалаа. Гэвч тэд яагаад ядаж зургаахан настай миний охины үйлчлүүлэгчийн хувьд эдлэх ёстой эрхийг бүдүүлгээр хөндчихөөд уучлал ч гуйдаггүй байна аа… Эднийх хоногоор саатуулах тохиолдолдоо зорчигчдыг буудалдаа байрлуулж, хоолны талон өгдөг биз дээ. Арай хоночихгүй гэж найдаж байгаа ч эдлэх ёстой эрхээ шаардах нь зүйн хэрэг гэж би бухимдан бодно. Ийнхүү асууж сурсны хүчинд хүн тус бүр 490 рублийн хоол идэх талонтой болж авлаа. Хамгийн хямдхан кафед энгийн нэг шпагетти захиалахад 473 рубль. Энгийн 350 мл-ийн цэвэр ус 4-5 доллар. Арай ч дээ. Үйлчилгээ гэж авах юм байхгүй. Дээр нь зан авир гэж ярих юм биш. Хоцорч бухимдсан хүмүүс дуугаа өндөрсгөөд л байвал “Аэрофлот”-ынхон давж л өндөрсгөдөг давилуун улс. За, энэ ч яахав зургаан цагийн дараа нисдэг л байгаа даа гэж бодолхийлнэ… Чилийтэл хүлээлгэсэн зургаан цаг арай ядан дуусав. Ашгүй манай нислэгийн бүртгэл эхэлснийг цангинатал зарлаж байна. Баяртай, бүх бухимдал. Буцаад ирэхэд битгий л ийм байгаасай. Ийнхүү аав, ээж, охин гурав Стамбулын онгоцонд сууж байна. Гурван цагийн дараа биднийг тэсч ядан хүлээж байгаа охиндоо очно. Амьдрал бол санаж хүлээх, уулзаж учрахын баяр ч юм шиг. Ийм санаандгүй явдлуудгүй бол аялал өөрөө гунигтай ч юм шиг. Бүх юмыг уучлан тайвширчихсан үүлэн дундуур нисч явна. Хажууд нэг хүн бувар бувар үглэхийг ч анзаарсангүй. “Чи ер нь яах гэж энэ тэнэг “Аэрофлот”-оор захиалсан юм бэ. Охин маань хол газраас ирээд танихгүй мэдэхгүй газар өдий төдий цаг биднийг хүлээж байгаа. Арай төөрч будлиагүй байгаа даа” гэж аав гуай зэмлэж байна. Давгүй ээ, би түүнийг үл тооно. Угаасаа зарим үед аавууд ийм яншаа болчихдог юм. Том охин маань өөр орноос нисч ирж, бид гэр бүлээрээ Стамбулд уулзах төлөвлөгөө минийх байсан юм. Учир нь би энэ хотод ирээгүй яг 10 жил болж байна. Тэр үеийн бүх дурсамжийг цээжиндээ амилуулахыг хүссэн минь энэ. Энэ бол хамгийн амттай жаргал шүү дээ. Суудлын даруулгаа хийцгээнэ үү, манай онгоц 15 минутын дараа Ататюрк олон улсын нисэх онгоцны буудалд газардах гэж байна гэсэн үйлчлэгчийн ялдам дуунаар энд тэндгүй суудлын даруулга бөхлөх чимээ түгэв. Ингээд бид зорьсон газраа ирлээ. Эхнэр болохоор тохиролцсон бүсгүйгээ ирэхгүй болохоор тэсвэр алдаад уулзахаар хайж яваа нэгэн ахтай хууч хөөрч, замын танил болцгоосон болохоор гурвуулаа биш дөрвүүлээ болон бууж ирэв. Монгол хүний цоож цуургагүй сэтгэл ээ гэж. Солонгост олон жил ажил хийж байгаад иртэл эхнэр маань замаа бодоод талийсан байлаа. Хэдэн жил Эрдэнэтэд ганцаараа амьдарлаа. Тэгээд нэг бүсгүйтэй танилцсан юм. Нэг жил сайхан амьдарч байтал Турк явчихсан. Ирнэ гэсэн ч ирж өгдөггүй ээ, гомдлын мөрт олж уулзах санаатай… гээд тууж яваа юм. Сайхан “гар” байгаа биз. Ингээд ирэхэд нь бүсгүй нь хүлээж авахгүй бол яана аа. Ахиад л адал явдал биднийг угтаж байжээ. Юун бүсгүй… Тэрнээс ч дор юм болов. Шалган дээр паспортоо барин дугаараа хүлээж зогссон ах хүү догдолж байгаа бололтой. Арав гаруй хүний дараа түүний ээлж ирлээ. Манай “ах” яасан удаж байна вэ гэж ярилцах зуур бид түүнийг түр орхин цааш нэвтрэх болов. Нэг харсан ахыг цагдаагийн офицер дагуулаад явж байна шүү. Юу болсон юм бол… Хүлээлээ… таг чиг. Яаж хаяж явах юм бэ гэсээр ахиад 20 минут хүлээлээ. Ах гарч ирдэггүй ээ. Монгол хүн байна даа, асууж сурах хэрэгтэй шүү дээ гэсэн уламжлалт ааш хөдлөн ахыг нэвтрүүлэлгүй саатуулсан шалганы ажилтнаас очиж сураглалаа. “Түүнийг шалгах шаардлага гарсан, хүлээх хэрэгтэй” гэсэн товч бөгөөд тодорхой хариу барьж байна. Тээшээ авчихаад ахиад хэсэг хугацааны турш хүлээлээ. Ах гарч ирсэнгүй. Ахиад аав гуай үглэж байна. “Чи ер нь хаашаа хүн бэ. Гомо Нарааг ч байсан найз минь л гэнэ. Хаа газраас гарч ирсэн нь мэдэгдэхгүй баригдаад явсан хүнийг ч ах ах гэж зууралдана, тэнэг юм уу. Гадаа хүүхэд хүлээж байгааг ер нь мартав уу” гээд л…Учир нь тэр бол цагдаагийн хүн. Би бол сэтгүүлч хүн… Арга буюу орхин гарлаа. Уучлаарай, би тоглож чадахгүй нь, Эдуард явчихсан гунигтэй байна Муухай л юм боллоо доо, ахыг яагаад саатуулж байгаа юм бол… Гараад ирэхэд нь хэн ч байхгүй. Гомдох байх даа…гэсэн хөнгөн шаналгаа сэтгэл эзэмдэнэ. Ахиад хүлээмээр л байна. Гэвч болохгүй нь ээ… Уучлаарай, ах аа.. хаалганы цаана удаан уулзаагүй охин минь хүлээж байгаа шүү дээ. Стамбул урьдынхаараа сүмийн хонхны уянгалаг дуугаа хадаан угтаж байна. Бид хүмүүс шиг тэр өндөр өртөгтэй Америк, Англи, Сингапурт гэр бүлээрээ зугаалж чадахгүй. Охин маань оюутан, цаанаасаа хамгийн хямд зардал гарган нисч ирээд бидэнтэй уулзах хамгийн оновчтой газар бол Стамбул. Энд ирж хүүхдүүдтэйгээ хэд хоног амарч, аз жаргалтай дурсамж бүтээж өгөөд буцна. Энэ л надад чухал. Одоохондоо бидний бололцоо үүнээс хэтэрч чадахгүй. Гэхдээ эдэлсэн аз жаргалаа юутай ч харьцуулахгүй. Аз жаргал бол нэг л хэмжигдэхүүнээр хэмжигддэг, нэг л янзаар эдлэгддэг эд гэж би бодож байна. Охид минь хамгийн жаргалтай эрхлэлдэж, Ази Европыг холбосон алдарт агаарын гүүрэн доогуур усан онгоцоор аялж явна. Өмнө нь усан онгоцоор явж л байсан. Гэхдээ энэ удаа яагаад ийм аз жаргалтай байгаа юм бол. Усны үнэр цээж нэвтлэн орж ирж, тэнгисийн ер бусын нөлөөнд эзлэгдчихсэн хөвж явна. Нээрээ би хэзээ ийм жаргалтай байлаа… Цахлай Ливингстон дэргэд минь зэрэгцэн дүүлж явах шиг. Гараараа далавчинд нь хүрч үзэхсэн… Цахлай нисч байх үедээ хэзээ ч тэнцвэрээ алддаггүй, хурдаа алдаж унадаггүй. Тэнгэрт нисч байх үедээ хурдаа алдаж унах нь тэдний хувьд ичгэвтэр, гутамшигтай зүйл шүү дээ… танил мөрүүд ийнхүү орж ирнэ. Миний доторхи Жонатан цахлай сэрж байх шиг байна. Жонатан Ливингстон улам тунгалагшин харагдах шиг… нүдээ онийлгон нарны урдаас удаан гэгч саравчлан хармаар. Нэг мэдэхэд долоо хоног гялалзан өнгөрчээ. Зочид буудлын гаднаас жуулчдыг тосч сурсан овжин таксинуудын нэгд суун нисэх буудлын зүг давхиж явна. Стамбул өөрчлөгджээ. Хогийн цэг байсан газар асар том худалдааны төв барьсан байна. Дэлхийн хотууд хоорондоо яралзан өрсөлдөж, шинэ зуунд хэн хаана юуг амжиж хийх вэ гэсэн гайхамшигт оюун ухааныг уралдуулж байна. Эднийх бол Азийн хотууд шиг сүмбэр бүмбэр өндөр, шил толь болсон барилгуудаар гайхуулдаг газар биш. Хуучин стиль имижээ л торддог. Энэ хот 12.8 сая хүн амтай. Дэлхийн тав дахь том хот. Европын хамгийн том metropolitan хот. Туркийн соёл, эдийн засаг, банк санхүүгийн төв нь. Европын соёлын нийслэлд тооцогддог энэ хотын түүхэн дурсгалууд 1985 онд ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэнийг бүгд мэдэж байгаа. Эднийх Европын 2010 оны соёлын нийслэлээр нэрлэгдсэн юм байна. Харин 2012 онд Европын спортын нийслэл болохоор хүч хаян ажиллаж буй. Хот нийтдээ 39 дүүрэгтэй. Сонирхуулахад зөвхөн Стамбул хотод гэхэд 35 тэрбумтан байдаг юм байна. Тэрбумтныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт ордог гэсэн мэдээг хаа нэгтэйгээс уншиж байжээ. Өөрчлөгдөж, өөдөлж дэвжиж байгаа айлын гэр цаанаасаа л нэг цагаан харагдаад байдаг даа. Тийм л байна, эднийх. Гэхдээ л хараахан шигдээд үлдчих хүсэл төрөхгүй нь. Муу ч гэсэн Улаанбаатар минь л сайхан. Тэндээ л бид дэндүү гэмээр эрх чөлөөтэй амьдардаг. Ататюрк буудал дээр ирлээ. Москвагийн онгоц саатаад хоёр хонож байна гэсэн улсууд ширэв татан холхилдож байна. Нисэх цаг хараахан болоогүй байна. Яадаг бол …гэсхийн хүлээлээ. Ашгүй бүртгэл эхэлж байна. Ингээд онгоцондоо суулаа. Гурван цаг нисээд алдарт “Шереметьево”-д ахин газардав. Хоёр цагийн дараа бид нутаг руугаа нисэх ёстой. Товлосон цаг боллоо. Нислэгийн сураг байдаггүй ээ. Transfer desk-ийг бүчсэн улаан хэрүүл. Ёстой өргөөд шидчих шахаж байна. Аргагүй дээ, маргааш 30. Нөгөөдөр арванхоёрдугаар сарын 31. Энэ хорвоогийн хамгийн өндөрлөг өдөр. Жаргал зовлон, уйтгар гуниг, баяр хөөр дүүрэн нэгэн он явж, шинэ догдлол, шинэ итгэл найдвар тээсэн цоо шинэ он ирнэ шүү дээ. “Шереметьево” онгоц нь саатаж бухимдсан түмэн газрын хүн зоны хилэнд дарагдаж гүйцсэн бололтой. “Аэрофлот”-ын ажилчид цөхөрсөн үү, хүйтэн царайлаад бүр хөшчихөж. “Аэрофлот”-ыг харааж зүхсэн зорчигчид нээлттэй микрофоноор ёстой шавайгаа ханатал хашгирч байна. Хонох нь ч тодорхой болжээ. Буудал гаргаж өгөх байх гэсэн найдлага ч талаар өнгөрөв. Хашлагатай сандлууд дээр нь хажуулж ч болохгүй. Хананд өлгөөтэй телевизээр Ерөнхий сайд Путинийг эсэргүүцсэн жагсаалын тухай сурвалжлага гарна. Ходорковскийг сулла. Түүний дарангуйллаас Орос орноо чөлөөлье… гэх мэт уриа, плакат барьцгаажээ. Цагдаа нар заримыг нь хөл гарыг нь сарвалзуулаад л ачих юм. Манайд болж байсан тракторчдын цуглаан санаанд орж ирж байх чинь. Эркаг маань (сэтгүүлч Г.Эрдэнэбат) яг энэн шиг гурван цагдаа дамжилж аваачаад машин руугаа чулуудчихаж байж билээ… Тэр үеийн дурсамжууд сэтгэлд ийнхүү амилж, андаан дурсан ганцаараа инээж суугааг минь хэн ч анзаарахгүй нь гоё. Үзэх ганц зугаа энэ л юм даа. Нэг ч сэтгүүлч, нэг ч тоймчийн дүгнэлтгүй. Доор нь зөвхөн тайлбарлалтгүй гэсэн бичиг бичжээ. Тайлбарлавал аюултай. Бүгдийг захирагч Владимир Владимирович хилэгнэнэ. Тэр бараг ахиад Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүйгээ Ларри Кингийн шоунд орохдоо ам алдчихсан. Аймаар юм… Манай сэтгүүлчид бол ёстой дуу дуугаа авалцан шуугиж байгаа даа. Орос орон ингэтлээ нэг хүний засаглалд дагжих шахаж байх гэж… “Шереметьево” эмх замбараагаа алджээ. Яахаас ч сийхгүй харцтай мулзан толгойтнууд холхиж, хүмүүсийг жийрхүүлнэ. Ачаа тээш задарсан, ухаж төнхсөн, алдагдсан тухай гомдлууд тал талд чих дэлсч жихүүцүүлнэ. Арай дээрдсэн, ачаа тээшинд халдах нь бараг байхгүй болсон гээгүй бил үү? Тийм дээ, аливаа зуршил арилтлаа уддаг шүү дээ. Түмэн хүн холхисон “Шереметьево”-д ганцхан хүүхдүүд л бухимдалгүй. Саяхан онгоцонд эгчээсээ уйлж салсан охин маань хөөрхөн шар толгойтой хүүтэй ямархан нэгнийг ярилцаж байна. Төд удалгүй хөөцөлдөн гүйж, хэний ч үгэнд орохгүйгээр дур зоргоо тунхаглаж эхлэх нь тэр. Жаалхүүгийн нэр Эдуард. Тэд энд чамгүй удаан сууцгааж байгаа бололтой. Сүүлдээ ээж аав нь мөр мөрөө дэрлэн зүүрмэглэцгээж, хоёр хүүхдийн аюулгүй байдал бидний толгой дээр ирэв. Сандлуудын ар өврөөр хөөцөлдөн тоглох тэд аажмаар орон зайгаа тэлэн, байн байн үзэгдэж харагдахгүй алга болж сандаргана. Тэгснээ толгойгоо нийлүүлээд юу ч юм ярилцана. Яаж ойлголцож буйг нь тэнгэр л мэдэх байх. Москвагийн цагаар шөнийн 23 цаг өнгөрч байтал тэд нисэх болж бужигналаа. Хэдэн цаг хамтдаа тоглосон хоёр салах болов. Хөөрхөн хуруунуудаа оролдон тонгойн зогсоцгоожээ. Эдуард хувцсаа өмсөхгүй гэж гэдийв. Тэгж байснаа Алёна, i love to… гэж хашгиран хүмүүсийг нир хийтэл инээлгэв. Охиныг маань Ариунаа гэдэг нэрийг Эдуард Алёна болгон хөрвүүлжээ. Алёна… баяртай, дараа заавал уулзана аа… Ийнхүү манай “хосууд” саллаа. Хөлс нь гоожиж, басхүү сэтгэл ихэд хөдөлсөн охин маань бидний дэргэд гунигтайхан ирж суув. Тэрэнд ямар байгааг ойлгож байна. Охиноо сэргээх гэж ачаа түрдэг тэргэн дээр суулгаж Шереметьевогоор хөндлөн гулдгүй түрж “давхисан” ч тэр гунигласан хэвээрээ л байлаа. Шилэн хананы цаана Москвагийн цас будран бууж байна. Яг бага байхад манай нутгийн тэнгэрээс бужигнан буудаг байсан сэвсгэр цагаан цас шиг. Яасан танил юм бэ…Хамагч машинууд цасыг хуу түрэн бөөгнүүлнэ. Харин би сэтгэлдээ хамагдан түрэгдэн бөөгнөрч буй тэр цасыг бага ахтайгаа хамт хашаандаа босгодог байсан цасан өвгөн болгож харна. Хамрыг нь хийх лууван байхгүй, ах маань үсний минь улаан бөмбөлөгтэй боолтыг шигтгэчихэж билээ. Хөөх, ийм налчгар хамартай өвгөн байдаг юм уу гэж аав маань хөгжилтэй инээж байсан нь өнгө будагтайгаа амилан харагдана. Буцаад яг тийм жаргалтай болох юмсан. Микрофоноор хашгирч бухимдлаа тайлагсад овоо тайвширч эхэлжээ. Нэгэнт шөнө болсон, нэгэнт хүлээхээс өөр гарцгүй болсон. Гэхдээ л оросуудын наргианч зан хэвээрээ. Зарим нь онигоо ярьж, зарим нь бяцхан халамцчихсан дуулж, ахиухан тунгаар туучихсан нэг нь “Бүгдээрээ энд шинэ оныг угтахад бэлэн үү, би л лав бэлэн шүү” гэж хашгиран хөгжөөнө. Хаа газрын ард түмэн ийм л цагаахан…ийм л гэгээхэн дээ. Сандлуудыг түрж нийлүүлээд бяцхан ор засч охиноо унтууллаа. Өглөө нисч л үзээсэй…Энд бодлоос минь өөр гоё юм алга. “Шереметьево”-д шинэ өглөө ирж байна. Манай нислэгийн хуваарь таг чиг. Тэгж тэгж самбар дээр нэр нь гарч ирэв. Баярлаж байтал бас дахиад л алга болчихно. Нэгэнт найдахад хэцүү нөхцөл байдалд орсон улсууд болохоор “Аэрофлот”-ынхныг тачигнатал загнаж, ээрүүлдэж байж хоолны талон олж ирцгээжээ. Зарим нь бүр илүү талон аргалж авсан гэж байгаа. Ингээд шинэхэн өглөөний хоолонд “Тавтай морилно уу” гэж бие биенээ найрсгаар урив. Төд удалгүй манай нислэг зарлагдлаа. Ингээд арай гэж онгоцондоо суудаг байжээ. Монголын тэнгэрт үүр хаяарч байлаа. Манайхан шинэ жилээ тэмдэглэчихсэн. Миний амлалт будаа… Жаахан гунигтай л юм. Гэхдээ жинхэнээсээ нэг л гуньж өгөхгүй нь ээ. Яагаад гэвэл маргааш арванхоёрдугаар сарын 31 шүү дээ… гэсэн танил догдлол цээжин цаанаас түрж ирээд. Ариунаа маань харин ганцхан асуулт тавина. Ээж ээ, би Эдуардтай ахиад хэзээ уулзах юм бэ гэж… Хариулахад хэцүү асуулт үүнээс өөр таарч байл уу, яалаа… Сэтгэл өвдөөд хэлэх үг олдохгүй нь. Эсвэл би жинхэнээсээ одоо л ээж болж байгаа юм болов уу….Ээж. Сэтгүүлч Б.ГАНЧИМЭГ /2011 оны 11 сарын 12/.
урлаг соёл
Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Лу.Батнасан “Анти лаборатори” нэртэй шинэхэн номоо хэвлүүлжээ. Түүний энэ удаагийн номыг яруу найрагч Г.Аюурзана ариутган шүүсэн байна. Зохиогч уг номоо “Элит сэтгэгчдэд зориулсан” гэдгээ онцолсон бөгөөд “Сэтгэлгээний дархлаа суугаагүй уншигчид”-ыг уншихыг хоригложээ. “Анти лаборатори” зөвхөн “Интерном” номын их дэлгүүрээр 33 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа юм. Уг ном нь зохиолчийн ес дэх ном бөгөөд тэрээр “Их Монгол” дээд сургуульд багшилдаг ажээ. Т.ДАРХАН
урлаг соёл
Дорноговь аймгийн Засаг дарга А/320 дугаар захирамж гаргаж, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Үлэмжийн чанар” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болжээ. Учир нь энэ жил Догшин ноён хутагтын мэлмий гийсний 210 жилийн ой тохиож байгаа билээ. Наадам ирэх сарын 3-4-нд Дорноговь амйгийн Сайншанд хотод болох бөгөөд яруу найрагчид хоёр шүлгээ “Хурмаст тэнгэр” төвийн тэргүүн Ш.Энхбаяр /99930818/-тай холбогдож өгөх ажээ. Яруу найрагчдын наадамд өгөх хоёр шүлгийн нэг нь Ноён хутагт Данзанравжаад зориулсан, эсвэл Дорноговь аймгийн тухай байх юм. Наадам гурван үе шаттай явагдаж, сүүлийн шатанд 15 яруу найрагч бүтээлээ уншина. “Үлэмжийн чанар” наадмын тэргүүн байрыг нэг сая, хоёдугаар байрыг 800 мянга, гутгаар байрыг 500 мянган төгрөгөөр байлах бол хоёр тусгай байрт 200 мянган төгрөгийн шагнал олгох ажээ. Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99930818, 99249969 дугаарын утсаар холбогдож авч болох юм. Т.ДАРХАН
урлаг соёл
Мексикийн зураач бүсгүй Фрида Кало сюрреализмын мастер гэдгээрээ, мөн нэртэй зураач Диего риверагийн эхнэр гэдгээрээ, ер бусын амьдралтай байснаараа ч дэлхийд алдартай. Тэрээр Германаас гаралтай жүүд гэрэл зурагчны гэр бүлд 1907 онд төржээ. Америкийн уугуул ээжийнхээ испани зан төрхийг өвлөсөн түүний амьсгал хураах хүртэл нь үргэлжилсэн амьдралын ээдрээ зургаан настайгаас нь эхэлжээ. Саа өвчинд дайруулсан охины баруун хөл нь зүүнээсээ богино, нарийн болж хатангиршжээ. Кало насан туршдаа урт банзал өмсч, урт богино хөлөө нуудаг байв. Арван тавтайдаа анагаах ухаан судлахаар Үндэсний бэлтгэл сургуульд элсчээ. уг сургуулийн 2000 сурагчийн дөнгөж 35 нь охид байв. тэрээр амжилтанд хүрэхийн тулд бусад найман сурагчийн хамт “Каучучас” бүлэг байгуулж, лидер нь болсон байна. Дөнгөж 18 настай цэл залуухан бүсгүй 1925 оны есдүгээр сарын 17-нд аймшигтай осолд өртсөн юм. трамвайны цахилгаан шугаманд холбогддог төхөөрөмж хэмхэрч ойчиход салж унасан төмөр саваа Фридагийн гэдсийг цоолж, сүүжний ясыг нь үйрүүлжээ. Нурууны яс нь гурван газраар, дунд чөмөг ба баруун хөл нь 11 газраар хугарсан байв. Эмч нар түүнийг амьдрах найдваргүй гэлцэж байсан гэдэг. тэр цагаас хойш Фрида хөдөлгөөнгүй хэвтэх урт удаан зовлонгоор гэсгээгдсэн юм. Энэ л үед тэр эцгээсээ будаг, бийр гуйсан гэдэг. Хэвтэж байхдаа зурж болох тийм төхөөрөмжийг Фридад гэрийнхэн нь бэлтгэж өглөө. Мөн орных нь дээр толь хадаж өгсөн байлаа. Ийнхүү Фрида өөрийгөө зурж эхэлжээ. “Би ихэнх цагийг ганцаар өнгөрүүлж байсан болохоор өөрийгөө зурж байлаа. Миний бүхнээс илүүтэй мэдэх сэдэв би өөрөө л юм даа” гэж тэр хожмоо дурссан байна. Хэвтэрт байсан он жилүүдэд тэр уран зурагт нэг мөр татагдан орсон гэдэг. Явж сурсан хойноо тэрбээр уран зургийн урланд хичээл заалгаж, 1928 онд коммунист намын гишүүн болжээ. түүний бүтээлийг коммунист зураач Диего ривера ихээхэн үнэлсэн юм. Зургаас гадна бүсгүйн гоо үзэсгэлэнг тэр биширчээ. Фрида 22 насандаа буюу 1929 онд түүний эхнэр болов. Гэр бүлийн амьдрал нь буцалж, цаг үргэлж хамтдаа байгаагүй ч тэднийг тус тусад нь харж байсангүй. тэдний энэ харилцааг эртний нэгэн мэргэний үгээр тодорхойлж болно. “Чамтай ч, чамгүйгээр ч амьдрах аргагүй”. Хорин насны зөрүүтэй тэднийг урлагаас гадна коммунист үзэл санаа нь нэгтгэж байсан юм. Өнгөрсөн зууны гучаад онуудад Фрида аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй орон АНу-д нөхрийнхөө хамт хэсэг хугацаанд амьдарсан нь үндэсний ялгааг улам эмзгээр мэдрэх мэдрэмж төрүүлжээ. тэр цагаас Фрида үндэсний гар урлалын бүтээл цуглуулж, мексик хувцсаар гоёх болсон байна. Парист 1939 онд үзэсгэлэнгээгаргасан нь түүний эх оронч сэтгэлийг улам хөгжүүлсэнгэлцдэг. Нэг зургийг нь Луврын музей худалдан авав. Дөчөөдонуудад түүний бүтээл хэд, хэдэн томоохон үзэсгэлэндтавигдсан байлаа. оросын хувьсгалч Лев троцкийг Мексикт амьдарч байхадКало түүнтэй романтик харьцаатай байсан тухай домог яриаих байдаг. Фрида амьдралд дуртайдаа л амьдарч ирсэн нэгэн.тэр чанар нь ч эрчүүдийг татах увидасыг түүнд өгсөн юм.тэрээр цэнгэл наадамд дуртай боловч нурууны гэмтэл ньзовлон нэмсээр. Үе үе эмнэлэгт хэвтэж, тусгай корсет өмсөнө.1950 онд нуруунд нь долоон удаа мэс засал хийж, есөн сарыгтэр орондоо хэвтэж өнгөрүүлэв. Үүний дараа тэр зөвхөнтахир дутуу хүмүүсийн тэргэнцэртэйгээр хөдлөх болжээ. 1952 онд баруун хөлөө өвдгөөр нь тайруулав. Дараагийн жил нь тэр ахин үзэсгэлэн гаргасан юм. Фридагийн өөрийн хөрөгт инээсэн дүр нэгээхэн ч үгүй. Хэтэрхий тогтуун, гашуудсан гэмээр төрх, нийлж ургасан хөмсөг, мэдрэмжтэй жимийсэн уруулын дээрх үл ялиг сахал... түүний зургийн утга агуулга нь дэвсгэр, хажууд нь ширхэглэн гаргасан дүрсэнд оршдог. тэдгээрийн бэлгэдэл нь үндэсний түүх, соёл, домог үлгэрт тулгуурлана. Дөнгөж 47 насныхаа ойг тэмдэглэснээс долоо хоногийн дараа буюу 1954 оны долдугаар сарын 13-нд Фрида хатгаа тусан өөд болжээ. Фридаг Диего риверагийн хамт Мексикийн ерөнхийлөгч Ласаро Карденас, нэр алдартай зураач уран бүтээлчид, зохиолчид, энгийн ард олон сүүлчийн замд нь үдэв. Фрида Калогийн “Цэнхэр байшин” 1955 оноос түүний дурсгалын музей болсон түүхтэй. Ш.МЯГМАРСАМБУУ Эх сурвалж: http://toimsetguul.mn
урлаг соёл
Английн Ливэрпүүл хотоос гаралтай алдарт дөрвөлийн хөшөө Улаанбаатар хотод сүндэрлэн босоод нилээд хугацаа өнгөрлөө. Тэд УИД-ийн өмнөх талбайд цуглах залуусын сэтгэл зүрхийг дуу хуураар хөгөлсөөр байдаг билээ. Тэгвэл энэ сарын 29, 30-нд тус хамтлагийнхан залуусын дуу хуураар хөглөгдөхийн сацуу номын ертөнцөд саатах нь ээ. Учир нь "Номын Соёлт Ертөнц" ТББ-аас жил бүрийн хавар, намар номын хорхойтон, зохиолчдод хүргэдэг номын баяраа “Номын баяр-Бидний баяр” уриатай хийх гэж байгаа юм. Тэд уг баяраа Эх үрсийн баярт холбогдуулан хүүхэд багачуудын гэгээхэн хүсэлд тулгуурласан оюуны баяр болгон зарлажээ. “Номын баяр” УИД-ийн урд байрлах “Beatles”-ийн талбайд энэ сарын 29, 30-нд 10.00-19.00 цагийн хооронд болох юм. Уг баяр нь номын борлуулалт хийдэг, номыг эрхлэн гаргадаг, номын зохиолч, орчуулагч гээд л номтой холбогдсон хүн бүрийн хамгийн том уулзалт. Энэ ч утгаараа номын баярын үеэр шинэ, хуучин, ховор номын худалдаа, зохиогчидтой уулзах уулзалт, хүүхдүүдэд зориулсан номын бэлэг, урлагийн тоглолт, номын хэвлэлийн салбарынханы шинэ, шилдэг бүтээлийн үзэсгэлэн, номын солилцоо зэрэг олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах аж. Хамгийн гол нь оюуны бүтээл энэ хоёр хоногийн турш хямдралтай худалдаалагдах учраас гэрийн номын сангаа шинэ, шилдэг бүтээлээр чимэхийг хүсдэг хүмүүсийн очих баяр юм шүү. 13 дахь удаагаа ийн уншигч, зохиолчдыг уулзуулах гэж буй уг баярын зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын тэргүүн, “Номын ертөнц” нэвтрүүлгийн редактор Б.Сувдтай уулзаж, ярилцлаа. -“Номын баяр” бүр өөрийн гэсэн уриалга, утга агуулгатай болдог. Энэ удаагийнх ямар уриалга, онцлогтой зохион байгуулагдах вэ? -“Номын баяр” болгон нийгэмд хандсан уриалга, номын салбарт дутагдаж байгаа дуу хоолойг хүргэх ажлуудыг хийхийг зорьдог. Энэ удаа Хүүхдийн баярын өмнө зохион байгуулагдаж байгаа болохоор түлхүү хүүхэд залуучууд руу хандаж байгаагаараа онцлог. Тиймээс ч “Бидний баяр-Номын баяр” уриан дор хүүхэд залуучуудад номыг илүүтэй таниулах, ном руу даллан дуудсан ажлууд хийхийг зорьсон. Ерөнхийлөгчийн Номын баярыг тэмдэглэх тухай зарлиг гарсны дагуу цэцэрлэг, ЕБС, их дээд сургуулиудад номтой холбоотой бүтээлч ажлууд хийгдэж байгаа ч масс, олон нийтийг хамарсан, зохиолчид руу хандсан ажлууд дутмаг байна. Тиймээс энэ удаагийн номын баяр маань зохиолч, хүүхэд залуучуудыг холбох, зохиолчдод хүүхдүүдийн хүсэл сонирхлыг таньж мэдэх, түүнээс дараа дараагийн бүтээлийнхээ санаа, урам онгодыг авах зэрэг үр өгөөжтэй зүйл болох болов уу. Мөн энэ жил бизнесийн байгууллагуудад тусгайлан уриалга гаргаж өргөнөөр хамруулах зорилготой байна. Энэ нь зохиолч уран бүтээлчдэд өгөөжтэй бас нэгэн онцлог болох болов уу. -Ямар уриалга гаргасан юм бэ? -Бизнесийн байгууллагуудад хоёр хэлбэрээр уриалга гарган хандаж байгаа. Нэгдүгээрт, Хүүхдийн баяр дөхөхөөр бүх албан газруудад бэлэг бэлдэх их ажилд ундардаг шүү дээ. Тэгвэл манай “Номын баяр” дээр ирж зохиолчдоос тухайн номных нь талаар мэдээлэл аваад хүүхдүүдийнхээ нас, сэтгэхүйн онцлогт тохирох номыг сонгож хүүхдийн оюунд болон уран бүтээлчдэд бодит хөрөнгө оруулалт хийхийг уриалж байгаа юм. Мэдээж “Номын баяр”-ын уламжлал ёсоор номоо 5-50 хувийн хөнгөлөлттэй үнээр, мөн зохиолчийн гарын үсэгтэйгээр авах учраас маш сайхан үнэ хүндтэй бэлэг байх болно. Хоёрдугаарт, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэгч байгууллагуудад нэг ч гэсэн зохиолчийн нийгэмд зөв мэдлэг, мэдээллийг түгээх номыг ивээн тэтгэж, хамтран ажиллаач ээ гэсэн хүсэлт тавьж байгаа юм. Бизнесийн байгууллагууд маань нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхдээ асрамжийн газар, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бэлэг өглөө, хандив тусламж үзүүллээ гэх мэтээр хэрэглээ талд нь, илүү харагдах талаасаа бодитой зүйлд хандаад байна уу даа гэж анзаарагддаг. Мэдээж энэ нь буруу, болохгүй зүйл биш л дээ. Гэхдээ ном гэдэг өөрөө оюун ухааны дасгалжуулагч байдаг. Тиймээс нэг удаа ч гэсэн хүмүүсийн танин мэдэхүй, ертөнцийг үзэх үзэл, оюун ухааны дэвшилд нь хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагын хүрээнд зохиолч уран бүтээлчдийг дэмжиж хамтран ажиллахад болохгүй зүйлгүй. Энэ хүрээнд бид “Номын баяр”-ын үеэр зохиолчдын бичиж байгаа болон хөрөнгө санхүүгийн боломжгүйгээс компьютерт хадгалагдаж байгаа ном, бүтээлүүдийг сонирхсон бизнесийн байгууллагуудад танилцуулж, холбож өгөх ажлыг мөн зохион байгуулна. -Номын салбар зохиолч, уншигчдаас эхлээд маш өргөн хүрээллийг хамардаг. Гэтэл үүний төлөө анхаарал хандуулж, ажиллаж байгаа газар хэр олон бэ? Ер нь ховор байх шүү? -Зохиолчид “Номын баяр” дээр номоо худалдаалж, дараагийн номныхоо хэвлэгдэх тал зардлыг ч болов олдог. Тийм болохоор энэ баяр бол зохиолч, бүтээлчдийнхээ төлөө бидний хийж байгаа нэгэн том ажил, бас дэмжлэг юм. Номын хорхойтон, уншигчид маань ч баяраа тэсэн ядан хүлээж байдаг. Гэхдээ мэдээж амар ажил гэж хаана ч байдаггүй. “Номын ертөнц” нэвтрүүлгийг хийдэг 3-4 цөөн тооны уран бүтээлчид л энэ арга хэмжээг зохион байгуулдаг. Мэдээж тодорхой хэмжээний дэмжлэгтэй байж энэ арга хэмжээ хийгдэнэ. Түүнээс биш дан ганц хэдхэн уран бүтээлчийн сэтгэл зүрх байгаад хийгдчихдэг зүйл биш. Одоо л гэхэд бид энэ удаагийн “Номын баяр”-ын хүрээнд 10 гаруй бизнесийн байгууллагатай уулзаад дэмжлэг туслалцаа хүсээд байгаа. Нааштай хариу авах нь цөөн байдаг. Гэлээ гээд бидэнд энэ арга хэмжээг тасалдуулах, зогсоох ямар ч эрх байхгүй. Номын баярт маань тогтмол оролцоод сурчихсан, үр шимийг нь хүртдэг уран бүтээлчдийнхээ итгэлийг алдаж болохгүй. Мэдээж огт дэмжлэг, туслалцаа байгаагүй гэж хэлэхгүй, бизнесийн болон төрийн байгууллагууд ч тодорхой хэмжээгээр хамтран ажиллаж байсан. Гэхдээ яг бодлогын хэмжээнд энэ салбарт анхаарал хандуулах зүйлс одоо хэр нь дутагдсаар байна. Цаашдаа энэ салбарт “Номын баяр”-аар тогтохгүй хийх ажил маш их байгаа. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мөн энэ салбарыг дэмждэг төлөөллүүд олноор гарч ирэх шаардлагатай. -“Номын соёлт ертөнц” ТББ энэ “Номын баяр”-аас гадна ямар ажлуудыг хийж байна? -“Номын ертөнц” нэвтрүүлэг үзэгчдэдээ хүрээд найман жил болж байна. Анхны номоор дагнасан нэвтрүүлэг гэж гарч байсан. Нийгэмд хэрэгтэй мессежүүдийг хүргэх, номын салбарт дутагдаж байгаа зарим ажлуудыг хийх зорилготойгоор байгуулагдсан. Энэ нь эргээд нэг хэсэг уналтанд орчихсон байсан оюуны салбарыг өргөхөд хэрэгтэй үйл явдал болно гэж үзсэн, энэ үр дүндээ ч тодорхой хэмжээгээр хүрсэн гэж боддог. Мөн найман жилийн турш нэвтрүүлгээ бэлтгэхдээ долоо хоног бүр зохиол, бүтээлийг нийгэмд таниулах, уншуулах ажлыг сурталчилж ирсэн байна. “Номын баяр”-аас цугларсан номуудыг эргээд хэрэгцээ шаардлагатай газруудад нь хүргэж байна. Өнгөрсөн удаагийн “Номын баяр”-аас цугларсан номыг Сэлэнгэ аймгийн төвийн болон Зүүнбүрэн сумын сургуулиудад хандивласан. Тэгэхэд хүүхдүүд сүүлийн үеийн шинэ, шинэлэг номнуудаар маш дутмаг байгаа нь ажиглагдсан. Хөдөө орон нутгийн алслагдмал газрын хүүхдүүдэд таньж мэдэх зүйл их байна, тэр хэрээр бидэнд хийх ажил асар их байна гэдэг нь ойлгомжтой. Мөн бидний хийж байгаа томоохон ажлуудын нэг бол “Номын бэлэг” аян. Энэ жил дөрөв дэх жилдээ зохион байгуулагдана. Өнгөрсөн удаа бид эх нялхсын төвүүдээр, ахмадын шинэ жил, гал команд, сургууль, цэцэрлэг гээд номыг хүргэе гэсэн газар бүртээ хүргэхийг хичээсэн. Энэ бүх хугацаанд “Номын бэлэг” аяныг уран бүтээлээрээ дэмжиж ажилласан бүх хүмүүстээ энэ дашрамд талархал илэрхийлье. Мөн энэ удаагийн “Номын баяр”-ын постерийг хүүхдийн номын зураач Б.Нарантулга бүтээсэн. Хүүхдэд зориулсан утга агуулга бүхий, хүүхдийн номны зургийн стандартад бүрэн нийцсэн, өгүүлэмжтэй постер хийж өгсөн Б.Нарантулга зураачдаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье. -Зурагт, компьютерийн хэрэглээ ихэссэнээс хүүхдүүд, хүмүүс ном уншихаа болилоо гэх үе байсан. Яг номын ертөнцөд байгаа, номтой холбоотой байгаагийн хувьд одоо энэ байдал хэр байна? -Маш сайн байна гэж хэлнэ. Номын дэлгүүр, номын сангуудаар явж байхад ялангуяа хүүхэд залуучууд түлхүү ном сонирхож, уншиж байгаа нь харагддаг. Гэхдээ хүүхдүүд маань өөрсдөө мөнгө гаргаад дуртай номоо авах боломж хомс шүү дээ. Тиймээс эцэг эхчүүд маань “Номын баяр”-ын өдрүүдээр хүүхдийнхээ сонирхсон номнуудыг 5-50 хувь хүртэл хямдралтай үнээр авч өгч, зохиолчидтой нь уулзаж ярилцах, гарын үсэгтэй номын худалдаа хийх боломжтой юм. Ерөөсөө л эндээс нэг сайхан, эерэг дулаахан уур амьсгалыг мэдрээд, хүүхдийнхээ ирээдүйн номын санд зориулсан үнэтэй хөрөнгө оруулалт хийгээд гарах болно. Ном байгаа газар дандаа гэгээлэг сайхан энерги хурж байдаг шүү дээ. Г.ДАША
урлаг соёл
Цагийг “явдаг” гэж ярьцгаадаг. Гэхдээ украин гаралтай америк зураач Дмитрий Христенкогийн хувьд цагийг “явуулах” биш бүр “давхиулдаг”. Гэхдээ маш гайхалтай аргаар. Цагаар янз бүрийн баримал хийдэг хүмүүс байдаг. Харин Дмитрий бол бол цэвэр техник сэтгэлгээтэй нэгэн. Тэгэх тусмаа дандаа мотоциклыг голчилжээ. Төмөр оосор нь дугуйны хаймар, гол механизм нь мотор, түгжээ нь сандал, нүүр нь дугуй, шил нь цонх болдог энэ гайхамшиг бол цаган мотоциклууд. Дмитрий амьдардаг хотынхоо бүх цагчидтай нөхөрлөдөг. Тэгэж л бүтээлийнхээ түүхий эдийг цуглуулна шүү дээ. Хэдэн цагийн хичээнгүй зүтгэл, цавуу, халив... Үүний үр дүнд хуучин цагнууд тээврийн хэрэгсэл болно.
урлаг соёл
МУЭ-ийн танхимд чөлөөт уран бүтээлч О.Үржинханд, Л.Хонгорзул нарын хамтарсан “Нандин” үзэсгэлэн өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь эмэгтэй уран бүтээлчдийн нүдээр эмэгтэй хүний эрхэм, нандин, ертөнц гоо сайхан, баяр жаргал, уйтгар гуниг, хүсэл тэмүүлэл, эрч хүчийг тод өнгөөр дүрсэлсэн орчин үеийн монгол зургийн өнгө төрх, утга агуулгыг бүрэн шингээсэн бүтээлүүд тавигдсан байлаа. Үзэсгэлэнд зураачдын 2010 оноос хойш зурсан 40 гаруй уран бүтээлийг дэлгэжээ. Зураач О.Үржинханд гурван хүүхдийн ээж. Тиймдээ ч бүтээлүүддээ үр хүүхдээ хайрлан, амьдралын төлөө зүтгэж буй ээж, анхныхаа үрийг элгэндээ тэврээд мишээж байгаа эмэгтэй хүнийг уран зургийн аргаар гайхалтай дүрсэлсэн байв. Эмэгтэй хүн бүр гоёл чимэглэлд дурладаг. Харин түүний дүрсэлсэн энгэрийн зүүлтний сонголт их өвөрмөц. Эх хүн бүр л үр хүүхдээрээ тэднийхээ бүх л зүйлсээр энгэрээ чимдэг аж. Мөн тэрбээр уран бүтээлүүдээ туурвихдаа нүд, тойрогт голчлон тусган илэрхийлжээ. Энэ нь ч санаадгүй нэгэн сонголт биш гэнэ. Зураач О.Үржинханд нүд бүхний толь байдаг учраас ийнхүү уран бүтээлдээ түлхүү тусгадаг хэмээн ярьсан юм. Түүний уран бүтээлүүдээс гэр бүлийн үнэ цэнэ, нандин бүхнийг олж харж болохоор байлаа. Учир нь “хүлээлт” хэмээх зурагтаа эмэгтэй хүний хувьд хүлээлт бол хэцүү, хатуухан мэт зүйл ч тэр хар бодлыг тойрон хүрээлж байдаг гал халуун бодлууд хөвөрч байдаг гэсэн санаа илхэн байсан. Түүнчлэн, “Аавын эзгүйд”, “Хэзээ ирэх юм бэ”, “Хэр удаан”, “Итгэл сэтгэлийг минь бүү бар”, “Илүү харж, билүү долоогч”, “Аз жаргалын эрэлд”, “Удахгүй” бүтээлүүддээ Үржинханд зураач өнөөгийн нийгэмд байгаа харь орныг зоригч залуус, аавууд тэдний ард хүлээн буй гэр бүлийн амьдралыг харуулжээ. Харин “Миний гарт” нэртэй бүтээлдээ эмэгтэй хүний ар гэрийн ямар том үүрэг хариуцлагыг өөртөө үүрэн сэтгээлдээ баяр жаргал, үр хүүхэд, эр нөхөр, тэнгэрлэг хийгээд хар бараан юу эс тээж явдагийг харуулжээ. Харин зураач Л.Хонгорзул эмэгтэй хүний уян хатан хөдөлгөөн, гоо сайхныг уран бүтээлдээ товойлгон дүрсэлсэн байлаа. Тэрбээр “Эр хүний тухай” гутлаар нь төлөөлүүлэн харулсан бол “Уураг тархи”, “Эвтэй байцгаая” бүтээлүүддээ эмэгтэй хүний гоёмсог гайхан гарыг магтан дуулж, “Гоё хөл”, “Амьдралын зам”-ыг эмэгтэй хүний уран сайхан хөлөөр дүрсэлсэн байв. Өнгө будаг сүлэлдсэн хоёр уран бүтээлчийн “нандин” ертөнцөд тухлан аялалаа. “Нандин” ертөнц зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү Г.ДАША
урлаг соёл
2008 онд Швейцарийн музейгээс хулгайд алдсан Пол Сезаны “Улаан хүрэмтэй хүү” зургийг дөрвөн жилийн дараа оллоо. Сербийн нутаг дэвсгэрт дөрвөн залууу уг зургийг зарах гээд явж байхад нь цагдаа нар тэднийг саатуулжээ. Энэхүү зургийг мэргэжилтнүүд 110 сая ам.доллараар үнэлээд байсан юм. “Улаан хзрэмтэй хүү”-гийн хамт Клод Моне, Ван Гог нарын зургууд алдагдсан ч тун удалгүй Цюрихийн нэгэн эмнэлгийн гадаа машинд гэмтэж, сэвтээгүй байхыг нь олсон билээ. Дээрх зургийг зарахаар авч явсан залуусыг музейгээс хулгай хийсэн этгээдүүд мөн хэмээн таамаглаж байгаа юм. Тэдний хэргийг Сербийн шүүхээр шийдвэрлэх гэнэ.
урлаг соёл
Нью-Йоркийн Sotheby’s дуудлага худалдааны газар Энди Уорхол гэдэг зураачийн зурсан рок-н-роллын хаан Элвис Преслийн хөргийг дуудлага худалдаагаар зарах болсноо мэдэгдсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Энэ хөрөг зураг нь “Хоёрдмол Элвис” нэртэй бөгөөд 1963 онд 30-50 сая ам.долларын үнэ хүрч байсан гэж Sotheby’s дуудлага худалдааны газрын хэвлэлийн мэдээнд бичсэн байна. Зураач Уорхол 1956 онд Элвис Преслиг мандаж байх үед нь түүнийг ковбой гуталтайгаар зурсан ажээ. Элвис Пресли Don"t Be Cruel, Hound Dog болон Love Me Tender дуунуудаараа ихэд алдаршин, зургаан “алтан” дискээ бичүүлж байсан юм. Уорхол Элвис Преслигийн шүтэн бишрэгчдийн нэг бөгөөд рок-н-роллын хааны 22 зургийг зурсан байна. Түүний эдгээр зургуудаас ес нь янз бүрийн музейд тавигдсан байна. Н.Тунгалаг
урлаг соёл
Английн зураач Александр Корзер-Робинсон сүүлийн дөрвөн жилийн туршид хуучин номоор урлагийн бүтээл туурвиж байна. Тэрээр номноос зөвхөн илүү зүйлсийг л хайчилж авдаг бөгөөд ганц ч зүйлийг нэмдэггүй юм. Албан ёсны сайт www.alexanderkorzerrobinson.co.uk
урлаг соёл
Монголынүндэсний уран зургийн галерейд өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Цэнхэр туузан дээр цагаан будгаар “Бид мартахгүй”... хэмээн бичиж өлгөжээ. Түүний доор социализмын уриа лоозон барин гундуухан алхах хэсэг хүмүүсийн жижигхэн жаазтай гэрэл зурагтай зэрэгцэн том гэгч нь жаазанд 1990 оны ардчилсан хувьсгалын зураг зурайна. Харин хажууд нь арай бага жаазанд иргэд саналаа өгч байгаа зургийг байрлуулжээ. Энэ ч гүн гүнзгий утгатай гэнэ. Финлянд улсын иргэн Ирья Халаш өөрийн дуранд буулгасан 1990 оны ардчилсан хувьсгалын гэрэл зургуудаа ийнхүү нэрлэсэн юм. Тэрбээр өнөөдөр Уран зургийн галерейд “Бид мартахгүй” гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэнд сэтгүүлч Х.Ирья, АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга, УИХ-ын гишүүн Х.Баттулга, 1990 онд Монголын оюутны холбооны тэргүүн байсан, өдгөө “Бодь групп”-ийн Ерөнхийлөгч М.Зоригт, мөн хуульч Ц.Ганбат нар үзэсгэлэнг нээж, ёслолын туузыг хайчилсан юм. Түүнчлэн үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн С.Оюун, түүний ах С.Баяр, Иргэний хөдөлгөөний төлөөлөл гэгдэх О.Магнай болон ардчилсан хувьсгалд гар бие оролцож явсан журмын нөхөд, Ирьягийн ойр дотныхон хүрэлцэн ирсэн байлаа. Уригдан ирсэн зочдоос Ирья танихгүй хүн бараг байсангүй. Монголоор гайхалтай цэвэрхэн ярьж, нүүр дүүрэн инээмсэглэх түүнийг ирсэн зочид тэр л 1990 онд энэхүү үйл явдлын гэрч болон гүйж байсан шигээ цог золбоотой сайхан хэвээрээ байгааг нь магтан, цэцгийн баглаанд умбуулсан юм. Арга ч үгүй биз дээ. Тэрбээр 1990-2006 он хүртэл Монгол Улсад “Ройтерс” агентлагийн сурвалжлагчаар ажиллаж, ардчиллын он жилүүдийн түүхэн агшинг гэрэл зургийн хальсанд төдийгүй гадаадын олон хэвлэлийн хуудсанд үлдээсэн эрхэм ачтан. Монгол Улсын Ерөнхийлөгч ИрьяХалашийн ардчилсан хувьсгалд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, өчигдөр “Алтан гадас” одонгоор шагнасан нь түүний энгэрт гялалзана. Түүний түүхэн үйл явдлыг гэрэл зурагт буулган мөнхөлсөн шагналүүгээр зогссонгүй. УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга түүнд Ардчилсан намынэрхэм дээд шагнал “Тусгаар тогнолын одон”-г гардуулсан юм. Тэрбээр “Тэр үед монгол дээлтэй, шар үстэй гадаад хүүхэн зургийн апараттай явган яваад байдаг байсан. Өнөөдөр тэр төрх нь хэвээрээ л байна. Бид саяхан уулзаад “Явган яваад л байна уу” гэхэд, “Явган явж байгаа”, “Хаана явж байгаа юм бэ” гэхэд “Тайландад явж байгаа” гэж ярьж байсан. Одоо хүртэл Ирья маань сурч байгаа юм. Дайчин чанартай эмэгтэй. Түүний энэхүү үзэсгэлэн бидэнд цааш цаашдын үеээ ч матраж болохгүй шүү гэсэн сануулга юм болов уу гэж бодож байна” гээд Ардчилсан холбооноос түүнд зориулан зуруулсан түүхэн зургийг бэлэглэлээ. Тэрхүү зурагт ардчилсан хувьсгалын алтан хараацай нарын хамт сэтгүүлч Ирья гэрэл зургийн апараттайгаа багтсан байлаа. Нээрэн л “Загасчны морь усгүй” гэдэг шиг энэ танхимд түүний гэрэл зураг нэгээхэн ч байсангүй. Харин өнөөдөр тэрбээр өөрөө энэхүү түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийнхээ нээлтэд бусдын дуранд хангалттай дүрээ мөнхөлсөн юм. Хүн бүхэн мэргэжлийн, сонирхогчийн камераа бариад Ирьятай хамт зургаа авахуулахаар тэмүүлж байсан шүү. Харин түүний тухай УИХ-ын гишүүн С.Оюун “Тухайн үед барууны сэтгүүлчид ховор байсан. “Ройтерс” агентлагийг төлөөлөөд Монголд байнга байдаг ардчилал шинэчлэлийн талаар мэдээ явуулж байсан цорын ганц сэтгүүлч гэж хэлэхэд болно. Тухайн үед ардчиллын энэ үйлсийн талаар дэлхий дахинд мэдээлэл түгээхэд маш их нэмэр болсон гэж би боддог. Хэдийгээр Бээжинд байдаг барууны сэтгүүлчид 1990 онд энэ үйл явдлыг ирж, сурвалжилсан ч яг Монголд байгаад, тэр бүгдийг мэдээд, сурвалжлаад, бичээд, зургийг нь аваад, түүхэнд үлдээсэн байнгын ажиллагаатай сэтгүүлч гэвэл Ирья ганцаара байсан. Тэр үед түүнийг хүн болгон таньдаг байсан. Жагсаал цуглаан болж байхад шар үстэй ганц л сэтгүүлч гүйдэг байсан. Бас “Time” сэтгүүлийн 1990 оны нэгдүгээр сарын сүүлийн дугаарт cover page гээд нүүрэнд нь манай ардчилсан хувьсгал, С.Зориг ахын тухай гарч, тухайн үедээ том сенсаац болж байсан” хэмээн дурсан ярьсан юм. Ирья “Биднийг мартахгүй“ үзэсгэлэнгээ нээлээ. Үзэсгэлэнгийн дараа ч “Бид Ирьяг мартахгүй”... “Дойче Велле” агентлагийн сэтгүүлч, гэрэл зурагчин Х.Ирьятай уулзлаа. -“Бид мартахгүй” үзэсгэлэнгийн онцлог. Яагаад ийн нэрлэх болов? -“Бид мартахгүй” гэсэн лоозонгийн доор гурван зураг тавьсан байгаа. Хамгийн эхний зураг бол социализмын үед нэгэн жагсаал дээр авсан зураг. Хүмүүс гунигтай хэдий ч заавал түүнийг дэмжих ёстой гэсэн утгаар хүчээр жагсч буй дүр зураг. Харин дараагийнх нь ардчилсан хувьсгалын өлсгөлөн зарласан хүмүүсийг дэмжиж байгаа иргэдийн зураг. Сүүлийнх нь 1992 оны зураг. Үндсэн хуультай болж, сонгууль явуулж буй агшин. “Бид мартахгүй” гэж нэрлэсний учир нь социализмын үеийг мартаж болохгүй. Түүнийг яг л энэ жижиг зураг шиг тийм үе байсан шүү хэмээн толгойдоо байлгах хэрэгтэй. Дараагийнх нь зургууд иргэн бүр ирээдүйгээ шийдэж болно гэдгийг илэрхийлж буй. Ямар ч шийдвэрт нөлөө байгаа, бид өнөөдөр шинэ үеийнхэн, тиймээс гацаатай асуудлыг засч, ирээдүй рүү явна. Урагшаа монголчууд аа.. Мориндоо. -Анхны зургаа хэдэн онд авч байв? -Хамгийн анхны гэрэл зургийг 1985 онд ажлаар ирээд буцахдаа дарж байсан. Тухайн үед гадаадын хүний нүдээр Монголын нийгмийн амьдралыг гэрэл зургийн хальсанд буулгаж байсан. Би 1987 оноос хойш Монголд амьдарч байна. Тэгээд тэр үеийн үйл явдлыг харж, мэдрээд байдалтай нь танилцахад 1990 оны үйл явдал өөр харагдаж байсан. Магадгүй тухайн үед Монголд ирсэн гадаадын хүн танихгүй, бүх зүйлийг мэдэхгүй, амаргүй байсан байх. Харин миний хувьд бага сага зүйлсийг гадарладаг болчихсон байсан. Би өөрийн нүдээр олон зүйл харсан. Харамсалтай нь, миний авсан бүх гэрэл зураг энэ танхимд багтахгүй. 1990 онд болсон томоохон үйл явдлыг энд үзүүлсэн байгаа. Энэ үзэсгэлэнд 1990 оны талаар ямар ч мэдээлэлгүй гадаадын хүн ирсэн ч тодорхой ойлголт авах байх гэж бодож байна. -1990 онд таны гэрэл зургийг хальснаа буусан Монголын нийгмийн амьдралыг одоогийнхтой харьцуулбал? -Огт өөр болсон шүү дээ. Өнөөдрийн залуучууд мэдэхгүй, энэ тухай сонсоод нэг их онц биш гэж бодож магадгүй. Харин тэр өөрчлөлт хараас цайвар цагаан болсон гэсэнтэй адилхан болж байгаа. Мэдээж хэрэг өнөөдөр ардчилал төгс хэмжээндээ хүрээгүй байж болно. Гацаатай, шүүмжлэх зүйлүүд байж болох ч хамгийн гол нь тэр үеийн социалист нийгмээс салсан үйл явдал маш чухал юм. Харин энэ түүхэн үйл явдлыг мартаж болохгүй. Тэр үед Монголд амьдарч байгаагүй монголчууд түүхтэйгээ танилцах хэрэгтэй. -Та монгол хэлийг яаж ийм төгс сурав? -Унгарт монгол хэлний ангид суралцаад, дараа нь Монголд ирээд МУИС-д сурсан. -Та эдгээр гэрэл зургийг авч байх үедээ монгол хэл мэддэг байсан уу? -Бага зэрэг мэддэг байсан. Би Унгарт монгол хэл судлалын ангид сурдаг байсан. Ярианы хэл сайн сураагүй, энд ирээд бага багаар сурсан. -Та өөрийн хүсэл сонирхлоор эдгээр зургийг авсан уу? -Өөрийн хүслээр л авсан. Тухайн үед би монгол хэл судлалаар мэргэжил дээшлүүлэхээр гурван жилийн хугацаатай Монголд ирээд байлаа. Түүнээс биш сэтгүүлчийн ажлаар ирээгүй. Би өөрөө оюутан байхдаа мэргэжлийн сэтгүүлчтэй ажиллаж байсан. Тэр хүнээс сайн сурсан гэх үү дээ. Тухайн үед түүхэн үйл явдал болно гэдэг утгаар нь сонирхож, зураг авч эхэлсэн. Яг тэр үед гадаадын хэвлэлийн байгууллагууд надтай холбоо барьж, “Ройтерс” агентлагтай гэрээ хийн ажиллах болсон юм. -Хожим нь үзэсгэлэн гаргана гэж бодож байв уу? -Санаанд ч ороогүй шүү. -Яагаад үзэсгэлэн гаргахаар шийдэв? -Надад их олон материал байгаа. Миний дээр хэлсэнчлэн энэ танхимд тэр бүгд маань багтахгүй. Монголчууд миний авсан зургуудаас бага зэрэг мэдэх хэрэгтэй байх. Хамгийн гол нь түүхэн зураг. Монголд одоогийн байдлаар ийм олон түүхэн зураг тэр бүр байхгүй байна. Нэг хэсэг нь алга болсон байна. Эсвэл олон нийтэд дэлгээгүй хувь хүний гарт байдаг байж магадгүй. Тэгээд мөн олон газрын архив хагас дутуу хоосон байгаа. Тэр ч утгаараа энэ түүхэн зургуудыг дэлгэж харуулах ёстой. -1990 онд ардчилсан хувьсгал өрнөж, жагсаал цуглаан, өлсгөлөн зарлаж байхад танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ? -Би үүнд оролцсон хүмүүсийг үндсэндээ таньдаг байсан. Их сургуулийн багш нараасаа энэ талаар урьдчилан мэдээлэл авсан байсан. Яг тэр үед зураг авахдаа би өөрөө жаахан айдастай байсан. Би чинь гуравдагч орны иргэн, гадаадын оюутан байсан учраас холоос дарж байлаа. Яг энэ өлсгөлөн эхэлсэн үед би ямар нэгэн том юм болно гэж бодож байсан. Гэхдээ чухам юу болохыг хэн ч мэдэхгүй байсан шүү дээ. -Айдас төрөөд нутаг буцъя гэсэн бодол төрж байв уу? -Тийм зүйл байгаагүй ээ. -Та гадаадын өөр оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан уу? -Үгүй. Гэхдээ гаргах санаа бий. Үзэсгэлэнгээ дэлгэж дуусаад л тэр асуудлаар ярина гэж бодож байгаа. -Монголд хэчнээн жил амьдарч байгаа вэ? -1987 оноос хойш 25 жил амьдарч байна. -Цаашдаа Монголд амьдрах уу, нутгаа зорих уу? -Нутаг руугаа явахгүй. Миний гэр энд байгаа. Би өнгөрсөн гурван жилийн хугацаанд сургалтад сурч, гадаадад байсан. Ирэх жил дахин суралцахаар явна. Толгойгоо жаахан ажиллуулахын тулд өөр юм үзэх хэрэгтэй. -Гадаадын өөр оронд 1990 онд Монголд өрнөсөн ардчиллын үйл явц шиг тийм түүхэн үйл явдлын гэрэл зургийг дарж байсан уу? -Яг тийм томоохон үйл явдал болоогүй байна шүү дээ. Гэхдээ Банконгт болсон үйл явдлыг би нүдээр харсан. Гэхдээ яг ийм хувьсгал биш. Хуучин системээс шинэ системд орсон өөр хувьсгалыг би хараагүй л байна. Тиймээс би азтай хүн. Хамгийн гол нь өмнө нь энд ямар байсныг би мэдэж байсан. Тэгээд хувьсгалын үйл явц түүний дараа ямар үйл явдал болж буйг өөрийн нүдээр харж байна. Ийм азтай барууны хүн байхгүй байх аа. -Та түрүүнд хэлсэн. Монголд 1990 оны ардчиллын ийм архив бүхий гэрэл зургийн цомог байхгүй гэж. Цаашид эдгээр зургаа өөртөө хадгалах уу, эсвэл Монголын талд дурсгах уу? -Мэдээж би зарим зүйлсээ өөрөө хадгалах хүсэлтэй. Гэхдээ ямар нэгэн аргаар монголчуудад архивын материал өгмөөр байна. -Танд хүсэлт тавиад хандаж болох нь ээ? -Бололгүй яах вэ. -Бид мартахгүй” гэрэл зургийн үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн гэрэл зургийн цомогийг ЭНД дарж сонирхоно уу. Г.Даша
урлаг соёл
Японы эзэн хааны гэр бүлд хадгалагддаг 1700-аад онд туурвисан байгалийн дүрслэл бүхий уран зургуудыг анх удаа хилийн чанадад дэлгэн үзүүлэх гэж байна. Энэ баасан гаригт Вашингтон хотын үндэсний галерейд уг үзэсгэлэнгийн нээлт болж, бүтэн сар үргэлжилнэ. Хүн, амьтан, ургамал, цэцэгс гээд амьд бүхний байгаль дээрх сонин хачин өнгийг Буддын шашны донж маягаар илэрхийлэн гаргасан гайхамшигт зургуудыг энэ үзэсгэлэнд дэлгэн үзүүлнэ. Ито Жакучу хэмээх зураачийн энэхүү зургуудыг Японы эртний түүхт нэгэн сүмд хадгалж байгаад тус сүмээс эзэн хааны гэр бүлд хандивлажээ. Ито Жакучу Хятадын эртний шувуу ба цэцэгс зурах арга барилыг өнгөний өвөрмөц шийдлээр баяжуулснаараа онцлог юм. Японы уламжлалт 20 өнгийг хооронд нь уусган нийлүүлж өвөрмөц өнгө будгийг гаргаж чадсан байна.
урлаг соёл
Хэдийгээр Ай Вэй Вэй Бээжин хотоос гарч явахыг хориглосон эрх баригчдын хорион дор бүтэн жилийг үдэж байгаа ч түүний бүтээлүүд дэлхийн нэр хүндтэй галерей, үзэсгэлэнгийн танхимуудаар аялан эзнээ улам алдаршуулсаар. Лондонгийн “Лиссон” галерей Милан дахь өөрийн салбартаа Хятадын ардчилсан үзэлт уран бүтээлчийн керамик бүтээлүүдээр энэ сарын 12-ноос тавдугаар сарын таван хүртэл үзэсгэлэн гаргана. Английн “Тате” галерейд “Наран цэцгийн үр” хэмээх шаазангаар хийсэн бүтээлээ дэлгэн өрнөдөд алдаршсан Ай Вэй Вэй өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хятадын цагдаад баригдан хоёр сар хэртэй хоригдсон билээ. Эдийн засгийн гэмт хэрэгт шалгаж байгаа хэмээн эрх баригчид тайлбарласан бөгөөд татвараас зугтсан хэрэгт буруутган 15 сая юанийн торгууль ногдуулаад байгаа. Гэвч шүүхийн албан ёсны шийдвэр гараагүй байгаа гэдэг. Мөрдөлт, шалгалт дуусаагүй гэдгийг түүнд сануулан Бээжингээс гарч явахыг хориглон гэрт нь гаргаснаас хойш жил шахам хугацаа өнгөрчээ. Гэвч түүний үзэсгэлэн АНУ, Британид гарч, “Тате” галерей наран цэцгийн шаазан үрнүүдээс нь өндөр үнээр худалдан авч, түүний нэр хүнд дэлхий даяар улам өссөөр байна. Берлиний Урлагийн их сургууль түүнийг багшлахыг урьсан. Хэдийгээр урилгыг хүлээн авсан ч хорионд байгаа тул хил давж чадахгүй байгаа билээ.
урлаг соёл
Монголын түүх соёлын өвийг судлах, хамгаалах, соёлын жуулчлалыг дэмжих зорилготой “Сувдан Сондор” аялалын баг Дорноговь аймгийн Даланжаргалан, Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан зэрэг сумдын нутагт орших түүх соёлын дурсгалт газраар соёл-эрдэм шинжилгээний аялал хийж 2000 гаруй км урт замыг туулаад Улаанбаатар хотод аялалаа өндөрлөлөө. Энэхүү аялал өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр болсон юм. Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойд зориулсан энэ аялалд шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэн судлаачид болон соёлын өв-музей, төр захиргааны байгууллагын мэргэжилтэнүүд нэгэн баг болж орон нутаг дахь түүх соёлын дурсгалт зүйлийн өнөөгийн байдал, хадгалалт хамгаалалт, цаашдын төлөвийг шинжлэх тогтоох явдал уг аялалын гол зорилго байлаа. Аялалын явцад эрдэм шинжилгээ, сурталчилгаа мэдээллийн дүрс бичлэг, дуу авиа, гэрэл зургийн үлэмж баян сан хөмрөг бүрдүүлсэн байна. “Сувдан Сондор” найм дахь удаагийн соёл эрдэм шинжилгээний аялалын явцад зарим дурсгалт зүйлийг язгуураар нь сэргээн цогцлоосон онцгой содон үйл явдал болжээ. Тухайлбал: 200 шахам жилийн тэртээ Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн шашны зан үйлийн зориулалттай тахилын цагийн хүрдний он цагийн уртад үгүй болж алдагдсан дурсгалыг олж илрүүлэн анх байсан язгуур байдлаар нь сэргээсэн бөгөөд мөн урьд эрдэм шинжилгээ, судалгаа, мэдээллийн санд бүртгэгдээгүй хэд хэдэн дурсгалыг шинээр олж илрүүлжээ. Аялалын үр дүнд буй болсон мэдээллийг судалж шинжилэхэд тодорхой хугацаа орох тул ирэх есдүгээр сард “Сувдан Сондор-8” үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж тайлангаа тавих бөгөөд тусгай ном хэвлэж нийтийн хүртээл болгоно хэмээн тус аялалыг санаачлан зохион байгуулагчдын нэг зохиолч Г.Мэнд-Ооёо ярьсан билээ. Ч.БОЛ
урлаг соёл
Америкийн алдарт зохиолч Люсиль Флетчерийн зохиол, Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Түвшингийн найруулсан “Уучлаарай та дугаар андуурч” жүжиг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд Драмын театрын тайзнаа амиллаа. Тус жүжгийн нээлтийн үеэр драмын театрын гэрэлтүүлэгч Б.Уянгыг Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэгээр шагнасан юм. Түүний шагналыг УДЭТ-ын дэд захирал, Ардын жүжигчин С.Сувд гардууллаа. Э.ТЭКҮ
урлаг соёл
Фото Reuters Хятадын зураач, тэрс үзэлтэн Ай Вэйвэй түүнээс 2011 оны 11 сард 2,4 сая долларын өр нэхсэн Бээжингийн татварын албыг шүүхэд өглөө. Ай Вэйвэй татварынхан түүнд гэм бурууг нь нотлох баримтыг танилцуулж, гэрч нарыг нь сонсоогүй учраас хууль зөрчсөн гэж үзэж байгаа тухай Reuters мэдээлж байна. Ай Вэйвэйгийн бүх шүүх хурал хаалттай болсон бөгөөд гол буруутан зураачийг өөрийг нь хүртэл оруулаагүй байна. Ингэхдээ шүүх танхимд эхнэр Лу Цинийг байлцуулж байжээ. Зураачийн эхнэрийн нэр дээр байдаг Beijing Fake Cultural Development Ltd компанийг хэрэг дээрээ Ай Вэйвэй хянадаг гэж түүнийг буруутгаж байгаа юм. Зураач харин өөрийгөө тэнд жирийн дизайнераар ажилладаг, компанийн удирдлагатай огт хамаагүй гэж зүтгэж байгаа билээ. Ай Вэйвэйн талынхан болон зураач өөрөө ч гэсэн түүнийг төр засгийг удаа дараалан шүүмжилсний улмаас ийнхүү мөрдөн мөшгиж байна гэж үздэг юм. Үзэл бодол нэгтнүүд нь зураачид хандсан энэ арга хэмжээг цензур гэж тооцдог билээ. Ай Вэйвэй хэргийг дахин хянуулахын тулд торгуулийн ихэнхийг төлчихөөд байгаа юм. Хэргийг хянах үеэр зураач Хятад улсыг орхин одох хориотой бөгөөд тэрээр хил дамнасан харилцаагаа үргэлжлүүлсээр, гаднын нөхдүүдтэйгээ цахим шуудам, Skype-аар холбогдож байгаа юм байна. Хятадын эрх баригчид Ай Вэйвэйд татвар төлөөгүй хэргээр нэг бус удаа гэм тохоож байгаа юм. 2011 онд ийм хэргээр тэрээр 81 хоног шоронд хоригдсон билээ. ArtReview сэтгүүлээс 2011 онд дэлхийн урлагийн хамгийн нөлөө бүхий хүнээр тодруулсан энэ зураачийг мөн порнограф дэлгэрүүлсэн хэрэгт буруутгаж байсан юм. Эх сурвалж: Reuters
урлаг соёл
Дэлхийн сонгодог бүтээлийн ноён оргилын нэг, Английн алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео, Жульетта”-г Монголд анх удаа мюзикл хэлбэрээр тайзнаа амилуулах гэж байна. Энэхүү бүтээлийг “Классик мюзикл” продакшны ерөнхий найруулагч З.Лхагвадорж найруулж буй юм. Түүнтэй уулзаж шинэ бүтээлийнх нь талаар ярилцлаа. -Таныг “Ромео, Жульетта”-г мюзикл хэлбэрээр Монголд анх удаа тавихаар ажиллаж байгаа гэсэн. Энэ дөнгөж эхэлж буй ажил уу, эсвэл хэдийнэ үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон бүтээл үү? -1990-ээд оноос хойш Франц болон Европын орнуудаас эхлэлтэй комеди мюзик төрлөөр уран бүтээл туурвидаг Францын нэрт төлөөлөгч хөгжмийн зохиолч найруулагч, яруу найрагч, Жэрар Пресгурвичийн 2001 онд тавьсан У.Шекспирийн зохиол “Ромео, Жульетта”-г Монголын тайзнаа мюзикл хэлбэрээр тавихаар хөгжмийн зохиолчоос нь зөвшөөрөл авсны дагуу ажил явж байна. Энэ төслийг одоогоос хоёр жилийн өмнөөс манай продакшн хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар уран бүтээлчдийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай яваа. Бэлтгэл сургуулилалт үндсэндээ дууссан гэж ойлгож болно. Уг нь энэ ондоо багтаад нээлтээ хийчихнэ гэж төлөвлөсөн ч амжсангүй. Гэхдээ удахгүй “UВ Palace”-ийн концертын их танхимд тоглоно. -Мюзикл гэхээр дуулдаг, бүжиглэдэг жүжигчид хэрэгтэй болох байх. Гол дүрийнхээ эздийг ямар шалгуураар авсан бэ? -Ромеод “A-Capella”хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн Б.Отгончимэгийг сонгосон. Мюзиклд тоглох уран бүтээлчдийг ур чадвар, хоолойны өнгө, дуучны дасгал, хөгжмийн боловсролыг нь харж сонгосон. Энэ бүтээлийг мюзиклээр тавихын тулд Францад 4-5 жил судлаж, бэлтгэж байж тавьдаг юм билээ. Манайх ч бас тийм жишгээр удаан хугацаагаар судалж, бэлтгэсний үр дүнд өнөөдөр тоглох хэмжээнд ирсэн гэж ойлгож байгаа. Мюзикл бүрэн бүтнээрээ тавигдахад тодорхой хэмжээний цаг хугацаа шаарддаг. Хөгжим нь гэхэд үндсэн эхээрээ буюу бүтэн хэлбэрээр тавигдах тул гол дүрийн жүжигчний хоолой нь тухайн бүтээлийн хөгжимд тохирч байгаа эсэхийг онцгойлон харж сонгосон. -Тэгэхээр “Ромео, Жульетта”-д зориулж монгол хөгжмийн зохиолч бүтээл урлахгүй гэсэн үг үү? -Тийм ээ. Манайд хөгжмийг нь бичих боломж байхгүй. Тийм учраас л Францын үндсэн хөгжмөөр нь авч байгаа юм. -Энд дуулахаас гадна жүжиглэх гэж том зүйл байх ёстой биз дээ. Таны сонгосон дуучид энэ талын авьяас хэртэй юм байна? -Олонхи нь залуу уран бүтээлчид. СУИС-ийн эстрадын дуулаачийн ангийг төгссөн, тодорхой хэмжээний дадлага туршлагатай сайн уран бүтээлчид. Дуурийн дуулаач, эстрадын нэртэй дуучид болон ЦДБЭЧ-ын гоцлол бүжигчид бий. Бэлтгэл сургуулилалтаа сайн хийсэн. Уйгагүй хөдөлмөрлөж байгаа. Учир нь сонгодог том бүтээл учир хаана хаанаа л хичээж байна. -Поп хатагтай, гавьяат жүжигчин Б.Сарантуяа тоглож байгаа гэсэн, үнэн үү? -Гол хоёр дүрээс гадна бусад дүрүүд дээр ч бид сайн сонголт хйисэн. Ромеогийн ээжид “Сүлд” чуулгын дуучин Г.Өнөржаргал, УДЭТ-ын жүжигчин Б.Нармандах, Өрлөг эхэд гавьяат жүжигчин Б.Сарантуяа нарын уран бүтээлчид тоглож байгаа. -Голдуу эстрадын дуучид түлхүү оролцож байгаа юм аа даа? -Дуучны хоолойны өнгө хөгжимлөг байдлыг нь харгалзаж уран бүтээлчдээ сонгосон гэдгийг тодотгож хэлмээр байна. Гавьяат Б.Сарантуяад Өрлөг эхийн дүрд тоглох саналыг жилийн өмнө тавьсан юм. Бидний саналыг сайхан хүлээж авсан. Өөрийнхөө дуулах хэсгийг дуулаад бэлтгээд дууссан. Дуучин Сараа юмыг цагтаа хийдэг, залуу уран бүтээлчдэд үлгэр дууриал болж чаддаг нь бэлтгэлийн явцад харагдсан шүү. -“Ромео, Жульетта”-г монголоор дуулна гэхээр их сонирхолтой санагдаж байна. Орчуулгыг нь драмын жүжгийнхээр нь авсан уу? -Хөгжмийн зохиолч нь эхлээд хөгжмөө бичээд түүндээ тааруулж үгийг нь бичсэн У.Шекспирийн зохиолоос өөр, орчин цагийн хөгжимд тааруулж ноотыг нь бичсэн юм билээ. Түүний бичсэн шүлгийг миний найз А.Алтангэрэл Францаас Монгол руу орчуулж өгсөн. Тэгээд ЦДБЭЧ-ын төгөлдөр хуурч Хонгорзул бидэнтэй хамтарч ажиллаж байна. Дуучдад тааруулж үгийг нь хуваарилж, зааж сургасан мундаг багш. Зарим үед үг, ноотоос өөрсдөдөө эвтэйхэн байхаар зассан. Манай дуучид хоолойныхоо бичлэгийг дуусаад одоо бүжгийн бэлтгэлээ дуусч байна. 2001 онд “Ромео, Жульетта” Францад мюзиклээр тавигдаад Европыг тэр чигээр нь байлдан дагуулж дэлхийн 15 оронд тавигдсан. Мюзиклийг улс орон болгон өөр өөрийнхөө эх хэл дээрээ тавьсан юм билээ. Тийм учраас манайх яагаад монголоор тавьж болохгүй гэж бодсон. 2007 онд ОХУ-д, дараа нь БНСУ, Япон зэрэг оронд тавьсан. Цаашид олон оронд айлчлан тоглох нь тодорхой байгаа. Энэ хөгжмийг сонсохын тулд монголчууд татгалзахгүй байх. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төлөвлөгөөгөө боловсруулж, судалгаа хийсний үр дүнд өнөөдөр Монголд тавих боломжийг бүрдүүлсэн. -Хэр олон уран бүтээлч оролцож байгаа вэ? -Гол дурийн 14 дээр 24 бүжигчин, найрал дууны 15, тайзны арыг хариуцсан 10 залуу гээд нийт 70-80 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг, уран бүтээлчид ажиллаж байна. Уран бүтээлчид чин сэтгэлээсээ хандаж байгаа. Гуравдугаар сараас хойш өдий хүртэл ямар ч цалингүй бэлтгэл хийж байна. -Том бүтээл тайзнаа тавихад хөрөнгө санхүүгийн асуудал тулгарч таарна. Үүнийг ямар аргаар шийдсэн бэ? -ЦДБЭЧ-ын дарга, хурандаа Ч.Гансүхэд анх санаагаа хэлэхэд дэмжсэн. Бэлтгэл сургуулилалт хийх бүхий л бололцоог хангаж өглөө. Мөн гоцлол бүжигчин, найрал дуучдаасаа бидэнд өгсөн. Гадаадаас тусламж дэмжлэг авч байгаа. Францын соёлын төв бидэнд том туслалцаа үзүүлж, гэрэл, дууны туслах мэргэжилтнээ тоглолтын үеэр ажиллуулна гэсэн. Уг нь мюзиклээ өнгөрсөн хавар тавихаар болж, Францаас урлагийн мэргэжилтнүүд ирсэн ч сонгуулийн үе таараад юун мюзикл манатай болсон. Тэгж байсаар ирсэн хүмүүсийн маань визний хугацаа дуусаад буцсан. Энд байх хугацаандаа хамтарч ажиллахдаа судалгаа хийгээд “UB Palace”-ийг сонгоод явсан. “Totel Мusic” ч мэргэжлийн тоног төхөөрөмжөө өгч, хөгжмийн дуугаралт, гэрэл тайз, чимэглэл гээд бүх л ажлыг зохицуулж өгнө. -Францаас авчирсан мэргэжилтнүүддээ хөлс өгсөн үү? -Өгөлгүй яах вэ. Энэ мюзиклийг тавихад хөгжим, ноот хоёрыг нь Францаас худалдаж авсан. Бүхэл бүтэн хоёр цаг 20 минут дуугарах хөгжим шүү дээ. Мөн зохиогчийн ноотыг хүртэл тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө зарж авсан. Мөнгөний тоог нь хэлээд дэмий байх. Францаас ирсэн техникч, мэргэжилтэндээ зардал мөнгийг нь өгнө. Ер нь уран бүтээл хийхэд олсон орлогоосоо зарлагаа нөхдөг. Манай бүх юм түрээсээр босч байна.Тийм болохоор зарлага өндөр байна. -“Ромео, Жульетта”-г манайд өмнө нь хоёр ч удаа драмын жүжиг хэлбэрээр нь тавьж байсан. Мюзикл болохоор хүн хэр үзэх бол? -Европыг байлдан дагуулж буй Францын хөгжмийн зохиолчийн үндсэн эхээр нь Монголд тавьж байгаа гэхээр сонирхол татах байх. Дэлхийн сонгодог зохиолоос сэдэвлэж орчин цагийн хөгжмийн урсгалаар бичсэн гээд олон онцлогтой. Ийм мюзикл Европт том эргэлт хийж, залуусыг хөгжмөөрөө дамжуулан театрт татаж чадсан. Манайд сонгодог урлаг сонирхдог залуус олон болсон. Бид удахгүй мюзиклээрээ клип хийлгэнэ. -Хэдэн үзэгдэлтэй вэ? -Хоёр үзэгдэлтэй. Үзэгдэл бүр дотроо олон хэсэгтэй. -Та энэ мюзиклээс гадна өөр уран бүтээл дээр ажиллаж байна уу? -Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ч.Ганхуягийн “Хязгааргүй”-д хоёрдугаар найруулагчаар ажилласан. Түүнчлэн 2010, 2011 онд манай “Классик мюзикл” продакшн дэлхийн сонгодог мюзиклүүдийг үндсэн эх хөгжим хэлээр нь Монголд хоёр гурван удаа тавьсан. Эдгээр тоглолтыг тавьж үзсэний үндсэн дээр би Францын соёлын төвд хандаж, “Магодор” театртай хамтарч тодорхой хэмжээнд судалж байгаад “Ромео, Жульетта” мюзиклийг тавих хүсэл төрж зориг шулуудсан хүн дээ. Тус театрынхны зааварчилгаа удирдлага дор үндсэн хөгжмөөр нь Монголд тавих зөвшөөрлийг авсан. Угаасаа урсгал нь хүнд учраас цаг хугацаа их шаарддаг юм байна. -Таны уран бүтээлийг ивээн тэтгэдэг байгууллага компани олон байгаа юу? -Миний уран бүтээлийг дэмждэг “Бимэкс” компанийн захирал Ц.Бат-Өлзий, “Бид сервис”-ийн захирал Алтангэрэл гэж миний найзууд бий. Сонгодог урлагийг дэмждэг “Unitel” группт санал тавина гэж бодож байгаа. Дэмжих байх аа. О.САЙХАНЦЭЦЭГ
урлаг соёл
“Монголын нууц товчоо”-ны түүхэн хүмүүсийн “Хорин нэгэн зул” хөрөг таталбар хийснээ анх “Улаан-Од” сонинд нийтлүүлсэн цагаасаа түүхийн нууцад гүн нэвтрэхийг зорьж, “Сэнгүр горхины өглөө”, ”Түгшүүрт аялал”, ”Саран зэв” зэрэг түүх, адал явдлын туужийн номуудаараа уншигчдын танил болсон Монголын Нүүдлийн соёл иргэншлийн академийн тоймч, мэргэн академич, түүхийн ухааны магистр, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” шагналт Тангадын Мандиртай ярилцлаа. -Хүний амьдралын түүх намтар өөр өөр байдгийг та юу эс андах вэ? Мандир багадаа эхээсээ өнчирч, аавтайгаа үлдээд дөрөвтэйдөө зураг зурж, зургаан наснаасаа монгол бичиг сурч номын амтанд орсон гэж сонссон юм байна. Өөрөө ер нь аль нутгийн хүн билээ? -Би Улаанбаатар хотын уугуул. Хатан Туулын хөвөөний унаган хүү. Үйлдвэрийн районых гэсэн ч болно доо. Миний аав Рэнцэнгийн Тангад Ховд аймгийн Мянгад сумын Өндөр Хөхий уулын харьяат, ээж Пүрэвийн Бямбаа Баянхонгор аймгийн Богд сумын Их богд уулын харьяат хүмүүс дээ. Намайг багаасаа зураг зурсан гэж ярьдаг юм. Нэг удаа ээжийгээ тогоо дүүрэн хоол хийнэ гэхээр тогоо зураад энэ мөн үү гээд ээждээ зодуулж байсан гэдэг. Ээжийн уурыг хүргэхийг бодоход ёжилсон санаатай юм зурсан байх л даа. Харин монгол бичгийн багш маань яахын аргагүй аав минь байгаа юм даа. Хоёрдугаар ангид ордог жил аав надад монгол бичиг зааж өгсөн юм. -Тэгэхээр Мандир гэдэг хүн өөрөө зураг зурах авьяастайгаа хэдийд мэдэрсэн бэ? -Миний багад Хятадын зурагт ном олон байдаг байлаа. Түүнийг дуурайлгаж зурдаг байсан. Арван хоёр мөнгөний дэвтэр дүүрэн зураг зурж, ангийнхнаа шавуулаад голдуу байлдаантай зураг зурдаг байлаа. Зураг миний төрөлхийн юм болов уу даа. Харин монгол бичиг сурснаар “Гурван улсын үлгэр”-ийг уншиж эхэлсэн. долдугаар ангид “Үндсэн хууль” гэдэг хичээл орно. Аав тоохгүй. Монголын түүх үзнэ. Аавдаа ирж гайхуулахад “Монголын түүх биш” гэнэ. Харин аавд маань А.Амар гуайн бичсэн түүх чухал байсан юм билээ. Түүнийг уншуулдаг байсан. -Таны аав аргагүй л эрдэмтэй хүн байж дээ? -Одоо бодоход тийм юм байна л даа. Шүй хү буюу “Мөрний хориг” /дэлхийд алдаршсан нэр нь Хүйтэн уулын бичиг/ зурагт ном, Автономит Монголын түүх, “Хөх судар” гурамсан роман зэргийг уншиж байхыг минь аав хараад их чамладаг байсан юм. -Мандир гэдэг хүний бичсэн түүхэн адал явдалт зохиол, “Нууц товчоо”-ны түүхэн хүмүүсийг хөрөглөж, намтарчилж бүтээсэн “Хорин нэгэн зул” хөрөг таталбар гээд бодохоор, та Боорчи, Мухулай нарын зүүн баруун талд явж байсан хүн шиг л санагддаг юм. Энэ түүхийн их хүмүүс хаад хатдыг хэрхэн хөрөглөж дуусгав? -Аав бид хоёрын амьдардаг бага таван ханатад Дундговийн Хайдавын Шараа (Номунхаан нэрт), Цэдэнбалжир гэдэг гавж зэрэг хүмүүс ирнэ. Тэгэхээр би хотын хөдөөний хүү байсан байж таарна. Олон сайхан өвгөчүүл манайхаар орж гардаг байсан. Тэд нам засгаа муулна, Зовлон жаргалаа ярина. Чингис, Зэлмэ, Хубилайг магтана. Энэ бүхэн намайг ухаан тэлж, ном ойлгох болсон үед тохиож байсан болохоор Га багш (Ш.Гаадамба) “Нууц товчоо”-ны нууц руу нэвтрэхэд нөлөөлсөн хэрэг л дээ. Цэрэгт байхдаа би анх “Хорин нэгэн зул”-ыг бичих, зурах бодолд ээрэгдэж, номын санд суух, аавын найз өвгөдийн бяцхан ухаанд минь үлдээсэн яриа хөөрөөг тунгаан бодох өөрөө урлаж бүтээх их мөрөөдөлд автчихсан байлаа. Үнэхээр миний аав тэр өвгөчүүл өөрсдөө түүхэн хөргүүд байсныг даанч хожуу ухаарсан. Тэр үед Орос, Хятадын түүхийг харахад үндэсний баатруудаа сурах бичигтээ оруулаад таниулчихсан байхад манайд бага оруулсан байдгийг олж мэдээд би “Хорин нэгэн зул”-аа бүтээх санааг анх олсон. Үнэхээр миний бичсэн түүхэн адал явдалт зохиолууд бол яахын аргагүй олон жилийн эрлийн минь том олз байсан даа. Намайг Боорчи, Мухулайн зүүн баруун гар талд явж байсан аятай санагдуулсанд л гол сэжим байгаа байх л даа. -Та судалбар хөргүүдээ хэнээс нь анх эхэлсэн бэ? -Би “Өүлэн эх”-ийг анх бүтээсэн. Тэгээд л “Хорин нэгэн зул”-аа бүтээгээд түүнээ хэнд үзүүлж харуулахаа сайн мэдэхгүй байлаа. Хөгжмийн зохиолч Л.Галмандах, түүхч Н.Нагаанбуу хоёр бол яахын аргагүй надтай нэг жилийн цэргийн андууд. Тэгээд л Галмандахаараа дамжуулж хөгжмийн зохиолч Б.Цогоотой танилцсан. Намайг Барилгын үйлдвэрийн эрдэм шинжилгээний институтэд туслах ажилтан байхад хүүхдийн хөгжмийн зохиолч Б.Цогоо (Манай Л.Галмандахын дуу хөгжмийн багш) “Хөдөлмөр” сонинд оруулж зохиолч Ч.Алагсайн гарт атгуулсан энэ үеэс хүүхдийн зохиолч сонины ах Б.Төмөртогоо (Амбаа)-тойгоо үерхэж эхэлсэн. Бид хоёр Сэлбэ зусланд уран бүтээлийн томилолттой очно. Амбаа ах хүүхдийн зохиолоо бичээд би “Хорин нэгэн зул”-аа бичиж зураад суучихна. Мань хүн миний юмыг тоохгүй. Тэгтэл нэг өдөр С.Удвал гуай ирдэг юм байна. Урьд нь хөргүүдээ эхэлчихсэн Чингис хаан, Жамух хоёроо бичиж байсан. Зориг гаргаж Удвал гуайд хийж байгаагаа үзүүлбэл “Ингээд бичээд бай” гэсэн. Их ч баярласан даа. Өмнө нь мөн Монголын нэрт сэтгүүлч Амбасалмаа гуайд харуулж урмын үг сонссон байсан. Ингэж л хоёр нэртэй хүнээр хөргүүдээ адислуулсан даа. -Таны энэ бүтээл тэгээд хэдийд үүх түүхээ дэлгэв дээ? -1981 онд М.Горбачевийн өөрчлөн байгуулалтын шинэчлэлийн нөлөөгөөр миний их хаад, хатдын хөрөг таталбар олон түмэнд танигдах эхлэл замаа тавьсан. Намайг хөдөө ажлаар явсан хойгуур “Хорин нэгэн зул” бүтээлийг одоо “Чингис хаан” дээд сургуулийн захирлаар ажиллаж байгаа доктор Х.Лхагвасүрэн “Улаан-Од” сонины сэтгүүлч Х.Шагдарсүрэнд аваачиж өгөөд сонинд гаргасан байдаг. Хүмүүс “Хорин нэгэн зул”-ыг сонинд гарснаас нь эхлээд сонирхож эрэл сурал болж байсан тухай сонссон. Тэр үед Өвөрхангай аймгийн Сант сумын Дамбажанцан гэдэг хүн надад захиа бичсэн байсан. Тэрбээр захиандаа “Чингис хааныг дунд нь оруулаад баатруудыг нь тойруулаад зурвал ямар вэ гэсэн утгатай зүйлийг бичиж байлаа. Чингис хааны бүрэн цадигийг энэ хүний захиан дээр тулгуурлаж бүтээсэн юм. “Хорин нэгэн зул” бүтээл “Нууц товчоо”-нд гардаг баатруудын таталбар хөрөг л дөө. Тэднийг л тодотгож гаргасан маань тэр. Чингисийн найз нөхөд болон Даян, Тоорил хаан нар бол түүний дайсан биш. Нэг баг болж явсан түүхэн гавьяатай. Монголын төрийг барьсан эрхэм хүмүүс гэж би үзсэн. Даян хааны хүү Хүчүлүг дайнд оролцоогүй гэж аавыгаа зэмлэсэн байдаг. Үүнээс үзэхэд Даян хаан зөөлөн сэтгэлтэй хүн гэдэг нь сэтгэлд төсөөлөгдөж байсан. -Та “Хорин нэгэн зул”-ынхаа хөргүүдийгээ зурахдаа түүхэн ямар материалыг үндэслэсэн бэ? -Би судрын бичээч Тата тунгааг зурахдаа Ш.Гаадамба багшийг бодож бүтээсэн. Миний зургууд түүхийн бодит хэрэглэгдэхүүн дээр голдуу тулгуурласан. Зарим нэг олдворыг биеэр очиж үзэж байсан. Энэ хөргүүдийг зурахдаа Дарьгангын хүн чулуудыг очиж харж байлаа. Тухайн үед түүхч эрдэмтэн Д.Наваан, Н.Сэр-Оджав, Ч.Далай, хүн судлаач Д.Баяр нартай уулзаж мэдээлэл авч байв. Эрдэмтэд миний бүтээлийг түүх, сэтгэлзүй, дүрслэх урлаг гурван салбарыг хамарсан гэж үздэг. Мөн түүх археологийн олдворын болон шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлийн бүтээл гэж дүгнэдэг юм билээ. Ингэж бүтээлүүдийг урлахад тухайн үед хүмүүсийн хэрэглэж байсан эмэгтэй хүний бортог малгай болон 200 орчим булшнаас гарсан эд өлгийн зүйлс зэрэг түүхийн олон баримтыг биеэр үзсэн минь гол нөлөө үзүүлсэн. Жамух, Чингис хоёрын талаар хөрөг бичихэд Жамух сэргэлэн авхаалжтай, Чингис нь тайван амгалан аливаа юмны ард үлдэж чаддаг төрх байдлаараа зүрх сэтгэлд бууж байсан. Чингис хааны хөргийг эрүүндээ урт сахалгүйгээр зурсан. Энэ бүтээлүүдийг урлаж байхад бүх найздаа дурсан бодож байлаа. Түүхийн ном судруудыг уншиж байхад баатруудын дүр төсөөлөгдөөд ирдэг. Нэг зүйлийг дурсахад, манай байгалийн нэрт зураач М.Цэмбэлдорж гуайтай хоёр жил Хархоринд сүм дуган сэргээхээр ажилласан. Түүний хийсэн бүтээлүүд надад их нөлөө үзүүлсэн. -Таны их хаад хатдын хөргүүд “Хорин нэгэн зул” бүтээлээс чинь юугаараа ялгаатай юм бэ? -“Хорин нэгэн зул” бол бие даасан тусгай бүтээл. Харин би саяхан Төрийн ордны голомтын өргөөнд Чингисээс Лигдэн хүртэлх 37 хааны хөргийг бүтээж байрлуулсан. Зургийн гүйцэтгэлийг Бадамрагчаа хийж УИХ-ын гишүүн Д.Батбаярын санаачлагаар бүтсэн. Анх 1992 онд Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайд доктор С.Нямзагд миний бүтээлүүдийг үзүүлж санал тавиад үнэлүүлж 6000 төгрөгийн хөлс өгч байсан түүхтэй. Тэгээд хаадын хөргийг Засгийн газрын ордны Гал голомтын өргөөнд есдүгээр сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 10-ны хооронд заллаа. -Таны энэ бүтээл хэд дэх удаагаа хэвлэгдэж байгаа билээ? -Энэ бүтээл 22 жилийн дараа хоёр дахь удаагаа хэвлэгдэж байна. Өмнө нь би хар зургаар дагнасан ном гаргаж байсан. Харин энэ жил миний “Хорин нэгэн зул” бүтээлийг “Эзэн сүлд” хэвлэлийн компанийн захирал Лутбаяр ивээн тэтгэж өнгөтөөр хэвлэж олон түмэнд хүргэж байгаад баярлаж сууна даа. Г.ГАНБОЛД
урлаг соёл
Цаасан мяралзаан буюу Cartoframma нэртэй инсталляци бол зураач Даниэле Папулигийн ( Daniele Papuli ) гайхалтай арт төсөл юм. Энэхүү нүсэр инсталляци 10.000 гаруй цааснаас бүтсэн бөгөөд тэдгээрийг онцгой аргаар нугалж, ороомгоор эрчилж, урлагийн галерейн шалан дээр гайхалтай давалгаалсан үзэмж бүтээжээ. Цаастай ажилладаг зураачид сүүлийн үед нэлээн их болж байгаа. Гэхдээ бусад аль ч орон, хотын мэргэжил нэгт нөхөдтэйгээ ижилгүй сэтгэж, өвөрмөцөөр туурвидаг нь бол гарын хэдэн хуруунд л багтах болов уу. Тэдний нэг нь Даниэле Папули. Түүний чадамгай бүтээл нь үрчлээт гадаргуу ч юм уу, ямар нэг шингэн биетийн хий дүр харуулж байгаа нь нэн сонин. Хальт харваас, танхимд татсан торгон хөшиг мэт. Гэвч няхуур ажваас, эндүү төсөөлөл арилж, тархийг, юун түрүүнд, гайхшрал, бишрэл, хүндлэл эзэмдэнэ. Даниэле Папули бүр 1993 онд Берлинд цаас бэлтгэх семинарт оролцсоноосоо хойш цаастай ажиллаж эхэлжээ. Тэгээд л барималч маань уран бүтээлдээ энэхүү нимгэн материалын хэлбэр, бат бөхийг турших болсон юм. Цаас бол энгийн атлаа туйлын эмзэгийнхээ хувьд ажиллахад маш хэцүү материал. Гэхдээ хөнгөн, уян чанараараа үнэнхүү гарт оромхой, онгод төрүүлдэг гэлцдэг. Урлаачийн сайт дээр дан цаасаар хийсэн түүний бусад бүтээлтэй танилцаж болно.
урлаг соёл
Европт тавтай морил. Ингэж хэлэхийн учир нь “Цагаандариум” галлерейд гуравдугаар сарын 30-нд 16.00 цагт “Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Монголын алдартай дөрвөн зураач болох Ц.Нарангэрэл, Ш.Чимэддорж, Ц.Энхжаргал, Л.Ганболд нарын хамтарсан үзэсгэлэн ийнхүү бэлэн болжээ. Монголын хөдөө, орон нутгаар томоохон аялал хийж байгалийн судалбар бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж байхдаа зураачид тэдний томоохон зураг сонирхогч найз Ж.Одтой ярилцаад энэхүү Европын уран бүтээлийн аялал хийх санаа нь анх үүссэн түүхтэй гэнэ. Ингээд хэдэн сарын дараахан буюу өнгөрсөн оны аравдугаар сард энэ төлөвлөгөө нь биеллээ олж, нэг сарын турш Европын баруун хэсгээр аялжээ. Итали, Герман, Франц, Белги, Швейцарь, Голланд, Австриар зураачдын баг аялжээ. Тэдний аялал нь Итали орноос эхэлж, аялалыг нь ивээн тэтгэсэн тэдний найз Ж.Од зураач нартай хэдэн хоног хамт аялсан байна. Энэ аялалыэ явцад Европын орнуудын гол чухал урлагын түүхтэй нийслэлүүдээр дамжин өнгөрч, өөрсдийн төрсөн сэтгэгдэлээрээ маш олон тооны судалбар ажлууд хийж уран бүтээлээ тууривижээ. Та бүхэн энэхүү тусгай үзэсгэлэнгээс тэдний аяллынхаа туршид газар дээр нь зурсан тэмдэглэл, эскиз, судалбараас бүрдсэн шинэхэн бүтээлүүдийг харж болох нь ээ. Тэдний уран бүтээлийн ориглуун сэтгэлд Азид байдаггүй эртний байшин барилгын архитектур болон байгалын шинэ өнгө төрхөөр баяжиж олон сайхан санаанууд урган гарсан байна. Мөн энэхүү аяллын туршид хөгшин Европоор аялахдаа өдөр тутамдаа урлагынхаа чиглэлээр байнга бусад зураач нар болон найз нөхөдтэйгээ холбогдож, олон музей, галлерейнууд үзэж танилцсан нь яахын аргагүй уран бүтээлийг нь илуу оргилуун болгож өгсөн биз ээ. Цагаандариум галлерейн гүйцэтгэх захирал Эмэлинь Беттех энэхүү үзэсгэлэнгийн тухай “Европын зураач нарын мэдэрдэг тэр л сайхан уран бүтээлийн байгалын агуу баялаг мэдрэмжүүдийг Монголын зураачид өөрийн биеээр үзэж мэдэрч тэдний соёлоос хэр их ялгаатай болохыг мэдэрсэн. Энэхүү аялалаар Монголын нэртэй зураачдын авьяас чадлыг нь сорих гэсэндээ биш олон улсын соёлын ялгааг мэдэрч, уран сэтгэмж, төсөөлөн бодох зэргээр чөлөөтэйгээр өөрсдийнхөө өнцөгөөр мэдэрч чадсан юм.Тиймээс та бүхэн эргэлзээ байхгүй эдгээр гайхалтай бүтээлүүдийг үзэнгээ өнгө будгын зохицол, уран сэтгэмж, гадаад орны соёл, шинэлэг мэдээллийг мэдрэх болно” хэмээн ярьсан юм. Зайсан дахь Белла Веста хотхонд байрладаг “Цагаандариум” уран зургийн галлерейд тус үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 25 хүртэл үргэлжилнэ. Уран зураачдын өнгө булаг алаглуулан бийрний үзүүрээр урласан Европт тавтай морил. “Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэнгийн зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү Г.ДАША
урлаг соёл
Олон удаа хойшилсны эцэст элсэн цөлд алдарт Луврын музейн салбарыг байгуулах ажил эхлэх бололтой. Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо байгуулах салбар музейн барилгын ажлыг гүйцэтгэх компанийг хайж эхэлжээ. Улсын өмчит Аялал жуулчлалын хөгжил, хөрөнгө оруулалтын компаниас орон нутгийн сонингууд дээр энэ тухай зар тавьсан байна. Энэ оны эхээр уг компани Луврын музейн салбарыг 2015 он гэхэд барьж ашиглалтад оруулна хэмээн мэдэгдэж байсан юм. Хэдхэн хоногийн өмнө Дубай хотноо тансаг дуурийн театр, уран зургийн галерей, зочид буудал бүхий цогцолборыг барих болсноо Арабын Эмиратын Засгийн газраас зарласан билээ.
урлаг соёл
Зураач, уран барималч Р.Энхтайвантай уулзахаар 100 айлд байрлах Урлан бүтээх төвийг зорьлоо. Түүний өрөө “А” байрны нэгдүгээр давхарт. Өрөөнд ормогц Манлай баатар Дамдинсүрэнгийн морьтой баримлаас эхлээд Сайн ноён хан Намнансүрэнгийн сууж буй баримал, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш агсны хөшөөний загвар, Ерөнхий сайд П.Жасрай агсны хөшөө, Тусгаар тогтнолын талбайд байдаг эмээ өвөө хоёрын баримал нүдэнд туссан. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе. -Таны өрөөнд орж ирэхэд хамгийн түрүүнд “Эмээ, өвөө хоёр”-ын баримал харагдлаа. Та энэ бүтээлээ хэдэн онд урлаж байсан юм бэ? -Хот чимэглэлээр нэг хэсэг ажилласан. Би 1983 онд “Өвөө, эмээ хоёр” баримлыг хийж байлаа. Өвөөгийнх нь өврийг албаар хонхойлгож хийсэн. Энэ бол өвөө эмээгээ хайрлаж өвөр дээр нь сууж эрхэлж байгаасай гэсэн миний бодол л доо. Энэ баримал маань гурван удаа буурь сэлгэлээ. Анх циркийн гудамжинд байсан юм. Гэтэл хичээнгүй сайд Цэрэндорж агсны хөшөөг босгох гэж “Өвөө, эмээ хоёр” баримлыг шөнө дөлөөр зөөгөөд тавдугаар сургуулийн тэнд тавьсан байсан. Одоо замын голд байрлуулчихаад л байна. Замын голд байрлуулах буруу л даа. Уг нь бол хүүхдүүд очиж өвөө эмээгээ төсөөлж тоглож байх ёстой юм. Одоо ч цагийн эрхэнд нэлээд элэгдчихлээ. 20-иод жилийн нүүрийг үзэж байна. Тухайн үед цементээр цутгаж хийсэн. Чулуу болгочих юмсан гэж бодоод хөрөнгө мөнгөний бололцоогүй чадахгүй л явна. Уг нь чулуу болгочихвол эдэлгээ нь удаан. Манайд чулууны уурхай байдаггүй болохоор бас хэцүү. Үүнийгээ сэргээн засъя гэж бодоод дөрвөн жилийн өмнө зар хүртэл тавьж хандив гуйж үзлээ. Туслах хүн олдсонгүй. Энд байгаа загвар нь нүд, амгүй байгаа биз. Анх ийм байсан юм. Тэгсэн хөрөнгөтний юм хийлээ гээд бүдэг нүд, ам гаргасан. Нүд, амыг нь тод сийлчихвэл хэн нэгний хөшөөтэй адил болчихно шүү дээ. Хүүхдүүдийг өөрсдийнхөө эмээ, өвөөг дотроо төсөөлөөд тоглож байг гэж нүд, ам хийгээгүй байсан юм. -Тухайн үеийн төр засгийн захиалгаар хийсэн үү, эсвэл уран бүтээлийн шугамаар урлаж байв уу? -Тэр үед би “Эмээ, өвөө хоёр” баримлаа хийгээд үзэсгэлэнд оролцсон юм. 1970-аад оны үед Улаанбаатарын гудамжинд хүүхдийн тоглоом байдаггүй байлаа. Хүчилтөрөгчийн баллон хэвтүүлээд өнөөх дээрээ элдэв төмрөөр тэмээ, морь хийгээд хүүхдүүдийг тоглуулдаг байсан үе. Урлагийн мэдрэмжгүй бас эрүүл мэндэд нь ч тийм сайн байгаагүй. Би 1977 онд сургуулиа төгсч ирээд хотын чимэглэлийн ажил хийсэн. 1980-аад оны үед “Баянгол” зочид буудлын хажууд нар, шувуутай байгалийн баримал урлаж тавьсан. Мөн Москва рестораны өмнө нар, цэцэг ургамалтай зэс баримал хийж байлаа. Гэтэл Москва рестораны өмнө барилга бариад нар, цэцэгтэй баримлыг маань зэсэнд аваачаад тушаачихсан байсан. Уран барималч хүн өөрийн урласан бүтээлээ элэгдэж хуучирсан, алга болсон байвал сэтгэл эмтэрдэг. Нэг хэсэг Дүрслэх урлагийн сургуулийн хүүхдүүдэд хичээл заасан. Тухайн үед уран бүтээлчид тусгай урлангүй байсан болохоор гэрт будаг, элдэв төрлийн бодисын үнэр үнэртүүлээд байх амаргүй. Хүүхдүүд харшилтай болчих гээд зовлонтой байсан. Миний шавь нарт ч мөн адил харшлаар өвдөх асуудал байлаа. Тэгээд хичээл заахаа больсон доо. Тэр үед өөрийн гэсэн урлантай хүн Ц.Чүлтэм агсан л байж билээ. -Та төрийн томчуудын хөшөөг хийж байв уу? -Төр нийгмийн зүтгэлтэн Л.Энэбиш болон П.Жасрай агсны хөшөөг урласан. Энэбиш агсны цогцолбор хөшөөг Хурцгэрэл найзтайгаа хамтарч хийсэн юм. Их утга учиртай сайхан цогцолбор болсон. Түүний хөшөөг урлах гэж бүх л зургийг нь үзэж судалсан. Энэбиш агсны хөшөөг тойроод төрийн долоон эрдэнэ, “Уяхан замбуу тивийн наран”, “Унага тамгалах ёс” нэртэй баримлууд байгаа. Төрийн хүн гэдгийг нь тодотгох гэж төрийн долоон эрдэнийг урлах санааг Хурцгэрэл гаргасан. Төрийн долоон эрдэнэ бол их гүн утгатай л даа. Харин “Уяхан замбуу тивийн наран” баримлыг соёл хариуцаж байсныг нь илтгэх гэж урласан. Мандаж байгаа нарны наана морин хуур байрлуулсан. Тэр нь соёлыг бэлгэдсэн хэрэг. Соёл нь нарнаас дээш мандаж байгаа юм. Хуурынх нь татлага дээр тэнгэр рүү зэллээд нисч байгаа шувуу бий. Хүний сэтгэхүй тэнгэр өөд тэмүүлж байгааг үүгээр илэрхийлсэн юм. Царных нь ар талд хуучны хадны сүгний зураг бий. Монгол эртний соёл иргэншилтэй их тэнгэрлэг юм гэдгийг харуулсан. Мөн нарныхаа тойрог дээр хуйлраад давхиж байгаа олон адуу бий. Энэ нь хийморийг бэлгэдэж буй. “Унага тамгалах ёс” баримал дээр нар, саран тамга бий. Энэ тэдний удмынхны тамга юм гэсэн. Үүн дээр эртний тамга тэмдгүүдийг дүрсэлсэн. Хүн баримлыг ном шиг уншиж байх хэрэгтэй. Тэгвэл гүн утга нь тодордог юм. -Тэгвэл Жасрай агсны хөшөөг ямар байдлаар хийсэн бэ? -Ерөнхий сайд П.Жасрай агсны хөшөөг хийхэд сэтгэхүй шаардсан нэг л ажил байсан. Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөлийнхөн түүний хэлсэн “Хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэсэн үгийг нь хөшөөгөөр илэрхийлнэ гээд байдаг. Энэ даалгавар хэцүү болохоор үгийг яаж дүрсээр илэрхийлдэг юм бэ гээд жаахан цааргалсан. Тэр үгийг нь хөшөөгөөр илэрхийлж гаргах гэж их удаан бодсон. Тэгээд хийж чадсан. Түүхэн хүнийг хөшөөг хийнэ гэдэг ухаан шаардсан ажил. Зан араншин, биеийнх нь онцлогийг судлах гээд хэрдээ л юм болно л доо. Би Жасрай гуайг зүүн гартаа тооны машин бариад бодлогоширч байгаа байдлаар гаргасан. Харин хөшөөнийх нь ар талд өнөөх алдарт үгийг нь илэрхийлсэн багана босгосон. Тэр баганын дээд талд нарны хагас тойрог шиг жижигхэн сэтэрхий бий. Баганын аль талаас харсан тэр сэтэрхийгээр гэрэл тусч байгаа нь харагддаг. Ерөнхий сайд П.Жасрай агсан их мундаг хүн байсан шүү дээ. Эдийн засгийн тооцоолол сайн хийдэг байсан болохоор зах зээлийн нийгэмд шилжээд хэцүү байх үед ямар ч гэсэн Монголын эдийн засаг бол учиргүй дордохгүй юм байна гэдгийг мэдээд “Хонгилын үзүүрт гэрэл харагдана” гэж хэлсэн юм билээ. -Эдийн засагч болохоор нь Жасрай агсны хөшөөг гартаа тооны машин барьсан байгаагаар урласан юм уу? -Би 1992-1995 онд Урчуудын эвлэлийн дарга байсан. Тэр үед хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар П.Жасрай гуайтай уулзсан юм. Өрөөнд нь ороход ширээн дээр нь хавтастай зузаан баримт овоорсон харагдсан. Албан байгууллагуудын хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэж гарыг үсэг зурдаг байсан байх. Намайг ороод сууж байтал тэр хавтастай бичиг баримтуудыг бүгдийг нь нээж хуудсыг нь эргүүлж үзээд тооны машин аваад тооцоо бодож гарлаа. Танил тал юм тэрийг нь шийдээд өгчихье гэсэн байдлаар асуудалд хандаагүй. Ердөө л тооцооны аргаар шийдчихэж билээ. Тухайн үед би асуудлыг ингээд л шийдчихдэг юм байна гэж бодоод л өнгөрсөн. Гэтэл 20-иод жилийн дараа хөшөөг нь хийх болдог юм байна. Яаж гаргах вэ гэж бодож суутал тооны машин бариад тооцоо бодож байгаа дүр нь сэтгэлд ургаад ирсэн. Тухайн үед л Жасрай гуайн тооцоо бодож байсан агшин миний сэтгэлд тод үлдсэн юм шиг байна билээ. Надад түүний тооцоо бодож байгаа агшинг харсан нь хөшөөг урлахад том дэмжлэг болсон шүү. Ингээд өнгөрсөн жил түүний хөшөөг Говь-Алтайд босгосон. -Та Энэбиш агсныг дээлтэйгээр урлаж, харин Жасрай гуай костюмтой байх юм? -Түүний бүх зүйлийг нь судалж үзэхэд костюм нь л илүү зан төрхийг нь илтгэдэг байсан юм билээ. Харин Энэбиш гуай бол хурдан моринд хорхойтой байсан болохоор дээлтэй байгаагаар урласан. -Та Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хөшөөг хэзээ хийсэн бэ. Өвөрхангайд яг ийм хөшөө босгосон байсныг хар сан? -Манлайбаатар Дамдинсүрэнгийн хөшөөг хоёр жилийн өмнө нэг хүн захиалж хийлгэсэн юм. Би загварыг нь гаргачихаад хүлээгээд байсан чинь сураггүй болчихсон. Хөрөнгө мөнгөнийх нь бололцоо болохгүй байгаа юм байлгүй дээ. Сайн ноён хан Намнансүрэн ч мөн ижил. Загварыг нь гаргаад байтал больчихсон. -Та уран барималч учраас бусдын бүтээлийг их ажигладаг байх тийм үү. Сүхбаатарын хөшөөг дахин засварласан. Гэвч зарим хүн харьцаа нь алдагдсан гэж шүүмжлээд байгаа? -Сүхбаатарын хөшөөг Хятадад аваачиж хүрэл болголоо. Анх Чоймбол гуай яаж хийсэн тэр хэвээрээ л байгаа. Чоймбол гуай чинь бидэн шиг мэргэжлийн сургууль төгсөөгүй, бурханч лам байсан гэдэг. Түүнийг хэлмэгдүүлээд шоронд хийчихсэн. Шоронд байхдаа 1946 онд Сүхбаатарын хөшөөг хийж, алтан гадас одонгоор шагнуулаад суллагдаж байсан юм билээ. Бидний үеийн хүмүүс Дүрслэх урлагийн дунд сургуулийг дөрвөн жил сурч төгсчихөөд, Орост зургаан жил сурч төгсөөд ирдэг байсан. Одоо үеийнхэн сурч сурчихаад алдаа гаргаад байх юм. Гэтэл Чоймбол гуай технологи, бетон зуурмаг, архитектор гээд бүгдийг өөрөө хийсэн байдаг. Тэгэхээр агуу авьяастай хүн байсан байгаа биз. -Хөшөөг хүрлээр цутгана гэхээр заавал урд хөрш рүү авч явах хэрэг гарах юм. Монголд боломж байхгүй гэсэн үг үү? -Төв аймагт Эрдэмбилэг гэдэг залуу саяхан хүрэл цутгуурын үйлдвэр байгуулсан. “Монгол уран цутгуур” нэртэй. Энэ жил нэг барималчин бүтээлээ хүрлээр цутгуулаад үзэсгэлэн гаргасан байна билээ. Сайн цутгасан байдаг шүү. Хил гааль гэж цаг алдаж байснаас Монголд цутгадаг үйлдвэртэй болж байвал аштай юу. Ийм үйлдвэр ашигтай шүү дээ. Сонсоод байхад энэ үйлдвэр өвөл хаалгаа барьчихдаг сурагтай байна. Уг нь байнга л ажиллаж байвал бидэнд хэрэгтэй юмсан. -Сүүлийн үед хийж буй уран бүтээлээсээ сонирхуулаач. Хаадын хөшөө урлаж байгаа гэл үү? -Мөнгөнморьтод Чингис хааны онгон байгуулж байгаа. Манай найз Хурцгэрэл санаачилсан юм. Хэнтийг Чингис хааны нутаг гээд л байдаг. Яг түүхийг аваад үзэхээр Төв аймгийн Мөнгөнморьтоос Бурхан халдун руу явдаг даваа, Туулын хар шугуй зэрэг нууц товчоонд тэмдэглэсэн газрууд байдаг. Тиймээс энд Чингисийн онгон байгуулахаар шийдсэн. Бид хаадын хөшөөг хийхдээ эртний хэв загварыг ашиглаж байгаа. Өвөрмонголд байдаг Чингисийн онгоноос илүү сайхан газар болно гэж итгэж байна. 37 их хааны хөшөөг эхлээд босгохоор ажиллаж байгаа. Чадвал ирэх жилээс хөшөөнүүдийг байрлуулна. Хаадын хөшөөг чулуугаар урлаж байна. Манайд чулууны уурхай байдаггүй болохоор их төвөгтэй. Хятад руу л явах хэрэг гараад байгаа юм. Манайд чулуу байлаа ч стандартад тэнцдэггүй. Урд хөрш чулуугаа гүнээс олборлодог болохоор нарийн ширхэгтэй хөшөө урлахад илүү тохиромжтой. -Өөрийн тань хамгийн тоодог бүтээл гэвэл? -Бүгд л давгүй болсон. Гэхдээ би “Мөнхийн дархан хил” бүтээлээрээ бахархдаг. Хилийн цэргийн 70 жилийн ойгоор хийсэн юм. Дорнодын Сүмбэрийн заставт босгосон. Их аятайхан болсон гээд сэтгэл хангалуун байгаа. Энэ хөшөө дөрвөн талдаа дөрвөн үеийн хилчидтэй. Ар талд нь Монгол орны байгалийн зургийг зураасын аргаар сийлсэн. Мөн дөрвөн талд нь шүлэг бичсэн. “Миний монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэсэн Модун Шаньюгийн үг, “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гэж Д.Нацагдоржийн шүлгийн хэсгээс монгол бичгийн өөр өөр бичлэгийн хэлбэрээр бичсэн. Энэ хөшөөнөөс Монголын хэл, хил, соёлыг харж болно. -Сүүлийн үед хөшөө их босгодог боллоо гэж шүүмжлэх болж. Ер нь хөшөө босгохын ач холбогдол нь юунд байна вэ? -Байлгүй яах вэ. Монгол Улсын соёлыг илтгэсэн, онож хийсэн хөшөөг бол бүтээх ёстой. Хийж чадахгүй бол учир дутагдалтай л даа. Гоо сайхны мэдрэмжгүй, биеийн анатомыг нь алдагдуулчихсан хөшөө хийгээд байвал улсын хөрөнгөнд халтай. Нас барсан хүний хөшөөг олноор босгоод байх нь зохимжгүй. Хот чимэглэлийн зорилгоор Жамбаа гуайн “Эмнэг сургасан” нь баримал шиг жижиг зүйл хийж байвал зүгээр. Хөшөө босгох бол тухайн уран бүтээлчийн амьжиргааны асуудал. Ер нь урлаг гэдэг утгаар нь л уран бүтээлээ туурвиж байвал зүгээр гэж би боддог. Орчин үед дүүргүүд өчнөөн тэрбум төгрөг зараад л өндөрлөг бүтээдэг болж. Ингэж нүсэр зүйл хийхийн оронд жижиг зүйлээр хотыг чимэглэвэл илүү тохиромжтой. -Зах зээлийн үед Урчуудын эвлэлийн даргаар ажиллаж байсан гэсэн. Тэр үед хүнд байв уу? -Манай дарга зах зээлд шилжихээс өмнө байр барих гээд мөнгө хурааж байсан юм билээ. Гэтэл 20 дугаар тогтоол гараад мөнгөний ханш унаж юу ч үгүй хоосорсон. Ингээд төгрөг, валютын данс аль аль нь тэг заасан байгууллагыг хүлээж авч байлаа. Зах зээлийн үед барилгын салбар уналтад орж ердөө хоёрхон барилга л баригдаж байсан. Түүний нэг нь манай Урчуудын эвлэлийн байр. Төрөөс санхүүжилт авалгүй өөрсдийнхөө хөрөнгөөр л босгосон. Ёстой л бүсээ чангалсан даа. Зарим уран бүтээлч тусламж гуйж ирнээ. Мөнгө байхгүй, хүүхэд цэцэрлэгтээ явж чаддаггүй. Цахилгаан тасалчихлаа гээд л зовлон тоочоод мөнгө гуйна. Тэр болгонд тусалж чадаагүй. Эр хүний арван гурван мэхийг ашиглаж барилгаа л босгож авах гэж зүтгэж байлаа. Тэр үед тэгж хичээсний ач гарсан шүү. Барилгачид ажилгүй болоод Якут явж ажилладаг байсан үе. Бид барилгачдаа хэрэндээ л харж үзэж байсан. Одоо Урчуудын эвлэл бусад байгууллагыг бодвол хамгийн их хөрөнгөтэй нь болсон. -Та багаасаа урлагт хайртай байв уу? -Тийм ээ. Цэцэрлэгт байхдаа л зураг зурдаг байлаа. Би тэгээд зургийн ангид сурсан. Миний бодож байсан мэргэжил урлаг судлаач байсан. Гэхдээ хуваарилагдсан анги нь уран баримал л даа. Ангиа солино гэсэн бодолтой байсан ч уран баримал хийгээд ирэхээр үүндээ дурладаг юм билээ. Баримал чинь дүрслэх урлаг дотроо их урлаг нь. Хөдөлмөр их шаарддаг. Барималчин хүний ажил хүнд. Хөшөө хийхэд барималч хүн шаварчин, бетончин гээд бүгдийг хийж байж л баримлаа бүтээдэг. Тэрэндээ ч дуртай. Б.ГАНДОЛГОР
урлаг соёл
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын улсын IV, олон улсын II уралдаан хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөсөн. Уг уралдааны тэргүүн байрт ДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар, чөлөөт уран бүтээлч Б.Энхнаран нар шалгарсан юм. Уралдааны тэргүүн байрын шагналт соёлын тэргүүний ажилтан О.Хүрэлбаатартай ярилцлаа. -Ари, романс дуулаачдын улсын уралдаанд түрүүлсэнд баяр хүргэе.Уралдаан ямар онцлогтой болов? -Баярлалаа. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдорж багшийн минь нэрэмжит улсын IV, олон улсын II уралдаан амжилттай болж өнгөрлөө. Монголын залуу дуучид чадвар чансаагаа сорилоо. Олон улсын хэмжээнд дуулагддаг том бүтээлүүд нэмэгдэж орсноороо их онцлог. -Шалгуур, шүүлт хэр байв. Өөрийгөө түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан уу? -Дуурийн хажуугаар бэлтгэл хийж байсан болохоор санаандаа хүртэл бэлтгэж чадаагүй. Гавьяат жүжигчин А.Бүтэд, Б.Солонго багш нартайгаа хамтарч бэлтгэл сургуулилалтаа хийсэн. Тунаж үлдсэн 10 дуучин тус бүр хоёр ари дуулсан. Зайлшгүй сурах ёстой ари нь дэлхийн том сонгодог бүтээл байсан. Монголд дуулагдаж байгаагүй, олон улсын уралдаанд дуулагддаг том ариг дуулсан. Тийм том ариг уралдаанд оруулсан нь том шалгуур үзүүлэлт байлаа. Монголын урлагийн ажилтны холбооныхон болон манай ДБЭТ-ын гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Эрдэнэтуяа эгч шүүсэн. Тэрбээр дуулагдаж байгаагүй олон шинэ ариг шигшиж оруулсан юм билээ. Хоёрдугаар шатанд үлдсэн хүн өөрийгөө дээгүүр гарч ирнэ гэдэгт итгэлтэй байсан шүү. -Уралдааны бай шагналыг сонирхож болох уу? -Том уралдаан болохоор шагнал өндөр байлгүй яах вэ. Тэргүүн байрт 3.5 сая төгрөг өгсөн. Мөн Пүүжээ багшийнхаа нэрэмжит шагналыг давхар авсан. Би ч эхэндээ “Бай шагнал ч яах вэ. Пүүжээ багшийнхаа нэрэмжит шагналыг л авах юмсан” гэж бодож байсан. Гэтэл түрүүлээд, шагналыг нь аваад давхар баяр тохиосон шүү. Уг уралдаан 2004 онд болоход нь би ХБК-ийн оюутан байсан. Тухайн үед ах, эгч нартайгаа зэрэгцээд ач тач үзэлцэж хоёрдугаар шат хүртэл явсан шүү. Тэгээд ороод юу ч бэлтгээгүй хүүхэд гуравдугаар шатанд хасагдалгүй яах вэ. -Таныг ЦДБЭЧ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар гэдгээр нь хүмүүс илүү таньдаг. Хэзээ энэ ам бүлийн гишүүн болов? -Энэ театрын халуун ам бүлд багтаад яг жил болж байна. Өнгөрсөн жил Ж.Вердийн “Аида” гэдэг том дуурийн Ромписийн дүрд дуулах санал хүлээж авсан. Тэгээд дуулсны дараа ирж ажиллах урилга хүлээж авсан. Энэ нэр хүндтэй ягаан байшинд орж ирсэн өөрийгөө азтай нэгэн гэж боддог. Би ЦДБЭЧ-ын гоцлол дуучнаар есөн жил ажилласан юм байна. Оюутан байхдаа чуулгын дуучнаар орсон. -Дуурийн театрт орж ирээд ямар бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн байна вэ? -Олон сайхан дуурийн гол дүрийг бүтээж, өөрийгөө хөгжүүлж явна. Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурьт Хоролдой ноёны, Ж.Вердийн “Аида”-гийн Ромписийн, “Риголетто” дуурьт Монтеронигийн, Б.Шаравын “Чингис хаан” дуурьт Мэнлэг эцгийн, Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийн Насанбатын, Ж.Пуччиний “Богема”-д Коллен, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурьт Геремений зэрэг олон дуурьт дуулжээ. Дэлхийн том том сонгодог бүтээлийг богино хугацаанд дэлхийд таниулж чаддаг монгол хүн гэдэг ямар агуу авьяас чадвартай гэдгийг манай дуучид харуулж байна. Манай театр Азидаа хамгийн том, олон дуурь тавьсан нь. Том дууриудыг тайзан дээр амилуулсан Ц.Пүрэвдорж, Х.Уртнасан, А.Бүтэд багш нараараа бахархдаг. Энэ буянтай багш нар байгаагүй, бидний замыг тавьж өгөөгүй бол залуучууд сонгодог урлагийн талаар ямар ойлголттой байхыг хэлж мэдэхгүй юм. -Сүүлийн үед залуус сонгодог урлаг сонирхдог болжээ. Энэ нь залуу уран бүтээлч нартай холбоотой байх? -Үнэхээр дуурийн залуу уран бүтээлчидтэй холбоотой. Манай театрын 80 хувь нь залуус байна. Цус сэлбэгдэж залуус олноор гарч ирсэн. Дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц мундаг дуучид байгаа. Манай театрын Э.Амартүвшин, Э.Анхбаяр, Ч.Энхтайван нар дэлхийд нэрээ гаргасан уран бүтээлчид. -ЦДБЭЧ-ыг энэ театртай харьцуулж болохгүй байх. Гэхдээ ажлаа сольсон хүнд ямар санагдаж байна? -Чуулгын хамт олон сайхан. Өдий зэрэгт хүргэх эх үндэс суурийг чуулга тавьж өгсөн. Цэргийн чуулга гэдэг утгаараа дэг жаягтай. Есөн жилийн хугацаанд их зүйлийг сурсан. Тухайлбал, дуучин хүн тайзан дээр биеэ хэрхэн авч явах, үзэгчидтэй харилцах, бүтээлээ хүргэх талаар байнга суралцаж ирсэн. Урлаг бол тэр чигээрээ соёл. Гэхдээ сонгодог урлаг гэдэг өөр том ертөнц байдгийг орж ирээд мэдэрлээ. Их соёлтой, боловсон, ур чадвартай, хариуцлагатай, хийх юмаа цаг тухайд нь хийгээд явдаг тийм хүмүүс байдаг юм. -Олон улсын уралдаанд хэр оролцож байв? -2010 онд ЦДБЭЧ-д гоцлол дуучин байхдаа ОХУ-ын Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын ари, романс дуулаачдын уралдаанд оролцоод Гранпри шагнал хүртэж байлаа. Сая Ц.Пүрэвдорж багшийнхаа нэрэмжит уралдааны Гранприг хүртлээ. Одоо манай гэрт хоёр том Гранпри байна даа. Өнгөрсөн жил М.Глинкийн уралдаанд оролцох байсан ч явж чадаагүй юм. 2015 онд болох уралдаанд нь оролцоно доо. -Мэргэжлийн сургуулийг нь дуурийн дуулаачаар төгсчихөөд нийтийн дуу дуулаад явдаг уран бүтээлчдийг та яаж үнэлдэг вэ? -Сонгодог урлагийн чиглэлээр төгсч байгаа дуучныг тэр болгон ДБЭТ авдаггүй юм. Шалгуур өндөртэй байгууллага. Газар газраас ирсэн шилмэл мундаг хоолойтой дуучдыг авдаг юм шүү дээ. Түүнээс хэр баргийн аавын хүү ирчихээд “Би дуурийн дуучин болъё” гэж хэлж зүрхэлдэггүй юм. Уран бүтээлч хүнд мөнгө санхүүгийн асуудал чухал байлгүй яах вэ. Нийтийн дууг сонсох масс их. Би ч гэсэн дуурь дуулахын хажуугаар хувийн уран бүтээл хийдэг. Чуулгад байхдаа л хийдэг байсан. “Хайр гижигдсэн цэргийн бүсгүй” цомгоо гаргаж, бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд хоёр удаа хийсэн. Одоо “Сүүлчийн тулааны өмнө” гэдэг цомгоо гаргах гэж байна. -Сонгодог урлагаар бие даасан уран бүтээл хийхийг боддог уу? -Одоо ганцаарчилсан поп опера чиглэлээр уран бүтээл хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Цаашдаа мэргэжлийн чиглэлээрээ уран бүтээл хийх бодолтой байна. Гадаадын сонгодог дууг поп опера чиглэлээр мэргэжлийн түвшинд дуулна. Пүүжээ, Жамьянжав багш нар шиг ээ сайхан баргил хоолойтой дуурийн дуучин болж түүхэнд үлдэх юмсан гэж мөрөөддөг байлаа. Энэ мөрөөдөл захаасаа биеллээ олж байна. Энэ мундаг багш нарынхаа залгамж халаа болж, дуурийн урлагаар дэлхийн тавцанд гарч дуулахыг мөрөөдөж байсан. Монгол хүн амны бэлгээрээ гэдэг. Удахгүй биелэх байх. -Нууц биш бол чуулгадаа хэдэн төгрөгийн цалинтай ажиллаж байв. Театрт ирээд цалин нь нэмэгдэв үү? -Чуулгад сардаа 800 мянган төгрөгийн цалинтай байсан. Харин энд ирээд 300 мянгыг авдаг болсон. Хамгийн гол нь Монголын номер нэг театрын дуучин гэж зарлуулах нь нэр төрийн хэрэг. Би энэ байгууллага руу нэг том мөрөөдөл тээж орж ирсэн. Тэр том мөрөөдлөө биелүүлэх нь миний үүрэг. Эхнээсээ биелж байна. Энэ театрын буян хишиг, үр шимийг нь амсч эхэллээ. Цаашид олон том тэмцээн уралдаан намайг хүлээж байгаа. -ХБК-ийг хэдэн онд төгссөн бэ? -2003 онд ороод 2007 онд А.Бүтэд багшийнхаа удирдлага дор төгсч байлаа. Сая уралдаанд түрүүлсэн Б.Энхнаран бид хоёр нэг ангийнх. Нэг ангийн хоёр түрүүлснийг ихэд бэлгэшээж байгаа шүү. -Манай уран бүтээлчид дууныхаа шүлэг, аялгууг анхаарах цаг болжээ. Хэвэнд цутгасан юм шиг биенээ дуурайж хэлбэрддэг уран бүтээлч олширлоо гэх шүүмжлэл бий? -Уран бүтээлчид шүүмж-лэлийг хүлээж авах ёстой. Мөн шүлэг аялгууны талаар ч анхаарч ажиллах хэрэгтэй юм болов уу. Хэтэрхий нэг хэлбэрт баригдаж бүтээл төрүүлдэг болсон нь үнэн. Нийтийн дуучид дуугаа сонгохдоо олонд хүргэх талаас нь хөнгөн хялбар аргаар ямар ч чанаргүй уран бүтээл сонгочихдог. Олонд хурдан таниулж зах зээлд гаргах зорилготой. Хөгжмийн зохиолчид нь ч ялгаагүй юм шиг санагддаг. Харин Б.Бямбабаяр ах гайгүй сайн дуу хийчихдэг. Би сонсох дуртай. Жаахан хүнд төрөлдөө ороод явчихдаг ч тийм дуу хийх хэрэгтэй. -Дуучин хүн дуулах тусам хоолой цээл тунгалаг болдог гэж ярьдаг ч дуурийн дуучдыг гам барих хэрэгтэй гэдэг юм билээ? -Дуурийн дуучин том уран бүтээл дуулах тусам тэр нь хоолойн дасгал болдог. Сая уралдаанд орохын өмнө Ж.Вердийн “Реквием”-д гоцлол дуучин Наранчимэг, Ариунаа, манай гоцлол дуучин болж байгаа Даваадорж бид дөрөв дуулсан. Энэ бэлтгэл сургуулилалт болсон.Пүүжээ багш “200 хувь хийж байж 100 хувь гэж өөрсдийгөө бодох хэрэгтэй шүү” гэж дуучдадаа хэлдэг байсан юм билээ. Гам барихын хувьд хамаагүй шүү дээ. Би цэл хүйтэн ус уучихдаг. Гайгүй байдаг. Эмзэглээд байх тусам хоолой эвгүй болчих шинжтэй шүү. Тэгэхээр хүйтэн халуунд дасгаж байх хэрэгтэй. -Таны төрж өссөн нутаг ус хаана билээ. Дуучны удамтай юу? -Би Сүхбаатар аймагт төрж өссөн. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ эгч бид хоёр ойрын хамаатнууд. Миний өвөө нутаг усандаа алдартай хуурч хүн байсан. Ш.Чимэдцэеэ эгчийг урлагийн тайзан дээр анх гаргасан хүн бол миний өвөө. Миний аавын талын ч Дарьгангын уртын дууг найр наадамд сайхан дуулчихдаг хүмүүс байсан гэдэг. Дуучин Э.Амартүвшин манай аавын нутаг юм билээ. Сайнаар яривал садан төрөл болох хүмүүс. -Багадаа урлагийн хүн болно гэж боддог байсан уу? -1999 онд 10 жилийн сургуулиа төгсөөд өвөө эмээгийнхээ дэргэд хоёр жил мал маллаж үзлээ. 2000-2001 оны хар зудыг үзээд л хотод орж ирсэн хүн дээ. Нэг өдөр өвөө, эмээгээ уйлуулаад л ээжийгээ дагуулаад гэрээсээ гарч байлаа. Ерөөсөө урлагийн хүн болно гэж бодож байгаагүй. Гэхдээ урлагийн замд хөтөлсөн хүн бол миний ээж, манай нутгийн ах Оргил хоёр. Тэр хүн миний гараас хөтлөөд ХБК-д оруулж өгч байлаа. Тухайн үед нийтийн дуучид гэж бараг байдаггүй. Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат гээд хуруу дарам цөөн хүн байсан. Тэдний дундаас Завханы С.Батсүхийн дуу л хит болж явдаг байсан. Тэгээд л “Батсүх ах шиг л дуучин болно” гэсэн бодол тээж явлаа. ХБК-д шалгалт өгөхдөө “Жирмийн цагаан нуур” дууг дуулаад тэнцэж байсан. Тухайн үед их нарийхан хоолойтой. Гавьяат С.Батсүх шиг дуулдаг байж билээ. Тэгээд хоёрдугаар курсээс хоолой баргил бүдүүн болж эхэлсэн. О.САЙХАНЦЭЦЭГ
урлаг соёл
Зураач уран бүтээлч Д.Батбилэг гурав дахь үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд нээлээ. “Are you ready” нэрнээсээ л сонирхол татсан үзэсгэлэнгийн танхимын үүдээр алхануут хэн хүнгүй дуу алдана. Учир нь зураач Даржаагийн Батбилэгийн олон жилийн турш цуглуулсан пянз болон хөгжмийн түүхийн холбогдолтой ховор ном, сонины хайчилбаруудаа дэлгэжээ. Түүний хувийн цуглуулгад рок поп, жааз, блюз гээд хөгжмийн ертөнцийн олон төрлөөс бүрдэх 2500 орчим пянз байдаг бөгөөд галерейн багтаамжаас шалтгаалаад 350-ийг нь шилж тавьсан гэнэ. “Битлз”, “Queen”, Элвис Пресли””, Майкл Жексон, Лэди Гага тэргүүтэй алдартнуудын “Дэлхийн шилдэг дууны жагсаалт”-ыг 100 долоо хоногоос дээш тэргүүлсэн хамгийн шилдэг пянз, дэлхийд ердөө 50, 100-хан ширхэг хэвлэгдсэн, алтан болон платинум пянзыг ч эндээс үзэж нүдээ хужирлах боломжийг олгож буйгаараа уг үзэсгэлэн онцлогтой аж. Түүнчлэн тэдний хөргийг тосон будгаар гайхалтай буулгасан нь хүмүүсийн анхаарлыг татаж байв. Хамгийн гол нь зүгээр нэг үзэсгэлэн гэхээсээ хүмүүст хөгжмийн мэдлэг олгох үүднээс тухайн хамтлаг, дуучдын талаарх бүхий л мэдээллийг пянзных нь хажууд шилэн хоргонд байршуулснаараа хэн хүний сонирхлыг татаж байлаа. Танхимын газраар хөглөрөх сонин, сэтгүүлийн хуудас ч хөгжмийн ертөнцийн түүхийг хүүрнэнэ. Энэ олон ховор содон пянзыг цуглуулахад багагүй мөнгө шаардлагатай биз гэхэд “Ах нь энэ пянзыг төдөн төгрөгөөр авсан шүү гээд тооцоо бодоод суудаг нягтлан биш. Хөгжимд үнэхээр дуртай учраас ховор содон пянз тааралдвал яаж ийгээд авахыг л зорьдог” хэмээн Д.Батбилэг зураач хэлсэн юм. Ингээд зураач Даржаагийн Батбилэгийн яриаг хүргэж байна. -Өмнө нь та Англид “Queen” хамтлагийн цуглуулга, өөрийн зурсан бүтээлүүдээрээ үзэсгэлэнгээ гаргаж байсан гэсэн? -Тийм ээ, Англид зөвхөн “Queen” хамтлагт зориулан үзэсгэлэнгээ дэлгэж байсан. Өнгөрсөн жил тус хамтлагийн 40 жилийн ой болоход. Дэлхий даяар фенүүдтэй тэр мундаг хамтлагт би багаасаа дурлаж өссөн фен л дээ. Тэгээд өөрийнхөө ганц дуртай хамтлагт зориулж яагаад үзэсгэлэн гаргаж болохгүй гэж. Тэр тусмаа Монгол хүн “Queen” хамтлагийн төрсөн нутагт үзэсгэлэнг нь дэлгэж болохгүй гэж үү гээд Англид очиж үзэсгэлэнгээ гаргасан. Тэгэхдээ би ямар нэгэн галерейг сонгоогүй Европын банкинд гаргасан. Монголын Элчин сайд ирж, миний үзэсгэлэнг нээсэн. -Англичууд тэрхүү үзэсгэлэнг тань хэр хүлээж авсан вэ? -Тухайн үед Английн сурвалжлагч нар маш их гайхаж байсан. Учир нь “Queen” бол Английн хамтлаг. Англичуудад монголчуудын тухай мэдлэг маш бага. Ямартаа л уулзаагүй удсан хоёр англи “Чи чинь монгол явчихсан” юм уу гэж алс холын гэсэн утгаар зүйрлэн ярьдаг. Англичуудын хамгийн дуртай хамтлагийг монгол хүн зурахаар маш их гайхаж хүлээж авсан. Тэгээд үзэсгэлэн нь ямар нэгэн галерейд биш Европын банкинд гарсан нь басхүү тэднийг гайхшралыг илүүтэй төрүүлсэн. Би сайндаа ч үүнийг хийсэн биш. Миний менежер Өнөрмаа гэж монгол бүсгүй Лондонд байдаг. Тэр хүний маш их идэвхи оролдлого, чармайлтаар энэ бүхэн бүтсэн. Өнөрмаадаа маш их баярлалаа гэж хэлье. -Тэрхүү үзэсгэлэнгээ Улаанбаатарчуудад дэлгэх нь ээ хэмээн төсөөлж байсан юм. Гэтэл энэ удаагийн “Та бэлэн үү” үзэсгэлэн үүднээсээ эхлэн өөрийн эрхгүй гайхшрал төрүүллээ? -Энэ үзэсгэлэндээ би дэлхийн хөгжмийн урлагийн түүхийг дэлгэсэн. Хөгжмийн урлаг рок, поп, рок-н-ролл хаанаас эхэлж дугарсан тэр цэгээс эхэлж байгаа үзэсгэлэн юм. Анхны рокууд, твист, рок-н-роллоос өнөөдрийн дэлхийн од Лэди Гага хүртэлх бүх түүхийг өгүүлсэн байгаа. Үүгээрээ миний үзэсгэлэн үүгээрээ онцлог. -Маш олон пянзыг дэлгэжээ. Өнөөдөр үүнийг сонсдог эгшиглүүлдэг хүмүүс Монголд гарын арван хуруунд багтах байх аа? Пянзыг сонсоход гоё ч арчилгаа ихтэй эмзэг гэгддэг. Таны цуглуулгад хэчнээн пянз байдаг бол? -Ямар ч байсан 2000 гаруй пянз бий. Яг нэг бүрчлэн тоолж үзээгүй. Сингл пянзнуудаа ер нь тоонд оруулдаггүй юм. Тэгэхдээ пянз хадгалалт, хамгаалалт эмзэг хэдий ч хоцрогдсон гэдэг ойлголт бол монголчуудад байдаг. Пянз хоцрогдоогүй гэдгийн том жишээ бол надад өнөөдөр Лэди Гагагын пянз бий. Өнөөдөр дэлхийд гайхуулж л байгаа дуучин биш шүү дээ. -Монголд пянз тоглуулагчийг дэлгүүр бүрт зараад байдаггүй шүү дээ? -Магадгүй аваад, хааласандаа хийгээд явж байхад авсаархан гэдэг утгаараа MPтоглуулагчийг нэрлэж болно. Гэхдээ пянз өөрөө манайд орж ирээгүй зах зээл учраас тоглуулагч нь зарагддаггүй. Европод пянз тоглуулагч өнөөдөр ч гэсэн зарагддаг, өнөөдөрийг хүртэл пянз гаргаж байдаг. Ний нуугүй хэлэхэд бид хөгжмийн урлагаас хоцорч яваа. -Танд хэчнээн пянз тоглуулагч байдаг вэ? Энэ үзэсгэлэнд хоёр ч пянз тоглуулагчаа тавьсан байна? -Янз бүрийн л пянз тоглуулагч байдаг. Зүү нь их амархан гэмтдэг, тэгээд олддоггүй учраас манайд битгий хэл Европт ч сэлбэгийн дэлгүүр байхгүй шүү дээ. Тиймээс зүүгээрээ бодож нэг нь хугарвал нөгөөдөх рүүгээ ордог учрас олон тоглуулагч авдаг. Бүүр сайн дөрөв таван пянз тоглуулагч бий. Тааруухантайгаа нийлээд арав орчим байгаа. -Пянзны цуглуулга бусад цуглуулгаас юугаараа ялгаатай, давуу талтай вэ? -Пянзыг цуглуулснаараа нэгдүгээрт мэдээлэл авдаг. Хоёрдугаарт маш нямбай болдог. MP3-ыг бол товчин дээр дараад л мартана. Өнөөдөр чиний сонсч байсан CD хугарвал маргааш гараад л захын дэлгүүрээс авна шүү дээ. Пянзыг өнөөдөр гүйж гараад авах боломж ховор. Дээр нь пянзыг хүн маш чамбай тавьж байж сонсдог. Ихэнх пянзчид “CD сонсоноос пянз сонсох нь шал өөр, юмыг сонссон шиг сонсдог” хэлдэг юм. Юмыг амьдаар нь мэдрэхийг хүсвэл пянзыг сонгох хэрэгтэй. -Таны үзэгэлэн дотор алхахад ч амаргүй юм. Учир нь дэндүү сайхан зургууд газраар нэг тавьчихсан байна. Энэ олон сонинг яаж цуглуулсан юм бол оо гайхаж байлаа? -Сонин тэр чигээрээ урлагийнх байх нь ховор шүү дээ. Урд хэсэгтээ нийгмийн амьдрал, дундуур нь улс төр, тэгээд спорт, хөгжим гээд байдаг. Би үүнээс зөвхөн хөгжмийн хэсгийг нь л түүж цуглуулсан. -Цуглуулгаа хаана хадгалдаг вэ? -Гэртээ -Арчилгаа их шаарддаг нандин цуглуулга юм аа. -Яахав би хамгийн гол нь тэр бүр дэлгэж үзүүлээд байдаггүй. Хав дараад байвал дараад байдаг хүн. Дэлгэвэл хэчнээн олон хүний хүртээл болох вэ гэдэг утгаараа энэ үзэсгэлэнгээ гаргасан. -Таныг Лондонд үзэсгэлэнгээ дэлгэсний дараа гадаадад үзэсгэлэнгээ дэлгээч ээ гэсэн урилга их ирсэн байх даа? -Би өөрийн гэсэн вэб хуудастай. Миний хувьд явж, суух сонирхол бага. Би чинь өөрөө монгол хүн. Монголчууддаа зориулж юмаа дэлгэж, эндээ л бүтээлээ хийдэг. Бид чинь улсдаа “өр”-тэй хүмүүс шүү дээ. Эх орондоо л уран бүтээлээ хийх сонирхолтой. -Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ? -Төлөвлөсөн ажлууд байна. Үзэсгэлэнгийнхээ дараа хийх ажлууд бий. Ярихад арай эрт юм уу. Гэхдээ мэдээж юу гэж дандаа хөгжим зураад байхав. Ер нь уран бүтээл бол тухайн нийгмийн захиалга. Юу хэрэгтэй, гаргаж ирж тавих сонирхол байна, түүнийг хийнэ дээ. -Та уран зураг, орон зайн урлаг, хивс гээд олон төрлөөр бүтээлээ урлах юм аа? -Би өөрөө туурган хивс буюу ханын хивсний төрлөөр мэргэшсэн. Туурган хивс хийхэд ямар нэгэн зүү ашиглахгүй гараар л сүлждэг. Ер нь юм юм л хийх сонирхолтой доо. Түүний үзэсгэлэн энэ сарын 29-нд хаалтаа хийн өндөрлөнө. Та заавал өөртөө цаг гарган амжаад үзээрэй. Гадаадад ч дэлгэгдэхгүй ховор “гайхамшиг” дэргэд тань байна шүү. Г.ДАША Гэрэл зургуудыг ЭНД дарж үзнэ үү.
урлаг соёл
Энэ удаагийн ярилцлагынхаа хойморт МЗЭ-ийн гишүүн, зохиолч Сааюугийн Баттулгыг урилаа. Тэрээр саяхан “Ур модны зүүд” номоо өлгийдөн аваад байгаа юм. С.Баттулга Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Үйлдвэр, урлалын дээд сургуулийг уран барималч, Их Монгол дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр тус тус дүүргэсэн нэгэн. -Юуны өмнө шинэ номоо хэвлүүлсэнд баяр хүргэе. -Баярлалаа. Танай сайтын уншигчдад ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. -Та сүүлийн үед хүүрнэл зохиол дагнан бичиж байна. Ер нь хүүрнэл зохиолын төрлөөр хэзээнээс эхлэн бичив? -Анх 2007 оноос эхэлж бичсэн л дээ. Миний бичсэн “Амрагийн захидал”, “Ижий зул” гээд хоёр шүлэг байдаг юм. Энэ хоёр шүлгээ багшид уншиж өгсөн чинь “Наад хоёр чинь тэр чигтээ өгүүллэг байна ш дээ. Чи ер нь өгүүллэг болгоод бичээд аваад ир” гэсэн. Багшийн даалгаврыг биелүүлэхгүй байж болохгүй шүү дээ/инээв/. Тэгээд өгүүллэг болгоод үзүүлсэн. Тэр маань хүмүүст их таалагдаж, түүнээс л урам зориг авсан даа. Би ер өөрийгөө их азтай гэж боддог. Учир нь Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр багшаараа хичээл заалгаж, одоо үеийн хүүрнэл зохиолын мундаг зохиолч П.Батхуяг багшийнхаа үгийн сонсч байлаа. Одоо ч гэсэн энэ хоёр багштайгаа байнга холбоотой байж, зохиол бүтээлийнхээ алдаа, оноог хэлүүлж явдаг. -Хавар болохоор их бичдэг, эсвэл намар илүү хөглөгддөг гэж яруу найрагчид ярьдаг даа. Танд уран бүтээлээ туурвихад нөлөөлдөг цаг, улирал байдаг уу? -Байлгүй яахав. Хавар болохоор яагаад ч юм их гэгэлзээд, догдлоод байдаг юм. Гэхдээ бусад цагт нь бичихгүй байна гэсэн үг биш л дээ. Дээрээс нь гудамжаар алхаж явахдаа зохиолынхоо сэдэл, санаа, дүрийнхээ амьдралыг ихэвчлэн олдог. Заримдаа бол цэвэр төсөөллийн дүрүүд ч байдаг л даа. Би бичиж байх үедээ өөрийгөө бурхан мэтээр төсөөлдөг. Яагаад гэвэл дүрүүдийг хэнтэй уулзуулах вэ, хэнээс салгах вэ, гээд “үхэл амьдрал”-ыг нь би л шийднэ. -Ч.Лодойдамба зохиолч “Тунгалаг тамир”-ынхаа Төмөрийг үхүүлчихээд уйлж байсан гэдэг. Өөрт тань ийм үе гардаг уу? -Гарна л даа. Энэ “Ур модны зүүд” гээд туужийн төгсгөлд ур модыг нь эхнэр нь шатаачихдаг юм. Тэгээд их харамссан. Нэг хэсэг эхнэртэйгээ ч юм дуугараагүй. Харахаар л эхнэр маань шатаачихсан юм шиг гомдол төрөөд болдоггүй /инээв/. -Өөрийн чинь зохиолын баатруудын нэр их сонин юм. Цэцүүхэй, Жамила гэх мэт. Дүрийн нэрийг яаж сонгодог вэ? -Ер нь янз янз. Гэхдээ шууд л Бат, Дорж гээд нэрлэчихвэл утгагүй л дээ. Заримдаа бол зүүднээсээ ч олно. Эсвэл нэлээд хугацаанд бодож байж, зан араншин, гарч буй үйл явдалдаа тохирсон нэрийг сонгодог. Гол дүрийнхээ нэрийг өгөхгүй явж, явж зохиолоо бичиж дуусгачихаад өгсөн ч тохиолдол байдаг. -“Хилийн цоорхой” баримтат туужийн тань талаар асуумаар санагдлаа. Туужийнхаа санааг яаж олов, яагаад энэ зохиолыг бичих болсон бэ? -Би өөрөө Увс аймгийн Зүүнговь суманд төрж өссөн. 13 настайгаасаа буу үүрч, адуу манасан. Манай нутаг хилтэй их ойрхон учраас тува нар байнга хил зөрчин орж ирж дээрэм тонуул хийдэг. Бид малаа хамгаалахын тулд тэдэнтэй буудалцаж, алуулах тохиолдол ч гардаг байлаа. Хил зөрчин орж ирж байгаа тува нар бол шууд алах, дээрэм хийхээр шийдчихсэн хүмүүс байдаг. Тэр нутгийн ард иргэд маань ямар хэцүү нөхцөлд, таван малтайгаа үлдэхийн төлөө амьдардгийг мэддэг болохоор энэ туужийг бичсэн. Анх хүмүүст энэ талаар ярихаар “Орчин үед ийм амьдрал гэж хаана байдаг юм бэ” гээд итгэдэггүй байсан. Нутаг орныхоо тухай бодож яваад ер нь ийм хүнд нөхцөлд, тэр орон нутагт амьдарч байсан хүний хувьд үүнийг уран бүтээл болгоё гэж бодсон. Ийм амьдрал байсан юм, одоо ч үргэлжлээд байгаа юм шүү гэдгийг олон нийтэд уран бүтээлээрээ дамжуулж хэлэхийг зорьсон. -Сүүлийн үед хүүрнэл зохиолоор дагнан бичиж байгаа цөөхөн залуу зохиолчдын нэгийн хувьд Монголын үргэлжилсэн үгийн зохиол ямар төвшинд явж байна гэж боддог вэ? -Би одоо иймэрхүү дүгнэлт хэлэхэд хэцүү байна л даа. Нэг үе яруу найраг хүмүүсийг байлдан дагуулж байсан бол нэг үе хүүрнэл зохиол товойж гарсан байдаг юм. Энэ талаар хүмүүс ч ярьдаг, цаг хугацааг нь тооцохоор ч тийм байдаг. Одоо бол Монголд хүүрнэл зохиолын цаг үе эхэлж байх шиг байна. Гэхдээ зөвхөн эх орондоо өөр хоорондоо өрсөлдөх нь жаахан тиймхэн. Дэлхий яагаад манай уран зохиолыг уншихгүй байна вэ гэхээр манайд мэргэжлийн орчуулагч бараг л алга. Дээрээс нь хүмүүс эхлээд уламжлал цаашаа, сэтгэлгээгээр зохиол бичих хэрэгтэй гээд байдаг. Би бол уламжлалыг сэтгэлгээтэй хослуулж авч үлдэх нь зүйтэй гэж боддог. Тэгж байж Монголын утга зохиол илүү хөгжих боломжтой. Манай улсын ард иргэдийн амьдрал, түүхэн уламжлал, ёс заншил тэр чигээрээ уран зохиол шүү дээ. Бидний бичээгүй өөрсдийн минь амьдралыг гадны нэг нөхөр тэмдэглэл маягаар бичээд л дэлхий нийтээр шагшуулж байгаа биз дээ. Тэгэхээр уламжлалт арга зүйгээ шинэ сэтгэлгээгээр баяжуулан зохиол бүтээлээ туурвих хэрэгтэй. Ингэж бичсэн зохиолыг мэргэжлийн уран зохиолын орчуулагч орчуулснаар дэлхий нийт унших болно. Манай уран зохиол, уран бүтээлчид бол гайхалтай шүү дээ. -Тэгвэл манайд зөвхөн уран бүтээлээрээ амьдрах тийм зах зээл ер нь байна уу? -Уг нь байгаа л даа. Гэхдээ одоо үед чинь хамгийн их худалдаалагддаг номууд бол яг үнэндээ эротик зохиол, хэрхэн баяжих вэ, яаж турах вэ гэх мэтийн юмнууд л байна ш дээ. Дээрээс нь захиалгын зохиолчид их байна. Яагаад захиалгын зохиолчид олшроод, тэд байсаар байна вэ гэхээр ердөө түүнийг нь унших масс /олонхи/ байгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор жинхэнэ уран зохиолын үнэ цэнэ алдагдаад байгаа юм. Одоо чинь хэн дуртай нь кино зохиол бичиж байна, жүжиг зохиож байна. За тэр дууны шүлэг гээд байгаа юм бол бүр замбараагаа алдсан. Ямар нэгэн шалгуур, цензур байхгүй болохоор иймэрхүү байдалд хүргээд байх шиг байгаа юм. Монголын их уран зохиол “цоорхой тэрлэг шиг” байж болохгүй л дээ. “Тэрлэг”-нийхээ өнгийг нь шинээр солих, одоохондоо болохгүй бол ядаад нөхөх хэрэгтэй байна. -Та Монгол хэл, уран зохиолын багш хүн. Тиймээс яриагаа жаахан өөрчлөөд уран зохиолын хичээлийн хөтөлбөрийн талаар ярих уу? -Энэ бол үнэхээр хэцүү зүйл. Одоо манайд Монгол хэл, уран зохиол гээд хоёр том хичээлийг нэг багш заадаг. Тэдгээр багш нар нь монгол хэлний дүрэм заахаас биш уран зохиолоо зааж сургадаггүй. Хүүхдүүдэд юу заадаг вэ гэхээр нөгөө л нэг Д.Нацагдорж, Б.Явуухулангийн намтрыг цээжлүүлж, зохиол бүтээлээс нь уншуулж яриулаад л дүнг нь гаргачихдаг. Намайг нэг удаа хөдөө явж байхад нэг багш “”Хүүхдүүдийнхээ дүнг Б.Шүүдэрцэцэгийн зохиолыг яриулаад л гаргадаг” гэж ярьж байсан. Б.Шүүдэрцэцэг гэдэг зохиолч Монголын их утга зохиолыг тодорхойлохгүй шүү дээ. Эх орны ирээдүй болсон үр хүүхдүүдийн сэтгэхүйг хар нялхаас нь захиалгын, мөнгөний зохиолоор дүүргэж, уран зохиолыг ойлгох ойлголтыг нь үгүй хийж болохгүй. Бүр уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасна ч гэж нэг үе яригдсан шүү дээ, үнэхээр харамсалтай. Уран зохиол байж гэмээнэ улс орон тусгаар тогтнолоо хадгалж, үүх түүхээ марталгүй хойч үедээ өвлүүлж, зан заншлаа хадгалж авч үлдэж чадна. Мөн гадны уран зохиол, ялангуяа сонгодог төвшинд бичигдсэн зохиолыг хүүхдүүдэд бүр багаас нь зааж, тэдний хүмүүжил, бие даах чадварыг өндөр хөгжүүлэх хэрэгтэй. -Тэгэхээр сонгодог зохиол гэж яг юу юм бэ, таныхаар...? -Үүн дээр олон хүн өөр өөрийнхөө тодорхойлолтыг хэлэх байх л даа. Минийхээр бол цаг хугацааны уртад үнэ цэнээ алдалгүй, уншигчдын тархи оюунаас арчигдаагүй тийм л зохиолыг сонгодог гэж хэлнэ. -Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд амжилт хүсье! -Баярлалаа. Танай сайтын уншигчдыг урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлж ивээж явах болтугай гэж ерөөе. Ярилцсан: Т.ДАРХАНХӨВСГӨЛ
урлаг соёл
Монголын урчуудын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хавар-2012” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж байна. Үзэсгэлэнг уламжлал ёсоор “Шинэ санаа-шинэлэг бүтээл” уриан дор зохион байгуулах бөгөөд долоо хоног үргэлжлэх юм. “Хавар-2012” үзэсгэлэнд 100 шахам уран бүтээлчийн 150 гаруй бүтээлийг толилуулна. Д.Жаргал
урлаг соёл
“Боловсрол суваг” телевиз, “В production”-тай хамтран хэрэгжүүлж буй “Камертон 2” төсөлд нийт 760 оролцогч өрсөлдсөн. Сүүлийн шатанд шилдэг 16 оролцогч шалгаран үлдээд байгаа билээ. “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин, продюсер Д.Болдтой үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Камертон 2” төслийн талаар ярилцлаа. -“Камертон 2” төслийн тавдугаар шатыг удаан хүлээлээ? -Одоо тавдугаар шат эхэлж байна. Дөрөвдүгээр шатны дараа шилдэг 16 үлдсэн. Гол нь бид нар маш сайн бэлтгэл хийх ёстой юм байна гээд хүүхдүүдээ бэлдүүлсэн. Дөрөвдүгээр шатанд тэнцсэн хүүхдүүдээ дөрөв дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй дөрвөн хамтлаг болгоод дөрвөн хоолойгоор хөгжимгүй акапелла урсгалаар дуулж сургах бэлтгэлүүдийг хийлээ. Амьд хөгижмтэй өшөө сайн дуулах бэлтгэлүүдийг хийлээ. Яагаад ийм урт хугацаанд бэлтгэл хийв ээ гэхээр гол нь шоу гэдэг нь чухал биш миний хувьд. Хүүхдүүдээс амьдаар дуулдаг сайн хамтлаг гарч ирнэ гэдэг хамгийн чухал гэж би хувьдаа бодсоны үндсэн дээр бэлдсэн. Ер нь монголын рок, попод ам барьж дуулдаг дуучин хэрэггүй. Жинхэнэ амьдаар дуулдаг дуучин хэрэгтэй. Тиймээс манай “Камертон” хамтлагийн шинэ залуу үе болох “Камертон 2“ шоунаас төрж байгаа хамтлаг бол амьдаар л дуулах ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа. -Оролцогчоо хэрхэн дөрвөн хамтлаг болгон хуваасан бэ? -Сугалаа сугалаад өөрсдийн багаа бүрдүүлсэн байгаа. Ерөнхийдөө дөрвөн хамтлаг маань аккпелла урсгалаар боломжийн сайхан дуулдаг боллоо. Камертон хамтлагийн дуунуудаар дөрвөн клип акапелла дуулж хийсэн байгаа. Удахгүй нэг сарын дундуур шоу маань хаалтаа хийж шалгарсан дөрвөн залуутайгаа 150 сая төгрөгний гэрээ хийнэ. -“Камертон 2” төсөл залууст маш том бодит боломжийг олгож байгаа гэдгээрээ бусад энэ төрлийн шоунаас ялгаатай. Төсөл дуусахад тэдэнд зориулсан шинэ уран бүтээлүүд бэлэн байгаа бол уу? -Гарч ирсэн залуусын продюсераар би өөрөө ажиллана. Одоо бол уран бүтээлүүд нь хийгдээд эхэлчихсэн. Бид нар нэгдүгээр сарын дундуур шоугаа хаангуут энэ хамтлаг маань шууд шинэ уран бүтээлдээ орно. Тийм учраас түрүүний хэлдэгээр манай хамтлагийг анх гарч ирж байхад ийм боломж, бололцоо байдаггүй. Тэр үед одоогийнх шиг олон телевиз, фм, вэб сайт, ийм мөнгөний боломж ч байгаагүй. Бид энэ төслөөрөө шинэ залуу үеээ дэмжиж байгаа том хэлбэр гэж ойлгож байгаа. Тэдэнд маш том боломжийг олгож байгаа. Тэр утгаар нь монголын рок попын сонсогч нарт маш гоё хамтлаг бэлэглэж, бэлдэж өгөхийн төлөө явж байна. -150 сая төгрөгний хөрөнгө оруулалт гэдэг бол том боломж. Үүнийг хэрхэн босгож байгаа вэ? -Манай залуусыг дэмждэг компани, байгууллагууд маань өгч байна. Шинэ залуу үеээ дэмжиж нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, шоунд хөрөнгө оруулалт хийж байгаа. Тун удахгүй шоуныхаа хаалтан дээр эдгээр компаниудыг албан ёсоор зарлана. Тэдгээр компанийн төлөөллүүд ирж шалгарсан дөрвөн залууд маань гэрээгээ гардуулна. Энэ маань эдгээр хүүхдүүдийг энтертайнмент бизнест хөл тавихад маш том хөрөнгө оруулалт боломжийг олгож байгаа хэлбэр юм. -Төсөл “Камертон 2” нэртэй байгаа. Шинэ хамтлаг ямар нэртэй байх бол гэдэг их сонин байна л даа? -Шоуны нэр бол “Камертон 2”. Яагаад ингэж нэрлэсэн бэ? гэхээр “Камертон” шиг биш илүү хамтлаг гарна гэсэн утгаар. Гарч ирж байгаа хамтлаг өөрсдөөө нэрээ ярилцана шинэ нэрээр гарч ирнэ. Тэд Камертоны өрсөлдөгчид байна. Хамтлаг одоо шинэ уран бүтээлдээ орох гэж байна. Тиймээс Камертон хамтлагаас мундаг байх л хамтлаг гарах ёстой. -Төслөөс төрөн гарах хамтлаг нь “Камертон” хамтлагийн өрсөлдөгч байх хэдий ч шинэ уран бүтээлүүд дээр хамтран ажиллах уу? -Магадгүй шинээр гарч ирж байгаа энэ хамтлагтай манай хамтлаг дуэт дуу дуулах бол уу гэж би хувьдаа бодож байна. -Монголын рок, поп урлагт амьдаар дуулж байгаа хамтлаг их дутагдаж байгаа. Өмнө нь төрөн гарч ирж байсан хамтлагууд түр уран бүтээлээ завсарласан. Тэр орон зайг нөхөөд энэ хамтлаг гарч ирэх нь ээ хэмээн үзэгчид тэднийг тэсэн ядан хүлээж байгаа байх? -Одоо рок, попынхон маань маш их ярьдаг болсон. Амьдаар дуулдаггүй ам барьдаг хамтлаг олон болж гэж. Энэ нь нэг талаараа маш зөв. Нөгөө талаараа биднийг сайн дуулах боломжийг хангасан концертын заал, техник, тоног төхөөрөмж, түүн дээр ажиллах инженерүүд маш сайн байх шаардлагатай. Энэ бол маш олон талтай асуудал. Мэдээж сүүлийн үед маш олон ам барьдаг хамтлаг, дуучид зөндөө гарсан. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ одоо бол дандаа амьдаар дуулах хэрэгтэй. Амьдаар дуулахын тулд тэр заал, апратур дээр өндөр шаардлага тавих хэрэгтэй гэж бодож байгаа. Одоо бид ч залуу үе маань ч рок, попыг босгохын төлөө улам нэр хүндтэй болгохын төлөө ажиллана гэж бодож байна. -Монголд өнөөдөр томоохон хэмжээний шоу, тоглолт хийх шаардлага хангасан заал, танхим бараг л алга байна шүү дээ? -Угаасаа байхгүй шүү дээ. Ном ёсны тоглолтын заал, танхим, хөгжим гэдэг бол шал ондоо. Хүмүүс хувцасаа өлгүүлээд тохилог орчинд үзнэ гэдэг бол огт өөр ойлголт. Тэрийг ойлгодоггүй хүмүүс гадагшаа явж гадны заал, танхимыг үзэх хэрэгтэй. Ядаж тэр бие засдаг газрыг нь харах хэрэгтэй ш дээ. Манай энэ шоу үзэж байгаа газрууд бол яг үнэндээ гадаадын шоу болдог танхимуудын хажууд малын хашаа шиг газрууд. Тиймээс манай төр засаг, улс маань ерөнхийдөө монгол улсын урлаг соёлд маш том хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэж бодож байна. Токио, Нью Йорк, Сингапурын тэр жишгээр том заалтай болох хэрэгтэй. -Тэгвэл бараг ам барьж дуулдаг хамтлагууд үүнд зохицуулдаг юм биш үү? Ер нь тэгээд бүх зүйлтэй аргалж дуулж байна шүү дээ. Манай рок попод олон жил зүтгэсэн зарим нэгэн хүмүүс ам барихаас аргагүй апратуртай хөгжим байдаг шүү дээ гэдэг. Хөгжим нь аймаар дуугардаг, микрафон нь ажилладаггүй, хоцрогдсон хямдхан техниктэй. Тэгэхэд гадны дуучид өнөөдөр ямар том тоног төхөөрөмж дээр яаж хангагдаж дуулж байна. Тэр мундаг гадны дуучид ирээд манай ийм аппратур дээр дуулахгүй. Уучлаарай бид нар ийм апратур дээр дуулахгүй ээ гээд зөндөө нөхцөлүүд тавьдаг. Маш том шаардлага, заал, хувцас болон амралтын өрөө гээд стандарт байх ёстой зүйлс монголд байдаггүй. Тйим болохоор ид мандаж, дэлхийн залуусыг байлдан дагуулан тэргүүлж байгаа хамтлаг, дуучид монголд хэзээ ч ирдэггүй. Тийм бололцоо нөхцөл ч байдаггүй. -Монголд сүүлийн жилүүдэд гадны хамтлагууд ирсээр байгаа шүү дээ? -Эдгээр хамтлагууд хэдэн жилийн дараа ирэв ээ? Яг тухайн ид үедээ бол ирэх байсан уу үгүй юу гэдгийг би мэдэхгүй. Тийм учраас шууд утгаараа бид мундаг театр, апрутуртай болох хэрэгтэй. Мэдээж үзэгчид маш сайн чанартай тоглолт, шоуг үзэн чанартай дуучдыг л сонсох дуртай. Үүнийг бид бүрдүүлж өгөх ёстой. Яагаад гэвэл үзэгчид өөрсдийн хөдөлмөрөөрөө олж авсан мөнгөөрөө тасалбар аваад орж ирж байгаа учраас. Тиймээс үзэгчид маань ч гэсэн тоглолтын заал, хамтлаг, дуучдад маш том шаардлага тавих хэрэгтэй. Бид нар ч гэсэн шинээр гарч ирж байгаа хамтлаг, дуучдад одоо бол зөвхөн амьдаар дуулах хэрэгтэй гэдэг шаардлагыг тавьж байгаа. Одоо тэр ам барьдаг, фонограм тавьдаг асуудлыг болих хэрэгтэй. Амьдаар дуулж байж цаашид явна, тэгж гоё мэдрэмж, сэтгэлийн хөдөлгөөнийг гаргадаг. Тийм л шаардлага тавьж, бэлтгэлүүдээ хийгээд байна. -“Камертон 2” төсөлд 760 залуус өрсөлдсөн. Тэдгээрээс 16 оролцогчийг тавдугаар шатанд үлдээх амаргүй байсан уу? -Тийм ээ энэ бол маш том өрсөлдөөн. Оролцогчид маань уйлах, баярлах гээд олон сэтгэл хөдөлгөсөн зүйл байсныг манай шоунаас харсан байх. Тиймээс шилдэг 16 оролцогчоосоо сүүлийн дөрвийг сонгох гэж яарсангүй. Маш сайн бэлдэж, шүүсийг нь шахаж байж гаргахыг зорьж байна. Зүгээр л шоугаа бодоод хамтлагаа тодруулахыг бодсонгүй. Гол нь маш сайн хамтлаг гаргахаар зүтгэж байна -Өрсөлдөгчөө өөрсдөө бэлдэх ямар байна даа? -Мэдээж гоё шүү дээ. Өрсөлдөгчтэй байж аливаа юм хөгждөг. Уран бүтээлийн өрсөлдөөн гэдэг бол маш гоё бие биенийгээ хөгжүүлж явдаг. Өнөөдөр Монголын рок, поп урлагт тийм орон зай дутагдаж байгаа. Маш гоё өрсөлдөгчдийг бий болгох ёстой. Тэгэж байж бид нар хөгжинө. 1995-1999 оны үед манайд “Номин талст”, “Камертон” хамтлагууд уран бүтээлээрээ өрсөлддөг байсан. Тэр үед фм-ийн “хит”-д тэргүүлээд хоорондоо өрсөлддөг байлаа. Одоо бол тийм зүйл алга аа. Монголын “Chart”-уудын систем гэж төгс утгаараа алга. Ямар зарчмаар явдагийг би ойлгодоггүй. Үнэхээр манайд зэрэглэл гэдэг юм алга. Рок, попын уран бүтээлийн өрсөлдөөн, бодлогын тал дээр шинэчлэл хийж дэлхий дахины энтертайнмент шоу бизнес хөгжиж байгаа жишгээр манайх ч гэсэн хөгжих ёстой гэж бодож байгаа. -Таныг “Гурван охин” хамтлагийн шинэ цомог дээр продюсераар ажилллаж байгаа гэж дуулсан? -Энэ жилийн хувьд “Монгол поп 2” цомог худалдаанд гарах гэж байна. Шинэ цомогт маань багтсан “Үүлэн домог” дуу амжилттай явж байгаад баяртай байгаа. Үүний дараа “Гурван охин” хамтлагийн шинэ цомог дээр продюсераар ажиллах болно. Бас “Камертон 2” төслөөс гарах хамтлагийн шинэ дуунуудыг зохиогоод явж байна. Мөн “Камертон” хамтлагийн шинэ цомгийн ажил эхэлсэн. -Энэ их ажлыг яаж амжуулж байна аа? Мэдээж хөгжим гэдэг бол ариусал, гэгээрэл, маш гоё онгодыг хайрладаг шүү дээ. Түүнийхээ хүчинд би ажлаа амжуулдаг гэж боддог. -Саяхан болсон “Гоёл” наадамд хамтлагаараа дуулсан шүү дээ? Шинэ жилийн захиалганд хэр их дарагдаж байна? -“Гоёл” наадамд 2005 оноос хойш байнга оролцож ая дуугаа өргөж байгаа. Шинэ жилийн захиалга их ирж байгаа шүү. Гол нь “Камертон” хамтлаг тодорхой хэмжээнд завсарласан учраас маш сайн шинэ уран бүтээл хийх ёстой. Тйимээс шинэ дуунуудаа гаргахаар хувь хувьдаа ажиллацгааж байна. Г.ДАША
урлаг соёл
“Big line film” студийн ерөнхий найруулагч З.Батболдтой холбогдож “Өглөөний мэнд”-ийг нь эрэв . Тэрбээр “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Боолын гэрээ”, “Бурхан өршөөг” зэрэг уран сайхны киног найруулсан билээ. Саяхан “Бурхан өршөөг” киног МҮОНТ-ээр гаргасан юм. З.Батболдоос энэхүү киноны тухай болон одоо хийж байгаа “Монгол төрийн товчоон” баримтат киноны талаар тодруулсан юм. -Өглөөний мэнд хүргэе? -Уншигчдадаа ч гэсэн өглөөний мэнд хүргэе. -Саяхан “Бурхан өршөөг” эмгэнэлт, инээдмийн кино МҮОНТ-ээр гарсан? -Миний хувьд тэр өдөр сайхан байсан. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснээсээ болж кино театрын дэлгэцнээс буусан киног маань МҮОНТ-ээр гаргасан нь маш сайхан байсан. -“Бурхан өршөөг” киног кино театрт гаргахаа больсон ч ямар нэгэн сайтад тавиагүй шүү дээ? -Тийм ээ. Ямар ч сайтад тавиагүй. Харин МҮОНТ-ээр гарсны дараа Youtube сайтад тавьсан. Монголд байгаа ч үзэж амжаагүй хүмүүст болон гадаадад ажиллаж, амьдардаг монголчууддаа зориулан тавьсан. -Одоо бүтээж байгаа “Монгол төрийн товчоон” баримтат киноны талаар тодруулахгүй юу? -“Монгол төрийн товчоон” баримтат кино нь нийт 20 минут үргэлжилнэ. Хүннү, Чингис хаан, Галдан бошигт, Занабазар, Богд хаан, ардын хувьсгал, социализм, ардчилал гэсэн төрийн шинэчлэлийн түүхийг харуулсан түүхэн баримтат кино байгаа юм. Уг киноны хугацаа нь богинохон ч гэсэн бүрэн хэмжээний түүхэн киноноос ялгарах юм байхгүй. Зураг авалтын бэлтгэл ажил яг л бүрэн хэмжээний түүхэн киноныхтой адилхан явагдаж байгаа. -Энэхүү киног бүтээж байгаа хамтрагчдынхаа тухай ярихгүй юу? -Ерөнхий найруулагчаар З.Батболд миний бие болон ерөнхий зураглаачаар Д.Ангараг ажиллаж байна. -Гол дүрд хэн, хэн тоглож байна вэ? -Модун Шаньютай дүрд УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, Чингис хааны дүрд “Бодлын хулгайч” киноны Төмөрийн дүрээр танил болсон жүжигчин Б.Батмэнд, Есүхэйн дүрд Б.Жаргалсайхан, Богдын дүрд жүжигчин Зоригт, Галдан Бошигт жүжигчин Т.Эрдэнэбилэг, Хуандигийн дүрд Х.Бат-Ундрал нар тоглож байгаа. -Зураг авалт хэдэн хувьтай явж байна вэ? -Зураг авалт бараг дуусах шатандаа орж байна. “Монгол төрийн товчоон” түүхэн баримтат кино нь Төрийн ордны “Төрийн түүхэн музей”-д энэ сарын сүүлчээс эхлэн байнга гарах юм. -Зураг авалтуудаа хаана, хаана хийсэн бэ? -Төрийн ордны урд талбайд, Богд хааны ордон музейд, Сонгинохайрхан уулын урд хормойд зураг авалтуудаа хийсэн. -Уран бүтээлийн өндөр амжилт хүсье? -Баярлалаа. Б.МАРАЛ
урлаг соёл